И.Цэрэнхүү

Эдийн засаг биш сэтгэлгээ дефлацид орсон

Нийтэлсэн: 2016-11-21 06:26:17

Макро эдийн засгийг, эдийн засгийн бус намын аргаар удирдахын хор хѳнѳѳл, уршгийг монголын ард түмэн бие сэтгэлээрээ амссаар нэгэн зууныг элээхэд дѳнгѳж тавхан жил үлджээ, тоймгүй урт хугацаа, дэндүү тэвчээрэтй ард түмэн!  Ялангуяа сүүлийн 100 хоногт байдал улам дордов. Улс орноо, эдийн засгаа ѳѳд нь татна хэмээн ард түмний сонсголон дээр молиго ургуулан мѳнгѳѳр гарч ирсэн хэд нь яах учраа олохгүй будилж, талийгчийн ажил явдлаар ар гэрийнхэн нь...хэцүү л байна...гэж хэлдэг шиг юм яриад суух, тэр хооронд нийгмийн үнэт хүн-цаг хоосон урссаар удлаа. Эдийн засгийн А ч гүй зарим нэг балваанууд концепцигүй, онолын суурьгүй, сошиал мэдээллийн хэмжээний "том том" онол ярьж, эсвэл жирийн ардын үг дамжуулж банагтахыг харaад хариугүй үл тэвчсэн мэргэжилтнүүд, нийтлэлчид, амьд хүн тусгаад авмаар шинэ соргог санаанууд, гарц гаргаж хэлцгээж байна, улс тѳрийн үхдэл болчихсон хэд нь тоож анхаарч байгаа ч юм алга.  Залуу эдийн засагчид ч хѳндлѳнгѳѳс хараад суугаагүй, үнэхээр авч үзмээр концепциуд гаргаж ирж байна, туршлагатай Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал,С. Дэмбэрэл...гээд эдийн засагчид ч ялгаагүй эмпирик тѳвшинд олон сайхан санаанууд хэлж байна, улс тѳрийн "боодог" болчихсон мэргэжлийн гэх Засгийн газар нь ямар ч цочрол алга даа. Миний ѳнцгѳѳс харахад...гэж дэмийрцгээнэ, ѳнцѳгдсѳн суудалтай гишүүд ямар их олон байнаа энэ парламентад.
 
Эдийн засагч С.Дэмбэрэлийн саналыг анхааралтай уншиж, хувийн интерпретацын хэмжээнд задлан шинжилгээ хийлээ. http://sonin.mn/news/politics-economy/71154
Эдийн засагч, концепцын багцанд шууд оруулчихаж болохоор олон сайхан санаанууд дэвшүүлсэн байгаатай санал нэгдэж байна! Үүн дотроос 2 зүйлийг онцгойлж, хувийн санаа бодлыг хавчуулан бичил нийтлэл тэрлэлээ, уцаар бухимдал эмоци үнэртэж магадгүй шүү, угаас нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа.
 
1. Санхүүгийн хүртээмжийн тухайд. Баялгийн тэгш хуваарилалт гэж улс тѳрчдийн зүгээс, алсуур бѳѳрѳнхийлсэн аястай тунхагийн чанартай юм ярьснаас санхүүгээ хүртээмжтэй болгоёо гээд шууд арга хэмжээ, ажил ярих нь хамаагүй дээр, асуудлын тавилт ч оновчтой болсон байна. Санхүүгийн хүртээмж гэхээр, жаахан нѳѳц байдаг юм бол тэрийгээ үйлдвэрлэл эрхлэх, ашиг олох сонирхолтой ѲРХИЙН ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭГЧ нарт түлхүү хүртээх гэсэн үг байх.  Хүртээмжийн механизм нь тун энгийн, ердѳѳ арилжааны банкуудын зээлийн хүүг эрс бууруулахад л чиглэгдэх ёстой. Зээлийн хүүг тушаалаар, хуулиар, шийдвэрээр, тулган шаардалтаар намсгах гэж оролдоод бүтэхгүй л дээ. Тэрний оронд гаднаас, тухайлвал европоос соёлтой банк түргэн оруулж ирэх хэрэгтэй юм. Энэ бол гагцхүү зээлийн хүүгийн тухай асуудал биш ээ! Соёлтой банк гэсний учир нь, үйлдвэрлэлийг дэмжсэн, түншээ тэтгэсэн санхүүгийн шинэ технологи банктайгаа цуг орж ирэх тухайд юм. Тухайлвал, REVOLVING CREDIT зээл гэхэд л европын ѳѳрийх нь ѳвѳрмѳц технологиуд байдаг. Жишээ нь, Австрийн Контокоррент гэхэд л найдвартай, сайн түншүүдийхээ дансанд хүүгүй нѳѳц хѳрѳнгѳ байрлуулдаг хэлбэр. Мѳнгѳний хэрэг гарлаа гэхэд зээл эрэх хэрэггүй гэсэн үг. Ѳѳр ч олон олон ашигтай хэлбэрүүд бий. Хамгийн сайн нь Австри, Линхтенштайн банкууд.
 
Монополь эрхтэй, ѳндѳр хүүтэй  зээлдүүлэгчид ѳѳрсдѳѳ баяжиж, үйлдвэрлэлийг, ард түмнийг сѳхрүүлж байна, энийг зогсооход шийдэмгий зориг, бас ХУРД хэрэгтэй биш үү? Арилжааны банкуудын ашиг нь тоотой хэдэн улс тѳрчийн ашгийн сонирхолд нийцэж байгаа болохоос ард түмний нийтлэг эрх ашигтай бол зѳрчилдѳж байгаа шүү дээ. Бонд босгосон нэрээр арилжааны банканд мѳнгѳн хѳрѳнгѳ байрлуулж эргүүлдэг, нийгмийн даатгалаар тѳрд хадгалуулсан ард түмний хѳрѳнгѳѳр хүртэл бизнесс хийдэг санхүүгийн хирээс хэтэрсэн луйврыг одоо л зогсоохгүй бол хойч үе уйлах нѳхцѳл нэгэнт бүрэлдчихсэн байна. Гаднын банк орж ирсэн тохиолдолд зах зээлийн тѳлѳѳ эрүүл саруул ѳрсѳлдѳѳн үүсч, хэн менеджмент сайтай, чадвартай нь торойн үлдэнэ, гарч ирнэ гэсэн үг, эсрэгээр үндэсний банкуудаа сүйрүүлэх гээд байна гэсэн тархи угаалга бол дэмий хоосон баланч яриа. Монголд мидшоор юрисдикци бүс байгуулах асуудлыг ч судалж үзмээр санагдана.
 
2. Дефлацын тухайд. Эль нийтлэлийн гол контент агуулга бол ерѳѳсѳѳ энэ. Монголын эдийн засаг дефлацид орчихоод байгаа юмуу гэвэл огт үгүй, санхүүгийн хямралыг дефлациар тайлбарлах нь ѳрѳѳсгѳл хандлага, арилжааны банкуудад, валютийн  ханшийн зѳрүүгээр ашиг олоход нь  туслах гэсэн субьектив санаа. Шуудхан хэлэхэд долларын ханшийг зохиомлоор ѳсгѳх аятайхан нѳхцлийг май гээд ѳгчихѳж байна гэсэн үг. Бодит үнэнийг тайлбарласны тѳлѳѳ над руу элдвээр дайрна гэдгийг  мэдэж байна, гэхдээ миний хэлээд байгаа үнэн бол эмпирик тѳвшингийн судалгаанд баттай суурилчихсан юм шүү гэдгийг бас хэлчихье! 
 
УИХ-ын Чуулганы нээлтэн дээр, УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, монгол улсын эдийн засагт ДЕФЛАЦИ ( дефлаци гэдэг үгээ ч зѳв хэлээгүй, дифляц гээд байгаа харагдсан) нүүрлэсэн тухай тунхагласан. Энэ бол улс тѳрчдийн сүүлийн 20-иод жилийн туршид гаргасан бүдүүлэг алдааг бүрхэгдүүлэх санаагаар хийсэн тодорхой зорилготой, ямар ч агуулгагүй, хариуцлагагүй мэдэгдэл байсан. Монголын эдийн засаг дефлацид ороогүй, инфлаци л янз бүрийн тодорхой хэлбэрээр үргэлжилж байгаа шүү гэдгийг би сошиал талбараар дамжуулан тэр дор нь мэдэгдэж байсаан. Агфлаци, гиперинфлаци, дисинфлаци, стагфлаци, бифлаци,  миксфлаци...гээд инфлацын олон хэлбэрүүд байдаг, ялгаагүй бүгд эдийн засаг, санхүүгийн депрессийн илрэлүүд. Монголын эдийн засаг дефлацид ороогүй, инфлаци үргэлжилсээр байна...гэсэн С.Дэмбэрэлийн томъёололтой бас санал нэг байна. Бүтээгдэхүүний үнэ унах ч гэдиймүү дефлацийн зарим нэг шинж тэмдэг гарч ирж байгааг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ энэ үзэгдлийг ДЕФЛАЦИ болчихлоо гэж мушгин тайлбарлаад арилжааны хэдэн банкаа баярлуулаад байх үндэслэл харагдахгүй байна. Дефлацийн шинжтэй хосолсон инфлацийг орчин үед БИФЛАЦИ, заримдаа миксфлаци гэж томьёолж байгаа. Эдийн засаг ямар ѳвчинд нэрвэгдчихээд байгааг зѳв оношлохгүйгээр ужиг ѳвчнѳѳс сална гэсэн санаа бодол, гагцхүү ѳвчтэй хүний толгой тархинд л буудаг байх. Махны үнэ унахаар л дефлацид орчихож байгаа юм биш, ХАА-н бүтээгдэхүүний үнэ уналтыг АГФЛАЦИ гэдэг, энэ нь гэхдээ эдийн засгийн суурь үзүүлэлт биш, зүгээр л үзэгдэл юм. Австрали, Канад, Герман, Шинэ Зеландиа... гээд ХАА-н индустри, агро ѳндѳр хѳгжчихсѳн орнуудад агфлацийн илрэл мэдэгдэхүйц байдаг, манайх шиг мах махан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт ченжээр дамжин шууд очдог улс оронд эдийн засгийн хүчтэй нѳлѳѳлѳл бараг байхгүй, улс тѳрийн хүрээнд авч үзээд байх бодлогын чанартай асуудал биш, зүгээр л байгаа эрх зүйн орчноо чадварлаг ашиглаад ажлаа сайн хий л гэсэн дохио тѳдий юм.
 
Шуудхан хэлэхэд, Монгол улс дефлацид ороогүй, эдийн засагт дефлацийн аюул нүүрлээгүй, УИХ-ын дарга болон түүнийг сохроор дагагчид худлаа хэлж байна, арьсаа хамгаалах, ѳнгѳрснѳѳ буруутгах арга хайж байна, арилжааны банкуудад ашиг хийх нѳхцѳл ѳгч байна гээд шуудхан хэлчихье! Дефлаци ( deflatio) гэдэг нь ҮНДЭСНИЙ ВАЛЮТЫН ҮНИЙН ХѲѲРѲГДѲЛ  гэсэн агуулгатай нийгэм зүй, эдийн засгийн индекстерм ( түлхүүр утга). Гол шинж нь үндэсний валют буюу тѳгрѳг дийлдэхээ болин чангарч, гадаад валют буюу долларын ханш навсайтал унах үзэгдэл. Швейцарид ийм үзэгдэл болж байсныг эдийн засагчид мартаагүй байгаа. Монголд тийм юм болчихоод байгаа юмуу гэж асуух ч утгагүй. Тѳрийн мѳнгѳний бодлого дампуурч арилжааны банкууд галзуурч, улсын тѳв банкны хяналтнаас гарсан үед ДЕФЛАЦИ зарлах нь маш аюултай, мэргэжлийн бус үгэн үйлдэл. Санаатай, эсвэл санамсаргүйгээр арилжааны банкуудыг атгасан олигархиудын бэлдэж ѳгсѳн шипийг мэдлэггүйгээсээ болоод тэр чигт нь тунхаглачихсан...ийм л болчимгүй юм болох шиг боллоо. Эрүүл саруул улс оронд бол, макро эдийн засгийг бүхэлд нь доргиосон ийм мэдэгдэл хийсэн удирдагч сайн дураар огцордог л доо.  Арилжааны банкууд, тэр болчимгүй тунхагийг нь  уухайн тас шүүрч аваад конспираци (балиар хуйвалдаан) хийн долларын ханшийг зохиомлоор огцом ѳсгѳѳд ой тойнд оромгүй ашиг хийчхэж байна.  Найман шаргын хэдэн ченж энд ямар ч падлийгүй шүү, тэд бол амь дүйсэн наймаа хийж яваа ард түмний л нэг аргаа ядсан хэсэг! Монгол улс, валютийн хувийн наймаа, ломбардыг хориглох, шахах соёл иргэншлийн тийм тѳвшинд хүрэх болоогүй байгаа. Санхүүгийн хямралд орчихсон үед эдийн засгийн диверсификацын хүрээнд тухайлвал, мѳрийтэй тоглоом, валютийн хувийн арилжаа, гудамжны жижиг наймаа, ломбард, эмсийн хүрээлэн, бичил уурхайчид, лам хувраг, бѳѳ мѳргѳл, далдыг харагчид...зэрэг олон зүйлд либерал хандаж нэг хэсэгтээ шахаж хавчилгүй чѳлѳѳтэй байлгах нь ашигтай, харин инээж байгаад татвараа олигтойхон авмаар!
 
Далд инфлаци. 
 
Энэ бол эдийн засаг, санхүүгийн ѳвчин, ѳвчтэй тѳрийн тараасан ВИРУС, маш их халдвартай. Угаас инфлаци, ил ба далд гэсэн 2 агуулгаар явагдаж байдаг. Эндээс далд инфлаци нь нэн аюултай ѳвчин. Тодорхой улс тѳрчдийн ашгийн сонирхлоор тѳрийн мѳнгѳний бодлогыг дампууруулснаар үндэсний валютийн үнэ унаж, гадаад валютийн үнэ ханш хоног цагаар ѳсѳхийг ДАЛД ИНФЛАЦИ гэнэ. Далд инфлацийн үр хѳврѳлѳѳр үндэсний үйлдвэрлэл унаж, фирмүүд ялангуяа жижиг үйлдвэрлэлийн нэгжүүд мянга мянгаараа хаалгаа барина, ганзагын наймаанд мордоно. Хамгийн хорлонтой нь аж ахуй бизнесст итгэл алдарч гадагшаа бѳѳн бѳѳнѳѳрѳѳ дүрвэх урсгал бий болох үзэгдэл. Нэгэнт тѳгрѳгийн худалдан авах чадвар унаж байгаа болохоор эдийн засаг бүхэлдээ сүйрлийн ирмэгт очино. Одоо манайд яг л ийм процесс явагдаж байна. Далд инфлацийн угшил дандаа далд байдаг, валютийн нѳѳцгүй боллоо гэж зарлах, улсын нѳѳцѳд байх мѳнгѳн хѳрѳнгийг арилжааны банкуудад байрлуулж ашиг хийх, интервенцииг зогсоох эсвэл удаашруулах, арилжааны банкуудад тавих хяналтыг алдах, эсвэл тодорхой зорилгоор сулруулах...маш олон шалтгаантай. Тодорхой хязгаар дотор эргэж байх бодит хуультай мѳнгѳн капиталийн үүрэг функцид субьектив шалтгаанууд орчихоор улсын санхүү бүхэлдээ хямралд орчихож байна. Мэдээж гол эзэд нь нам дамжсан олигархи бүлэглэл. Иймэрхүү шалтгаантай далд хямралыг ГАЖ ( animal) ХЯМРАЛ гэдэг.
 
Санхүүгийн гаж (animalia) хямрал 
 
Энэ бол улс тѳрчдийн сэтгэцийн ѳвчний үр хѳврѳл, СИНДРОМ юм. ГАЖ ХЯМРАЛ гэгчийн онолын үндэслэл, ѳрнѳлийн шинж тэмдэгийг америкийн эдийн засагч Норилл Rубини ( Nouriel Roubini) тодорхойлсон байдаг. ГАЖ ХЯМРАЛ гэгчийн гол шалтгааныг хѳрѳнгѳ оруулалтын мега тѳслүүдэд, улс тѳрчид хутгалдан, субьектив үйл ажиллагаа явуулсантай холбоотой гэж Австрийн эрдэмтэд үздэг. Аль нь ч байлаа ялгаагүй, монголд явагдаж байгаа гаж хямралын эх суурийг тавьсан, ѳдѳѳсѳн хѳгжүүлсэн гол эзэд нь ѳѳрсдѳѳ гаж донтонгууд, шуналын бирдүүд, нам дамжсан албан тушаалын хэнээтнүүд, албан тушаалаар ашиг хийгчид мѳѳн гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Тэдний балагийг энгийн иргэд нуруун дээрээ үүрч байгаа нь дэндүү шударга бус,  бас л гаж, уруугаа харсан ( situs inversus) үзэгдэл юм. Нийгэмд үнэн юм бараг үлдсэнгүй. Хэрвээ сэтгэл, зүтгэл гаргадагсан бол хүндрэлээс гарах арга зам байгаа. Тѳрѳѳс, гаж донтонгуудыг цэвэрлээгүй бүх нѳхцѳлд тэр сайхан арга замууд биелэгдэх үндэслэл байхгүй.
 
Эдийн засагч социологич И.Цэрэнхүү

52 сэтгэгдэл харуулж байна        

  1. MAH jinkhene maHgaruud balbaanuud

    Bayarjargal C, 2016-11-21 07:55:58, 70.209.193.10Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Сайн сайн

    Зочин, 2016-11-21 08:01:24, 27.123.214.89Хариу бичих

  4. Маш зөв бичжээ.Монголд төр байхгүй болоод удаж байна. 2 намын хэдхэн мафийн луйварчид удирдаж байхад аргагүй. Эд нар Монголчуудаар тоглож болох бүх аргаар тоглодог,арилжааны банкууд бүгд тэднийх. Долларын ханшийг өсгөж ханшийн зөрүүгээ хадгаламжиндаа хүүтэйгээр хийнэ,эсвэл офшор бүс рүүгээ шилжүүлж татвараас нуугдана.Эдгээр шуналтнууд сул орж ирсэн мөнгөнөөсөө ядаж татвар төлчих сэтгэл үгүй,бүгдийг өөрсдөө хормойлоод л байна,хормойлоод л байна. Монголчууд минь бид алийн болгон эдэнд дарлуулах вэ?Яаралтай нэгдэн тэмцэж эднээс салах л хамгийн чухал болоод байна.Бямбацогт гэж бас нэг луйварчин бодвол офшорчин биз офшор бүсэд байгаа монголын мөнгийг татах нь бүү хэл хууль батлагдахаас өмнө офшор данс нээсэн бол шинэ хуулинд хамаарахгүй гэсэн хууль батлуулахаар болж байна. Хулгайч хулгайчаа хамгаалсан хууль батлуулсаар өдий хүрлээ.Хэрэв Бямбацогт офшор бүсэд гарсан мөнгийг хамгаалах хууль гаргавал ядарсан иргэд бид татвар төлөхөө зогсооё. Луйварчдын нуусан мөнгө татваргүй гараад болдог юм бол бид ч бас татвар төлөхгүй байх эрхтэй.Монголчууд шашин шүтлэг,яс үндэс ,тарган туранхай ялгалгүй тэгш эрхтэй гэсэн хуультай үүнийгээ л мөрдчихьё.

    Зочин, 2016-11-21 09:00:05, 122.201.31.189

    Тийм

    Зочин, 2016-11-21 15:00:06, 188.23.253.17

    Таны нэр:

    Тайлбар:

  5. би энэ бичсэн том онол монолыг мэдэхгүй. жирийн малчин ардын нэг 100 мал услах чадвартай худаг дээр 1000 мал услах гэж олон айл шавчихаад ховх сордог шиг монголын эдийн засаг зөвхөн өөрийгөө бодсон шуналтнууд ямарч ашгийн нормгүй иргэдийнхээ олсон тав гурван төгрөгийг өөрийг нь хөгжих боломжгүйгээр ашгийн нормгүй шулж байгаа учир монгол ядуураад байна. өндөр байшин, гялгар гялцгар гэрэл л хөжил биш юм байна. ардчлалын жилд монголчууд хүнлэг сэтгэл, хүн хүнээ хайрлах сэтгэл, бүтээхийн сэтгэлээ бүрэн алдаж гадаад орныг дуурайж навганасан хөөрөгчдийн золио болж дэлхийд тархаж толгойны өвчин болсон муу муухай бүхний үүр уурхай болж хувирлаа. энэ бүхний гол буруутан бол эдийн шуналтнуудыг төрдөө залсан тэнэглэлийн маань гай биш үү?

    зочин, 2016-11-21 09:15:15, 49.0.204.238Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. монголчууд та нар одоо хэндээ гомдох вэ дээ. Өөрсддөө л гомд. монголчууд та нарын өөрсдийн чинь сонгосон сонголт энэ шүү дээ. Яах гэж 1990 онд дүр эсгэсэн ардчилагчдыг сонгосон юм. дүр эсгэсэн ардчилагчид гарч ирснээр монгол улс хууль шударга ажиллахаа байж авилгал хээл хахууль өмч хувьчлал ажилгүйдэл ядуурал архидалт биеэ үнэлэлт хүчирхийлэл гэр бүл салалт бий болсон

    Зочин, 2016-11-21 10:25:59, 202.9.41.13Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ЭЗ ямар евчтэй байгааг зев оношлохгvйгээр евчнийг анагаана гэх бодрл гагцхvv евчтэй хvнд л байдаг байх

    Зочин, 2016-11-21 16:30:50, 80.121.117.81Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Япон шиг валютын ханшийг тогтмолоор барьчихмаар юм 2000 дээр ч юмуу гаргаад! Тер хvсвёл чадна шvvдээ!

    Зочин, 2016-11-21 18:02:52, 80.123.35.127Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын гал сэтгэлд нь бадарч оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

    Зочин, 2016-11-21 18:20:42, 66.181.189.65Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!

    Зочин, 2016-11-21 18:20:53, 66.181.189.65Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

    Зочин, 2016-11-21 18:21:06, 66.181.189.65Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Томас Робэрт Мальтуст бичсэн захианаас )

    Зочин, 2016-11-21 18:21:31, 66.181.189.65Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. (Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа)

    Зочин, 2016-11-21 18:21:44, 66.181.189.65Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

    Зочин, 2016-11-21 18:21:58, 66.181.189.65Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Монгол орон, монгол хүмүүс яагаад ядуу байна гэвэл монголчууд өнөөг хүртэл мөнгө ба нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) хоёрын ялгааг ухаарахгүй яваад байгаад юм. Монголчууд өнөөг хүртэл мөнгө=нийгмийн баялаг (бараа таваар, үйлдвэр гэх мэт) гэж үздэг. Гэтэл тийм бишээ. Бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялаг нь мөнгийг орлодог болохоос бус, мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодоггүй юм. Хэрэв мөнгө нь бараа таваар буюу нийгэмд бүтээсэн баялагийг орлодогсон бол мөнгө хэвлээд Монгол улс аль хэдийн баян болчихсон!!! Өөрөөр хэлвэл мөнгө нь нийгмийн баялагийг нэмэгдүүлдэггүй. Харин хөдөлмөр л нийгмийн баялагийг (бараа таваар, үйлдвэрын газрыг) нэмэгдүүлдэг. Төрийн өмчийг хувьчлаж байгаа явдал нь мөн чанартаа өмнө нь хэн нэгний бүтээсэн нийгмийн баялагийг өөр хэн нэгэн мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм. Мөнгөөр тонон дээрэмдэж байгаа гэхийн учир нь мөнгө нийгмийн баялагийг орлодоггүйд байгаа юм.

    Зочин, 2016-11-21 18:22:10, 66.181.189.65Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

    Зочин, 2016-11-21 18:22:23, 66.181.189.65Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг мөнгөөр тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

    Зочин, 2016-11-21 18:22:34, 66.181.189.65Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

    Зочин, 2016-11-21 18:23:54, 66.181.189.65Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

    Зочин, 2016-11-21 18:24:04, 66.181.189.65Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

    Зочин, 2016-11-21 18:24:19, 66.181.189.65Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

    Зочин, 2016-11-21 18:24:34, 66.181.189.65Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Инфляцийн хурд нэмэгдснээр ажилгүйдэл буурах биш, харин нэмэгдэх болно. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

    Зочин, 2016-11-21 18:25:00, 66.181.189.65Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Мөнгө, зээлийн хэмжээ хэтрээд ирэх нь инфляци (үнийн ерөнхий өсөлт) болох шалтгаан болох ба үнийн ерөнхий түвшин, мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлт нь хоорондоо шууд хамааралтай. Мөнгөний нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэх тохиолдолд үнэ их бага ямар ч байсан хоёр дахин өснө. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

    Зочин, 2016-11-21 18:25:21, 66.181.189.65Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Хатуу фиат мөнгөний стандарт гэдэг нь банкин дахь харилцах дансны үлдэгдэлд 100 хувийн нөөцийг заавал байлгах, тэгээд мөнгөний нийлүүлэлтийг улсын эдийн засгийн жилийн өсөлтийн хэмжээнд л нэмэгдүүлж байхаар хуульчлах явдал юм. Мөнгөний нийлүүлэлтийг жилд 3-5 хувийн хооронд л өсөж байхаар зорилтоо тодорхойлохыг Фридман санал болгосон. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

    Зочин, 2016-11-21 18:25:48, 66.181.189.65Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Байнга биш ч гэсэн төрөөс мөнгө хэвлэж гаргах нь үнийг өсгөнө. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

    Зочин, 2016-11-21 18:25:58, 66.181.189.65Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй. (АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес)

    Зочин, 2016-11-21 18:26:20, 66.181.189.65Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

    Зочин, 2016-11-21 18:26:50, 66.181.189.65Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

    Зочин, 2016-11-21 18:27:04, 66.181.189.65Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-11-21 18:27:36, 66.181.189.65Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-11-21 18:27:45, 66.181.189.65Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    Зочин, 2016-11-21 18:27:56, 66.181.189.65Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

    Зочин, 2016-11-21 18:28:06, 66.181.189.65Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

    Зочин, 2016-11-21 18:28:18, 66.181.189.65Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

    Зочин, 2016-11-21 18:28:29, 66.181.189.65Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

    Зочин, 2016-11-21 18:28:53, 66.181.189.65Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

    Зочин, 2016-11-21 18:29:03, 66.181.189.65Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

    Зочин, 2016-11-21 18:29:14, 66.181.189.65Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2016-11-21 18:29:33, 66.181.189.65Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын гал сэтгэлд нь бадарч оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж төр ба хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна!

    Зочин, 2016-11-21 18:30:15, 66.181.189.65Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!

    Зочин, 2016-11-21 18:30:27, 66.181.189.65Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Монголд ардчилал өрнөж зах зээлд шилжсэнээр манай эдийн засгийн санхүүгийн тогоонд хувийн банкууд олноор бий болсон. Тэднээс одоо Голомт, Худалдаа Хөгжлийн банк хоёр бусад арилжааны банкуудын толгойд яваа. Банкны эздийн дунд улс төрчид ч цөөнгүй байдаг ба засгийн эрх авсан намын дэмжлэгээр банкирууд санхүүгийн тогоонд ноёрхлоо тогтоохыг эрмэлздэг. Сүүлийн жишээ нь Монгол банкны ивээлээр Худалдаа Хөгжлийн банк Эрдэнэтийг худалдаж авсан явдал орно. Ерөөсөө энэ банк эхнээсээ л мордохын хазгай гээч рүү гишгэжээ. Жишээлбэл Оросын хоёр чечень эр Альфа банк гээчийг төлөөлөн Монголд ирж Худалдаа Хөгжлийн банкыг хамтран худалдаж авах санал тавьжээ. Энэ асуудалд манай улс төрчид ч хутгалдан оролцсон гэх бөгөөд хоёр талаасаа 10, 10 сая ам доллар гаргахаар тохиролцжээ. Монголчууд болсон хойно их мөнгөний сургаар цөс нь хөөрөөд Монгол банкнаас 10 сая доллар зээлээд Альфа банкинд өгчихөж. Гэтэл тэр мөнгө алга болчихов. Альфа банк манайхыг молиго үмхүүлсэн болж таарчээ. Уг нь манайхан ОХУ-д мах экспортлох гэрээ хүртэл байгуулаад хөл хөөр болж байсан гэдэг юм. Эрдэнэтийг худалдаж авснаар Худалдаа Хөгжлийн банк манайдаа монополь банкны ноёрхол тогтоох нь эргэлзээгүй. Хятадын Чайна банк монголд орж ирэхээс урьтан банкаа бэхжүүлэх гэсэн нь алсын хараа байх л даа. Гэхдээ Худалдаа Хөгжлийн банкны ард Хятад, Америкийн компаниуд байж байгаа нь монголд ашиг авчрах гэхээсээ илүү эрсдэл дагуулах магадлалтай. Ер нь аливаа банк хөгжиж бэхжих тусмаа улсын доторх вант улс болдог нь жам. Тэгээд ч банкууд гадаад валютын ханшийг өөртөө ашигтайгаар жолоодож байдаг нь нууц биш. Ямартаа засгийн газар, банктай хамтран үнэ тогтворжуулах төсөл хэрэгжүүлдэг. Жишээлбэл 2012 оны намар Монголын засгийн газар Монгол банкны хооронд Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгуулагуудтай хамтран баталжээ. Түүнд нь арилжааны банкууд түүчээлэн оролцсон нь мэдээж. Уг хөтөлбөрийг баталснаар Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах 167 тэрбум, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах 248 тэрбум, гэхчлэнгээр бараг 3 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөн ажилдаа ханцуй шамлан оржээ. Асар их мөнгө эргэлдэхэд арилжааны банкууд яагаад хараад суух юм бэ. Бүгдээрээ л хувь хүртэхээр гүйж таараа. Ерөөсөө банкууд валютын болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг барьж байдаг. Тэгэхдээ өөрсдөдөө ашиг орлоготой зүйлийг хэнд ч алдахыг хүсдэггүй. Гэтэл Монгол банк ноён Н.Золжаргалыг Төв банкны ерөнхийлөгч байх үед Худалдаа Хөгжлийн банкинд 500 сая ам доллар өгсөн байна. Хар багаасаа банктай холбогдсон Золжаргал нь өөрөө Худалдаа Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн нэгэн гэдэг юм. Монголд эргэлдэж байх учиртай хагас тэрбум ам доллар гадагшаа урсахаар манайд долларын урсгал багасаад ханш нь өсөж таарна. Өнөөдөр энэ алдааны улмаас ам долларын ханш 2500 төгрөгт хүрэх шахаад байгаа. Долларын ханш өсөхөөр манайд бүх барааны үнэ дагаж өсдөг. Хувь хүн, компаниуд алдагдалд ордог. Тухайлбал 2012 оны засгийн газар, Төв банкны хооронд байгуулсан үнэ тогтворжуулах санамж бичгийн төслийн эцэст шатахуун, мах, гурил, орон сууц, барилгын материалын үнэ өссөн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн боловч 1 литр шатахууны бөөний үнэ асар нэмэгдсэн. Наад зах нь л Атар талхны үнэ 620 төгрөгөөс өсөөд 850 төгрөгт хүрсэн. Хамгийн өндөр хэрэглээтэй төвшнийхний худалдан авдаг талх гэхэд бараг 3000 төгрөг болов. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн дээрх хөтөлбөрийн хүрээнд гурилын үнэ 20 хувиар, махны үнэ 15 хувиар, цахилгааны үнэ 22 хувиар, халаалт 27 хувиар өсөж цаашид ч өсөх магадлалтай болж байгаа. Төв банктай байгуулсан засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөр нь монополийг дэмжсэн бодлого болсноос ялгаагүй ажээ. Ийм гомдлыг ард түмэн нэхдэг, эцсийн хариуцлагыг хэн хүлээх тухайд улс төрчид шаарддаг. Гэвч Төв банк ямар ч хариу өгдөггүй. Засгийн газар, Ажил явагдаж байна гэсэн нэг л хариулт өгөхөөс цаашгүй. Монголд валютаар худалдаа хийхгүй гэсэн хориг байдаг боловч хөшигний цаана долларын наймаалцал явагдсаар байгаа. Аливаа худалдааг хийхдээ монгол төгрөгийг заавал америк доллартай харьцуулан ханшийг тогтоодог. Оросууд хүртэл рублиэр биш доллараар хийхийг шаарддаг. Харин хятадууд юанаар хийх сонирхолтой ч доллараас татгалзаад байдаггүй. Эцсийн дүндээ америк долларын ханшийг өсгөхөд арилжааны банкууд хувь нэмрээ оруулдаг болсон. Түүнийг нь улсын төв банкнаас өдөөж өгдөг гэсэн яриа ч дуулддаг. Зарим эх сурвалжаас үзвэл арилжааны монополь банкууд хоорондоо үгсээд долларын гүйлгээг багасгаж ханшийг нь зохиомлоор өсгөн, дундаас нь ашиг олдог гэх юм билээ. Үүнийг захын валютын ченж хэлээд өгнө. Банкууд ч ченжүүдтэйгээ тохиролцдог гэсэн яриа бас бий. Энэ бүхэнд Худалдаа Хөгжлийн банк оролцоод байгаа гэсэн хардлага сэрдлэг байгааг хэн ч үгүйсгэхгүй буй за.

    АРИЛЖААНЫ БАНКУУД АМ ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ЗОХИОМЛООР Ө, 2016-11-21 19:28:22, 202.9.41.13Хариу бичих

  78. Таны бичсэн бүгд үндэслэлтэй!!! Гэхдээ энэ байдлаас яаж гарах вэ гээд дахин дахин бодохоор ТѲР МѲНГѲ 2 НЭГ ХАРМААНД БАЙЖ ТААРАХГҮЙ гэсэн дүгнэлт, салга! гэсэн гаргалгаа байдаг юм Тѳрийг 2 танхимтай болговол Дээд танхим нь мѳнгѳѳ мэдээд доод танхим нь тѳрѳѳ жолоодоод явах шийдэл бий! Улс орнууд энэ асуудлыг ингэж л шийдсэн байдаг түүхтэй.

    зочин, 2016-11-21 19:46:04, 80.123.35.127

    Таны нэр:

    Тайлбар:

  79. энэ хүн зөв дүгнэлтүүд хийжээ.даанч тоож хэрэглэх ухаан хүсэл энэ нөхдөд байхгүй л дээ.төрийн бүтцийг үндсээр нь өөрчилж хоёр танхимтай их хуралтай болохоос нааш иргэдээс томилогдсон мэрэгжилтнүүдийн гарт төр ирэхгүй.үүнийг л хурдан хийх хэрэгтэй

    дорж, 2016-11-21 21:35:11, 122.201.31.218Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. сүүлийн хоёр санал бичсэн \ 21 ны өдрийн орой \ дорж ба өмнөх хүмүүст бахярлалаа. хоёр танхимтай болох талаар д.содном гуай олон жил бичиж байгаач дээ .үүнийг дэмжиж бараг босох хэрэгтэй болоод байна шүү дээ.

    сандаг, 2016-11-21 21:41:48, 122.201.31.218Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Ингэж нүдэнд харагдтал бичих гэж ТѲРИЙН ГАЖ ДОНТОН гээд бодтол хэд хэдэн гишүүний дүр нүдэнд буув аймаар

    Зочин, 2016-11-21 22:32:07, 80.123.35.127Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. Buh yum ilerhii baina shuud l yerunhiilugchuu ogtsruulaad arga hemjeendee oroh heregtei baina.

    Зочин, 2016-11-22 00:05:17, 207.164.79.97Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. Deereesee ogtsroyo!

    Зочин, 2016-11-22 00:23:24, 207.164.79.97Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. АРД ТҮМНЭЭ БОДООД АЖИЛЛААД АЖИЛЛААД ТОЛГОЙ Нь ХҮРЭХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ МОНГОЛЫН ТӨР ДАН УСАН ТЭНЭГ ЭРГҮҮ ТУССАН МАЛНУУДААР ДҮҮРСЭН ГЭЖ ОЙЛГОГДОХООР ЮМ БАЙНА.

    Зочин, 2016-11-22 09:08:00, 202.9.42.166Хариу бичих

  90. Эргүү тѳлѳг шиг дороо эргэсэн донгио толгойлсон малнууд олоод сонгочихсон, түүнийхээ аясаар идүүлээд, хѳтлүүлээд шулуулаад, тавьсан ѳрий нь зон олноороо тѳлѳѳдс явж байгаа шүү дээ! Та үнэн хэллээ!

    зочин, 2016-11-28 17:40:14, 80.123.16.187

    Таны нэр:

    Тайлбар:

  91. Төрийн оролцоог багасга аа, төр хэмээх албадлагын бүтцийг манай хэд муухай дээр нь улам улцан болгох юм даа, иргэдэд боломж олго, иргэн хүнд итгэ, ТОМ ТӨР өө,

    Зочин, 2016-11-22 09:36:37, 103.9.88.210Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. ХУВЬСАГЛЫН ТОХИРОО БҮРДЭЖ Л БАИНА

    Зочин, 2016-11-22 12:26:54, 202.179.29.155Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. за

    Зочин, 2016-11-28 12:45:53, 202.9.42.9Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: