И.Цэрэнхүү

Тѳрийн 3 ѳндѳрлѳг тэнгэрийн 3 нохой ( метафора)

Нийтэлсэн: 2016-10-25 09:28:00

Тѳрт ёсны 3 тогтолцоо гэхээр Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал гэж ихэнхдээ ойлгогддог. Гэхдээ нилээд улс орнуудад, тухайлвал манайд, үүрэг функциэр нь Ерѳнхийлѳгч, УИХ-ын дарга, Ерѳнхий сайд гэдгээр харж, ТѲРИЙН 3 ѲНДѲРЛѲГ хэмээх хүндтэй нэр ѳргѳмжилсѳѳр иржээ.
 
Мэдээж, бүхэл бүтэн улс орны хувь заяаг үүрч, түмэн олны хүндлэл ѳргѳмжлѳлийг тээж явах нь  НЭР ТѲР ( дигнити гээд байгаа) талаасаа хариуцлагатай, бас хэцүү,  ард түмэн, нийгмийн талаас хүлээлгэсэн ИТГЭЛ гэдэг амаргүй ачаа эргэн нэхэгддэг нь дамжиггүй. Их хүндлэл, нүсэр ачааг үүрч явахад ганцаарчилсан тоглолт хичнээн хийгээд,  эцэстээ гарах үр дүн нь мэдээж шалихгүй, атгасан шагай шиг нягтарч чадахгүй юмаа гэхэд ядаж л айл гэрийн хананы ам нийлэх уулзвар шиг эв зүйгээ ололцож  байж гэмээ нъ барьсан гэр нь нурчихгүй шиг, цагийн аясыг даагаад яваад байх болуу л гэж мань мэт нь аминдаа ѳнѳѳг хүртэл мунхагласаан.
 
Тэд, хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг, хэн болчихоод байгааг, ард олон алган дээрээ байгаа юм шиг мэднэ, тал бүрээс нь шүүн хэлэлцэж чадна. Харин нийтлэлч миний хувьд, улс тѳржүүлэлгүй, нэр ус заалгүй нийгэм зүйн талаас нь тандсанаа нэмэр болгож, нэмээд хэлчихмээр зарим нэг зүйл байгаа юмаа.
 
Улс тѳрчид, итгэл үнэмшлээрээ биш хэн нэгэн томыг даган хуваагдал үүсч, хоорондоо зѳрчилдсѳнѳѳс болон, улс орон ѳѳдлѳхгүй байна гэж мунхаг ухаандаа би олон жил бодож, дүгнэж ирсээн. Ихэнх хүмүүс бас ингэж боддог, гэтэл худлаа байжээ.
 
Үе үеийн 3 ѳндѳрлѳгүүд,  хувийн эрх ашгаараа хийн гагнуураар гагнуулчихсан юм шиг цул болчихсон, ѳнгѳн дээрээ тачигнатал хэрэлдчихээд далдуур, ар хормой хотолдоо сүлбэлдээд биесээ хамгаалаад явж байдаг, тэдний оролцоотой ТОМУУДЫН БҮЛЭГЛЭЛ үүсчихсэн,  босчихсон,  гэвэл монгол хүний хувьд тѳсѳѳлѳгдхийн аргагүй зүйл юм.
 
Энэ нь монгол хүн тэнэгтээ ч юмуу, эсвэл гэнэндээ мэдээгүйнх биш, тѳрийн сүлд ѳршѳѳ гэж, тѳр тѳвшин бол бид амгалан гэж, тѳрийн заяа гомдоно гэж дотроо бодож гаднаа сүсэглэж явдаг монгол үндэсний менталитет байдгийнх, арай ч тийм юм хийхгүй гэж боддогийнх, харамсалтай нь ард түмний энэ их итгэлийг тэд шавхайтай хутгав. Бид хардах эрхтэй, гэхдээ энэ нь хардлага биш үнэн бодит байдал гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна, эль нийтлэлийн агуулга гэвэл ердѳѳ энэ тухайд л юм.
 
ТѲР гэгч нь УИХ-ын гишүүн байсан С.Дэмбэрэлийн боддогчлон барилгын архитектур биш, С.Жавхлан, Л.Энх-Амгалан нарын тѳсѳѳлѳѳд байгаа шиг гэр биш, харин хүн, тодорхой хүмүүсийн зүгээс нийгэм рүү хандах харилцаа юм. Тодорхой хүн гэхээр, улс тѳрчдийн дундаас  тѳрийн 3 ѳндѳрлѳгийг онцолж болно. Учир нь тэдэнд сайнаар ч муугаар ч хийж чадахгүй, олж мэдэхгүй юм гэж байхгүй ээ! 
 
Урьд нь боловсруулчихсан байсан ТѲРИЙН ХХХ ( худалч, хуурагч, хулгайч 3 ) сэдвийг дахин боловсруулж, марал мичдийн домогт гардаг баатруудтай  адилтгал ( metafora) хийн толилууллаа, уншигчид болгооно уу!
 
Улс орон, эдийн засаг санхүүтэйгээ уналаа, ард түмний амьдрал доройтлоо, хэдхэн хүн хамаг баялгий нь мѳнгѳ болгон оффшоорт зѳѳчихлѳѳ, зарим нь мѳнгѳнийхѳѳ араас гараад явлаа энээ, тэрээ...ард түмэн бүгдийг мэдэж байгаа, тал талаас нь сѳргүүлж тайлбарлаад, асуудлыг ѳѳр нүх рүү чирж булах, булзааруулах гэж оролдоод байх шаардлагагүй.  Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой, Гацууртын мѳнгѳ...бусад олон олон баялгийн эх үүсвэр олигархиудын гараар орлоо, тэдний мэдэлд үлгэрийн юм шиг шилжлээ, мѳнгѳ угаалаа...энийг ч ард түмэн мэдэж л  байна.
 
Гэтэл, үе үеийн тѳрийн 3 ѳндѳрлѳг юу ч мэдээгүй, оролцоогүй гэхэд итгэх монгол хүн байна уу? МЭДЭХГҮЙ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ...хэмээн мэлзээд, элдвийн мэдэгдэл гаргаад зогсож байгаа тѳрийн 3 ѳндѳрлѳгт итгэх үү? Хусмы нь долоодог, хоолны үлдэгдэл рүү нь цайны халбага барин шүлэнгэртэн дайрдаг хэдээс ѳѳр тэдэнд итгэх, ѳмѳѳрѳх хүн алга болсоон, энэ тухайд л юм. Яг ийм аминд тулсан юман дээрээ монголчууд...ХАЛДВАЛ, ХАР ХАЛЗАНДАА...гэдэг дээ!
 
Тэнгэрийн зарлиг
 
Сүүлийн 26 жилийн туршид, ерѳнхийлѳгчийн шийдвэр, дандаа л тэнгэрийн зарлиг байсан гэхэд хилсдэхгүй. Тэнгэрийн гэдэг нь үг дуугүй биелэгддэг гэдгээр биш, их ѳндрѳѳс харсан, дотроо зѳрчилтэй, ихэнхдээ биелэгддэггүй, газар дээр бууж ирдэггүй гэдэг утгаар юм шүү! Биелчхээсэй гэмээр зарим хуулийн тѳслүүд, хоригууд нь хүртэл УИХ дээр очоод хүчингүй болдог, сүүлдээ бүр байнгийн ийм байдалд шилжсээн.
 
Чи бол  ХЭЛБЭРИЙН, БИЛЭГДЛИЙН АЛБАН ТУШААЛТАН, ДУУГАА ТАТ! гээд байгаа ч юм шиг, дуугий нь хорих гэж элдвээр гутаан доромжилдог болсон тал ч бий, энэ нь тѳр ѳѳрѳѳ хэт улс тѳржсѳний үр дагавар байдаг  л болуу.  Сүүлийн 26 жилд л лав Монгол улсын тѳр, тѳвшин тѳгс тэргүүнтэй байж үзсэнгүй. Ургаа балин хамарт, урт шар дээлт, арслан тайж, авлигалын загалмайлсан эцэг, хүзүүгүй хүн...ёстой л элдвээрээ дуудууллаа.
 
Тѳр тѳмѳр нүүрээ харуулна, Азийн бар болно, онч үгээр ертѳнцийг чимнэ, хотлоороо баяжицгаана, ардчилал хѳгжүүлж Азидаа од болон гялалзана, дэлхийн олимпыг эх орондоо авчирна...тэдний ам мэдэн бурсныг тоочоод барагдахгүй, биелсэн юм байхгүй. Эрхбиш ѳндѳрлѳгт алба хашиж байгаа юм хойно,  хийчихсэн ганц нэг гайхуулах ажил байдаг л байх, үүрэгтэй нь харьцуулаад үзвээс зүгээр л талхны хэлтэрхий. Ихэнх нь ХУЖАА хочтой, эс үйлдлийг тэвчиж чадахгүй, зэвүүцсэн ард түмэн хамгийн дургүй юмтайгаа зүйрлүүлж байгаа нь тэр.
 
Тэнгэрийн хууль
 
УИХ-ын дэндүү гэмээр олхиогүй ажиллагаа нь, дарга хэмээх ѳндѳрлѳгийн алх тогшин суугаа эрхэмтэй салшгүй холбоотой нь ойлгомжтой. Гишүүд нь ажил тасалдаг, ёс зүйгүй үйлдэл гаргадаг, ард түмний нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ биш тодорхой нам, сонгуулийн тойргийн тѳлѳѳ ажилладаг, тендер, тѳсѳл, зээл мѳнгѳний дуу сонсуут лобби ѳвчин нь хѳдѳлдѳг...бүгд даргатайгаа холбоотой гэж болно, нүдэн дээр нь ѳвдѳг ургуулаад, чихэн дээр нь хатги идээрлүүлчихээд байхад мэдэхгүй, мэдрэхгүй дарга гэж баймааргүй. Гишүүний ёс зүй алдагдсан гэдэг нь ч худлаа, угаас ёс зүй гэж юм байгаагүй.
 
Ард түмний тоолоод ѳгснѳѳр 80 гаруй ЭГХ ѳдүүлчихсэн гишүүнд гэхэд л тооцох ёс зүй байсангүй, харин ч улам дэвшээ л байдаг, энэ ч даргатай л холбоотой. Монголын мэдлэгтнүүдийн охь болсон 76 цуглачисан, улс орноо хѳгжилд хүргэх хууль хэлэлцээд сууж байна уу, аль эсвэл эдийн засаг, хуулийн А ч үгүй хэдэн балваан цуглачихаад аманд орсноо чалчаад сууж байна уу гэж ард түмэн асуухаар боллоо, энэ ч даргатай л холбоотой, гишүүн нь шаардлага хангахгүй бол эргүүлээд тойрогт нь хандах эрх даргад л байгаа биш үү! Сүүлдээ олигархиудад, ѳѳрсѳддѳѳ зориулж хууль хийцгээдэг болсон гэл үү, энэ ч харин арай л дэндсэн хэрэг болж байна.
 
Гүйцэтгэх Засаглалаа ойлгоод, дэмжээд ажилласан УИХ дарга байхгүй, хувийн сонирхлоор дарамталсан, ажлы нь булаацалдсан, урдуур нь орж болчимгүй алхам хийдэг нь л олон байх. Тѳрт ёсыг уландаа гишгэж, тѳрийг ард түмнээс салгасан үндсэн фигур бол үе үеийн УИХ-ын дарга нар. Tэд тэнгэрийн хууль үйлдвэрлэж байна, тэр нь газар дээр ирээд нутгийн хѳрсѳнд шингэхгүй байна. Соёл иргэншлээр тэнгэрт оройлчихсон улс гүрний хуулийг, шалгалтандаа бэлдээгүй оюутан шиг  хуулж бичээд тулгаж байна, тэр нь соёл иргэншил тѳлѳвшүүлэх аядаж яваа нийгмийн сэтгэхүйд таарахгүй, эргэж буцан зардал чирэгдэл болж байна.
 
Тэлэх бодлого, мѳнгѳний эдийн засаг
 
Монголын Гүйцэтгэх Засаглалыг сүүлийн 26 жил гаруйд удирдсан ЕС нар, эдийн засгийг дангаар тэлэх бодлого явууллаа, тэллээ, бүр 10 дахин тэллээ. Үр дүн нь юу болов, хэдхэн гэр бүлийн амьдрал млрдаар дэгжин цэцэглэж, жирийн Дорж, Дуламын амьдрал амиаа аргацаасан бахь байдгаараа үлдэж, улс нь ѳрѳѳр ѳтѳж, ард олноороо гуйрамчын шалан дээр харуулдаж уналаа.
 
Эрүүл саруул улс оронд нийгмийн болон хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, зам тээвэр гэхчилэн иргэдийн амьдралын тавлаг орчин СТРАТЕГИ байдаг бол олигархид баригдсан Монголд, уулын мухарт байдаг хэдэн уурхайн орд СТРАТЕГИ  байдаг аж.  Соёл иргэншилтэй улс орнууд, тээвэр, дулаан, эрчим хүч, мэдээлэл технологийн салбаруудаа ИНФРА хэмээн нэрийдэж, эдийн засгийн СУУРЬ салбарын хэмжээнд анхаарч үздэг бол Монголын үе үеийн ЕС нар ДЭД БҮТЭЦ хэмээн гадуурхсаар иржээ.
 
Хүнээ хѳгжүүлж, хѳдѳлмѳрлѳх эрх зүйн орчин үүсгэж, хѳдѳлмѳрийн үр шимээр баялаг хуваарилах замаар эдийн засагаа ѳсгѳхийн оронд тэлэх бодлого барин баялаг хуваарилалтыг шударга бусаар хийсэн нь хүн амын амьдралын тѳвшинд хэт ялгаралыг үүсгэлээ. Зээлийн, ѳрийн эдийн засагтай болж үлдэв, энэ бол үе үеийн ЕС-ын хэнтэй ч хуваалцах эрхгүй алдаа. Монголд МѲНГѲ, АЛБАН ТУШААЛ 2 галзуурч байгаа нь хүртэл ерѳнхий сайдуудтай холбоотой.
 
 
Тэнгэрийн 3 нохой
 
Ѳвлийн шѳнѳд, сарны зурхайн одод, эрхсийн ертѳнц рүү ширтэн харахуйд, Мичид хэмээх бѳѳн одны зүүнтээ, цогон улаан гялааны доохон талд цувраа 3 од байхыг олж харна. Монголчууд түүнийг Марал гурван од гэж нэрлэдэг. Зүүн Ѳѳлдийн нутгаар бол ТЭНГЭРИЙН 3 НОХОЙ гэж хэлцдэг, энэ тухай нэгэн домог байдаг юм.
 
ШААЗГАЙ АЛАГ хаан, мянган анчнаа дагуулан анд мордох зуур мал хуй нь багширсан чинээлэг хот айл байхыг хараад, буцах замдаа буудаллана, мянган моринд тэжээл, мянган хүнд хоол бэлдээд бай гэж хэл хүргэхийг зарлигдав. Шаазгай Алаг хаан, мянган анчныхаа цуг бѳднѳ олноор нь намнасаар буцахдаа нѳгѳѳ айлдаа буудаллахаар ирэхүйд, хаш цагаан царайтай, хасан хар хѳмсѳгтэй нэгэн үзэсгэлэнтэй хатан хүн угтаж авав. Хааны сэтгэл ихэд хѳдѳлж тэр бүсгүйг хатнаа болгон авахаар асууруун...чиний эр нѳхѳр хаана байна? гэж.
 
Миний нэр Марал, миний нѳхѳр Ажиндай мэргэн, 3 сарын газар ан хийхээр явсан, одоо нэгэнт ирэх нь болсон гэж хатан ѳчиж. Шаазгай Алаг хаан, Ажиндай мэргэнийг ирэх замд нь алж хѳнѳѳхѳѳр шийдээд тосож байгаад, барьж аван алах гэтэл Ажиндай мэргэн...намайг яагаад алах болов гэхэд, Алаг хаан,...танай эхнэрийг хатнаа болгож авахаар шийдсэн гэж. Намайг алаад юүхэв, авдарлаж хадаад, нѳгѳѳ талд нь чулуу тэнжиж тэнцүүлээд моринд минь ачаад явуулчих, морь ангийн газар руу очино,  би үхэж л таарна биш үү гэж Ажиндай мэргэн гуйсныг хаан ёсоор болгож. Шаазгай Алаг хаан Ажиндайн эхнэрийг хатнаа болгон авахад хэвлийд нь байсан үр мэндэлж, хүү тѳрж, арван жилийн дараа сайхан эр болон ѳсчээ. Хүн бүр Ажиндай мэргэний хүү гээд байхаар нь эхээсээ асууж, эх нь бүх үнэнийг хэлжээ.
 
Хүү эцгийхээ араас явахаар болж, эх нь нууцаар ачаа уналгы нь бэлдэж ѳгч, хүү гурван сар явсаар Архангай гэдэг газарт хүрч, эцгийгээ олж, арчилж сувилсаар хэдэн сар болж. Хүүгээ санасан эх, хүүгийхээ араас яван ирж, гурвуул ам бүл бүтэн сайхан амьдарч байтал Шаазгай Алаг хаан цэрэглэн ирж. Ажиндай мэргэн зугтаж, хүү нь араас нь даган хѳѳж, эх нь хүүгээ даган хѳѳж. Хүү нь эцгээ, эх нь хүүгээ хѳѳсѳѳр тэнгэрт гараад явчихаж. Тэр гурвыг хѳѳсѳн Шаазгай Алаг хааны цэргүүд, тэнгэрт гарах бүү хэл  хоол хүнсгүйдэн ѳлбѳрч үхэцгээжээ. Нѳгѳѳ 3 маань ѳнѳѳг хүртэл биесээ хѳѳсѳѳр л явааг ажигласан монголчууд, Марал 3 од гэж нэрлэжээ.
 
Биесээ тойруулж элдэцгээж тэнгэрт халисан тухай нэг ийм домог байдгийг сийрүүлэн буулгаж, тѳрийн 3 ѳндѳрлѳгтэй адилтгав.  Ялгаатай нь гэвэл, тэнгэрийн 3 хайр, сэтгэлээрээ хѳѳцѳлдѳж, тѳрийн 3 болохоор хувийн эрх ашгаараа л хѳѳцѳлддѳг юмуу даа гэж.
 
Дүгнэлт
 
Тѳрийн 3 ѳндѳрлѳгийн эрх үүргийн чигт засвар хийн тогтолцоо, механизмд нь тохируулга оруулахаас ѳѳр арга байхгүй.. Мэдээж Үндсэн хуулинд ѳѳрчлѳлт оруулах шаардлага гарах нь ойлгомжтой, энийг ард түмэн шаардсаар байгаа, гэхдээ цагийн байдал лазандлыг хүлээхээргүй болчихжээ. Үндэслэлийг дараах 2 үндсэн чиглэлээр харж болох байх.
 
1. Ардчиллын гэх сүүлийн 26 жилийн дотор Монголын тѳр, ТѲРТ ЁС ( statehood) гэгчээ алдсан, бүхэлд нь тавиад туучихсан. Тѳрийн засаглах зарчим ( statism) аажимдаа алдагдаж, олигархиудаар хүрээлүүлсэн улс тѳрийн бүлэглэлийн тоглоомын дүрмээр солигдсон, тѳр бүхэлдээ ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧИД гэж зориудаар ѳѳрсдийгѳѳ цоллосон олигархи намчдын гарт орсон.
 
Гадны соёл иргэншилтэй улс орнуудад, сонгуульд ялсан нам power, government буюу Засаглалд давуу эрхтэй оролцоно л гэж байдгаас манайх шиг Засгийг булааж, эрхий нь барина гэсэн утгаар ойлгодог нэг ч орон дэлхийд байхгүй. Тѳрѳѳ шууд сонгох Үндсэн хуулийн заалтыг зѳрчиж, олигархиуд тѳрийн эрхийг булаан авахын тулд намуудыг зэвсэг, хѳзѳр болгон ашиглаж байна. Сонгууль болгоны ѳмнѳ  мѳрийтэй тоглоомны дүрэм шиг балай юм ѳѳрсѳддѳѳ зориулан зохиож, тэрийгээ УИХ-аар батлуулж, баталгаажуулж мѳнгѳѳр хэрэгжүүлсээр ирсээн. Цаашид энэ байдлаар явбал, улс орны аюулгүй байдалд ч нѳлѳѳлж болохоор нѳхцѳл байдал үүсчих шиг боллоо.
 
Энэ байдлаас гарах гарц бий!  Үүний тулд, ард түмэн тѳрѳѳ намаар зуучлуулан сонгох биш, ѳѳрсдѳѳ ШУУД сонгох ( Self-determination) эрхээ эдлэн ХЭВТЭЭ ТЭНХЛЭГИЙН ТОГТОЛЦОО гэх дээд танхимыг яаралтай байгуулах ёстой. Хэвтээ, босоо тэнхлэгийн огтлолцох цэгийг ч сайн бодож, үндэсний ёс заншлыг харгалзан маш оновчтой тогтоох шаардлага байгаа. Улс орнуудад энэ нь янз янз байдаг юм билээ, хойт хѳршид ерѳнхийлѳгч дээрээ очиж огтлолцдог бол эх газрын хуультай Германд канцлер дээрээ огтлолцох жишээтэй л юм.
 
Нэгэнт, Чимид агсны боловсруулсан Үндсэн хуулинд...ард түмэн шууд сонгох эрхтэй...гээд заачихсан байгаа болохоор Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг хүлээх ч шаардлага байхгүй, байгаа хуулийхаа заалтыг хэрэгжүүлээд явах нь зѳвѳѳ. Хүний эрхийн түгээмэл тунхаг бичигт ч шууд сонгох эрх заалттай байгаа, нам хэмээх махны ченж шиг зуучлагчаас салах цаг болсоон. Соёл иргэншилтэй орнуудад нам нь гол үүрэг гүйцэтгэдэг гэх үгэнд шууд хариулт ѳгье! Тийм ээ, тэнд манайх шиг олигархи хулгайч нарт идэгдэн гарт нь орчихсон нам байдаггүй, улс тѳрийн институтууд ажилладаг юмаа!
 
2. Ардын танхимын хурлаас тѳрийн 3 ѳндѳрлѳгѳѳ томилдог зарчимд шилжих гарц бий. Tѳрийн 3 ѳндѳрлѳгийг нийт ард түмний сунгаагаар сонгогдсон 2-оос доошгүй хүнээс шилж Ардын хурлаас томилдог маханизмд шилжих нь хамгийн зүйтэй хувилбар болох байх, манай ѳнѳѳдрийн нѳхцѳл байдал энийг шаардаж байна. Сонгуулийн систем ѳндѳр хѳгжчихсѳн Герман, Австрали, Япон...зэрэг орнуудын Үндсэн хуулиудаас тусгаж авах юм энд бас бий.
 
Тѳрийн 3 ѳндѳрлѳгийг Ардын хурлаас шууд томилох ч бас багадна, харилцан биесээ хянах, уях, барих механизмыг нь сайн тогтоож ѳх ёстой байх. Доод тамхим нь УИХ-ын даргаа, ерѳнхийлѳгч нь ерѳнхий сайдаа, дээд тамхимын тэргүүлэгчид нь ерѳнхийлѳгчѳѳ санал болгож дээд танхимд оруулж батлуулдаг ч юмуу хариуцлагын тогтолцоо байх л шаардлагатай. Ядаж л Ерѳнхий сайддаа танхимаа ѳѳрѳѳ бүрдүүлдэг, парламентаа тарааж чаддаг эрхийг ѳгѳѳд, ажил хийх талы нь шахаад, танхимаар нь хатуухан хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо хэрэгтэй болох нь нотлогдсоор байгаа.
 
УИХ бол концепци нь тодорхой хууль үйлдвэрлэн улс орны хѳгжлийн замналыг зааж ѳгдѳг эрдмийн байгууллага болохоос, сумын клубын засвар эрхэлсэн барилгын бригад биш ээ, эдийн засгийг удирддаг байгууллага ч биш, үүнд цэг тавих цаг нь болсон. Судлаачид маш олон янзын хувилбарууд санал болгодог, эцсийн дүндээ зарчимд тулгуурласан ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО л гол цѳм нь байх ёстой биз дээ!
 
Эцэст нь хэлэхэд, тѳрийн ѳндѳрлѳгийн эрхэмсэг сэнтийг эзлэн, ээлжлэн тухалсаар ирсэн үе үеийн эрхмүүдээс, тѳрт ёсыг алдагдуулсных нь тѳлѳѳ ял асуух эрх, монголын ард түмэнд ѳнѳѳдѳртѳѳ байгаа! Түүхэнд анх удаа ирцгүй сонгууль боллоо, энэ бол сонгогчид идэвхгүй байгаа юм биш, тѳрт ёсоо алдсан тѳрд ѳгѳх САНАЛГҮЙ гэсэн саналыг ѳгч байгаа бойкот, идэвхтэй хэлбэр, ард түмэн ухамсаржиж байгаагийн шинж.
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

31 сэтгэгдэл харуулж байна        

  1. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Eрөнхийлөгч өөрөө гүйцэтгэх засаглалаа толгойлоод сайд нараа гаднаас томилоод явбал засаг тогтвортой байна . хариуцлага алдсан сайдаа огцруулна . яг одоо Америк шиг.

    Бат, 2016-10-25 10:57:07, 96.241.131.161Хариу бичих

  2. Ene neg l bodlogiin chanartai medeelel tsatsaad bgm da .elbegdorjtoi hamaatuulj bgd enhboldiig l eronhiilogch bolgohgui sanaatai horlool bgm da .etsest n uvs eronhiilogch gargah elbegdorj nyamka 2 iin tohiroo bj ch magad

    Зочин, 2016-10-25 12:06:46, 202.9.40.39

    Mongolchuud bolovsrol muutai baigaagiin ilrel bol ene gurvan manuuhai, ichij ul medne uvaigui munhag ulsuud, delhiin uls toriin leaderuud Putin, Shinzo Abe, Xi Jinpin nartai uulzahaar tsaad ulsuud ni yu mederdeg bol ichmeer, ulsaa geh setgelgui oor hoorondiin heruul huviin ambitsaaraa asuudliig shiiddeg orovdmoor hotsrogson shunaltai hariutslagagui teneguud haragddag gedgee meddeg bolov uuu?? Say Japan-d ochij ailchilaad Japanuud ailchlal heleltseer ur dungui baigaad setgel dunduur bsan. olon yum yariad guilga guidag mortoo hariutslagiin uhamsargui mulguu Mongolchuud

    Зочин, 2016-10-25 20:29:27, 211.36.139.8

    Таны нэр:

    Тайлбар:

  3. энэ хүн маш зөв санаа хөндсөн байна. одоогийн 3 малыг заазальал таарна

    Зочин, 2016-10-25 12:10:18, 119.40.100.222Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. metafora-gunzgiirel

    Зочин, 2016-10-25 12:12:33, 202.179.23.234Хариу бичих

  6. Адилтгал гэсэн нь зев Жишээ нь ширээний 4 хелгэсэн метафора ширээг амьтантай адилтгасан байна

    Зочин, 2016-10-26 02:46:02, 178.190.119.28

    Таны нэр:

    Тайлбар:

  7. METAFORA-EHLELIIN TUGUSGUL.

    Зочин, 2016-10-25 12:18:04, 202.179.23.234Хариу бичих

  8. metafora-адилтгах нэдрэхүй

    зочин, 2016-10-25 15:48:14, 178.190.188.16

    metaphor- zuirleh zuirlel gsn ug uhernuudee

    Зочин, 2016-10-25 18:30:02, 202.131.246.86

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Маш зөв санаа гаргажээ.Ард түмэн таалалдаа авч авахын авч гээхийн гээвэл үнэхээр хэрэгтэй санал байна.Цэрэнхүү таньд Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж байгаад тань талархаж байна.

    Зочин, 2016-10-25 12:48:15, 202.179.31.22Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. 3 бээжин хав

    Зочин, 2016-10-25 12:57:21, 202.55.191.76Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Гурван хятад данжаадыг тэнгэрийн нохой гэж болохгүй.

    Зочин, 2016-10-25 13:00:55, 202.55.191.76Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. уул нь хууль тогтоох дээд байгууллага УИХ, дээд шүүх, Ерөнхий сайд гурав л төрийн гурван өндөрлөг шд монгол улсын үндсэн хуулиараа бол? даанч ард түмэн энийг ойлгох хууль эрхзүйн чадамж түй ч алгадаа хөөрхий

    Зочин, 2016-10-25 13:51:11, 202.55.191.130Хариу бичих

  16. Тиймээ! Манайд ерѳнхийлѳгч тѳрийн ѳндѳрлѳг байж чадахгүй, болохгүй!

    зочин , 2016-10-25 15:47:09, 178.190.188.16

    Метафораг сүүлийн үед 7 дахь мэдрэхүй гээд байгаа бил үү!

    зочин, 2016-10-25 15:49:01, 178.190.188.16

    Таны нэр:

    Тайлбар:

  17. эрх мэдлмйг 3 салаалсан нь буруу байсныг түүх харуулчихлаа шүүдээ! олон толгойтой могой зөрчилдсөөр үхдэг,ганц толгойтой олон сүүлтэй могой аюулаас хурдан гэтэлдэг үлгэрийг түүхэн иуршдаа хамгийн ихээр мэдэрсэн ард түмэн шүүдээ бид.үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг 1 гарт төвлөрүүлэх хэрэгтэй. Харин түүнийг хянах их хуралын гишүүдийн тоог нэмээд аюулгүй байдлаас бусад засгийн үйл ажилгаанд нөлөөлөх эрх мэдлийг багасгаад өгхөдл болно!

    Чоно, 2016-10-25 15:05:38, 59.153.85.80Хариу бичих

  18. Надад бас тэгж бодогддог Гурвалын ард хуйвалдаан үүсэх боломжтой Тѳрийн ѳндѳрлѳгүүд хуйвалдсан нѳхцѳлд асар том сонирхол хуваагдана Гол нь хэзээ ч илрэхгүй дархлаа үүснэ Манайд ЕСдад парламентаа тараах, Танхимаа босгох засагаа удирдах бүх эрхийг ѳгѳѳд хяналтын механизмыг нь тогтогоод явбал болмоор!

    зѳв санаа, 2016-10-25 15:45:28, 178.190.188.16

    Таны нэр:

    Тайлбар:

  19. GURVAN NANGIAD

    Зочин, 2016-10-25 17:48:07, 212.95.7.101Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Mongoliin amidral deer batlagdsan zuil bol.1.Olon tolgoitoi baij taarahgui ni.Negel tolgoitoi boloe.2 Namiin erh medeliig hizgaarlaya.3.Ene 2 nam ard tumniig 2 huvaaj bna Ene mash hortoi.Mongolchuud bugd 1 negdmel baih estoi.4.Hurungutnuud zasgiin erhend baih esgui.5.76 gishuuntei baij bolohgui yum bna.

    zochin, 2016-10-25 18:02:42, 202.179.31.115Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Яг үнэн

    Зочин, 2016-10-25 18:16:02, 112.72.11.111Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. deer ni nam nertei hulgaich aluurchdiin buleglel ulsaa uraldaj zarna. door ni iaj sheej baahaa shar huvalzuudar zaalgasan tarhigui zombinuud. har shar huvalzuud ni gadaad ezendee boholzoj iaduu zuduu guilgachin ardaa Uzen iadaj horsoj tenegiig ni gaihna. orondoo dargdaj otond idegdsen mongol guilgaa guij delhiigeer tenene

    unshigch, 2016-10-25 20:52:05, 178.193.143.209Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Баян ядуугаар ялгарч байгаа нь нэг хэрэг Баян нь баярхаж мѳнгѳтэй нь мѳнгѳгүйгээ дээрэлхэж байгаа нь залуучуудад хамгийн муухай хүмүүжил олгож байна Бэрхшээл, доромжлолд тэд дээгүүрээ ийм байхад бид яадгийн гэсэн байдлаар ГХт орцгоож байна Нийгмийн ялзрал явагдаж байна, энэ л аюултай Ард түмэн галзуурсан бар шиг босоход тун ойрхон тийм эмзэг байна Дарга нарын уулзалт дээр нь энэ байдал харагдахгүй л дээ!

    зочин, 2016-10-25 21:00:03, 178.190.188.16Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Тийм

    Зочин, 2016-10-25 23:34:08, 178.190.188.16Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Шударга нийгэм байгуулах цаг ирсэн!

    Зочин, 2016-10-26 00:25:11, 27.123.214.107Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. 3 BEEJIN HAB ..............................

    ZO, 2016-10-26 00:55:49, 202.21.106.161Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. GURVAN AIMAAR HUJAAGIIN SHEES MONGOLIIN TOLGOID UURELCHIHJEE AYUL AYUL!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Зочин, 2016-10-26 01:55:41, 212.95.7.101Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Манайх яахаараа юмыг дандаа гуйвуулж байдаг байна. Манайх Парламентын засаглалтай гэдэг гэтэл хууль тогтоох бага хурал, ард түмний эрх ашгийг хамгаалсан орон нутгаас сонгогдсон их хуралтай байх ёстой. Төрийн 3 өндөрлөг нь Их хурал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал байх ёстой. Үүнээсээ болоод төр засаг маань нам удирдлагатай, олигархи удирдагч нартай болсон. Одоо үүнийг нийтлэлч Цэрэнхүүгийн хэлсэн арга замаар засах учиртай. өөр арга зам байхгүй.

    USA, 2016-10-26 02:58:11, 207.237.211.20Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. heheh

    Зочин, 2016-10-26 09:23:00, 103.229.123.118Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Үнхээр Монгол төрийг төр шиг төр болгох цаг нь болжээ. Саяны сонгууль ард түмэн одоогийн төрийг эсэргүүцэж байгаагийн илрэл боллоо.

    зочин, 2016-10-26 10:44:33, 122.254.126.2Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Гурван толгойтой төр гэж юу байсан юм. Гурвуулаа хомхой хэвтүүл, хулгайч тагнуулууд, Ардчилал эхлэсэн үеэс л олигархууд шинээр үүсэх нам бүрд санаатайгаар шураглан орж, ямарч ёс зүйгүй шунахайрал завхарлыг дэврээж одоо бүр аль ч намын төр барих цаг үед толгой дээгүүр ичиж зовох зовлонгүй Монгол түмнээр тохуурхаж байна.

    архад, 2016-11-01 23:22:28, 103.57.93.210Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Жаахан нуршуу юмаа тэрнээс гарц заасан нь сайн л хэрэг.

    Зочин, 2016-11-26 01:15:36, 49.0.204.73Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: