И.Цэрэнхүү

Тѳсѳвт тохиргоо хийж эхэлсэн нь маш зѳв алхам

Нийтэлсэн: 2016-10-14 08:24:14

Ирэх оны Улсын тѳсвийн тѳсѳл, дараа жилийн тѳсѳѳллийг хэлэлцэх босгон дээр, УИХ-ын ажиллагаа бас л мухардалд орчих шиг боллоо. Ирцгүйгээс ажлаа хийж чаддаггүй муу зуршил энэ парламентад ч наалдаастай хэвээрээ л үлдсэн бололтой байна.
 
Анхдугаар Чуулганаа эхлүүлээд, яг улс орны эдийн засгийн мѳчлѳгийн хѳгжил, хүндрэлтэй байгаа эдийн засгаа тогтворжуулах хамгийн чухал асуудал хэлэлцэх үеэр УИХ ажлаа сул зогсоон, сонгуульд илүү анхаарч завсарлага хийж байгаа нь шуудхан хэлэхэд улс орноо бодох биш, улс тѳр хѳѳсѳн болчимгүй алхам болж харагдаж байна. Ард түмэн чадвартай, сэтгэлтэй тѳлѳѳллѳѳ парламентад сонгож бас л чадсангүй, хэн нэгний атганд орчихсон, нам тѳрийг хослон баригч этгээдэд компроматаар ам хэлээ үдүүлчихсэн мэдлэггүй хэдэн баагий, асуудлыг мэдлэгийн бандаа таарсан хэмжээнд зохицуулж тайлбарлаад, дѳргүй бүх шиг зүтгээд, олигархийн лоббинд багтсан хууль гаргаад, Засагаа ажлы нь хийлгэхгүй хүлээд, дѳнгѳлѳѳд байхаар энэ улс орон одоо хаашаа зүглэх вэ?  
 
Мэдээж, туршлагагүйтсэн, балчирдсан, коньюнктур судалгаагүй яаран болчимгүй дүгнэлт хийсэн, орлого нэмэх биш тэнцэтгэлийн зарлага талыг танахыг эрхэм болгосон гээд ажил хийх гэсэн  мэргэжлийн санхүүч хүнд байдаг л алдааг энэ Засгийн газар гаргасан нь үнээн, үүнийх нь тѳлѳѳ зохион байгуулалттай юм шиг л мултартал шүүмжилцгээж, далимд нь нам дагаж далдаганасан хэдэн этгээдийг албан тушаалд шахлаа, эцэст нь яав?  Засгийн газар зарим нэг сайн тѳслѳѳсѳѳ халшран буцаж байгаа юм байна.
 
Элдвээрээ дуудуулж, зарим нэг улс тѳрчид, аймгийн иргэдийн зүгээс, зайл, огцор гэх хүртэл банга хүртчихээд байгаа Засгийн газар нь тас хар юмуу гэтэл бас үгүй, ганц нэг гэгээтэй ажил санаачилсан хѳѳцѳлдсѳн юмнууд байнаа, харин тэр нь УИХ дээр очоод уначихаж байгаа харагдах юм. Ѳнгѳрсѳн Засгийн үед ч бас иймэрхүү олхиогүй асуудал гарч л байсан, ард түмэн ой санамжнаасаа гарчихаагүй байгаа. Энийг олон факт, аргументаар нотлож болохоор болчихлоо, наад захын жишээ хэлье, ТѲСВИЙН БОДЛОГО.  
 
Азийн Хѳгжлийн Банкны Монгол дахь суурин тѳлѳѳлѳгчийн газраас, Монгол улсын тѳсвийн алдагдлын шалтгааныг гүнзгийрүүлэн судлаад, ТѲСВИЙН ТОХИРГОО (regulation) хийх цаг нь болсон байна гэсэн дүгнэлт гаргасан, тэрийгээ албан ёсоор мэдэгдсэн.  Уг дүгнэлт Азийн эдийн засгийн хѳгжлийн тѳлѳвт үг үсгээрээ тусчихсан явж байгаа. Азийн Хѳгжлийн Банкны зѳвлѳмжийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой юу гэвэл тийм, гэтэл засгаас тѳлѳвлѳн шийдэж байгаа энэ болон бусад олон санаачилга УИХ дээр очоод уначихаад байгаад л хамаг учир байна.
 
Шинэ Засгийн ажилд бүхэлд нь дүгнэлт хийх хугацаа болоогүй, арай л эрт, бас ардаа бодит шалтгаантай байна даа. Зүй нь ядаж л танхимаа бие даагаад, гар нийлсэн хүнээр бүрдүүлэх статус ѳгчихѳѳд, харин хариуцлагыг хатуухан яриад суух чигийг барих нь зарчмын хувьд зѳв байлаа, гэвч албан тушаалд шунасан донтонгуудыг ашиглах амбицид хѳтлѳгдсѳн, олигархиудад урхидуулсан УИХ тас эсрэгээр хандлаа. Одоо бол нэгэнт УИХ томилгоо хийсэн болохоор, хариуцлагыг ЗГ-ын танхим биш, УИХ хүлээх ёстой гэсэн нѳхцѳл байдал үүсчээ.
 
Тѳсвийн бодлого
 
ТѲСВИЙН БОДЛОГО гэгч нь манай нѳхцѳлд тѳсвийн алдагдлыг багасгах бодлогыг л хэлнэ, ѳѳр юу ч биш. ТѲСВИЙН БОДЛОГО бүхэлдээ мaкро эдийн засгийн уналтын хурдыг саармагжуулах, зогсоох, улмаар ѳсѳлтийг тогворжуулах бодлогын салшгүй бүрэлдхүүн, амин чухал компонент хэсэг юм.  Бусад улс оронд тѳсвийн профицит бодлого ярьдаг л байх, манайд ийм юм ярих яагаа ч үгүй, дэндүү ѳндѳр тѳвшин.
 
Харин тэглүүлсэн тѳсвийн бодлого ярьж болохоор үе байсаан, тэр боломж цагтайгаа цуг живээд алга болсон, оройтсон гэсэн үг. Одоо бол, тѳсвийн цоорхой (дефицит), томорсоор бүр ангал болчихоод байгааг нѳхѳх юмаа олж ярих л үлдээд байх шиг. Санхүүгийн хямралаас амжилттай гарсан улс орнуудын жишгийг ажаад байхад, тѳсвийн алдагдлыг багасгах 2 үндсэн механизм хэрэглэдэг юм байна. 
 
1. МѲНГѲНИЙ БОДЛОГО ( monetary policy). 2. Татвараар дамжин хэрэгжих ТѲСВИЙН БОДЛОГО ( fiscal policy). Аль хэдийн алдагдсан мѳнгѳний бодлогыг тогворжуулахын тулд, гадны хѳрѳнгѳ оруулалтаар БАНК оруулж ирэхээс ѳѳр арга үлдээгүй, гэхдээ ганц Чайна биш хэд хэдэн банкны салбар оруулах нь дээр. 
 
Орчин үед, татвар нэмэх замаар хямралаас гарах арга их хоцрогджээ, тэгээд ч нийгэм зүйн талаасаа эрсдэлтэй алхам гэдэг нь тодорхой. Гэхдээ манайд бол зарим нэг татварын хэмжээ, нэр тѳрлийг нэмэгдүүлэх бодлого байж болохыг үгүйсгэхгүй, ялгавартай л хандах ёстой. энэ тухай жич ѳгүүлнэ. Харин тэр, фискал механизмын талаар энд зарим нэг санааг тоймлон хэлье. Фискал бодлого нь дараах 2 механизмаар дамжин хэрэгжинэ.
 
1. ТАТВАР -- бууруулах, ЗАРДАЛ --бууруулах, ЗЭЭЛ --нэмэгдүүлэх. Фискал экспанс (expansion fiscal policy) гэж нэрлэгддэг энэ арга бол эдийн засаг нь хүндрэлтэй байгаа улс орнуудад түгээмэл ашиглагддаг  сайн механизм.
 
Манай Засгийн газар энэ чиглэлээр явж байгаа юм шиг байна. Жилийн 1,5 их наяд хүртэл орлогод 1 хувийн татвар ноогдуулах санал гаргаад байгаа нь үүний нотолгоо, маш зѳв алхам. Гэхдээ УИХ дээр, нилээд гишүүд аж ахуйд алагчлал үүсгэлээ ч гэх шиг шалтаг ярин, харамсалтай нь унагах чигтэй болчихлоо. Зээлийн тухайд гэвэл, ирэх жилээс хүүд тооцсон нэмэгдэл тѳлбѳр орж ирнэ, үүгээр тѳсѳвт том ачаалал үүсгэж болохгүй л дээ. Бага хүүтэй удаан жилийн зээлийн эх үүсвэр олж ар хормойгоороо урд талаа нѳхѳж аргалахаас ѳѳр зам байхгүй болсон. Хэрэв энэ механизмыг амжилттай хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн уналт бүхэлдээ саармагжиж жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувь дарах жин нэмэгдэж, тогтворжилтын тѳвшин рүү ойртох болно.
 
УИХ үүнийг, агуулгад нь тултал сайн ойлгоогүй  шинжтэй байгаа, гадны ХО, том тѳслүүдийг хѳдѳлгѳх гэсэн хэлбэрийн 2 юм л яриад байна. Энэ нь ашгийн сонирхол давамгайлаад байгаатай холбоотой байх, бид хардах эрхтэй. Гаднын ХО-ын ашиг тэр дороо шууд орж ирэхгүй, томуудыг хѳдѳлгѳх нь бас л ядруу тѳсѳвт нэмэгдэл ачаалал болж орж ирнэ гэдгийг ойлгох ёстой, ашиг нь мэдээж олигархиуд руу чиглэнэ гэдэг нь ойлгомжтой. Харин ганц нэг томыг хѳдѳлгѳж болох л байх, гэхдээ ѳнѳѳдѳр биш, эдийн засаг тогтворжихыг хүртэл хүлээх нь дээр гэж бодож байна.
 
 2. ТАТВАР --нэмэх, ЗАРДАЛ --бууруулах, ЗЭЭЛ --бууруулах. Ристрикц фискал (restrictive fiscal policy) гэж томъёологддог энэ аргыг ОУВС-ийн Стэнд бай хѳтѳлбѳрѳѳр дамжуулан хэрэгжүүлнэ, олигтой ч юм биш, гарцгүй болчихсон үед л хэрэглэгддэг арга.  УИХ-ын дийлэнх гишүүд энэ аргыг сонирхоод, яриад байгаа нь урьд нь хэрэглээд хүндрэлээс гарсан гэсэн болхи сэтгэхүйтэй нь холбоотой, гэхдээ урьд нь нѳхцѳл байдал их ѳѳр, ядаж л дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ѳсѳх хандлагатай байсан гэдгийг тооцох ёстой. ОУВС-ийн тѳлѳѳлѳгчид, орчин үед Стэнд бай хѳтѳлбѳр их уян хатан, олон талтай, арай чѳлѳѳтэй болсон гэж ярьж байгаа хэдий ч нийт дүнгээрээ улс орны эдийн засгийг хумиж, валютийн сангийн хараат болгох их эрсдэлтэй. ХО болон гүйлгээ зардлыг бүх зүйл ангиар нь танаж, татвар нэмснээр ѳнгѳн дээрээ тѳсвийн сахилга сайжирч байгаа үзүүлэлт гарах боловч бодит орлого саарч ард түмний амьдралын тѳвшин эрс буурах, иргэдийн гадагшаа гарах урсгал нэмэгдэх эрсдэлтэй.
 
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд, УИХ нь ѳѳрсдийн томилсон гүйцэтгэх засаглалыхаа үйл ажиллагааг тѳдийлэн сайн дэмжихгүй, зарим талаар эсрэг байр суурьтай байгаа дүр зураг харагдаж байна. Энэ дашрамд, бѳгсний хагас нь хууль тогтоох сандал дээр, нѳгѳѳ хагас нь тэрийгээ хэрэгжүүлэх суудалд ѳнцѳгдчихсѳн зарим эрхэм гишүүдийн толгой дотор ямар зѳрчил ѳрнѳж байдаг болоо гэсэн сонин бодол толгойд орж ирэв.
 
Тѳсвийн тохиргоо гэж юу вэ?
 
ТѲСВИЙН ТОХИРГОО ( regulation) гэгчийн агуулга нь ЗОХИЦУУЛАЛТ (корректировка) биш ТѲСВИЙН РЕФОРМ юм шүү гэдгийг энд шуудхан хэлье. Азийн Хѳгжлийн Банкны зѳвлѳмжинд ТОХИРГОО гэж томъёологдсон байна лээ. Засгийн газар энийг муугүй ойлгоод байх шиг сэтгэгдэл тѳрж байгаа, гэтэл УИХ-ын даргаасаа эхлээд зохицуулна... гэсэн юм яриад байдаг. Нѳгѳѳ Аглуугийн тоглодог...зохицуулнаа...гэдэг хошин шог шиг л юм болоод байна.
 
УИХ тойрогоо мялаах ( услах гэж яриад байгаа) гээчийн ард  хачин сонин амлалтууд хийдэг, тэрийгээ янз бүрийн дарамт, шахалт шантааж хийж байгаад тѳсѳвт суулгаад авдаг, түүгээр санаа нь амардаг, хуралдаа ч ирдэггүй. Эсвэл тѳсѳвт суулгаж чадаагүй тѳслүүдээ тусгахаар тодотгол, зохицуулалт хийхийг тулгадаг, санхүүжилт олоод авдаг, тѳсвийн алдагдал тэнгэрт тултал нэмэгдээд явчихдаг...нэг иймэрхүү л байдалтай, тэхээр тэр ЗОХИЦУУЛАЛТ гэгч нь хэнд хэрэгтэй нь ойлгомжтой байна. Хуулиараа бол ТѲСВИЙН ТОДОТГОЛ гэгч нь ерѳнхийдѳѳ хориотой зүйл, анхнаасаа л үндэслэлтэй тѳсѳв батлагдах ёстой.
 
Жилдээ 2 удаа тодотгол хийдэг практик ганцхан монголд л байна. Tѳсвийн тэнцэтгэлийн кредит талд зайлшгүй ѳѳрчлѳлт оруулах шаардлага гарч л байдаг, тэглээ ч хууль зѳрчѳѳд том тодотгол хийгээд байх  шаардлагагүй, хѳнгѳн тохируулга, мэргэжлийн хэлээр аранжировк хийгээ л явахад хангалттай шүү дээ. Тодотгол болгоны ард авлигал нуугдаж байдаг.
 
Тѳсвийн реформд хамаарагдах хамгийн том тохиргоо бол НЭГДСЭН МОНИТОРИНГ,  манайхан НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО гэж томъёолсон харагдана билээ, хэлбэрийн хувьд ойролцоо ч агуулгын хувьд адилтгаж болохгүй ойлголтууд юм. НЭГДСЭН МОНИТОРИНГ гэдгийг улс орнууд түгээмэл хэрэглэдэг, ялангуяа мэдээллийн технологи хѳгжчихсѳн эрин үед амархан нэвтрэх нѳхцѳл нь ѳѳрѳѳ бэлэн орж ирж байгаа.
 
Үндсэн агуулга нь болохоор ТѲСѲВ тѳвлѳрѳхгүй, аль болохоор хот, орон нутагт суух, харин зарцуулалт нь нэгдсэн хяналтанд орно гэсэн утгатай юм. НЭГ ЦОНХНЫ БОДЛОГО гэдгийг УИХ-ын гишүүдийн яриад байгаагаар бол тѳсвийг тѳвлѳрүүлэх, нэг цонхоор хянах бололтой байна. Ямартай ч замбараагүй олон тѳсвийг нэгдсэн тѳсѳвт оруулаад авсан нь шинэ Засагийн хийсэн нүдэнд үзэгдэхүйц том ажил. Харин одоо Улсын тѳсвийг нугалчих хэмжээний их мѳнгѳ нэгдсэн тѳсвийн гадуур эргээд байгааг татаж оруулж ирэх дараагийн алхмаа хийх ёстой юм, энийг далд эдийн засаг гэж нэрлээд нилээд удлаа, оффшоорт байгаа хѳрѳнгѳ ч энд хамаатай.
 
Нэгдсэн тѳсѳвтэй боллоо, эдийн засаг цаашид тогтворжихын хирээр мэдээж тѳсвийг хот, аймагт тѳвлѳрүүлж хяналтыг тѳр гартаа авах шаардлага гарч ирж таарна. Одооноос үүнд бэлтгэхийн тулд ТОМ ХОТЫН ТѲСѲВ, МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ гэсэн 2 зүйл дээр гойд анхаарах ёстой болов уу! Эдийн засгийн суурь бүтцийн нэг гэгдэх, мэдээллийн программ хангамжинд анхаарах тал дээр, тѳсвийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хѳрѳнгийг одооноос тѳсѳвт суулгая гэсэн саналыг Ж.Энхбаяр гаргаж байгаа харагдсан, энэ бол ажил хийцгээе, залуучууддаа итгэл үүрүүлье гэсэн сайхан санаачилга юм. Хэрэв энэ санал хэрэгжээд эхэлвэл,  уг санг, тѳсвийн НЭГДСЭН МОНИТОРИНГ программыг санхүүжүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй.
 
ТОМ ХОТЫН ТѲСѲВ гэсэн ойлголт, европад их газар авч байна. Энэ нь хотын оршин суугчид тѳсвѳѳ ѳѳрсдѳѳ мэдэж захиран зарцуулна гэсэн үг. Энэ ойлголт АРДЫН ТѲСѲВ ( participatory budgeting) гэдгээс гаралтай, соёл иргэншлийн нилээд ѳѳр тѳвшинд яригдах тогтолцоо, гэхдээ одооноос бэлтгэж байхад гэмгүй л байх. Гадаадын том том хотуудын мэр, манайх шиг тѳсвѳѳ зарцуулах мэдэлгүй хотын даргатай шууд харилцаа тогтоохгүй, тоохгүй. Улаанбаатарын мэр маань энэ том ажлыг оролдоод, туршилтаар ч атугай эхлүүлээд үзэхийн оронд, нѳгѳѳ л сандал ширээгээ, албан тушаалаа л бѳѳцийлж яваа сурагтай. Дүүргүүдийн дарга нарыг аймгийн статустай болгох хуулийн тѳсѳл санаачлан ѳргѳн барьсан бололтой, тэр нь бүтчихвэл, хотын мэр мэдээж ЕС-ын энд очих нь гарцаагүй.
 
Тѳсвийн тулгуур (коньюнктур) бүтэц
 
Тѳсвийн орлогын гол эх үүсвэр, коньюнктур суурь бүтэц нь ТАТВАР, цаашдаа ч энэ байдал ѳѳрчлѳгдѳхгүй, тѳсвийн ѳѳрийх нь дотоод мѳн чанар, зүй тогтол нь тийм юм. Эндээс, тѳсвѳѳ сайжруулъя гэвэл татварын системээ чамбай болгоо л гэсэн энгийн логик гарч ирж байгаа. Сүүлийн 26 жилд, нѳхѳн үйлдвэрлэлд олигтой дахин хуримтлал хийж шалиагүй, дан ганц уул уурхайн олборлолтоор тэжээгддэг тѳсѳвтэй болсон, эдийн засаг нь тѳдийлэн солонгорч чадахгүй байгаа нѳхцѳлд, татварын тогвортой, маш сайн системтэй байхгүй бол ялих. шалихгүй шалтгаанаар хүчтэй савлалт үүсэх, тэр нь эдийн засгаа бүхэлд нь савж унагах МУНА болчих эрсдэл их гарч байна.
 
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унах ч юмуу, эсвэл урд хѳрш  импортоо багасгахад л манай эдийн засаг модоо барихдаа тулж, татваргүйдлээс болон тѳсѳв унаж байна. Манайх татвар тѳлѳлтийн үзүүлэлтээр дэлхийд 156 хавьд жагсдаг гэсэн, татвараа авч чаддаггүй улс гэсэн үг. Хѳдѳлмѳрийн насны иргэдийн тал нь орлогын албан татварт хамрагддаггүй, татвар тѳлж байгаа хэсгээсээ дааж давахын аргагүй ѳндѳр татвар авдаг, ийм л байдалтай. Энэ байдлаас гарахад ГАРЦ хэмээн тооцож болохоор 3 санаа нэмэрлэе.
 
1. Иргэдийг, хувиараа тѳлѳх PIT татвараас чѳлѳѳлж,  хуулийн этгээдүүдийн  CIT татварыг ѳсѳн нэмэгдэх ( progresive tax) системд шилжүүлэх. Хувийн орлогын албан татварыг PIT гэнэ, санхүүгийн хямралтай үед, халамжийн систем хаагдаж байгаатай холбоотой хүн амыг ийм тѳрлийн татвараас бүр мѳсѳн чѳлѳѳлѳх ёстой. ААН-ийн албан татвар (CIT)-ын тухайд, Засгийн газраас шаталсан маягаар хувь тогтоож татварын ялгаварт дифференциал системд шилжих санал гаргасан боловч УИХ унагасан. Уг нь цаашид ѳсѳн нэмэгдэх системд шилжих бэлтгэл болохоор маш чухал санал байсан боловч дэмжигдсэнгүй. Нэгэнт 1,5 их наядын орлогын албан татварыг 1 хувь хүртэл хѳнгѳлж байгаа болохоор 1,5 их наядаас дээшхи орлогт ѳсѳн нэмэгдэх татвар ногдуулж чадвал их дэвшилттэй алхам болно доо. 
 
2. Эдийн засгийн шинэ эргэлтийн ДИВЕРСИФИКАЦИ бодлого явуулж, татвараар дамжуулан тѳсвийн алдагдлыг эрс багасгах, улмаар ТЭГЛҮҮЛСЭН ТѲСѲВ гэгчид ойртох. ДИВЕРСИФИКАЦИ бодлого гэдэг нь эдийн засгийн ашигтай болгоныг дэмжинэ, зѳвшѳѳрнѳ, гагцхүү татвараа л бүрэн тѳл! гэсэн тогтолцоо. Эмсийн хүрээлэн, касино, мѳрийтэй тоглоом, ан агнуур, самар түүх...бүгд чѳлѳѳтэй болно, гагцхүү татварт л хамрагдах ёстой. Шинэ засаг гарснаас хойш иргэдэд торгууль ноогдуулах явдал замаа алдлаа гэсэн ард иргэдийн дургүйцэл алга болно гэсэн үг.
 
Тухайлбал, саяхан Баянзүрхийн товчоон дээр хийсэн шалгалтаар 200 тарвага хот руу оруулах гэж байгаад хураагдаж, дээр нь торгуулсан байна. Гэтэл энэ тарваганд эрүүл ахуйн зѳвшѳѳрлий нь шалгаа л тарвага бүрд 50, 0 мян. тѳгийн татвар ноогдуулахад л ганцхан удаагийн үзлэгээр 10 сая тѳгрѳгийн татварын орлого ороод ирэх л жишээтэй юм. Шалгалтаар, 50 мянга гаруй толгой мал хот руу оруулах оролдлого хийсэн 881 хүнийг илрүүлж 16 сая тѳгрѳгѳѳр торгов гэж гайхуулан ярьсан байх юм. Мал, мах хот руу оруулах чинь одоо ажил хийж байна гэсэн үг биз дээ, таминь ээ!
 
Ажил хийж байгаа хүмүүсээ торгодог гаж тогтолцоо ганцхан монголд л байна. Зүй нь бол ажил хийж байгааг нь урамшуулаад, инээмсэглэж байгаад татвараа авах ёстой л доо, бааргаар 160,0 сая тѳгийн татвар алджээ. ТОРГУУЛЬ бол хориг механизм, татвар бол ХѲШҮҮРЭГ (motivation) механизм гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болжээ. Ѳнѳѳдрийн мал, мах оруулагчид, маргаашийн жижиг үйлдвэрлэгчид гэсэн үг. Австри, Лихтенштайн зэрэг орнуудад айл ѳрх болгон ширээний бага оврын технологитой жижиг үлдвэрлэгчид байдаг.
 
Сүү, мах, махан бүтээгдэхгүүн, гоймон, вино, пиво, зѳгийн бал, цайны печень...бүгд гэрээр үйлдвэрлэгдэнэ. Энэ бүгд диверсификаци бодлогын үр хѳврѳлүүд. Диверсификаци бодлогын үед мэдээж, нийгмийн ёс зүйтэй холбоотой янз бүрийн л асуудал гарч, гаарах нь ойлгомжтой. Диверсификаци хийсэн орнуудын туршлагаас хараад байхад, нийгмийн хяналтаа сайжруулаад, эдийн засаг хѳл дээрээ босуут заримы нь хумьчихдаг юм билээ.
 
3. Тодорхойгүй орлогын албан татвар. Татварын систем хѳгжчихсѳн орнуудад тодорхойгүй орлогонд тогтмолоор албан татвар ноогдуулдаг. Хронометраж ( ажлын зураг авалт) ашиглан суурь татварыг тогтооно. Мэрэг тѳлѳгчид, бѳѳ, илээч бариач нар, зѳнчид, биоэнергичид, түрийвч даллагч, амьдралын зам засагчид, биеийн хүчээ үнэлэгчид, зуучлагчид, нинжа, ченжүүд...бүгд энд хамрагдах ёстой. Европын ихэнх орнуудад ийм тѳрлийн орлого ологчид 500-1000 евро сар бүр татварт тѳлдѳг, эсвэл зѳвшѳѳрлѳѳ хураалгадаг тогтолцоотой юм билээ.
 
Эцэст нь, дээр хэлхсэн санаанууд, нийгэм зүйн тандалт судалгаанд тулгуурлагдсан хэдий ч гагцхүү миний хувийн л бодол, би ямар нэг УТ-ийн хэвшил дагадаггүй гэдгээ хэлэхгүй бол болохгүй! 
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

44 сэтгэгдэл харуулж байна        

  1. 1-р курсын макроэдийн засгийн сурах бичгээс сайн хуулжээ

    sdf, 2016-10-14 10:31:50, 202.21.106.105Хариу бичих

  2. ЭЗ биш санхvvгийн асуудал хенджээ Харин ч механизм энэ тэрийг сайхан гаргаж ирсэн байна Маньдаа зориулж ямар тевшинд бичихээ мэдэх байлгvй дээ мэдлэгтэй, туршлагатай мэргэжлийн хvн! Харин Энэ хэмжээний юмыг ИХ- ын гишvvд мэдэж байгаа юу?

    Санхvvч, 2016-10-14 14:58:56, 188.23.252.226

    Монголд мундаг оношилдог мэрэгжлийн эдийн засагчид байхгүй Халтуурддаг улстөрждөг мэдэмхий эдийн засагчид хогоороо бий

    Зочин, 2016-10-14 16:48:46, 122.201.21.4

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ene zasgaas goridox yum yu ch baixgvi ee, ogcrox ni l xamgiin tom goridlogo, xeniig ni chadwartai gex we dee,bas l offhoruud, che

    Зочин, 2016-10-14 10:33:15, 103.9.88.210Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ж.Эрдэнэбат Ч.Сайханбилэгээс арай дээр, гэхдээ л сул хүн

    Зочин, 2016-10-14 10:45:24, 202.9.42.5Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ардчилсан намын угшилтай хулгайчуудыг толгой дараалан халах хэрэгтэй гэхдээ улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр буюу нөхөн олговоргүйгээр халах аргыг олох хэрэгтэй. Эдэн дунд хөдөлмөрийн хөлсны доод хэмжээнээс дээш бэлэг шан харамж аваагүй нэгч хүн байхгүй тиймээс хэн нэгнээр гомдол гаргуулаад л хуулийн байгууллагад шилжүүлээд буруутайг нь тогтоогоод халах хэрэгтэй . Гол нь халах хүмүүсийнхээ судалгааг нарийн гаргаж хийж байсан болгоныг нь нарийн ухах хэрэгтэй ер нь алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй тиймээс алдаан дээр нь дөрөөлж халбал төсвийн хүндрэлтэй үед ард түмэн хэрэгтэй ингэж л байж олонхийн эрх ашгийг хамгаална

    Зочин, 2016-10-14 11:11:18, 27.123.214.120Хариу бичих

  8. хуц

    Зочин, 2016-10-15 21:06:13, 103.26.195.147

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Худлаа сүржигнэж, хоосон хашгирагч нараас хамаагүй мундаг шүү Ерөнхий сайд маань

    Зочин, 2016-10-14 12:45:05, 43.242.242.122Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Маш сайн нийтлэл байна. Аргагүй л зөв сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, мэргэжлийн хүн шүү, Ерөнхий сайддаа амжилт хүсье

    Зочин, 2016-10-14 12:49:09, 43.242.242.122Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН

    Зочин, 2016-10-14 12:58:03, 202.131.252.213Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ерөнхий сайд Баярцогт,Сайханбалагийг бодвол эдийн засагч хүний хувьд арай илүү асуудлыг ойлгоно,харин зөвлөхүүд нь,дээр нь эрдэмтэн мэргэдийн баг нь их зөв ажиллах,тэднийгээ илүү их сонсож ажлаа явуулбал бас ч гэж эхлэл нь гайгүй харагдаж байгаа,түүнийг нь УИХ унгачихаад байгаа нь л харамсалтай байна.

    Зочин, 2016-10-14 14:14:20, 202.179.31.64Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. пизда нараа эдийн засгаа сэргээчээ.

    Зочин, 2016-10-14 14:42:17, 202.9.41.133Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Улс тѳрийн албан тушал гэх дѳнгийг авч хаяхаас нааш энэ байдал ѳѳрчлѳгдѳхгүй ээ! Дэд сайдуудыг хүртэл нам томилж байна шүү дээ, ийм байхад гар нийлэх талаар яриад ч юүхэв. Энэ парламентыг гарзны бага дээр тараавал таарна.

    зочин, 2016-10-14 15:55:31, 80.123.32.177Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Тэр түрийвч даллуулдаг авгай ингэхэд хэдэн тѳгрѳгийн татвар тѳлдѳг болоо! Мунхруулагчдаа татвараас хѳнгѳлнѳ, дээр нь сайн дураараа зовж байж олсноо аваачиж тушаана...ингээд бодохоор монголчууд баян л байгаа юмдаа!

    зочин, 2016-10-14 15:58:01, 80.123.32.177Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Yнэн бичжээ Ажаад байхад гаднаас ХО хийе гэсэн хvмvvс дандаа олигархиуд байгаа, беен сонирхол

    Зочин, 2016-10-14 16:09:53, 80.123.32.177Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал гэдэг хүн сүүлийн хэдэн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг сонирхдог юм уу даа ичдэггүй амьтан байх нь

    ЗОЧИН, 2016-10-14 17:20:37, 139.5.219.191Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхжаргал гэдэг хүн сүүлийн хэдэн жил монголийн интернэт комментоор од болж дууслаа янз нь жоохон хөвгүүдийг сонирхдог юм уу даа ичдэггүй амьтан байх нь

    ЗОЧИН, 2016-10-14 17:20:47, 139.5.219.191Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Мѳрийтэй тоглоомыг ил болгох нь маш зѳв. Далд байлгаснаас болж сүүлийн үед ноцтой ГХ гарах боллоо

    зочин, 2016-10-14 18:02:57, 80.123.32.177Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ.

    Зочин, 2016-10-14 18:35:46, 202.9.41.133Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ.

    Зочин, 2016-10-14 18:36:29, 202.9.41.133Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Ах дүү хоёр данжаад мундаг байна шүү

    Зочин, 2016-10-14 20:12:43, 103.57.94.42Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. ХИИСЭН ҮҮ ХУСАН УУ

    Зочин, 2016-10-14 20:28:04, 202.179.29.53Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Энэ 2 эрхэмд ялгаа байнаа 1 нь анхны айлчлалаа арлын оронд хийж байна Негее нь Думдад улсад хийх юм дагуу даа Харин хармаа нэгтэй байж мэдэх л юм

    Зочин, 2016-10-14 20:57:46, 80.123.38.38Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРААГҮЙ.

    Зочин, 2016-10-14 21:11:41, 202.9.41.133Хариу бичих

  42. Gertee hari hujaa min

    Зочин, 2016-10-16 13:04:27, 202.9.40.51

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Энхболдын чуулган завсарлуулсан учир нь тvvний Хятадад хийх нvсэр айлчлалтай холбоотой

    Зочин, 2016-10-14 22:41:47, 80.123.32.177Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Энэ хүний 3-н дэвшүүлсэн санаа зөв байхаа түүнийг чинь эрх нь хязгаарлагдмал ерөнхий сайд хийж чадхгүй хийлгэе гэвэл намын даргаа энэ хүнд өг эсвэл энэ засгаа огцоруулаад Намын дарга нь Засгийн газараа байгуулаад ажиллаа Бүх уяачидаараа засгаа бүрдүүлнэ үү хамаагүй Засгийн газарт нь эрхий нь өг

    Эрхийг нь өг, 2016-10-15 03:25:00, 24.13.76.214Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Энэ хоер хүн хоеулаа өмнөд хятадын Фужянь мужаас гаралтай Мяо овогтонгууд болноо шүү.

    Ли Фанг , 2016-10-15 03:34:51, 202.9.42.83Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Ene 2 zerchiltei baina ES japanaas technolog oruuliya geed Mi bolohoor Hujaagaas mungu zeeleh geed ywcgaaw

    Zochin, 2016-10-15 13:46:54, 178.190.12.174Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. sain hotolbort tomoohon tosluudee oruulj huulchilj boloh bolomj haij boloh baisan

    Зочин, 2016-10-15 16:24:13, 202.179.0.46Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Ард түмнийхээ хараалийг тусч үхээсэй

    Зочин, 2016-10-15 16:51:21, 202.9.41.133Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. нархан хотхоны банди нарыг сонирхдог гомо мөнхөө

    gomo, 2016-10-15 23:16:11, 139.5.219.191Хариу бичих

  56. Наад Мөнхөө чинь хятадын эрлийз хүн шүүдээ.

    Зочин, 2016-10-16 15:15:16, 202.9.42.83

    Таны нэр:

    Тайлбар:

  57. нархан хотхоны банди нарыг сонирхдог гомо мөнхөө

    gomo, 2016-10-15 23:16:18, 139.5.219.191Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. нархан хотхоны банди нарыг сонирхдог гомо мөнхөө

    gomo, 2016-10-15 23:16:26, 139.5.219.191Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. их хурлын 75-ыг нэг зүгт чиглүүлж цуглуулж чадахгүй байж улсыг удирдана гэж зүтгэдэг мөн ч том тэнэглэл бололтой. монголчууд бид хаашаа хөтлөгдөөд байгааг дараах нийтлэлээс эрэгцүүлж нэг бодож үзээсэй. Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. . Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр мөчид тэрбээр ингэж хэлжээ: Дайн дуусах нь ээ.Бүгдээрээ сэхэл авч тохиноцгооно.Харин бид байгаа бүхнээ , бүх алт, эд баялгийн хүчээ хүмүүсийг завхруулах, маанагтуулахад зарцуулах хэрэгтэй. Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх, түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно. Тухайлбал утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажим аажмаар зайлуулж , уран бүтээлчдийг төсөөрүүлэн, тэдний ард олны гүнд болж байгаа үйл явцыг шинжиж үздэг...дүрслэн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй. Утга зохиол, театр, кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрсэлдэг, өргөмжилдөг байх болно. Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртахуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг *урлан бүтээгчид*-ийг бүхий талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй. Төрийн удирдлагад бид эмх замбараагүй, учир нь үл олдох байдлыг бий болгоно.Бид түшмэдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой. Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд хэрэггүй болж, өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна. Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал, нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусан айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндэсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа Оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт энэ бүхнийг бид маш чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулна. Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз. Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно. Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана.... /1945 онд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан хожим нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Аллен Далласын 1945 онд хэлсэн үгнээс Оросын Краснодарын хязгаарын Губернатр Кондратенко-ийн авсан ишлэл/ Ийм зүйлийг уншаад эргэцүүлэн бодоход дэлхийн 3-р дайн болбоос бүх хүн төрөлхтөнг хамарсан мэт санагдах бөгөөд түүнд өртөж насны үе үеээрээ ганхсан олон үндэстэн ястнаас дайны хамгийн анхны цохилтыг амссан одоо 60-70 настай ахмад үеийнхэнд нийт дүр зураг илүү тод эргэн дурсагдаж байна. Үнэхээр одоогийн утга зохиол ,театр ,кино, телевизэд нийгэмч шинж нь зайлуулагдсан хамгийн эгэл, болхи толхи, бүдүүлэг мэдрэмжийн дүрслэл, төрөл жанр давамгайлан садар самуун, хүчирхийлэл, аллага таллага, урвах шарвах зэрэг ёс суртахуунгүй юм бүхэн хүний оюун санаанд ялангуяа залуучуудад зоогдож байна, чихэгдэж байна .Үндэстний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч АЗИ, Африк,Латин Америкийн олон оронд 40-50 иад оноос тасралтгүй үргэлжилж байгаа төрийн удирдлагад үүсэх замбараагүйдэл, учир нь үл олдох байдал дэлхийнх болон хавтгайрчээ.Хүнд суртал, түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль хавтгайрч эндээс гарах гарцыг хайсан дэлхий нийтийн төсөл, зөвлөгөөндөө хүрээд байна. Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчлах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна. Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтухай. А.Туваандорж www.unen.mn

    зочин, 2016-10-16 08:58:13, 49.0.204.234Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Ардчилсан намын угшилтай хулгайчуудыг толгой дараалан халах хэрэгтэй гэхдээ улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр буюу нөхөн олговоргүйгээр халах аргыг олох хэрэгтэй. Эдэн дунд хөдөлмөрийн хөлсны доод хэмжээнээс дээш бэлэг шан харамж аваагүй нэгч хүн байхгүй тиймээс хэн нэгнээр гомдол гаргуулаад л хуулийн байгууллагад шилжүүлээд буруутайг нь тогтоогоод халах хэрэгтэй . Гол нь халах хүмүүсийнхээ судалгааг нарийн гаргаж хийж байсан болгоныг нь нарийн ухах хэрэгтэй ер нь алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй тиймээс алдаан дээр нь дөрөөлж халбал төсвийн хүндрэлтэй үед ард түмэн хэрэгтэй ингэж л байж олонхийн эрх ашгийг хамгаална

    Зочин, 2016-10-16 10:26:42, 27.123.214.81Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Halaa hal AN iin chadvargui ymnuudiig.tseverle

    Зочин, 2016-10-16 13:03:34, 202.9.40.51Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН

    Зочин, 2016-10-16 13:13:02, 202.131.252.213Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Манай монголын уул уурхай гэж монголдоо алдагдалтай гадаадын тонуулчдад ашгаа өгсөн ёстой чөтгөр хорлосон юм шиг субекьт нэг ширхэг байна. Хамгийн хорлонтой нь ямар нэг уул уурхайн орд газарт хөрөнгө орууллаа гэхэд Монголд юу ч орж ирэхгүй, харин гадаадууд баяжаад арилж өгдөг тийм гаж буруу тогтоц байгаад байна. Ухлаа гээд ашиг нь Монголд наалдахгүй юмыг ухаад яадаг юм ер нь, хөрсөн доороо байжил байг. Хэзээ нэг цагт МАНАН сарних л байлгүй яав гэж. За Оюу Толгойг харья. Ухлаа хөрөнгө орууллаа, Монгол юу хожив. Хэдэн хулгайч л оффшорт мөнгөтэй боллоо доо. Монголд харин ухсан нүх, тавьсан өр үлдэж байна. Таван Толгойг харья. Ухлаа хөрөнгө орууллаа Монгол улс өрөнд орж 200 долларын үнэтэй нүүрсийг 3-хан долларын унацтайгаар гадагшаа өрөндөө өгч байна. Хилийн цаана харин юу болж байна гээч. Оюу Толгойг ухсан Канадууд хөрөнгийн бирж дээр тэрбум тэрбумаар нь мөнгө босгож байна. Тэгсэн хирнээ Монголын газар нутгийг барьцаалж зээл аваад байна. Тэд нар тэгж хөгжөөд байна. Бид нар өрөнд орж ухсан нүх овоолсон шороотойгоо хоосон хоцроод байна. Таван Толгойн хилийн цаана тэгвэл юу болж байна. Зөвхөн манай нүүрсийг цааш нь дэлхийн зах зээлийн үнээр зараад Өвөрмонголоос угшилтай 18-н тэрбумтан, Хятад угшилтай 60-н тэрбумтан гарсан мэдээ байна. Монголд харин юу үлдэв дээ. Өр шир ухсан нүх овоолсон шорооноос өөр юу ч алга. Ингэн ингэн гадаадад тэрбумтан төрүүлж өгч байхад, эх нутгийнхаа зоог амар амгаланг орхиж хөлсөө цувж байна яршиг. Ухаагүй байсан ч өлсөнө, Ухлаа гээд өлсөхийн хажуугаар бас эх нутаг минь сүйднэ.

    Зочин, 2016-10-16 16:13:57, 202.9.41.133Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. za daa M.Enhboldoor udirduulsan namd itgehguiee.

    Зочин, 2016-10-17 08:27:43, 202.179.23.93Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Ах дүү хоёр хятад байна.

    Зочин, 2016-10-17 10:04:38, 202.55.191.76Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Хятадын эрлийзүүдийн мафи төрийн эрх мэдлийг автлаа томорч хүчирхэгжсэн байна.

    Зочин, 2016-10-17 10:05:34, 202.55.191.76Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. za

    Зочин, 2016-10-17 12:54:45, 182.160.35.140Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: