Ш.Пүрэвсүрэн

Миний сайхан ээжүүд

Нийтэлсэн: 2017-10-01 19:28:40

Ахмадын баярын өдөрт 
 
Би дөрвөн сайхан ээжтэй, хорвоод хосгүй азтай хүн. 
 
Нэг Буурай ээж. Ээжийн маань эмээ, бидний бол элэнц эмээ буурай ээж маань цэл залуудаа долоон хүүхэдтэй өөрөөсөө олон ах хүнтэй дэр нийлсэн хүн гэнэ лээ. Хожим нь хань нөхөр нь бие барж, эцгийгээ дагаж ирсэн охин зээгээ өөр дээрээ өргөж авч өсгөсөн нь одоогийн миний ээж болой. 
Буурал ээжийг манай Турууныхан хөгшин залуугүй бүгдээрээ буурал ээж хэмээн дууддаг, жинхэнэ нэрийг нь мэддэг хүн тун ховор байж. Ээжээсээ цувж төрсөн бид хэд есүүлээ л дээ. Давжаа жаахан биетэй, чих хатуутай энэ хөгшний өвөр дамжиж хоосон мээмийг нь үлгэж өссөн болохоор бидний хувьд төрсөн ээжээс минь өөрцгүй хүн байлаа. Эхээсээ хоёр хоёрхон  насны зөрөөтэй төрж байсан болохоор бид дараагийн дүү төрсөн өдрөөс эхлэн  хүссэн хүсээгүй ээжийнхээ өврөөс хөөгдөж, буурал ээжийн ор луу шилждэг байлаа. Эхний үед хөгшний өвөрт дасахгүй ээ. Буурал ээжийг унисаны дараа ээж рүүгээ шөнийн харанхуйд мөлхөж байгаад баригдаж бөөн уйлаан дуулиан болно, эмээдээ хэд хэд алгадуулж аваад л хувь заяатайгаа эвлэрнэ дээ. Буурай маань бид бүгдийг яг л өөрийнхөө төрүүлсэн үр шигээ хайрлана, гэхдээ хөхөөд хөхөөд сүү гарахгүй болохоор нь хоосон хөхийг нь хазчихдаг байсан гээд зарим дүү нарт маань жаахан тиймэрхүү. 
70-аад оны тэр үед сумын сургууль дотуур байргүй учир зэргэлдээ сумаас ирж манайхаар дамжиж өссөн аав ээжийн ах дүүсийн хүүхдүүд лавтай хорь гаран хүн буурал ээжийн минь гарын хоолыг идэж өссөн юмдаг. 
  Манай нутгийнхан  айлын хүүхэд орж ирэхэд заавал тараг хийж өгдөг, бид  ч айлын эзэгтэйн унд ус зан аашийг бүрсэн тарагных нь амтаар хэмждэг байлаа. Тэднийх сайхан тарагтай тийшээ очих уу гэлцэн гүйлддэг, манай буурал ээжийн бүрсэн самартай тараг бүр онцгой, одоо хүртэл амтагдах шиг болдог. Ханхөхийн араар хуш ихтэй, намар бид самранд явцгаана. Буурал ээж маань бидний түүж ирсэн самрыг модон ууранд хийж зөөлхөн зөөлхөн нүдсээр яснаас нь салгана. Бид нар туслах санаа байвч  нүдүүрээ чанга чанга буулган ясыг нь бяцалчихдаг, буурал ээж шиг ая тунгий нь тааруулан зөөлөн нүдэн цайруулж яагаад ч  эс чадна. Түүний самартай таргийг хавь ойрынхон нь анддаггүй, манайхаар мань мэтийн нусгай жаалуудын хөл тасардаггүй байсансан. 
  Одоо бодоход буурай ээжийн минь хоёрдугаар гурилаар хийсэн талхны амтыг гүйцэх ямар ч амттан хаа ч үгүй мэт   санагддаг  юм. Түүний зуухны гал дээр жигнэсэн түлэгдсэн бор талх нь тансаг сайхандаа ч биш ердөө л тэр хүний биднийг гэсэн юугаар ч сольшгүй хайрын хөлстэй байсандаа л тэр байх. Гал тогооныхоо эрэгнэгийн өмнө бөгтийн зогсчихоод   хиртэй дээлнийхээ энгэрт нааж мохоо хутгаар талхаа арай ядан зүсэж байгаа  буурайгийн маань  дүр төрх одоо хүртэд нүдэнд харагддаг даа. 
Буурал ээж маань орон дороо нэг жижигхэн цоожтой авдартай, түүндээ энд тэндээс зочин гийчин ирэхдээ өгсөн бэлгүүдийг хадгална. Энэ  сейфэнд нь байхгүй юм гэж ер үгүй. “Дөрөв арвын” хатсан каврийшигнаас авахуулаад “арван нэг хорийн” хатуу чихэр, үзэм, чавга, торго дурдан, бөс даавуу заримдаа бүр өөрийнхөө хийдэг бор талхаа хүртэл нууж орхино. “Алтан өргөө” кинон дээр гардаг өвгөн шиг түлхүүрээ хүзүүндээ зүүчихдэг болохоор бид нар тэр авдраас нь юм хүртэх ямар ч боломжгүй байлаа. Нэг өдөр эмээ маань түлхүүрээ хаячихаад бөөн эрэл болох нь тэр. Оосор нь тасраад хаана ч унасан юм бүү мэд. Зочин ирчихсэн байдаг, тавагны чихэргүй тул ээж маань буурай эмээг сурсан зангаараа царайчиллаа. Нөгөөх нь  түлхүүрээ хаячихсан юм чинь яах ч аргагүй. Гэнэт том ах тэссэнгүй: 
–Би онгойлгоод өгөх үү гэж байна.  –Яаж?  Буурай түүн рүү таягаараа дохитол мань эр авдрын таглааны арын нэг банзыг нь хутгаар хөшин мулт татах нь тэр.
   –Аа муу турсага, даанч чихэр алга болоод байсан юм гэнгүүтээ буурал ээж таягаараа Мууяагийн нуруун дундуур нь гөвөөд авлаа. Ингэж чихрийн хулгайч өөрөө өөрийгөө илчилж, аав маань модон хайрцганд нь цоож түлхүүр шинээр тааруулж бөхөлж өгснөөр буурал ээжийн дотор уужирсан ч бидэнд итгэх итгэл нь жоохон доошилсон л байж таараа.
   Аав ээж хоёр өглөө эртлэн ажилдаа явчихна, лекц, дугуйлан, сонин уншлага гээд л ихэнхдээ оройтож ирнэ. Арван дөрөв, тавуулаа амьдардаг энэ айлын арын бүх албыг буурай ээж л зохицуулдаг байлаа. Үнээ тугал, өвс, тэжээл, түлээ түлш, ус цас, хоол унд гээд буурал ээжид удирдахгүй оролцохгүй ажил гэж үгүй.  Эмээ маань манай гэрээс хамгийн түрүүн босч гал түлэн эхлээд өөрийнхөө өтгөн бор цайгаа тусд нь чанана, дараа нь бидний нийтийн хар цайг болгосноор манай гэрийнхэн увуу цувуу босоцгоож, шуухитнана. Эмээгийн маань шөлний тосоор амталж зуухан дээр хайрсан тосгүй хар гамбир мөн ч амттай байсандаа. Намайг хааяа харж үзэж бор цайнаасаа аягалж өгнө, түүнийг нь хүртсээр байгаад сүүлдээ цайгүй удаан явахаар толгой өвддөг болчихсон байж билээ.  Буурал ээжийн чих хатуу учир манай гэрийнхэн төвөгшөөгөөд түүнтэй ярих тоож ярих нь ховор. Ээжийн маань ярьсныг амных нь хайрцгаар сайн ойлгочихно, харин бид түүнтэй хэл амаа ололцох гэж хашгичаж өгнө өө.
  –Битгий гуугачаад бай, ярих гэж байгаа юм бол ойрхон суугаад олигтойхон тод хэл гэж ирээд л загнана. Буурал ээжтэй хэсэг ярьчихвал тэр инерциэрээ анги дээрээ орилж шоолуулах учраас тэгэсхийгээд амаа хамхихаас өөр аргагүй болдог байлаа.
   Тэр үед Баруунтурууны САА-д аминдаа малтай айл тун ховор, одоогийнхтой адил нэг нэгэндээ мах ногоо, цагаан идээ борлуулдаггүй байсан болохоор өвөлдөө сумын төвд сүү нүдний гэм. Сургуулийн жолооч Нямандорж гуайн эхнэр Дуламсүрэн гэж сайхан зантай эмэгтэй өдөр болгон шахуу литр сүүгээ илүүчлэн манайд авчирч буурайд өгнө. Цай буцлах хооронд Дуламсүрэн гуай хавь ойрын болоод хорвоогийн сониноос “Тунгалаг тамир” дээр гардаг өртөөний өвгөн аятай буурал ээжийн чихэнд хошуугаа нааж байгаад ярьж  дуулгана. Цаадах нь их таатай, хөгшин залуу хоёр ингэж санаа нийлэн их дотносноо.
   Эмээгийн маань ганц хөрөнгө нь далиу эвэртэй алаг үнээ байж. Хөөрхий алаг үнээ жил болгон тугаллана, тугалласныхаа дараахан далиу эвэрт их муухай ааштай. Буурайгаас  өөр хэнийг ч ойртуулахгүй, саалгахгүй, манийгаа хүртэл мөргөж унагана. Эмээ түүнтэйгээ яг хүнтэй ярьж байгаа юм шиг ярина. Ачит алаг үнээ  эмээд маань мөн ч олон жил цайны сүү уулгаж, бяруу шүдлэнгээр нь бид мөн ч олон жил тогоо тосолсондоо. 
   Хөрзөнгий нь хөлдөөхгүйн тулд нялх тугалыг нь хэвтэрт нь шээлгэлгүй шөнө босож шээсийг нь тосно гэж нэг тамтай ажил байлаа. Өвлийн шөнө яг дуг нойрон дунд  аав дуудна, сэрэхгүй бол хучсан үстэй дээлний ханцуйнаас бүсээрээ оосорлож бэлдчихсэн байж байгаад хуу татна. Нүдээ бараг нээлгүй шахам л горшонк барьж аваад өвлийн тачигнасан хүйтэнд харанхуйд тэмтчин тугалын амбаарт орж нөгөөх муу тугалыг өшиглөж босгоод  чивнийх нь үсийг маажаад хүлээгээд л байна, хүлээгээд л байна... Арайхийж шээлгэж аваад бас болоогүй горшоонктой шээсийг нь аавд үзүүлж шалгуулж байж унтанаа. Сүүлдээ тугал дасчихаад босонгуут дуулгавартай нь аргагүй түргэхэн шээчихээд маньтай адил буцаад бушуухан хэвтчихдэг болдогсон. Мууяа ах тугал их л хурдан шээлгээд байдгийн учир нь гадаа гаруут өөрөө  шээчихээд л аавд үзүүлчихдэг нь байсных юм билээ. Яваандаа буурал ээжийн алаг үнээ ч хөгширч тугаллахаа болилоо. Аав нэг өвөл энэ үнээг төхөөрөх цаг нь болжээ ухааны юм ярьтал эмээ маань урьдуур нь хөндөлсөж “Та нар эхлээд намайг алчих, тэгээд түүнд гар хүр” гэж хориг тавьсан тул яах ч арга байгаагүй, үнээ өөрөө босч чадахаа ч больж, өглөө болгон өргүүлсээр байгаад тэр өвөл байгалийн жамаараа нүд аньсан даа. 
   Намайг орос руу сурахаар явахад “Чамайг эргээд ирэхэд буурал ээж нь байхгүй болчихсон байх шүү” гэж уйлаад дахин дахин татаж үнсээд  торойгоод л хоцордог, хойтон нь ирэхэд  улам жижгэрчихсэн байж л байдаг эмээ минь намайг сургуулиа төгссөн жил нэг хатуу үүрэг өглөө. 
  -Чи дахиад ирэхдээ үрийнхээ зулайг үнэрлүүлээрэй, тэр болтол чинь би тэсээд байж байя гэв. Би ч амласнаа биелүүлж жилийн дараа эхнэр хүүхэдтэйгээ зуныхаа амралтаар очоод буцахад “Одоо надад хоргодох юм байхгүй ээ” гээд их л тайвширсан аятай үлдсэн юм. 
  Тэр зун буурай ээж нөгөө сейфнээсээ хөнгөн цагааны хайлшаар хийсэн жижигхэн морь гаргаж “За миний бяцхан үр эмээд нь чамд өгөх мөнгө төгрөг энээ тэрээ байхгүй, үүнийг л өгөх гэж олон жил хадгалсан юм. Алсдаа аав ээж хоёртоо, унасан эзэндээ үнэнч, морь лугаа адил  ачтай тустай сайн хүү болоорой” хэмээн адислан захисныг хоёрхон настай байсан хүү маань  сүнсээрээ мэдэрсэн ч юм уу үнэхээр бид хоёртоо дуулгавартай сайн хүү болж өссөн билээ, цаашдаа ч буурайгийнхаа захиснаар ээж аав хоёрыгоо асарч ивээж явах нь  мэдээж.
  Залуудаа их нүгэл хийсэн хүн  өтлөхдөө их шаналж зовдог, бүр үхэж ч чаддаггүй юм гэнэлээ гэж буурай бидэнд үргэлж ярьдагсан. Ер хүртлээ ямар ч өвчин тусч үзээгүй тэрээр  урин хаврын нэгэн шөнө дахин сэрэхгүйгээр гэнэт орондоо нэгмөсөн нойрсчихсон доо. Буурал ээж минь тун их буянтай хүн байжээ.  Тэрээр Бурханы оронд очсон нь гарцаагүй.
 
Хоёр. Хотын буурал ээж Ээжийн маань ээж буюу бидний эмээ болох энэ хүн хүүхдүүдээ дагаад жараад оны эхээр хот руу нүүчихсэн  болохоор  бид хотын буурал ээж гэж авгайлдаг байлаа. Өндөр том биетэй, тас хийсэн чанга дуутай энэ буурал бид хэдийг ёстой умруулдаг мөртлөө дэндүү итгэмтгий цайлган хүн байлаа. 
   Телевиз зурагт гэж юм анх гарч эхэлж байх 70-аад оны үед манай нутгийн партизан Бадрахын хүү Энэбиш гэж нэг сахилгагүй банди хотын буурал ээжийг нэг сайн даапаалсныг би мартдаггүй юм. Буурал ээж түүнд “Манайх гэж айл зурагтгүй болохоор хүүхдүүд айл руу гүйгээд гэртээ тогтохгүй байна” гэхэд нь тэр золиг “Алив эмээ нэг сайхан хоол хийж бай би одоохон танд тэрнийг чинь хийгээд өгье, ядах юмгүй “ гэж. Буурал ээж ч баярлан сүйд болж ганц үмх махаараа гараа гарган хоол хийж байх хооронд мань эр гадаа байсан цайны хунзыг хөрөөдөж задлан тэг дөрвөлжин хайрцаг маягийн юм хийж эхэлжээ. Хоол ч болж мань хүн орж ирж идчихээд доторхы нь дараа ирж хийж өгнө өө гэчихээд тэр чигээрээ арилсан билээ. 
Бид олуулаа болохоор хотын буурал ээж боорцгоо амбаарт хийж цоожилчихоод түлхүүрийг нь манай буурай аятай хүзүүндээ зүүчихдэг байлаа. Нэг өдөр гаднаас зочин ирж, боорцог авах гээд гарсан буурал ээж маань байдаггүй. Бид хойноос нь гарвал ухаан алдаад амбаар дотроо тас гэдэргээ саваад уначихсан байлаа. Бөөн уйлаан майлаан болж, арайхийж дамжилж гэрт оруулж ирчихээд үнэртэй ус хөвөнд шингээгээд үнэртүүлж байтал дээлийнх нь захнаас нэг жижигхэн бор хулгана шурхийн гүйн гарч одох нь тэр. Эмээ боорцогныхоо уут руу гараа шургуултал ханцуйгаар нь тэр муу оготно  гарыг нь дамжаад нүцгэн суга руу нь гүйгээд орчихсон хэрэг байж. 
 
Гурав. Бидний “гоё ээж” гэж авгайлдаг бас нэгэн буурай Өндөрхангай суманд байлаа. Жинхэнэ нэрийг нь хэн ч гэдэг байсан юм бүү мэд.  Зуныхаа амралтаар бид тэднийд очно. Хоёр нүд нь тас аниастай, гарынхаа алгыг хавсарчихсан ам нь бувтнаад  зуухныхаа өмнө сөхрөөд суучихсан л байдагсан.
 “Эмээ та шүлэг цээжлээд байгаа юм уу” гэхээр “Цөг, дуугай бай” гээд л загнадаг мөртлөө биднийг орондоо орох үед жигтэйхэн гоё гоё үлгэр ярьж өгдөг байлаа. Үдэш хургаа ялгаж дуусангуут гоё ээж хоолоо гал дээрээ хийж тавьчихаад,   умгар бор гэрээ тойроод сунаж унаад мөргөөд л байна, мөргөөд л байна.. Яагаад ингэдэг юм болоо гээд бид нар битүүдээ нилээд шоолцгоох боловч учрыг нь түүнээс асууж үл зүрхлэнэ.  
 Ээжийн маань өвөг эцэг Шагж гэдэг хүн. Тэднийх найман хүүтэй, ганц өргөмөл охинтой айл байж. Ээжийн авга ах Ханхөхийн хошууны сайн эр Шийрав гэгч хүний тухай  домог түүх мэт зүйлийг өгүүлэх хүн өнөөдөр манай нутагт их олон бий. Шийрав нагац ах маань “Тунгалаг тамирын цахиур Төмөр” аятай аймаг сум дамжуулан адуу хөөж. нутгийнхандаа дамжуулдаг байсан нь баригдаж, Улаангомын шорон руу ачигдсан боловч тэндээсээ оргож, Ханхөхий ууланд ирээд бүгчихэж. Уртын дуу сайхан дуулдаг байсан тэрээр Хөхийн арын ой модыг цууриатуулан дуулахад нь саалийн зэлэн дээр байсан бүсгүйчүүдийн нүдэнд нь нулимс гүйдэг байсан гэлцдэг. Ховдын шоронгоос оргоод цагдаа нарт хөөгдөн амь тэмцэж явахдаа үертэй Ховд гол дээгүүр бугуйл залган шидэж хамгийн сайн морины толгойд углан бугуйлаасаа зүүгдэж чирэгдэн гарч барьсан морио зайдлан унаад нутгийн зүг арилж одсон ч, жилийн дараа тэр морийг мөнгөн хазаар эмээлтэй болгон эзэнд нь хүргэж өгч байсныг тэр нутгийн хүмүүс надад гэрчлэн ярьсан юм. Арав гаран жил цор ганцаараа уул  хадаар тэнэн амьдарч байсан тэрээр хожим нь НАХ-ынхны тулгалтаар хамгийн сайн найздаа буудуулан  хүнд шархадсанаас болж баригдсан тэрээр харгалзаж явсан хүнийхээ бүсэнд хавчуулгатай явсан өөрийнхөө хутгыг шүүрэн авч хоолойгоо хэрчин амиа егүүтгэсэн юм гэнэ лээ. Түүнийг барьж өгсөн багын найз нь тэр явдлаас хойш “чөтгөр” хоч зүүж нутгийнхандаа адлагдан  хожим нь үр хүүхдүүд нь тийм сайн яваагүй гэж ярьцгаадаг юм билээ. 
 
                                                    Дөрөв.Миний ээж  
 
Ээж маань багадаа өвөөгийндөө өргөгдөж, нилээд эрх танхил  өссөн нэгэн байсан гэдэг. Тэрээр эхээсээ  арван хоёулаа төрсөн боловч зургаа нь төрөхдөө үрэгдэж, хагас нь эсэн мэнд үлдэж, алаг хорвоогийн жамаар жирийн амьдралыг туулсаар өнөөдөр үр хүүхэд ач гуч зээ нийлээд  жар гаруй халуун амь болж үржсэн байна. Ээж минь насаараа цэцэрлэгт ажиллан, хүний өөрийн хүүхдийг ялгалгүй бөөцийлдөг байсан буянтай буурал. Би хар багаасаа сумын ясли цэцэрлэгийн хоолны амтанд орсондоо  тэр үү, ээждээ эрхэлдэг байсандаа ч тэр үү сургуульд орсон хойноо хүртэл хааяа хааяа  ээжийнхээ гараар хийсэн цэцэрлэгийнхээ хоолыг “бууддаг” байлаа. Ээжийг маань залуудаа урт үстэй, улаа бутарсан их сайхан бүсгүй байсан гэж үе тэнгийнхэн нь ярьдаг юм. Зуны өдрийн уртад  ээж ажлаасаа нар дээр байхад ирдэг, гэрийнхээ сүүдэрт суун түмпэн дүүрэн бид хэдийн хиртэй хувцсыг угаах зуураа  “Улаан торгон уутыг” сэнгэнэтэл исгэрдэгсэн байсансан.  
 Ээжийнхэн маань бүгдээрээ ширмэн тогоо хангинатал тасхийтэл инээдэг улс. Нэг удаа манай хөрш  нилээд лагс бүдүүн өвгөн аахилж уухилсаар манайд орж ирэн хоймор гарч, аавтай зэрэгцэн завилан суувоо. Ээж түүн рүү цай барин  тонгойсноо писхийтэл инээнгээ аягатай цайгаа унагаж агсаад гүйн гарч одох нь тэр. Аав  уурлаж амандаа үглэсэн боловч, над руу сэмхэн нүдээрээ дохиход би учрыг нь  ойлголоо. Зайлуул Тунаа гуайн өмдний салтаа нь онгойж, бандааж түрсийк ч байхгүй  байсан уу, эсвэл давхраараа зад явчихсан  байсан уу бүү мэд бүдүүн гуяных нь цаанаас нь үхсэн хулгана аятай үрчийсэн хар юм цухуйж байсныг аав аятайхан сануулж орхитол өвгөн учиргүй сандран нөгөө муу “юмаа” хоёр гараараа цааш нь чихэж орхиход нь би ч тэсэлгүй инээд алдан гэрээсээ ээжийн араас гүйн гарч байж билээ. Өдөр болгон шахуу ирдэг Тунаа гуай эл явдлаас хойш цагаан сар хүртэл манайхаар орж ирээгүй юмдаг.
Уурлана аашлана гэж ер мэддэгүй ээждээ  нэг сайн балбуулах “аз” надад нэг удаа тохиож билээ. Би багаасаа анд хорхойтой, буу шийдэм үүрч, зурам туулайтай хөөцөлдөх дуртай байж. Ээж маань үүнд их дургүй. Гэвч яаж ч хориод дийлдэхгүй учир аминчлан захидаг зүйл нь гэвэл “Миний хүү усны шувуу л битгий алаарай, насныхаа дагуулыг амьдралдаа ганцхан удаа сонгодог болохоор нэгийг нь хороочихвол нөгөөх нь үхэн үхтлээ ганцаардаж шаналдаг юм гэнэ лээ” гэдэг байв. Нэг намар би Баруунтурууны тариан талбайд олноороо сүрэглэн цугладаг бор галуу алж, хээр найзуудтайгаа  шарж идчихээд жаахан мах өвөртлөж хариад ээждээ туулайны мах гээд өгч орхилоо. Идэж дууссаны нь дараа би “Та нөгөө битгий, битгий гээд байдаг шувууныхаа махыг өөрөө хүртчихлээ ш дээ” гэчихсэн чинь ээж минь уйлж, намайг галынхаа хайчаар хэд сайн гөвшсөндөө. Их ч өвдсөн, ижийн маань сэтгэл ч үүнээс илүү өвдсөнийг  хожим нь л тэнэг би ухаарсан юм. 
   Хойно оюутан байхдаа ээжийгээ урилаа. Таван өдөр дөрвөн шөнө вагонд түчигнүүлэн явж ирж замдаа нилээд ядарсан боловч Москва хотыг бас үзчихээд бөөн баяр болж байж билээ. Бид хэдийг төрүүлж өсгөх гэж тарчигхан амьдралд нухлуулан зүтгэсэн багагүй ядарсан ч одоо хүртэл сайхнаараа байгаа ээж минь. Очих болгонд хөгшин намайг жаахан хүүхэд шиг үнсэх гэж зүтгэнэ, ижийдээ үнсүүлэх шиг сайхан мөч хорвоод үгүй. Миний ээжид хүнд тэр болгон байдаггүй онцгой нэг чанар бий. Бид хүнээс бэлэг авахдаа  баярладаг бол ээж маань эсрэгээрээ, хүнд  юм өгөхдөө учиргүй их баярлана. Нөөцлөх, хадгалах гэж ер мэдэхгүй, бидний өгсөн юмыг хадгалж байгаад буцаагаад дараагийн ирсэн хүнд тарааж өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүн. Манай дүү нарын зарим нь мэдчихээд уурлах боловч тэр хөгшнийг яалтай ч билээ. Хааяа очиход хашаагаараа дүүрэн нохой, гэрээрээ дүүрэн муур тэжээчихсэн, хүний өөрийн гэхгүй  хавийн хүүхдүүд хооллодог, “хоббитэй” ээж минь нэг л мэдэхэд “хотын” буурал ээжтэй маань усан дусал шиг адилхан эмээ болчихсон байлаа. Эжж маань нэг удаа байдгаараа уйлчихсан бушуухан хүрээд ир гэж утасдлаа. Бие нь муудчихсан юм болов уу гэж бодоод сандраад давхиад очтол нэг нохой нь зулзагаа харамлаад арсалдсан муурых нь толгойг хавшийтал хазаж орхиж. Яалтай нь ч билээ дээ. 
Оросод сурч байх үедээ ижийгээ санах үедээ бас болоогүй шүлэг тэрлэх гэж оролдоно, гэвч тэр маань олигтой юм болдоггүй байлаа. 
 
Ижийгээ  би хайрлана
Ариун цагаан сэтгэлийг 
Бурхан танд заяаж ээ
Ахиад олдохгүй ижийгээ
Борхон зүрхэндээ хайрлана
Эвийн уяхан  сэтгэлийг
Ээж минь надад өвлүүлжээ
Энэ  хорвоод  таныгаа
Элэг зүрхэндээ хайрлана
Төөлөм биеийг минь төрүүлж
Туулах амьдралд хүргэсэн
Ачтай буурал ижийгээ
Амин голоосоо хайрлана
Нартын сүмбэр Хөхийн 
Налгар буурлын удамдаа
Намайгаа гэсэн Таныгаа
Насан туршдаа хайрлана
Үр нь ээжээ хайрладаг нь
Үйзэн хорвоогийн ёс
Үнэхээр миний түшиг
Үлэмжийн ачтай буурал даа гэж бичиж өөрөө ая зохиогоод дуулж ч бас үзэв. Гэвч угийн мунхаг мулгуу төрсөн миний бичдэг дуу шүлэг гэж юу байхав дээ. Дур эзнээ дунд чөмөг сүүжээ голдоггүйтэй адил л юм даа.
 
                                               Ш.Пүрэвсүрэн 
                                                     2017-10-01

18 сэтгэгдэл харуулж байна        

  1. MANAI EEJ TANAI EEJEES CHINI UNEN SEXY ZA.

    Зочин, 2017-10-01 21:51:56, 202.179.24.104Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Tanai yeiinhenii eejee hairlah setgel ni deerh hynees ehleed ergechihjee!eejiig ingej hairalj bodoh yed tand yamar setgegdel tereh be?...dendyy munhag yed amidarch baina uu?Bid!!!!yamarch saihan yum bicheed harlyylagchid olsirson gegeerel enerel hair dytmaghan ye yy dee!!!Manai Ahmad yeiin aldartangyyd er dyygarahaan baisan ni yyntei holbootoi baih aa!!hemeen haramsaj syyna daa!

    S.Purebsyren!!!!????????, 2017-10-02 00:21:40, 212.234.217.188Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Eminem - Love The Way You Lie ft. Rihanna Чиний хуурсан заманд хайртай Just gonna stand there and watch me burn Яг энд зогсоод тэгээд миний шатаж байгааг хар Well that's alright because I like the way it hurts Сайн, тэр бол зөв яагаад гэвэл би энийг шархлуулсан заманд дуртай Just gonna stand there and hear me cry Яг энд зогсоод тэгээд миний уйлж байгааг сонс Well that's alright because I love the way you lie Сайн, тэр зөв яагаад гэвэл би чиний хуурсан заманд хайртай I love the way you lie - Би чиний хуурсан заманд хайртай [Verse 1 - Eminem] I can't tell you what it really is Би чамд хэлж чадахгүй нь энэ үнэхээр юу вэ I can only tell you what it feels like Би зөвхөн хэлж чадна, энэ яг юу шиг мэдрэгдэж байна? And right now it's a steel knife in my windpipe Мөн одоо зөв, энэ бол ган хутга миний мөгөөрсөн хоолойд байна I can't breathe but I still fight while I can fight Би амьсгалж чадахгүй байна гэвч би одоог хүртэл тулалдаж байна би тулалдаж байх зуур As long as the wrong feels right it's like I'm in flight Удалгүй буруу нь зөв мэдрэгдэж байна энэ бол яг би нислэгт байна High off of love, drunk from my hate Хайраас өндөр салсан, үзэн ядалтаасаа болж уусан It's like I'm huffin' paint and I love her Энэ бол яг би цухалдаж байна, зураг мөн би тэр бүсгүйд хайртай

    Алтантуяа, 2017-10-02 14:30:36, 150.129.140.76Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. The more I suffer, I suffocate Би илүү тарчилж байна, би боомилж үхлээ Right before I'm about to drown, she resuscitates Өмнө нь зөв, би бараг усанд живж байна, тэр бүсгүй буцааж амьдруулна Me, she f**kin' hates me and I love it, Wait! Намайг, тэр бүсгүй fuck намайг үзэн яддаг мөн би энэнд хайртай, хүлээ! Where you going? I'm leaving you. Чи хаашаа явж байна? Би чамайг орхиж байна No you ain't. Come back. We're running right back Үгүй чи биш, Буцаад ир, бид буцаад баруун тийш гүйж байна Here we go again, it's so insane Энд бид дахин явлаа, энэ бол маш солиотой 'Cause when it's going good, it's going great Яагаад гэвэл энэ сайн болж байхад, энэ бол гайхалтай болж байна I'm Superman with the wind in his back Би бол супермен нуруундаа салхитай She's Lois Lane, but when it's bad, it's awful Тэр бүсгүй бол Люис Ленье, гэвч энэ муу байхад, энэ муухай байна I feel so ashamed, I snapped, "Who's that dude?" Би маш их ичгүүрийг мэдэрч байна, би согтуу, “Тэр ганган хэн бэ? ” I don't even know his name Би тэр залуугийн нэрийг үргэлж мэдээгүй байсан I laid hands on her, I'll never stoop so low again Би хэвтсэн тэр бүсгүйн гарнууд дээр, би хэзээ ч дахин тэгж доошоо бөхөлзөхгүй I guess I don't know my own strength Би тааж байна, би мэдэхгүй миний өөрийн хүчээ [Chorus - Rihanna] Just gonna stand there and watch me burn Яг энд зогсоод, миний шатаж байгааг хар

    Зочин, 2017-10-02 14:30:45, 150.129.140.76Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Well that's alright because I like the way it hurts Сайн, тэр бол зөв яагаад гэвэл би энийг гэмтээсэн заманд дуртай Just gonna stand there and hear me cry Яг энд зогсоод тэгээд миний уйлахыг сонс Well that's alright because I love the way you lie Сайн, тэр зөв яагаад гэвэл би чиний хуурсан заманд хайртай I love the way you lie Би чиний хуурсан заманд хайртай I love the way you lie Би чиний хуурсан заманд хайртай [Verse 2 - Eminem] You ever love somebody so much, Чи үргэлж хайрладаг зарим хүмүүсийг маш их you could barely breathe when you with 'em? Чи арай гэж амьсгалж байна, чи тэдэнтэй байхдаа You meet, and neither one of you even know what hit 'em Чи уулзсан, мөн чиний хэн нэг нь биш, үргэлж мэднэ юу тэднийг цохисон Got that warm fuzzy feeling, yeah, them chills, used to get 'em байна тэр үслэг дулаан мэдрэмж, тийм, тэд чичирсэн, тэднийг олсон Now you gettin' f**kin' sick of lookin' at 'em Одоо чи fuck болж байна, өвдсөн харагдаж байна тэдэнд You swore you'd never hit 'em, never do nothing to hurt 'em Чи тангаргалсан чи хэзээ тэднийг цохисон, хэзээ ч юу ч битгий тэдэнд хий Now you're in each other's face spewing venom in your Одоо чи бие биений нүүрэнрүү, чамруу шарандаа нулимаж байна words when you spit 'em Чи тэдэнрүү шүлсээ хаяхад, үгнүүд You both, pull each other's hair, scratch, claw, bit 'em Чи хоёул, бие биенийхээ үснээс чирсэн, савраараа маажсан, тэднийг хазаарла Throw 'em down, pin 'em, so lost in the moments when you're in 'em Тэдэнрүү доош чулуудсан, тэдэнд наалдсан, чи тэдэнтэй байхад, тэр хоромд тийн гээгдсэн

    Зочин, 2017-10-02 14:30:57, 150.129.140.76Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. It's the rage that's the culprit, it controls you both Энэ бол уур хилэн тэр бол гэмтэн, энэ чамайг хамтад нь удирдаж байна So they say, it's best to go your separate ways Тиймээс тэд хэлсэн, энэ явахад хамгийн сайн чиний тусдаа замаар Guess if they don't know you 'cause today, Таа, хэрвээ тэд чамайг мэдэхгүй бол, яагаад гэвэл өнөөдөр, That was yesterday, yesterday is over, it's a different day Тэр өчигдөр байсан, өчигдөр төгссөн, энэ бол өөр өдөр Sound like broken records playing over Дуу яг эвдэрсэн пянз тоглож дууссан юм шиг But you promised her, next time you'd show restraint Гэвч чи түүнд амласан, дараагийн удаа чи тэвчээрээ харуулна You don't get another chance Чи өөр боломж олж чадахгүй Life is no Nintendo game, but you lied again Амьдрал бол удирдлагатай, компютер тоглоом, гэвч чи дахин хуурсан Now you get to watch her leave out the window Одоо чи тэр бүсгүйг цонхоор харахаар очихоо орхи Guess that's why they call it "window pane" Таа, тэр бол, яагаад тэд энэнрүү утасдсан “цонхны шилрүү” [Chorus - Rihanna] Just gonna stand there and watch me burn Яг энд зогсоод тэгээд миний шатаж байгааг хар Well that's alright because I like the way it hurts Сайн, тэр зөв байна, яагаад гэвэл би тэр заманд дуртай энэ гэмтсэн Just gonna stand there and hear me cry Яг энд зогсоод тэгээд миний уйлж байгааг сонс Well that's alright because I love the way you lie Сайн, тэр зөв байна яагаад гэвэл би чиний хуурсан заманд дуртай

    Зочин, 2017-10-02 14:31:10, 150.129.140.76Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. I love the way you lie - Би чиний хуурсан заманд дуртай I love the way you lie - Би чиний хуурсан заманд дуртай [Verse 3 - Eminem] Now I know we said things, did things that we didn't mean Одоо бидний хэлсэн зүйлийг би мэднэ, хэлсэн юмнууд тэр бид бодоогүй And we fall back into the same patterns, same routine Мөн бид буцаад хоцросон ижил загвар, ижил заншил But your temper's just as bad as mine is Гэвч чиний темпратур яг минийх шиг муу байна You're the same as me Чи над шиг ижил байна When it comes to love you're just as blinded Энэ хайрлуу ирэхэд, чи яг сохорсон юм шиг байна Baby, please come back, it wasn't you, Baby, it was me. Хонгор минь, буцаад ирээч, энэ чи биш байсан, хонгор минь энэ би байсан Maybe our relationship isn't as crazy as it seems Магадгүй бидний харилцаа энэ санагддаг шиг галзуу байгаагүй Maybe that's what happens when a tornado meets a volcano Магадгүй тэр бол, юу ч тохиолсон, аадар бороо галт уултай уулзахад All I know is I love you too much to walk away though Миний мэдэж байгаа бүхэн би чамд маш их хайртай, хаашаа ч хамаагүй алхсан гэсэн ч Come inside, pick up your bags off the sidewalk Дотогш ор, явах зам дээрээс цүнхээ ав Don't you hear sincerity in my voice when I talk? Чи миний хоолойг чин сэтгэлээсээ сонсмооргүй байна уу? намайг ярьж байхад Told you this is my fault, look me in the eyeball Чамд хэлсэн энэ бол миний алдаа, надруу хар нүдний бөмбөгрүү Next time I'm pissed, I'll aim my fist at the drywall Дараагийн удаа, би үхтлээ согсон байна, би эрмэлзэж байна миний нудрага хатсан ханан дээр байна

    Зочин, 2017-10-02 14:31:21, 150.129.140.76Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Next time? There won't be no next time Дараагийн удаа? Тэнд дараагийн удаа гэж байхгүй байх болно I apologize, even though I know it's lies Би уучлалт гуйж байна, гэсэн ч ижил би мэднэ, энэ бол худлаа I'm tired of the games, I just want her back. I know Би тоглоомнуудаас хичээж байна, би түүнийг яг буцаж ирэхийг хүсэж байна, би мэднэ I'm a liar – Би бол худалч If she ever tries to f**kin' leave again, Хэрвээ тэр бүсгүй үргэлж хичээсэн fucking дахиж орхихдоо I'ma tie her to the bed and set this house on fire just gonna Би тэр бүсгүйг орлуу уясан мөн энэ байшинд гал тавьсан, яг явж байна Just gonna stand there and watch me burn Яг энд зогсоод тэгээд миний шатаж байгааг хар Well that's alright because I like the way it hurts Сайн, тэр зөв байна, яагаад гэвэл би тэр заманд дуртай энэ шархалсан Just gonna stand there and hear me cry Яг энд зогсоод тэгээд миний уйлж байгааг сонс Well that's alright because I love the way you lie Сайн, тэр зөв байна яагаад гэвэл би чиний хуурсан заманд дуртай I love the way you lie - Би чиний хуурсан заманд дуртай I love the way you lie - би чиний хуурсан заманд дуртай

    Зочин, 2017-10-02 14:31:31, 150.129.140.76Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Eminem - Stan (Short Version) ft. Dido - Стен My tea's gone cold I'm wondering why I Миний цай хүйтэн, болчихсон, би гайхаж байна, яагаад би Got out of bed at all Энэ бүхнийг орноос босохдоо The morning rain clouds up my window Өглөөний борооны үүл миний цонхоор бүрхээд Dark And I can't see at all Харанхуй, Мөн би энэ бүхнийг харж чадахгүй нь And even if I could it'll all be gray Хэрвээ би чадсан бол энэ бүгд саарал байх байсан ч Put your picture on my wall Өөрийнхөө зургыг ханан дээр өлгө It reminds me, that it's not so bad Энэ намайг эргэн санагдуулна, энэ тийм ч муу биш It's not so bad Энэ бол тийм ч муу биш My tea's gone cold I'm wondering why I Миний цай хүйтэн болчихсон, би гайхаж байна яагаад би Got out of bed at all Энэ бүхнийг орноос босохдоо The morning rain clouds up my window Өглөөний борооны үүл миний цонхоор бүрхээд Dark And I can't see at all Харанхуй Мөн би энэ бүхнийг харж чадахгүй нь And even if I could it'll all be gray Хэрвээ би чадсан бол энэ бүгд саарал байх байсан ч Put your picture on my wall Өөрийнхөө зургыг ханан дээр өлгө It reminds me, that it's not so bad Энэ намайг эргэн санагдуулна, энэ тийм ч муу биш It's not so bad Энэ бол тийм ч муу биш Dear Slim, I wrote you but still ain't callin' Эрхэм хүндэт Слим, би чамд бичсэн гэвч одоог хүртэл утсаар яриагүй байна I left my cell, my pager, and my home phone at the bottom Би утсаа,өөрийнхөө пейжерээ, мөн төгсгөлд нь миний гэрийн утсаа орхисон I sent two letters back in autumn, you must not-a got 'em Би намар хоёр захидал буцаагаад элгээсэн, чи бидэнтэй холбогдох ёсгүй There probably was a problem at the post office or somethin' Тэнд шуудан дээр эсвэл зарим нэг зүйлийн магадгүй асуудал байсан Sometimes I scribble addresses too sloppy when I jot 'em Заримдаа би адресуудыг хайнгадуу эрээчиж байна, би тэдэнд бичиж байна But anyways, fuck it, what's been up? Man how's your daughter? Гэвч юутай ч гэсэн, энэ fuck, юу болж байна? Залуу чиний охин яаж байна? My girlfriend's pregnant too, I'm bout to be a father Миний найз охин бас жирэмсэн, би удахгүй аав болох гэж байна

    Зочин, 2017-10-02 14:31:54, 150.129.140.76Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. If I have a daughter, guess what I'm a call her? Хэрвээ би охинтой болвол, Би тэрнийг хэн гэж дуудах вэ? Таа I'm a name her Bonnie Би түүнийг Бонни гэж нэрлэлээ I read about your Uncle Ronnie too I'm sorry Би чиний авга ах Роннигийн тухай бас уншсан, намайг уучлаарай I had a friend kill himself over some bitch who didn't want him Надад нэг найз байгаа, түүнийг ал, ямар нэг өлөгчинтэй, хэн ч тэр залууг хүсэхгүй байна I know you probably hear this everyday, but I'm your biggest fan Би чамайг магадгүй мэднэ энийг өдөр бүхэн сонсдог, гэвч би чиний хамгийн том фен I even got the underground shit that you did with Skam Би ч адил газар доогуур метронд байна, shit тэр чи Скамтай байна I got a room full of your posters and your pictures man Надад өрөө дүүрэн чиний плакат байна мөн чиний зурагнууд, залуу минь I like the shit you did with Rawkus too, that shit was fat Би дуртай shit чиний бас л Равкустай байгаад, тэр shit тарган байсан уу? Anyways, I hope you get this man, hit me back, Яасан ч гэсэн, би чамд найдаж байна, энэ залууг олоод, Just to chat, truly yours, your biggest fan Зөвхөн ярих, үнэхээр чинийх, чиний хамгийн том фен This is Stan Энэ бол Стен My tea's gone cold I'm wondering why I Миний цай хүйтэн, болчихсон, би гайхаж байна, яагаад би Got out of bed at all Энэ бүхнийг орноос босохдоо The morning rain clouds up my window Өглөөний борооны үүл миний цонхоор бүрхээд Dark And I can't see at all Харанхуй Мөн би энэ бүхнийг харж чадахгүй нь And even if I could it'll all be gray Хэрвээ би чадсан бол энэ бүгд саарал байх байсан ч Put your picture on my wall Өөрийнхөө зургыг ханан дээр өлгө It reminds me, that it's not so bad Энэ намайг эргэн санагдуулна, энэ тийм ч муу биш It's not so bad Энэ бол тийм ч муу биш Dear Slim, you still ain't called or wrote, I hope you have a chance Эрхэм хүндэт Слим, чи одоог хүртэл утасдах эсвэл бичээгүй, би чамд боломж байгаа гэдэгт найдаж байна I ain't mad, I just think it's fucked up you don't answer fans Би солиотой биш, би яг бодож байна, энэ бол чамтай fuck, фенүүддээ битгий хариул If you didn't wanna talk to me outside your concert Хэрвээ чи надтай ярихыг хүсээгүй бол гадаа, чиний концертэн дээр You didn't have to, but you coulda signed an autograph for Matthew Чи тэгэх хэрэгтэй биш, гэвч чи гарын үсгээ зурсан Меттиютэй зургаа авахуулсан That's my little brother man, he's only six years old Тэр бол миний жижигхэн дүү, эр хүн, тэр зөвхөн зургаан настай We waited in the blistering cold for you, Бид хүлээсэн хилэгнэсэн даарсан чиний төлөө

    Зочин, 2017-10-02 14:32:04, 150.129.140.76Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. For four hours and you just said, "No." Дөрвөн цагын турш мөн чи яг хэлсэн, “Үгүй.” That's pretty shitty man, you're like his fuckin' idol Тэр хөөрхөн shit залууг би бол яг тэрний fuck шүтээн He wants to be just like you man, he likes you more than I do Тэр залуу яг чам шиг байхыг хүсэж байна. Эр хүн. Тэр залуу чамтай адилхан миний хийхээс илүү I ain't that mad though, I just don't like bein' lied to Би тэр галзуу биш гэсэн хэдий боловч, би яг хуурч байхад дургүй Remember when we met in Denver, you said if I'd write you you would write back Эргэн сана бид Деньвэрт уулзахад, чи хэлсэн хэрвээ би чамд бичсэн бол, чи эргүүлээд бичнэ See I'm just like you in a way Хар, би яг чамтай адилхан зам дээр байна I never knew my father neither Би хэзээ ч мэдээгүй миний аав хэн ч биш He used to always cheat on my mom and beat her Тэр үргэлж миний ээжийг мэхэлж байсан мөн түүнийг зоддог I can relate to what you're saying in your songs Би хүүрнэж чадна, чи дуундаа юу хэлж байгааг So when I have a shitty day, I drift away and put 'em on Тиймээс надад shit өдөр байхад, би хаа нэг тийшээ хөвсөн мөн тэднийг хувцасла 'Cause I don't really got shit else so that shit helps when I'm depressed Яагаад гэвэл надад үнэхээр shit, байхгүй, өөр мөн тэр shit тусладаг намайг хувцаслахад I even got a tattoo of your name across the chest Надад тэр ч байтугай чиний нэрний шивээс цээжин дундуур байна Sometimes I even cut myself to see how much it bleeds Заримдаа би өөрийгээ огтолсон боловч хар, энэ ямар их цус гоожиж байна It's like adrenaline, the pain is such a sudden rush for me Энэ яг адреналинтай адилхан, өвчин удалгүй түргэл миний төлөө See everything you say is real, and I respect you cause you tell it Бүх зүйлийг хар, чиний хэлсэн бодит, мөн би чамайг хүндэлдэг яагаад гэвэл чи энгийг хэлсэн My girlfriend's jealous 'cause I talk about you 24/7 Миний найз охин хартай, яагаад гэвэл би чиний тухай хэлсэн 24 цаг, 7 хоног But she don't know you like I know you Slim, no one does Гэвч тэр бүсгүй мэдээгүй, чи дуртай, би чамайг мэднэ Слим, хэн ч хийгээгүй She don't know what it was like for people like us growin' up, you gotta call me man Тэр бүсгүй мэдэхгүй, энэ юу байсан хүмүүсийн төлөө, яг бид өсөж том болж байгаатай адил, чи надруу залгасан, эр хүн I'll be the biggest fan you'll ever lose Би хамгийн том фен байх болно, чи үргэлж хаяна Sincerely yours, Stan, P.S. we should be together too Чамд чин сэтгэлээсээ, P.S. бид хамтдаа байх хэрэгтэй My tea's gone cold I'm wondering why I Миний цай хүйтэн, болчихсон, би гайхаж байна, яагаад би Got out of bed at all Энэ бүхнийг орноос босохдоо The morning rain clouds up my window Өглөөний борооны үүл миний цонхоор бүрхээд Dark And I can't see at all Харанхуй, Мөн би энэ бүхнийг харж чадахгүй нь And even if I could it'll all be gray Хэрвээ би чадсан бол энэ бүгд саарал байх байсан ч

    Зочин, 2017-10-02 14:32:17, 150.129.140.76Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Put your picture on my wall Өөрийнхөө зургыг ханан дээр өлгө It reminds me, that it's not so bad Энэ намайг эргэн санагдуулна, тэр тийм ч муу биш It's not so bad Энэ бол тийм ч муу биш Dear Mister "I'm Too Good To Call Or Write My Fans" Эрхэм хүндэт ноён “ Би хэтэрхий сайн байна. утасд эсвэл миний фенүүдэд бич” This will be the last package I ever send your ass Энэ сүүлчийн илгээмж байх болно, би үргэлж чиний илжигрүү илгээсэн It's been six months and still no word, I don't deserve it? Энэ зургаан сар болж байна мөн одоог хүртэл үг алга, би энийг хүртэхгүй байна? I know you got my last two letters, I wrote the addresses on 'em perfect Би мэднэ, чамд миний сүүлчийн хоёр захидал байгаа, би адрессуудыг бичсэн тэдэнд төгс So this is my cassette I'm sending you, I hope you hear it Тиймээс энэ бол кассет, би чамд илгээж байна, би чамд найдаж байна энийг соносоно гэж I'm in the car right now, I'm doing 90 on the freeway Би одоо машиндаа байна, би хурдны зам дээр 90км/ц хийж байна Hey Slim, I drank a fifth of vodka Хөөе Слим, би 50-ын водка уусан You dare me to drive? Чи миний жолоо барихаас айхгүй байна уу? You know the song by Phil Collins, "In the Air of the Night" Чи Пиль Коллинсын дууг мэднэ, “Шөнийн Агаарт” About that guy who could a saved that other guy from drowning Тэр залуугийн тухай хэн тэрийг живүүлж байгаа бусад залуусаас хамгаалсан, But didn't, then Phil saw it all, then at a a show he found him? Гэвч тэгээгүй, тэгээд Пиль энэ бүгдийг харсан, тэгээд нэг үзүүлбэр дээр тэр тэр залууг олсон That's kinda how this is, you could a rescued me from drowning Тэр нэг төрлийн яаж энэ байна, чи намайг живихээс аварч чадсан Now it's too late, I'm on a thousand downers now, I'm drowsy Одоо энэ бол маш оройтсон, би одоо мянган бууралтан дээр байна, би зүүрмэглэж байна And all I wanted was a lousy letter or a call Миний хүссэн бүх зүйл бол балиар захиа эсвэл утасдах I hope you know I ripped all of your pictures off the wall Би чамайг мэднэ гэж найдаж байна, би чиний бүх зурагнуудыг хананаас хуулж хаясан I love you Slim, we coulda been together, think about it Би чамд хайртай Слим, бид хамтдаа байна, энэ тухай бод You ruined it now, I hope you can't sleep and you dream about it Чи энийг одоо сүйтгэсэн, би найдаж байна, чи унтаж чадахгүй мөн чи энэ тухай мөрөөддөг And when you dream I hope you can't sleep and you scream about it Чи мөрөөдөж байхад, би найдаж байна, чи унтаж чадахгүй мөн чи энэ тухай орилно I hope your conscience eats at you and you can't breathe without me Би чамтай хооллоно гэдэгт, чиний сайхан сэтгэлд найдаж байна, мөн чи надгүйгээр амьсгалж чадахгүй байна. See Slim, shut up bitch! I'm tryin' to talk! Слимийг хар, амаа тат өлөгчин! Би ярихыг хичээж байна! Hey Slim, that's my girlfriend screamin' in the trunk Хөөе Слим, тэр бол миний найз охин чарласан, ачаан дотор But I didn't slit her throat, I just tied her up, see I ain't like you Гэвч би түүний хоолойг огтлоогүй, би яг тэр бүсгүйг оосорлоод, хар, би чамд дургүй 'Cause if she suffocates she'll suffer more, and then she'll die too Яагаад, хэрвээ тэр бүсгүй боомилсон бол, тэр бүсгүй илүү тарчилна, мөн тэгээд тэр бүсгүй бас үхнэ

    Зочин, 2017-10-02 14:32:30, 150.129.140.76Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Well, gotta go, I'm almost at the bridge now Сайн, явах болсон, одоо би ихэвчлэн гүүрэн дээр байна Oh shit, I forgot, how am I supposed to send this shit out? Өө, shit, би мартсан, би яаж энийг илгээнэ гэж таамаглаж байна My tea's gone cold I'm wondering why I Миний цай хүйтэн, болчихсон, би гайхаж байна, яагаад би Got out of bed at all Энэ бүхнийг орноос босохдоо The morning rain clouds up my window Өглөөний борооны үүл миний цонхоор бүрхээд And I can't see at all Энэ бүхнийг орноос босохдоо And even if I could it'll all be gray Хэрвээ би чадсан бол энэ бүгд саарал байх байсан ч Put your picture on my wall Өөрийнхөө зургыг ханан дээр өлгө It reminds me, that it's not so bad Энэ намайг эргэн санагдуулна, тэр тийм ч муу биш It's not so bad Энэ бол тийм ч муу биш Dear Stan, I meant to write you sooner but I just been busy Эрхэм хүндэт Стен, би чамд удахгүй бичих тухай бодож байна гэвч би яг завгүй болчихсон You said your girlfriend's pregnant now, how far along is she? Чи хэлсэн чиний найз охин одоо жирэмсэн байгаа, тэр хир удаж байна? Look, I'm really flattered you would call your daughter that Хардаа, би үнэхээр зусардаж байна, чи өөрийнхөө охинруу утасдаад тэр And here's an autograph for your brother Мөн энд нэг гарын үсэг байна, чиний ахад I wrote it on the Starter cap Би энийг асаагуур, саравчтай малгайн дээр бичсэн I'm sorry I didn't see you at the show, I must of missed you Намайг уучлаарай, би чамайг үзүүлбэр дээр хараагүй байсан, би чамд дурсагдах ёстой Don't think I did that shit intentionally just to diss you Би тэрийг тэгсэн гэж битгий бод, shit зориудаар яг чамайг ялгасан But what's this shit you said about you like to cut your wrists too? Гэвч тэр юу вэ, shit чи чиний тухай хэлсэн өөрийнхөө бугуйг бас огтолж байгаа юм шиг? I say that shit just clownin' dog, come on, how fucked up is you? Би тэрийг хэлдэг shit яг алиалагч нохой шиг, найш ир, чи яаж fuck байна? You got some issues Stan, I think you need some counseling Чамд зарим сонирхол байна Стен, би чамд зарим зөвлөгөө хэрэгтэй гэж бодож байна To help your ass from bouncing off the walls when you get down some Чиний илжгэ ханан дээгүүр үсэрч алга болоход тусал чи жоохон доошоо болоход And what's this shit about us meant to be together? Мөн Энэ юу вэ shit бидний тухай хамт байх бодол That type of shit will make me not want us to meet each other Тэр зарим төрлийн shit намайг тэгсэн, бид бие биетэйгээ уулзахыг хүсэхгүй байна I really think you and your girlfriend need each other Би үнэхээр чамайг бодож байна мөн чиний найз охинд бие биедээ хэрэгтэй Or maybe you just need to treat her better Эсвэл магадгүй чамд яг тэр бүсгүйтэй илүү дээр харилцах хэрэгтэй

    Зочин, 2017-10-02 14:32:41, 150.129.140.76Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. I hope you get to read this letter, I just hope it reaches you in time Би чамайг энэ захиаг олж уншина гэж найдаж байна, Би яг найдаж байна чамд цагтаа хүрнэ гэж Before you hurt yourself, I think that you'll be doin' just fine Чи өөрийгөө гэмтээхийн өмнө, би тэрийг бодсон, чи тэрийг яг сайн хийсэн байх болно, If you relax a little, I'm glad I inspire you but Stan Хэрвээ чи бяцхан амарвал, би баяртай байна, би чамайг урам зориг оруулж байна, гэвч Стен Why are you so mad? Try to understand, that I do want you as a fan Чи яагаад ийм галзуу байгаа юм бэ? Ойлгохыг хичээ, тэр нь би чамайг фен шиг байхыг хүсэж байна I just don't want you to do some crazy shit Би би чамайг зарим галзуу зүйл хийхийг хүсэхгүй байна, shit I seen this one shit on the news a couple weeks ago that made me sick Би энэ нэгийг харж байна shit мэдээн дээр хоёр долоо хоногын өмнө тэр намайг өвчтэй болгосон Some dude was drunk and drove his car over a bridge Зарим ганган уусан мөн энэ машиныг жолоодоод гүүрэн дээгүүр And had his girlfriend in the trunk, and she was pregnant with his kid Мөн түүний найз охин ачаанд байгаа, мөн тэр бүсгүй жирэмсэн тэр залуугийн хүүхэдтэй And in the car they found a tape, but they didn't say who it was to Мөн машинд тэд тууз олсон, гэвч тэд нар хэлээгүй хэн энэ байсан Come to think about, his name was, it was you Энэ тухай бодохоор их, тэр залуугийн нэр бол, энэ чи байсан Damn! Там!

    Зочин, 2017-10-02 14:32:50, 150.129.140.76Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Eminem - The Monster (Explicit) ft. Rihanna - Мангас I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд, тэр миний орон доогуур байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход дуу хоолойнууд, миний толгойны дотор талаас You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи бод, би галзуу, тийм, намайг галзуу гэж чи боддог I wanted the fame, but not the cover of Newsweek Би алдар хүндийг хүссэн, гэвч сонинг бүрхээгүй Oh, well, guess beggars can't be choosey Өө, сайн, таа, гуйлгачин сонгож чадахгүй Wanted to receive attention for my music Миний хөгжимд анхаарал тавин хүлээж авахыг хүсэж байна Wanted to be left alone in public. Excuse me Олон нийтийн өмнө ганцаараа үлдэхийг хүсэж байна For wanting my cake and eat it too, and wanting it both ways Миний бялууг, төлөө хүсэж байна мөн бас идэхийг, мөн энийг хоёр замыг хүсэж байна Fame made me a balloon 'cause my ego inflated Алдар нэр намайг хөөргөж байна, яагаад гэвэл миний бие хөөж байна When I blew; see, but it was confusing Би цохиход, хардаа, гэвч энэ ээдрээтэй байсан 'Cause all I wanted to do is be the Bruce Lee of loose leaf Яагаад гэвэл би хүссэн бүхнээ хийх бол Bruce Lee хуудсанд хавчуулсан байх Abused ink, used it as a tool when I blew steam (wooh!) Бэхээр загнасан, энийг ашигласан яг засварлаж, би уураа гарган цохиход (Вүү) Hit the lottery, oh wee Лотерей, Хонжворт сугалаа байгаа оносон, өө бага тоо хэмжээгээр But with what I gave up to get it was bittersweet Гэвч би энийг олохдоо бууж өгсөнтэй хамт энэ жоохон чихэртэй байсан

    Алтантуяа, 2017-10-02 15:28:13, 150.129.140.76Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Eminem - The Monster (Explicit) ft. Rihanna - Мангас I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд, тэр миний орон доогуур байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход дуу хоолойнууд, миний толгойны дотор талаас You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи бод, би галзуу, тийм, намайг галзуу гэж чи боддог I wanted the fame, but not the cover of Newsweek Би алдар хүндийг хүссэн, гэвч сонинг бүрхээгүй Oh, well, guess beggars can't be choosey Өө, сайн, таа, гуйлгачин сонгож чадахгүй Wanted to receive attention for my music Миний хөгжимд анхаарал тавин хүлээж авахыг хүсэж байна Wanted to be left alone in public. Excuse me Олон нийтийн өмнө ганцаараа үлдэхийг хүсэж байна. Уучлал хүсье For wanting my cake and eat it too, and wanting it both ways Миний бялууг, төлөө хүсэж байна мөн бас идэхийг, мөн энийг хоёр замыг хүсэж байна Fame made me a balloon 'cause my ego inflated Алдар нэр намайг хөөргөж байна, яагаад гэвэл миний бие хөөж байна When I blew; see, but it was confusing Би цохиход, хардаа, гэвч энэ ээдрээтэй байсан 'Cause all I wanted to do is be the Bruce Lee of loose leaf Яагаад гэвэл би хүссэн бүхнээ хийх бол Bruce Lee хуудсанд хавчуулсан байх Abused ink, used it as a tool when I blew steam (wooh!) Бэхээр загнасан, энийг ашигласан яг засварлаж, би уураа гарган цохиход (Вүү) Hit the lottery, oh wee Лотерей, Хонжворт сугалаа байгаа оносон, өө бага тоо хэмжээгээр But with what I gave up to get it was bittersweet Гэвч би энийг олохдоо бууж өгсөнтэй хамт энэ жоохон чихэртэй байсан

    Алтантуяа, 2017-10-02 15:33:52, 150.129.140.76Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. ok

    Зочин, 2017-10-03 09:56:55, 202.9.41.21Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Bayarlalaa.Bidnii eej nar adil yum daa huurhiis...

    Зочин, 2017-10-20 13:39:46, 202.179.31.36Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: