Ш.Пүрэвсүрэн

Зуслангийн муусайн найзууд

Нийтэлсэн: 2017-08-04 09:41:52

Би баян хүн. Надад зуу зуугаар тоологдох найзууд бий. Тэд өвөл зунгүй манай гэр бүлийнхэнтэй хамт өнжинө, хононо, хооллоно, үдэш оройжин шагширалдана, үүр шөнөөр шаагилдаж сэрээнэ. Та юуны тухай яриад байгааг минь лав ойлгосон байх. 
 
Алаг шаазгай араган дээр суугаад жигэр жигэр гэнээ
Айлын бяцхан тэр минь намайг наарыт наарыт гэнээ гэж баяд ардын дуу бий.Хоёр хөөрхөн алаг шаазгай энэ хавар хаанаас ч юм нисч ирээд хөршийн чацарганы модон дээр уралдан үүр засаж эхлэв ээ. Ажиллаж байгааг нь харахад үнэхээр урамтай. Эхлээд энд тэндээс аманд нь яаж багтадгийм, яаж даадгийм гэмээр өөрөөсөө ахадсан том том мөчир зууж ирээд нямбайлан өрнө. Хараад ажаад байхад үүрээ өрөх ажлыг нь нэг нь  хийнэ. Бодвол эр нь байх л даа. Дараа дараачийн удаа авчрах мөчрийн хэмжээ нь улам жижгэрсээр сүүлдээ харин муу золигууд чинь өрөвдвөл өр өшиглөнө гэгчээр манай цонхны дэргэдэх нялх хусны маань нойтон мөчрүүдийг хугалан зөөж эхлэх нь тэр. Хэд хэдэн удаа хөөгдсөний эцэст шувуу ухаантай амьтан хойно больчихоод өөр газраас барилгын материалаа зөөдөг боллоо. Гар хөлний оролцоогүйгээр хэний ч зөвлөгөө туслалцаагүйгээр гэрээ зөвхөн хошуугаараа урлана гэдэг гайхамшиг биш гэж үү.Мөчрөө өрж үүрнийхээ үндсэн суурийг босгосны дараа шавар шавхай, унгас ноос мөн л амаараа бага багаар зөөж ирэн чигжиж битүүлж авсны эцэст үүрээ манадаг ажилдаа шилждэг юм билээ. Тэр хоёр үүрээ өдөр шөнөгүй ээлжлэн манана. Өөр шувууд үүрэнд нь ойртох л юм бол хаанаас ч юм гарч ирээд учиргүй хашгичиж гуугачин хөөнө. Шаазгайнаас элээ хэрээнээс авахуулаад бүх шувуу айдаг юм билээ. Нэг өдөр хоёр хөхөө нисэж ирж ойролцоо шонгийн модон дээр бууснаас болж ямар аймаар тулаан болсон гэж санана.  Хаврын тариалалтаас үлдсэн жаахан хог ургамлын хольцтой овёсны үрийг би хашаандаа цацаж орхисон чинь баахан улаан хошуут хашаагаар дүүрэн цуглачих ваа. Нөгөө хоёр шаазгай хашгирч гуугачиж тоншиж хөөсөөр байгаад бүгдийг нь дийлж байгаа юм чинь.  Зун болоод манай хөршүүд ч зусландаа гарцгаалаа. Нөгөө хоёр маань зассан үүрэндээ өндөглөсөнгүй. Шувуу судлаач найзаасаа асуусан чинь шаазгай хэд хэдэн газар зэрэг үүр засдаг, аль аюулгүй газрыг нь сонгоод нэгэнд нь үр төлөө гаргадаг юм байх.Манай хойд хөршүүд эртнээс үглээ, хэрүүлч, ховч эмэгтэй хүнийг шаазгайтай зүйрлэж нилээд таагүй ханддаг бол урьд хөршүүд маань шаазгай ирж шагширвал аз жаргал ирэх нь гэж бэлэгддэг гэнэ лээ. Харин манай өвөг дээдэс шаазгай шагширвал зочин ирэхийн шинж гэж үздэг. Үнэхээр ч тийм байдгийг би олон удаа анзаарсан. Ан гөрөөнд явж байхад ойролцоо ямар нэг амьтан байгааг шаазгай л шагширч мэдэгддэгсэн.
 
 
Зуслангийн дараагийн найзууд маань хэдэн зуугаар тоологдох хээрийн бор болжморууд. Хашаагаа тойруулан барьсан бяцхан хайлаасан  төгөл ойд маань тэд орой нар шингэхийн өмнөхөн сүргээрээ нисэж ирж хоноглоно. Өглөө хар үүрээр жиргэлдээд унтуулахгүй нь эхний үед яршигтай мэт байсан боловч сүүлд нь бялзуухайн шаагилдах дуунд бяцхан үрс минь хүртэл дасаж орхидог юм билээ.
Сүүтэй фермийн бялзуухай
Сүүлээн мошийлгаад сүүлээн мошийлгаад жиргэнэм бэ
Сүрхий түргэн дассан юм билээ
Сүүлдээ төвөг сүүлдээ төвөг болчихуу зээ гэж манай нутгийн бас нэг дуу байдаг юм. Хэдэн зуун болжморын сангас тэр орчноо юу ч үгүй бохирдуулдаг болов уу гэж та бодох байх. Үгүй тэд ухаантай. Ач нарын хатаасан даавуун дээр өтгөнөө дусаах ч үгүй, харин мод бутанд маань үнэгүй бордоо авчирч цацаж өгдөг ачтангууд Сибирийн өтгөн тайга, Сахарын халуун цөл, холын Америкд ч эгэл жирийн энэ хоёр шувуухайгаа хараад чухам эх орондоо байгаа юм шиг ойр дотно санагддаг юм шүү. 
 
         2017-08-04
        Ш.Пүрэвсүрэн

15 сэтгэгдэл харуулж байна        

  1. Saikhan bichjee.Goyo yum aa

    Zochin, 2017-08-04 15:16:29, 202.70.38.210Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Engiin ynshihad taatai

    zochin, 2017-08-04 16:05:18, 66.181.188.48Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Sonin saihan niitlel baina,bayarlaa

    Jaagi, 2017-08-05 02:49:31, 109.219.75.18Хариу бичих

  6. goi. bna!

    naran, 2017-08-05 13:39:59, 1.25.85.99

    Таны нэр:

    Тайлбар:

  7. engiin hirnee gaihaltai bichver boljee.........

    tugsu, 2017-08-05 23:51:03, 202.9.42.122Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. bayarlalaa..........

    tugsu, 2017-08-05 23:52:07, 202.9.42.122Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Бор шувуу гэж...энгийн ард олон маань юмуу

    Зочин, 2017-08-08 08:03:59, 103.26.192.190Хариу бичих

  12. Сайхан тэмдэглэл байнаа. Холын америк гэдэг харин өргөс хатгах үг юмдаа.

    Зочин, 2017-08-09 19:13:09, 66.181.189.207

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Шаазгай шиг шагширч сархинаг шиг кармаатай төрийн мангасуудад ийм амьдрал байдаг гэдгийг мэддэг болоосой билээ.

    batsukh, 2017-08-09 19:20:07, 64.235.154.34Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ хүн зөнөг залгажээ.

    Зочин, 2017-08-10 16:23:56, 103.26.193.98Хариу бичих

  16. Урилгагүй зочин өцөг үгээ олж донгосвол

    зүгээр сэн!, 2017-08-17 14:11:52, 112.72.11.116

    Таны нэр:

    Тайлбар:

  17. SETGELD BUUTAL BICHJEE

    TURUUN, 2017-08-11 16:53:00, 202.131.231.74Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Evii dee ene 1 amitan yugaa bichchikhevee

    evii, 2017-08-13 11:52:03, 139.5.216.139Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Дараагийн нийтлэлийг хүлээж байна.

    түмэн бодис, 2017-08-18 17:04:54, 178.36.201.119Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Хүнд бага гэлтгүй мэдлэг олгосон,танин мэдэхүйн шинжтэй хөөрхөн уншууртай зүйл бичжээ. Чиний тархи ч их зүйл агуулсан том багтаамжтай агуу гэдгийг надаас эхлээд олон ч хүн мэднэ.Өшөө сонирхолтой уншууртай мэдлэг, мэдээллээр олон түмнээ гэгээрүүлж явахыг хүсье.Нэг булан нээвэл гэмгүй ч юм шиг.

    ТЖ СҮРЭН, 2017-09-01 18:38:24, 202.9.41.219Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: