Ш.Пүрэвсүрэн

Алт хар мөртэй гэдэг

Нийтэлсэн: 2017-03-13 10:07:00

Алт хар тугалга хоёр 
 Адилхан жинтэй
  Алтаар гоёл хийнэ
    Тугалгаар сум хийнэ
       Хар тугалган сумаар
          Харагдсан амьтан ямрыг ч алж болно
        Харин алтаар сум цутгалгүйгээр
           Гагцхүү хүнийг алж болно          
                                                            Р.Чойням 
 
                                                    
 
1991 оноос “Алт” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр алт олборлолтын хэмжээ эрс өсч тухайн жилтэй харьцуулахад 2005 оны байдлаар даруй 30 дахин нэмэгдсөн боловч, сүүлийн жилүүдэд дахин  буурчээ. Статистик мэдээнээс үзэхэд 1992-2012 онуудад алтны олборлолт 218.0 тоннд хүрчээ. Мөн 2015 оны байдлаар  алтны салбар нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний дөнгөж 2.6 хувийг эзэлж байна.
 
2014 оны эхээр  “Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны нөөц ашигласны төлбөрийг 10 хувь байсныг 2.5 хувь болгосон нь Монголын алтыг ихээхэн хэмжээгээр гадагш нь зөөхөөр зэхэж буй гадныхны захиалгаар хийгдсэн өөрчлөлт гэдэгтэй маргах хүн гарахгүй буйзаа. Алтны салбараас төвлөрүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2013 онд 102.5 тэрбум төгрөг байсан бол дээрх өөрчлөлтийн улмаас тав дахин унаж, жилийн дараа 2014 онд дөнгөж 21.7 тэрбум төгрөг болж байв. 
 
Богд хаант засгийн үед гадагш нь ухсан алтаа зөөж байсан “Монголор” компаниас нөөц ашигласны төлбөрт 16.5 хувийг нь авдаг байснаас үзэхэд одоогийн эрх баригчдын хийж буй дээрх увайгүй үйлдэл нь эх орноо гадныханд тонон дээрэмдүүлэх ичгүүр сонжуургүй үйл ажиллагаа болсон гэхээс өөрөөр тайлбарлах арга алга. Жилдээ 25 тонн алт олборлож байсан 2006 онд УИХ-аас 68 хувийн татвар гэгчийг баталснаар Монголоос олборлож буй алт ихэнх нь гадагшаа хулгайгаар гардаг болсныг бид мартаагүй байгаа. 
 
Ийнхүү  “Алт” хөтөлбөрийн үр ашиг гэхээсээ илүү үүний уршгаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  20000 шахам га ой мод маань эвдрэн сүйрч, гол ус нуур цөөрөм хатан ширгэж, цэхийн бохирдлоо.
 
Уул уурхайнхан хэдийгээр энэхүү сүйдсэн газрын хэмжээг замбараагүй зам харгуй, тариалангийн атаршуулсан талбайн хажууд юу ч биш гэж өөрсдийгөө зөвтгөдөг ч, гол усны эхийг яаж бохирдуулж ширгээж байгаа, цэвдэг халснаас гүний усны төвшин хэрхэн эрчимтэй доошилж барагдаж буй, болоод онгон дагшин газруудын ургамал, ан амьтны нутагшилд  хэрхэн нөлөөлж байгаа талаар ярих тун дургүй.  
 
Алт ухагчид сүүлийн жилүүдэд 30 гаруй сая шоо метр газрын хөрсийг хуулж, шороог нь угааснаар 20 гаруй тонн алт олборлосон гэх мэдээ байна. Өөрөөр хэлбэл ганцхан грамм алт авахын тулд алтны магнатууд ойролцоогоор хоёр шоо метр газрын хөрсийг жил бүр эвдэж сүйтгэж байна гэсэн үг. Гэтэл ганцхан сантиметр хөрс байгалийнхаа жамаар бүрэлдэн тогтоход 100 жил шаардагддаг юм шүү. 
 
Алтыг нь аваад авдрыг нь хаядгийн жишгээр, эвдэлж сүйдэлчихээд эргэж нөхөн сэргээлт хийлгүй орхидгоороо уурхайнхан алдартай бөгөөд Оросын “Алтан Дорнод Монгол” компани гэхэд Монголыг хөндлөн гулдгүй онгичиж, сэндчиж  газрыг орвонгоор нь эргүүлчихээд орхиж одсоноороо толгой цохидог. “Эрэл”-ийнхэн анх салхийг нь хагалсан Өвөрхангай аймагт гол усыг нь дагаад 3000 шахам га газрыг эвдлэн сүйтгэж, говь руу урсдаг ганц хоёрхон голыг нь ширгэхэд хүргэсэнтэй хэн ч маргадаггүй.
Баянхонгор аймагт ч байдал үүнээс дээрдэх юмгүй.
 
Байдрагийн гол дээр дураараа дургиж байсан Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай “Cold Gold”-ынхан   хүнд даацын техникээр говьдоо нүдний цөцгий мэт энэ бяцхан голын маань хүн малын ундны усыг бохирлож бузарлаж, голдирлыг нь дуртай зүг рүүгээ хүссэн цагтаа залж байлаа. Энэ компаний нэрийг нь монголчилбол “Хүйтэн алт” гэж орчуулагдана. Үнэхээр нэрэндээ таарсан хүйтэн сэтгэлтнүүд  тэнд орогнож байсан юм. Арга ч үгүй дээ. Хүний юмыг хүн хайрладаггүй, хүүхэн хүнийг лам хайрладаггүй гэж бидний өвөг дээдсийн нэг сайхан үг бий. Хэзээ л хүний юманд хүн өөриймсөг ханддаг байлаа даа. Тэр тусмаа алтыг нь авах ганцхан зорилготой  ирсэн харийнханд бол бидэнд юу үлдэх нь ямар падлий байх билээ.
 
Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдын нутаг буюу Хэнтийн нурууны баруун суга Тариат, Ялбаг, Харганатын голуудын эх, Шарын голын Бурхантын хөндийн байгаль экологи тэнд агуулагдаж байсан жоохон алтнаасаа болж яаж сүйрснийг одоо харахад нүд халтирмаар.  
Хэнтийн нурууны зүүн суганд ч ялгаагүй.урьд хөршүүд маань манай авилгач дарга нарын ачаар ирж эзэн суучихаад  “Усан болорын өнгөтэй Хэрлэн рүү минь улаан хоормог цутгуулж байсан цаг саяхан. 
 
 Алт ухахад түүнийг даган гарч ирдэг  лай  ланчигаас хамгийн ихээр Монгол орны маань гол горхи тал хээрийг бузарласан хор бол мөнгөн ус гэгч мөнгөлөг өнгөтэй,  шингэн металл байлаа. 
 
Гар аргаар алт угаах үед мөнгөн усыг ямар ч хяналтгүй хэрэглэдэг. Энэ ажилд залуучууд хүүхдүүд ихэвчлэн оролцдог ба ялангуяа мөнгөн усанд наалдсан алтай ялгаж авахаар ууршуулах үед эмэгтэйчүүд гэр оронд амьдарч буй өндөр настнууд бага насны хүүхдүүд илүү хордох нөхцөл бүрддэг.
 
Анх 1900-гад оны үеэс Сэлэнгийн сав газар “Монголор” хэмээх Орос-Хятадын хамтарсан компани алт олзворлохдоо мөнгөн усыг хэрэглэж эхэлсэн түүхтэй. 1960-аад оны үед алт угаах үйлдвэрээс ихээхэн мөнгөн ус алдаж асгаснаас одоо Бороо голын ёроолд их хэмжээний мөнгөн ус хуримтлагдсанаар барахгүй 2007 оныг хүртэл жил бүр хэрэглэж байсан мөнгөн усны хэмжээ зөвхөн Борнуур, Баянгол, Сүмбэр сумдад хагас тоннд хүрч байлаа. Харин 2007 оны Хонгорын хордлогоос дохио аван улсын хэмжээнд мөнгөн усаар алт угаах зориулалттай 100 гаруй тээрмүүдийг хураан  авч мөнгөн устай элсийг булшилж устгаснаар байдал түр намжсан. Гэвч өнөөдөр энэ үйл ажиллагаа бүрэн зосчихоогүй бүр нууцлагдмал байдалд шилжсэнийг нинжа нар өөрсдөө батлан ярьдаг.  
 
Мөнгөн усны хор хөнөөлийн талаар мэддэг боловч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж ярьдгаар нүдэнд ил харагддаггүй хэдэн жилийн дараа ноцтой байдалд хүрсний эцэст илэрдэг аюулын талаар санаа зовнихгүй байгаа нь цаашдаа түгшүүрийн харанга нэгэнт дэлдсэн л бол цусаар уйлаад ч нэмэргүйг анзаарахгүй эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа юм.
 
Хувиараа алт олборлогсод 200 гаруй грамм алт олзворлохын тулд 400 гр мөнгөн ус дунджаар хэрэглэдэг. Монгол нутагт алт угааж буй нийт 50 гаруй мянган нинжа нарын хэмжээнд  авч үзвэл жилд тонн тонноор нь мөнгөн ус хэрэглэж байгаа тооцоо гарна. 
 
 Мөнгөн усыг нүцгэн гараар барьж ашигласнаас ил задгай галд ууршуулснаас алт олзворлогчид өөрсдөө хордоод зогсохгүй мөнгөн устай хорт хаягдлаа ил задгай асгаснаас тэр орчмын хүн мал хордоно. Мал мах, сүү цагаан идээгээр нь дамжаад  хот суурингийн хүн ам нийтээрээ хордох нөхцөл үүснэ. 
Алт угаагчдын хэрэглэж байгаа мөнгөн усны хагас нь угааж буй ус элс шорооны хамт гол ус хөрсөнд хаягдаж, хагас нь агаарт ууршина.  Ууршсан мөнгөн ус нь эргээд цас борооны усаар дамжин байгаль орчныг хэдэн зуун мянган га-г ноцтойгоор бохирдуулдагт  гол аюул нь  байдаг. 
 
Одоогоос 15 жилийн өмнө Япон улсын “Жайка” ОУ-ын байгууллагын багийн явуулсан судалгаанаас үзэхэд мөнгөн усыг ахуйд өдөр тутам хэрэглэх болсноор нүд  нь аргаж, биеэр нь улаан юм туурсан, үе мөчөөр нь янгинаж, толгой, бөөр өвддөг болсон зэрэг мэдэгдэхүйц бие махбодид нь өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Эдгээр хүмүүс мөнгөн устай харьцаж эхэлснээс хоёр гурван жилийн дараагаас хөлрөмтгий болж бие нь салгалан чичирдэг болсон, элэг нь томорсон, даралт ихэссэн, нүдний салст нь шархалж үрэвссэн зэрэг зовиурууд илэрсэн байв. Жараад оны үед Японд мөнгөн усаар хордсон нэгэн тосгоны нэрээр нэрлэгдсэн Минамата гэгч өвчинд хоёр сая гаруй хүн нэрвэгдсэнээс 900 нь тун удалгүй энэ хорвоог орхисон гэдэг.  
Үүнээс ч дор үр дагавартай үхлийн цагаан нунтаг бас буй.
 
Циант натри хэмээх харахад давс мэт цагаан өнгийн нунтаг нь хүмүүн төрөлхтний химийн аргаар гаргаж авсан  бодисуудын дотроос хамгийн хүчтэй  хор болой. Энэ бодис нь устай урвалд орохдоо цианы хүчлийг үүсгэнэ. Тэр нь дэгдэмхий хий бөгөөд хүн амьтныг агшин зуур үхүүлдэг шидтэй эд. Насанд хүрсэн хүнийг эд бад хийлгэхэд ердөө ганцхан грамм ийм бодис байхад л хангалттай. 
 
Эх орны II дайны үед Германы фашистууд бөөнөөр хорих ангиудад хоригдлуудыг сая саяаар нь устгахдаа энэ л хорт хийг ашигладаг байж. Энэ их дайныг өдөөгч Адольф Гитлер ч, эхнэр Ева Браун нь ч энэ хороо өөрсдөө залгиж нөгөө ертөнц рүүгээ талийсан. Тэр үеийн Германы дээд тушаалуудын офицерүүдийн шаардлагатай үед амиа хорлох зориулалттай заханд нь хадаастай явдаг жижиг капсултай хоронд Геринг, Гиммлер, Мартин Борман нарын томчууд нь өөрсдийгөө егүүтгэж байв. Нацист Германы сүүлчийн ерөнхий сайд асан Геббельс ч өөрийгөө болоод эхнэр, зургаан хүүхдээ хамтад нь  мөн  энэ хороор цааш нь харуулсан гэдэг. 
 
Цианит натриас исэлдэх үед ялгарах хий нь нүдэнд ялгарах өнгө, хурц үнэргүй тул нозойрох, бие сулрах, толгой эргэж дотор муухайрах, бөөлжис хүрэх шинж тэмдгүүд илэрч байгаад улмаар хүчтэй хордлогын үед комд орон зүрх нь агшин зуур зогсдгийн учир нь уг хорт хий цусан дахь хүчилтөрөгчийг зөөн дамжуулах үүрэгтэй улаан бөөмүүдийг хоромхон зуур устгадагт байгаа юм.
 
Үндсэн ордны хүдрээс алтаа ялгаж авахад цианид натрийг хэрэглэж болдгийг хүмүүн төрөлхтөн анх 200 жилийн тэртээгээс мэдсэн цагаас хойш алтны араасаа дагуулах гай гамшгийн тоо нэгээр нэмэгдэх нь тэр.
 
Цианит натритай уурхайн хаягдал агаарт амархан задарч саармагждаг ч, хэрэв гүний усанд нэгэнт шингэх юм бол  задрал газрын гүнд бараг явагддаггүй учир иргэдийнхээ шахалтаар АНУ-ын Монтана мужийн захиргаа нутаг дэвсгэртээ энэ бодисыг хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Коларадо мужийн алтны нэгэн уурхайн ашиглалтын хаягдалтай далан сэтэрч, циан агуулсан хаягдал голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болж байжээ. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог ба  хорыг саармагжуулах ажилд  150 сая гаруй ам. доллар зараад байгаа аж.
 
Канадын хөрөнгө оруулалтай “Габриел Ресорс” компани нь 2000 онд Румын улсад алт олборлож байх явцдаа мөн ийм сүйрэл гаргасны улмаас цианат натритай хаягдал Тимза, Дунай  мөрөн рүү урсан орж, эргийнх нь дагуу амьдардаг хоёр сая хүний ундны усыг нилд нь бохирдуулжээ. Бохирдлын онцгой бүсэд байгаа 900 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 200 сая тонн цианаар бохирдсон хаягдлыг зайлуулахад зориулж Европын холбооноос 15 жилийн хугацаанд гурван тэрбум доллар зарцуулах тооцоо гарч байлаа. 1990 оноос хойш хорин таван жилийн дотор ийм маягийн сүйрэл дэлхийн улс орнуудад 30 гаруй удаа тохиосон гээд бод доо. 
 
Уул уурхайн салбарт ялангуяа үндсэн ордноос алт ялган авахдаа алтны агууламжаас хамааран нэг тонн хүдэр тутамд 1-2 кг цианит натри хэрэглэдэг. Монголын газар нутгаас тонн тонноор нь алт олзворлодог Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра Гоулдын” охин компани  “Бороо Гоулд” нь  үндсэн ордны хүдрээс алтаа ялгаж авахдаа цианит натрийг асар их хэмжээгээр хэрэглэж байсан нь одоо хэнд ч нууц биш болжээ.  Тэд Сэлэнгэ аймгийн Баян гол сумын нутаг Их Даширын нуруунаас 50 тонн алт ялгаж авахдаа 6000 гаруй тонн циант натри хэрэглэсэн байдаг. Одоо эд нар эндээс холгүй 50-хан км зайтай орших Ноён уулыг ухахаар дээгүүрээ манай төр засгийн өндөрлөгүүдтэй үгсэн тохирчихоод байгааг хүн бүхэн мэдэж байгаа.
 
Энэ сүрлэг сайхан хангайг ухаж төнхөж болохгүй ноцтой бас нэг учир шалтгаан байгаа талаар миний бие олон удаа бичиж уншигчдад толилуулсан учраас олон үг нуршихаа түр азная.. 
 
  Судлаачдын шинжилгээний дүнгээс үзэхэд хүнцлийн хамгийн өндөр агууламж Гацууртын алтны хүдэрт 50000 мг/кг хүрч байна. Өөрөөр хэлбэл эндээс олборлох алтны хүдрийн тонн тутамд 50кг хүнцэл агуулагдаж байна гэсэн үг. Гацууртын ордын газрын чулуулаг хөрс хурдаст хүнцэл их байхын хэрээр түүнд агуулагддаг бусад хүнд хортой металлууд  ихсэн баяжигдах зүй тогтолтойг химичид баталдаг. Энэ нутаг орчимд байгалийн тогтолцооныхоо онцлогоор хүнцэл ийнхүү их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хөрс ургамал ус цаашлаад хар тугалга, кадми, цинк, висмут хуримтлагдаж хортой хүнд металлуудаар улам баяжигдан хордохын цондон. Алттай хүдрийг олборлох явцад хөрс хуулалт болон тэсэлгээ хийхэд хүнцэл ихтэй тоосонцор агаарт дэгдэж, хурын цас ус, хаврын шар усны нөлөөгөөр хөрсөнд шингэж усанд уусна. 
 
    Энэ талаар химич доктор Ж.Байгальмаа гуай ярихдаа “Гацууртын алтны хүдрээс алт ялган авах явцад цианжуулалтын нөлөөгөөр арсенит эрдсээс ялгарах гурван валентийн хүнцэл таван валенттай хэлбэрт шилжин хүнцлийн бүх хэлбэрүүд нь усанд уусна. Ингэж ууссан хүнцэл нь усан орчин үржил шимт хөрс, агаарын бохирдуулан хүн, амьтан эрүүл мэндэд нөлөөлөн арьсны өмөн үү ихсэх ба 20-30 жилийн дараа уушигны хавдраар өвчлөгсөд ихэснэ.  Харин манайд алт ашиглалтын улмаас хүнцлээр бохирдож, Дархан, Зүүнхараа хотынхноос гадна  (Бороо Гацууртын голын хүнцэл Хараа голд орсноос) Ерөө Сэлэнгэ мөрөн бохирдох гол эх үүсвэр нь болно.
 
Гацууртын үндсэн алтны ордыг олборлохоор дэлбэрэх үед маш их тоосонцор үүсч хүнцэл болон хүдэрт байдаг бусад хүнд хортой металлуудаар агаар, ус, хөрс бохирдох аюул гамшиг нүүрлэхээр болж байна. Хөрсөнд хүнцлийн агуулагдах дээд хэмжээ нь 6мг/кг, усанд 2,0 мг/кг  болоход арьсны өвчин үүсч эхэлнэ. Шинэ Зелландын зарим нутагт хөрсний хүнцэл дэлхийн кларкаас 2000 дахин их байсан нь тэр нутагт хүмүүсийг амьдруулахгүй хаалттай бүс болгож байсан тохиолдол буй.  Оросоор мяшьяк буюу хүнцэл нь 5 валенттай болсон үед хөрсөнд хуримтлагдах нь ихэсч хөрсөн дэх хүнцэл нь 500мг/кг болтлоо ихэснэ. Ингэж Гацуурт орчмын хөрс, ус хүнцлээр бохирдоход тэнд хүн мал байж болохгүй болж, Шинэ Зелланд шиг хаалттай бүс болох эрсдлийг бүрдүүлнэ” гэсэн юм. 
 
Өнөөгийн төр Засгийн удирдлагууд  “Алт-2” хөтөлбөрийг энэ оноос эрчимтэйгээр эхлүүлэхээр зарлаад байгаа. Одоогоор алтны 670 ашиглалтын тусгай зөвшөөрлийн лиценз олгогдоод байгаа бөгөөд энэ нь нийт ашиглалтын зөвшөөрлийн 50 хувийг эзэлж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 13 сая гаруй га талбай байгаагаас 22 хувь буюу 3 сая га талбайг алтны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэлж байна.
 
 “Алт-2” гэгч хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр тунгалаг устай гол мөрөн, газар шороо эрүүл хүн мал Монгол оронд маань үлддэг болов уу, базарваань.
Аяа, мөнгө цагаан нүд улаан гэгч хичнээн үнэн үг вэ? Алт гэгч газрын гагнаас гэгдэх энэ металл өвөг дээдсийн маань захиж сургаснаар үнэхээр шар өнгөтэй мөртлөө оролдоод ирвэл ёстой хар мөртэй ад зэтгэрийн эд санж.   
 
Ш.Пүрэвсүрэн 
2017-03-10 

27 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ер нь Ц.Элбэгдорж ард түмний геноцид бодлого олныг явуулж байгаа нотолгоо нь энэ цианит натри,хорт утаа,хар тамхи хавтгайрсан явдал юм. Энэ бүх хорлонтой зүйлийг таслан зогсоох талаар нэг ч удаа Ц.Элбэгдорж ган хийж байгаагүй. Тиймээс Элбэгдоржийг олон улсын шүүхэд өгч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт гэж тооцохоос аргагүй.

    Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг., 2017-03-13 11:31:56, 202.9.40.141Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-03-13 13:25:56, 202.179.26.237

    Таны нэр:

    Тайлбар:

  3. эрэлийн ЭРДЭНЭБАТ гэгч одоо банкны зээлээ өгөхшүй зугтаж байна АЛТААР БАЯЖСАН ХҮН гуйлагчин БОЛДОГИЙН ЖИШЭЭ БОЛ ЭРДЭНЭБАТ архи зарж ашиг олдог батхүү ЧӨТГӨРИЙН ЗАРЦ БОЛСОН ЖИШЭЭ БАЙНА даа хар мөртэй юм ХАР Ч БАЙЖ ТААРНА

    Зочин, 2017-03-13 12:25:47, 202.179.31.37Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Алтаар баяжсан хүн сайнаа үздэггүй л гэдэг. Мянганбаяр гэхэд одоо дампуурчихсан байгааг хар л даа.

    Зочин, 2017-03-13 13:02:42, 202.179.23.95Хариу бичих

  6. myangaa dampuurlaa yu chamaig bolon chinii ireedui ur udamtai chin myanga. jil tejeeh yum bgaa bhoo

    Зочин, 2017-03-13 16:45:03, 27.123.214.122

    МЯНГАА ҮЛДСЭН ЖААХАН АЛТАА 2 ХӨГШИН ҮРЧГЭР ТӨМСГӨНДӨӨ НУУГААГҮЙЛ БОЛ ОЛОН ХҮҮХНҮҮД ЭЦЭГГҮЙ ХҮҮХДИЙН ХАРААЛ ХҮРЭН БИЗ

    ХАРИУ, 2017-03-24 09:45:55, 1.25.86.77

    Таны нэр:

    Тайлбар:

  7. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-03-13 13:26:00, 202.179.26.237Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Анхны ерөнхийлөгч очирбат Алт хөтөлбөр гээд л зарлаад байсан Монгол улс одоо модоо баръж байна

    Зочин, 2017-03-13 15:06:55, 182.160.38.26Хариу бичих

  10. Монгол улс модоо барихгүй л дэжэ Харин Оожоогийн хамар унаж байгааг хараа биз дээ

    Зочин, 2017-03-13 17:10:53, 66.181.184.115

    Хүүхдүүд айж Хөгшид гайхаж Хүүхнүүд шоолж байна Алт Алт гэсээр амьдаараа үзмэр боллоо Тэр Очирбат гуай

    Зочин, 2017-03-13 17:12:20, 66.181.184.115

    П.Очирбат гэж урвагч Монгол орныг СҮЙРҮҮЛСЭН.

    цолмон, 2017-03-24 10:50:20, 202.72.246.98

    Таны нэр:

    Тайлбар:

  11. OCHIRBAT CHOTGOR MANGAS, XOVDGIIN GAI XAMAR NI UNASAN GESENDEE ZAILUUL.

    Зочин, 2017-03-13 15:20:05, 119.40.100.222Хариу бичих

  12. Тэр хамар унах хамар бишээ, бvр л томорно

    Зочин, 2017-03-13 21:33:08, 106.37.96.89

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Байгал дэлхийг хордуулж баяжаж болохгүй!!!

    Зочин, 2017-03-13 18:13:55, 109.45.0.158Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Altaar bayajina, uls oron hugjinu gej baihgui, hetsuu tsag irjee, mungu ulaan nud tsagaan, aimshigtai tsag ue,

    zochin, 2017-03-13 20:43:24, 103.229.120.204Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Хууччуул маань алт ухсан хvн, тарвагачин хоер хэзээ ч сэхдэггvй, насны гуйлагчид болдог гэдэгсэн. Юм мэддэг нь голд нь ортол захиж vлдээсэн байлгvй

    Зочин, 2017-03-13 21:30:28, 106.37.96.89Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Aimshigtai huvi tavilan huleej baina...

    Зочин, 2017-03-13 22:04:18, 202.131.230.178Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Нээрээ тэр Очирбатын хамар...Ккк. Алтны хор юм бол уу.

    Зочин, 2017-03-14 10:25:58, 122.201.31.239Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Deer durdagdsan talbain barag 70% ni gachuurtiin Chinbatiin shuitgesen talbai bna. Ter shine zelandiin ard ch Chinbat bgaa

    antigold, 2017-03-14 12:30:27, 43.228.130.246Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. МАШ ҮНЭН ЗҮЙЛ БИЧСЭН БАЙНА ЭНЭ АЛТ ХӨТӨЛБӨРИЙГ МАШ ХАТУУ ХЯНАЛТАНД ЦӨӨХӨН ХЭДЭН УЛСЫН КОМПАНИАР ХИЙЛГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД МАЛТАЙГАА УСТАХ АЮУЛД ОРЖ АЛТААР ОРОЛДСОН ОЛОН ХҮН ҮХЭЖ УДАМ СУДРААРАА СҮЙРЧ БАЙНА ШҮҮДЭЭ ҮҮНИЙ ЖИШЭЭ БОЛ ЗААМАР,БАТӨЛЗИЙН ОРХОНЫ ЭХ,УЯНГЫН АЛТЧИНГУУДААС ХАРЖ БОЛНО УЯНГА БОЛ ДУУССАН ШҮҮДЭЭ СУМЫН 15000 ХҮН БҮГД АЛТЧИНГУУД БОЛЖ ОДОО ЭРҮҮЛ ХҮНГҮЙ БОЛЖ ГОЛ ТОЛГОЙЛОГЧИД ЖИЛ БҮР ХЭОЭН 10 2АА ҮХЭЖ БАЙНА ЦААШДАА Ч ҮХНЭ ЭНЭ БОЛ ГАЗАР УСАА ХЭЛЭГНҮҮЛСЭН АЛТЧИНГУУДЫН ҮЙЛИЙН ҮР БОЛОЙ ....

    ҮНЭН, 2017-03-14 12:33:07, 202.179.26.244Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Иухар сүсэг

    Зочин, 2017-03-14 13:19:36, 122.201.24.198Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Шаал худлаа мухар сүсэг

    хахаха, 2017-03-14 13:20:27, 122.201.24.198Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. За яг ухаж гаргах ажлыг хийсэн нь тэгдэг юм байж!! Дамжуулж хэрэглэсэнvvд нь сэхээд шал еер болоод амьдрал нь эрс сайжраад явчихдаг юм биш vv? Маш олон хvн эрс сайжраад байгаа юм даа!!

    Зочин, 2017-03-15 19:30:29, 202.70.46.227Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Алт-1 Алт-2. П. Очирбат. МАН ад зэтгэрт эзэмдуулсэн босоо ороолонгууд.

    Оюу, 2017-03-16 01:30:13, 220.67.173.4Хариу бичих

  34. П.Очирбат том нүгэлт эн дээ

    Mgl , 2017-03-19 11:11:14, 174.208.24.106

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Бидний хохь ш дээ яах гэж тэр Очирбатыг сонгосон юм хувиа хичээж төрөөс төрсөн тэрбумтан биздээ тэр том хамарт чинь Гадаадын тэжээвэр бууны нохой шүү дээ

    Зочин, 2017-03-30 16:12:28, 202.70.43.214Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Алт бол газрын гагнаас гэж яридаг.энэ гагнаасыг авах бол ер нь муу байхаа

    лүгэр, 2017-04-02 11:36:27, 27.123.214.117Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: