Ш.Пүрэвсүрэн

Танкинд чирэгдсэн минь

Нийтэлсэн: 2016-03-07 08:57:04

 Хаврын тэргүүн сард болсон энэ их шуурга өнөөх алдарт Мичин жилийн аймшгийн зудны анхны дохио юм болов уу.
 
Их хотын хажууханд байдаг Зуун модны зуслан руугаа явж байсан бид хэд замдаа цасанд сууж гар утасны тус “Онцхойнхны” ачаар амь гарлаа. Энэ нь одоогоос хорь гаруй жилийн өмнө буюу 1993 оны хавар 4 сарын сүүлчээр надад тохиолдсон тэр үедээ эмгэнэлтэй ч гэсэн одоо бол хөгжилтэй дурсамжийг санагдуулж орхив.
 
  Юу нь хатгасан юм бүү мэд тэр өдөр загасанд явмаар санагдаад багын найз Дангаа руугаа утас цохисон чинь дуртайяа зөвшөөрч байна. Юмыг яаж мэдэхэв гэсэндээ туршлагатай загасчин Балдан багшийгаа урьсан чинь мань хүн бас сонирхож, мундаг загасчин эр Адьяа анд руугаа ярьжээ. Ингээд маргааш нь мандахын улаан нарнаар бид хоёр Дангаагийнхаа шар “УАЗ”-ыг хөлөглөж, Балдан багш Адьяа гуайн улаан “Лада”-тай дөрвүүлээ зуузай холбон хатан Туулыг уруудаад л гарч өгөв шүү.
 
   Тэр өдрийн тэнгэр сайхан байгаа гэж жигтэйхэн. Туулын хэдэн жараахайг бүгдийг нь хамахаар уурга тороор өвч зэвсэглэсэн бид хэд Төв аймгийн Алтанбулаг сумын доох нь талд орших “Адьяагийн” гэж алдаршсан тохойн дээр ирж эхлээд дэгээ хэд хаяж үзсэнээ тэр дорхиноо бөөндөхөөр шийдэж, тор тавих юм болов. Мөс зарим хэсэгтээ голоороо цөмөрч ус дөнгөж тавьж эхэлж байсан үе. 
 
  Тороо тавихаар бэлдэж Дангаагаа арай залуугаар нь зарж, голын цаад эрэг рүү арай ханзраагүй байсан мөстэй хэсгээр явуулж орхисон  чинь хэрэг бишдэж, гэнэтхэн пүр пар гээд явчихлаа. Мөс цөмөрч өнөөх чинь тороо тэвэрчихсэн хуурай зомгол аятай хөвж эхэллээ.
 
Тэр үед Туул гол чинь одоогийнхыг бодвол ёстой гол шиг гол байж. Нөгөө “Мартагдашгүй намар” кинон дээр  оюутан охиныг хадуур дээрээсээ унаад мориндоо чирэгдэхэд нь “Жолоогоо тавь, жолоогоо тавь” гэж бархирдаг шиг Балдан багш маань: – Тороо хая хая гээд л орилж өгөв өө. Энэ удаа бид агнах гэж явсан загасандаа биш аврал эрсэн Дангаа руугаа урт тор шидэж өнөөх маань үзүүрээс нь зуурч зулгаасаар мөстэй хүйтэн уснаас түүнийгээ арай чүү амь мэнд гаргаж авлаа.
 
  Юуных нь загас жараахай, багын найзаа ширүүн голд тавиад туучихаагүй нь л их юм боллоо. Урсаж явахдаа зарим хэсэгтээ битүү байсан мөсөн доогуур шургачихсан бол мэдээж өнгөрөө. Цутгуулчихсан зурам аятай болчихсон түүнд хүн бүр өмссөн хувцаснаасаа хандивлаж “зуу” татуулан эрүү өвдөг нь тачигнатал чичирч байсан Дангаагаа дулаацуулж байтал юу юугүй гэнэт тэнгэр харанхуйлан цасаар шуурч эхлэх нь тэр. 
 
   Бид хэд ч яарч тэвдэн буцаад хөдөлтөл яах ийхийн зуургүй холын бараа харагдахааргүй нүд чихгүй цасан шуурга тавилаа. Жаахан явж байснаа  шар “69” маань хэд орилсноо унтраад дашийн шоо болов оо, хөөрхий. “Устай бензин таарчихлаа” хэмээн харааж ерөөсөөр Дангаа маань тэр битүү цасан шуурган дотор машиныхаа капотыг сөхөж тонгочуулсаар асааж аваад дахиад хөдөллөө. Нөгөө хамт явсан улаан “Лада”-тай хоёр маань яасныг ч бүү мэд арилаад өгч. Удалгүй түнэр харанхуй нөмөрч юу ч харагдахаа болилоо, хаашаа ч яваад байгаа юм бүү мэд, битүү цас. 
 
   –За ингээд л дуусдаг юм байж гэсэн бодол толгойноос гардаггүй, машинаа унтарааж, асаасаар гэлдрээд байсан чинь тракторын дуу гараад байх шиг санагдлаа. Орос машин ч бас л нүнжигтэй эд шүү. Сайн сонсвол яг мөөн. Тэр зүг рүү нь  яваад байсан чинь түнэр харанхуйд ёлтойсон гэрлүүд харагддаг юм байна. Дөхөөд очсон чинь “Тавантолгойн” гэгддэг цэргийн анги дээр иржээ. 
 
   Ингэж бид хоёр ямар ч гэсэн амь аврагдах нь тэр. Цасан шуургатай тэр шөнө хааш хаашаагаа хоёрхон метр зайтай манааны пингийн хүйтэн цементэн шалан дээр суугаагаараа хоносон маань ёстой “таван одтой” буудалд тансаглаж хоносноос хавьгүй илүү байсандаг. 
 
   Маргааш өглөө нь цагийн зүүг харвал 7 өнгөрчээ. Аль хэдий нь нар мандах  ёстой байтал битүү цасан шуурганд түнэр харанхуй үргэлжилсээр. Ангийн ахлагч залуу гүйж ирээд тэднийхээс танк явж ажилчдынхаа унааг  тосох болсныг дуулгалаа. Бид хоёр нөгөө танкийг нь бараадаж тэндээс 10 гаруй км засмал зам хүртэл чирээд явахыг нөгөөдүүлээс гуйхад тэд ч зөвшөөрлөө.
 
   Ингээд шар “жаран есөө” дүнгэнэтэл асааж аваад танкны араас оосорлуулаад баяртай нь аргагүй гарч өгтөл тун удалгүй байдал бишдлээ. Нөгөө танк чинь хурдаа авч, бид хоёрын муу “69”-ыг  чирч  гулдраад гуу жалгагүй хурдалчихсан чинь юу болсон гэж санана. Нүд чихгүй цасан шуурганд юу ч харагдахаа больж, машин маань хүчит танкны ард манарах их цасанд дарагдан баруун зүүнгүй шарван бүжиж, жалга таарах болгонд түүдэг аятай энд тэндгүй үсчин шидэгдэж эхлэх нь тэр. 
 
   Тоормосоо гишгэж, кардаанаа тултал нь татлаа, мостонд нь хийгээд араагаа хүндрүүлж үзлээ,  нэмэргүй ээ. Дангаагийн маань нүд нь орой дээрээ гарчихсан, хоёр гар нь рулиасаа таг зуураастай, тал тал тийш нь тасралтгүй мушгиад л, бас болоогүй миний өрөөсөн гар сигнал дээр нь байнга дараастай, хичнээн бархируулаад ч хэрэг алга.  “69” маань унаад хажуугаараа хэвтчихвэл хөсрийн  танк биднийг өнхрүүш аятай бөмбөрүүлж чирээд давхих нь ойлгомжтой боллоо. Нүд нүүргүй  балбах битүү цасан шуурганд тэгээд ч арагшаагаа харах нүхгүй танкин дотор байгаа хүнд машины дохих гэрэл харагдаж, сигнал сонсогдоно гэж юу байх билээ. 
 
   Нөгөө “чонын амнаас гараад барын ам руу” гэдэг шиг урьд шөнийн их цасан шуурганд хөдөө хээр осгочихсон бол хялбархан цаашаа харах байж дээ гэж бодогдсон шүү. Ийнхүү яахаа мэдэхгүй сүг болчихсон над руу өнөөх чинь хаалгаа онгойлгоод хоёр тийшээ зэрэг үсэрвэл яасийм хэмээн дахин дахин орилох нь бүр аймшигтай байлаа.
 
   Тэнгэрийн авралаар удалгүй хэдэн айлын гадаа ирж нөгөө ёдрын танк чинь зогсож дотор уужрууллаа. Бид хоёртой хамт явсан улаан “Лада” тэр айлын гадаа байхыг танкчид харж л дээ. Тэгсэн нөгөөдүүл чинь харин: -Та хоёрын нөгөө яриад байсан машин энэ мөн үү?  Бушуухан энийгээ “69”-ийнхээ араас  угсруулаад холбочих, хурдан явцгаая, цаг болохоо байлаа гэж наадаг байгаа даа. 
 
  “Еэ Чойрын Богд минь”. Хоёулаа чичирсэн хоолойгоор тэдэнд маш их баярласнаа арай ядан илэрхийлээд осолтой танкнаас салсан юмдаг. Дээр нь бас болоогүй, барьсан загасаа шарж идэхээр тооцоод гэрээсээ олигтой идэх юм аваагүй, хоёр хоног шахам хэлэн дээрээ юм тавиагүй бид хоёрын ходоод гэдэс хонхолзож байгаа гэж жигтэйхэн. Гэтэл бид хоёрын орсон айлын өвөө эмээ хоёр бирд зан гарган буруу харж суучихаад аяганы ам ч зуулгасангүй, гэр нь гэж мөсний хонгил. Аргаа барсандаа битүү цасан шуурганаар түлээгий нь хөрөөдөж хагалж, бас цас хамж  үүрч ирж, гал хөсийг нь түлж  өгч долигонож байж арайхийж  хар  цай, хатсан боорцогны бараа харлаа. 
 
  Одоогийнх шиг хаанаас л бол хаанаас холбоо барьдаг гар утас мутас гэж байгаагүй тэр үед хоёр өдрийн цасан шуурганд улсын хэмжээнд осгож үхсэн 30 хүн дээр танкинд чирүүлж амиа алдсан хүний тоо хоёроор нэмэгдэх дөхсөн юмдаг. Харин өчигдрийн их цасан шуурга эрдэнэт хүний аминд л хүрээгүй байгаасай бурхан минь, мал ч дүүрч.  
 
 Ш.Пүрэвсүрэн 
 “Миний орчлон ХХ зуун” номноос хэсэгчлэн авав.                         

16 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ямар бусдад гай болж ханадаггvй дурак вэ?бас сая онцгойгийн хэдэд гай болоод амжаа юу?паартай байшин паалантай жорлонгоос н аргамжчихмаар лай байна да

    Санаа, 2016-03-07 11:07:48, 122.201.21.84Хариу бичих

  2. Yag zob

    Зочин, 2016-03-08 08:26:59, 202.9.40.31

    Ойлгож унш

    Zochin, 2016-03-16 22:14:19, 203.91.115.37

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ёстой нэг мартагдашгүй дурсамж гээч л юм байна даа. Адал явдалтай л юм байна.

    Зочин, 2016-03-07 13:08:55, 202.179.24.141Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Yostoi khogjiltei tyykh bna? Zondoo ineelee

    Mng, 2016-03-07 14:03:13, 27.123.214.118Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Гоё зүйл уншлаа

    Зочин, 2016-03-07 19:31:44, 202.179.18.29Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. oird ingej ineesengui hogjiltei uym bna

    bb, 2016-03-07 19:40:58, 202.9.40.207Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Sain baitsgaana uu? Humuun geech Huniihee huvid ugaaraa hiigeed jamaaraa osoj tornij bolovsrooguigee medehgui, gants neg surguulid yavj duurgesengee, ali neg ajil hiij garhi tsol gunshintai bolchihooroo buhniig medegch, havigui ih uhaantan hemeen ooroo ch medelgui ooriigoo cetgechihdeg yavdal bolood gem bii baidag boltoi. Yaaj ch bodson gesen "tanknii araas 'chirguulegdene'" gedeg "'tenegeeree baigaa huuhdiin uhaand'" l buunuu gehees. Mongolchuud Bidnii diilenhi ihenhi olon maani bie ni tsend hursen hedii ch, uhaan sanaa ni 'tenegeeree bui baigaa huuhed hemjeendee baisaar nasiig barah. Za ingeed neg bolson yavdliig duulchihlaa. Sonin l sanagdaj baiv, unshij duuljee baihad, ta hed tson ch tureegui baihad zagand yavsan yumdaguudaa. "Anhnii alham" kinog anduurch ernduurtel sandrahaar ch, negniihee amiig avahaar aihtar, neg negnee harshiij hamtdaa yavahaar mashin tergee barij joloodohoo ch medehgui geheer er bie ni osson ch, uhaan bodol ni torniogui "usan teneg huuhdeeree" nasiig barj yavaachuul l boltoi. Iin helsend buu gomdooroi, bolson yavdal chini ingej oguulj huurnej baigaa yum shuu.

    YUM-UZ, 2016-03-07 21:55:24, 206.125.129.157Хариу бичих

  12. Эргүү новш. Юу ярих гээд юу яриад байгаан. Чиний бичсэнээс ойлгох юм алга. Энэ хүнийг буруушаасан шиг байна. Чи паартай байшингийнхаа өмхий жорлонг тэврээд "ЦЭЦЭН" болоод хэвтэж бай. Хүн болсон хойно юм юм үзэх хэрэгтэй. Шугамдсан юм шиг замаар амьдарна гэж юу байдаг юмб. Ккк. Энэ гоё хөгжилтэй түүх байна. Элгээ хөштөл инээлээ. МОНГОЛЧУУД ИЙМ ГЭНЭН ЦАЙЛГАН ХҮҮХЭД ШИГ САЙХАН ХҮМҮҮС ШҮҮ. ТЭР ЛАДА-ГАА АРААС ЗҮҮЧИХ ГЭДГИЙГ УНШААД .....

    ккк , 2016-03-08 04:41:54, 59.153.114.18

    Таны нэр:

    Тайлбар:

  13. bie ni tseend hursen hedii ch, zagasand yavsan

    YUM-UZ, 2016-03-07 21:58:45, 206.125.129.157Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Уг нь тэр чирж явсан зуйл нь танк биш БМП-1 байсан юм. Сафхан дурсамж яаж овоо рамыг нь мулт татчихаагуй юм болоо)))

    Зочин, 2016-03-07 22:02:52, 202.179.24.238Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. eoo eoh, uhter ineelee

    ganbaa, 2016-03-08 00:29:12, 122.201.22.181Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ШАНАГА НЬ ТАВ ШАВХРУУ НЬ ГУРАВ ГЭЖ МЭДЭХ ҮҮ.ТИЙМ ЭМГЭН ӨВГӨНИЙД ОРЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ.БАРУУН АЙМАГТ БАЙСАН БОЛ ХАЛУУН ЦАЙ,ХАЙЛМАГ ХИЙЛГЭЖ ИДЭЭД, ТАРГАН МАХ ОГТЛОЖ, ТАГШ ЮМ ТОГТООСОН ШИГ ТАРВАЛЗАЖ ХЭВТЭХГҮЙ ЮУ.АЗГҮЙ НӨХДҮҮД

    АЯЛАГЧ, 2016-03-08 13:00:43, 202.179.7.38Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. hehe

    Зочин, 2016-03-15 23:41:45, 202.9.41.201Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. zunduu ineev

    Зочин, 2016-03-16 16:14:15, 203.45.59.23Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. saihan bailaa oor uy bna.bizeerei ho ooriinkhoo onigoonyydaasaa tsyvralaar

    Зочин, 2016-03-17 19:55:06, 202.179.24.218Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: