Ш.Пүрэвсүрэн

Эзэнгүй төр

Нийтэлсэн: 2015-10-20 10:05:00

Монгол төрийг өнөөдөр хэн удирдаж байна вэ? Ерөнхийлөгч үү? Үгүй юм аа. Үндсэн хуулинд зааснаар бол түүнд улс орныг удирдан чиглүүлж бие даан шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй. Гадаадад улс орноо төлөөлөөд томроод байхаас дотооддоо бол хэн ч биш, бэлэгдлийн чанартай эрхэм. Их хурлын эрхэм гишүүд ч Элбэгээгийн үгийг сүүлийн үед тоохоо байсныг ард түмэн харж байгаа.
 
Тэрээр бүр хууль ч санаачлах эрхгүй болж байх шиг байна. Авилгатай хийх тэмцлээ хурцатгая гээд уриалтал урьдаас нь зөрүүлээд авилгачдын өршөөх тухай хууль баталж байх жишээтэй.  Ерөнхий сайд уу? Бүр үгүй. Тэр хүн бол ердөө л утсан хүүхэлдэй. Их хурлын гишүүний титэмтэй захын тоодон банди түүнийг огцруулах санал дэвшүүлэн унагаж чадна. Улс орныг хөгжүүлэх дорвитой шийдвэр гаргах шийдвэр гаргахад ёстой “шон” дутна.
 
Их хурлын дарга уу? Үгүй ээ. Тодорхой эрх мэдэл түүнд байдаг ч улс орны удирдлагад бие даан шийдвэр гаргах эрх мэдэл түүнд байхгүй. Тэгвэл улс төрийн нам гэгдэх бизнесийн бүлэглэлүүд үү? Яг тийм. Нам аа төлөөлсөн наяад хүн төрийн толгой дээр сандайлжээ. Нэг хэсэг нь нийтээр нэгдсэн саналаа сар хоногоор гацааж болдог хуультай энэ хэд нэгдсэн шийдвэр гаргаад улс орныг зөв гольдир луу нь хөтлөхийг хүлээсээр даруй  хүний хөгжлийн хоёр үеийг ардаа үдлээ.  
 
Монголд албан ёсны бүртгэлтэй 20 гаруй нам буй. Хоёр сая хүрэхгүй сонгогчтой мань мэтэд “зуун ямаанд жаран ухна тавьсантай” ижил гэсэн үг. Эрх баригч гэгдэх ганц хоёрыг эс тооцвол эдгээр нам хэмээх шошготнуудын олонхи нь нэг үүсгэн байгуулагчтай компани  мэт болой. Одоо сонгууль эхлэх хугацаа дөхөж тоо нь улам бүр олшрох нь дамжиггүй. Бүгдээрээ өнгөн дээрээ ард түмний төлөө гэж өмөлзөн том том ярих авч цаад зорилго нь намын нэрээр морио эмээллэн төрийн эрх мэдэл рүү шургах ганцхан зорилготой.
 
Улс орныг дангаараа далан жил удирдсан ХУ намыг жалга давуулан шидэж, олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш нэг л мэдэхэд бүтэн зууны дөрөвний нэг өнгөрсөн байна. Хорин таван жил буюу хоёр үеийг ардаа үлдээх энэ хугацаанд хорин нам байгуулснаараа бидний амьдрал сайжрав уу? Аль эсвэл бүр дордчихов уу?  76 “эрхэм гишүүд” хэд хэдэн бизнесийн бүлэгт хуваагдан  намчирхан талцаж, Таван толгой, Оюу толгой, төмөр зам хэмээн хэрэлдэж, хэдэн жил зогссон газраа дэвсэгнэж байх хооронд урьд хөрш маань хөгжлөөрөө хэрхэн хурдтай тасарч байгааг сонсох харах бүрт гол тань харлахгүй байна гэж үү?
 
  Анхнаасаа үндсэн хууль батлах үедээ хийсэн алдааны балаг өнөөдөр ингэж гарч байна. Ядаж намын эрх мэдэлтнүүд, их хурлын гишүүн хэмээн өөрийгөө өндөрт бодон хөөрцөглөгсөдтэй хариуцлага тооцох тухай үндсэн хуулиндаа зааж өгсөнгүй.  Нөгөө бурханаа бүтээхдээ шүншгэлэхээ мартжээ гэдэг шиг л юм болж байна. Буруу замаар будаа тээвэл яадаг гэдэг билээ?
 
“Нам там болох цагаар” гарчигтай түрүүчийнхээ нийтлэлд миний бие АНУ-ын анхны ерөнхийлөгч Вашингтоны гэрээслэлийн талаар дурьдаж байсан даа.    Дахин сануулахад тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн Америкчуудад хандан бичсэн алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагчид нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг.
 
Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэрээр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг эсэргүүцдэг байсныг дахин сануулъя. 200 гаруй жилийн өмнө бичсэн энэ алдарт захиас гэрээслэлийн  утга учир мөн чанар өнөөдөр Монгол нутагт маань дахин амилсан байна. 
Монгол дахь намуудын нэр усыг нь хөндлөнгөөс ажваас АНам, МАНам, МАХНам бүр МАНАНам гэх мэтээр үргэлжлэх бөгөөд  нам нэртэй энэ бүлэглэлүүдийн хооронд үзэл суртлын ямар ч ялгаа алга.
 
Хэрэгтэй үедээ нийлнэ, сална, улс орноо хөгжүүлэх, иргэдийн амьжиргааны түвшинг өөд нь татах талаар нэгдсэн бодлого  ч үгүй, ердөө ганцхан зорилго л байна. Энэ нь түмний нэрээр цуглуулсан хөрөнгийг түргэн хугацаанд амжуулж идэж уугаад дөрвөн жил амар сайхандаа жаргах. Намын нэртэй ямар ч бүлэглэлд  эд хөрөнгөний төлөө эх нутаг, элгэн саднаа зарах бол юу ч биш болсон байна.
 
Баримт 1. Арав гаруй жилийн өмнө дээрх намын лидерүүд хуйвалдаж, хууль баталж аваад лиценз нэрээр эх нутагаа харийнханд 500, 500 мянган га-гаар хэрчин зарж, хичнээн ч их баяжицгаав даа. Иймэрхүү маягаар Өмнөговь, Сэлэнгэ аймаг бараг бүтнээрээ, Монгол нутгийн минь тал илүү хувь нь харийн ноёдын гарт оччихсон байсныг санаж байна уу?  
 
Лицензийг  нь худалдан авч цааш нь дамлан зарж байсан гаднын нууц ноёдуудын олонхи нь бидний азаар дампуурч, цөөхөн сүйхээтэй хэд нь мөнгөө халаасалж аваад сураг нь тасарсан. Одоо дахиад Халх гол хавийн 500 мянган га-г харийнханд эзэмшүүлэх шийдвэрийг ард олноосоо нуун гаргачихаад жишим ч үгүй худлаа ярьцгааж байна.
 
 Баримт 2. Тавьхан  тонн алтыг нь авч өгөхийн тулд эртний тахилгатай Ноён уулаа харийнханд ухуулахыг хууль зөрчин зөвшөөрөх эрхийг олгох гэж хэн оролдов? Оюутолгойн 1000 тонн алтны нөөцийн хажууд энэ юу юм бэ? Нохой долоо. Энэ хэмжээний алтыг бид өнөөдөр говийн Оюу толгойгоосоо хоёрхон жилийн дотор ухаж авч байна.
 
Өвөг дээдсийн шарил булш бунхныг сүйдлэн энэ орчмыг тэсэлж дэлбэлээд ухаад эхэлбэл Хараа, Сэлэнгэ голын хөндий хүнцлээр хордохоос эхлээд ой мод өвс ургамал дахин сэргээгдэшгүй болтлоо талхлагдаж, экологи байгаль орчинд  ямар гамшиг учрах талаар сануулаад бичээд нэмэр алга. http://sonin.mn/news/politics-economy/41407   Ёстой “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг л болж байх шив. Манай алтны магнатууд Канадын парламентийн ноёдуудад хэдэн ногоон атгуулчихаад хуулийг нь өөрчлүүлэн лоббидож, тэндхийн уул усыг ухна гээд төсөөл дөө?
 
 Баримт 3. Авилгын хэрэгт орооцолдсон “сайн найзаа” ялаас мултлахын тулд хаалттай хуралдан “Өршөөлийн хууль” гэгчийг батлуулж яаж үхэн хатан зүтгэж байна аа? Аль ч бүлгийнхний хувьд ялгаагүй авилга өнөөдөр ийнхүү амьжиргааны гол эх үүсвэр болж, Монгол төр тархинаасаа эхлээд авилгын хорт хавдраар өвчилж, загас аятай өмхийрсний илрэл энэ.  АТГ-ын мөрдөх товчоог татан буулгах, одоо мөрдөгдөж байгаа хамаатан бүх хулгаруудаа суллуулах ийм л юм л юм хийцгээж сууна, цаадуул чинь.
 
Дахиад хэн нэг нь авилгын хэргээр газар дээрээ шилдүүлчихвэл таван жилийн дараа Ардын хувьсгалын 100 жилээр өршөөгдөх нь гарцаагүй. Ура.
Татвараас бултагч томоохон хамсаатнууддаа “баялагийг бүтээгч” гэх өхөөрдмөөр хөөрхөн нэр томъёо хүртэл бодож олоод нуун дарагдуулсан татвараас нь чөлөөлж байна. Нэртэйгээр нь цагдаа, татварын албаа бүгдийг нь татан буулгачихаад дур дураараа наргивал яасийм? Тэрбумаар татвараас бултагчид нь  өршөөгдөж байгаа юм чинь саяын татвар төлөгч татварынхны өмнөөс салаавч өгч болох нь.
 
Нэгэнт ийнхүү ганцхан зорилгын доор нэгдэж, хөрөнгө мөнгөөр хүч түрэн сонгуульд ялж аваад дараа нь ууж идэгсдийн бүлэглэлүүд буй болдог учир нэг их сүртэй  нам мам гэж хооронд нь ялгаад яах юм, Зүгээр л Багтай Дээрэмчдийн Бүлэглэл буюу товчлоод БДБ гээд нэрлэчихье. Тэднийг хооронд нь БДБ1, БДБ2 гэх мэтээр дугаарлан ялгабал хялбар. Дээрэм гэдгийг би хулгайлан дээрэмдэх, хулхидан дээрэмдэх, хуу хаман дээрэмдэх гэх мэтээр өргөн хүрээнд авч үзлээ. “Воры в законе” гэж орос хэлц үг байдаг даа. 
 
Сонгуулийн өмнө ийм бүлэглэлүүд яаж аяглан жүжиглэцгээдгийг бид харж ханалаа. Яг л цам харайж байгаа аятай олон янзын багтай улсууд энд тэндээс гэнэт гэнэт гарч ирэн бүрээ татан бүжиглэцгээдэг ш дээ. Зарим нь эх орончдын багтай, нилээдгүй хэсэг нь ард түмний төлөө амиа өгөхөөс буцахгүй дүртэй гэх мэтээр ерөнхий дүр төрхийг нь ажих юм бол удирдагч нар нь голдуу цагаан өвгөний багтай төрөл бүрийн үнэгүй ший жүжгүүд энд тэндгүй тавигддаг.
 
Мөнгө бэлэг сэлтийг баруун солгойгүй тэрбум тэрбумаар нь цацан тараах нийтлэг болсон учраас одоо сонин биш болсон. Харин хошин шогийн гэлтэй ийм дүртэй бүжигчин бүрийн тархинд  юу ярих, юуг ярихгүй байхыг нь бичээд хувилчихсан чип суулгачихсан байх нь нийтлэг.  Одоо та бүхэн 2012 оны сонгуулийн үеэр эдгээр эрхмүүд юу ярьж байсныг нь Youtube,  facebook-рүү нь ороод нэг хараарай. Ямар ч хошин шогоос илүү байх вий. Багтай эдгээр бүжигчдийг даган баясаж, тойрон эргэлдэх алиа салбадай маягийн хэрээ шаазгайнуудыг нь харах юм бол бүр ой гутмаар. 
 
Сонгуулийн дараа БДБ нэрийн утга тун хурдан солигдож, Бөгс Долоогчдын Бүлэглэл болж хувирна. Хэн тухайн БДБ-ийн Боссынхоо бөгсийг сайн долоож чадсан бэ гэдгээр нь төрийн жолооны хүрдний  ард суух хуваарь гаргадгийг харамсалтай нь хүн бүр толгой дохин зөвшөөрдөг болсон нь Монголын гутамшиг биш гэж үү.  Ийм дэг жаягийг эхлээд бид эгдүүцдэг байсан бол одоо бараг ёс зуршил болтлоо ужгирсан байна.
 
Боссын бөгсийг дутуу долоох юм бол урьдаасаа унгуулж мэдэх учраас чадах ядахаараа нохой адил хэлээ сайн унжуулж байгаад дахин дахин долоох нь “шударга” ёс зүй. Ингэж чадвал “их удирдагчийн” салтаан дундуур нь эвтэйхэн мөлхсөөр давсагных нь доохно талд хэвтрээ засаад авах боломж бүрдэнэ. Бүр цаашилж чадвал эзнийхээ баруун зүүн аль нэгэн суганд хавчуулагдаж дөнгөнө. Суганы үнэр ч таагүй л дээ, гэхдээ салтааны хажууд юу ч биш, хэсэг хугацаанд тэсэж болно. 
 
  Хайран цаг зав мөнгө төгрөгөөрөө олж авсан мэргэжил боловсрол, туршлага, ухаан чадвар юу ч биш болсон. Боссдоо таалагдаж л чадвал хоньчин Найдан, үхэрчин хүү Цэрэндорж хэдэн удаа хаа дуртай газраа сайд дарга болж болно. Сонгуулийн үеэр Боссын агуулах руу будаа тариа харамгүй зөөсөн, буруу зөвгүй сайн гуагалж шагширсан шаазгай, хэрээнүүд  хамгийн түрүүн жагсаалтаар байраа эзэлцгээн, суудлаа хуваарилцгааж шархаа нөхөх дараагийн дайн тулаанд ханцуй шамлан орцгооно. Мөнгөтэй хэд нь сайд даргын албан тушаалыг худалдан авч, ахин дахин залрана. Дэгсгүй  хэлэхэд иймэрхүү л дүр төрх өнөөдөр Монголд маань харагдаад байна. 
 
   БДБ-тэй хариуцлага тооцох хууль хаана ч байхгүй учраас эх орны хөгжил, нийтийн эрх ашиг, ёс жудаг энээ тэрээ талаар тэдэнд сануулах ярихын ч хэрэггүй, сонгуулийн дараа дахиад дөрвөн жил тас март. Гаднаас тэрбум тэрбумаар нь зээл ав. Хаанаас ч хамаагүй. Япончуудыг муусайн самурай нар хэмээн харааж зүхэж байсан цаг саяхан мэт санагдана. Тэндээс ч ав, дараагийн үе төлнө биз.
 
Эргэж төлөхөд хэцүү найдваргүй зээлийн хэмжээ өнөөдөр 20 тэрбум доллар давлаа. Юун нөгөө Оросоос хорин жилийн турш авсан 10 тэрбум. Тэр зээлээр чинь харин “муу нэртэй муухай зүстэй” Бал даргын үед Монголд  “социалист” бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа хийгдсэнийг бидний үеийнхэн мартаагүй байгаа. 
 
Мэдээж энд шударга үнэний төлөө сэтгэл нь зовнин хоол нь хоолойдоо тээглэн, нойр нь хулжчихдаг аавын хөвгүүд охидыг бүгдийг нь харлуулах гэсэн бохир хар санаа өвөрлөсөнгүй, гэвч өнөөгийн улс төрийн тогтолцоо, удирдагчдын үнэн нүүр царай ерөнхийдөө нэг иймэрхүү л дүр төрхтэй болсонд харамсан  гутарсандаа бичиж байна. 
 
Тэрбум гурван зуун сая хүнтэй том орныг Си Жинпинь дарга удирдаж, авилгачдын толгойг том жижиг гэлтгүй хяргаж, шорон гянданд хатаан, гадаадад зувчуулсан мөнгийг нь тэрбум, тэрбумаар нь авчруулж байна. Зуун гучин сая хүнтэй Оросыг   Путин ерөнхийлөгч зангидаж, замбараагүйтсэн алан хядагчид, зах зээлийн дээрэмчин магнатуудыг “дэг журманд нь” оруулж байна. Америкийг Обама удирдан дэлхийг цочроосон шийдвэрүүд гаргаж, агуу том Герман гүрнийг Ангела Меркел хатагтай тэргүүлж байна. 
 
Гуравхан сая хүнтэй, далай мэт баялагтай, Энэтхэгийн хагас шиг том газар нутагтай, эртний агуу түүхтэй улсаа намын нэрээр сонгогдсон  луйварчдаар удирдуулж, зайлуулж чадахгүй болтлоо толгой дээрээ үүрлүүлчихээд орой болгон зурагтаа харж бухимдаж суутлаа арчаагаа алджээ, бид. Мөнгө бүхнээс хүчтэй. Шуналтай, мөнгөтэй хэсэг нь оройн дээд очир жанцан болсон энэ цагт ардчиллын гоё нэрийн доор  задгайрал, замбараагүйтэл, дампуурал 25 жил үргэлжлэлээ.
 
Байдал дээрдэхийг горьдож, дахиад хэдэн жил хүлээх хэрэгтэй юм  бол оо?  Монголд өнөөдөр 76-уулаа нэг танхимд суучихаад бие биен рүүгээ салаавч өгөөд хэрэлдэж зодолдоод байдаг, бизнесээ амжуулж яваад хүссэн үедээ ажил албандаа ирдэг, буруу зөрүү ярьсныхаа төлөө хариуцлага хүлээдэггүй, газар дээрээ л шилдүүлчихгүй бол тэрбум тэрбумаар нь хусдаг, халдашгүй эрхтэй гишүүд ч биш, буруу тийшээ харж суучихаад өөр өөр юм яриад явдаг, бие даасан шийдвэр гаргах эрх мэдэлгүй төрийн гурван өндөрлөг ч хэрэггүй.
 
Шулуухан хэлэхэд энэ алиагаа алдсан 76 ч биш арай цөөхүүлээ улс орноо зангидан удирддаг, үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг ёс журам, Сингапурын ерөнхий сайд асан ноён Ли Ю шиг хүчтэй зоригтой, шударга, шуналгүй улс орноо аваад явчих чадвартай удирдагч л хэрэгтэй байна.
         
Миний энэхүү мунхаглалыг та бүхэн мэргэн оюундаа тунгаана буй заа.              
                                              
Ш.Пүрэвсүрэн
                                                                

93 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харин ч нэг чадлынхаа хирээр чардааж байгааг, ард түмэн харж байгаа! Ингэж хүний хийсэн ажлыг үгүйсгэх нь маш буруу хэрэг! Ард түмэн төрөө дэмжээд өгвөл төр биднээс юу гэж нүүр буруулахав дээ..

    Сайнаа, 2015-10-20 11:22:58, 185.72.246.37Хариу бичих

  2. Түүхийг АН-д ашигтайгаар өөрчлөн гувуулах гэж, арьсаа хамгаалах гэж, идсэн ууснаа цаоруулах гэж чадлаараа чардайж буй нь үнэн бөлгөө

    Иргэн, 2015-10-20 11:35:35, 202.21.106.103

    Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл "судас цэвэрлэгч Ли Эр Кан" бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд ЭМЯ, МХяналтын зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас: 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=CBGK4Pu-94I

    Зочин, 2015-10-20 12:28:54, 202.179.20.85

    Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл "судас цэвэрлэгч Ли Эр Кан" бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд ЭМЯ, МХяналтын зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас: 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=CBGK4Pu-94I

    Зочин, 2015-10-20 12:28:56, 202.179.20.85

    Монголыг зарж дуусгах гэж чардайж байгааг ард түмэн бүгдээрээ харж байгаа. 185.72.246.37 муу хулгайч минь чиний олон юм хуцаж мөнгө авдаг нохойноос дор хуншгүй амьдрах арга чинь цаашдаа нэг их удаан хэрэг болохгүй байх шүү.

    Зочин, 2015-10-20 12:50:35, 182.160.0.41

    Н.энхбаярын захиалгат гvтгэлгийн бичлэг

    Зочин, 2015-10-20 20:11:10, 27.123.214.116

    зочин минээ арайч дээ тэнэг юм уу?

    Зочин, 2015-10-20 20:20:28, 202.21.106.135

    энхбаяр чинь алв эрт дуусан ш дээ хөө

    Зочин, 2015-10-20 20:21:41, 202.21.106.135

    ард иргэд итгэнэ гэж горьдоод байгаа юм биш биз дээ

    Зочин, 2015-10-20 20:23:33, 202.21.106.135

    яагаад 3 жил ажил хийсэн хүмүүсийг буруутгаад байгаан бэ

    Зочин, 2015-10-20 20:26:15, 202.21.106.135

    20 жил энэ хотыг болгохгүй яасан юм бэ

    Зочин, 2015-10-20 20:27:25, 202.21.106.135

    харин ч 70 жил 20 ялгаатай байхаа ард түмэн тэнэг биш шүү

    Зочин, 2015-10-20 20:32:28, 202.21.106.135

    энэ 3 жилд ажил хийгдсэн шүү хөө

    Зочин, 2015-10-20 20:33:45, 202.21.106.135

    ESTOI MUUHAI BOGS DOLOODOG PIZDA HAMGIIN TURUUND LUIVARCHDIIG IDEH GEJ HULGAI HIIH GEJ CHARDAIJ BAIGAAG NI CHARDAIJ BAINA GEJ HUZLAA 185 72 246 muu baas doloogchid

    Зочин, 2015-10-20 22:57:34, 91.141.2.30

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Эзэнгүй төр гэх төр буруу шаасан маш сөрөг мэдээ бичих юм аа! Ингэж ард түмний сэтгэлийг 2дуулж болохгүй. Хоёргүй сэтгэлээр бид улс орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй, үүнд иргэн бүрийн оролцоо маш чухал!!! Сэтгүүлчид ийм бж болохгүэээ, нийгэмдээ эерэг хандлага түгээдэг байх ёстой! Ёсзүйгүй ухуулга хийсэн энэ мэдээгээ устгах хэрэгтэй шүү !

    Зочин, 2015-10-20 11:25:01, 103.18.40.202Хариу бичих

  4. Төрийг өмчгүйдүүлж, эзэнгүйдүүлж устгах онол хэрэгжиж байна. ШУКО-д бол төр мөхөх тухай онол байсан. Үүнийг ганц мэддэг хүн нь С.Зориг агсан байсан. Одоогийн ардчилсан нөхдөд бол устгах нь чухал юм шиг ээ. Багш эмч нарыг төрийн албанаас салгах тухай асуудлыг эд тавьсан. Боловсрол эрүүл мэнд бол төрийн гол үүрэг. НИйтийн албаны тухай хууль хүртэл ярьж байсан. Үйлдвэрүүдээ бүгдийг тараагаад ажилчин ангиа гудамжинд гаргасан.

    Ард, 2015-10-20 11:42:22, 202.21.106.103

    Яг үнэн бичиж. Олигархуудын уяаны ноход юунд нь эсэргүүцэн улина вэ

    Зочин, 2015-10-20 14:07:03, 202.70.46.212

    Mongolk senej bna?Oilgoj bna uu?ardyyd aa!!yasan hylzengyi hymyys be?ygyi bol iim ikhe doroitson bna uu?....

    Mongol senej bna?...., 2015-10-20 16:23:22, 148.60.83.134

    Таны нэр:

    Тайлбар:

  5. shiidliin zasgiin gazar mash olon zuiliig hj bgaa, zasag turuu amrhan soliod baival bidend ashigtai zuil negeehen ch ugui! Аli boloh togtvortoi bj bidend ur dungee ugnu shuu de! Оilgoh heregtei!

    Zolzaya, 2015-10-20 11:26:49, 162.216.224.142Хариу бичих

  6. Elbeg iin maf bayriin maf enhbold iin maf ubs iin maf olon mafiig ustgaj baij uls oronoo gej yariah heregtei

    Зочин, 2015-10-21 21:29:29, 172.56.13.164

    Таны нэр:

    Тайлбар:

  7. пүрэвсүрэн гуай та битгий эргүүтээт мунхаглаад бай. ард түмэн нь төрийн эрхийг гартаа барьдаг хүн төрлөхтний түгээмэл ардчилсан ёс тогтоод хорин таван жил өнгөрсөн байхад эргүүтээд л эргээд хэн нэг дарлагч удирдагч эзний доор хар тэргүүнээ бөхийлгэх гээд улиглаад байдаг чинь ямар учиртай юм бэ? тэгжл их тийм хайрт эцэг халамжит төр хэрэгтэй байгаа бол хойд солонгост очоод амьдар л даа. та мэтийн хүмүүст ёстой тохирох газар чинь тэр. тэнд хамгийн сайхан нь маргаашийн тухай бодох хэрэг хэнд ч байхгүй. яагаад гэвэл маргааш амьд байх эсэхээ хэн ч тэнд өөрөө мэдэж шийддэггүй юм. солонгосын хөдөлмөрийн нам түүний мэргэн удирдагч ким шийддэг юм. эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөтэй иргэний ёсоор өөрийн эрх тааваар амьдарч чадахгүй заавал ямар нэг эзэн өмгөөлөгч хамгаалагч мөрөөдөж сууна гэдэг бол үнэхээр гахайн зан.

    зочин, 2015-10-20 11:27:03, 202.179.20.120Хариу бичих

  8. Төр хүчирхэгжиж олон нийт ухамсаржиж, улс орон эдийн засгийн хувьд хөгжиж байж төрийн үүрэг олон нийтэд алгуур шилжиж төр мөхөх зүй тогтолтой. Эдгээр нөхцөл бүрдээгүй үед төрийг хүчээр мөхөөх юм бол нийгмийн хувьсгал гарч харгис төрийг дахин бий болгох эрсдэлд хүргэнэ.

    Ард, 2015-10-20 11:52:58, 202.21.106.103

    Үнэхээр 202.179.20.120 энэ мэт хөлсний бичээч нар идэвхижсэн байна шүү. Харин чиний наад яриад байгаа чинь жинхэнэ гахайн тархитай адгуусны үг. Эрх мэдэлгүзй чам шиг гахай төр барилцах гэж юу байсан юм бэ? Чи яаж төр барьж байгаа юм бэ?

    Зочин , 2015-10-20 12:55:52, 182.160.0.41

    монголын төр хэзээ ч мөхөхгүй ээ

    Зочин, 2015-10-20 20:37:49, 202.21.106.135

    эзэн Чингис хаан хаан минь биднийгээ эвээж байгаа

    Зочин, 2015-10-20 20:40:06, 202.21.106.135

    би иргэн хүнийхээ хувьд төрийн тэргүүн ерөнхийлэгч Элбэгдорж хүндэлж дэмжиж байгаа

    Зочин, 2015-10-20 20:45:46, 202.21.106.135

    Таны нэр:

    Тайлбар:

  9. harin ch toriin terguuni uurgiig hamgin sn bieluulj yawaa eronhiilogch shuu dee elbegee maani sain mugar zondoo helegddeg ch gesen hiisen buteesen ajiltai l hun

    Зочин, 2015-10-20 11:28:21, 185.72.246.109Хариу бичих

  10. Терийн бусармаг vйлдлийг улаан нvvрэн дээр нь хэлж чадаж байгаа цорын ганц хvн бол Элбэгээ Энэнийхээ телее элдвээрээ дуудулна гээч

    Vнэн, 2015-10-20 19:32:00, 178.190.12.172

    Таны нэр:

    Тайлбар:

  11. МОНГОЛ УЛСАД АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ УЛАМ ГААРЧ БАЙНА. ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР АВЛИГАЧДЫГ ӨРШӨӨЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ, ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИЖ БНА, ЭСЭРГҮҮЦЭЭД БГАА ГАРУУД БОЛ ЖИНХЭНЭ НООТОЙ ШҮҮ

    Зочин, 2015-10-20 11:28:59, 190.106.132.240Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Танилц: Өршөөлийн Хуулийн Хоригийг эсэргүүцэж “Хар тамга” даруулсан гишүүд http://www.fact.mn/242674.html !

    Зочин, 2015-10-20 11:30:38, 104.131.96.169Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ямар ч холбогдолгүй мэдээлэл байна.

    Зочин, 2015-10-20 11:30:43, 103.229.121.131Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Авлигачид нь хэдэн мөнгөтэй компаний халаасанд орчихоод Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа эсрэг компанит ажил өрнүүлээд байгаа юм чинь яахын бээ. Энэ муусайн авлигачдыг зайлуулахын тулд Ерөнхийлөгч тамираа тасартал зүтгэж байна шдээ. Новшнууд нь хийсэн бүхнийг нь харлуулаад байгаа юм чин...

    ёноо, 2015-10-20 11:39:44, 162.243.207.24Хариу бичих

  18. elbegdorj mongoliin avilgiin zagalmailsan ezeg bolson luivarchin

    Зочин, 2015-10-20 23:08:01, 91.141.2.30

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Ажиглаал бхад манай Монголчууд их атаач, бие биенээсээ дээш гарах гэж чадалтай ч, чадалгүй ч хамаагүй үздэг шаралхуу хүмүүс юм. Ажил хийж бгаагаа доош нь хж, буруутгаж, хэрэгт оруулчих гээд үз чинь. Өөрсдөө хж гависан юу ч үгүй. Хийе ээ ч чадахгүй. Хэл ам, хов жив гэхээр мэдэхгүй чадахгүй зүйлгүй бүгд цэцэн цэлмэн болоод л нүд сэргээд хэл амаа билүүдээд ирнэ. Үнэн инээдтэй, муу юмандаа сайн хүмүүс шүү. яаж энэ байдал нь өөрчлөгдөх юм бгаан бүү мэдээ.

    соко , 2015-10-20 11:43:46, 162.243.207.24Хариу бичих

  20. Яг үнэн, дандаа муу талаас нь урвуулж ярьдаг, по нь муу хүмүүс дээ, бид, хүмүүжилгүй, бүдүүлэг хүмүүс энэ 25 жилд ямар их өсөж өндийв өө

    Яг үнэн, 2015-10-20 23:10:52, 65.92.118.217

    Таны нэр:

    Тайлбар:

  21. зүгээр л оюун ухааны, сэтгэхүйн хомсдолд орцон. Үнэхээр хараая аа ч хараах үг олдохгүй юм. 20 хүрээгүй залуус нь ид хийх хөдөлмөрлөх насандаа ажиллаж бхын оронд Ерөнхийлөгчөө боож, буудаж алах юм ярина. Авгай нар нь солонгос драм үзэж өс хонзон авах талаар ярьж бөгс ухах.... Яацан доройтцон баларцан хүмүүс гэхээрээ ийм бдгийн ёстой бүү мэд ээ.

    хахах, 2015-10-20 11:46:52, 162.243.207.24Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Ш.Пүрэвсүрэн гуай өндөр боловсролтой мундаг хүн. Сайхан бичсэн байна. Эдгээр нөхдийн загатнасан газрыг олж маажсан учраас элдвээр дайрч байна.

    Зочин, 2015-10-20 11:56:36, 202.21.106.103Хариу бичих

  24. harin tiim yag zuv bichsen uchraas naaduul chine soliorch bgaan

    Зочин, 2015-10-20 22:42:02, 150.129.140.50

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Ш.Пүрэвсүрэнтэй санал нийлэхгүй. Харин ч ардчилсан төрт ёс жинхэнэ утгаараа монголд хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн аливаа нэг санал таалагдахгүй байгаа бол парламент хүлээж авахгүй байж чадаж байна гэдэг бол сайн үзүүлэлт.

    ТӨР, 2015-10-20 12:01:18, 103.11.195.34Хариу бичих

  26. чи баяжжээ тэнэг минь

    Зочин, 2015-10-20 13:26:34, 202.179.7.34

    Ерөнхийлөгч хэнч биш болсон.давхар дээл гэсэн хэнч тоосонгүй.шилэн данс гэсэн шөлөн данс болгоод уучихсан.өршөөл хуулийн хориг гэсэн бас доог тохуу хийж байна.

    Доог тохуу хийж байна., 2015-10-20 16:04:16, 112.72.13.97

    Таны нэр:

    Тайлбар:

  27. Энэ 103.11.195.34. мэтинй ардчилаллын хошного долоож долигонодог хүнэнцэрүүд захаасаа дүр эсгэсэн ардчилалаа өмөөрч байна.

    Зочин, 2015-10-20 12:08:46, 182.160.39.62Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл "судас цэвэрлэгч Ли Эр Кан" бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд ЭМЯ, МХяналтын зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас: 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=CBGK4Pu-94I

    Зочин, 2015-10-20 12:28:59, 202.179.20.85Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл "судас цэвэрлэгч Ли Эр Кан" бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд ЭМЯ, МХяналтын зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас: 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=CBGK4Pu-94I

    Зүрх судас, 2015-10-20 12:29:14, 202.179.20.85Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ezengui gehed bagadna, Hulgaich, urvagch tur baihgui yu.

    Зочин, 2015-10-20 12:54:02, 103.26.194.254Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. АН-н гамингууд чинь эзэн нь биш юу юм.Тэд харин эзэн шиг биш хоноц шиг хүнийрхүү хандаж ахиухан идэж аваад АНУ-д сурахаар явах гэж байгаад л учир нь байна.Монголчууд хожимдсон гэмшил болоод амаа барьж байгаа ч нэгэнт хожимджээ.

    зочин, 2015-10-20 12:55:29, 150.129.140.16Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. хохьчинь

    Зочин, 2015-10-20 13:24:22, 182.160.39.62Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЕРӨНХИЙ САЙДАА, ХУРЛЫН ДАРГАА, ХЭЗЭЭ ДОЛЛАРЫН ХАНШ БУУРЧ 1400 БОЛОХ ВЭ?

    Зочин, 2015-10-20 13:30:27, 182.160.39.62Хариу бичих

  40. HULGAICH NAR HULGAI HIINE UU GEHEES IIM YUMIIG MEDEHGUI

    Зочин, 2015-10-20 15:18:18, 178.115.130.186

    Таны нэр:

    Тайлбар:

  41. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЕРӨНХИЙ САЙДАА, ХУРЛЫН ДАРГАА, ХЭЗЭЭ ДОЛЛАРЫН ХАНШ БУУРЧ 1400 БОЛОХ ВЭ?

    Зочин, 2015-10-20 13:31:38, 182.160.39.62Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЕРӨНХИЙ САЙДАА, ХУРЛЫН ДАРГАА, ХЭЗЭЭ ДОЛЛАРЫН ХАНШ БУУРЧ 1400 БОЛОХ ВЭ?

    Зочин, 2015-10-20 13:32:30, 182.160.39.62Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Монгол хүн амныхаа билэгээр гэдэг дээ улс орноо, төрийн тэргүүнээ ингэж доош дарахаар яаж өөдтэй амьдрах билээ дээ. Бодол үг болж, үг үйлдэл болдог санааныхаа зоргоор ингэж худал бичих гэж!!!

    Зочин, 2015-10-20 13:44:27, 103.18.40.202Хариу бичих

  46. ELBEGDORJ BOL HOSHNOGO SHIG AMTAI LUIVARCHIN HULGAICH HUN

    Зочин, 2015-10-20 15:14:59, 178.115.130.186

    Таны нэр:

    Тайлбар:

  47. HEZEE CH BOLOHGUI ED NARIIG UNAGAJ BAIJ JAAHAN DOOSHLOH BAIH

    Зочин, 2015-10-20 13:50:25, 178.115.130.186Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Яахав дээ! Би сэтгэл хангалуун байна! Ямарч байсан гурван толгой байна! Дуулах дуулалтай мандуулах тортэй туруулэх тамирчинтай хулгайлах юмтай улс шиг л улс байна! Би энэ тороос хулгай хийж баяжсан хумууст атаархдаггуй! Бас худлаа ярьж байгаа улсторчдыг хараад оровддог! Ямарч байсан ус цахилгааныг минь шийдэж огч байна! Хямдхан байр барьж огч л байна! Зам тавиад л байна! Хэдийгээр монго луйвардаад байгаа ч гэсэн ажлаа хийж л байна! Хэруул хийгээд л узэж тараад л орой нь сайхан хошгирууллаа гээд л гэдсээ илээд хэвтэж байгааг мэдэж л байна! Тэгээд бид яах вэ? Тэднийг мууллаа гээд оорчлох уу? Угуй л байх! Бид ч гэсэн хамт л доошоо орох л байх даа!

    Зочин, 2015-10-20 14:17:04, 112.72.13.86Хариу бичих

  50. африкын нэгэн улс шиг болохыг нь хүлээж суух хэрэг үү

    Зочин, 2015-10-21 10:32:54, 27.123.214.119

    Оор тэгээд ямар арга бн? Аль хэдийн африк лугаа болчихсон ш дээ!

    Зочин, 2015-10-22 09:10:30, 112.72.13.70

    Таны нэр:

    Тайлбар:

  51. Улс терийн енеегийн коньюнктурыг зев ажиглаж онож бичжээ Пvvжээ ахад баярлалаа Тер терсен едреесее л алдаагаар эхэлсээн Факт. Би энийг аномаль алдаа гэж хэлсэн байгаа Сонгодог утгаараа монголд ут нам байхгvй хулгайгчдын хэдэн бvлэглэл л байгаа Тэд л засаглаж байгаа Vvнийг оросууд ВЛАСТЬ ВОРОВ гээд байгаа Манай тер бол дээрхи бvлэглэлvvдийн эрх ашгийг хамгаалагч Тимократ тер Демократ биш

    Нийтлэлч, 2015-10-20 14:17:21, 80.123.22.166Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Иймэрхүү зүйлийг төрийн томчууд хийдэг болохоос ард түмэн хийдэггүй юм. Ардчиллынхан газар нутгаа харийнханд худалдаж хөрөнгөө зузаатгах гэж л төрийн төлөө үхэлдэн хагаралдаж АН 3-4 удаа ээлжлэн тоглолт хийлээ.Бүхэл бүтэн маф л гэж ойлгож бгаа.

    Эмгэн, 2015-10-20 14:29:27, 150.129.143.29Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Unen...

    Зочин, 2015-10-20 15:04:26, 202.179.11.186Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. YAG UNEN

    Зочин, 2015-10-20 15:18:57, 178.115.130.186Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. BID YAAH ESTOI VE???

    Зочин, 2015-10-20 15:19:29, 178.115.130.186Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Margaad yahav odoo heden hun hog uhaj hogon deer amidarch heden eruul mendee hohirood uvchlul yamar bna ajilguidel yamar bna gazar shoroo unagan nutag yamar bna Elbegdorj Bat-Uul nar anh garahdaa malaa Oros d hyamd ugud bna ...gej bsan odoo bayalag aa zugeer uguud bolj bna uu

    Margahgui, 2015-10-20 15:53:35, 202.126.89.199Хариу бичих

  62. chi mash zov helsen baina ene luivarchin elbegdorj humuusiin setgehui deer toglohdoo garamgai luivarchin yum aa yag l luivarchin ingej baidag ard tumniig baihgui ardchilalaar luivarchin shig hulhidsan

    Зочин, 2015-10-20 23:13:17, 91.141.2.30

    Таны нэр:

    Тайлбар:

  63. Тийм чадварлаг хүн Энхбаяр гуай л байна даа

    Иргэн Дорж, 2015-10-20 16:07:24, 202.179.11.98Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Сайханбилэг өөрийн толгойгүй байж ерөнхий сайд хийх гэж амьтан хүний хошного улайлгах юм.Ерөнхийлөгч муугаа мэдэхгүй давхар дээл,өршөөлийн хуулийн хориг гээд том ярьсан ч нөгөө УИХ-ын гишүүд доог тохуу хийж байна.З.Энхболд фракцгүй нам гэмэн чинь улам олон фракцтай болчихоод даажигнаж байна.Энэ бүх үнэнийг Ш.Пүрэвсүрэн гуай яг үнэн хэлжээ.

    Үнэн үг гашуун ч тустай., 2015-10-20 16:09:08, 112.72.13.97Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Naiz mini chi onoogiin toriin archaagui baidliig zob suumjiljee. Demjij baina. Undsen huulind oorchlolt oruulj eronhii said parlamrntiig taraadag erhtei bolbol neg debshil bolnodoo. Mon songuuiiin huuli ene baidlaar urgeljilbel zasaglaliin homsdol gaarch irgediin amidral ulam doroitno

    Dangaa, 2015-10-20 16:49:46, 112.72.13.243Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. hedhen hunee saihan amidaruulj chadahgui baaginuud zail da

    mongol, 2015-10-20 17:13:23, 202.21.101.142Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Нам гэж манай МАНАН шиг эрүүгийнхэн байгуулдсан бүлгийг хэлдэггүй юм.АН-н хэнээс нь ч демос гэж юу гэж байгаа юм,кратос гэж юу гэсэн үг юм гэдэг ч юм уу,МАН-хнаас социал демократ, демократ хоёрын ялгаа юу юм гэвэл хариу өгөх хүн байхгүй байж өөрсдийгөө намын гишүүн гээд солиорцгоож яваа.Ямар үзэл санааны чиг баримжаатай,ямар чигийн нам гэдгээ огт ойлгохгүй эрүүгийнхэн яаж намын бодлого явуулах вэ дээ.Сонгууль болоход өөрсдийгөө барууны либерал нам гэж тодорхойлдог АН-нхан гэхэд коммунист амлалт өгөөд тууж явна.Нөгөө социал демократ чиг баримжаатай гэж донгосдог МАН нь болохоор засаг барингуутаа либералууд болчихно.Ийм хөгийн юмаа ичих ч үгүй Азийн үлгэр жишээ ардчилал гэж мандуулж байгаа юм.Үхсэн хойноо бол.Нийгмийн хөгжлийн чиг баримтлал, эш,онол судалж үзэл санааны баримжаатай болохын оронд дээгүүрээ покердож, доогуураа билльярд цохиж хулгайгаа ярьдаг архичин люмпэнгүүд.

    зочин, 2015-10-20 18:59:07, 150.129.140.16Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. зочин, 2015-10-20 11:27:03, 202.179.20.120 сэтгэгдэл бичигч хол очиж хуц дүр эсгэсэн ардчлалын алтан хараацайн бөгс долоогч гэдгээ харуулав энэ сэтгэгдлийг лав л эх орон ард түмнээ гэх сэтгэлгүй хүн бичжээ

    Зочин, 2015-10-20 19:05:55, 49.0.205.204Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Oiriin 20 jild uls tord songolt bhgui.Ard tumniig huursaar l bh bolno.bid ch huuruulsaar l...

    E.bileg, 2015-10-20 23:01:49, 31.211.203.53Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Яг үнэнийг хэлэхэд монголд юм хийж байгаа ганцхан хүн тэр нь Үүл баатар, зѳв юм хэлээд байгаа ганцхан хүн тэр нь Элбэгдорж байна. Монголд элдвээр гүтгүүлж, доромжлуулж, алийгаа алдтал муу хэлүүлж байгаа 2-хон хүн байна тэр нь Бат-Үүл, Элбэгдорж! Яагаад? яагаад?

    нийтлэлч, 2015-10-20 23:25:22, 80.121.115.186Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Энэ гурав төрийг эзэнтэй болгох нөхөд биш ардчилсан нам өш хонзон өшөө хорсол ард түмэнг бутарган салгагч луйварчин алуурчидаар л бүрдсэн дээ.

    Зочин, 2015-10-21 00:18:31, 112.72.13.64Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. Пурэвсурэнгуа яг унэнийг онож бичлээ. Баярлалаа. Харин бичсэнийг шуумжилж дээд 3-ийг хамгаалаад байгаа улсууд их байна. Энэ юу гэсэн уг вэ гэхээр Монгол маань урагшлахгуй бахи байдгаараа л, энэ хэдэн авилгачдаараа удирдуулаад, бид улам ядуураад байх юм байна гэж ойлголоо. Ингэж сэтгэж байгаа улсууд байхад дараа оны сонгуулаар одооны хэд эргээд сонгогдоод улс орон, ард тумэн дуусах юм байна. Яаандаа, оюуны хоосролд орсон ард тумэн минь

    solongo, 2015-10-21 00:40:02, 103.229.123.49Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Ёооё. Энэ улс маань яана даа. Хүмүүс нь юу ч үзээгүй эргүүтчихсэн , xүний бичсэн юмыг уншаад ч ойлгохгүй, далий далий сэтгэгдлүүд дүүрэн бархираастай.

    Хоогий, 2015-10-21 01:50:22, 150.129.141.127Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. Зарим хүмүүс энэ нийгэм хөгжөөд байгаа юм шиг , улс маань зөв замаар яваад байгаа юм шиг бичээд байх юм. Гайхмаар. Үнэхээр тэгж бодоод байдгийм байх даа. Хэдэн замын уулзварыг буруу зөв янзлахыг юм хийж байна хөгжиж байна гээд байх юм даа. Яана даа яана. Хотын залуучууд бүгд гадаад руу гарчихсан юм биш биз дээ. Эсвэл авилгалын торны хэсэг болугоочихсон уу.

    хоогий, 2015-10-21 02:00:11, 150.129.141.127Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. Ta hun muulahiinhaa umnu uuriiguu neg dugnej tsegneed uz.ger bul ur huuhed aav eej ah duu Nutag us eh delhii eh orondoo yu hj buteev geed.bidnii amidraliin sai saihan zuvhun tanaas eheldegiig medeh uu.10-n jiliin jaahan huuhed Selbe goliig heden jil hogiig ni tuuj yamar aguu muruudul teej yavaag ta buhen harsan uu.bugd l iim Sanaa bodoltoi bol eh Oronii maani hugjil alga urbuulah tudii zuil shuu dee.ta l uuruunhuu amidral deeshluulj eh ornoo hugjuulj chadna end ergelzeh hereggui.

    Ekh oron engiin irgenees, 2015-10-21 02:51:15, 121.152.185.176Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. Эзэнгүй мал шиг монголын ард түмэн эзэнгүй боллоо. Монголын минь ард түмэн арай ч ийм үхээнц байгаагүй юм даг. Сэрэх цаг болоогүй юу.Сэрээ ч сэр.

    USA, 2015-10-21 03:15:54, 24.136.2.90Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. монголын төр засагт хэн гарч вэ? гэдгийг эргэж нэг хараач ганзгын наймааны алтан үе мөн ч сайхан байлаа бараа бүхэн 5 нугараад гэж зурагтаар ярьж суусан хүн их хурлын дарга, АНУ-д эхнэртэйгээ очихдоо оюутолгойн луйварчдаас сая доллор хахуульд авч байсан нь дэлхий дахинд зурагтаар зарлагдсан хүн ерөнхийлөгч, эх орноо худалдах ажлыг зохион байгуулахад монгол улсын хуулийг гадны захиалгаар өөрчлүүлж байсан гадаадад офшор данстай эздийн уяаны нохой ерөнхий сайд байхад монгол яаж хөгжих вэ? монголчуудыг амьдрах биш амьд төдий байлгах цалин халсөөр шулж цөөхөн баячуудад үйлчилж байх гэсэн шуналтнууд төрийн түшээд болж бид хэд л баяжая монголын ард түмэн ядуурч байг гэсэн луйварчидад монголчууд төрөө бүрэн алджээ энэ шуналт луйварчид АН МАН-ын удирдлагад бүгсэн байна. эдгээр шуналтнаас салах арга бол намчирхалгүй АН МАН-ын нэр дэвшүүлсэн хүн, тэдний намын нэрийг дугуйлахгүй байхыг эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй АН МАН-ын жирийн гишүүд манлайлаасай билээ.

    зочин, 2015-10-21 08:34:52, 49.0.204.250Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. Монголын ард түмэн үнэхээр хөөрхийлөлтэй байна. 20-30 хувь нь гуйлгачин боллоо. Үүнийгээ харахгүй байна гэж үү дээ. Нүд нь сохорчихоогүй бол ил байгаа нь энэ шүү дээ. Харамсаж байна.

    Хүмүүн, 2015-10-21 10:35:17, 122.201.22.208Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. яг үнэн бичжээ

    Зочин, 2015-10-21 10:38:23, 27.123.214.119Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

  97. пүрэвсүрэнгийн бичсэн зүйлийг ихэд таашаан дэмижи байгаа хүмүүс үнэхээр монгол улс монгол төрийн хувь заяанд санаа зовж яваа хүмүүс гэж би хэзээ ч итгэхгүй. тэд бол зүгээр л өөрсөдөд нь идэх уух хулгайлах луйвардах боломж олдохгүй байгаад л хорсоод зүгээр сууж чадахгүй байгаа хүмүүс. тэдэнд боломж олгох юм бол бүүр ч илүү ихээр цусалцгаах болно. үүнд эргэлзэх явдалгүй. өөртэй нь яг адилхан гуйлагачин байсан нэг багий төрийн том албан тушаалтан болоод лексус унаад урдуур нь давхиад эхэлмэгц л үхмээр санагдаад болохгүй байгаа болохоос биш монгол орон хөгжижи байна уу үгүй юу тэтэнд огт падгүй. тэд бол зөвхөн би л юмтай болж чадахгүй байгаа бол бусад нь ч гэсэн над шиг хоосон гуйлгачин байх ёстой гэж л хатуу итгэдэг хүмүүс. мэдээж хулгай ч нарыг шүүмжлэх хэрэгтэй. бүр шоронд хийх ёстой. гэхдээ зөвхөн нотлогдож батлагдсан шударга шүүхээр шүүсэн тохоилдолд. авилгачдыг өмгөөлөх зохилго агуулаагүй юм шүү. ганцхан хулгайчийг бариараа гэж орилолдох хулгайч нарыг л харахаар огиудас хүрээд байна.

    зочин, 2015-10-21 10:55:15, 202.179.20.80Хариу бичих

  98. Таны нэр:

    Тайлбар:

  99. Sain baitsgaana uu? HEHEHE, "Ezengui Tor" gej yu baihavdee, haa ch baihgui. MONGOL TOR HEZEENEESEE EZENTEI BOLOOD L EDUGEEG, ONOOG HUREED YAVJ HODLOOD BAIJ BAINA. HERGIIN GOL NI, EZENT MONGOL TORD TORGUI EZENGUUD OROO NI OROOGOOROO, JOROO NI JOROOGOOROO SURGEREE BELCHEED L, BELCHEERLEED L. GEVCH, TIRGUI EZENGUUD EZENT MONGOL TORD GANTS JARAN CH BAIJ TOGTOHGUI EE GEDGIIG HOH MONH TENGEREE, MONGOL TULGAR TOROO BARIJ BAIGAAD HELCHIHIE.

    YUM-UZ, 2015-10-21 12:47:31, 206.125.129.157Хариу бичих

  100. Таны нэр:

    Тайлбар:

  101. SURGEEREE

    YUM-UZ, 2015-10-21 12:48:24, 206.125.129.157Хариу бичих

  102. Таны нэр:

    Тайлбар:

  103. Монгол улсыг 19 тэрбум 210 сая долларын өрөнд унагасан Ерөнхий сайд Сайханбилэгийг огцруулая.

    Зочин, 2015-10-21 14:47:58, 182.160.1.103Хариу бичих

  104. Таны нэр:

    Тайлбар:

  105. yurunhiilugch buruu bodood baigaamaa chig uurgee martsanuu yaasan ene ulsiig udirdaj ba gej bodood yavaad baigaa yum zasaglaliig helber miniih bolohor gej bodood hen udirdah yostoi geheer ene 3 niilj baij udirdaj bolohoor yum ba gej 90 ond shiidsen gesen shuu

    t, 2015-10-21 16:17:40, 202.131.235.238Хариу бичих

  106. Таны нэр:

    Тайлбар:

  107. Oyutolgoi tavan tolgoi ur dungee ogohgui bol uhuulj yadag yum.Myngan ajilchin tsalingui baina biz.Yantgar yum yantagnaad yah geed baigaa yum

    zochin, 2015-10-21 18:13:47, 172.56.4.60Хариу бичих

  108. Таны нэр:

    Тайлбар:

  109. Jalhuu javaan shunaltai teneg mangar gonduu eregteichuud tord baigaa bolhoor 3 han huniig saihan amidruulj chadahgui gadaadiinhanii bulai

    zochin, 2015-10-21 23:42:45, 172.56.26.233Хариу бичих

  110. Ямар 3н хүн жаргах гээв?

    айн, 2015-10-22 07:11:25, 202.70.46.214

    Таны нэр:

    Тайлбар:

  111. Энэ 3 жилд ажил хийгдсэн шүү ГЭНЭЭЭ. . . БЕНЗИН ХЯМДРААГҮЙ, УТАА БАГАСААГҮЙ, УЛСЫН ОРЛОГО ӨСӨӨГҮЙ, ӨР БАГАСААГҮЙ, ӨВЧИН БУУРААГҮЙ, ҮХЭЛ ЦӨӨРӨӨГҮЙ, ГЭМТ ХЭРЭГ НАМЖААГҮЙ, ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ САЙЖРААГҮЙ, ГАДААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨСӨӨГҮЙ, ВАЛЮТ ХЯМДРААГҮЙ, ЦАЛИН ӨСӨӨГҮЙ, ААН НЭЭРЭЭ ТИЙМ ЗАМ ЖООХОН НЭМЭГДСЭЭЭН.

    ХУЦДАГ КОММЕНТ, 2015-10-22 07:08:09, 202.70.46.214Хариу бичих

  112. Таны нэр:

    Тайлбар:

  113. Юм бичих гээд байгаа бол аятайхан бич. будуулэг зуйрлэл утгагуй хэлц туйлширсан шизо чинь уншигчдаа доромжлоод байна малаа

    Монгол, 2015-10-24 09:59:43, 103.26.192.190Хариу бичих

  114. Таны нэр:

    Тайлбар:

  115. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харин ч нэг чадлынхаа хирээр чардааж байгааг, ард түмэн харж байгаа! Ингэж хүний хийсэн ажлыг үгүйсгэх нь маш буруу хэрэг! Ард түмэн төрөө дэмжээд өгвөл төр биднээс юу гэж нүүр буруулахав дээ.. - үүнийг хэн бичив ээ??? нөгөө бөгс долоочдын нэг нь л байх аа хахаха

    хахаха, 2015-10-25 17:56:48, 122.201.22.185Хариу бичих

  116. Таны нэр:

    Тайлбар:

  117. LIKE

    Зочин, 2016-01-25 14:42:41, 202.179.18.29Хариу бичих

  118. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: