Ш.Пүрэвсүрэн

Ноён уулын тахилга болов

Нийтэлсэн: 2015-06-15 09:14:17

Ноён уулыг тахих ёслол энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт болов. Уг ёслолд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Ноён уултай хил залгаа орших Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Баянчандмань зэрэг сумдаас  1000 гаруй иргэд оролцжээ.  
 
 Тахилгыг санаачлан зохион байгуулагчдын нэг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Цэрэннадмид  гуай “Монголчууд Ноён уулыг Хүннүгийн үеэс  тахин шүтэж, хаад ноёдоо энэ ууланд бунхалдаг байсан.
 
Тахилгат ёслол Манж гүрний үеэс мартагдсан байдаг. Бид энэхүү уламжлалт зан заншлаа сэргээж энэхүү үйл ажиллагааг дэмжихээр ийм олон хүн цугласанд баяртай байна.  Ухаж төнхөх нь бүү хэл ургаа модыг нь зүрхэлж огтолж байгаагүй энэ шүтээн уулаа хамгаалахын тулд бид эцсээ хүртэл тэмцэх болно” гэж ярилаа.
 
Ноён уул нь далайн түвшнээс дээш 1800 метр өргөгдсөн, дөрвөн зүгт салбарласан маш олон салбар амуудтай, ам болгоноос гол горхи эх авч урсдаг аж. Тахилгын ёслол зохион байгуулагдаж буй Билүүтийн амнаас урсдаг Билүүтийн гол нь Сентерра Гоулд компаний эндхийн алтыг ухахаар тавьсан замд боогдон тасарч амьсгал хураасан байлаа. 
 
Ш.Пүрэвсүрэн

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ард түмэн эсэргүүцээд байхад авилгалд идэгдсэн МАНАН-гийнхан ухуулах шийдвэр гаргавал ард түмэн бид босно шүү.

    Зочин, 2015-06-15 18:02:20, 180.149.98.100Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ARD IRGEDIIN TEVCHEER BARAGDAJ BAINA SHUU EH ORNII BAYLAG ARD TUMNII UMCH YM BOL UMCHUU MEDEH YSTOI BIDNII UMCHIIG IDEJ HANAHGUI BAINA UU ZALGIH AMGUI SHUNGEEH HODOODGUI BOLMOOR BAINA UU

    Zochin, 2015-06-16 08:14:00, 202.179.12.6Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: