Завхан аймгийн Дөрвөлжин суманд “Баян айраг Эксплорэйшн” компани цианид алдсан явдал боллоо. Үүнтэй болон ерөөс цианы хор хөнөөлийн талаар судлаач доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Цианид натри гэж юу вэ? Таны яриад бичээд байгаар тийм аюултай эд үү?
Бидний яриад байгаа цианид натри нь онцгой хорт бодис. Химийн томьёо нь NaCN, давс шиг цагаан өнгөтэй нунтаг бодис. Үндсэн ордноос алтыг уусган ялгаж авахад өргөн ашигладаг. Дэлхийн орнуудын циан агуулсан бодисын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд буурч өнөөдрийн байдлаар 1.1 сая тонн болсон байгаа. Үүнээс 70 мянган тонн орчмыг уул уурхайд алт мөнгө олборлоход ашиглаж байна. Хуурай үедээ дэгдэмхий биш бөгөөд устай холилдсон үедээ цианы хүчлийг үүсгэж, ус, хоол хүнсээр, амьсгалын замаар мөн арьсаар дамжин хүн мал амьтныг хордуулдаг. Эх орны дайны үед фашистууд цианы хийг ашиглаж 1 сая гаруй хоригдлуудыг үй олноор нь цааш нь харуулсан ба эцэст нь фельдмаршал Хитлер эхнэртэйгээ энэ бодисоор амиа хорлож үхсэн гунигт түүх бий шүү дээ. Зөвхөн Германууд ч биш Оросууд, Америкууд хүйтэн дайны үед энэ бодисыг хэрэглэдэг байсан нь өнөөдөр нууц биш болжээ.
Өнгөрсөн зууны 80-аад онд Иран-Иракийн дайны үед хүн амыг үй олноор устгах зориулалтаар цианыг хэрэглэж байсан ба хамгийн сүүлд 2000 онд АНУ-ын шашины нэг урсгалыг шүтэгч 900 гаруй хүн сүмдээ цианидаар амиа хорлосон түүх бий. Ер нь өнөөдрийг хүртэл цианидын осол дэлхийд 350 гаруй удаа гарч 10 мянга гаруй хүн нэрвэгдсэн гэдэг судалгаа байдаг.
Цианы хүчлийн шууд хордлогын хурц шинж тэмдгүүд яаж илрэх вэ?
Агаарт байх хэмжээ тусгай төхөөрөмжийн заалтаар 1ppm-ээс их буюу 1 куб метр агаарыг сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнээс ихсэх үеэс хордлогын шинж тэмдгүүд илэрч, хүчтэй хордлогын үед амьсгаа бачуурах, хоолой боох, татаж унах, толгой эргэх, муужрах, улмаар зүрх зогсох зэрэг үхэлд хүргэх шинж тэмдгүүд гарч ирнэ. Цианы агаарт байх хэмжээ харьцангуй бага байх үед амьсгал давхцах, толгой эргэх, тархи руу хатгаж өвдөх, аажимдаа ухаан балартах, хий ханиах үеэр цустай цэр гарах, уушиг устах, улмаар зүрх зогсох аюултай. Ялангуяа бага насны хүүхдүүд өндөр настнууд ийм орчинд удаан байх юм бол арьс загатнах, туурах, үе мөч сулрах, хараа сонсгол муудах, булчирхайн үйл ажиллагаа алдагдах, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг юм билээ.
Хаа нэгтээ циан агуулсан бодис байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
Тухайн орчинд дээр дурьдсан шинж тэмдгүүд хүмүүсийн дунд хавтгай тохиолдох юм бол мэдэж цөхөөд байх явдалгүй. 2007 онд Дархан-Уул аймгийн Хонгорт гарсан шинж тэмдгүүдээс үзэхэд үхсэн мал амьтны гэдэс хөөж, дотор гэдэс нь ноггроод өмхийрчихсөн байдаг байсан. Хүмүүсийг анзаарахд амьсгал давхцана, даралт гэнэт ихэснэ, унана. Ууршилт хүчтэй явагддаг учир агаарт тархаж, хамгийн түрүүн тэнгэрийн амьтад шувуудад нөлөөлнө. Хонгор сумын төвд тэр үед шувууд олноороо үхэж байлаа. Үүнийг тухайн үед С1 телевизийнхэн сурвалжилсан бичлэг нь фондонд нь хадгалагдаж байгаа болов уу.
Хамгийн гол нь цианы хий нь өнгөгүй бараг үнэргүй, хүний биед орсон циан эд эрхтнүүдийг нь гэмтээгээд амархан задарч, гадагшилдаг учир яг л ид хордлогын үед гэхээс биш дараа нь цус шээсэнд илрүүлэх боломжгүй юм билээ.
Циан байгаль орчинд байх хэмжээ мөн хэр удаан хадгалагдах вэ?
Усанд байх зөвшөөрөгдсөн хэмжээ улс орон бүр харилцан адилгүй. АНУ, Канадын стандартаар бол 0.2мг/л. Гүний усанд ялангуяа худгийн усанд орсон бол цианыг арилгаж цэвэрлэх боломж тун бага. Хөрсний гадарга, голын усан дахь циан бол аажимдаа задарч багасч ууршиж арилдаг. Хөрсөнд гүн нэвчиж шингэсэн цианы хагас задралын үе нь 1-3 жил. Өөрөөр хэлбэл 1 кг циан хөрсөнд нэвчсэн бол 2 жилийн дараа 500гр, дахиад 2 жилийн дараа 250гр гэх мэтээр аажмаар багасна гэсэн үг.
Циан алдаагдаж байгаль орчиныг хордуулсан тохиолдлууд гарч байсан талаар?
1998 онд Сентерра Гоулд компаний 2т цанит натри ачсан машин Барскоон гол руу унаснаас болж Иссык-кул нуурын загас жараахай, замаг өвс үхэж, 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж байсан гашуун түүх бий. 2000 онд Румыньд гарсан их борооны үерийн үед циан алдагдсаны улмаас Дунай мөрөн хороор урсаж голын дагуу олон улс оронд жинхэнэ гамшиг болсон. АНУ-ын Колорадо мужид 2000 онд их хэмжээний циан алдагдаж гамшгийн хэмжээнд хүрсэн. Буруутан нь хэн байсан гээч? Манай Оюутолгойн 66%-ийг эзэмшигч, 1.15 тэрбум хөрөнгөтэй хэмээн Форбест бичигддэг “Айвонхоу Майнз” компаний захирал Роберт Фридланд. Мань хүн орон нутгийн засаг захиргаатай хор тархсаны дараа таван жил шүүхдэлцсэний эцэст 15 сая доллар төлж, “Хорт Боб” хоч үүрэн тэндээс зугатсан байдаг.
Цианы өнөөдрийн хэрэглээний талаар
Цианид натрийн жилийн хэрэглээ 1.1 сая тонн байгаа талаар дээр өгүүлсэн. Үүний 94 хувийг төрөл бүрийн цавуу, нийлэг эдлэл, комьпютер, хуванцрын үйлдвэрлэлд ашигладаг ба уул уурхайд ашиглах нь байгаль орчинд онцгой хортой учраас дэлхийн олон оронд нутаг дэвсгэр дээрээ хэрэглэхийг хорьсон байгаа. Тухайлбал АНУ-ын Монтана, Висконсон, Колорадо, Өмнөт Дакота мужууд байна. Турк улс цианыг нутаг дэвсгэр дээрээ хэзээ ч хэрэглэхгүй талаар үндсэн хуулиндаа заалт оруулсан байдаг юм билээ. Чех улсад нуруулдсан уусгах аргаар алт олборлохыг хориглох тухай парламентын тогтоол гарсан гээд Европын холбоо цианы эсрэг байр суурьтай байгаа.
Нуруулдан уусгах технологи гэж юу вэ?
Англиар “Heap leaching” гэж бичээд интернетээс хайлт хийвэл мянган юм гарч ирнэ. Агууламж багатай хүдрээс хямд аргаар алтыг нь ялгаж авдаг байгаль орчинд асар хортой технологи. Энгийн үгээр тайлбарлавал ус нэвтрүүлэггүй хулдаас дэвсэн алттай чулуулгийг нуруулдан овоолж байгаад цианы хүчлээр шүршиж, уусгах замаар алтыг нь ялгаж авна гэсэн үг. Үүнийг манай Өмнөговь аймагт хэрэглэж, айлын нэг суурь ямаа үхсэнээр манайд цианид ороод ирсэнийг 2000-аад оны үед хүмүүсд би анх мэдээлж, БОЯ-наас олгосон 9 лицензийг цуцлуулж байлаа. Одоо хичнээн уурхай ийм зөвшөөрөлтэй байгаа талаар харамсалтай нь надад мэдээлэл алга. МХЕГ, БОАЖЯаман дээр тоо баримт байгаа болов уу, Бороо гоулдын уурхайд 10 жилийн өмнө энэ технологийг нууцаар хэрэглэж байсан мэдээ бий. Нуруулдан уусгах технологийг хэрэглэх үед хамгийн олноороо үхдэг амьтан бол нүүдлийн шувууд. АНУ-ын Невада мужид ийм технологи хэрэглэж байсан уурхайн хаягдал далан дээгүүр нисдэг байсан нүүдлийн шувуу олноор /10 мянга/ үхсэн байсныг судлаачид илрүүлэн тогтоосноор уурхайн үйл ажиллагааг даруй зогсоож тус мужид циан хэрэглэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гарч байсан юм.
Завхан аймгийн Дөрвөлжин суманд “Баян айраг Эксплорэйшн” компани цианид алдсан тухай?
Би энэ компани дээгүүр очиж үзээгүй болохоор тэнд болоод байгаа үйл явдлын талаар мэдээллийг хэвлэл мэдээллээс л авч байна. Миний сонссоноор энэ компани ашиглалтанд орсоноосоо хойш лав гурав дөрвөн удаа Завханд циан асгах шиг боллоо. Циан бол онцгой хортой бодис учраас тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, хэрэглээний талаасаа мэрэгжлийн байгууллагын хатуу хяналтан доор байх ёстой.
Улаанбаатараас 1200 км зайтай Дөрвөлжин суманд болж байгаа үйл явдлыг оймсондоо мөнгөө хавчуулдаг туршлагатай МХЕГ-ынхан хийнэ гэдэгт би л хувьдаа итгэдэггүй. Циан ашигладаг уурхайнууд уг нь “International Cyanide Code” гэдэг олон улсын байгууллагад бүртгүүлж, гишүүнээр элсэж, тэнд тайлангаа жил бүр өгч, үйл ажиллагаагаа хянуулж монторинг хийлгэж байх үүрэгтэй байдаг.
Манай “Ногоон Загалмай нийгэмлэг” ТББ-гаас "Бороо Гоулдад" тухайн үед хэвлэл мэдээллээр дамжуулан энэ тухай олон удаа сануулдаг байсан боловч тэд авч хэлцээгүй, дүлий дүмбэ оргиж байгаад 60 тонн алтыг нь хамж аваад л талийсан. Сүүлд нь харин тэднээр Ноён уулаа ухуулалгүй авч үлдсэн минь л яамай гэж баярлаж явах юм даа.
Сэтгэгдэл(26)
Ер нь энэ алт олборлолт гээч юмыг шууд хориглох цаг болжээ
Tiimshuu
цианид судлаач доктор Ш.Пүрэвсүрэн гэнээ. Монголын шинжлэх ухаан ийм л түвшинд бна
Tegeed yu gej chinii shunsld saad bolood bna uu ashguidee!
Hezee Gitler feldmarschal baisan yum be? Hezee ch baigaagui. Hitler chin harin Germanii Fuhrer baisan shuu dee. Feldmarschal bol tsergiin tsol buguud Naiztiin Germand zuvhun tsergiinhen iim tsoltoi baisan: Keitel, von Bock, von Kluge, von Manstein gh met tsergiin humuus l feldmarschal baisan. Erdemten hun baij jaahan yum harj bai l daa.
Интернет ордоггүй л доовтор байхгүй юу,Адольф Гитлер ахлах байлдагч цолтой байсан. Амиа хорлохдоо цианид кали буюу KZn гэдэг хүний шүдэнд хүрэнгүүт маш хурдан мэдрэлд нөлөөлж үхэлд хүргэдэг бодисыг хэрэглэсэн. Геббельс,Гиммлер бүгд энэ бодисоор амиа хоролсон. Харин доовтор гуай цианид натрийн NaZn- ийн талаар ярих гэснээ хадуураад цианид гэж яриад явчихлаа. Цианид натри хортой бодисоо,Завханд алдсан бол хор хөнөөл учруулж л таараа
"Бороо гоулд" нь хэний мэдлийн вэ? Байсхийгээд л энэ компаний тухай үйл ажиллагааг явуулах бүрт буруушааж бичдэг байсныг санаж бна. Энэ талаар сурвалжлага болон нутгийн иргэд байнга л мэдээлж ярилцлага өгдөг ч авсан арга хэмжээ нь тэгсхийгээд намждаг. Харин Өмнөговийн Тост тосон бумбын нурууг сүйдлэхээс сэргийлсний дараа л сая олон түмний сонорт эсэргүүцсэний хүчинд хүн мал гайгүйхэн шиг өнгөрөв бололтой.
Мөнгө л олж бвал хүний алтан амь хамаагүй бололтой. Одоо монгол нутаг минь хэдхэн хүний шуналаас болж энд тэндгүй ухсан нүх нь хүний амь нас, байгаль орчноо сүйтгэж байгаа үйлдлийг таслан зогсоохын төлөө ТББ, хүмүүсийн тэмцлийг дэмжиж бна.
Завханыхан горыг олон жилийн жил амсана. Яагаад дуугардаггүй юм. Энэ хүн Хонгорын төлөө дугаараад хэн ч тоогоогүй. МХ бол тэр талд ажилладаг
Ireh zunaas gor ni garna hayanhyarvaa zavhandaa unasan gazar ugaasan usandaa ochij bulhaaraidaa cianid natri doloogooroi!
алт олборлоод бурхан шутэж овоо тахиад олигтой болсон юм байхгуй Заамар Уянга Дархан Сэлэнгийн орчим юу болж улдсэн билээ больсон нь дээр дээ
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!
Ene talaar (muj Nevada) iim yuym bolsoniig Bayartsogt saun medej baisan hor honooliig ni Daanch terend $ -togrogo ni gol bailaa.
Ta andyyrch bn.Noen yyliig bvr tom yls torchid hybidaa absan.Chonii amnaas barnii amand orson chi ydahgvi harnaa.