Д.Лхагвадорж

“Энхрий хайрт” намын чинь хувь заяа яасан бэ?

Нийтэлсэн: 2017-08-21 13:05:07

1992 оны УИХ-ын анхны сонгуульд МАХН (МАН) 70 суудал авч ардчиллын  “памперс”-тай бацаануудаас хол тасархай түрүүллээ. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг тэдний ялалт удаан насгүй байжээ. Ердөө нэгхэн жилийн дараа буюу 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодов. Энэ уналт нь эрчээрээ үргэлжилж 1996 оны УИХ-ын сонгуульд арай ядан 25 суудалтай хоцров. Ердөө дөрөвхөн жилийн өмнө 70 суудалтай таахалзаж байсан хашруудын хувьд аргагүй л хүнд цохилт. 
Харин зургаахан настай ардчилагчид ард түмний итгэл найдварыг даасангүй. Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авсан мөртөө дотроо эв түнжингүй, байнга сөргөөцөлдөж байсанд хамаг буруу нь байсан юм. Өөрөөр хэлбэл, “Ардчилсан холбоо” эвслийн хоёр субьект болох МҮАН, МСДН хоёр нэгдмэл нэг хүчээр ажиллаж чадаагүйн гайгаар Засгийн газар нь 3 удаа огцорч байсныг монголчууд мартаагүй. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин биш ердөө эрх баригч хоёр нам доторх фракцуудын зөрчилдөөн 3 удаа засгаа унагааж, тэр хэрээр ард түмний итгэл, дэмжлэгийг холдуулсан. Түүний хажууд МАН-ын эв нэгдэл атгасан гарыг санагдуулж байв. Даргынхаа өөдөөс, намын бодлогын эсрэг үг дуугарах хоншоортой эр бараг байгаагүй. Ёстой дотоод эв нэгдлийн хувьд нэг хүн шиг нягтарсны хүчинд 2000 оны сонгуульд 72 суудалтай болж үлэмж тасархай ялалт байгуулав. Харин 2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдож нөлөө нь намаасаа  буурч эхлэх үед тус нам дотор элдэв яриа гарч, хөдөлгөөнд орох шинж мэдрэгдэж эхэлсэн юм. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшин, Ц.Оюунбаатар, М.Далайхүү  нарын “эксүүд” “Уламжлал- Шинэчлэл, Ардчилал-Шударга ёс” хэмээх урт нэртэй жигүүр байгуулж намынхаа удирдлага болоод бодлогын эсрэг зүйл ярих болов. Иймэрхүү үзэгдэл, хөдөлгөөнийг өмнө нь хараагүй хуучинсаг хүмүүс таагүй хүлээж авсан ч намын шинэ дарга М.Энхболд асуудлыг өөрөөр харж тэднийг тодорхой албан тушаалд томилж билээ. Тухайлбал, жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар залж, улмаар Хөвсгөлийн нөхөн сонгуульд илгээж УИХ-ын гишүүн болох боломж олгож байв.
 
Гэвч намд эхэлсэн доргион албан тушаалд дарагдсангүй, үл ойлголцол фракц бүлэглэлүүдээр илрэх шинж тэмдэг илэрхий ажиглагдсаар байлаа. Нэг ёсондоо шүүмжлэгчдийн амыг албан тушаалаар хааж зогсооход хэцүү болсон гэсэн үг. Юутай ч МАН доторх “эсэргүү” хөдөлгөөн М.Энхболдыг намын дарга болсноор намжаагүй бөгөөд 2007 он гараад удаагүй байтал Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Т.Ганди, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид нарын  гишүүд намын шинэчлэлийн асуудлыг ширүүхэн хөндөж, улмаар МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод шаардах бичиг хүргүүлсэн нь яван явсаар 2007 оны 11 дүгээр сарын 8-нд  Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулахад хүргэж билээ. Ийм үр дагаврыг гадарласан хүмүүс дээрх гишүүддээ “Элсний 13” гэдэг нэр хоч зүүлгэж, намын болоод нийгмийн зүгээс дэмжлэг хүлээлгэхгүй арга сэдсэн ч амжилтанд хүрээгүй бөгөөд С.Баярт намын ч, засгийн ч эрх мэдлээ алдаж билээ. 
 
“Намын эсрэг бүлэглэл”-ийн хандлага үргэлжилсээр 2012 оны 5 дугаар сарын 1 буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын харьцангуй нэр нөлөөтэй кадрууд МАХН-д элслээ. МАН 30 хүрэхгүй суудал авч цөөнх боллоо. Энэ бол сонгуулийн өмнө МАН-ыг эв нэгдэлгүй мэтээр харагдуулсны нэгэн үр дагавар бөгөөд гишүүд нь гарч орж, дотроо эвдрэлцэх нь сонгуулийн үр дүнд нөлөөлдгийн илэрхийлэл болсон гэхэд болно.
 
 2012 оны сонгуульд олонх болоогүй ч олуулаа болсон АН бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний эхний жилдээ тун эв нэгдэлтэй харагдаж байсан ч хэсэг хугацааны дараа нам дотор нь бас л хэл үг гараад эхэлсэн. Шинээр бүлэг фракцууд үүсч, намын дарга болоод Засгийн газраа хатуу шүүмжлэх болсноор мөн л Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж амжив. Эрх баригчид дотроо эвдрэлцэх нь сөрөг хүчинд үнэгүй олз, нийгэмд нэр хүндээ алдах гол шалтаг шалтгаан болдгийн жишээг нэгээр нэмсэн нь энэ буюу. Фракцуудын дайсагналцал 2016 оны сонгуульд есхөн суудал авч томоохон ялагдал хүлээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь нууц биш. Харин одоо тэд гайхалтай хурдан нэгдэн нягтарч байна. Хуваагдмал байдал нь эв нэгдлийг сарниулж, намыг инститиуцийн хувьд баллана гэж ойлгож, ирэх сонгуулийн ялалт бол эв нэгдэл юм гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт АН-ын урмыг бадрааж, үзэл санааны хувьд ч, зорилго чиглэл, бодлогын хувьд ч атгасан гар шиг байхад гол анхаархлаа хандуулахаар шийджээ. 
 
Харин эрх баригч МАН-ын хувьд эсрэгээрээ бужигнаад явчихлаа. УИХ-д 65 суудалтай хашир туршлагатай, буурьтай гэгддэг ууган улстөрийн  хүчнийг хэзээ ч ингэж алалцах хэмжээнд хүрнэ гэж олон хүн төсөөлж байгаагүй байх. Өнөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчээ бараг л даян дэлхийг аврагч мэтээр л цоллож, магтах үгээ олж ядаж ахын сэтгэлээр үнсч, дүүгийн сэтгэлээр бахархаж байсан нь хаачив? 60 тэрбумын хэргээс үүдэлтэй уснаас хуурай гарах гэсэн нанчилдаан нь яах аргагүй хуваагдах процессийн эхлэл биш гэж үү? 
 
Намын даргын суудалтай зэргэцээд мөрдөж тагнасан, хөнөөхийг  санаархсан гэх мэт детектив киноны үйл явдал тус намд “амьдаараа” өрнөж, олныг алмайруулж гүйцлээ. АН алга ташааж сууж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ ийн авирлаж байгаа нь МАН-д үнэхээр л том зөрчил үүссэний илрэл яах аргагүй мөн. Үг хэлээ амархан ололцоход их л хэцүү нөхцөл байдал үүслээ дээ. У.Хүрэлсүх үнэхээр хэлсэн үгэндээ хүрээд Шадар сайдын суудлаа өгөөд, иргэнийхээ хувьд улаан гараараа үзэлцэхээр шийдвэл зодоон өргөн хүрээг хамрах нь тодорхой. НИТХ-ын дарга Ц.Сандуй ч намынхаа гишүүдийн “буян”-аар огцрох бололтой. Гэхдээ тэр МАН-ын одоогийн эрх баригчдын зүгээс дэмжлэг хүлээж байгаа шүү дээ. 
 
Ямартаа ч эрх баригч нам эв нэгдэлгүй бол улам бүр хэрсүүжиж буй сонгогчид ямар дүн тавих нь  ойлгомжтой. Гэхдээ нэр бүхий улстөрчид, тодорхой бүлэглэлийн эрх ашиг байгаа цагт “энхрий хайрт” намынх нь хувь заяа тийм ч сонин биш байх.
 
  Дажсүрэнгийн Лхагвадорж 
 

47 сэтгэгдэл харуулж байна        

  1. ширүүн л байх шиг байна

    Зочин, 2017-08-21 14:28:28, 124.158.110.82Хариу бичих

  2. МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.

    Зочин, 2017-08-21 15:19:28, 27.123.214.104

    БААГИЙ чинь өнгөрсөн биш бил үү

    Зочин, 2017-08-22 00:30:35, 150.129.143.105

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ГАМИН ХЯТАДЫН НАМ БОЛСОН МАН СӨНӨТҮГЭЙ

    Зочин, 2017-08-21 14:39:29, 202.55.191.102Хариу бичих

  4. Нээрэн тэр жил УБ зочид буудлын дээр Багабаньд Балдорж Отгонбилэг гурав олон хоног найзалж бсныг бүх хүн мэднэ.Талийгаачийн ажил явдлаар яаж их уйллаа. Бүх хүмүүс гайхаж бсн. Бүх мафи тэгэхэд эхэлжээ.

    ахмад хүн, 2017-10-27 00:12:02, 66.181.178.211

    Таны нэр:

    Тайлбар:

  5. З Энхболд маш холуур сэтгэжээ. МАН 65 суудалтай болоход тэр сонгуулийн хууль өөрчлөн тусалсан мэт харагдавч үнэн хэрэгтэй МАН ыг түүхийн тавцангаас арчихад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Одоо МАН уналт задрал тоормозгүй болсон. Зөвхөн доошоо хамаг хурдаараа явж байна. Дотроосоо их ялзарч муудсан мод нэг унахаараа ямарч засал авдаггүй юм.

    Зочин, 2017-08-21 16:17:44, 66.181.160.65Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Hulgaich oligarhuudiin nam buleg bolson man nam sonoh zamdaa orloo

    Зочин, 2017-08-21 16:32:59, 46.125.250.52Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Uhej baigaa humuusiin zamd buu saad bol man sonoh estoi tegej baij Mongol hun an man Tamiin deglemees angijirna

    Зочин, 2017-08-21 17:22:20, 46.125.250.52Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ХОВДЫН ТЭНДЭР ХОЧИТ ЭЛБЭГЭЭГИЙН БУУНЫ НОХОЙ БЯМБАЦОГТ ХАМГИЙН ЭХНИЙ ЭГНЭЭНД НЯМДОРЖ ДАРГЫГ ХААЖ ИРЭЭД Л БИ БИ БИ МИЕЭГИЙН БАРУУН ГАР НЬ БАЙНА ГЭЖ ИРЭЭД Л...... НЭГ САРЫН ДАРАА ДУУ Ч ГАРДАГГУЙ ДУХАН ДЭЭР НЬ ТАС БУУДУУЛЧИХСАН ЮМ ШИГ....... ХАМГИЙН ТУРУУНД ШААНА ШУУ НОВШИЙГ МУУ ДАЛДАГНУУР ХРВДЫН ЗАН

    Зочин, 2017-08-21 17:44:27, 66.181.182.171Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. tegeed xen namiin darga bolox geed bn

    Зочин, 2017-08-21 18:19:37, 122.201.31.169Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. zuv

    Зочин, 2017-08-21 21:07:44, 202.179.25.179Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ard tumen teneg bish xurelsuxee

    Зочин, 2017-08-22 01:38:51, 66.181.184.185Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Энэ бүхэн аль нэг намдаа биш, хэн байснаа амархан мартдаг хүний өөдгүй зангийн илрэл юм.

    Зочин, 2017-08-22 08:06:24, 202.9.42.170Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. ХЭХЭ ЮУН НАМ БЭ ХЭДЭН ХУЛГАИЧИД Ш ДЭЭ

    Зочин, 2017-08-22 10:39:19, 202.179.27.185Хариу бичих

  22. яг үнэн

    зч, 2017-10-27 00:13:27, 66.181.178.211

    Ugaasaa sonoj mohno aluurchid yargachid hulgauchuud avilgachid

    Зочин, 2017-10-27 03:55:50, 172.58.153.236

    Таны нэр:

    Тайлбар:

  23. ТА НАРЫН ДЭЭРЭЭС ЧИНЬ БААХ БИ ЯАРААГУЙ БАЙХАД ТА НАР БИТГИЙ ЯАР, АРДЧИЛСАН НАМЫХААН.....?! ОДОО МИЕЭГ БАГТАЙ НЬ ЗАЙЛУУЛААДАХЬЯА Л ДАА БАЙЗНА!

    Зочин, 2017-08-22 10:41:46, 66.181.182.171Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. ХЯТАД ЦУСААР УДИРДУУЛЖ БАЙГАА НАМЫН ДОТОР ХЯТАДЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧ МОНГОЛООРОО ТАЛЫГ БАРИГЧ ГЭЖ 2 ХУВААГДААД БАЙГАА ЭНЭ ДАЙНЫГ МАН-ЫН МИ ОВОГТЫН ТАЛЫНХАН ЯЛАХЫН ТУЛД ИХЭН ХАТАН ТЭМЦЭЖ БАЙГААЧ МОНГОЛОО ГЭСЭН ХҮРЭЛСҮХИЙН ТАЛЫНХАНЫГ АРД ТҮМЭН ДЭМЖЭЭД ӨГВӨЛ ЯЛАЛТ МОНГОЛД ИРЖ МОНГОЛЫН ТӨРИЙН БҮХ ШАТАНД ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮДЭЭС САЛАХ ТҮҮХЭН БОЛОМЖ ЭНЭ ЦАГИЙГ АЛДВАЛ ДУУСАА.ДАЙН ДУУСАРААХ МОНГОЛЫН ЭСРЭГ МИ ОВОГТЫНХОНТОЙ ХАТУУ ЯЛ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО.

    ИРГЭН, 2017-08-22 11:25:03, 202.179.27.133Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. АН- ы ч, МАН-ы ч удирдлага хогийн юмнуудын цуглуулга болсон байна. Үүнийгээ цэвэрлэхгүй бол ард түмэн өөр цэвэр 3-дагч хүчинг гаргаж ирэх хэрэгтэй.

    Иргэн, 2017-08-22 14:26:54, 202.5.196.34Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. zail MAH

    Зочин, 2017-08-22 20:49:58, 202.9.41.157Хариу бичих

  30. Аль 90 онд устах бсн юм.Бөөн хөрөнгө өвөлж авсан. Тэргүүний сэхээтнүүд нь шинэ нам байгуулах бсн юм.

    зочин, 2017-10-27 00:17:32, 66.181.178.211

    Таны нэр:

    Тайлбар:

  31. МАН монголын аврагч юм бол олигтойхон бай

    Зочин, 2017-08-22 22:02:32, 66.181.178.209Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих гэнэ

    Зочин, 2017-08-23 12:07:39, 66.181.178.209Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. нохой агтлуулсандаа дуртай. Монголчууд олон жил тамд амьдарсым. Ардчилал гарч ирээд танд асар их бололцоо байна гээд байхад тамаасаа гарч чадахгүй.тамтайгаа ижил дасал болчихоод байгаа юм.Тэгээд шинэ нийгмийг хуучин соц системээр удирдуулах гэж мунгинасаар олон жилийн хөгжлийг алдлаа. Одоо л соц гэж иргэдийг боддог биш хувиа боддог нийгмийн шавхруу гэдгийг ойлгож эхэлж байх шиг.Ардчилагчид Төр бол иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэдэг.Одоогийн төр Хуучин соц нийгэм шигээ иргэдэд үйлчилдэг биш иргэдийг хянадаг тогтолцоог хэвээр нь хадгалж ирсэн. Уг нь зарчмын хувьд иргэдийг хянадаг биш төрд ажиллагсдыг хянадаг тогтолцоог сайжруулах ёстой байлаа.Төрийн үйлчилгээний гол зорилт иргэдэд шударгаар үйлчлэхэд байгаа болохоос иргэдийн бизнесс болон үйл ажиллагааг хянах дарамт учруулахад чиглэгдэх есгүй Монголчууд хуучин системийн хүмүүсээс салж төр нь төр шиг иргэд нь иргэд шиг байх сайн цагийг авчирцгаая

    хашир өвгөн , 2017-08-23 12:54:38, 202.21.112.117Хариу бичих

  36. ашгүйдээ зөв ххэлдэг хүмзүс бхйгаа л юм бна.

    зочин , 2017-10-27 00:20:23, 66.181.178.211

    Таны нэр:

    Тайлбар:

  37. хамгийн гол нь монгол хүний эрх эрх чөлөө л чухал шүү

    Зочин, 2017-08-24 11:41:18, 150.129.140.191Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. дараагийн засагт арай сонихолтой хүмүүсийг оруулна шүү

    Зочин, 2017-08-24 14:30:05, 202.179.24.69Хариу бичих

  40. Яг сонглх гэхээр хүн олдохоо байчихдаг. Одооноос улс орны хэмжээнд чадалтай шударша хүмүүсийн жагсаалтыг гаргаж аливаа дэвшил өөрчлөлтөнд бэлэн байцгая.

    хм, 2017-10-27 00:23:54, 66.181.178.211

    аа тийм Соц үёд гадаад дотоод ертөнцийг мэддэг өндөр мэргэжилтэй ахмадуудаар зөвлөх хийж байх. Цаашид ч ахмадын ухааныг уралдуулж хэрэглэж заншъя.

    Зочин, 2017-10-27 00:29:18, 66.181.178.211

    үндэстэн юм бол

    Зочин, 2017-10-27 00:29:49, 66.181.178.211

    Таны нэр:

    Тайлбар:

  41. АЛБАН ХҮЧЭЭР АСУУДЛАА ДАРЖ ИРСЭНИЙ ГОР НЬ ОДОО ГАРЧ ИДЭЭ БЭЭР НЬ ЗАД ҮСЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.АН-ЫХАН ШИГ ИЛ ТОД ХЭРЭЛДЭЖ ҮЗЭЖ ТАРАХГҮЙ ХУМСАА НУУСАН МУУ ШИГ ЯВСААР ҮНЭН ҮГ ХЭЛСЭН НЭГНЭЭ СЭМ СЭМХЭН БАРЬЖ ИДЧИХЭЭД ТАРГАЛААД ХЭВЭЭД БАЙХ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛАХ ЦАГ НЬ БОЛЖ ЭЭ.ТА НАР ХЭДИЙГ ИДСЭН Ч АРААС НЬ ҮРЖЭЭД БҮР ОЛУУЛАА ТӨРЖ БАЙГАА ШИНЭЛЭГ СЭТГЭХҮЙТЭЙ ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУДЫГ БҮГДИЙ НЬ ИДЭЖ БАЙРАХГҮЙ Л БОЛ УУ.ТЭДЭН ДУНД ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЗҮГЭЭР Л БӨГС ДОЛООЖ ЯВДАГ ЗАЛУУЧУУД МЭР СЭР БАЙГАА Л БАЙХ.ХАРИН ШУДРАГААР ТЭМЦЭЖ ТЭР ӨНДӨР ЧУХАЛ АЛБАН ТУШААЛУУДЫГ АВАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДЫГ БОЛ ХҮН БҮР ДЭМЖИНЭ.ХЭН НЭГНИЙ ТАТААСААР ТЭРНИЙХЭЭ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ АЛБАН ТУШААЛ ГОРИЛОГЧДЫГ ШИНЭ ҮЕИЙНХЭН АЛХАМ Ч БҮҮ ОЙРТУУЛААРАЙ.ТЭД БОЛ ХЭЗЭЭД ХОР НАЙРУУЛЖ УРВАЖ ШХРВАМТГАЙ ХУЛЧГАРУУ.ДУУГҮЙ ХАРЖ СУУЖ БАЙГААД АШИГТАЙ ЦАГ ҮЕД НЬ ЯЛСАН ТАЛД НЬ ДУГАРЧ ОРДОГ ХУВАЛЗНУУДЫГ ЭРТХЭН ХОЛДУУЛЖ ЗАЙЛУУЛСАН НЬ ДЭЭР ШҮҮ.

    ИРГЭН, 2017-08-27 10:21:08, 202.179.25.233Хариу бичих

  42. Yag l ynen helchihlee

    Зочин, 2017-08-29 12:21:12, 108.29.162.190

    ийм хачин хүмүүс хаанаас гараад байгааг анзаарч бна уу?

    Зочин, 2017-10-27 00:33:33, 66.181.178.211

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Oyun Erdene sain bna. Manai Hrist etssiin Mongo khuchtei. Oyunerdeniig said bolgo.

    MAN-n gishuun, 2017-08-30 10:21:51, 59.153.113.61Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. UKHAANAA ALDSAN KHURELSUKH ENE KHUUCHNII TOM NAMIIG MUUKHAI KHARAGDUULJ CHADLAA GOE GOE

    IRGEN, 2017-09-01 17:04:04, 180.149.93.14Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Яаж ч байсан Ми-гийн эрлийзvvдээс салах хэрэгтэй

    Зочин, 2017-09-01 20:11:25, 41.190.31.37Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. нээрэн МАН яагаад байнаа? болохгүй байгаа бол бүхнийг шинээр эхэлсэн нь дээр дээ

    Зочин, 2017-09-03 11:41:14, 122.201.24.75Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. МАН АМИА ХОРЛОН ҮХЭЖ БАЙНА. ЗӨНӨГЛӨӨД ГАЙ БОЛООД БАЙСАН ЮМ АШГҮЙ НЭГ ДАЛД ОРОХ НЬ САЙХААН САЙХАН ХЭ ХЭ ХЭ . . . . . . МАФИ МАН МАФИ МАН-ДАА АЛУУЛЖ БАЙНА ХА ХА ХА

    МАН ҮХЭЖ БАЙНА, 2017-09-09 16:16:02, 124.158.126.128Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. МАНАН мафийн бүлэглэл сүйрч эхлэв бололтой. сайханбилэг чи яагаад монголын эрх ашгийг 30 жилээр хохироох хэрэг хийчхэв гэхэд түүхэнд нэрээ үлдээх гэсэн юм. гэсэн гэдэг яриа байдаг. түүхэнд нэрээ үлдээх гэж ромыг шатаах гэсэн хүний тархин дээр гал гарч байхаар бодож тэр хүний толгойн дүрстэй ганс гарч түүхэнд дурсагдаж үлдсэн юм гэдэг. хөөрхий хүслийг нь хүндлэн хотын гудамжинд тавигдсан хогны савыг сайханбилэг гэж нэрлэж үүрд дурцгаая

    зочин, 2017-09-09 19:31:24, 49.0.216.111Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Монголчууд бид ямар их том том юм ярьдаг өвчтэй болсон юм бэ. Бидний хэн нь ч Сингапурын нөгөө алдарт ерөнхийлөгч Ли Куан гуйад сургааль айлдаж улсаа хэрхэн хөгжүүлэхэд нь цэцэрхэж мэдэхээр мэдлэгтэй болж дээ гэмээр. Гэтэл үхсэн хойноо. Улс нь огт хөгжихгүй Тува нар шиг олон намтай тэгээд болоогүй глобалчлал яриад байдаг. Тэр Баабар, Халзан Ганболд, Занданшатар нар барууныг хэдэн ч жил магтав. Зүгээрл үр дүнгээ хар. Тавьсан өр зээлээ хар. Уул уурхайтай байгуулсан гэрээний үр дүнг хар. Биш л байгаа байхгүй юу. Ийм засгийн газрыг устгах битгий хэл урьдах эрх мэдэлтнүүдтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй бишүү. Тэр Баяр хулгайчийг хар. Оюу толгойн гэрээг яаж байгуулав. Монголын хэдэн залуучуудыг түүнээс орж ирсэн орлогоор гадаад сургасан юм. Хэдэн залуучуудад орон байр барьж өгсөн юм. Хүүхэд залуучуудынхаа төлөө анхаарахгүй намаар яах юм. Тараагаад шинэ сэтгэлтэй хүмүүсийг сонгох, хянах хариуцлагын тогтолцоог цоо шинээр бий болгохгүй бол улам доройтох болно.

    Зочин, 2017-09-11 18:08:52, 202.9.40.133Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Төрийг Үндсэн хууль тогтворгүй болгоод байна гэдэг үзэл худлаа ажээ. Төрийг намууд тогтворгүй болгоод 4 жилээр өөрчлөгдөж байгаа засгийн эрхийг авсан намууд буюу тогтвортой бүлгүүдийн хоорондын үл ойлголцол, ханахыг мэдэхгүй шуналын золиос нь энгийн номхон иргэд болоод удлаа. Сонгуульд нэр дэвшиж байхдаа 3 сая хүний асуудал юу байх вэ? хэрэв бид, би гарвал өргүй, өвчингүй, айх зүйлгүй болгоод өгнө гэдэг хэдий ч иргэдийн амьдрал дээрдэх зүйлгүй. Олон жилийн үйл явдлуудаас харахад энэ улсын хувь заяагаар хэдхэн хүн нам нэртэй компани байгуулаад нэрээ, эсвэл, зүсээ сольж, ард түмний хөлсийг сорсоор, ирээдүйг гацаанд оруулаад байна уу гэсэн хар төрдөг боллоо. Манай улсын явж байгаа зам мөр нэг л биш дээ.

    ган , 2017-09-21 11:18:57, 119.40.97.94Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. монголчууд эв эеэ хичээгээчээ.нэгнийхээ мууг битгий үз. нүгэл нүдээрээ гардаг, муу санаа эзнээ отдог гэж аргагүй үнэн үг шүү

    Зочин, 2017-09-25 11:55:10, 124.158.110.82Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. МАН-д лидер байна уу

    Зочин, 2017-09-25 15:11:28, 202.179.25.82Хариу бичих

  62. Даанч лага.Одоо энэ улс төрийн бүлэглэлийг бүр мөсөн алга болгох үлдлээ.

    Зочин, 2017-10-27 14:01:26, 202.179.27.187

    Таны нэр:

    Тайлбар:

  63. МАХН задарч, хүрэлсүхийн, энхбаярын, шинэбаярын нам болж задарсан нь саяхансан. гэтэл гал дээр нь үлдсэн МАН одоо хэдэн хэсэг болж бутрах юм бол. мөнхийн эрх ашиг гэж байхаас биш мөнхийн нөхөр байдаггүй гэдэг л үнэн юм байна. эх орон, тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийн төлөө нэгдэл хүчтэй байдаг бололтой харин хувийн эрх ашгийн төлөө гэсэн МИ овогтны нам толгойноосоо эхлэн ялзарч ард түмэнд гай болж байна. хэзээ нэг задарч гай болдогоо болих юм бол

    зочин, 2017-11-01 09:24:49, 49.0.218.187Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Багабаньд нямдорж энхболд энхбаяр баяр элбэгдорж ээ мөн хэцүү хүмүүс ХҮРЭЛСҮХ минь ардууд чамд хэлээд сануулаад байгаа шүү

    Зочин, 2017-11-04 17:08:59, 150.129.142.189Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. С.Баяр нэг л биш дээ царай нь үхсэн хүниих шиг болчихож Ингэсэн хүн уддаггүй юм даа Үхэхээс нь өмнө америкийн сууцнуудыг нь хураан авч хөөрхий муу С.Баярцогтдоо өгөхсөн Тэр хүн тэнд Хятадын монголынхоо төлөө аспирантурт сурч зовсон хөхөж байна гэнэ шүүдээ Үгүйээ хөөрхий муу эбээ маань бас хүний газарт байр сууц хайгаад хажууд нь бас гар дээрээс бууддаг пуужингийн үнэ асуугаад зүдэрч яваа сурагтай ер тэр Баяр новшийн байрыг эбээдээ өгье

    мацаг, 2017-11-05 21:19:04, 103.212.116.182Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: