Д.Лхагвадорж

Урлаг өөрийн хэл бас хилтэй биз дээ?

Нийтэлсэн: 2017-03-17 06:55:02

 Хошин шогийн тоглолт... “Алаад хаячихна шүү чамайг” гэж жүжигчин бүсгүй тайзан дээр цамнана. Үзэгчид, ялангуяа хүүхдүүд элгээ хөшиж, нулимсаа гартал инээнэ. Бас нэгэн хошин урлагийн хамтлагийн шоун дээр “Үүнийг нулим” гэснээ “Одоо залги” гэж хээв нэг шүлсээрээ наадаж “алиална”. Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй  урлаг гэж байх уу?  “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартай уран бүтээлчийн хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана.
 Уг нь  урлаг гэдэг агуу, тайз гэдэг ариун.  Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар, үүрэг, нөлөө ямар ч  цаг үед өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Гэтэл манайд амьдралын хар бараан үзэгдлүүд агуулга, хэлбэрээрээ тайз, дэлгэцэн дээр амилаад байна. Нийгмийн сэтгэлзүйг залж, засч явах учиртай урлагийн хамгийн том заяагдмал үүрэг  орхигдоод байна.
Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон,  цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал... 
 
Муу лалрыг ална,  гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П... гэдэг хачиг шиг халдвартай муухай үг  киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ?  
Хамгийн гол нь дөнгөж “ургаж”, хорвоог таниж ядаж байгаа өсвөр үеийнхэнд манай зарим “урлагийн бүтээлүүд” ямар нөлөө үзүүлэх  бол? Элдэв этгээд үг хэллэг, хараал зүхлийг хошин шоунаас, кинон дээрээс сонсохоороо амьдралыг тэр утгаар нь харж, хүлээж авах хүүхэд цөөн биш. Өнөөдөр хүүхэд, залуусын хүмүүжил эвдэрч байна гэх. “Нахальный” гаж хэллэгүүд тайз, дэлгэцэн дээр ч байгаад  байхаар тэд агуулга, үр дагаврынх нь тухай эргэцүүлж бодох уу?
 Урлаг бол өнөөгийн нийгмийн толь гэдэг өнцгөөс нь тайлбарлах нэгэн байдаг. Гэхдээ  нийгмийн эмгэнэлт болоод эмгэнэлт инээдмийн үзэгдлийг мөнгө болгож ашиглахыг гол зорилгоо болгож байгаа хэсэг байна  гэж харж, дүгнэх хүн олон байгаа юм.
Дэд профессор (СУИС), МУГЖ О. Ичинхорлоо гуай “Урлаг хүний оюуны чадлыг нээж, уран сэтгэцийг өрнүүлэх, зөн авьяасыг бадраах нээлтийн /эврисик/ нөлөөнөөс гадна бодит байдлын үнэнийг дүрсэлж ирээдүйг үзүүлдгээр уран сайхны “прогноз” үүрэгтэй, иймээс урлаг мэдлэгийн эх болохын хамт түүнийг дэлгэрүүлэх хүчтэй зэвсэг мөн учир соён гийгүүлэх ач холбогдолтой. Уран бүтээл хүнд үзэл санааны, оюуны эрч хүчийг бодол ухаан, сэтгэл мэдрэлд нь шингээн өгдөг, сэнхрүүлэх  үүрэгтэй юм. Мөн хүн уран бүтээлээс эрч хүчийг сэлбэж тэндээс хүсч мөрөөдсөнөө олж авдаг учир сэлбэн сэтгэх /компенсационный/  чадалтай юм” гэж урлагийн мөн чанарыг тайлбарласан байдаг. Тэрбээр мөн “Уран сайхны хүчээр хүн хүслээ хангаж сэтгэлээ ариусгана. Уран бүтээлийг хүн ард үнэлэн цэгнэж, тэндээс хүмүүжлийн хүч нөлөөг эдэлнэ. Урлагийн  нэг гол үүрэг бол сэтгэлийн баяр цэнгэл юм” хэмээжээ. 
 
Энэ шалгуураар  манай хошин шогчид болоод “детектив” киночдын бүтээлийг нэг хараад үзээрэй. Өнөөдөр социализмын үеийнх шиг цензур урлагийн ямар ч төрөлд байхгүй. Уран бүтээл туурвих эрх чөлөө хангалттай. Гэхдээ аливаа бүтээл урлагийн өөрийнх нь мөн чанар хэмээх мөнхийн шалгуурт захирагдах ёстой биз ээ. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель “Урлаг хүний сэтгэлийг ариусгадаг”, Оросын алдарт зохиолч Ф. Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм. “Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл” гэж  ухаантны хэлсэн үг ч байдаг билээ. 
 
  Дажсүрэнгийн Лхагвадорж 

47 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ардчилалиин гэх сүүлийн 27 жил манай өсвөр үёиинхний оюун санааг байнга хордуулж бүдүүлэгжүүлж ахмад үёийг доромжилж байгаа энэ хошин шог гээчийг шужд хаах хэрэгтэй

    Зочин, 2017-03-17 08:47:32, 122.201.31.121Хариу бичих

  2. Hosin yrlag hegjij bna?gedeg hegjih ni sain hereg!harin zohiolgyi hegjine gebel teryyn sig ami argachaasan hereg!!!tiimees hosin yrlagiinhanii alialaad baigaa toglolt nertei tamaan ard tymenii esreg daramtlagaan esbel niigemiin dotorhi asuudaliig eegsyyleh buyu gyjirdehiig ard tymen hyleen zebseerehgyi ee!!hedeenii ardyyd aa?zerleg bydyyleg hyn harahiin argagyi nobsnyyd hemeen togloj soolj archaagyigeer ni tamlaj baigaag yu geh be?Hosin yrlag gej ta nariin hasgaraaniig heldeggyi yum!ta nar eersdeen tolgoigoon sine sergeg Gadaadiin hosin yrlagiin byteelyyd bolon tedgeeriin togloltoos dygnej eersdeen ylger ab?....

    zohiolgyi hosin yrlag yabah yy?, 2017-03-17 17:17:44, 148.60.92.227

    Hosin yrlag abtor zohiogch bna uu?Zoholgyi ta nariin bantang hen yzdeg yum be?27 jiliin tyrsid byreldsen ardyyd yzeh yy?Ta nar mundagtaa bys?ard tymen doroitson bna!

    tysgai zohiol byteeltei yrlag baih yostoi!, 2017-03-17 17:22:41, 148.60.92.227

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Хошин шог хөгжсөн улсын нийгэм нь доройтсон байдаг гэж Юрий Никулин амьд сэрүүндээ хэлсэн байдаг юм билээ.

    Никулин, 2017-03-17 09:16:56, 202.179.23.38Хариу бичих

  4. хошин урлагийн гэх хэдэн авъяасгүй нүүр царайны дэпекттэй гарууд бол зүгээр л халаасны хулгайчууд шиг амьдарч байгаа шүү

    Зочин, 2017-03-20 10:06:50, 150.129.141.61

    Таны нэр:

    Тайлбар:

  5. манай хошин шогийн жүжигчид, залуу уран бүтээлчид авьяастай. гэхдээ сэтгэлгээний уран бүтээл хиймээр байна шүү

    Зочин, 2017-03-17 10:24:16, 103.229.120.33Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ардчилалын ачаар манай хошин шог хөгжсөн хөгжих ч болно. Одоо манай улсын эдийн засаг, гадаад бодлого, улс төрийн бодлого бүгд хошин шог болсон. Монгол улс тэр чигтээ хошин шог болсоон. Хошин шог мандтугай, ардчилал мандтугай

    IRgen, 2017-03-17 10:34:47, 202.131.242.254Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. П.. гэдгийг оросыг дуурайсан байх. Гэхдээ гэж хэлдэг орос хүн байдаггүй л юм даа

    oogii, 2017-03-17 11:15:25, 66.181.191.211Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Зөв зүйлийг хөндсөн байна.

    Зочин, 2017-03-17 14:37:18, 103.229.120.176Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. maluudad zoriulsan maliin uran byteel yynees oor iamraar baih ve. hogsjon ornuudad bol iimerhyy elii balai um baihgyi shuud tsenzurt orno. herev mongoliin shog geech shig iimerhyy um hiigdsen baij gemeene asar ich torguuli tolno. mald zoriulsan maliin hoshin shog ene hoshin shog bolson mongoldoo taarch baina.

    unshigch, 2017-03-17 15:06:34, 62.203.140.214Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Bohiin orgoonii togloltuud bolood Hoshin shogiinhooon gejjjjj

    Зочин, 2017-03-17 16:16:51, 202.180.216.235Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Сонгодог урлаг байхгүй хошин шогоор бах таваа хангасан барлагийн улс болоод удаж байна. Урлагийн чиглэлийн тэмцээн шоу нь чадвар маш муу гэхдээ чихрийн цаас шиг алаглаж их зардал гаргаж гоёсон нүд хуурсан хөгийн юм л болох юм. Хөгжсөн орны залуус зүгээр гудамжинд өмсдөг хувцастайгаа л гарч ирээд ёстой "алаад өгөх" юм. Доторхи нь муу байх тусам гаднаа гяланцаг байдаг нь үнэн байх. Ялангуяа хүүхдүүдийг яг хямдхан тавагийн чихэр болгож байна энэ бүдүүлэг багш сургуулиуд бас урлагийн нэр барьж талхны мөнгө олдог хоосон толгойтой учир хийрхүү хоцрогдсон гарууд. Тэгээд бас шүүгч нэртэй зарим долдой илэрхий улс төржиж янз бүр загнана. Ичмээр

    Зочин, 2017-03-17 16:53:56, 202.9.41.94Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Хүч хөдөлмөр тэвчээр сэтгэл цаг хугацаа жинхэнэ авъас билиг шаардсан юм бүгдээс бид зай барьж хялбар үнэгүй нүд хуурсан юмны араас хөөцөлдөж байна. Монголчуудын, бидний хамтын хүчин чармайлтаар буй болгож буй нийгмийн үнэн дүр төрх энэ юм. Үүнийгээ далдлахын тулд эх оронч дүр исгэж хөөс цахруулан хоосон үг цувуулах, үүгээрээ бусдаас илүү харагдах гэж хичээх болж. Дээлний ард нуугдаж ухарсаар дээлтэйгээ хамт алга болохгүй юмсан. Дэлхий ертөнцийн олон улс үндэстэн мэддэг чаддаг хийдэг зүйлээрээ хүч сорьж орших эс оршихоо атомын цөмөөс цааш гүнзгий харж сорьж уралдаж байна шүүдээ. Хувцас хоосон хэл ам хараал ерөөлөөр биш. Хэзээ ямар нүгэл хийсний төлөө бурхан бидний гүнзгий сэтгэх чадварыг авчихваа, эсвэл угаасаа байгаагүй юмуу.

    зочин, 2017-03-17 17:04:59, 202.9.41.94Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Интернетийн хүчинд залуус маань их зүйлийг дууриан сурч бас бахархмаар чадвар үзүүлдэг болсон, энэ нь жилээс жилд өсөөд байгааг энд дурдах нь шудрага ёсонд нийцэх буйзаа. Гэвч хар хүч араас нь дуудаж чангаасаар л байна. Монгол хүн хүний хийдэг бүгдийг тэднээс дутуугүй хийж чаддаг болох нь чухал гэж боддог. Дайн байлдаанаар биш иргэдийнхээ яг ийм чадвараар л хамгийн дээд түвшинд гарчихсан өдий төдий хөөрхөн жижиг улсууд дэлхий даяар байна. Гэтэл бид их гүрнүүдийг дууриаж том том юм ярьсан үлээсэн гүзээ адил улс болчихсон.

    Зочин, 2017-03-17 17:12:35, 202.9.41.94Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Урлагийнхан хэл яриандаа анхаарах хэрэгтэй.Монгол хэл соёлыг зөв түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.

    Зочин, 2017-03-17 18:35:52, 202.21.106.103Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

    BABA, 2017-03-17 20:54:08, 103.57.93.80Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

    BABA, 2017-03-17 20:54:15, 103.57.93.80Хариу бичих

  28. чи одоо болио. нүүрэн дээр нь хэлж чадахгүй байж хүний нуруунд битгий хутга шаа. алийн болгон сайтуудын коммент ашиглах вэ. эр хүн шиг нүүрэн дээр нь хэл

    Зочин, 2017-03-18 00:06:07, 103.229.120.33

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Сонгодог хошигнол хэрэгтэй болохоос биш гудамжны хошигнол хэрэггүй. Хошин шогийнхон гээч алиалагчид сүүлийн 20 жилд үүгээр багагүй хөрөнгө босголоо. Нийгэм эрүүлжиж байгаа юм алга. Тэднийг төр засаг сонгодгоос илүү үнэлж гавъяа шагнал мундахгүй авлаа. Одоо урлаг үнэт зүйл рүүгээ явсан нь дээр байх.

    Зочин, 2017-03-17 22:40:20, 182.160.39.80Хариу бичих

  30. hoshin shog bol urlag bish ee. marzagnal

    Зочин, 2017-03-17 23:48:51, 66.181.176.215

    ug ni urlag l daa Kharamsaltai ni uursduu tvvniig ni meddeggvi demii l marzagnadag yum

    Зочин, 2017-03-18 12:17:42, 122.201.31.121

    Tiim bolson shog bish doromjilood l gsr buliin yavgan xeruuliin ug bnga surtalchilaad bxaar zaluu ger bul yu oilgoj tungaaj avax ve dee.

    Зочин, 2017-03-18 15:30:24, 37.175.26.138

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Ene heden alia salbadaanuud manai jdaj bgaa niigmiig ulam l bohirloj bndaa

    zochin, 2017-03-18 02:12:15, 27.123.214.119Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Munguu tuluud iim yum uzdeg uzegchid baidag geheer l gaihaad baidag yum.

    Зочин, 2017-03-18 04:00:35, 150.129.143.22Хариу бичих

  34. kharin tiimee...

    Зочин, 2017-03-18 12:18:48, 122.201.31.121

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Ер нь хүмүүс өөрөө ийм муу үр дагавартайг нь ойлгоод үзэхээ больчихвол гайгүй болно. Түүнээс нааш цаадуул чинь яаж ийж бгаад мөнгө олохыг хүсэлгүй яхравп

    Зочин, 2017-03-18 10:03:26, 150.129.141.192Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. When classic art come down then comedy art flowered. It is the real situation in Mongolia recently.

    Don't be , 2017-03-18 11:26:22, 24.111.134.98Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. авьяастай жүжигчид олон. зохиол дээрээ л анхаарчихмаар байгаа юм

    Зочин, 2017-03-18 13:21:58, 103.229.121.221Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Маш зөв. Үнэндээ нийгэм солигдож хүмүүсийн ухамсар, сэтгэхүй гашилж, учраа олохгүй бухимдаж байсан 90-ээд онд Сосорбарам, Чаминчулуун нар хүмүүсийн булингартсан сэтгэлийг тогтворжуулах гэж нэг талаас, нөгөө талаас нийгмийн тогтоглцооны шажгийг бас ч гэж дэлгэн үзүүлэх гэж их хичээсэн. Тэгээд л хошин урлаг гэх урлаг ч юм шиг, галзуугийн больницын өвчтөнүүдийн үзэгдэл ч юм шиг ийм нэг юм нийгэмд тахал тарааж эхэлсэн. Урлаг ч юм шиг гэдэг нь билет зараад тайз эзлээд байгааг хэлэх гэсэн билээ. Хамгийн эмгэнэлтэй нь хошин шогийн тоглолт хэзээч цагтаа эхэлж байгаагүй. Ганцхан энэ үзэгдлээс би тэднийг соёлгүй соёл урлагийнхан гэдэг юм. Цаг хүлээсний эцэст, тэднийг хөшгөө нээх үед бүх үзэгчид тэднийг үзэн ядалтын харцаар угтаж, тэдэн лүү гранат шидэхэд бэлэн байдаг гэхэд эсэргүүцэх хүн гарахгүй байх. Харин хэдхэн секундын дараа галзуу солиотой үг үйлдлүүдийг нь хараад шоолж инээлдэцгээгээд тайвширцгаадаг. Энэ бол монголын соёл урлагын гутамшиг гэж би л хувьдаа боддог. За тэгээд алаан хядаан хүчирхийлэл сурталчилсан шинэ цагийн кино хэмээх бичлэгүүд. Тэгээд бас УИХ нь хүчирхийлэлийн эсрэг хууль батлаад суугаад байдаг. Уг нь энэ олон хүчирхийлэл сурталчилсан бичлэгүүдийг хорьчихвол аяндаа тэр нэг хэсэг галзуучуудын гэр орондоо гаргадаг ааш аягыг яөж бол яаж зохицуулчихна шүү дээ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг л энэ.

    МАШ НУУЦ, 2017-03-18 16:19:05, 202.9.41.141Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. МОНГОЛЫН ХОШИН ШОГЫН УРЛАГ ЮУ Ч БИШ БОЛСОН. УРЛАГ ЮМУУ, СОЛИОРОЛ ЮМУУ, ТЭНЭГЛЭЛ ЮМУУ, ДОРОМЖЛОЛ ЮМУУ БҮҮ МЭД. Харин мөнгө их олдог гэсээн. Баячууд болсон гэнэ лээ бүгд.

    Зочин, 2017-03-18 20:05:37, 202.9.40.57Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Урлаг гэдэг бол нийгмийн хөрсөн дээр ургаж байгаа цэцэг нь байдаг. Харин монголын нийгмийн хөрсөн дээр хогийн ургамал, шарилж ургаж байна. Хөдөөний ядарсан иргэд, хөл муутай эмгэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дууриаж алиалж марзганаж байгаа хүмүүс нэгийг бодоосой. Идэж уугаад байгаа дарга нарыг элэглэчих зориг зүрхтэй байгаасай. Насаараа уулын мухарт амьдарч байгаад олныг дагаж хотод орж ирсэн, юм үзэж нүд тайлаагүй хүмүүс л хошин шогийг их үзэж баясацгаадаг, хөөрхий тэдний хэмжээнд л таарсан "урлаг" байх даа.

    Алиалагчидад, 2017-03-18 20:36:09, 103.10.21.60Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Хошин шогийн продакшнууд нийгмийг эрүүлжүүлэх сонгодог бүтээл дээр ажиллах хэргтэй болжээ

    Зочин, 2017-03-18 21:00:20, 182.160.33.101Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Merge

    Зочин, 2017-03-18 23:38:36, 103.229.120.49Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Оркуудын урлаг шдээ.

    хахаха, 2017-03-19 10:10:06, 141.0.14.206Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Mongold hoshin shog gegdeh tenegleliig uzeh hungui bolj songodog urlagiig oilgoj buh niiteeree uzdeg bolson ter ued uls oron hugjliinhee zamd orono ene alia salbadai nar uursdiigee od gehii ni yana Mohgoliin urlagiin odod gevel altan ueiin tserendendev)TSeveenjav)CHimedosor Damdinsuren) TSagaanii TSegmed Nymiin tsegmed TSozolmaa Ichinhorloo geed olon arvan uran buteelchdiig od gedeg ym ta nar bol mungund ulairsan alia salbadai nar shuu dee hoishid od gej enduurch baihaa bolitsgoo

    zochin, 2017-03-19 11:41:10, 202.9.43.6Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Дэлхий даяар худлаа хуурамч гоё сайхан үгээр хууран мэхэлдэг хиймэл урлагууд явахаа больсон. Дуурь, балет зэрэг урлаг бол Дундад зууны худал хуурмаг нийгмээс гаралтай бөгөөд баруундаа зөвхөн жуулчдын үздэг эд болсон. Одоо мюзикл, хөгжимт орчин үеийн бүжгээр солигдсон. Монголчуудыг ямар урлаг хөгжөөн цэнгүүлж ядаргааг нь тайлж байна тэр урлаг оршино. Ард түмэн өөрчлөгдүүл урлаг бас өөрчлөгдөнө

    Зочин, 2017-03-19 14:08:48, 66.181.184.148Хариу бичих

  56. ард тумнийг еерчлехийн тулд урлаг байдаг юм.

    Зочин, 2017-03-19 14:29:45, 66.181.179.58

    урлаг бол хөтлөгч, ариусгагч шинж чанартай зүйл

    Зочин, 2017-03-24 16:04:03, 183.81.169.24

    Таны нэр:

    Тайлбар:

  57. Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

    CHANCE@XXK, 2017-03-19 15:01:06, 183.177.98.34Хариу бичих

  58. Мөнгө орохгүй байшдээ. Худлаа шаачихымаа.

    Зочин, 2017-03-19 17:51:28, 141.0.14.206

    Таны нэр:

    Тайлбар:

  59. МОНГОЛЫН ХОШИН ШОГИЙГ БАРУУНЫХАН ОЙЛГОХГҮЙ.ТЭР ТУСМАА МӨРӨӨДЛИЙН ТЕАТР МЭТИЙН ТАРГАН БҮДҮҮНЭЭС ӨӨР АВЬЯАСГҮЙ ГАХАЙНУУД БОЛ БҮҮР НАЙДВАРГҮЙ. ЭМЭГТЭЙ ХУВЦАС ӨМСӨХ,ЭМГЭН ӨВГӨН БОЛОХ БОЛ БАРУУНЫХАНД БОЛ ИНЭЭДЭМ БИШ,ХҮМҮҮСИЙГ НАС ХҮЙСЭЭР ДОРОМЖИЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДДОГ ЮМ.ЭМЭГТЭЙ ХУВЦАС СОЛЬЖ ӨМСӨХИЙГ ХАРААД ИНЭЭХ БИШ ХАРИН ЦЭЭРЭЛДЭГ.CROSSRESSING!

    Зочин, 2017-03-19 19:39:25, 202.179.25.166Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Uneheer urlag yum bol hiltei heltei baih yostoi. Mash zuv. Ene hoshin shogchid bol niigemd busdiig doromjilson dur turh image uusgehdee garshsan uls. Malchdiig bol bainga buduuleg, bolhi, hotsrogdson humuus gedeg oilgoltiig niigemd tsatsaj baidag. Mash horon, uursdiin undesnii baharhalgui humuus.

    Zuv asuudal hundjee, 2017-03-19 21:24:18, 66.181.182.213Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Архи, тамхи мэтийн нийгэмд хортой бүтээгдэхүүн үйлчилгээ өндөр татвартай байдаг. Яг тэр жишгээр энэ хошин урлагийн тоглолтоос маш өндөр, онцгой татвар авч байх хэрэгтэй.

    Татварын албанд, 2017-03-19 23:04:32, 103.10.21.60Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Яг үнэн.

    цолмон, 2017-03-20 09:41:21, 202.72.246.98Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. ok

    Зочин, 2017-03-20 12:25:57, 182.160.34.223Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Муу үг модон улаатай гэдэг шиг энэ хошин шог массыг харанхуй бүдүүлэг байхад их нэмэр болж байна. Хүүхэд залууст бүү үзүүлээрэй, оюун санааг нь хордуулахын нэмэр. Харин дэлхийн болон монголын сонгодог урлаг, шилдэг ном уран зохиолоор хүмүүжүүлээрэй. ТВ ч бүү үзүүл

    Зочин, 2017-03-20 12:33:14, 162.243.149.191Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. Тэдний тоглолтуудаас авах юм юу ч байхгүй. Яаж тэнэгдэхийг нь л харах гэдэггүй юм бол. Галзуугийн больницод л ийм хүмүүс байдаг байх.

    Хошин шог, 2017-03-22 23:13:11, 202.9.41.45Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: