Д.Лхагвадорж

Яагаад ёс суртахуун гэж?

Нийтэлсэн: 2016-11-30 09:37:00

-Та нар хүүхэд байж архи ууж болж байгаа юм уу?
 
-Үгүй, архи уугаагүй. Тамхи л татсан. Цүнхээ үүрч, саравчтай малгай дарж өмссөн туранхайвтар хүү хээв нэг ингэж хэлээд хана түшин гуйвна.
 
 –Чи согтуу л байна ш дээ. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ гэвэл цаана нь байсан нэг охин, хоёр хөвгүүн нөгөө согтуугаа чирсээр лифт рүү орлоо. Ичиж айсан, эсэхийг  мэдэхгүй л дээ. Хамгийн харамсалтай нь энэ бол эмгэнэл. Нөгөө талаас нийгмийн оюун санааны амьдрал ямар их ядуурсны  илэрхийлэл, бас том хүмүүсийг харах  толь, тэдний бодит тусгал.
 
Хүн гэдэг амьтан оюун ухаан, ухамсраараа адгууснаас ялгаатайг мэдэхгүй хүн (homosapiens) байхгүй дээ. Гэтэл тэр ухамсрын тод илэрхийлэл бол зарим хүний сайн мэддэг хэрнээ огт тоодоггүй өнөөх ёс суртахуун хэмээх ухагдахуун шүү дээ. Ёс суртахуун гэж яг юу юм бэ? Энгийн агуулгаараа хүн хүнтэйгээ зохицон амьдрах ухаан. Бас  нийгмийн харилцааг зохицуулах арга.
 
Энэ утгаараа хувь хүний ёс суртахуун нийгмийн үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Ёс суртахууны хүмүүжил, төлөвшилтэй хүн зориудаар хазгай гишгэх нь ховор бөгөөд үүрэгт ажлаа дутуу гүйцэтгэлээ ч өөртөө дүгнэлт хийж, засч залруулж чаддаг. Үүнд л ёс суртахууны үнэ цэнэ оршино. 
 
“Таны бодлоор, таны харж байгаагаар өнөөдөр ёс суртахууны хувьд цэвэр тунгалаг салбар манайд байна уу?” гэдэг асуултад “Үгүй” гэх хариулт жин дарж байна. “Жинхэнэ ёс зүйтэй даргыг нэрлээч” гэвэл ичингүйрэх (магадгүй улстөрчдийн өмнөөс ичсэн байх) хүн олон байна. Шийдвэр гаргагч улстөрчид нь ёс суртахууны хувьд хоцрогдохоор төрийн нэр хүнд унана.
 
Дагаад төр засагтаа итгэх олон түмний итгэл буурна. Төрдөө итгэх итгэл алдрах нь нийгмийн сэтгэлзүйд  туйлын халтай үзэгдлийг төрүүлнэ. Энэ бол зүгээр л аюул. Ийм үед сонгогчдод хандаж “Чи ёс суртахуунтай бай” гэж шаардах эрх улстөрчдөд бий юу? Ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж УИХ-д сонгогдсон эрхэмээс ёс зүйтэй шийдвэр гарах уу?  Архи ууж, агсам согтуу тавьж, эхнэр, хүүхдээ хүчирхийлдэг овилгогүй эр нэг өдөр архи уугаад ороод ирсэн том хүүдээ сургааль айлдах нь  үнэ цэнийн хувьд утгагүй шүү дээ. Үүнтэй яг адилхан гэсэн үг. 
 
Шударга ёс бол ёс суртахууны хамгийн том хэмжүүр. Хаана шударга ёс байна, тэнд нийгэм эрүүл байдаг. Нийгэм хэдийчинээ эрүүл байна, улс орон аяндаа хөгжинө, цэцэглэнэ. Өндөр хөгжил нь тусгаар тогтнолын баталгаа. 
 
Хөгжингүй орнуудад хүүхдээ албаны унаагаар сургуульд нь хүргэж өгсөн сайдаа тэр дор нь огцруулдаг, төсвийн мөнгөөр тансагласан эрх мэдэлтэнг нэг хоног бүү хэл нэг цаг минут ч суудалд нь уядаггүй, садар самууны асуудалд ороогдсон Ерөнхийлөгчөө шүүхэд дуудаж чаддаг юм билээ.
 
Ёс суртахууны хариуцлага ийм л хүчтэй бөгөөд үр дүн нь нийгэмд л үлддэг. Нийгмийн сайн сайхан нь ёс суртахуунд байдаг болохоор тэр биз ээ. Үүнийг бид мэдэхгүй биш мэддэг. Бүр 26 жил ярьж байна. Харамсалтай нь тусгаж авахгүй байна. “Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг” гэж  ярих дуртай хүн олон. Харин би эсрэгээрээ “Ямар төр засаг байна, тийм ард түмэн байдаг нь ардчилалд хөл тавьсан манай 26 жилийн түүхээс тодорхой харагдлаа” гэж адрамаар санагдлаа.
 
Учир нь урваж шарвадаг, үзэл бодлоо худалддаг, сандал ширээ наймаалцдаг, намчирхдаг, хууль зөрчдөг, тодорхой эрх ашгийн төлөө хуйвалддаг, хонзогнодог гээд энэ бүх ёс суртахуунгүй үзэгдэл улстөрийн хүрээнд байсаар  л байгаа цагт нийгмийн оюун санаа, үнэт зүйл шалдаа унах нь ойлгомжтой. “Ёс зүйгүй хүнтэй бүү ярь, бүү харилц” гэж Дорнын нэгэн гүн ухаантан сургасныг ёс суртахуун, ёс зүйгүй улстөрчдөд хаяглах минь.
 
Дажсүрэнгийн Лхагвадорж 

18 сэтгэгдэл харуулж байна        

  1. харин тиймээ

    Зочин, 2016-11-30 12:11:39, 103.26.194.85Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Лхагвадорж та ёстой зөв асуудал хөнджээ.Одоогийн манай дүр зураг яг ийм л байгаа,ийм л ирээдүй өсөж байгаа өрөвдөлтэй бас эмэгнэлтэй.Ардчлал гээчийн эцсийн үр дүн ингэж гарч байна,ёс зүй,ёс суртахуун гэж ярьдаг цаг мартагдаад суурь хүмүүжлээс хасагдаад хорин хэдэн жилийн нүүр үзсэний гай энэ.

    Зочин, 2016-11-30 13:23:19, 202.179.31.113Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ЗӨВ

    Зочин, 2016-11-30 15:34:24, 124.158.110.82Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 26 jil mungu khurunguus uur yum yariagvi yum chine argagvishdee Odoo chine soyoltoi khvmvvjiltei khvn gekhiin orond khurungutei mungutei khvn gej yaridag bolson shdee

    Mn, 2016-11-30 17:19:19, 122.201.21.142Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. 26 jil zuwkhun mungu khurungu yarij tvvgeeree aliw bvkhniig vneldeg bolson yim chine argagvisgdee

    Mn, 2016-11-30 17:22:09, 122.201.21.142Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. муу нэрт соц-ын үед багш хамгийн нэр хүндтэй ажил байлаа.Одоо сургуулиуд эцэггүй айл шиг эмэгтэйчүүдийн байгууллага болж дээ.25 жилд боловсрол жинхнээрээ гажуудсан.Цанжид Цагаан Сайханбилэг Гантөмөр гээд сурганы "А"ч үгүй хүмүүсээр сайд тавьж энд тэндэхийн ургахгүй юмыг хүчээр шахаж,яамны долдой нар аялдан дагаж ирлээ дээ

    багш, 2016-11-30 17:34:45, 103.9.90.229Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу

    gomo, 2016-11-30 20:58:11, 103.57.93.235Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. хүн болгон хийж буй ажилдаа сэтгэл гаргах хэрэгтэй шүү дээ

    Зочин, 2016-11-30 21:46:46, 103.26.194.85Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ёс суртахуунгүй хүмүүс хэчнээн олон сайхан залуусыг хохироож байна вэ

    Зочин, 2016-12-01 02:57:56, 150.129.141.42Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Ес суртахууныг ярилаа гээд засарчих юм биш сэтгэхүй өөрөө өөрийгөө эрүүл болгож бж хүн гэдэг бодгаль хүн шиг зөв хүн болох естой иймээс хүнийг багаас нь зөв хүн болгох нь чухал

    Зочин, 2016-12-03 08:21:56, 27.123.214.93Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. өсвөр үеийнхний хүмүүжил хэцүү байнаа

    Зочин, 2016-12-10 12:33:51, 103.229.122.19Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Лхагвадорж та ёстой зөв асуудал хөнджээ.Одоогийн манай дүр зураг яг ийм л байгаа,ийм л ирээдүй өсөж байгаа өрөвдөлтэй бас эмэгнэлтэй.Ардчлал гээчийн эцсийн үр дүн ингэж гарч байна,ёс зүй,ёс суртахуун гэж ярьдаг цаг мартагдаад суурь хүмүүжлээс хасагдаад хорин хэдэн жилийн нүүр үзсэний гай энэ.

    Ta, 2016-12-13 14:26:38, 103.229.122.155Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. 69 дүгээр сургууль анхаар

    Зочин, 2016-12-13 19:44:41, 122.201.21.195Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. архидалт арай л хэтэрч байнаа

    Зочин, 2016-12-19 11:23:35, 103.229.123.179Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ЁС СУРТАХУУНЫ ХУУЛЬТАЙ БОЛОХ ТУХАЙД ҮҮНИЙГ БИЧИГЧ ТА АНХААРЧ, ХӨӨЦЛДНҮҮ

    ЁС СУРТАХУУНЫ ХУУЛЬТАЙ БОЛЪЁ, 2016-12-20 18:24:46, 202.179.27.221Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. huuhded shinjlekh ukhaani hicheel zaakhaasaa umnu humuujliin hicheeliig tulkhuu zaakh ni chukhal baina shuu dee.... Khairan zaluu ue..

    1, 2016-12-20 19:10:13, 202.5.196.82Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ёс зүйгүй улстөрчдөд, ёрын шулам санаатай улс төрчдөөс л салах хэрэгтэйдээ. Сайн хүмүүс олон бий харин эд нар тэдэнд зай завсар олгохгүй ард түмний ухаан санааг мансууруулаад байна.

    Зочин, 2016-12-24 10:45:57, 202.126.89.168Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Мөнгөний төлөө нийгэм шүүдээ гээд томчуул нь гайхуулаад байдаг. Өөрсдөө мөнгөтэй болсон нь үнэн л дээ. Архины компаний эзэд бензиний шагчид энэ улсын шилдгийн шилдгүүд болоод байхаар ёс зүй гэж юу байхав . Хөөрхий залуус гоё рекламанд нь хошгироод пивоноос эхлэн дадлагажигч болж байгаам.

    Зочин, 2017-01-11 03:03:07, 49.0.206.41Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: