Д.Лхагвадорж

Хямарч дуусдаггүй Монгол орон

Нийтэлсэн: 2016-11-03 09:22:41

1990 он. “Алдарт” картын барааны үе. Улс орны ч, ард түмний ч хэтэвч хоосон. Дарга нарын амнаас болохоор “Зүгээрээ, улс орон нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжиж байна.
 
Шилжиж дуусаад байдал сайхан болно. Бид зөв зам руу орсон. Эрх чөлөөтэй, элбэг баян амьдрал урд чинь байна” гэх мэтийн сайхан үг унана. 
1992 он.  Монголын байдал хүнд хэвээрээ. ЗХУ гэдэг тэжээгчээсээ салж,  хувь заяагаа хар толгойгоороо хариуцаж  явах хүндхэн үүрэг  нийт монголчуудын өмнө тулгарсан, дээр нь улс төр,  эдийн засаг, нийгэм гээд тогтолцооны шилжилт, шинэчлэл ид яригдаж байсан үе л дээ. Нэг ёсондоо монголчууд учраа олж ядаж байсан юм. Харин тухайн үед болсон УИХ-ын  анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авлаа.
 
Социализмын талаарх сайхан төсөөлөл, мөрөөдлийг тархиндаа “сэвлүүлсэн” монголчууд эрс өөрчлөлт, түүний үр дагаврыг цочроор хүлээн авч, улмаар хуучин улстөрийн хүчинд найдсан биз. Гэхдээ яг жилийн дараа ардчилсан хүчнээс нэр дэвшигч П. Очирбат Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь ардчилагчдын сэтгэлд итгэл найдварын галыг асаав.
 
Сонгогчдын хувьд ч нэг талаасаа шинэ хүчний яриад байгаа эрх чөлөөний үнэрийг авч эхэлсэндээ тийм сонголт хийсэн байж болох. Харин нөгөө гайхал шилжилт нь тийм амархан дуусахааргүй хүчтэй “дайсан” болох нь дөрвөн жилийн дараа харагдах нь тэр. Өөрөөр хэлбэл, ганзагын наймаачид гэх цоо шинэ “давхарга” богинохон хугацаанд бий болж, хойд, урдаас “гахай” бөөндсөний хүчинд хоосон лангуу үндсэндээ мартагдсан ч олон зүйл бараг л бахь байдгаараа байлаа. Төр мөнгөгүй, ард түмэн ядруу...
 
Ийм хүнд үед буюу 1996 онд ард түмэн МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэлд  итгэл хүлээлгэсний цаана ерөөсөө л шилжилтийг цэглээд өгөөч  гэсэн  даалгавар байсан юм.
 
Шинэ залуу ардчилсан хүчин алгуурлаад, хаширлаад  суусангүй суурь үнийг чөлөөлөх, өмч хувьчлалыг эрчимжүүлэх, эдийн засгийг либералжуулах алхамыг өөрсдийн зорилго, боловсрол, мэдрэмж, төсөөлөл, итгэл үнэмшилдээ тулгуурлан хийж эхэлсэн. Үр дүнд нь нийгмийн асуудал орхигдож, олны бухимдал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, тэдний засаглалын дөрвөн жилийн хугацаанд улстөр хямралтай, эдийн засаг савалгаатай, ард түмэн өлссөн хэвээр байв.
 
Макро эдийн засагт нааштай хандлага гарсан гэгддэг ч шилжилтийг эцэслэж, хямралыг давж чадаагүй гэсэн үг. 2000 онд сонгогчид дахиад л эрх баригчдыг сольж МАН-д 72 суудал өгсөн нь “Хямралыг дуусгаад өгөөч ээ, бидний амьдралыг сайжруулаад өгөөч ээ” гэсэн гуйлт байлаа. Гэвч дөрвөн жилийн дараа болсон сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл УИХ-д 36  суудал авав.
 
Энэ нь парламентад 72 суудалтай МАН-ын хэт олонхийн засаглалын жилүүдэд Монгол Улс диваажин болж чадсангүй гэдэг дүгнэлт, бас хямрал байсаар байна гэдэг сануулга болсон.
 
    Түүнээс хойш болсон гурван удаагийн сонгуулиар ард түмэн МАН ч тэр, АН-д ч тэр дараалан итгэл хүлээлгээгүй нь Монгол Улс байн байн хямарч, ард түмэн ядуу тарчиг хэвээрээ л байсан учраас тэр. 2006 онд дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ, тэр тусмаа зэсийн үнэ тэнгэрт хадсаны хүчинд манай улсын  төсөв анх удаагаа алдагдалгүй гарч, улсын төсвийн нийт тэнцэл 124.5 тэрбум төгрөгийн ашигтай гарч, эрх мэдэлтнүүд мөнгөөр гачигдахын зовлонг түр боловч мартсаныг  эс тооцвол 1990 оноос хойш улс орон үе үе хямарч, монголчууд байнга л дутагдаж гачигдаж ирж дээ. Өнөөдөр Монгол Улс өр зээлэндээ дарагдаж, дампуурлаа зарлахдаа тулаад байна гэж улстөрчид нуулгүй, бас улайхгүй зарлаж сууна. Эдийн засагчид хямрал гүнзгийрлээ хэмээн халаглаж байна. Монгол сайхан орон маань 26 жилийн турш хямарч,  ард түмэн 26 дахь жилдээ ядарч, туйлдаж байна. 
 
 
Дажсүрэнгийн Лхагвадорж 

21 сэтгэгдэл харуулж байна        

  1. Hereglegch ard tumen hyamralgui bna gej hezeech bhgui udalgui garmaarchaan aydana tegeed l tud udalgui dahiad l hyamrana tsickel urgeljulseer l mongolchuud hun shig amidray gevel gadagsh ursah munguu bagasaga taad gadnaas mungu ih hemjeegeer oldog bolohoo l bod deer bi gadnii buteegdehuunii g bolj ugvul hereglehgui bai

    dd, 2016-11-03 10:39:21, 112.72.11.116Хариу бичих

  2. АРДЧИЛАЛ ГЭЖ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ. АРДЧИЛАЛЫН АЛТАН ХАРААЦАЙНУУД энэ орны төлөө өчнөөн зовлоо одоо эд нар маань нэг жаргах цаг нь болсон бүгдэд нь алтан хөшөө босгоцгооё. Ямар хөгийн нийгэм байлаа одоо ямар сайхан шудрага нийгэмд биднийг авчирав? Монголын Ардчилал мандан бадраг, хурай хурай хурай

    MONGOL, 2016-11-15 11:38:35, 202.131.242.254

    Олигархуудыг Монголчууд ч мөн их тэсэж байна даа. Нам дамжсан Хүзүүгүй тэргүүтэй олигархууд надад хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдэг шиг л галзуурцгааж байна. Тэхдээ нэг л өдөр өнөө цагийн шадар ван Чингүнжав, Намнансүрэн, Ханддорж, С.Зориг нар гарч ирнэ ээ гайгүй. Ард түмэн тэнэг биш. Бүү бас ард түмэн хүчтэй

    Зочин, 2016-11-24 17:07:22, 202.72.244.221

    Таны нэр:

    Тайлбар:

  3. 9ОНД УЛААН МАНАН ЦАРАИТАИ ОЧИРБАТ ЦАГААН МОРИО НУРУУ ТУУРАИГҮИ БОЛГОЖ ТУРЖ ЭЦЭЭЖ АЛААД АРЬС ДЭЛ СҮҮЛИИГ НЬ ХУЖААД ӨВГӨНТӨӨР ӨГӨӨД ДУУССАН

    Зочин, 2016-11-03 11:03:49, 202.179.29.223Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ер нь Монголын ард тvмэн 1921 оноос хойш ядуу бсан Одоо ч ядуу хэвээрээ л бна.Гэхдээ ард тvмнИй амьдрал харьцангуй Маш их дээшилсэн боловч ядуу л баа юм.Гол нь ажилгvй орлогогvй.Тийм учраас Энэ байдалд цэг тавихын тулд шударга есыг л хэрэгжvvлэх шаардлагатай.Хэдхэн гэр бvл Монгол орноо тэр чигээр нь дээрэмддэг байдлыг л зогсоохгvй бол Монголчууд vvРд ядуу байх болно мен г тусгаар тогтнолоо ч алдахад ойрхон бна.

    Зочин, 2016-11-03 11:26:03, 104.8.1.196Хариу бичих

  6. 1921 оноос өмнө Манж, Хятадын мэдэлд байхдаа баян байсан гэх гээд байна уу. Харин ч 1970-1980-аад онд амьдрал боломжийн байсан шүү. Ихэнх айл өрх боломжийн дундаж амьдралтай, хэрэглээ бага байсан болохоор цалингаараа амьдраад болдог байсан.

    Зочин, 2016-11-18 15:47:23, 202.55.183.173

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Манай Ардчлагчид бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр л болсон.Ардчлалыг хазаарыг нь авсан морь шиг Монголчууд тал тал тийшээ харж,юу хүссэнээ хэлж чалчиж,хууль бараг хэрэггүй мэтээр ардчлалыг төсөөлж,бараг дээрээс нь ийм байх ёстой энэ нь нөгөө жинхэнэ ардчлал гэж хагас дутуу боловсорсон сэхээтнүүд тухирч Анархизм рүү л үндсэндээ орсон, түүний үр дүн өнөөгийн нүүр царай.Үүнд өтөл өвгөнөөс Бямбасүрэн,да.Ганболд,Очирбат,Элбэгдож,Батүүл гм-ийн этгээдийн хийсэн хэрэг,тэдний гүйцэтгэсэн үүрэг,ард түмэндээ мөнч их гай тарилаа шүү.Хий мэдэмхийрч 20-р тогтоол,өмч хувьчлал гээд үндэсний асар их баялаг хуримтлал,үйлдвэр,аж ахуйн олон газрын үүд хаалгыг хаалгаж,ажилчдыг ядуугийн эгнээнд оруулж хийж чадаж боловсруулж чадаж байсан зүйлээ хийж чадахаа байгаад Хятадаас идэж уух,өмсөж зүүх бүхнээ царайчлан/хамгийн чанаргүй зүйлүүдийг/өдий хүргэсэн,өнөөдрийн амьдралыг бий болгосон.Одоо ичихч үгүй ном номлох маягтай,нөгөөл мунхаруулгаа хэлсээр,ухаарахгүй нөгөө ертөнцдөө очих үлдлээ.Ард түмэндээ их л гай зовлон амсуулаад явахаар л болж байна даа.Одоо үхээгүй дээрээ буруугаа залруулж Монгол орныг дахиад өөр зам руу оруулж гэмээ цайруулах л үлдэж байна.

    Зочин, 2016-11-03 13:52:58, 202.179.31.119Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Хятадын төрийн өмчит "банк оф Чайна" манай улсад орж ирээд салбараа нээж Монгол улсын цорын ганц, хамгийн том ломбард болохоор шамдаж байна. Уг нь манай өнгөрсөн жилийн УИХ бол Хятадын банкийг Монголд нээж болохгүй хэмээн бүрмөсөн хаагаад орхичихсон. Ерөнхийлөгч хүртэл нэг улсын төрийн мэдлийн банк жижиг улсад салбараа нээх боломжгүй гэж анхааруулсан. Гэвч Хятадын төрийн өмчит банк Монгол улсад салбараа нээхийг бүхий л аргаар чардайн оролдож байгаа нь анхаарал татна. За яахав, өнөөдөр Хятад 6450 аж ахуйн нэгж, компани манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг юм гэсэн. Тэднийгээ дэмжье, бүгдийг нь өөд нь татъя гэсэн сонирхол байж болох юм. Гэхдээ л Хятадын төрийн өмчит банк гэдэг бол үндсэндээ Си Жин Пин даргын хувийн банк л гэсэн үг шүү дээ. Хэрэв уг банк манайд орж ирээд "ХААН БАНК" шиг л болчихвол түүнээс зээл авна гэдэг Си даргаас зээл авлаа л гэсэн үг болой. Си дарга ч манайханд хүссэнээр нь л доллар бол доллар, юань бол юань зээлүүлэх байх. Харин зээлийн хүү, хүүгийн хүү, алданги зэрэгтэйгээ нийлээд хэдэн жилийн дараа 70 сая малыг маань, 20 аймгийн газар нутагтай нь өрөнд хуу хамаад авчих вий дээ. Манайдаа том гэх Голомт, ХААН, ХХБ, Төрийн банк, Капитал, Хас энэ зургаан банк нийлээд ч дэлхийн хэдэн арван оронд өчнөөн зуун салбартай, 180 тэрбум долларын капиталтай, мөнгөний мангас гэмээр "Банк оф Чайна"-тай өрсөлдөнө гэвэл ёстой онигоо болох биз. Хамгийн гол нь "Банк оф Чайна"-гийн нөхдүүд өөрсдөө их сэжигтэй, эргэлзээтэй юм яриад байгаа нь осолтой сэтгэгдэл төрүүлнэ. Тэднийхээр бол Монгол шиг жижиг оронд гаднын том банк орж ирээд ажиллахад ямар ч ашиг олохгүй 10-хан тэрбум долларын эдийн засагтай буяхан улс юм байх. Тэгсэн атлаа ямар ч ашиггүй жижигхэн улсад салбараа нээе л дээ хэмээн давшлаад байгаа нь ёстой гайхмаар. Жишээ нь "Банк оф Чайна"-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син Жун саяхан Улаанбаатарын эдийн засагчдын клубын уулзалтанд оролцохдоо "Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж, үр ашиг хүртэхээр том зах зээл биш" хэмээн ярвайсан байгаа юм. Тэгсэн атлаа Монголд салбараа нээчих санаатай янз бүрээр оролдож банай гэхээр цэвэр бизнесийн бус улс төрийн л зорилго яваад байх шиг. Ноён Дай Син Жун цааш нь ярихдаа Монголыг маань нэлээд доош нь хийсэн. Жишээлбэл "Жижигхээн эдийн засагтай 2012 онд л анх удаа 10 тэрбум ам.долларт хүрсэн эдийн засаг. Гаднын том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь л гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд л сөрөг үзүүлэлт ихтэй танай зах зээл салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин байгаа учраас л ийм шийдвэр гаргасан тодорхой хэмжээний орчин бий гэхээр Монголд ажил хийдэг 6450 аж ахуйн нэгжийн эзэмшсэн талбай, газар нутгийг л хэлж байгаа юм болов уу даа. Манай банкны хувьд танай дотоодын арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусна. Засгийн газар, Төв банк хяналт тавих бүрэн боломжтой. Хуулийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар Төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн харилцаа л тогтоодог. Зээл авсан компанийнхаа менежмент, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөнгийн хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг" гэсэн байгаа юм. Манайхан түүнээс "Гадаадын төрийн банк орж ирэх нь үндэсний Аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн болгоомжилдог" тухай асуухад "Танай дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбараа ажилуулна. Тэгэхээр 40 гаруй хүн л ажиллана. 56 сая долларын капитал бүртгүүлэхээр Монгол банкинд саналаа өгөөд байна. Манайх 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл танай дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар 6 тэрбум доллар зээлүүлсэн гэдэг статистик гарсан. Тэгэхээр "Банк оф Чайна"-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочиход болно" хэмээн манайхны мөрөн дээр тас хийтэл алгадсан билээ. Манай дотоодын банкнууд 2013 онд бусдад 6 тэрбум ам.долларын зээл олгосон гэж үү. Тэгвэл том том төслүүд дээр гаднаас бадар барих хэрэг байгаа юмуу. Тэгээд ч "Банк оЧайна"-ийн зүгээс монголчуудад олгох боломжтой 460 сая ам.доллар гэдэг бол өнөөгийн ханшаар манай аль ч банкинд байхгүй их мөнгө. Нэг их наяд төгрөгийн зээл бидэнд өгнө гэсэн үг. Энэ банк салбараа нээчихвэл тэрхүү 460 сая ам.долларын дийлэнхийг хятадын барилгын компаниуд л зээлж аваад Улаанбаатар болон бусад газарт баахан байшин босгох буй за. Мэдээж тэр босгосон байшингуудад нь удахгүй нүүж эрх Хятад иргэд "Банк оф Чайна"-гаас зээл аваад л оролцох болов уу. Хятадын 100 хувь төрийн мэдлийн банк орж ирээд монголчууд маш бага хүү, урт хугацаатай зээл их хэмжээгээр нь баруун солгойгүй тарааж эхэлбэл Үндэсний банкууд нэгдэж нийлээд ч сөрөн зогсож чадахгүй. Хятадын төрийн банк "Та газаа барьцаалж мөнгө зээлээд тэр газар дээрээ амьдарч болно" гэхэд л Монголчуудын дийлэнхи газар тавиад зээлсэн мөнгөөрөө Байгаль далай үзэх, Итгэл хамбад мөргөе хэмээн явж эхэлж болзошгүй. Малчдад зориулан "Та малаа хариулаад зээлээ авч болно" гэхэд л ганц жилийн дотор Монголын 70 сая мал "Банк оф Чайна"-гийн мэдэлд шилжих болов уу. Ер нь яваандаа бидний хөгжлийн тулгуур гэж нэрлээд байгаа Оюутолгой, Тавантолгой бүгд л Хятадын төрийн банкнаас зээл аваад бүрмөсөн оосорлуулах буй за. Манай банкууд гаднаас нэмж зээл аваад өөдөөс нь хариу хөдөлье гэсэн ч Хятадын дөрвөн том банкны нэг, Дэлхийн шилдэг аравт багтдаг Банк оф Чайна"-г нуга дарна гэвэл онигоо болох буй за. Ийнхүү бид бүгд Хятад наймаачны өвөр дэх ёншгойт, янчаан хангинах даалин руу өнхрөөд унахын ирмэг дээр иржээ. Сүүлийн үед Монголын томоохон хэвлэлээр "Хүү нь бага юм бол пүү нь хэн ч байсан яадаг юм гэх мэдээлэл гарах болсон ч жинтэйхэн юм атгачихсан нөхдүүд л өмөөрөөд байх шиг. "Банк оф Чанай"-г ямхын онол ялгааны хүчийг хослуулж байх шиг санагдана.

    Зочин, 2016-11-03 13:55:09, 202.9.40.97Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. зөв

    Зочин, 2016-11-03 16:49:20, 103.26.194.107Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. монголчууд ёстой нэг хорон муухай санаатай хүмүүс юмаа. нэгнийхээ мууг үзэж таашаал авах гээд улайрдаг муухай хүмүүс их байна. хүний мууг үзсэний хариу нь хатуу даа.

    Зочин, 2016-11-07 16:20:49, 124.158.110.82Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. khyatadiin bankiig oruulj irekh ni zuvuu er ni mongolchuud tur barikh chadvarguigee kharuulaad bkhad khyatadtai negdsen ni barag deer biz

    Зочин, 2016-11-08 12:58:27, 202.21.111.43Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Очирбат "бар" улс болгоно гээд "баар" улс болгосон. Багабанди "загас барих арга зааж өгнө" гээд өөрөө солиорч "титэм үг" гэж сургааль бичих болсон. Энхбаяр "108 бодлого" гээд шашин ярьсаар "ялтан" болсон, гэхдээ "өр"-ний асуудлыг нимгэлсэн. Элбэгдорж "төрийн тэрбумтануудыг хязгаарлана" гэсэн одоо өөрөө "тэрбумтан" болж байгаа бололтой. Нам ярьж "солиорогчид"-дод "монгол, ард түмэн" хамаагүй бололтой дог оо.

    би, 2016-11-08 23:57:19, 103.212.117.224Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Монгол гэж "худлаа цээжээ дэлдэгчид" ичиж амьдармаар юм. 1949 онд Орос, Монгол цэргүүд Хятадыг Японоос чөлөөлсөн. Тэр үед Хятад орон "ямар" байлаа. Гэтэл өнөөдөр хятад "ямар" болчихов гээд бусдын "сайн" талыг дууриаж, үюлгэр авмаар. Гэтэл "Чингис" гэж өөрсдийгээ "дөвийлгөсөөр" 3-хан сая хүн энэ том нутаг, энэ их баялаг, олон малтай байж "ямаршуухан амьдарч" байна даа? Ичиж үхэж амьдарах хэрэгтэй юм даа. Бусдын мууг нь хаяж, сайныг нь тусгаж амьдармаар...

    Иргэн, 2016-11-09 00:07:30, 103.212.117.224Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Хажууд нь дэлхий атаархам боломж нь байхад хоорондоо хэрэлдээд хегжих боломжоо алдаад суугаа нь бидний ухаангуйн шинж. Хохь нь гэж уунийг хэлэх байх. Парламент монголд тохирохгуй нь 26 жилийн явдлаар батлагдаж бна. Хулгайч уйлдвэрлэхээс еер юм алга. Диктатур л хэрэгтэй. Феодалаасаа гарч амжаагуй байхад нь туршилт хийгээд байхаар чихэр харсан хуухэд шиг енгенд хууртаад бна. Еронхийлогчийн засаглал хатуу терийн чиг хандлагын хегжлийн баримжаатай болж байж бид хегжине.

    Зочин, 2016-11-09 16:58:16, 87.67.196.219Хариу бичих

  22. Ерөнхийлөгчийн засаглал байж болох ч манайхан ямар ерөнхийлөгч нарын гарыг дамжив Манайхан шиг хувиа боддог өөрт ноогдох одон хэмээгдэх төмөр / дээр үеийнхээр бол отго жинс гэх хэрэмний сүүл өнгөтэй чулуу / гавьяа шагнал гэх гавьяат ардын цол зэрэг гамбир хүртэх шунал дээр тогловол эх орон ард түмнээ боддоггүй хэсэг сүрэг / мал бол алаад идчихмээр / одоогийн сэтэхүй дээр болохгүй л санагдаад байх юм

    зочин, 2016-11-10 11:55:18, 103.10.21.60

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Ардчилагчид эхлээд аж үйлдвэрийг устгасан шүү дээ.материаллаг үйлдвэрлэл бүхний эх суурь байдаг. социалист орнуудын байгуулж өгсөн үйлвэрүүд тэр үеийн хятадын үйлдвэрүүдийн технологиос хоцрогдонгуй байгаагүй юм. Гэтэл хятад тэр үйлвэрүүдээрээ ажилласаар байгаад шинэчлээд л хөгжиж байгаа юм.Хятад социалист төрийн удирдлагыг зах зээлтэй хослуулснаараа амжилт гаргаж байгаа юм .Одоо иймэрхүүгээр явж байгаа Беларусь зэрэг орон байна. Орос ч бас энэ замыг сонгож магадгүй байна. Бидэнд одоо энэ 2 намаас төрийг салгахын тулд Д.Содном гуайн дэвшүүлдэг хоёр танхимт их хуралтай болохоос өөр аргагүй . төрийн бүтэц хямралд ороод байна шүү дээ. Энэ нь зөв гөдгийг намууд мэдэж байгаа боловч эрх мэдлээ алдахаас айж байгаа билээ. Энэ улс төрийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Ерөнхийлөгчийн засаглал бол нэг айлын мэдэлд улсаараа ороод тэр айлыг гадаад улс худалдан авахад улсаараа худалдагдана гэдгээ гэнэн хүмүүс минь ойлгох цаг болсон. "Стан" уудын туршлага үүнийг харуулж байгаа. Хямардаггүй орон болох гэвэл намаас төрийг салгаж ард түмэнд өгөх .Өгөхгүй бол босож тэмцэх. Манайхан даан ч босохгүй дээ. Талхаа тав хувааж идэхдээ л таарсан улс.

    Дорж, 2016-11-09 20:17:26, 122.201.22.50Хариу бичих

  24. Бидний үе босож тэмцсээн даанч нөгөө хэд маань мурчихаад байна Одоо ахин тэмцэх цаг яг одоо ирчихээд байна

    Доржид, 2016-11-10 11:58:26, 103.10.21.60

    Таны нэр:

    Тайлбар:

  25. ахмад үеийнхээ орос ахтайгаа нийлж хийж бүтээсэн үйлдвэрийг хувьчлал, хулгай, луйвараар авчихаад муу муухайг нь гайхахаас биш хийж бүтээх ажлыг хийсэнгүй. хэдэн хүн ажилладаг сая гутал үйлдвэрийг авчихаад өнөөдөр хэдэн гутал хийдэг хэдэн хүнийг цалинжуулдаг болчихов. энэ мэт олон жишээ зөвхөн нийслэлээр авч үзвэл мөн ч том тоо гарч гай амшгийг нь мэдрэх биз монголд ардчлал биш дураараа дургигч анархизмийн сонгодог замд орлоо

    зочин, 2016-11-12 09:22:01, 49.0.204.173Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. эх орон, тусгаар тогтнол, монгол түмнээ гэх сэтгэлтэй хүн бүхэн нэгдэн тэмцэхгүй бол баяр, баярцогт, элбэгдрож мэтийн луйварчид монголын баялаг, газар нутгийг маань худалдчихаад гадаадад гарч гэдсээ илээд эхнэр солиод л хэвтцэгээх гэж байна шүү эх ороныхоо төлөө тангараг өргөсөн бүхэн босон тэмцэх болсон юм бишүү?

    зочин, 2016-11-12 09:43:15, 49.0.204.173Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ ХОРИОД ЖИЛД МОНГОЛ ХҮНЭЭ ИХ ЭВДЛЭЭ .ДЭЭР ДОРГҮЙ ИХ Л ХУЛГАЙЛЖ БАЙВАЛ ЗАХ ЗЭЭЛЭЭР АМЬДАРЧ БАЙНА ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛОХ ШИГ БОЛЛОО. МӨН Ч ИХ ӨӨРЧЛӨЛТ ХҮМҮҮЖИЛ ЯВУУЛЖ ЁС ТӨРТЭЙ ХҮМҮҮС БИЙ БОЛГОНО ДОО.НЭН НАМУУД ЧИНЬ ДОТРОО ЁС СУРТАХУУН ЯРЬДАГГҮЙ БОЛОЛТОЙ. ТЭГЭЭД БАС СОЦИАЛИЗМИЙН ҮЕИЙН КОММУНИСТУУДЫН ҮРГЭЛЖЛЭЛ ГЭЖ ЯРИАД БАЙГАА. ЯГ ТЭДЭН ШИГ ЯПОНЫ БУУНЫ СУМНЫ ӨӨДӨӨС ЯВЖ ХАРАГДААЧ.НАМУУДААС ТӨРИЙГ САЛГАХ НЬ ЗӨВ . АРД ТҮМНИЙХЭЭ ТЭРГҮҮНИЙ ХҮМҮҮСИЙГ ХУРАЛД СОНГОЁ .ЭНЭ ХУРЛЫГ ТАРААСАН Ч ЯАХАВ. ӨНГӨРСӨН 20 ИОД ЖИЛИЙН УЛС ТӨРЧДӨӨС ҮЛДЭЭХ ХҮМҮҮС ТУН ЦӨӨХӨН БАЙНА ДАА. БҮГД БИЕ БИЕНТЭЙГЭЭ ЛУЙВРААРАА ХОЛБОГДЧИХСОН ЖҮЖИГЧИД.ТОЛГОЙНООС НЬ ГАРЧ БАЙГАА ШИНЭ САНАА Ч АЛГА.АЛЬ ДЭЭР ӨӨРЧЛӨХ БОЛЧИХСОН ҮНДСЭН ХУУЛИА ШҮТЭХИЙГ НЬ ЯАНА. ӨӨРСДИЙН НЬ АРЬСАНД ХЭРЭГТЭЙ БОЛООД ТЭР.ЗАРЧМЫН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ БОЛСОН БАЙХАА.ШИРҮҮХЭН ТЭМЦЭХГҮЙ БОЛ НОМХОН АРД ТҮМНЭЭ ЭЛЭГ БАРЬЖ ДУУСЛАА.

    ГОНГОР. ТӨВ АЙМАГ, 2016-11-12 21:04:38, 103.212.117.200Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Очирбат ядаж дээлээ мялааж мангартаж байхаар өөрснөө невтиин том үйлдвэр барсан бол өдиид босоод ирсэн байхгүй юу Түдэвгуйг сонгсон бол арай өөр байх байсан байлаа харамсаж байна өөриигөө яаж бяжхав гэж бодсон амиа бодсон хүммссээс болоод ингэж ядарч байна одоо энэ төр бариж баиагаа нам бол бидныг бодхгүй өөрсныгээл бодно мөнөгны маавууд

    ЗОЧИН, 2017-03-04 20:34:06, 202.9.40.39Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: