Д.Лхагвадорж

АН-ын Онц их чуулган дуулиантайхан болж өндөрлөлөө

Нийтэлсэн: 2016-09-19 09:52:00

2016 оны УИХ-ын сонгуулиар томоохон ялагдал хүлээсэн АН ялагдлынхаа шалтгаан, хариуцлагаа хэлэлцэхээс гадна шинэ удирдлагаа сонгох, намынхаа дотоод ардчилал, шинэчлэл өөрчлөлтийн талаар ид ярьж байна.
 
Улстөрийн хүрээний сонирхол татсан сэдвийн нэг болох уг асуудал хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа. Тэгвэл одоогоос 10 жилийн өмнө тус намд бас л маш төвөгтэй байдал үүсч, намын даргаа шинээр сонгох, намаа хүнд байдлаас гаргах, нэр хүндийг нь аврах, шинэчлэх талаар ярьж байсан юм.
 
Тухайн үед тэд асуудлаа АН-ын Онц их хурал зарлан хуралдуулах замаар хэлэлцэж байсан бөгөөд уг үйл явцыг миний бие парламентын сэтгүүлчийнхээ хувьд сурвалжилж байснаа “Үйл явдал. Байр суурь. Баримт” номондоо оруулсан билээ. Тэрхүү сурвалжлагаа одоо хураангуйлан хүргье.  
 
АН-ын Онц их чуулган (хурал) эхэллээ. Онц гэдэг тодотголтой болоод ч тэр үү төлөөлөгчдийн дийлэнх нь эхнээсээ маш идэвхтэй байгаа нь ажиглагдсан. Ямартаа ч хурал аядуу зөөлөн уур амьсгалд эхлээгүй. Энэ намд үнэхээр олон асуудал хуримтлагдсаныг илтгэх мэт бараг бүгдээрээ л үг хэлэх гэж яарч байгаа нь мэдрэгдсэн. Эхлээд АН-ын дарга Р. Гончигдоржийн хэлсэн богинохон үг нь төлөөлөгчдөө нэг л зүйлд уриалан дуудсан шинжийг бүрэн агуулсан байлаа. “Нам маань хагарч бутрах ёсгүй. Улам хүчирхэгжих хэрэгтэй. Ингэхийн тулд эв нэгдэл чухал” гэсэн нэг тиймэрхүү утгатай үг хэлнэ лээ.
 
Гэхдээ Р. Гончигдорж “Эх орон-Ардчилал” эвслийг тараасан, хамтарсан Засгийн газрыг унагаасан, дараа нь АН-ын хүчийг сулруулах гэсэн тэр хүмүүст АН эв нэгдэлтэй байгаагаа харуулах хэрэгтэй” гэдэг үгээрээ үндсэндээ М. Энхсайхан нарыг “яллаад” авав. Ингэж хэлсний дараа танхимд бөөн шуугиан үүссэн нь хурлын төлөөлөгчид дээрх үгийг хоёр янзаар хүлээж авч байгаа хэрэг.
 
Нэг ёсондоо Р. Гончигдорж, М. Энхсайхан гэсэн хоёр талыг баримтлагчид ялгарч харагдсан гэхэд болно. Хамгийн гол нь Гончигоо дарга энэ үгээрээ хөөгдсөн хүмүүсийг намдаа эргүүлж авахгүй, “Үүрд баяртай” гэж үдэх сонирхолтой байгаагаа тодоос тод ойлгуулаад авав бололтой. Угаасаа хэзээ ч бие, биеэ хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс юм байна гэдэг бодол тухайн үед олон хүний толгойд шууд буусан болов уу.
 
Гэвч 1500 орчим төлөөлөгч дотор даргынхаа энэ санааг дагахгүй хүн байсан нь мэдээж. Зарим нь тэсэлгүй хэлэлцэх асуудлын түрүүнд намаас хөөгдсөн хүчтэй лидерүүдээ эргэж татах талаар ярих хэрэгтэй гэдэг байр сууриа нэлээд эмоцитойгоор илэрхийлж гарсан. Тухайлбал,  1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Д. Энхтайван индэр дээр гүйхээрээ гарч ирээд “Нэг санал хэлье. Бид 1990 оноос хамт явсан журмын нөхдөө эгнээнээсээ хөөлөө гэж үү? МАН Х. Чойбалсангаа хөөгөөгүй байхад манай цөөн хэдэн дарга намынхаа гишүүдийн оролцоогүйгээр М. Энхсайхан, Ж. Наранцацралт, М. Сономпил нарыг “цаазалчихаж”. Тэгэхээр энэ асуудалд нухацтай хандая, эргэж ярья. Бүр хэлэлцэх асуудлын эхэнд оруулья” гэж ширүүхэн хэлэхэд зааланд “хайя хүүе” болоод явчихав.
 
Ядаж байхад хурал даргалагчаар сонгогдсон Д. Дорлигжав “Хэлэлцэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо шийдсэн. Тэр зарчмаараа л явна. Энэ хурлаа үнэхээр эмх замбараатай хийе гэж бодож байвал дэгээ барих хэрэгтэй. Хөөгдсөн хүмүүсийн хувьд гэвэл тэдний асуудлыг намын дүрмийн дагуу шийдсэн шүү дээ” гэж хэлээд тавьчихсан биш шуугианыг улам дэвэргэж орхив. Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын АН-ын дарга бас Энхтайван нэртэй төлөөлөгч босч ирээд “Бид энэ намыг шинэчлэхийн төлөө зорьж ирсэн. Хурлаа маш үр дүнтэй хийх ёстой. Гэтэл ҮЗХ-гоор хэлэлцэх сэдвийн дарааллыг баталсан гэнэ үү? Таны үгээр явах юм уу” гэж Д. Дорлигжав руу агсарч гарав.
 
Хурал даргалагч “Нөхөд минь, ямар ч байсан дэгээ барья. Одоо намын илтгэлийг С. Ламбаа тавина” гэснээр байдал арай намжив. Намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсээс эхлээд ганцхан Ц. Элбэгдорж үг хэлсэн. Бусдад нь тийм боломж олдоогүй. Үүнд дургүйцсэн зарим төлөөлөгч дээгүүрээ угаасаа ийм хор найруулсан байна хэмээн өөр хоорондоо ярилцах нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Экс Ерөнхий сайдын хувьд тайзан дээр гүйхээрээ гарч ирэх, гараа даллах зэргээр Америк сонгуулийн стилиэс чамгүй суралцсанаа харуулав. Угаасаа муугүй уран илтгэгч болохоор гоё сайхан үгээр төлөөлөгчдийн бодол санаа руу шууд л довтолж гарсан.
 
Төлөөлөгчдийн дунд “Онгод нь буусан яруу найрагч шиг санагдлаа” гэх хүн ч байв.Их удаан илтгэл тавьсан. Засгийн газар (2004-2006 онд ажилласан Ц. Элбэгдоржийн тэргүүлсэн Их эвслийн танхим) огцорсон болоод АН-ын нэр хүнд унасан шалтгаан, ажилгүйдэл, ядуурал, авлига, бас “Оюу толгой”-г ч орхилгүй ёстой хамж шимээд үгээр бөмбөгдөх шиг болсон. Ард түмний ядуу дорой байгаа нь ердөө л төр засгийн буруу гэж чангахан тодорхойлсон.
 
Ядаж эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг хэлсэнгүй. Мань эр ард иргэдийн амьдралыг дээшлүүлж, авлигаас Монголыг салгаж чадах улстөрийн хүчин бол ганцхан АН гээд  Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг, өрсөлдөгч МАН-ыг үнэхээр хайр найргүй гөвөв. “Бид өмнө нь коммунистуудтай өрсөлдөж байсан бол одоо капиталистуудтай өрсөлдөх боллоо. Албан тушаалаа алдвал амьдралаа алдах, мөнгөө алдах, нэр төрөө алдах тийм хүмүүстэй өрсөлдөх боллоо” гэж үргэлжлүүлэв.
 
Юутай ч Ц. Элбэгдорж үг хэлснээр намын дарга болох санаатай яваа Э. Бат- Үүл нарт “үхлийн цохилт” өгсөн болов уу. Тус намын ҮЗХ-гоор баталсан дүрмээр бол АН-ын даргад нэрээ дэвшүүлэх эрх төлөөлөгч бүхэнд нээлттэй. Хэрэв намынхаа даргын суудалд горилохоор шийдсэн хүн анкет, өргөдөл, намын батлах, мөрийн хөтөлбөр гэсэн дөрөвхөн баримт бүрдүүлээд л гүйцээ. 
 
Үдээс хойш АН-ын Онц их чуулган асуудлаа хаалттай хэлэлцсэн. Тэгэхлээр намын даргад чухам ямар хүмүүс нэр дэвшиж байгааг шууд мэдэхэд хэцүү байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр бол Э. Бат-Үүл, Ц. Элбэгдорж, С. Баярцогт, З. Энхболд, Н. Алтанхуяг нар намынхаа тэргүүнд нэр дэвших нь тодорхой болсон бололтой юм. Хурлын завсарлагааны үеэр фракц, фракцаараа ялгаран аминчлан ярилцаж байгаа нь хэнд ч ажиглагдахаар байлаа.
 
Зөвшөөрөлгүйгээр индэрт хариалган гарч байсан Д. Энхтайван намаасаа хөөгдсөн М. Энхсайхан тэргүүтнийг эгнээндээ эргэж татаж оруулах хэрэгтэй гэдэг саналаа зөвшөөрүүлэхийн тулд хүн хүнтэй уйгагүй тулж харилцахыг хичээж, энд тэнд гүйнэ. Намаа шинэчлэх хөдөлгөөний Э. Золбаяр, Д. Болдхуяг нар ч тэрүүхэн тэндээ “төвхнөөд” амжсан байлаа.
 
Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл, Р. Гончигдорж нараас өөр хүн намын дарга болох ёстой гэж үздэг тэдгээр залуус их хурлын дараа ямар шийдэлд хүрэх нь тодорхой бус юм. Тэдний хувьд зүгээр байсангүй, төлөөлөгчдөд хандаж ил захидал тараагаад амжсан. Тэр дотор нь “Хурал зарлах нь хууль бус, намыг шинэчлэх огтхон ч хэрэггүй гэж эсэргүүцэн бачимдаж байсан удирдлага, лидер гэх хүмүүс өнөөдөр худал, үнэн нь мэдэгдэхгүй ч шинэчлэл ярьдаг болсон нь нэг том алхам юм. Хэн нь жинхэнэ ёсоор шинэчлэхийн төлөө, хэн нь маск зүүсэн дүр эсгэгч болохыг шүүн тунгаах мэргэн ухаан танд бий” гэх мэт айхавтар өгүүлбэрүүд харагдана лээ.
Ц. Элбэгдорж АН-ын дарга боллоо 
 
АН-ын Онц их чуулган гуравдахь өдрөө үргэлжилж өндөрлөсөн. Намын даргын асуудлаас болж нэг өдөр нэмж хуралдсан хэрэг л дээ. Эхний өдөр АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг хэлэлцсэн. Энэ үеэр хэд гурван төлөөлөгч хэрүүл уруул хийснийг эс тооцвол асуудал ерөнхийдөө зовлонгүй шийдэгдсэн. Үзэл баримтлалаа ч сүртэй өөрчлөөгүй. Ганц нэг засвар орох нь орсон аж. Гэхдээ хуучин сонгож авсан барууны чиг баримжаан дээрээ үнэнч  үлдэхээр тохиролцжээ. Ажлын хэсгийн боловсруулсан Үндсэн дүрмийн төсөл ч нэг их цаг уясангүй тэгсхийгээд батлагдсан байна. Гэхдээ мэдээж  шинээр батлагдсан Улстөрийн намуудын тухай хуультай уялдуулж өөрчлөлт оруулсан байна. Харин намын даргаа сонгох  асуудал тэдний хувьд хамгийн хэцүү даваа байсан бололтой.
 
Зарим нь арай л босч зодолдоогүй. Ерөнхийдөө Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл гэсэн хоёр “акул” дээр санал хуваагдаж байгаа нь мэдрэгдсэн. Тэднээс огт өөр хүнийг дэмжих, нэр дэвшүүлэх сонирхолтой хүмүүс мэр сэр байвч дээрх хоёр улстөрчийн нөлөөлөл тэр сонирхолыг аргагүй л бүдгэрүүлж байх шиг санагдсан. АН-ын ҮЗХ-ны батласан дүрмээр бол төлөөлөгчдийн хэн нь ч намын даргад нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй. Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нараас гадна З. Энхболд, Г. Батхүү, Н. Алтанхуяг гээд өөр хэд хэдэн хүний нэр дуулдаж байсан боловч нэрээ татах нь татсанаар сүүлийн шатанд Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл, С. Баярцогт, Д. Энхтайван нар өрсөлдөхөөр тунаж үлдсэн.
 
Тэд ээлжлэн мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Бүгдээрээ л энэ нам яагаад хүнд байдалд оров, цаашид нэр хүндийг нь хэрхэн сэргээх вэ, удирдлагын зүгээс ямар бодлого, менежмент боловсруулж хэрэгжүүлэх вэ зэрэг сэдвийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө аль болох ойлгомжтой, энгийнээр тайлбарлахыг хичээж байлаа. Гэхдээ үзэл бодол, байр суурь, арга барилын хувьд арай л зөрүүтэй юм даа гэдэг бодол хэн хүнгүй төрсөн байх. Э. Бат-Үүл УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа 10 сая төгрөг өгдөг явдлыг эрс буруушааж, фракц бүлэглэлд хуваагдсаныг үзэн яддагаа илэрхийлсэн бол, Ц. Элбэгдорж АН-ын гол дутагдал нь хариуцлагын тогтолцоогүй явдал хэмээн тодорхойлсон. 
 
С. Баярцогт үгээ аядуу эхэлсэн. Сүүлдээ дуу нь чангарч, тэр хэрээр улсуудын анхаарал түүн дээр илүү төвлөрч байлаа. Ямар ч байсан энэ залуу хүмүүст таалагдах үг хэлэхээс аль болох зугатаая гэж бодож гарсан шиг байгаа юм. Хэлсэн үгэнд нь ердөө л шүүмжилсэн өнгө аяс давамгайлсан. Тэр зоригтой ярьсан. “Энэ хурлаас шинэчлэл харагдахгүй байна. Гадуур Болор цомын тэмцээн болж байна гэж ярьж байна шүү”  гэж бусад нэр дэвшигчдийн хэлээгүйг хэлж чадсан. Тэр хэрээр авах саналаа алдсан байж мэднэ. 
 
Дөрвөн нэр дэвшигчдээс төлөөлөгчдийн сонирхолыг хэл амаараа дутуугүй татсан хүн бол Д. Энхтайван. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан энэ хүнийг АН-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлэх юм гэж үнэндээ олон хүн зүүдлээгүй  л дээ. Гэвч мань хүн АН-ын даргад зүтгээд зогссонгүй, тайзан дээрээс “Хэрэг болохоор ирчихээд бусад үед Америк явчихдаг хүмүүс хэрэггүй. Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь би уулзах гэж бүтэн хоёр гурван сар яваад чадаагүй. Ийм хүнийг дарга болгочихоор жирийн гишүүдтэйгээ уулзах юм уу? Одоогийн ҮЗХ тарах хэрэгтэй.
 
Ах дүү, хамаатан садангаараа дүүрсэн ийм удирдах дээд байгууллагаар яах юм бэ. Ер нь  өнөөдөр дарга сайд болчихоод явж байгаа хүмүүс ямар зовлонгоор дээшээ гарсан юм бэ? Тэд ардчиллын төлөө, намынхаа төлөө ганц шөнө нойргүй хонож үзсэн юм уу? Зарим хүн Г.Батхүүг намын даргад нэр дэвшүүлэх гэнэ. Үнэндээ би түүнийг АН-д оруулж ирэхдээ Чингис хаан шиг хүн болоорой гэж захиж байсан. Гэтэл ард түмний итгэлийг цуглуулдаг хүн дарга болохоос биш архи пиво цуглуулдаг хүн яавч дарга байж болохгүй” гэгчлэн ёстой авч өгсөн дөө. Хурлын төлөөлөгчид нэг инээж, нэг уурлан байж түүний яриаг дуусгасан. 
 
Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулна, дараа нь асуулт хариулт гэсээр байтал бүтэн өдөр өнгөрөх шахсан. Арай гэж дээрх бүх үзэгдэл дууссаны дараа нууц санал хураалт эхлэв. Орой 19 цаг өнгөрч байхад санал хураалтын дүн гарчээ. Ц. Элбэгдоржийн төлөө төлөөлөгчдийн 46, 4 хувь нь буюу 654 хүн, Э. Бат-Үүлийн төлөө 39,8 хувь буюу 561 хүн, С. Баярцогтын төлөө  190 хүн буюу 13 хувь нь санал өгсөн байлаа.
 
Харин Д. Энхтайваныг дөрөвхөн хүн л дарга болох нь зүйтэй гэж үзсэн юм. Онцлог нь хэн нь ч 50 хувиас дээш хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь шатны санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Хамгийн олон хүний дэмжлэг авснаараа Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл хоёр дээр дахин санал хураахад Ц. Элбэгдоржид АН-ын хувь заяаг авч явах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ноогдсон юм.
 
2006. 4 дүгээр сарын 2. 
Дажсүрэнгийн Лхагвадорж 

52 сэтгэгдэл харуулж байна        

  1. банк хууль шуухийн байгууллага уймуулсэн Энхтайванаар л хурлынхаа гол хун гэж узэж байгаа онц их хурал ч олигтой зам голидролдоо орж ур дун гарахгуй нь дээ

    зочин , 2016-09-19 10:57:52, 43.242.242.183Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. zail an uusaaa, ardchilsan nam sunu

    zochin, 2016-09-19 11:39:01, 138.87.133.4Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Жингэр нохой хуцна, жингийн цуьаа хөвөрдөгөөрөө хөвөрнө.

    Зочин, 2016-09-19 12:18:10, 59.153.87.204Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. АН харин ч дотоод ардчилалтай нам

    Зочин, 2016-09-19 12:18:35, 103.26.195.150Хариу бичих

  8. Монголчууд минь АНы яриад байгаа фракцын зодоон гэдэгийг сайн бодож тунгааж ойлгох хэрэгтэй. Энэ фракцууд Монголыг зөв замаар явуулахын тулд үзэл бодол итгэл үнэмшлийн оюун ухааны тулаан хийсэн үү, мэдээж үгүй. Эрх мэдэл ид хөрөнгөний ард түмний байгалын баялагыг хувьдаа завших зодоон л болсон. Энэ зодооноо бид нарт Ардчилал гэж ойлгуулахыг чармайж ирсэн. АН Ардчилалын үнэрч байхгуй бүлэг дээрэмчдийн орогнодог газар удаж байна

    Зочин, 2016-09-20 06:35:16, 96.255.148.186

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Аль ч нам байсан хүрээнийхээ хэдэн хүнээ л ээлжилдэг. Энэ нь харилцан ашигтай байдлаар явагддаг.Энд албан тушаалын том наймаа, авилга хахуул бүх юм өрнөдөг.Доороос хүнээ гаргаж хүч үзнэ чинээ саналтгүй учир нам нь өөрлөгддөггүй нь түмэн үнэн. Шинэхэн өөрчлөлт хийх хүмүүсээс хууччуул үхтлээ айдаг нь бодит үнэн. Ингээд эцэст нь өөрсдийгөө булшилдаг л байхгүй юу...

    Эмгэн, 2016-09-19 13:16:41, 150.129.142.101Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. 2006. 4 дүгээр сарын 2. gej bna sh dee

    zochin, 2016-09-19 13:22:41, 202.131.235.74Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Сэтгэгдлийн тоо, өнгө аясыг харахад АН ч сонин биш болж дээ, хөөрхий...

    зочин, 2016-09-19 13:26:37, 103.229.121.171Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Уинстон Черчилль/

    Зочин, 2016-09-19 15:51:30, 139.5.218.49Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

    Зочин, 2016-09-19 15:51:42, 139.5.218.49Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

    Зочин, 2016-09-19 15:51:56, 139.5.218.49Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

    Зочин, 2016-09-19 15:52:09, 139.5.218.49Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    Зочин, 2016-09-19 15:52:23, 139.5.218.49Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-09-19 15:52:41, 139.5.218.49Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-09-19 15:52:53, 139.5.218.49Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

    Зочин, 2016-09-19 15:53:07, 139.5.218.49Хариу бичих

  30. яг үнэн. дэмжих хэрэгтэй.

    дэмжигч , 2016-09-21 21:47:41, 202.9.40.58

    Таны нэр:

    Тайлбар:

  31. МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

    Зочин, 2016-09-19 15:53:20, 139.5.218.49Хариу бичих

  32. heterhii oroitjee yynd chi byr ih gol yyreg gyicetgesen shyy.ard tymnii emne arslan taijiin tolgoigoo tavih heregtei. ersheeh ygyigee mongol tymen mednee.

    sansar, 2016-09-19 21:41:59, 202.72.243.146

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2016-09-19 15:53:35, 139.5.218.49Хариу бичих

  34. Эх сурвалжаа бүрэн нэрлэнэ үү. үүний яг эсрэг онол ч байдаг. бас л дэлхийн хэмжээний эдийн засагчдын толгой дотроо боловсруулсан онол. Эх сурвалжийг тань, ядаж тэр Нобелийн шагналтны нэрийг сонсоё. Хоёрт, эдийн засгийн алуурчин гэдэг нэр томьёог хар пиарчид тодорхой улс төрчийг унагах зорилгоор гаргаж ирснийг харамсалтай нь Орост орчуулж гадны хөрөнгө оруулагчдын эсрэг ашигласныг манайх онол гэж бодоод орчуулаад, эдийн засгийн бодит байдал мэтээр ойлгочихсон тууж яваа. Инээд ч хүрэх шиг

    Зочин, 2016-10-20 18:06:07, 103.11.195.18

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, , Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

    Зочин, 2016-09-19 15:55:48, 139.5.218.49Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

    Зочин, 2016-09-19 15:56:10, 139.5.218.49Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

    Зочин, 2016-09-19 15:56:28, 139.5.218.49Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

    Зочин, 2016-09-19 15:56:43, 139.5.218.49Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

    Зочин, 2016-09-19 15:57:01, 139.5.218.49Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

    Зочин, 2016-09-19 15:58:05, 139.5.218.49Хариу бичих

  46. Олон шашинаас Тувдийн шарын шашин хамгийн хулцэнгуй болгон будуулэг мухар сусэг руу тулхдэг шашин, Монголын Эзэнт гурнийг газрын хорсноос арчсан туух бий Буу март!

    Зочин, 2016-10-04 10:42:49, 24.1.171.125

    Таны нэр:

    Тайлбар:

  47. Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/

    Зочин, 2016-09-19 15:58:29, 139.5.218.49Хариу бичих

  48. Энэ шашны талаарх ишлэлүүд бүгд Соён гэгээрлийн үеийнх буюу байгалийн үзэгдлийг шашны мухар сүсгээр тайлбарлаж байснаас холдон байгаль шинжлэл ид цэцэглэж байсан үеийнх

    Зочин, 2016-10-20 18:09:18, 103.11.195.18

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/

    Зочин, 2016-09-19 15:58:47, 139.5.218.49Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/

    Зочин, 2016-09-19 15:59:03, 139.5.218.49Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/

    Зочин, 2016-09-19 15:59:24, 139.5.218.49Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

    Зочин, 2016-09-19 16:00:22, 139.5.218.49Хариу бичих

  56. Руссо

    Зочин, 2016-10-20 18:09:41, 103.11.195.18

    Таны нэр:

    Тайлбар:

  57. Элбэгдоржийн ноход турхираад АН ын хурлыг 2 удаа хойшлууллаа АН ын дэмжигчид МАН ыг айлгаж ялж байсан хамт олноо нэгтгэж ялдаг Алтанхуяг менежер эсвэл хамт олноо хагалж турхирдаг ялагддаг Элбэгдорж менежер хэрэгтэй юу гэдгээ бодмоор байна шүү

    Зочин, 2016-09-19 16:25:37, 122.201.21.52Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Odoo ene domog bolson partotsanuudaasaa salah heregtei ed nar odoo daranguilagch bolj bn

    Zochin, 2016-09-19 21:44:16, 128.78.141.176Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Баярцогт Сайханбилэг хоёртой хатуу тооцоо бодох хэрэгтэй шүү дээ... АН Арчаагүй Нуснууд болжээ

    Зочин, 2016-09-19 21:53:28, 202.21.106.126Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. бат-үүл, элбэгдорж, сайханбилэг, баярцогт, З.энхболд, С.эрдэнэ, сосорбарам, дорлигжав, гарамгайбаатар нар бол ардчиллыг гуйвуулагч, эд хөрөнгөнд шунагч нар, эд нарыг намаас зайлуулж,арга хэмжээ авах хэрэгтэйг бүү март, мартвал АН сөнөнө

    Зочин, 2016-09-19 22:29:53, 103.57.92.133Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Энэ самжнуудыг бүгдийг нь бариад зоопаркийн торонд хийж үзмэр болгох хэрэгтэй.

    Зочин, 2016-09-20 00:11:00, 202.9.44.83Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. AN uud min shinechleltei shinechlelgui mgl.oos zailaa

    Зочин, 2016-09-20 07:46:51, 202.9.41.199Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. монголд ардчлал нэрээр халхавч хийсэн дураараа дуригагч анархизм эрчээ авч байна. хэрэв ардчлал байгаа бол хуулийн хүрээнд өндөр сахилага тогтож өнөөгийн төр болж эх орны тусгаар тогтнол ард түмний амьжиргааны түвшинг доройтуулж зөвхөн өөрдөө баяжихын тулд зөвхөн өөрсөддөө үйлчлэх төрийг цогцлоож байна.

    зочин, 2016-09-20 07:47:51, 49.0.204.93Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. shine kun garval zugeer bish uu. shinee tom lider uhaantai yumnuud ni demjeed...

    Зочин, 2016-09-25 13:50:32, 202.179.29.17Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. АН-ын удирдлага, ардчлалаар халхавчилсан дураараа дургигч анархист шуналт хувалзнуудаар МАН-ын удирдлага ардаар халхавчилсан хахууль, газрын наймааны шуналт хувалзнуудаар дүүрчээ.эднийг хорт үйлээ биелүүлэхэд гар хөл бологчдыг орон нутгийн сонгуулиар гаргахгүй байх хэрэгтэй байна. иймд АН МАН-аас нэгч хүнд санал өгөхгүй байгаарай монголчуудаа

    зочин, 2016-09-27 09:43:37, 49.0.204.235Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. Kub neg namiin deglemee nuraahguigeer zah zeeliin niigemd shiljsen

    Зочин, 2016-09-27 21:21:52, 103.229.122.171Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Nam tovtei n kubiig duuraih

    Зочин, 2016-09-27 21:22:43, 103.229.122.171Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. улс төрчид та нарыг гаднаас чинь харахаар ханаж цадахаа байсан хор найруулсан орондоо унтах завгүй олзолдон булаацалдсан сэгэн дээр овоорсон цөөвөр чоно шиг хөөрхийс харагдах юм даа үхэхэд чинь хэдэн метр торгонцор мод бас бус зүйл орно за тэгээд үр хүүхэд чинь үйлийн үр худал хуурмаг цус нулимсаар хучигдсан хэдэн халтар цаас үлдэнэ дээ түүх ард түмэн тооцоо бодох цаг ирж л таараа муу үйлс булшлагдаж сайн үйлс дэлгэрэх болтугай

    зочин, 2016-09-30 04:46:23, 103.26.195.71Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. banga sotsialist niigem togtonoo gej helsen bdg vnen um shig bna odoo mongoliig taraan butargasan ardchilal tvvntei holbootoi bvhnees salj amidartsgaayaa 26 jil ard tvmen harlaa goriig ni amslaa uy deerdseniig ch olj harahgvi bna

    Зочин, 2016-10-01 11:54:55, 202.9.44.110Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. 96-2000 oni Ih huvichlaliig shalguulaya

    Irgen, 2016-10-04 15:38:37, 103.11.194.26Хариу бичих

  84. Таны нэр:

    Тайлбар:

  85. ZUUNII MANLAI LUIVARCHID ELBEGDORJ BOLD ENHSAIHAN BATJ BATBAYAR DA GANBOLD BATHUU BAABAR::::::::: ZUUNII MANLAI HORCHIN GONCHIGDORJ ZUUNII MANLAI ZAGAAN MALGAIT ALUURCHIN LALAR TERBUMTAN BAATAR BATUUL ZUUNII MANLAI HULGAICH BAYARZOGT SAIHANBILEG GESEN ESON SHINJ NI BURDSEN ADGIIN SHAARNUUD ZUGLASAN HULGAIN BULEG BOL AN GEH BUGD SHORON GAYNDAND HEVTEJ BAIH ESTOI NOHOIN SHEESNUUD

    Зочин, 2016-10-09 17:01:00, 212.95.7.119Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. SOLIOT SO G MALISH ENTUVSHIN ESTIOI NEG HIILEE DEE ESTOI UNEN YUM GEDEG CHIN TER HUVISGALIIG ARD TUMEN HIIJ ADGIIN SHAARNUUD ZAVSHDAG GEDEGIIG NOTOLSON SOLIOT SO ARD KINO TEATRIIG ARD TUMEND BUZAA BITGII ARDCHILAGCH BOLJ USEE IISH TIISH HODOLGOOD BAI LUIVARCHAAN

    Зочин, 2016-10-09 17:04:13, 212.95.7.119Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. Ардчилалгүй бол Монгол хөгжихгүй. Бидэнд 80 жилийн туршлага байна.Бодит амьдарч ирсэн 80 жил байна шүү. Одоо л өмнөхөө мартаж хуцалцах нь хэрэггүй бол уу. Ардчилалын замаар явах нь тодорхой Үндсэн хуулинд заачихсан байгаа шүүдээ. Энэ зарим хүмүүс эргэж социалист нийгмээ байгуулах мөрөөдөл байна шүү. Бага Цэдэнбалын хүүхдүүдээс ийм санаа цухалцаж байна. МАН-нд ихэнх хүүхдүүд нь байдаг бололтой. Энэ нам одоо сайн дураараа татан буугдах хэрэгтэй. Ард түмэн их баярлана шүү. Их ч буян болно.

    Зочин, 2016-10-25 10:06:17, 124.158.109.140Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: