Д.Лхагвадорж

Өнөөдөр баярлуулсан ч, маргааш гонсойлгохыг мартаж болохгүй

Нийтэлсэн: 2016-07-04 09:20:12

 “МАН ялагдлын шокноосоо гарч чадахгүй байна” гэж ярьж, бичих нь бичиж, халаглах нь халаглаж, тавлах нь тавлаж байсан цаг ердөө л дөрөвхөн жилийн өмнө шүү дээ. Тэгвэл өнөөдөр АН хүнд нокаутын дараах байдлаасаа хараахан гарч амжаагүй л байна. Аливаа юм ээлжтэй байдаг гэж аргагүй л үнэн юм даа. Гэхдээ ялсан хүчний хувьд хөөрч сагсуурах нэг хэрэг. Ялгаагүй дөрвөн жилийн дараа тэднийг ямар хувь тавилан хүлээж байгааг хэлэхэд дэндүү эрт байна.
 
1992 онд болсон УИХ-ын анхны сонгуульд МАХН (МАН) 70 суудал авч гол өрсөлдөгч ардчилсан хүчнийг чигчий хуруугаараа л цэвэр дарчихаж билээ. “Ардчиллын нусгай бацаануудыг сэхэхгүй болтол нь нам дарлаа” хэмээн баярлан хөөрч, бас бяралхаж байсан ах намынхан дөрөвхөн жилийн дараа байр сууриа алдаад зогсохгүй УИХ-д ердөө 25-хан суудал авсан юмдаг. Парламентад 70 суудалтай даналзаж байсан данагар нам дараагийн сонгуулиар 20 гаруйхан төлөөлөлтэй болж сөрөг хүчний эгнээнд шилжинэ гэдэг яах аргагүй төсөөлшгүй том ялагдал. Амьдралдаа үзээгүйгээ үзсэн хууччуудаас “гүн” шокийн байдалд орох нь орж, намаа орхих нь орхиж юм юм л болж эхэлсэн гэдэг. Харин азаар ч гэх үү, цаг хугацааны тохиолоор ч гэх үү тухайн үед МАН-ын “толгой”-д богино хугацаанд цойлон гарч ирээд байсан шинэ залуу лидер Н. Энхбаяр ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж, алсын хараатай улстөрийн тоглолт хийснээр намаа аварч билээ. 
Тухайн үед УИХ-д 50 суудал авсан МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл нэг талаас ялалтдаа хэтэрхий бялуурч, нөгөө талаас улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүйн гайгаар нэр хүнд, байр сууриа тун амархан алдав. Нэг ёсондоо 1996 оны сонгуулиар Засгийн газраа дангаараа байгуулах хангалттай суудал авч чадсан тэд 2000 онд арай чүү ганцхан суудал чирж, харин сөрөг хүчин болох МАН 1992 оны сонгуулийн амжилтаа давтаж 72 суудалтай үнэмлэхүй олонхи болов. Гэхдээ зарим улстөр судлаачид “МАН-ын сайнаас гэхээсээ “Ардчилсан холбоо” эвсэл өөрсдийн муугаас ялагдлаа” хэмээн дүгнэж байсан нь үнэний ортой. Яагаад гэвэл 1990 онд мэндэлсэн дөнгөж зургаахан “настай” нялх ардчилагчид үзэл бодол, бодлого, зорилт, боловсон хүчин, үнэт зүйл гээд олон зүйл дээр төлөвшиж амжаагүй байсан бөгөөд дотоод зөрчилдөө дийлдэж, сөрөг хүчинд боломж олгож байсан юм.
 
 2000-2004 онд буюу МАН-ын үнэмлэхүй засаглал, Н.Энхбаярын хаанчлалын үед эрх баригчид хүссэн шийдвэрээ ямар ч саадгүйгээр гаргаж байсан ч ардчилсан хүчний хувьд боломж дуусаагүй гэдгийг сонгогчид харуулсан. Учир нь 2004 оны сонгуулиар маш хатуу сахилга баттай, дотоод эв нэгдэл сайтай гэж харагддаг МАН 72 суудлынхаа яг тал хувийг нь тавиад туучихаж билээ. 
 2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авав. Тухайн үед Ерөнхий сайд С.Баярын нэр хүнд нийгэмд өндөр байсны ачаар нам нь яллаа  гэж шуугиж байлаа. Гэхдээ 2004-2006 оны хооронд Ерөнхий сайдаар ажилласан АН-ын дарга Ц. Элбэгдоржийн хувьд ч нийгмийн сэтгэлзүйг өөр рүүгээ эргүүлж чадсан гэдэгтээ итгэлтэй байсан юм билээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүний хувьд авлигатай зоригтой тэмцэл хийж эхэлснээсээ болоод огцорлоо гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлж амжсан гэгдэж байв. Юутай ч АН ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүйгээс болоод 7 дугаар сарын 1-ний аймшигт үймээн дэгдэж, улмаар хоёр том нам урд өмнө нь үзэгдэж харагдаж байгаагүйгээр дайсагналцсан ч эцсийн бүлэгт хамтарч засаглах болсноор бүх зүйл нэг хэсэгтээ л ажин түжин болж авсан. 
 
Цаг хугацаа ч нүд ирмэхийн зуур өнгөрч дараагийн сонгууль хаяанд ирлээ. АН-ын хувьд хэдийгээр МАН-тай хамтран засаглаж байсан ч 2012 оны нэгдүгээр сарын 11-нд  буюу сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хамтарсан танхимаас гарч буйгаа албан ёсоор зарласан юм. Энэ бол АН-ын бусад бүлэглэлүүдээс “Удахгүй болох сонгуульд амжилт гаргахын тулд МАН-ыг жийх хэрэгтэй” гэдэг шахалтыг Н. Алтанхуяг тэргүүтэй “Алтан гадасчуудад” үзүүлсний үр дүн байлаа. Ямартаа ч тэдний тооцоолсноор 2012 оны сонгуулийн үр дүнд АН дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал аваагүй ч төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх түвшиний ялалт байгуулсан. 
 
Харин 2016 оны сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал хайрлалаа. Хамгийн гол нь илт давуу, үнэмлэхүй гэгдэх ялалт байгуулах нэг хэрэг. Дараагийн сонгуулиар амжилтаа хадгалж үлдсэн тохиолдол манай намуудын түүхэнд бараг байхгүй гэдэгт л асуудлын гол нь байх шиг. Гэхдээ бүрэн эрхийнхээ хугацаанд гоё амласан шигээ сайн ажиллаж чадвал сонгогчид мэдээж тийм улстөрийн  хүчний бүрэн эрхийн хугацааг дахиж сунгах л байлгүй дээ.
                                                                           Дажсүрэнгийн Лхагвадорж 

30 сэтгэгдэл харуулж байна        

  1. МАН иргэд сонгогчдод монгол улсыг их өрнөөс гаргана, эдийн засгийн хямралаас гаргана, долларын ханшийг бууруулж, төгрөгийн ханшийг чангаруулна иргэдийг ажилтай орлоготой болгоно гэж амлаж гарч ирсэн амлалтуудаа биелүүлээрэй.

    Зочин, 2016-07-04 10:30:29, 202.9.40.29Хариу бичих

  2. Gahh

    za tegeed avilga hulgaid negent garshchihsan humuu, 2016-07-04 18:26:25, 101.235.87.63

    Таны нэр:

    Тайлбар:

  3. МАН авилагчдаасаа хэр салахаас хамаарна

    Зочин, 2016-07-04 11:03:07, 183.81.169.50Хариу бичих

  4. АВИЛГАЧД НЬ АРДАА БАЙГАА ШҮҮ ДЭЭ

    Зочин, 2016-07-04 14:53:47, 103.229.122.57

    НЭР НЬ ДУРДАГДААД БАЙСАН ХҮМҮҮСД АЛБАН ТУШААЛ ӨГВӨЛ ӨНГӨРӨӨ ШҮҮ ДЭЭ ОТГОНБАЯР Ч ОРНО

    Зочин, 2016-07-04 14:55:16, 103.229.122.57

    Таны нэр:

    Тайлбар:

  5. 26 жил ман ан 2 монголыг удирдаа биз дээ. Хаширдаггүй ард түмэн юмаа

    Зочин, 2016-07-04 11:14:25, 68.148.162.67Хариу бичих

  6. өөр хэн байгаа юм бэ? гарцыг нь хэлж өгөөч, тэгээд

    Зочин, 2016-07-04 12:40:31, 103.11.195.18

    Таны нэр:

    Тайлбар:

  7. УИХ д орсон МАН ын гишүүдийн дунд өртөй хулгайчууд олон байна даа Тэд намаа биш өөрсдийгөө бодно Өрөнд орсон этгээдүүд галзуурдаг юм шүү дээ Тэд эхлээд ард түмний цалингаар өрөө төлөх хуулиа батлуулна Бохир хуулиа батлуулахын өмнө АН ын сул дээр тоглож гүтгээд ард түмний дэмжлэггүй сөрөг хүчин бий болгох цуврал улстөржилт хийх байх

    Зочин, 2016-07-04 11:32:56, 103.26.194.222Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Тухайн үед МАН хэдий 25 суудалтай байсан ч Энхбаяр удирдаж байсан учраас хүчтэй байж чадсан.Улмаар дараачийн сонгуульд 72 суудал авч их өрийн асуудлыг шийдэж чадсан нам юм. Өнгөрсөн 4 жилд Ан-тай ойролцоо 30 гаруй суудал авсан байж буланд шахуулчихаад юу ч хийж чадахгүй байсан шүү дээ. Харийн Энхбаярын шударга ёс эвсэл хажууд нь хүчтэй ажиллаж чадсан.

    Зочин, 2016-07-04 11:41:40, 202.21.106.140Хариу бичих

  10. ҮНЭН ШҮҮ

    Зочин, 2016-07-04 19:48:20, 103.229.121.53

    Таны нэр:

    Тайлбар:

  11. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.

    Бичээч, 2016-07-04 12:43:15, 202.131.252.213Хариу бичих

  12. AN-iin hulgaich luivarchdad hiij buteesen yum baihgui. Mongoliin ediin zasgiig hoosortol ni idej uugaad ard tumnee tuilduulj or zeeltei bolgoson.

    Зочин, 2016-07-04 13:14:42, 202.9.40.29

    Таны нэр:

    Тайлбар:

  13. М.Энхболд яах ч аргагүй Бээжин чигийн залуу юмаа..Үсийг нь авчихвал Мао даргаас нэг их ялгарахгүй болох нь..

    Зочин, 2016-07-04 13:22:26, 202.9.40.88Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. АН-ын МАН-д бөгсдүүлдэг этгээдүүд Алтанхуягийн МАХН-тай эвсэж сонгуульд орно гэсэн тактикийг улайран эсэргүүцсэний үр дүн өнөөдөр ямар байгааг бүгд харлаа мэдлээ..АН эдгээр бөгсдүүлэгч янхан гомо этгээдүүдээ намаасаа хөөж явуулаад лам залж бөгсний бузар арилгах ном уншуулах хэрэгтэй

    Зочин, 2016-07-04 13:28:56, 202.9.40.88Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ан нам хамгийн муухай амьтдаар удирдуулсан нам. Өөөрөөр хэлбэл монголын жирийн ард түмнийг худлаа хошгоруулж, худлаа ярьж байгаад намдаа элсүүлсэн гэсэн үг. Тэгсэн мөртлөө тэр жирийн гишүүдийнхээ төлөө юу ч хийдэггүй, зөвхөн тэдний тоог нь ашиглаж нам гэж нэрлүүлээд, хэдэн удирдах чадваргүй өөрсдийгөө удирдагч гэж нэрлэсэн амьтуудад нь өөрсдийнхөө төлөө ард түмний хөрөнгийг идэхийн төлөө улайрдаг, өөр юу ч хийж чаддаггүй гэдгээ энэ 4 жил дахин батлан харуулсан, иймээс ард түмэн МАН-г сонгосон, үүнийг нь ч ан-ынхан хүлээн зөвшөөрсөн

    Зочин, 2016-07-04 13:33:56, 122.201.31.104Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. МАН ард түмний сонголт биш байсан. Аймшигт луйвар байсан шүү дээ

    Зочин, 2016-07-04 13:47:44, 46.113.226.69Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. МАН чадахгүй ээ нэг эвгүй юм болно

    Зочин, 2016-07-04 15:56:21, 103.26.194.222Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. МАН СОНГУУЛИЙГ ЛУЙВАРДСАН ШҮҮ ДЭЭ, ХАКЕР АШИГЛАСАН ГЭСЭН ҮГ. ТЭНЭГ З.ЭНХБОЛД ШУУД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ГЭНЭ

    Зочин, 2016-07-04 16:30:01, 202.180.216.162Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. miye enhbold bga tsagt mongol hugjih uu.

    Зочин, 2016-07-04 21:24:11, 202.9.40.248Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. avilgalchin gazriin panzchin bga tsagt gonjiijoo golionii bas.man ter huneesee salj chadahgui l de

    Зочин, 2016-07-04 21:25:38, 202.9.40.248Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. evgui dee evgui.hugatsaa bogino baina. yaj bujignuulahaas shaltgaalna.mongoliin ard tumeniig tuilduulj baigaa luivarchidaasaa hamgiin turuund salah heregtei dee.

    zochin, 2016-07-05 06:23:03, 98.226.83.151Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ жилийн сонгуулиас гол будлианы эх дараагийн сонгуульд тас хорих 2 зүйлийг суралцлаа. НЭГД !!! Царцаа буюу иргэд өөрийн албан ёсны харьяалалтай нутаг дэвсгэртээ л өгөх буюу өөр газар өгч болохгүй. ХОЁРТ!!! Японы 100 сая хүн яагаад одоо хүртэл гараар тоолоод байнаа???!!! Ийм учраас тэр хар машиныг бүр өнөөдөр устгах.

    Зочин, 2016-07-05 11:09:02, 99.234.64.62Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Энэ жилийн сонгуулиас гол будлианы эх дараагийн сонгуульд тас хорих 2 зүйлийг суралцлаа. НЭГД !!! Царцаа буюу иргэд өөрийн албан ёсны харьяалалтай нутаг дэвсгэртээ л өгөх буюу өөр газар өгч болохгүй. ХОЁРТ!!! Японы 100 сая хүн яагаад одоо хүртэл гараар тоолоод байнаа???!!! Ийм учраас тэр хар машиныг бүр өнөөдөр устгах.

    Зочин, 2016-07-05 11:09:08, 99.234.64.62Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. МАН урьдынхтайгаа адил луйвардаад эхэлвэл манай эдийн засаг дийлэхгүй,улс эх орны минь тусгаар тогтнол ч ганхана. Гэтэл ажлаа луйварчдаар,газрын наймаачдаар эхлүүлэх гээд байх шиг,ингэвэл ч ард түмний сонголтыг үл хүндэлсэн хэрэг болно доо.

    Зочин, 2016-07-05 11:23:35, 150.129.143.238Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. АН сонгуулийн хуулийг өөрсдөдөө тохируулж өөрчилснөө мартаа юу? Та нарын баталсан хуулиар л сонгууль явагдсан шүү дээ. Та нар буруу тооцоолж дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм. Эр хүн шиг байгаач.Ан засаг барьж, бүх эрх мэдэл та нарт байсан хэрнээ уналаа. Өөрсдөдөө дүгнэлт хийгээч. З.Энхболд, Баттулга та 2 ялагдахад том үүрэг гүйцэтгэсэн шүү

    иргэн, 2016-07-05 13:35:32, 122.201.24.154Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. тлл

    Зочин, 2016-07-06 21:49:15, 202.9.41.125Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Ард түмнийг намдуу тайван байлгахыг хичээх биз,АН-аас зөндөө их өр авлаа ердөөч мөнгө үлдсэнгүй гээд шалтаг тооцоод суух биз,ямарч байсан юуч хийхгүй 1 жилийг үднэдээ харж байгаарай,та нарт цаг хугацаа харуулнадаа

    Зочин, 2016-07-12 11:53:24, 103.26.193.29Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. lam nariig ardiin nam horooh shiid gargaj baisan

    Зочин, 2016-07-17 15:51:58, 202.179.0.46Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. МАН моногл улсын төлөөнөө хэзээ ч сайн ажиллахгүй болохыг 95 жилийн түүхээс нь харахад хангалттай. Одоо ажлаа эхэлж байгааг нь хараач. Ард түмнийг хоосруулах чиглэлэээр явж байна шүү дээ.

    Зочин, 2016-08-26 17:18:41, 59.153.87.219Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. МАН сонгуулийн амлалтаа хэзээ ч биелүүлж байгаагүй

    Зочин, 2016-08-26 17:35:04, 59.153.87.219Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: