Д.Лхагвадорж

Эрх ашгийн нэгдлийг механикаар хохирлон зогсоож чадах уу?

Нийтэлсэн: 2016-04-27 06:19:55

1992 оны зургадугаар сард болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авч үлэмж тасархай ялалт байгуулав. Харин  Монголын Ардчилсан Нам (Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй), Нэгдсэн Нам (С.Зоригийн үүсгэн байгуулсан), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (Да. Ганболдын)-ын эвсэл ердөө дөрөвхөн суудал авч бараа сураггүй ялагдаж билээ. Хэдийгээр 1990-1992 онд эвслийн Засгийн газар байгуулагдаж МАН-ын  Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар, ардчилсан хүчнээс Да.Ганболд Тэргүүн шадар сайдаар, Д.Дорлигжав Шадар сайдаар  ажилласан ч ард түмэн хоёр жилийн дараа ардчилагчдаас нүүр буруулсан юм.Үүнээс сургамж авсан ардчиллын төлөө хэмээн гарч ирсэн намууд нэгдэж нийлэх арга замыг сонгож эхлэв. Улмаар  МоАН, МҮДН нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан Нам (МҮАН)-ыг байгуулж анхны даргаараа Ц.Элбэгдоржийг сонгож билээ.
 
МҮАН 1996 оны УИХ-ын сонгуульд Р.Гончигдорж, Баабар нарын МСДН-тай хамтарч оролцохоор тохирч “Ардчилсан холбоо” эвсэл байгууллаа. Тэд өөртөө итгэлтэй, харьцангуй шинэлэг, өвөрмөц (давшингуй) тактикаар сонгуульд оролцож  УИХ-д 50 суудал авах нь тэр. Засгийн газраа дангаараа байгуулах бүрэн боломж ийнхүү бүрдлээ. Ерөнхий сайдаар М.Энхсайхан томилогдож, “Ардчилсан холбоо” эвслийн сонгуулиар дэвшүүлсэн “Таны итгэл-Битгий зүтгэл” амлалтыг хэрэгжүүлэх хүндхэн даалгавар хүлээсэн юм. Тэр маш богино хугацаанд либераль реформ хийхээр яарлаа. Юуны түрүүнд суурь үнийг чөлөөлж, өмч хувьчлалыг эрчимжүүлэхээр бэлтгэлгүй, цочир гэмээр арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхлэв. Улсын үйлдвэрийн дарга, захирлуудыг халж, дараа нь банк руу “довтоллоо”. Сөрөг хүчин ч зүгээр байсангүй зарим хэвлэл мэдээллийн дэмжлэгтэйгээр эрх баригчдын нэр хүндийг нийгэмд богино хугацаанд савлуулахаар сэхээ өгөлгүй дайрч эхлэв. Мөнгөний ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, төсвийн орлого тасарч, ард иргэдийн цалин тэтгэвэр цагтаа буухаа болив. Нийгмийн бухимдал мэдэгдэхүйц нэмэгдлээ. Ийм эмзэг үед Ерөнхий сайд М. Энхсайхан ард иргэдэд хандаж “Тайван амгалан байцгаа. Бүсээ чангал. 18 сарын дараа тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ” гэсэн утга бүхий мэдэгдэл хийлээ. Гэхдээ түүний энэ яриа асуудлыг шийдэж чадсангүй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хамгааллын бодлогыг хоёрдугаарт тавьж, орхигдуулж эхэлсэн нь ард иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болсон юм.
 
Үүнээс болоод “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд унаж, дээр нь эрх баригчид хоорондоо ам хэлээ олохоо больж эхэлсэн нь мэдрэгдэж байлаа. Эвслийн шийдвэр гаргах түвшний гол тоглогчид болон М.Энхсайхан нарын хооронд зөрчил үүссэн гэсэн үг. Энэ үл ойлголцол явсаар байгаад 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газраа огцруулахад хүргэх нь тэр. Үнэндээ сөрөг хүчин болох МАН гэхээсээ “Ардчилсан холбоо” эвсэл өөрсдөө засгаа огцруулсан гэвэл үнэнд нийцнэ. Энэ үйл явц болохоос хэдхэн хоногийн өмнө М.Энхсайхан “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар намайг огцрохыг шаардаж, үүнийгээ МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийн оролдож байна” хэмээн  гомдоллосон ч тусыг эс олсон юм. Хэдийгээр түүний халааг Ц.Элбэгдорж авсан ч Засгийн газар нь ердөө гуравхан сар л насалж билээ. АХ эвслийн хоёрдахь Засгийн газар унасны дараа тэд гуравдахь танхимаа байгуулах гэж их зүдэрсэн дээ. Ц.Элбэгдорж огцорсны дараа Да.Ганболдыг Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь "хар тамга" дарж (тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшигч нь Ерөнхийлөгчөөс “виз” аваагүй бол УИХ-д орох хууль эрхзүйн боломжгүй байв) байлаа. Удаа ч үгүй С.Зориг алагдлаа.
 
“Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газрын нэр хүнд нийгэмд улам унаж эхлэв. Хамгийн гол нь тухайн үед ардчилсан хүчин түүхэн боломжоо ашиглаж чадаагүй бөгөөд, гол буруутан нь сөрөг хүчин гэхээсээ өөрсдөд нь байсан юм. Өөрөөр хэлбэл, улстөрийн хүчний хувьд төлөвшөөгүй, үзэл бодлын нэг шугаман дээр гарч ирж чадаагүй нь зорилго, бодлого, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байсан гэдэг.
Үүнээсээ болоод 1996-2000 оны хооронд эрх барих хугацаандаа дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, улмаар 2000 оны сонгуулиар ард түмнээс арай ядан ганцхан суудал чангааж билээ. "Ердөө дөрөвхөн жилийн өмнө парламентад 50 суудал авч байсан нам дараагийн сонгуулиар ердөө нэг суудал авна гэдэг дэндүү харамсалтай бөгөөд хариуцлагагүй хэрэг" хэмээн гишүүд, дэмжигчдээсээ зэмлэл хүлээж байлаа. Ямар ч байсан тус тусдаа явж хүчээ тарамдуулах биш нэгдэж нийлэх нь хамгийн зөв гарц гэж харснаар ардчиллын төлөөх намуудын нэг гэрт орох үйл явц шуурхай өрнөсөн юм. Улмаар 2000 оны 12 дугаар сарын 6-нд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Шашинтны Ардчилсан Нам, Сэргэн Мандлын Нам, Монголын Социал-Демократ нам зэрэг зургаан нам нэгдэж АН-ыг үүсгэн байгуулсан бөгөөд анхны даргаараа  Д.Дорлигжавыг сонгож билээ. Хэдийгээр нэгдсэн том улстөрийн хүчин мэндэлсэн ч ардчилсан хүчний зовлон үүгээр дууссангүй. Бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь үе үе  фракц хэлбэрээр хүчтэй илэрч, тэр хэмжээгээр АН-ын дотоод эв нэгдэл нь ганхаж байлаа.  2004 оны сонгуульд АН-ыг М.Энхсайхан тэргүүлж оролцсон ч “Алтан гадас” фракцийн лидерийн нэг болох Р.Гончигдоржтой сонгууль хаяанд ирэн иртэл тэрсэлдсэн юм. Улмаар энэ хагарал  “Эх орон-Ардчилал” эвслийг задралд хүргэсэн тамга тэмдгээ булаалдсан “зодооноор” төгсч билээ.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН дотор хямрал бодитой оршсоор байлаа. Хэдийгээр М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр болсон ч нам доторх зарим бүлэглэл нь түүний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй талаар одоо ч яриа байдаг гэсэн. Иймэрхүү хүйтэн хөндий хуваагдмал хандлага нь 2006 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн их эвслийн Засгийн газрыг огцрох үед нийгэмд бүр хүчтэй мэдрэгдэж билээ. Тухайн үед намаасаа хөөгдөх нь хөөгдөж, нам байгуулах нь байгуулж, өөр намд орох нь орсон юм даг.
АН-ын үзэл бодол, эрх ашгийн хуваагдмал байдал одоо ч үргэлжилж байна. З.Энхболд тус намын дарга болонгуутаа хамгийн түрүүнд АН-ыг фракцгүй нам болсныг зарласны цаана нэг талаас намынхаа бодлого шийдвэрийг нэгтгэх, хүчээ тарамдуулж өмнөх алдаагаа давтахгүй байх зорилго оршиж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ намын даргын лүндэн буулгаснаар өнөөх фракцууд нь тарж бутарна гэдэг юу л бол. Фракцууд тодорхой эрх ашиг дээр төвлөрдөг учраас ил, далд уулзаж, наймаа тохироогоо хийсээр л байх буйзаа.  З.Энхболд өөрөө “Манай нам олон намаас бүрдсэн болохоор үзэл бодлын зөрүү байдаг” гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр энэ өнцгөөс нь харвал тэр өөр, өөр үзэл бодлыг механикаар хориглоод амжилтад хүрэх болов уу?
 
 Д. Лхагвадорж 

10 сэтгэгдэл харуулж байна        

  1. Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч

    Унш, 2016-04-27 09:17:48, 166.137.126.126Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. nam udirdsan luiwarchdaas ni bolson yum, jiriin gishvvd end daanch neg xamaagvi dee,partizanuudiig vl tooxoor tegdeg yum, odoo ch bas tegne, xaraarai,

    Зочин, 2016-04-27 10:13:40, 103.9.88.210Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Энэ АН-ын нэг гишүүн нь 250 сая ам доллар идсэн гээ биз дээ. Тэгэхээр АН-ынхан нийлээд хичнээн олон тэрбум доллар идсэн болоо.

    Зочин, 2016-04-27 14:00:31, 202.9.41.169Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. TUI NOHOIN SHEESNUUD BUGD LUIVARCHIN HULGAICH NAR

    Зочин, 2016-04-27 15:13:43, 212.95.7.119Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ээдээ сонгогчид минь энэ сонгуулиар авилгач,хулгайч,алуурчин,хар тамхичин,янхан,эрүүгийн элемент,зууны мангар зэрэг нөхдөөс салж авахгүй бол чиний үр удам бүх насаараа гуйлгачин явах болоно гэдгийг яс махандаа ортол ухаар. Одоо та бүгдэд мөнгө тараана,идэх юм баргилж л машин машинаар буулгаж өгөнө хүнийөгсөн юмыг авчих ,дугуйлахдаа л сайн бод ямар чамайг хэнийг дугуйлж байгааг харах биш. БҮҮ март МАРТВАЛ сөнөнө.

    Халгай, 2016-04-27 22:19:56, 59.153.112.111Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. zuv

    Зочин, 2016-04-28 11:41:02, 182.160.38.14Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. АН нам сонгуульд бэлдэж наднаас зээлж авсан доллараас олон сая доллар угааж, нөөцөлсөн сураг байна. Сонгогчдод мөнгө тараах боломж гаргахын тулд ҮХЦ1ийг лобидож сонгуулийн хуулийн зарим жагсаалтаар сонгох тухай заалтыг хүчингүй болгож мөэнө тараахаар бэлтгэж байна. Зээлсэн доллараар сонгогч бидний саналыг худалдан авч параагийн жилүүдэд дахин өрөнд живүүлэхээр төлөвлөж байгааг сонгогч бүр анхаарч мөнгө тараасан ч АН-ын нэр дэвшигчдийг дугуйлахгүй байцгаая. Дахин бүү хууртагд_

    Зочин, 2016-04-30 18:09:45, 202.21.106.123Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. komunizm butsaad baiguulhaar omchoo ustgah uu

    Зочин, 2016-05-04 16:59:50, 43.242.243.241Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. huulia oorchlohiin orond komunizm

    Зочин, 2016-05-04 17:00:20, 43.242.243.241Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. бас л мэдлэгтэй сэтгүүлч юмаа

    Зочин, 2016-06-15 20:20:08, 43.242.243.80Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: