Д.Лхагвадорж

МАХН дөрвөн жил “ханилсан” АН-даа илэрхий ад үзэгдэж эхэллээ

Нийтэлсэн: 2016-03-29 09:18:00

  УИХ-ын гишүүн Р. Амаржаргал тун саяхан “Ямар өртэй гэж МАХН-ыг Засгийн газарт байлгаад байгаа юм бэ? Сонгуулиас өмнө хөөх хэрэгтэй” гэж шуудхан мэдэгдлээ.
Ганц Р. Амаржаргал ч биш ийм бодолтой өөр олон хүн АН-д бий. Сүүлийн үед тэдний цаашаа санаа нь илэрхий цухалзаж эхэлсэн нь  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж магадгүй гэдэг яриаг дагуулав бололтой.
 
 Ч.Сайханбилэгийг огцруулах санал дээр МАХН цөөнх болсон. Үүнийг Н.Энхбаярыг Шадар сайд болгох тохироогоор наймаалцсан байр суурь гэж тухайн үед тайлбарлаж байлаа. Гэхдээ Ч.Сайханбилэг суудалдаа үлдсэний дараа З.Энхболд, Ч.Сайханбилэгнар МАХН-ыг хулхидлаа гэсэн бор шувуу дорхноо нисэлдэж билээ. АТГ ашиг сонирхолын зөрчилтэй учир Н.Энхбаяр Шадар сайд болох боломжгүй гэсэн бичиг ирүүлсэн.
 
Үүнийг АН-ын дарга болоод тус намын УИХ дахь бүлгийн дарга нар эелдэгхэн хүлээж авсан учраас тэгж ойлгоход хүргэсэн байх. Хамгийн гол нь ялтай хугацаа нь дуусаагүй гэгдэж буй хүнийг танхимдаа залчихаар намын ч, Засгийн газрын ч нэр хүндэд халтай гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс болоод Засгийн газрын нэг субьект МАХН сөрөг хүчин МАН-даа тал засч эхэлсэн. Сонгуульд хамтарч орох талаар ч ил шулуун ярих болов. Үүний дараахан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд  Г.Шийлэгдамба учир битүүлэг их мөнгөний хэргээр саатуулагдлаа.
 
  Н.Энхбаяр “МАХН-ыг МАН-тай хамтрах яриа гарч эхлэнгүүт эрх баригчид айж, биднийг хууль шүүхээр дарж авах гэж байна” гэж мэдэгдэж, Г.Шийлэгдамбыгаа өмгөөлж дуугарсан ч байдал түүний санаснаар болсонгүй. Г.Шийлэгдамба нь даргынхаа эсрэг зүйл ярьж асуудлыг улам хурцдуулав.
 
   Энэ цаг мөчөөс ч гэх үү Засгийн газраа дангаараа байгуулах боломж АН-д эрхзүйн талаасаа байхгүй учир “Шударга  ёс” эвслийг ёс төдий сугандаа хавчуулж явахаас өөр аргагүй. Угаасаа үндэс язгуураараа Н.Энхбаяртай харш, элэг буруу хүмүүс гэдгийгМАХН ойлгосон байх. Өөрөөр хэлбэл, улстөрийн ашиг сонирхолоор л АН-д ашиглагдаж ирснээ  “ухаарч”эхэлж байх шиг байна.
 
  Харин одоо мэр сэр сонсогдоод байгаа Засгийн газраас МАХН-ыг хөөх яриа тийм ч амархан бүтэхгүй байх гэж улстөрийн хүрээнийхэн болоод судлаачид эргэлзэж байна. Учир нь АН сонгуулиар шүүхдэж байж 2, урвуулж байж 1 гишүүн нэмж арай гэж 34 гишүүнтэй болсон. Засгийн газраа дангаараа байгуулахад 5 суудал хэрэгтэй.
 
 МАХН-ыг гаргалаа гэхэд танхимаа бүрдүүлэх асуудал зовлонгүй шийдэгдэнэ гэхэд хэцүү. Тэгээд ч сонгууль хаяанд ирсэн үед засагтайгаа ноцолдож, цагийг барахгүйгээ эрх баригчид мэдэж байгаа байх.Гэхдээ МАХН-ыг жийснээр нэр хүндээ өсгөнө гэдэг итгэл үнэмшил давамгайлбал хэцүү дээ. Боломжгүй зүйл Монголын улстөрд байдаггүй гэдэг байхаа.
 
Д. Лхагвадорж 

20 сэтгэгдэл харуулж байна        

  1. ХУГАЙГ НЬ ХАРААД БАЙХААР ИЧСЭНДЭЭ АД ҮЗЭЖ БАЙХГҮЙ ЮУ ЭСВЭЛ ДУБАЙН ГЭРЭЭГ ЗУРДАГ ШИГЭ НӨАТ ХУУЛЬ БАТАЛДАГ ШИГЭЭ ХЭСЭГХЭН МАНАНТАХ ШААРДЛАГА ГАСАН ЮМ БАЙГАА БИЗ

    Зочин, 2016-03-29 09:33:04, 103.229.121.251Хариу бичих

  2. МАХНыг л засгаас хөөж болохгүй шүү гуйх л юм тэр. Дээр бичигч Лхагвадорж буруу ямарч ойлголтгүй байна. АН 35 кноптой МҮАНын 3 кноп ИЗННын 2 кноп нийлээд 40 кноп асуудалгүй засгаа бариад явчихна аа. Үүнд хуулийн ямар нэг саад огт байхгүй. Хүсвэл хийж л орхино. Гол нь АНыханд бүтэн хулихдуулж үзсэн ИЗННыхэн наад засагт чинь орохгүй гээд гэдийчүүл балай юм болно шүү. ИЗННыхэн мэдээж энэ сонгуулиар од шүүрдэх цаг нь ирж байхад юу гэж үхэлрүүгээ зүтгэхэвдээ. Ядаж АН 2012 онд ИЗННтэй хийсэн гэрээндээ байж чадсан бол асуудал арай өөрөөр эргэх боломж байлаа гж. Тиймээс ч АНын нэгдэх хайрын захианы хариуг ИЗНН хатуухан өгөх нь нэгэнт тодорхой болсон энэ цаг дор МҮАН, Эрэлийн нам ХҮНамууд ИЗННын далбаан дор эвсэх сонирхолтой байгаагаа албан есоор илэрхийлж эхлээд байгаа нь АНыг авилгачидтайгаа цуг төгсгөлөө үзэхээс өөр нөхцөлгүй болгож байгааг АНыхан маш сайн ойлгож МАХНаа хайрлааа

    зочинф, 2016-03-29 17:27:58, 112.72.11.121

    Таны нэр:

    Тайлбар:

  3. МАХН Дубайн гэрээг дэмжсэн шагналаа авсан болохоор хөөх жужигт эмзэглэхгүй. Хамгийн гол нь Дубайн гэрээний шагналаа аваад Солонгос явсан хүн хохирохгүй.

    МАХН хохирохгүй!, 2016-03-29 09:39:12, 202.9.41.117Хариу бичих

  4. МАНТАЙ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ ДУБАЙН ГЭРЭЭГ САНГИЙН САЙД НЬ СЭЛЭНГИЙН ЭРДЭНЭБАТ БАЙСАН САНАГДАХ ЮМ ЧИНИЙ ОЙ МУУДАЖ ЭЭ ИЙМ БАЙЖ ЭЛДЭВ ЮМ БИЧИЖ СУУХАА БОЛИО НАЙЗАА

    Зочин, 2016-03-29 21:46:30, 103.229.121.251

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Хоёр нам хамтран ажиллана гэсэн гэрээнийхээ дагуу л ажиллаж байгаа байх даа.Амаржаргал гишүүн хачин юм ярьдаг хүн юмаа.

    Зочин, 2016-03-29 10:13:18, 202.21.106.135Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. an ch geh shig

    Зочин, 2016-03-29 11:34:47, 203.194.118.112Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. АН-д энэ бол юу ч биш, увайгүй хулгайчдын нам даа

    зочин, 2016-03-29 11:35:51, 122.201.21.97Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. AH=AssHole буюу Ацны Нүх гэсэн товчлол

    Зочин, 2016-03-29 13:28:26, 112.72.9.226Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. 4 жил энэ махн-ы эргүүнүүдтэй хамтарч төрийг самарч улсыг өрөнд орууллаа очиж очиж баабасэл сайд хийхээр улс хөгжих үү? урт шар дээлт хүү шугараа банкинд тавьчихаад өөрөө со- д үнэтэй буудалд байрлаж бна. энэ хэдэн сайдын ажлыг эчнээгээр урт шар дээлт хийж мөнгө угаагаад л....

    Зочин, 2016-03-29 13:29:40, 103.229.120.7Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. МАХН МАН хоёр сонгуульд хамтарч АН-ын шээсийн гоожуул.

    Зочин, 2016-03-29 13:43:02, 202.9.40.149Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ireh songuuliar ene humuusiig bitgii l songooroidoo ard tumen mini!hangalttai hulihduullaa shdee odoo bolloo.

    Зочин, 2016-03-29 14:06:40, 122.254.126.2Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. АН-ыг сонгоно. хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг нам

    Зочин, 2016-03-29 14:42:55, 202.21.110.214Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. энэ Амаржаргал гэж нөхөр хумсаа нуусан муур шиг найдваргүй хүний итгэл даахгүй хүн юмдаа.шинхуйн 5 толгойн гэрээг цээжээрээ хамгаалаад л, одоо бас юу ч вэ дээ ханилж яваа нөхрөө түгжилдээд л, ёстой зайл цаашаа л болж дээ

    зочин, 2016-03-29 16:03:45, 59.153.85.84Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Махн бол новшнууд

    Зочин, 2016-03-30 02:38:54, 103.57.92.123Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Үгүй энэ Амаржаргал гэгч этгээд чинь гэмгүй царайлчихаад хамт ажиллаж байсан нөхөд рүүгээ хялайдаг...аайн. Аргагүй л Ардчилалын үнэр байна хөөе.Түүнийг овоо нааштай хүн гэж бодсон чинь бас хог шааруудын гэн байж л дээ.

    Зочин, 2016-03-30 08:50:37, 103.229.122.250Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Үнэн

    Зочин, 2016-03-31 15:11:57, 182.160.40.85Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ene 2 Namaar odoo yadag baina aa!!!! Zailcgaaa, dald or!

    zochin, 2016-04-01 02:01:24, 176.154.60.8Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. АН хэзээч хэнтэй ч хамтарч ажиллаж чаддаггүй шүү дээ нэг бол өөрсдөө салдаг үгүй бол хамтарч байгаад хаяагаа хадарч хөөдөг тэгээд дараа нь биднийг хөөсөн Түгжилдсэн гэж ирээд уйлан дуугардаг шүү дээ

    Зочин, 2016-04-04 18:55:44, 150.129.142.46Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Цорын ганц дүгнэлт.Аргагүйн эрхэнд орсон Энхбаяр ерөнхйилөгчийн ЭБ-д буудуулахгүй үлдэх ухаан

    Зочин, 2016-12-09 22:29:40, 103.229.122.79Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Амаржаргал гуайг Ховд аймгийнХужаа гаралтай хүмүүсийн удам гээд учиргүй тодорхой бичжээХовдод тэгээд хужаа биш хүн ер нь байна уу.Шавь нь хичээлийг маш ойлгомжгүй заадаг зарим үг нь дуулддаггүй юм асуухад хэн ч ойлгохооргүй хэдэн үг хэлчихдэг.Харин дүн харамлахгүй гэхдээ онц бараг тавьдаггүй "В" л жирийлгээд өгнөдөө залуучуудад их хайртай юмшиг байдаг ер нь ихл ойлгомжгүй хүндээ

    АН-н гишүүн залуу, 2017-03-06 21:51:51, 150.129.141.13Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: