Д.Лхагвадорж

Төрийн эрх мэдэл ба намууд доторх фракцууд

Нийтэлсэн: 2016-02-05 06:35:21

Монголын төрийг сонгуульд ялсан нам удирддаг гэж ярьдаг,бичдэг, ойлгодог. Уг нь манай улстөрийн тогтолцоогоор бол тийм л дээ. Гэтэл үнэндээ намууд доторх бүлэглэл энэ улс орны бодлогыг тодорхойлох хэмжээнд хүртлээ байдал хувьсч өөрчлөгдсөнийг хоёр том намын жишээ харуулж байна.

АН

Эрх баригч АН 2000 оны сонгуулийн дараа таван намын нэгдлийн үр дүнд бий болсон улстөрийн хүчин. Энэ утгаараа дотоод зөрчил нь үе үе цухалздаг. Өөрөөр хэлбэл, бие даасан намын шинжээ санагалзсан амбиц нь  фракц хэлбэрээр илрэх нь олонтаа.  Ялангуяа одоогоос долоо найман жилийн өмнө АН бүлэглэлүүдийнхээ зөрчлөөс болж нэлээдхэцүүхэн байдалд орж байсан билээ.

  2004 оны сонгуулийн дараа УИХ-д тэнцүүхэн суудал авсан МАХН /МАН/, “Эх орон-Ардчилал” эвсэл хоёр хамтарч Их эвслийн Засгийн газар гэгчийг байгуулж, Ц. Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Удалгүй “Эх орон-Ардчилал” эвсэл задарч М. Энхсайханыгаа “өшиглөөд” намын дарга болсон Р. Гончигдорж тэргүүтэй УИХ дахь “Алтан гадас”-ын төлөөллүүд  МАН-ын бүлэгт оров. 62 -ын бүдүүн бүлэг ийнхүү үүссэн түүхтэй. Харин Э. Бат-Үүл, С. Эрдэнэ, Р. Амаржаргал  зэрэг хэдхэн “эсэргүүн” энэ хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж бүлгийн гадна үлдэв. МАН-д “урвасан” АН-ын 25 гишүүн тэлээ хурганууд гэдэг “алдар” хүртэв.

Үүнээс болоод л АН дотор үл ойлголцол бий болж эхэлсэн. Тухайн үед АН-д “Алтан гадас”-аас гадна Баабар тэргүүтэй Зүүн хойд Азийн нийгэмлэг,  Р. Амаржаргал нарын МҮДН, Х. Баттулга, С. Эрдэнэ нарын “Ардчилсан холбоо”, Н. Нанжид, Д. Хишигбат нарын  “Намаа аврах хөдөлгөөн”, Э. Золбаяр, Д. Болдхуяг тэргүүтэй “Намаа шинэчлэх бүлэг” зэрэг хэд хэдэн бүлэглэл нийгэмд нэгэнт ил болоод байлаа. Тэд “Алтан гадас”-тай тун хүч тэнцвэргүй тулаан хийж эхэлсэн. Гэвч “Алтан гадас”-ын цар хүрээ тэлж, нөлөө нь хэдийнээ бэхжсэн байсан учир бусад фракцдаа боломж олгоогүй. “Алтан гадас” бүхэл бүтэн улстөрийн намын бодлогыг тодорхойлох хэмжээнд хүрсэн юм.

Энэ л хандлага тус нам дахь дотоод зөрчлийг улам гааруулж эхэлсэн бөгөөд 62-ын бүлэгт орсон АН-ын гишүүдбусдынхаа довтолгоонд байнга шахам өртөх болов. Үүнээс болоод ч тэрүү 2008 оны сонгуулийн дараагаас “Алтан гадас”-ынхны  байр суурь харьцангуй  зөөлөрч, улмаар бусад фракц бүлэглэлүүдтэйгээ хамтарч ажиллах болсонгэдэг. Үүний нэг илрэл нь МАНАН-гийн Засгийн газар байгуулагдахад АН-ын “Ардчилсан холбоо” фракцийн тэргүүн Х. Батулгад сайдын суудал өгсөн явдал юм. Гэхдээ л С. Эрдэнэ, Н. Батбаяр, Д. Ганхуяг нар намынхаа удирдлагууд руу, өөрсдийн сайд нар руугаа дайрсаар байлаа.

2012 оны сонгуулийн дараа эдгээр хүмүүс бүгдээрээ Засгийн газрын гишүүн болсноор байдал арай намжив. Гэхдээ  А. Мурат зэрэг УИХ-ын экс гишүүд АН-д шинэ жигүүр байгуулж байгаагаа зарласан. Хэдийгээр тэдний ажиллагаа газар аваагүй ч  тухайн үед АН-д бас л нэг фракц нэмэгдлээ гэдэг ойлголтыг төрүүлээд  амжсан юм. Ингэснээр тус нам  “Алтан гадас”, “Кроун”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан холбоо” гэсэн бодитой хэд хэдэн бүлэглэлтэй болсон.

Гэхдээ Р. Гончигдорж, Н. Алтанхуяг, С. Баярцогт нарын тэргүүлдэг “Алтан гадас” фракц 2014 оныг хүртэл нөлөөгөө алдалгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэд АН-ын бодлогыг тодорхойлж байсан бол  төрийн эрх мэдлийг зангидах хэмжээнд хүрсэн. 2014 оноос хойших улстөрийн  өрнөлөөс харах юм бол “Алтан гадас”-ын байр суурь тодорхой хэмжээгээр суларсан гэж харагдахаар байгаа ч цаагуураа нөлөө нь цухалзсаар байна.

 З. Энхболд 2014 оны 11 дүгээр сарын 14-нд АН-ын даргаар сонгогдож улмаар  2015 оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон АН-ын гэгдэх 25 жилийн ойн баярын хурал дээр АН-ыг фракцгүй нам болсныг  зарлах нь тэр. Гэвч  намын дарга ганц үг хэлэнгүүт  эрх ашгаараа бүлэглэлд хуваагдах үзэгдэл бүрмөсөн арилна гэдэг юу л бол. 

                                                              МАН

Энэ нам Н. Энхбаярын засаглалын жилүүдэд хамгийн эв нэгдэлтэй, элдэв бүлэглэл энээ тэрээ сонирхолд автдаггүй байсан нь үгүйсгэмгүй үнэнгэгддэг. Харин 2005 онд М. Энхболдыг намын дарга болсны дараа Ө. Энхтүвшин, М. Далайхүү, Ц. Оюунбаатар нар  “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” гэгч жигүүр байгуулснаар олон жил нам жим явсан  МАН хөдөлгөөнд орж эхэлсэн. Тэднийг албан тушаалгорилогчид, амин хувиа хичээгчидгэх зэргээр цоллож байсан ч шантралгүй намынхаа эрх баригчидтай халуун нүүрээрээ тулсаар байлаа. 2006 онд Ц. Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газрыг огцруулав.

УИХ-д нөхөн сонгуулиар орж ирээд удаагүй байсан   МАН-ын шинэ дарга М. Энхболд /тухайн үед Н. Энхбаярын залгамжлагч гэгдэж байв/ Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр томилогдов. Тэрбээр Ерөнхий сайд болуутаа МАН-ын анхны фракцийн тэргүүн Ө. Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад санал болгов. 

Мөн Хөвсгөлийн нөхөн сонгуульд “уяснаар” Ө. Энхтүвшин УИХ-ын гишүүн болсон юм. М. Энхболд намынхаа  эв нэгдлийг хангахаас ажлаа эхэлсэн бөгөөд ингэхийн тулд  дотоод ардчилалярьсан хүмүүсийнамыг албан тушаалаар таглахыг чухалчилсан гэдэг шүүмжлэлд мэр сэр өртөөд авсан. Асуудал түүний тооцоолсноор хэсэгтээ л нам жим уур амьсгалд шилжсэн. Гэхдээ МАН дотор албан ёсоор нэршил аваагүй ч хэд хэдэн фракц алгуур бий болж эхэлсэн юм.  Хотын фракцаас гадна С. Баяр, Сү. Батболд нарын, У. Хүрэлсүхийн, Ө. Энхтүвшингийн зэрэг хэд хэдэн ашиг сонирхол нэг хэсэгбодитой бий болсон. 

2008 оны сонгуулийн дараа С. Баяр, Сү. Батболд нарын бүлэглэл төр засгийн эрх мэдэлд давамгайлж байсан бол У. Хүрэлсүхийнх нь нам дотроо илүү байр суурьтай байлаа. Харин одоо Хотын фракц энэ намыг бүхэлд нь атгасан гэж хэлж болохоор байгаа.Энэ шинжээрээ АН-ын “Алтан гадас”-тай төстэй бөгөөд цаашид улстөрд сонирхолтой чимээ үүсгэж  магадгүй.

Д. Лхагвадорж 

22 сэтгэгдэл харуулж байна        

  1. МАХН -д фракц байдаггуй юм уу? мундаг нам байх нь ээ

    Зочин, 2016-02-05 09:33:25, 202.9.41.80Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. МАНын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Зи овогт Энхболд хумсаа нуун, хөлд нь цагираглаж хүржигнэнэ. Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ.Хөлийн өрөөнд хатуу моутуунд дуун чангарсан Мээ овогт Энхсайхан,Цэ овогт Нямка хоёр уушигнийхаа гурван судасыг тасартал хөөжий хаажий дааглия дууя гэж хуална. Харин гадаа нь хөмхийгөө зуусан "монгол боорцог" Алтанхуяг араагаа шажигнатал хавирч эргэлдэнэ.

    Зочин, 2016-02-05 10:11:41, 150.129.140.244Хариу бичих

  4. БРАВО Гоё хээлжээ.

    Зочин, 2016-02-06 22:37:30, 202.179.25.251

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Гончигдорж Баярцогт 2 оо гэж хаанахын тагнуул вэ Ялсан намынх уу , урд зүгийнх үү

    Зочин, 2016-02-05 12:30:07, 112.72.11.114Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. АН бол мундаг нам. фракц бол дэлхийн аль ч намд байдаг эрүүл үзэгдэл шүү дээ

    Зочин, 2016-02-05 12:36:07, 43.242.243.156Хариу бичих

  8. Хууль зөрчихөө урьдал болгочихгүй бол шүү дээ.

    Зочин, 2016-02-05 12:56:18, 202.70.44.46

    Таны нэр:

    Тайлбар:

  9. MAH дотор Энхболд , Батболд, Хүрэлсүхийн гэсэн гурван бүлэглэл байдаг. Энхболд , Хүрэлсүх хоер нэгдмэл байдаг тул намынх нь уур амьсгал тайван байдаг тал бий. Энэ хоер сөргөлдвөл энэ нам донсолгоонд ордог.

    Равдан, 2016-02-05 13:11:27, 103.57.94.247Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Дунд сургуулийн ахлах ангийн сурагчын бичсэн зохион бичлэг байна.

    1234, 2016-02-05 22:00:32, 182.160.39.187Хариу бичих

  12. их зөв бичсэн байна. баримттай

    Зочин, 2016-02-05 22:15:36, 103.26.194.2

    дунд сургуулийн сурагчид дотор бас сурагчийн гэж зев бичиж чаддаггуй улс олон байгаа даа.

    Зочин, 2016-02-05 22:50:41, 103.26.194.2

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ буг болсон бугд 2 уулаа хамтдаа зайлж Шинэ Монгол гарч ирнэ ээ

    Зочин, 2016-02-06 09:18:06, 104.34.149.38Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. za yer ni ene neg balai fraktsi gedeg ni mongolchuudiin tsusand shingechihlee dee, jijig namuudad ch bgaa daa ayagui bol

    Зочин, 2016-02-06 11:13:33, 103.57.95.244Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. АН-ын пизда нар ажлаа хий чадахгүй бол огцор.

    Зочин, 2016-02-06 21:15:45, 202.9.40.57Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Төмөр замын гурван угсармалын гомо Мөнхжаргал гэж хөгийн хулгайч байнаа. Шоронгоор олон жил явсан энэ хулгайч нарсанд эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаагаад. Тэрнээсээ болж гомо Мөнхөө нэр авсан адгийн арчаагүй амьтан байгаан. Одоо замын цагдаагийн урд талын Нархан хотхонд амьдарч байгаа энэ эрээс энэ хавийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

    gomo monhoo, 2016-02-07 13:53:04, 103.57.93.75Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Төмөр замын гурван угсармалын гомо Мөнхжаргал гэж хөгийн хулгайч байнаа. Шоронгоор олон жил явсан энэ хулгайч нарсанд эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг татаж чангаагаад. Тэрнээсээ болж гомо Мөнхөө нэр авсан адгийн арчаагүй амьтан байгаан. Одоо замын цагдаагийн урд талын Нархан хотхонд амьдарч байгаа энэ эрээс энэ хавийн эцэг эхчүүд хүүхдүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй

    gomo monhoo, 2016-02-07 13:53:53, 103.57.93.75Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Ардчилсан намыг ПИВО Батхүү л эвдэн сүйтгэж нураах болов уу?Энхтайвны гүүрэн дээрээс хөлөөсөө дүүжлэгдэх шиг улс орныг толгойгоор нь тонгоруулж уруу харуулж болохгүй.МАН-ыг хятад цустай МиЭнхболд тэргүүлсэнээр Монголын ард түмний хилэнг хөдөлгөж МАН нуран унах болов уу? МиЭнхболд сайн хүн байж болно.гэхдээ хятад цустай Бао Лин буюу Балингийн Цэрэндоржийг Монгол төрд гаргасан биш Чан Кай Ши Коминтерн хоёрт Монголыг худалдсан шорвог түүх бий ДаГанболд сайн хүн байж болох боловч төрд хятад цус гаргахгүй хэмээн ЕС-аас 7 удаа буцааж байсан түүх бий. Сүүлийн 20-иод жил хятад цустай Монгол улсын иргэдийг Монголын төрд гаргаад юу болов? Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдууллаа.Бид эцгээс ясыг авч бүрэлдэн бий болж өндийн босдогч ЗҮРХ ТАРОХИ хэмээх зүйлийг тэтгэгч цус хэмээх зүйлээ эхээс авдаг. Энэ цус хятад байвал БООК-оор угаагаадч арилахгүй.Нэгэнт Монгол улсын иргэн тул үндсэн хуулиар төрд орох эрхтэй боловч бас орж болохгүй бичигдээгүй хууль байнаа.

    Зочин, 2016-02-07 14:22:46, 202.170.69.58Хариу бичих

  24. Дагаж есчилдог болч бичигдээгуи олон хууль би дээ Социализмын уед саин мордож баиж

    Зочин, 2016-02-08 01:16:22, 202.9.40.95

    тиймээ бичэгдээгүй хууль бол яахын аргагүй жижиг монголын хувьд бол хятадын цустай хүнийг 7 үе өнгөртөл нь төрд гаргаж болохгүй шүү дээ .Америк мэтийн бүгд цагаач бас хүчирхэг гүрэнд хар шар цагаан арьстан ч байсан болох бөгөөд түүнтэй монгол улсын хувьд харьцуулахын аргагүй билээ

    харьцуулалт үгүй, 2016-02-08 03:32:30, 24.13.76.214

    Таны нэр:

    Тайлбар:

  25. нам гэдэг бол улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ аж амьдралын сайн сайхны төлөө нэгдэж ард түмнээ дагуулдаг нэгдлийг нам гэдэг. гэтэл өнөөдөр хорь гаруй нам нэр зүүсэн мафи гарчээ

    зочин, 2016-02-07 17:10:14, 49.0.204.178Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Монголд Ардчилсан нийгэм биш, дарангуйлалын нийгэм оршин тогтнож байна.

    Зочин, 2016-02-07 22:19:27, 202.9.40.57Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Монголчууд яагаад 7 үе удмаа сайн мэдэж байсан юм бэ Бас Амеркийн тагнуулын төв газараас хятадууд 7 үе өнгөртлөө хятадынхаа талд зүтгэдэг гэж дүгнэв гэсэн 2 асуултыг сонгуулын өмнө монголын сонгогчид нарийн бодох хэрэгтэйг одоогийн төрд байгаа ХЯТАДЫН 2-3р үеийнхэн яаж байгаа нь ойлгогдохоор болсон юм биш үү

    мэдтүгэй, 2016-02-08 03:23:36, 24.13.76.214Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. zailaa zail

    Зочин, 2016-02-16 15:32:59, 202.179.18.29Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: