Ө.Ганзориг

Зөв хүн, Буруу хүн

Нийтэлсэн: 2016-11-28 11:56:00

Олон жилийн өмнө, гадаад сургуулийн элсэлтийн ярилцлагын үеэр надаас "Чи манай сургуульд юу өгөх вэ?" (value) гэж асууж билээ. Би тухайн үед учрыг нь олоогүй юм.
 
Би тэр сургуулиас юм авах гэж очиж байгаа хүн юугаа өгөх вэ дээ гэж бодсон хэрэг. Ер нь сүүлийн үед, барууны томоохон сургуулиуд элсэгч нараасаа чи нийгэмд, нийтэд сайн дурын ямар ажил хийсэн бэ, юу өгсөн бэ гэж асуух болжээ. Бид зөв ба буруу хүний талаар тасралтгүй ярьж, бичих боловч яг ямар хүн нь зөв юм. Яг ямар хүн нь буруу юм гэдэг тал дээр нэгдсэн ойлголт үгүй. Эцэг эх бүр хүүхдээ зөв хүн болгочих санаатай л цэцэрлэг, сургууль, коллежид төлбөр төлж явуулдаг.
 
Гэтэл тэр газрууд нь хүүхдийг нь зөв хүн болгох талаар яг юу хийдэг юм бол? Зөв хүн гэж хэн юм? Бид мэдэхгүй. Учир нь тэр хүнийг зөв болгох ёстой боловсролын систем нь бидэнд зөв ба бурууг зааж чадсангүй. Тэгсэн хэрнээ л бид хүүхдүүддээ "миний хүү зөв хүн болоорой" гэдэг. Хачирхалтай. Ойлгомжгүй.
 
Өөрийнхөө амь насыг бусдын төлөө зориулсан хүмүүсийн тухай бид бишгүй л сонссон. Тэр ч байтугай өөрийгөө бусдын төлөө зориулсан амьтдын тухай түүх хүртэл ямар их билээ. Гэтэл ихэнх хүмүүс өөрийгөө бусдын төлөө зориулж чаддаг билүү? Ер нь хүн өөрийгөө бусдад зориулах ёстой юм уу, эсвэл амин хувийн эрх ашгийн төлөө амьдрах ёстой юм уу? Эндээс зөв ба буруугийн асуудал эхлэх юм.
 
Би хүүхэд математикийн олимпиадад түрүүлснээр зөв болно, эсвэл сэргэлэн байснаар зөв болно гэх мэтийн шинж чанарын ярианд чиглэхгүй шууд фундаментал асуудалд оръё. Биднийг бодвол философичид олон мянган жилийн турш зөв хүн, буруу хүний талаар бясалгаж, номлосоор иржээ. Өнөөг хүртэл үндсэндээ зөв ба буруу хүний тал дээр 2 байр суурь гарч иржээ.
 
Нэг хэсэг нь хүн бол төрөлхийн зөв амьтан, өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусад хүмүүст зориулдаг бөгөөд бусад хүмүүст хэрэгтэй зүйл хийснээр зөв болно гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь хүн бол төрөлхийн амин хувиа хичээгч амьтан, бүх зүйлийг өөрийнхөө төлөө л хийдэг. Бусдад хэрэгтэй зүйл хийж байгаа нь ч гэсэн алсдаа эргүүлж өөртөө ашиг авах гэж л тэр гэх мэт. Тэгвэл хариу нэхээгүй хайрыг юу гэх вэ.
 
Хүн байтугай, амьтад хүртэл бие биендээ хариу нэхээгүй тус хүргэж байдаг. Жишээ нь бид эхийн хайрыг ярьж болно. Эсвэл улс үндэстнийхээ төлөө гаргасан улс төрчийн золиосыг бид ярьж болно. (Би энд хайр гэдэг бол шууд өгөх тухай асуудал гэдгийг хөндсөнийг анзаараарай. Хайр гэдэг хэзээ ч нөгөө хүнээсээ авах тухай байдаггүй.)
 
Философич Адам Смит нэгэнтээ "Хүн хэдий амин хувиа хичээсэн амьтан мэт боловч, өөрт нь ямар ч ашиг тус үгүй байхад, бусдын аз жаргалаас баяр хөөр олж авдаг ажээ" гэсэн байдаг. Манай философийн фундаментал сургууль бол нэгдэх үзэл баримтлалыг гол мөрдлөгөө болгодог. Нийгэмд ажиглалт хийж олон янзын хүмүүсийг үнэлж, цэгнэж байхад хүмүүс фундаментал төвшинд үндсэндээ 2 хуваагддагийг мэдэж болно.
 
1 - өгөгч, 2 - авагч. Энд харамсалтай нь нас, туршлага, боловсрол, олон хэл мэддэг, сэхээтэн гэр бүлээс гаралтай зэрэг нь ямар ч хамааралгүй болохыг харна. Өөрөөр хэлбэл хүн ӨГӨГЧ эсвэл АВАГЧ  болж төлөвшихөд дээрх хүчин зүйлс ямар ч нөлөөгүй. Фундаментал сургууль хүний амьдралын утга учир нь бусдын төлөө өөрийн амьдралыг зориулахад оршино гэж үздэг. Тийм ч учраас хүний амьдралын АЗ ЖАРГАЛ нь зөвхөн бусдын төлөө хийж бүтээсэн зүйлээс л олдоно.
 
ИХ эсвэл БАГАДАА биш харин байгаа бүхнээ зоруилсан уу, үгүй юу гэдгээр л хүний амьдрал аймшигт шудрага шүүхээр шүүгдэнэ гэж Фундаментал сургууль үздэг. Тийм учраас Фундаментал сургууль хүн бүр ӨГӨХӨӨР төрдөг. (хүн бүр зөв хүн төрдөг гэсэн үг) Харин тал нь будилж, төөрч АВАГЧ дүрд хальтирч ордог гэж үздэг.
 
АВАГЧ хүн бол буруу хүн юм. ӨГӨГЧ хүн бол зөв хүн юм. АВАГЧ хүнийг олж танихад философич эсвэл сэтгэл зүйч байх огт хэрэггүй. Энэ нийтлэлийг уншсаныхаа дараа нүдээ нээгээд эргэн тойрноо харахад л болоо. Ханиасаа, найз нөхдөөсөө, хамт олноосоо, тэжээлгэдэг байгууллагаасаа, нийгмээсээ, улс орноосоо, хүн төрлөхтнөөс дандаа авч байдаг хүнийг харахад андашгүй.
 
Харамсалтай нь ийм хүмүүсийг эргүүлээд ӨГӨГЧ болгож, гэгээрлийн-зөв-гэрэлтэй замд нь тавихад туйлын бэрхшээлтэй. ӨГӨГЧ буюу зөв дүртэй 5 настай хүүхэд, АВАГЧ буюу буруу дүртэй - мөнгөтэй, туршлагатай, хэргэм зэрэгтэй, ганган хувцасласан 50 настай хүн хоёрын хооронд зарчмын ямар том ялгаа байгааг харж байна уу?
 
Ажил, амьдралын замнал дундаа би ийм хэд хэдэн АВАГЧ хүнтэй таарч байлаа. АВАГЧ хүн хэзээ ч авснаа тооцож үздэггүй. Авах тусмаа улам шунаглаж, хэмжээ хязгааргүй аашилдагаараа танигдана. Тийм ч учраас Монголчууд эртнээс Хүн тэжээхэд Толгой цусдана гэж хэлдэг нь ийм учиртай. АВАГЧ хүний гол онцлог ердөө л тэр. Аваад л эхлэсэн бол зогсоно гэж байхгүй, хамгийн сүүлд нь ӨГӨГЧ хүн хамгийн гол буруутан болж үлддэг. Бизнес хийхдээ хөгшин-залуу, хэлтэй-хэлгүй, боловсролтой-боловсролгүй, элит-бор гаралтай нь үнэндээ сонин биш.
 
Харин АВАГЧ хүн үү (буруу хүн), ӨГӨГЧ хүн үү (буруу хүн) гэдгийг нь л нягт харах учиртай. Тэгвэл та хамтрагчаа зөв сонгож чадна. Хань ижил дээр ч мөн ижил. Одоогийн улстөрчдийг харъя. Сонгогдож гармагцаа л хувьдаа юу авах вэ гэж л бодохоос биш ард түмэндээ юу өгөх вэ гэж боддоггүйн нотолгоо нь өнөөдрийн бидний нийгэм-эдийн засгийн байр байдал билээ.
 
 
Өлзийбаярын Ганзориг

38 сэтгэгдэл харуулж байна        

  1. Mash chuhal oilgolt

    Oyu, 2016-11-28 13:50:47, 220.67.173.4Хариу бичих

  2. bolovsrol, humuujil chuhal. yapon mayagiin bolovsrol humuujliig avah heregtei. neg ih pilsoof heregggui.

    Зочин, 2016-11-28 15:01:22, 202.179.23.40

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2016-11-28 15:43:24, 202.179.25.184

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Бидний муу хэлдэг СОц нийгмийн үед хүүхдийг багаас нь зөв хүн болгох эхлэл гэр бүлдч,нийгмийн хүрээндч бага боловч байсан,хамтач үзлээр хүмүүжүүлдэг сургаальтай байлаа.Нэг ньнийтийн төлөөгэдэг.Харин Ардчлал гээч гарч ирээд үүнийг орвонгоор нь эргүүлж чи амиа бод чадвал амьдарна,чадахгүй бол хох чинь гэдэг ёс суртахуунаар хүүхдийн тархийг угаасан.Тэгээд одоо бид чинь амин хувиа бодсон арчаагүй хүмүүжилгүй,ёс сутрахуун,ёс зүйгүй анархистууд болж өссөн,үг дуулдуг,сонсдог хүүхэд эрс цөөрсөн,ахас ихэсээ хүндлэх,дээдлэх,сонсох гм асуудалд алга болсон.Энэ маш зөв асуудал хөнджээ.Бид сууриасаа эхлээд цоо шинээр шинэ хүнээ бий болгох нь чухал байна.Ганзориг чамд баяр хүргэе,амжилт хүсье.

    Зочин, 2016-11-28 14:39:05, 202.179.31.43Хариу бичих

  4. estoi vnen.Odoo ch deed surguuli togsson nertei zerlegvvd l iheer vildwerlegdej ba daa.

    vnen, 2016-12-09 11:30:28, 202.179.31.60

    Таны нэр:

    Тайлбар:

  5. маш чухал асуудал хөндсөн танд баярлалаа, энэ сэдвээрээ улам дэлгэрэнгүй, сонирхолтой олон нийтлэл бичээрэй гэж хүсэх байна

    Зочин, 2016-11-28 15:03:27, 150.129.141.220Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Би аль болохоор өгөхийг хүсдэг.энэ ядуу монгол улсаа хайрлаад байдаг юм. Улаан бурханы вакциныг хувиаараа оруулж ирээд үнэгүй эмнэлэгт өгсөн. Хуучин ерөнхий сайдын эмнэлгүүдэд өгсөнөөс их хэмжээгээр. Одоо манайд асуудал болж буй тэмбүүгээр ажиллаж бгаа. Brain involvement-Ийн шатанд орсон тэмбүүг манайд үйлдвэрлэж буй эм дийлэхгүй. Моносын хулхидуу эмийг хэлж бн. Гаднаас оруулах зөвшөөрөл өхгүй хүнд суртал,эсвэл гар хүндрүүлэхийг хүсч бн.өмнө нь эмийн сан ажиллуулж байгаагүй, эм оруулах туршлаггүй гэнээ биднийг. Уг нь үүнтэй ямар ч холбоогүй. Юун эмийн сангийн туршлага.одоо тэр хавдрын эм хийж буй эрдэмтэнд мөнгө олж өгөхсөн гэж толгойгоо гашилгаж бн.

    зочин, 2016-11-28 15:28:32, 103.229.123.22Хариу бичих

  8. Онц

    Зочин, 2016-11-28 16:30:42, 119.40.99.2

    Таны нэр:

    Тайлбар:

  9. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ: - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ: - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, \бляшкаг хайлуулах\ - Захын тараагуур хялгасан судасны уналт \үжилт\-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: Тус бүтээгдэхүүний найрлаганд нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2016-11-28 15:43:50, 202.179.25.184Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. маш зөв сэдэв, оюутнууд болон ахлах ангийн хүүхдүүдээр цас цэвэрлүүлье гэсний төлөө хотын даргыг далд ортол нь хэлж байгаа хүмүүсийг хардаа зөвхөн авагч нар

    Зочин, 2016-11-28 16:09:32, 202.126.91.90Хариу бичих

  12. Асуудлын гол нь тэр дарга хүүхдүүдээр цэвэрлүүлэх тухай бодсоноос хүүхдүүдийг хэрхэн хальтарч унахгүй болгох тухай бодоогүйд байгаа юм шүү дээ.

    Зочин, 2016-11-28 21:12:45, 66.181.191.121

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Өнөөгийн Монголын сүйрэл нь эдийн засгийн улс төрийн системийн сүйрэл аль аль нь биш харин ёс суртахууны сүйрэл юм шүү. Ёс суртахуунтай, ичгүүрийг мэддэг,сонжууртай иргэд одоогийнх шиг сэжгийн төр засгийг сонгохгүй бөгөөд ёс суртахуунтай иргэдийн сонжуурыг давж гарсан улс төрчид улс орноо өөд нь татаж чадна.Ямар ч шинжлэх ухаан хүнийг боловсрол мэдлэгтэй болгохоос биш ёс суртахуунтай болгодоггүй бөгөөд үүнийг хийдэг хүчин зүйл нь шашин учраас хүн төрөлхтөн одоо болтол шашныг таягдаад хаячихгүй яваад байгаа юм шүү дээ.Бидний аугаа өвөг дээдэс хоёр номоор төрийг засах мэргэн ёсыг гаргасан нь ийм учиртай юм.Манай улсын "Үндсэн хууль"-д төр, шашин хоёрыг цохож оруулсан нь ийм улбаатай,учиртай юм.Даанч шашныг ор үгүйсгэж мэргэн болох гэсэн охор бодолтой эрдэмтэд олширч байгаа нь харамсалтай.Тэдэнд нүгэл гэсэн ойлголт байхгүй нь харамсалтай.

    зочин, 2016-11-28 16:50:58, 103.229.123.94Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2016-11-28 21:01:14, 59.153.115.129Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

    Зочин, 2016-11-28 21:01:31, 59.153.115.129Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

    Зочин, 2016-11-28 21:02:06, 59.153.115.129Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. “Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй. “Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй. Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй. Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу. “Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/

    Зочин, 2016-11-28 21:02:36, 59.153.115.129Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

    Зочин, 2016-11-28 21:02:50, 59.153.115.129Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

    Зочин, 2016-11-28 21:03:02, 59.153.115.129Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

    Зочин, 2016-11-28 21:03:23, 59.153.115.129Хариу бичих

  28. Бурханы шашин бол шинжлэх ухаан.Сэтгэл судлалын шинжлэх ухаан. Бурханы шашин бол гүн ухаан. Бурханы шашин бол амьдрах зөв зам, зөв ёс суртахуун, зөв үзэл, зөв явдал мөнөөс мөн.

    зочин, 2016-12-02 15:41:16, 103.57.93.186

    Бурханы шашинд номхон хүлцэнгүйг биш шударга, зөв үзлийг сургадаг. Би гэдэг аминч үзлээсээ ангижирч бусдыг хайрлах, асрах, энэрэхийг, шуналаас хагацаж болио мэдэлтэй болохыг, уурыг тэвчиж амар амгалантай, аз жаргалтай, зөв амьдрах зам байдгийг заадаг.

    зочин , 2016-12-02 15:45:30, 103.57.93.186

    Бурханы шашин бол оюун ухааны дээд хөгжилд хүрэх замыг заасан.

    зочин , 2016-12-02 15:47:56, 103.57.93.186

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/

    Зочин, 2016-11-28 21:03:57, 59.153.115.129Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/

    Зочин, 2016-11-28 21:04:27, 59.153.115.129Хариу бичих

  32. hasiltan dotor eersdiinhee nersiig bichehgyi dee?chadna syy,ta nar!!!ikhe soliorchgooh yuym daa!!Mongol yhaan ygyi boljee!!

    Gadniihanii helsen tiim ynen sain uu?..., 2016-11-29 00:37:03, 148.60.180.128

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/

    Зочин, 2016-11-28 21:04:37, 59.153.115.129Хариу бичих

  34. Бурханы шашин бол шинжлэх ухаан.Сэтгэл судлалын шинжлэх ухаан. Бурханы шашин бол гүн ухаан. Бурханы шашин бол амьдрах зөв зам, зөв ёс суртахуун, зөв үзэл, зөв явдал мөнөөс мөн.

    зочин, 2016-12-02 15:39:41, 103.57.93.186

    Таны нэр:

    Тайлбар:

  35. “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-11-28 21:05:14, 59.153.115.129Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

    Зочин, 2016-11-28 21:05:31, 59.153.115.129Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    Зочин, 2016-11-28 21:05:50, 59.153.115.129Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

    Зочин, 2016-11-28 21:06:05, 59.153.115.129Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Одоогий н авилгачид, хулгайчи, луйварчид, шуналтнуудыг хараад уур чинь хурээд байна. Чи зов санаа хэлэх гээд байна. Сайхан санааг чинь бодоод ухаантай хумуус шуумжлэхгуй, чамайг. Чи яг энэ философоороо цааш нэг алхвал СОЦ- г магтчих гээд байна. Тийм бол цааш яв, эс богоос завсарлага ав!

    Зочин, 2016-11-28 23:10:23, 103.229.122.148Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Ynexeer goyo bichjee. MAsh chuxal sedeb dee.

    Zochin, 2016-11-28 23:48:07, 66.199.36.250Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. 1990 онд болсон ардчилсан самууны балгаар монголчууд Ан гэгч эрлийзүүд болон эрүүгийнхний гэмт хэргийн бүлэглэлийг "Сургууль сөнөтүгэй" гэж эрээ цээргүй уриалж байхад нь дэмжээд сонгох хэмжээнд хүртлээ үхэн доройтсон байхад тэднийг 20 зууны өндөр боловсролтой эрдэмтдийн үгээр гэгэгээрүүнэ л эж байхгүй.Хатуухан хэлэхэд одоогийн монголчууд дээр доор гэлтгүй бүгд мал кэбтэй болчихоод байна.Тэртээ 1990 онд Японы монголч эрдэмтэн Кимура Аяако,-Та нар ном уншаач ээ.Ном уншихгүй бол тархины тураалд орлоо шүү гэж сануулаад байхад чамаар заалгахгүй гээд Эрээн рүү наймаанд яваад байсан нь ийм үр дүнд хүргэлээ л дээ.Малыг зөв буруу гэж ангилах ч өөрөө ёс зүйгүй үйлдэл болох биз.Бидний дундахь ардчилсан хэсэг энэ маланцар шинжээ тогтвортой хадгалж байгааг нь гайхмаар.Монгол хүн гадаадад очоод орчиндоо жигтэйхэн хурдан дасан зохицдог ч эх нутагтаа хөл тавьмагцаа эргээд мал төрхөндөө маш хурдан орж байгааг гайхмаар.Гадаадад яваад ирсэн хүмүүс л орцондоо хогоо тавьдаг шинэ капиталист туршлага импортолж ирснийг санацгаа даа.Гайхалтай нь эндэх суурин иргэд энэ тэргүүн туршлагыг маш хурдан хуулбарласнаас одоо бараг үндэсний онцлог болж амжсан.Тэд нийтийн орон сууцанд нохой тэжээж,тэднийгээ орцонд баалгах, шээлгэх мэтийн бузар булай бүхнийг импортолсон.Үүнийгээ шинэ соёл гэж цэцэрхцгээж байгаа юм.Хүн бол үзсэн харсныхаа аль өнгөтэй өөдтэйг нь дуурайж болно оо доо.1930-аад онд гадаадад суралцсан Д.Нацагдорж нарын зэрэг залуучууд эх орондоо сайн сайхан бүхнийг авчирч байсан бол ардчилсан ноход ийм л бузар булайг чирж ирж байна.Энэ маланцаруудад шашнаар нөлөөлөхгүй бол шинжлэх ухаанаар хүмүүжүүлнэ гэвэл санасны гарз.Мэдээж бидний дунд бахархмаар сайн сайхан хүмүүс бишгүй бий боловч олонх гэдэг категорийн ерөнхий шинж ийм байна.Нөгөө алдартай хөгжингүй АНУ-д ч гэсэн дэд ерөнхийлөгч болох гэж байгаа Майкл Пенс гэгч этгээд Христийн шашинтан бөгөөд шинжлэх ухаанд итгэдэггүй гэж ил тод хэлж байхад манайхан ч аргагүй биз дээ.

    зочин, 2016-11-29 00:12:54, 103.229.122.75Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Хүү:. Миний аав авснаас өгч байсан нь илүү гэдэг юм. Багш: Аав чинь тогооч уу? Хүү: Үгүй ээ. Боксчин Гэжээ

    Боксчин, 2016-11-29 12:00:22, 52.35.55.94Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. зөв

    Зочин, 2016-11-29 13:17:06, 182.160.35.17Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. дүр эсгэсэн ардчлал ямар их аюул авч ирдэгийг монголчууд үзлээ амталлаа. хуулийн хүрээнд өндөр сахилга тогтоож мөрддөг нийгэмийг ардчилсан гэдэг гаргасан хуулиа зөрчдөг нийгэмийг дүр эсгэсэн гэдэг. монголын нийгэмийг дүр эсгэж бузарлагч бол элбэгдорж болой. монголын хувьсгалын эхний шатанд бусинуулагч нь элбэгдорж байдаг нь ямар учиртай юм бол ардын хувьсгалыг будилуулагч нь элбэгдорж ренчино байсан бол ардчилсан хувьсгалын үр дүнг будилуулагч нь элбэгдорж цахиа байлаа

    зочин , 2016-12-01 16:59:05, 202.21.100.210Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. GOOGLE: ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ... МЕТА ОНОЛ, АРГА ЗҮЙ... НЕОПАРАДИГМ

    Зочин, 2017-03-16 21:55:22, 202.179.26.152Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: