УИХ-аар батлах гэж байгаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл бололтой. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлого, нарийн ухаанаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ. Уншигч та энэхүү бичвэрийг тэвчээртэй уншиж дуусгавал миний ийн хэлсний учрыг ухаарах болно.
Хууль хэлэлцэгдэж буй төслийнхээ дагуу батлагдвал орон нутаг дараахи эрхүүд шилжинэ.
-Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлаар бие дааж шийдвэр гаргах эрхтэй болно(төслийн 6, 7 дугаар зүйл),
-Аймаг, нийслэл нь бие даасан төсөвтэй байж, түүнийгээ татварын болон татварын бус орлогоор бүрдүүлэх эрхтэй болно(16 дугаар зүйл),
-Төсвийн тухай хуульд зааснаас бусад сантай байх эрхийг эдэлнэ(17 дугаар зүйл),
-Орон нутгийн өмчит болон өмч давамгайлсан компаниуд үнэт цаас гаргах эрхтэй болно(18 дугаар зүйл).
Сайхан сонсогдож байна уу? Маш сайхан. Төвөөс хамааралгүйгээр орон нутгаа хөгжүүлэх эрх зүйн боломж олдож байгаа нь юутай сайн хэрэг вэ! Баяр хүргэе! Эдийн засгийн эрх чөлөө мандтугай! Төвөөс хамааралтай төрийн хүнд суртлын хүлээснээс орон нутгийнхныг ангижруулж өгсөн УИХ-ын эрхэм гишүүд түм түм насалтугай, ура!
Стоо-п! Асуудлыг монгол хүний алсын хараа, цөлөх ухаанаар шүүн тунгааж, алдаж оносон түүхэн сургамжийг дэнсэлж үзье. Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлаас давсан; их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын урхи болж мэдэхүйц эрх ашиг гэж улс оронд байх ёсгүй. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм-төрийн аюулгүй байдлын суурь зарчмыг уландаа гишгэсэн хортой үр дагавар бүхий төсөл болжээ.
Монгол Улс нь нэгдмэл улсын хувьд батлан хамгаалах, эдийн засаг, нийгэм төрийн байгууллын удирдлага, шинжлэх ухаан технологи, мэдээллийн аюулгүй байдлын хангамж, экологийн хувьд нэгдмэл зохион байгуулалттай, нэгдсэн бодлого удирдлагаар хангагдаж байж тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал хангагдах учиртай.
Энэ хууль батлагдвал төрөөс хэрэгжүүж буй эдийн засаг татварын нэгдмэл бодлого алдагдаж, дэд бүтэц сул, үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, эдийн засгийн нөөц муу аймаг сумд улам ядуурч, хязгаар нутаг эзэнгүйднэ. Хамгийн амархан мөнгөжих боломж болох газрын баялаг руугаа орон нутаг болгон дур мэдэн дайрч, өнөөдөө цатгалдавч маргаашдаа, хойт үедээ өлдөх аюул нүүрлэнэ. Олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулах магадлал бага. Орон нутаг болгон дур дураараа үнэт цаас гаргана. Үүнд нь их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлого нөлөөлнө. Барьцаа нь мэдээж газар нутаг нь байна. Их гүрнүүд хамгийн ашигтай байрлал бүхий орон нутагт хөрөнгө оруулалт хийж, мөнгө санхүүгээр дэмжиж, далд гараар чөлөөтэй удирдах боломж нээгдэнэ. Улмаар бяр нь амтагдсан аймаг орон нутаг Засгийн газраа үл тоон салаавч үзүүлдэг болно. Тусгаарлах, статус өндөрсгөх асуудлыг зарим нь бусдын хатгаас, өөрсдийн мунхгаар гаргаж тавина. Улсын төсвийн орлого багасч, татвар санхүүгийн нэгдсэн тогтолцоо алдагдана. Аймаг, хошууны ноёд өөрийн дураар хүү сангаа мэдэж, өр тавьж, алба гувчуур бий болгож, ард иргэдээ үгээгүйн туйлд хүргэж, улс үндэстнээрээ мөхөх үү сэхэх үү гэдэгт асуулттай тулгарч байсан гашуун түүх дахин давтагдана. Хуулийн төсөл санаачлагчдад олон ном хэрэггүй, ердөө Д.Гонгорын “Халх товчоон”-ыг ганц удаа тогтоод уншчихаач, хувьсгалын өмнөх Монгол улсын түүхээс ухаарал аваач гэж зөвлөе.
Орон нутгаа бие даасан төсөвтэй, татвар тогтоох, үнэт цаас гаргах эдийн засгийн эрхтэй болгосноор дотоодын хагарал хямрал руу халтирах, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюултай. Улс төр, шашин, соёлын нөлөөгөө эрчимжүүлэхийг гадаадын олон орон хүсдэг онцгой бүс болох Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хэлмээр байна.
Казахстаны эрдэмтэд Монголын түүхийг ил тод үгүйсгэн өөриймшүүлэх гэж оролдож, урлаг соёлын бүтээлүүддээ төрийн дэмжлэг бүхий бодлогоор түүнийгээ тусгаж, үндсэрхэг үзэлтнүүд нь Баян-Өлгий салан тусгаарлах ёстой хэмээн сошиалаар уриалж байна. Баян-Өлгийд болохоор газар усны уугуул монгол нэрийг хасагчилж(Хасаг гэдэг нэр олонхийн ойлгодог шиг доромж үг биш, эртний баатарлаг дайчин сак-уудтай холбоотой бахархалт нэр юм шүү), монгол гэдэг үгийг хуулиас хасах шаардлага тавих, боловсролын салбарт Монгол төрийн нэгдмэл бодлогыг үл хайхрах байдал анзаарагдаж байгаа нь нууц биш. Улстөрчид айж дөлөөд байгаа болохоос биш аль эрт ярьж шийдэх асуудал тэнд олон байгаа дээр иймэрхүү үзэл баримтлалтай хууль нэрмээс л болно.
Ер нь Монголыг нэгдмэл улсаас холбооны улс руу хуулийн аргаар шилжүүлж, баруун зүүн, халх ойрд, шашин шүтлэг, нийгмийн байдал, гарал үүслээр нь талцуулан хагалж, үндэстний хувьд нэгдмэл цул болоход саад болж, бүхэлд нь эс гэхэд аль нэг хэсгийг нь ч болов геополитикийн баазаа болгох гэсэн холч бодлогыг сүүлийн гучаад жилд хол ойрын улс орнууд идэвхтэй явуулж байна. Амжилтад хүрч ч байна. Түүний жишээ нь, энд өгүүлэн буй хуулийн төсөл гэмээр байна. Төслийн 46 дугаар зүйлийн 1-д албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журмыг тухайн ИТХ батлахаар тусгасан холбооны улс болгох алхмуудын нэг гэж харж байна. Төрийн албан ёсны бичиг хэргийн загвар, заавар нь нэгдсэн стандарттай байдгийн цаана нэгдмэл улсын том бодлого явдгийг хууль тогтоогчид эрхбиш мэддэг байлтай.
Энэ хуулийн төслийг хийхэд гадны зөвлөхүүд оролцоогүй байх. Тэдний оролцоо ч одоо хэрэггүй болсон доо. Бидний тархи оюун угаасаа үндэсний дархлаагаа алдаж, вирутсчихсан болохоор улс үндэстнээ хүчгүйдүүлэх, нэгдмэл байдлаа алдах, гаднын нөлөөллийг үл эсэргүүцэх бодлогыг сайн сайхан юм бүтээж байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хичээн гүйцэтгэж эхэлсний л гай нь энэ.
Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улс орны язгуур эрх ашгийг хөндсөн, Төсвийн болон татварын тухай хуулиудтай зөрчилдсөн, хууль хоорондын хийдлүүд бий болгох эрсдэлтэй, орон нутгийг хөгжүүлэх оновчтой бодлого нэрийн дор хуулиар дамжуулан нөлөөллийн хүрээгээ нэмэх гэсэн гадныхны урхинд анзааргагүйгээр автсан байж болзошгүй энэ төслийг хууль болгон баталбал эх орноосоо урвасантай агаар нэгэн үйлдэл болно.
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж заасан. Асуудлыг бие дааж шийдвэрлэх, асуудлаар бие даасан шийдвэр гаргах хоёрын хооронд үг зүй, үйлдлийн аль алины хувьд асар том ялгаа бий. Түүн дээр олныг төөрөлдүүлсэн тоглолт хийж болохгүй шүү, улстөрчид өө!
Монголоо улс шиг улс болгох үйл хэргийг МАН 100 жилийн өмнө манлайлан зохион байгуулсан. Өнөөдөр үнэмлэхүй олонхиороо төр барьж байгаа МАН тэрхүү агуу эхлэлийнхээ сөрөг үйл явцыг манлайлан залуурдах гээд байна уу, үгүй юу?!
“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл байна. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлогыг гагцхүү Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ” хэмээн нийтлэлийн эхэнд өгүүлсний минь тайлал ийм бүлгээ.
Л.Түдэв агсан “Даяар Монголын голомт” номондоо “Мөнх хөх тэнгэрийг эцгээ, хөрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хүний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хөлөөс тулж, хорвоод хүн шиг явахын цорын ганц баталгаа тул анхдагч шүтээн тань газар болтугай ! Хайрлаж яв ! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу” хэмээн бичсэн байдгийг сануулан энэ удаагийн учирлалдаа цэг хатгая.
Урианхан Б.Галаарид
2020.12.23.
Сэтгэгдэл(54)
Unen
Энэ олон аймгуудыг татан буулгаж нэгтгэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд Баян-Өлгий, Увс, Булган, Хэнтий мэтийг татан буулга.
Санал нэг бна.Баян өлгий.Өмнөгоь.Дорнод Говь алтай.Ховд аймгууд хэсэгчлэн буюу бүтнээрээ эхий ээлжинд алга блно
Битгий хуц
Энэ өгүүллээс сайн бодууштай санаанууд их байгаа мэт.Ялангуяа эдийн засгийн гол гол чиглэлүүдийг улс,аймаг,сум хороо гэсэн дараалал,шатлал,ахлал толгойтой хийхгүй бол нөгөөх 100 жилийн амнах шиг Хант улсууд,Сайн ноёнхан аймаг гэдэг шиг болбол тусгаар тогтнол маань даший шог болно..Баян өлгийн асуудал бол харин Чойбалсангуайн бодсноос эрс өөрчлагдан,Бал даргын үеэс бүр ч дордсоор байна.Бал даргын үед ядаж дарга нарыг нь өөр өөр газраас тавьж,тэд нар казакуудыг нийгэмшүүлэх,монголын иргэд гэдгээр нь удирдаж зангидаад явсан юм.Харин казак дарга нар өөр аймгуудыг уддирдаад л явсан.Яагаад болохгүй гэж.Газар нутаг засаг захиргааг бол нэн их нарийн бодох,хэлэлцэх,алдаа мадаг гаргахгүй шийдвэрлэх тэхдээ заавал нэгийг бодох асуудал юм.
ЗӨВ БАЙНА. УРВАГЧ УЛСАА ХУДАЛДАГЧ НАР ЭНЭ ХУУЛИЙГ ОРУУЛЖ ИРСЭН БАЙНА.
hen ene huuliig oruulj irsen jum bol
harin tiim Medmeer ium bn!!
Монгол ардын намын гишүүн хятадын эрлийз шээснүүд
енее цагийн би-гээр евчлех Эрхмэдэлд дуртай хумуус Гадны зеелен бодлогод ертеж улмаар улмаар нутаг орноо хегжуулэх нэрээр ГХО - ихээр татаж Хавх-д ертеж Бие даах нэрээр Нутаг орноо зээл барьцаанд тавих ,эзмшуулэх турээслэх нэрээр ЭЗ санхуугийн дэгээнд дуужлэгдэж замбраагуй зовлонд унагаж Эргээд Монгол Тер засаж залруулах боломжгуй болгох Аюулыг нарийн тунгаах хэрэгтэй?! Энд Зах Зээлийн нээлттэй зарчим гэхээс Илуу Улс,ундэстний Тусгаар тогтнол Газар нутгийн бурэн бутэн байдал гээд Бурэн Эрх гээд улстерийн нэгдмэл байдал чухал гэсэн байр, зарчим чухалчилагдах !!!
Хотоос -Ховд уруу гарлаа хичнээн сумын нутаг дайрдаг юм бүү мэд, нэг сумын хилийн зааг дээр маш хүчирхэг пост байна, хүн бүрээс 100000 төгрөг, машинаас 50000 хүртэдл хураамж авна, ойн сангуудыг, гол усыг хөрөнгөтэй хүнд сумын ноён шууд эзэмшүүлнэ, өнгөрсөн жил телевиз үзэж байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга, Содномдорж арсланд Хөвсгөл нуурын эрэг дээр \Улсын ТХГ-т\ жуулчны баазын газар бэлэглэсэн тухай гарч байлаа, ер нь орон нутагт мөн ч аймшигт будлиан маргаан завхрал гарна, Баян-Өлгий аймаг бол бүр баяртай болно , бид визтэй нэвтэрдэг болно. Хөвсгөл нуурын эргээр орсуудын жуулчны баазууд дүүрнэ. Аймаг бүр өөрсдийн төлөөлөгчийн газрыг дуртай улс орондоо байгуулж ах дүү , найз нөхдөө томилно.
Хотоос -Ховд уруу гарлаа хичнээн сумын нутаг дайрдаг юм бүү мэд, нэг сумын хилийн зааг дээр маш хүчирхэг пост байна, хүн бүрээс 100000 төгрөг, машинаас 50000 хүртэдл хураамж авна, ойн сангуудыг, гол усыг хөрөнгөтэй хүнд сумын ноён шууд эзэмшүүлнэ, өнгөрсөн жил телевиз үзэж байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга, Содномдорж арсланд Хөвсгөл нуурын эрэг дээр \Улсын ТХГ-т\ жуулчны баазын газар бэлэглэсэн тухай гарч байлаа, ер нь орон нутагт мөн ч аймшигт будлиан маргаан завхрал гарна, Баян-Өлгий аймаг бол бүр баяртай болно , бид визтэй нэвтэрдэг болно. Хөвсгөл нуурын эргээр орсуудын жуулчны баазууд дүүрнэ. Аймаг бүр өөрсдийн төлөөлөгчийн газрыг дуртай улс орондоо байгуулж ах дүү , найз нөхдөө томилно.
Яахын аргагүй үнэнийг бичсэн байна иймд энэ хуулийг дахин нягталж дээрхи алдаатай заалтуудыг өөрчилсөн сайжруулан засах ёстой
Хамгийн эхлээд Омноговь тэгээд л цувраад ирээдуйд ???
Mash chuhal sedev bna Estoi l jinhene temtsej baih zzuil bol ene Uuniig hun bur unsh tungaan bod
Энэ бодит үнэн болой. Хөдөө хээр хөл гараар нь тасчин идэх МАН санаархал. 100 жил тэжээсэн түмэн олондоо ямар их өс санана вэ.
Ухнаагийн Хүрэлсүхийн удирдсан МАн-ын мэргэн санаа нь агуу өргөн цар хүрээтэй алсдаа ах дүү амраг садангаараа үе дамжин вант улс болгон эзэгнэн суух сайхан санаа гэлтэй.Юун 60 тэрбум бэ?Өгсөн авсан эзэн холбогдогчгүй хэргээр төрийн албыг мөчлөн зарж худалдлаа гэж буруутныг хайгаад ганц Энхболд олдоо биздээ.ккк Энхболдыг гүтгэн доромжилж унагаах гэж улайрсны цаад бодлого одоо илэрч байх шиг.
АН- арчаатай ухаалаг байхгүй бол МАН-хан намыхан ч гэждээ цоон тооны бүлэг этгээдүүд хүссэнээ хийсээр байгаад улс орны тусгаар тогтнолд санаандгүй байдлаар үлэмж хохирол учрах шийдвэр гаргах гэж байгааг таслан зогсоогоочээ, ерөнхий сайдынхаа боловсролгүйг мөн ч их ашиглаж байна даа.
MAN-iig stvten bishirsen svsegten olon tvmend l sain zah ih heregtei bnaa. Ene namiig schroor songosoor demjseer baital neg medehed Mongol Ulsiig hesegleed hagaslaad zarchihsan baij medeh l baih shvv !!! Ene tusliig sanaachlagchid ni Uvs Bayn -Ulgii Svhbaatar buyu durvud,hasag,dariganguud bish l baigaasai, burhan mini !!!
Галааридад баяр хургье Маш чухал юм ярьжээ Зарим засаг ноед дураараа дургиж Хятадын мужд толоологчийн газар хуртэл байгуулж зарим нь Монголын газар нутгаас хятадын бас солонгосын иргэдэд эзэмжуулж байсныг иргэд мартаагуй Энэ хуулийн тослийг хэн боловсруулсан бэ Монголын туух улс тор геополитикийн ямар ч ойлголтгуй хумуус байна МАН зуун жилийнхээ ойн дээр улсаа тасдан хуваах гээгуй бол тослоо татпж ав Щарим заалт биш бухэлдээ концепц буруу байна Нэгдмэл Монгол улсад тохирохгуй ээ
Ямхын бодлого хэрэгжиж эхэллээ.Бүх юм ҮХ ын өөрчлөлтөөс эхтэй. Хэн хэн хамгаалж ярьж байлаа.Харахад зүгээр л юм шиг.Бага багаар явсаар холбооны улс болно.Тэр цагт?????
Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулинд орон нутгийн удирдлагын бие даасан санхүү эдийн засгийн эрхийг нэмэгдүүлхэд чигэлсэн нь сайшаалтай. Гэвч нөгөө байх ёстой хил хязгаараас нь халиулаад хөрөнгө мөнгөө /татвар/ өөрөө цуглуулдаг болоод ирхээрээ дээд удирдлагаа анзаарахгүй болох,хэт бие даах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь цаашдаа эв нэгдлийг эвдэх эхлэл болох төлөвтэй. Мөн дээр хэлсэнчлэн ....асуудлыг бие даан шийдэх,....асууудлаар бие даасан шийдвэр гаргана гэдэг мөнч их том зөрүүтэй байнаа. Энэ бүхэн улс үндэстнийгээ хагаралдуулж, талцуулан, хүчийг сулруулах "НОХОЙ" бодлогын эхлэл байхыг үгүйсгэх аргагүйг Ерөнхийлөгч маань анзннрч хориг тавиасайдаа.
Bayan Olgiig Omnogovi Dornod zerg aimaguud-g tatan buulgah ni zov!!!!
Казакуудыг оровдоод газар нутгийнхаа сайхан хэсэгт суулгасан. Гэтэл тэд ихэд даварч байгаа дуулдах боллоо.Аятайхан байж чадахгуйг нь Казах.Шинжаан руу нь гаргаж эхлэ.
Сэтгүүлч сайн харсан байна. Сайн тунгааж унших хэрэгтэй. Орон нутагт их эрх мэдэл өгвөл ухвар мөчид ашиг харсан нутгийн удирдагч газар нутгаа хэнд ч ашиглуулж мэднэ. Одоогийн ядуу сэтгэлгээгээрээ хандаж болохгүй. Монгол бол холбооны улс биш. Нэгдмэл улс.
Хууль батлахад батлагсдсаны дараа үүсэх улстөр, эдийн үр дагаврыг тооцсон судалгаа гаргасан байх ёстой. УИХ , гишүүд хууль боловсруулах, батлах журмаа мэдэж байгаа байлгүй гэж бодогдох юм. Олонхиороо хүч түрээд баталчихвал хэцүү л юм болох нь. Аймаг бүр мөнгө олох гэж иргэний дайн үүсгэх юм биш биз???
МАН хятадын бодлогыг тууштай хэрэгжүүлэж дэмждэг болсон шүү.анхааралтай байцгаая
unendee mash bolgoomjtoi hariutslagatai handahgui bol gazar nutgiinhaa tusgaar togtnoliinhoo ayulgui baidliig en terguund bodooroidoo
unendee mash bolgoomjtoi hariutslagatai handahgui bol gazar nutgiinhaa tusgaar togtnoliinhoo ayulgui baidliig en terguund bodooroidoo
Монгол улсыг тархай бутархай байлгаж,эв нэгдэлгүй байлгаж дарласан Манжийн бодлогыг одоо гаргаж ирж байгаа нь Манжийн эрлийз,хүрлийж нартай холбоотой.аймгууд тусгаар улс маягтай ажиллаж газар нутаг,төсөв,татвар.санхүүгийн нэгдсэн бодлогогүй улс болох нь аймгийн засаг дарга тухайн аймгийнхаа ерөнхий сайд маягтай болж эв нэгдэлгүй дэрээ улам хагаралдаан болж тусгаар тогтнол баяртай болохнээ.нэг мэдэхэд баян өлгий Казахстаны харьяа болцон байх вий дээ.
Явах нохойд баах нохой гэгчээр юм болгоныг шүүмжилж, чөдөр тушаа болсон энэ их мэдэгч нар байгаа цагт яаж хөгжих билээ
Эргүүтэлгүй амаа хамхи
Ажлын хэсэг энэ хуулийн төсөлөө яаралтай татаж ав. Ийм маягаар энэ төсөл хууль болбол улс орон зарим талаар задгайрах, нэгдмэл улсын шинжээ ааажмаар алдах болно. Нөгөөтэйгүүр энэхуулийн төсөл улс төрийн ноцтой алдаанд хүргэхээр байна шүү.
Баян өлгийн хасагууд авгай хүүхнээрэй дамжуулаж том дугарч янз үзэж байна аа гэдэг чинь хасагуудын шашин Монголын өнөөгийн төрөөс айхгүй байнаа гэдэг ээ л хэлж байгаа юм .Монголын хэдэн хар захтай хараалч лам халтар бөө нарыг үл тоосон л байна .Түвд ламын боол Хар лам халтар бөөг тоолоо гээд ч яахав ямар олигтой юм биш .Монголын төр харин төр шиг байж Баян өлгийн хасагуудыг хэмжээндээ байж Монголчуудад талархаж Монголын засаг захиргааны хуулийг дагаж амьдар гэж хууль гаргах хэрэгтэй .Гэвч одоогын Монголын засаг захиргааны хууль гэдэг чинь Монголчуудын бараг эсрэг хууль байгаа байх шүү . Монгол улс түүхэндээ байгаагүйгээр 1550 иад оны сүүлчээс уруудаж эхэлсэн Лигдэн хааны үхэлээр төгссөн Монголын хаант төрийн мөхөл уналт явсаар 1921 оноос 90 он хүртэл Соцын үед нэгдэн засагдаж БНМАУлсыг байгуулсан Энэ хүчирхэг нэгдэл 90 оноос задарч сүйрсээр хурдтай уруудаж яваа .Орон нутагыг засаг захиргааны нэгдсэн хуулиар төвдөө барьж байж л энэ задарал уруудалыг зогсоож чадна .
карабах баян-өлгий ялгаагүй шүү
Хяналтаа сайн тавихгүй, мөн үндэсний эрх ашгийн дээр хэтэвчний эрх ашиг байх юм бол олон ноёд вантангууд бий болнодоо, ард түмэн барлаг хэвээрээ л бнадаа, 17 - р зуунд тавтай морил
Буудвал буудья...
яг үнэн шүү энэ хуули ч бэлчээрийн тухай хуули ч монголыг мөхөөх эхлэл юм л даа эмээлээ элгэндээ авах арай болоогүй юм байлгүй дээ цөлмөж устгагч нарт ажил зөндөө л байна даа мөн хасагийн тухай бичвэр дэндүү үнэн... очирбатаас авхуулаад баттулга хүртэл улам л муугаар өөрчилөгдөж байна даа энэ асуудал.....баярлалаа
Mash zuv sedviig zorigtoi hundsum baina
Увс, Баян өлгий, Ховдыг нэгтгэн Ховд аймгийн нэрээр , Говьсүмбэр, Дархан уул аймгийг буулгах, Төв аймгийг мөн Улаанбаатарт харьяалуулах, аймгийн засаг даргыг Ёрөнхий сайд , ИТХ зөвшилцөн томилох, эсвэл шууд томилох
UmnuGovi BayanUlgii Hovd Dornod hamgiin turuun hiliin nuguu tald garahnee!
Нэгдсэн Монгол тармал болгох бодлого улам эрчимжинэ Харин ч цөөлж 5 аймагтай болгон хураагуйлж нэг захиргаа удирдлага руу ойртуулах нь Монголын түүхэн нотлогдсон бодлого хэрэгжих алхам болно
Урианханы тухай мэдлэгээрээ дэл хийд тэргүүлэгч их эрдэмтэн та ямар бүтээл туурвиж байна вэ?
МАН даа баярлаж явдаг шүү, МАН-ыг мэргэн удирдалгаараа чиглүүлж байдаг У.Хүрэлсүхдээ туйлаас баярлаж явдаг шүү.Бас ЕНБ дарга Б.Амарбаясагландаа ч баярлж байна ааа ккк
Маш зөв сэдэв. УИХ асуудлыг дахин нухацтай авч үзэж шийдвэрлэх хэрэгтэй.Хуулийн заалтаар улс орныг мөхөөж ард түмнийг мөлхүүлж болдгийг 30 жилд хангалттай харлаа шүү.Монгол улсын язгуур эрх ашиг ямагт тэргүүн зэрэгт эрэмбэлэгдэж байх ёстой.
Нэгдмэл байдалаа алдаж болохгүй зүгээр жижиг сумдыг нэгтгэж төсвөө хэмнэсэн бодлого баримтл