Т.Баярхүү

Т.Баярхүү: Мөнгөнөөс болж хүн шударга ёсноос гаждаг

Нийтэлсэн: 2017-09-28 09:55:17

Амь ба энэрэхүйн шинжлэх ухаан.
Амьдрал болон аз жаргал агуу өргөн бус алаг цоог гуравхан хүрээтэй ажээ.
И.В.Сталин эцэслээгүй тэр 1970 он хүртэл тахин шүтэгдсээр байсан бол, хэрвээ А.Гитлер ялагдаагүй дэлхийг гишгэсэн бол юу болох байсан бэ? Бухенвальд, Освенцимийн бөөнөөр хорих, галдан шатаах шоронгууд ажилласаар улам хөгжсөн бол? Нөхөн үржихүй бол амин чанар бөгөөд амьдрал, үхэл, мөнхрөл юм. Угтаа амь өөрөө оршихуйн/ орох, орогнох, гарах/ , хөдлөлийн/ зорих, хүрэх, буцах/ зэрэг гурвал хуулиуддаа захирагдана. Учир иймээс түүний Зайлшгүй Санамсаргүй, Эсхүл Эс Өдөөгдөх жамыг( зайлшгүй бас санамсаргүй жирэмсэлж болно, ерөөс үл жирэмслэх үргүйдэл ч буй) судлахаар барахгүй агуулга хэлбэр, ур чадвар хийгээд шалтгаан үйлдэл үр дагавар, мөн чанар үзэгдэл, хувьсал болон бололцоо бодит байдал нөхцөл,,, зэргийг судалж жам хуулийг нь нээх нь чухал юм. Гүн ухааны мөнхийн шаардлага Амь- Ахуй-Ухамсар байгаа цагт судалгаа нь мөнх билээ. Бид өнөөдөртөө зөвхөн санааны/ тачаалын/ үрээр үйлдэгдэж буй матери хэлбэрийг нь маш нарийвчлан судалж үйлийн гол эзэн Амийг эс хайхарчээ. Шаардлага бололцоо нь Хэлбэрийг, үйлдэл нөхцөл нь Агуулгыг өдөөж, үр дагавар нь Бодот байдал болдог гүн ухааны Амь нь мөн чанар, зөн санаа нь үзэгдэл, матери нь хувьсал болно. Амийг шинжлэх ухаан өвчин/ нян, вирус/ тэй тэмцэн аварч байгаа ч зөвхөн элэг бөөрийг, зүрх тархийг, шархыг эмчилж байна. Үхэх дөхөөд ирхээр " Амь тариа" хийж байвч энэ нь Амьтай бус мөнөөх материтай л зууралдаж буй хэрэг. Аливаа Амьс өөрийн эрчимлэг идэвхээрээ хэлбэрээ тодорхойлох бөгөөд хэлбэр нь агуулгаа, агуулга нь ур чадвараа тодорхойлно. Тэр ур чадвар нь эрхтний шаардлага бөгөөд эндээс эр, эм төрөх заяаг байгал ч юм уу бүтээсэн гайхамшиг гэдгийг таамаглаж болно. Шинжлэх ухаанд үр сун, ураг эсийн тухай бодот мэдлэг байдаг ч "Амь" судлалгүй байжээ гэдгийг ирээдүйн эмгэд ч шогшрохуйц " хоцрогдол" буй за. Дусал шингэн дэх сая сая үр сунгийн амьдрал үүсэл хөгжил амины нууцыг бид судалсан гэж үү? Тухайлбал ой санамж/ гени/ удамшил хадгаламж амины гол утга гэдгийг мэддэггүй. Будда, Христос, Мухаммед бурхад нь хүн төрөлхтөн үүсч хөгжсөн сая сая жилтэй харьцуулашгүй , хойно мэндэлсэн хоёр гуравхан мянган жилийн настай. Тэгэхээр тэднээс өмнөх үеийн хүний түүх тэдний аврал нь эдгээр бурхадын зураг биш нь тодорхой. Иймээс эр эм болж төрөх нь амины тулд үүссэн жам байх нь. Эм аалз, эр ялаа болж төрсөн нь тэнгэрээс, байгалаас оноосон хувь тавилан гэдэгт итгэх эсэх нь хувь хүний хэрэг боловч Жам гэсэн тодорхойлолтоо дахин эргэцүүлээсэй
Аливаа Амь/ амис, амьтан/ бүр гагцхүү амиар хооллох ёстой. Ургамал, замаг, мод, бут, хөрс шороо, өвс ургамал, мах сүү бүгд Амь. Хүнс тэжээлийг химижүүлэх тусам аминд, бие сэтгэлийн дархлаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Амь идэгч амьтан бүр тоймлошгүй амь тэжээж байдаг нь амин ертөнцийн жам. Хүн хувь нэгжийнхээ хувьд үхэх цагтаа дэлхийдээ чоно, өт хорхой, нян вирусны хоол, газар ургамлын шим тэжээл болж мөнхөрнө. Уран санаа биш гүн ухааны үнэн энэ юм. Үүн лүгээ ижил ухаан санаа маань онго ой санамж болон удамшин хадгалагдаж орчлонд мөнхөрнө. Амь минь ертөнцийн амин нэгдэлд шингэмүй. Ирж буй шинэ соёл иргэншил аминых тул хөгжлийг нээж амийг- биеийг- ухааныг эмчлэх ганцхан битүү ирээдүйтэй. Амины судлагдах цаг ирээдүйгээс наашаа ирж явна. Шинжилгээний дээж авч хадгалах мэт хонины, хүний, загасны, хорхойн амь хүний гарт олзлогдох болно. Хүнд хүний амь шилжүүлж хэрэгтэй үед зохистой ашиглах цаг ирнэ. Доктор Ж.Цэвээн: тухайн үеийнхээ нийгмийн бодлогыг тодорхойлж" ангийн тэмцлийг хурцатгаж хэрэггүй", " Захиран тушааж албачлах аргаар шинэ зорилгыг нэвтрүүлж болохгүй" иймийн тул " Урьдаар капиталист маягийн хоршоолол, ардын аж ахуйтны чинээлэг байдлыг ханган баяжих, улмаар социализмд дэвших " онол нээж аль тэртээ 1927 онд дэвшүүлсэн нь Вэнчур /гудамжны наймаа/ маягийн капиталист төрхтэй нийгэмд санаархан бүтэлгүйдэж буй өнөөдөр л ойлгогдож эхэлсэн үнэн байжээ. Ж.Цэвээн аугаа их чөлөөлөгч үзэл санаа гэгдэх либерал үзэл баримталж Монгол үндэстнээ чөлөөлж нэгтгэх, ядуу хоцрогдмол байдлаас ангижрахыг уриалж социалист, коммунист үзэлд шүүмжлэлтэй хандаж ардчилсан социалист баримтлалыг дэвшүүлж байсан нь гурамсан сэтгэлгээний гаргалгаа байсан аж. Ардын аман зохиол түүх соёлоо нандигнаж арвин баян өв сан бүрдүүлж, европ хэлний орчуулгын үлгэр үзүүлэн хойч үедээ " Монгол ухаан" үлдээсэн энэ суут хүмүүний алтан амийг цуст сталинизм зэрлэгээр хөнөөсөн гутамшиг үйлджээ. Энэ бол энэрэхүй бус харь харгис бодлогын аймшигт золиос байлаа. Энэрэхүйн нийтлэг шинжлэх ухааныг үгүйлэхийн учир амин, ахуйн, ухамсрын гурамсан сэтгэлгээнд авч үзэх, тухайлбал алт, мөнгө олохын тулд амь сүйтгэх, үзлээ ялуулахын тулд дайн байлдаан хийх, амиа аргацаахийн тул ядуу амьдрахын гутамшгийг онолын үүднээс тайлбарлах юмсан. Монголын хамаг алтан урагтан, язгууртан, сурвалжтан ухаантнууд 1940 өөд оны хэлмэгдлийн түймэрт өртсөн гашуудалт гарз, энэлээд баршгүй эмгэнэл өвөг гүн ухааны гол эрдэм Гурамсан сэтгэлгээг ч мөхөөж бөхөөсөн юм. А.Амар ерөнхий сайд " харилцан санал онолоо нийлүүлж явуулах нь чухал бөгөөд хэн нэгэн нь гагцаар дур мэдэн явуулж хэрхэвч зохисгүй" хэмээснээр Оросын шоронд хүргэгдэн цаазлагдах эмгэнэлд ортлоо Мөнх галын төр мөхөстжээ. Гэхдээ төрийн ноён нуруут амин чанар Р.Бумцэнд, Д.Дамба, Ж.Самбуу гээд тулхтай буурьтай буурлуудын удмын сан давхар түшилцсээр ирсэн учраас социалист гэгддэг орнууд дундаас өнөагийн Монгол улсын шинэчлэл хувьсал өвөрмөц төрхтэй үлдсэн бөгөөд харин энэ уламжлалыг хэт баруун, хэт зүүн, хэт төв үзлүүдээс ангид байлган үл хошуурах нь чухал бололтой. 
Ер нь яагаад ард түмэн эдгээр "боловсролгүй юмнуудыг" дээдлээд өч төчнөөн академи төгссөн үзэл сурталчдыг тоохгүй байгаа юм бэ?. Энэ нь ард түмний уламжлалт гүн ухааны хэрэгцээ, шаардлага дээрх сод хүмүүсийн сэтгэлгээний язгуураас шууд хамааралтайд ажээ. "Харь" гаралтай шинэ сэтгэлгээг шохоорхон магтаж хүлээн аваад мартаж орхидог Монголын ард түмний суут ухаан мандтугай. Өнөөдөр Ю.Цэдэнбал гуайг дурсан үгүйлэх амьсгал байгаа бол тэр нь Ю.Цэдэнбалын толгойд Юмжаа гуайн сургаал бага ч атугай эргэлдэж байсны ач. Хийрхэлийн ялалт алдар хямд бөгөөд насгүй байдгыг бид олон үеийн туршлага, гурвалсан сэтгэлгээний бясалгалаар танин мэдэж тунгаан ухаарсан ард түмэн билээ. Амь судлагдах тэр цагт үүсэх хамгийн ууган суурь шинжлэх ухаан нь энэрэхүй ухаан байх болно. Ёс суртахуун юм уу сэтгэл зүйн асуудал бус Амь-Ахуй-Ухамсрын нэгдэлд цогцолсон энэрэхүй ухаанд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан суурилсан нөхцөлд сая хүн төрөлхтөн хөгжлийн замд оров хэмээн итгэх ёстой. Энэрэнгүйн зарчим нь ирээдүйг бодогч ухаант хүний удмын 
"АМЬ" бөлгөө. Толины гялбаа мэт ч тов хийсэн бага нас байдаг. Түүний оронд энэ л халих нь яав аа гэмээр тамын амьтных шиг их нас байдаг. Тэр бага настанд энэрэл дутсанд эмгэнэж, тэр энэрэлт их наснаас бид зорилго өв үгүйлмүү. Алтан дундаж нь АМЬ-АХУЙ-УХАМСРЫН тэгш хэм "Энэрэл" . Гэтэл энэ зууны хөгжил, зөрчлийг "ДАЙН" хийж ялах хоймсон ухамсраар шийдэх нь Их гүрнүүд байтугай НҮБ- ын байр суурь болсон нь эмгэнэлтэй. Үргэлж далны гурван ясаар мэргэлдгээрээ алдаршсан Мөнх хаан В.Рубрукийн " Манай христос эзэн" , " Эцэг- хүү- сүнс" цогцолмол гэж магтахад хариуд нь "Манай бурхан ч цогцолмол/ гурвал/ гэж итгэдэг, түүний хүчээр бид аж төрж мөхөж буй. Бурхан гарын хуруу мэт тэгшгүй тавилан олгоном. Та нарт ном заяасан ч түүнийг сахихгүй нэг нь нөгөөгөө буруушаамуй. Мөнгөнөөс болж хүн шударга ёсноос гаждагийг та бүхэн мэддэггүй гэсэн нь хоймсон ухааныг гайхсан хурц ухаан, Монголчуудын үүсгэсэн төгрөг мөнгөнд шунан туйлширдгийг нь хэлсэн, Гурвал онолоо тунхагласан баримт ажээ. 
Үргэлжлэл бий...
"Монгол ухаан 9 эрдэм" номноос
 
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

7 сэтгэгдэл харуулж байна        

  1. МӨНГӨ ЭРХ МЭДЭЛ ХҮНИЙГ ЭВДДЭГ

    Зочин, 2017-09-28 11:32:23, 202.9.43.172Хариу бичих

  2. Мөнгө биш шуналаас болоод бна, шунал нь амин хувиа хичээсэн үзлээс үүсээд бна, өөрийгөө л бусдын өмнө тавиад би би гэдгээс л болоод бна , энийг л эрэгцүүлж бодоцгооё

    Зочин, 2017-09-28 11:39:45, 103.229.121.168

    Mungunuus bish mungiig yaj oloh argaas ih yum hamaarna .. buruu argaar Olson mungu huniig ad chutgur oroolon bolgono. Zuv argaar Olson mungu niigemd bayalgiig buteene.

    Oyuna, 2017-09-29 05:43:11, 73.229.119.239

    МОНГОЛ УЛСЫГ УСТГАЖ, МОНГОЛЧУУДЫГ МӨНХИЙН ЯДУУ БАЙЛГАХ 5 ХОРТ БОДЛОГО 1990-ээд оноос Монгол улс бүрэн хэмжээнд тусгаар тогтнож, сэргэн мандах ёстой байсан боловч гадны хорт бодлогын уршгаар Монгол улс сэргэн мандах бус харин устгагдан үгүй болж эхэлсэн билээ. Энэхүү хорт бодлогыг “Неолиберализм” гэдэг бөгөөд бидэнд үүнийгээ “Ардчилал”, “Хүний эрх”, “Шударга ёс” гэсэн гоё үгнүүдээр халхавчилж оруулж ирсэн юм. Энэхүү Монгол улсыг мөхөөх хорт бодлогоо дараах үйлдлүүдээр хэрэгжүүлсэн. Үүнд: 1. ХУВИЙН ӨМЧИЙН ХОРТ БОДЛОГО Монгол улсын бүх өмч хөрөнгийг хувьчилж улс орныг хүчгүй, чадамжгүй, орлогогүй болгосон. Улс орон өмч хөрөнгөтэй, хүчтэй байснаар өөрийн улс орны тусгаар тогтнолыг хамгаалж, ард түмнээ аз жаргалтай, баян чинээлэг амьдрах бүх нөхцөл боломжийг хангадаг билээ. Ашигтай ажиллаж байсан үндэсний бараг бүх үйлдвэрүүд, мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хувьчилж улс орныг “ямарч” орлого ашиггүй болгосон, ингэснээр төсвийн орлого эрс буурч боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, соёл урлагийн салбаруудын санхүүжилт буурч хямарч эхэлсэн. Эдгээр салбаруудын ажиллагсад цалинтай ядуучууд болж хувирсан. Хувьчлагдсан үйлдвэрүүдийн ашиг орлого Монгол улсад биш харин цөөхөн эздийн “карманд” ордог болсон. Ард иргэд ядуурсан, хоосорсон улс орноосоо юу ч харалтгүй болж, улс орондоо итгэх итгэл, хүндлэх хүндлэл нь суларч, харин ч бүр төр засгаа муулж хараан зүхэх болсон. Бүх зүйл хувьд шилжсэн аймшигтай нийГэм үүсч, өрсөлдөөн тэмцэл өрнөж, шунал, залилан дэлгэрч хүний мөс чанар эвдэрч, монголчууд улс эх орноо хамгаалж дугарсан нэгнийгээ шоолж доромжлох хэмжээнд хүртлээ оюуны хоосролд орж эвдэрчээ. “Хувийн өмчийн хорт бодлого”-оос улс орон маань ард түмнээ хариуцаж хамаарах эдийн засаг, санхүүгийн ямар ч чадамжгүй болж ард түмэн ч амьд байхын тулд зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж амьдардаг Эх оронгүй 3 сая иргэн мэт болсон байна. 2. УУЛ УУРХАЙН ХОРТ БОДЛОГО Уул уурхайн баялгаас авах татварыг эрс багасгасан. Ашигт малтмалын асар их нөөцтэй Монгол улс Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга гэх мэт хэдхэн ордоо өөрсдөө ашиглахад улс орон 200-300 жил төсвөө бүрдүүлж чадах байсан боловч гадны “хувийн өмчийн болон уул уурхайн хорт бодлого”-ын нөлөөгөөр тэдгээр ордуудаа үнэгүй шахам гадна дотны цөөн хүмүүсд алдаж, мөн дээр нь эргэн нөхөгдөхгүй уул уурхайн баялгийг ажигласны төлбөр, хураамж, татварыг бараг үгүй хийж сая сая тонноор нь цөлмүүлэн зөөлгүүлдэг хэрнээ улам ядуурдаг гаж байдлыг бий болгосон. 3. ӨР ЗЭЭЛИЙН ХОРТ БОДЛОГО Монголчуудыг бүгдийг нь өр зээлийн барьцаанд оруулж амыг нь барих бодлого. Мөн улс оронд их хэмжээний зээл шахаж, түүнийгээ зориудаар эргээд төлөгдөхгүй дэд бүтэц, зам тээвэрийн салбарт оруулж улс орноороо дампуурал зарлах хэмжээнд хүргэж байна. 4. ХАРИЙГ ШҮТҮҮЛЭХ ХОРТ БОДЛОГО Харийн шашин шүтлэг, соёл, зан заншлыг хараа хяналтгүй дэлгэрүүлж Монгол үндэстний онцлого, бахархал, дархлааг устгаж байна. Монголын уламжлалт төрт ёс, засаглахуй, монгол ухаан мартагдаж байна. 5. ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ БАЙНГА УНАГАХ ХОРТ БОДЛОГО Гадаад худалдаанд төгрөгийг огт ашиглахгүй байгаагаас төгрөг жилээс жилд, сараас сард улам үнэгүйдэж байна. Импортыг багасгах газрын тосны гэх мэт үндэсний үйлдвэрүүдийг зориудаар барихгүй байна. МОНГОЛ УЛСЫГ АВРАХ ГАРЦ ШИЙДЭЛ 1. ХУВИЙН ӨМЧИЙН ХОРТ БОДЛОГО-ын эсрэг ТӨРИЙН ӨМЧИЙН АШИГТАЙ ҮЙЛДВЭР, ГАЗРУУДЫГ БАРЬЖ БАЙГУУЛАХ, БУРУУ ХУВЬЧИЛСАН ЗАРИМ ҮЙЛДВЭР, НЭГЖҮҮДЭЭ ХУВЬЧИЛЖ АВСАН ЭТГЭЭДИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЖ УЛС БУЦААЖ АВАХ. ЦААШИД ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗРУУДЫГ ЗОРИУДААР АШИГГҮЙ АЖИЛЛУУЛСАН, ЭД МАТЕРИАЛ ШАХСАН, ХУЙВАЛДСАН ЭТГЭЭДИЙГ ЦААЗААР АВДАГ БОЛГОХ. ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗАР ТАРИАЛАН, ЗАРИМ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРУУДЫГ СЭРГЭЭН АЖИЛЛУУЛАХ. 2. УУЛ УУРХАЙН ХОРТ БОДЛОГО-ын эсрэг УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ УЛСЫН ХАТУУ ХАРАА ХЯНАЛТАНД ОРУУЛЖ, ИХЭНХ ОРДУУДЫГ УЛСЫН МЭДЭЛД АВЧ, АШГИЙГ НЬ МОНГОЛ УЛСАД ОРУУЛАХ. АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТАТВАРЫГ ЭРС НЭМЭГДҮҮЛЭХ. 3. ӨР ЗЭЭЛИЙН ХОРТ БОДЛОГО-ын эсрэг ӨР ЗЭЭЛИЙГ АВСАН, ЗАВШСАН ЭТГЭЭДҮҮДЭЭР НЬ ЭРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛЭХ, МӨРДӨН БАЙЦААХ АЛБА, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ ИДЭВХТЭЙ ТАТАН ОРОЛЦУУЛАХ. ЗЭЭЛЭЭР БАРИГДСАН ЗАМААР ЗОРЧИХОД АВАХ ТАТВАР ХУРААМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ. 4. ХАРИЙГ ШҮТҮҮЛЭХ ХОРТ БОДЛОГО-ын эсрэг ГАДНЫ ШАШИН БОЛОН БОЛОВСРОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯНАЛТАНД БАЙЛГАХ, МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, ҮНДЭСНИЙ ОНЦЛОГИЙГ УХУУЛАН СУРТАЛЧЛАХ. АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ, ИХ ЗАСАГ ХУУЛИЙГ ОРЧИН ЦАГТ НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРУУЛЖ МӨРДҮҮЛЭХ. ХҮНД ЭРХИЙГ ТУХАЙН ХҮНИЙ ЭХ ОРНЫХОО ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА, БОЛОВСРОЛ ГЭГЭЭРЛИЙН ТҮВШИН, ЭХ ОРОНДОО ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭРТ НЬ ТОХИРУУЛАН ЯЛГАВАРТАЙ ЭДЛҮҮЛЭХ. УИХ, ТӨРИЙН АЛБАНД ОРОХОД ТУХАЙН ХҮНИЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ, УХААРАЛ ГЭГЭЭРЛИЙГ НЬ ҮНДСЭН ШАЛГУУР БОЛГОХ. 5. ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ БАЙНГА УНАГАХ ХОРТ БОДЛОГО-ын эсрэг ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙГ ЯАРАЛТАЙ БАРЬЖ БАЙГУУЛАХ, ИМПОРТЫН ЗАРИМ ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ. ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНД, ЯЛАНГУЯА ЭКСПОРТЫГ МОНГОЛ ТӨГРӨГӨӨР ХИЙДЭГ ХУУЛЬ БОЛОВСРУУЛЖ МӨРДҮҮЛЭХ, МОНГОЛ ТӨГРӨГИЙГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ВАЛЮТ БОЛГОЖ, ТӨГРӨГИЙН ХАНШ УНАЛТЫГ ЗОГСООЖ БҮР ЭСРЭГЭЭР НЬ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ.

    Гарц, 2017-09-29 14:36:27, 150.129.140.180

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ta ardiin bank dampuurahad 400saya togrog zeelsenee ehleed tolchih!!!! naidvargui zeeld hamruulaad duusgaa bizdee.luivardsan mongo chini duusaa uy???odoo tegeed ariuhan hun bolj hoshgoruulj baigaad daraachiin songuuliar ih hurliin gishuun bolchih sanaatai l uzeed bna uu? sayanii songuuliar daanch barsangui dee.10-n bolovsrolgui baij yaj Эдийн засгийн ухааны доктор bolchihdog bnaa.hulgailsan mongooroo hahuulidaj avaa uy!!!

    Зочин, 2017-09-28 14:04:08, 27.115.135.224Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. MONGO BOL PEODALIIN AJILIIN HOLS

    Зочин, 2017-09-28 22:34:58, 59.153.115.140Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ok

    Зочин, 2017-09-29 21:08:44, 202.9.41.21Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: