Т.Баярхүү

Ертөнцийн язгуур

Нийтэлсэн: 2016-12-09 12:43:00

Бодис хий - шингэн - хатуу гурван төлөвтэй, протон нейтрон электрон бүтэцтэй, гэрэл туяа гэхэд гамма - бетта - альфа гурамсал, цаг хугацааны төлөв өнгөрсөн одоо ирээдүй, орон зайн хэмжээс урт- өндөр- өргөн, өдөр гэвээс өглөө- үд-орой, шөнө гэвээс үдэш - дүл - үүр, үйл хөдлөлийн нэгдэл зорих - хүрэх - буцах, жам гэхэд “төрөх- амьдрах- үхэх” гэх мэтээр дурдаад байвал үй түмлээд ч дуусашгүй.
 
 Эл үнэнийг эрт дивангарын цагт нээсэн учраас бидний өвөг дээдэс гурамсан сэтгэлгээний гайхамшигтай юм. “Их Засаг” хуулинд “Гурван хүн ам нэгдсэнийг үнэн хэмээн нийтэд зарламой”, “Тэрсэлдэгч хоёрын нэгийг дэмжвээс түүнийг цаазла” (шийтгэ) гэх мэтээр дурдсан байдаг.
 
 “Монголын нууц товчоо”-нд гурав гэсэн бүхэн бүтэлтэй бэлгэдэлтэй, хоёр гэсэн бүхэн тэрсэлтэй хагаралтэй байдаг. Энэ нь Монгол хүний ухах ухаан, эрдэх эрдмийн гол нууц мөн байвай. “Их ёс” /Их засаг/ цаазад “Гурван хүн ам нэгдсэнийг үнэн гэж зарламой” гэж язгуурт өрлөгүүдэд заасан бол, маргалдагч хоёрын нэгийг дэмжвээс цаазламой /ялламуй/ гэсэн нь хоёр тал хоёуланд нь үнэн буйг хэлсэн ухаан бөгөөд тэр хоёрын нэгийг нь гуравдагч хүн шууд буруушаах ёсгүй тул шийтгэлд хүрэх аж. Зөв нь маргааныг ойлгуулж хоёр үнэнийг дэмжиж, хоёр бурууг олж гурвал үнэн болох агуу ухаан ёсчлогдсон нь энэ байж.
 
Энд эхнийх нь гурав болвоос үнэн, дараагийнх нь тэмцэлдэгч / маргагч/ хоёрын нэгийг дэмжсэн нь нөгөө буруутгасан талын үнэнийг олж хараагүй өрөөсгөл дүгнэлт гаргасны тул яллагдах ёстой ажээ. Тодруулж хэлбэл хоёуланд нь зөв бий, хамгийн зөв нь тэр хоёрын дундаас гаргалгаа хийж маргааныг хагалах ёстой гуравдагч этгээд тулийн шийтгэлд хүрэх гоомойг үйлджээ. Өдгөө гурамсан сэдэхүйг улс төрийн мэтгэлцээнд залж бодвоос МАН (Монгол Ардын нам), МоАН (Монголын Ардчилсан нам) гэх хоёр “том” нам харийн хоёр үзлээр гул барин, хувийн эрх ашиг бодох адгийн бирдэгжин санаагаа нуун худлаа хоосон үзэл сурталжихгүй, нэгнийхээ зөвийг эс хайхран бурууг нь хоролхож шаралхан мушгин тэрсэлдэх ёсгүй гэсэн үг. 
 
Харин хоёр талын “зөв”-өө нэгтгэн хоёр “буруу”-гаа хэлэлцэн улс төржих ёстой. Тэдний хийх ажил Монголоо гэсэн улс төр атал “улс төржихгүй шүү” гэж залхуурч нөгөөгөө загнаад, үзэл суртлаар тоглоод байгаа нь гутамшиг. Бас “гуравдагч хүчин” гэх үгүйлэл байдаг нь дээрх хоёр тэрслийн тус тусын зөвийг дэмжих бас ацалсан хоёр бурууг нь зөв   болгох төрөлх ухаан эрдмийн хайлт билээ. Тийм онолгүй нам гарваас нэрнээс өөрцгүй илүүц болно. Ер нь тулгын гурван чулуу гэж байдаг болохоос голомтоо тойруулан арав, хорин чулуу овоолж муу ёр уддаг ёс Монголд үгүй þм. Үүнд бидний өвөг дээдсүүдийн сургаал болгон үлдээсэн “Ертөнцийн гурав“ үлгэр сэхээрэл болох ёстой. 
 
“Тэнгэр одоор, газар үндсээр, далай усаар баян” гээд л ертөнцийн бараг бүх сэдэв агуулгууд дахь гурамсан чанарыг нээсэн байдаг сан. Гурамслах ухааны барилдлагын нэгэн загвар бол чөдөр юм. Урд хоёр хааг нэгнээс нь нэг хагас хуруу богино зангидахгүй бол бод бүү хэл богийн хөл хорьдоггүй. Хамгийн гол нууц нь хоёр тэнцүүг үл ялиг урт богино болгосноор хэм алдагддаг. Бас хойт хоёр хөлийн нэгийг нь чөлөөтэй нөгөөг нь хязгаартай болгосон тул дөрвөн хөл дөрвөн өөр тавилт гишгэлттэй болж морины санаа, хүч чадал эмх замбараагүйд (хаос байдал) орж чөдөр цээр хоригийн үүргээ гүйцэтгэдэг ажээ.
 
 
"Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын   "Монгол ухаан-9 эрдэм" номын хэсгээс..."

21 сэтгэгдэл харуулж байна        

  1. БАЯРХҮҮ ТА 218.1 ГЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЭЗЭЭ ЭХЛҮҮЛЭХ ВЭ.

    Зочин, 2016-12-09 14:04:38, 202.9.40.177Хариу бичих

  2. 218.1 geed FB page bgaa. Orood uzeeree. Negdeeree

    Zochin, 2016-12-09 18:51:18, 122.201.31.114

    МАХН, МАН, АН гурав бол гурамсан сэтгэлгээний гайхамшиг мөн. ЭНэ гурван үнэн бол Чөдөр их буу юм. Ийм чөдөр их буугаар хүний зуусан гаансыг хуга бууддаг болхоор гурвалжны онол болно.Харин нагаанбуугаар бол хүнийг алж болох байх шүү.

    Төмөр чөдөр, 2016-12-10 01:23:46, 194.228.20.122

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Сайн байна уу? Баярхүү та үнэхээр Монголоо гэж бодож байгаа бол олон нөхөдтэй болох шаардлагатай. Мөн шуналгүй гүдэсхэн эх орончид цөм нь шүү. Амжилт хүсье

    Монгол, 2016-12-09 14:18:48, 202.9.40.88Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. 218.1 Geed hodolgoon ehluulne geed baisan yasan be?

    Зочин, 2016-12-09 16:03:23, 202.131.230.70Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. "БАЯРЛАЛАА" Тэр Тэрбиш чинь хувхай Түвд хүн юм. Тиймээс ял яригдах ёсгүй...

    Жавхлан, 2016-12-09 17:31:25, 66.181.189.89Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. hedelgeenee nezee negdsdn jurmaar hiih be buh humuusiig zev oilguulj negduulmeer

    hezee , 2016-12-09 19:06:10, 182.251.255.49Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Баярхүүтаны яриа зөв, таалагдаж байна. Яаж өөрчлөх вэ?

    Зочин, 2016-12-09 21:02:57, 103.229.122.79Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. БАЯРХҮҮГИЙН 218.1 ГЭХ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ФЭЙСБҮҮКЭЭР ОРЖ ХАРЛАА. ЯАГААД ХАНДИВ МӨНГӨ НЭХЭЭД БАЙГАА ЮМ БОЛ.

    Зочин, 2016-12-09 22:08:48, 202.9.40.177Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. 1. Zeitgeist - (дух времени) түүхэн цагийн сүнс гэж орчуулж болох юм. Ийм нэртэй цуврал киног (баримтат киноны төрөлд багтаадаг) америкийн найруулагч Питер Джозеф 2001 оноос эхлэн гаргасан. Тэдгээр нь Христийн шашин, 2001 оны 9 сарын 11-ний сүйрэл, олон улсын банк санхүү мөнгөний далд бодлого, АНУ-ын Холбооны нөөцийн систем, дэлхийг захирдаг нууц засийн газар, түүний бэхжилт зэрэг сэдвээр маш хурц шүүмжлэлийг гарган тавьсан юм. Үүнээс хойш олон ном гарсан тэдгээрийн нэг нь "Эдийн засгийн алуурчин". Энэ кино номууд монгол хэлээр ихэнх нь орчуулагдсан байх. 2. ОХУ-д жишээ нь Николай Стариков гэж түүхч "Аугаа эх орон" намын тэргүүн сая дээр 1-д дурдсан чиглэлээр маш олон хялбаршуулсан нийтлэл нэвтрүүлэг хийсэн. Өөрч олон хүн зөндөө нийтлэл, ном нэвтрүүлэг гаргасан. Яагаад энэ тухай дурдав. Манай Баярхүү маань яг эдгээрийг хуулбарлан ярьж байгаа юм. Буруу юм байхгүй. Гэхдээ миний бодлоор Монгол шиг жижигхэн улсад зарчмын том ялгаа бий. Үүнийг задалж тайлбарлана гэвэл асар том зүйл болно. Эл асуудал Орост ч Хятадад ч зарчмын том асуудал хэвээр түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц нь нээгдэхгүй байгаа. Тэгэхээр иймэрхүү яриаг танин мэдэх утгаар, эх сурвалжтай гаргавал зүгээр. Харин боловсрол нимгэн толгой муу эрх мэдэл өндөр хүмүүс сохроор дууриаж хуулбарлаж итгэж системд өөрчлөлт оруулах шалтаг болгож эхлэвэл үр дагавар нь биднээс нэн ахдах болно. Аливаа судлаачийн хүн чанар бол эх үүсвэрийг дурддагт оршино. Баярхүү бас шалтгаан үр дагаварын холбоос дээр түшиглэж ярихдаа бөөлдөг байсан. Энэ хоё арга огт зохицохгүй. Хошин шог гэж үзэхээс өөр аргагүй. Амжилт, эрүүл ухаан ерөөе.

    зочин, 2016-12-09 22:24:03, 202.9.41.58Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. БАЯРХҮҮ ТАНЫ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ИРГЭДИЙГ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН ХАНШААР НЬ ТӨЛҮҮЛЭХ ХӨДӨЛГӨӨН, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ЗЭРЭГ ЧИНЬ МАШ ИХ ТААЛАГДДАГ.

    Зочин, 2016-12-09 22:28:21, 202.9.40.177Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. dollariin zeeliig absan ueiin hanshssr ni tuluuldeg baimaar shu de taniig demjij bn bid yah estoi be

    bayraa, 2016-12-10 09:22:35, 202.131.250.130Хариу бичих

  20. Долларын зээл авсан бол доллараараа төлөх нь л зүйд нийцнэ. Битгий утгагүй юм яриад гоншигноод байцгаа. Хэн та нарыг доллараар зээл ав гэж хүчиндсэн юм. Төгрөгөөр авч болох л байсан ш дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм аа.

    Банкир, 2016-12-10 16:35:38, 202.179.23.68

    Ханшийн хувьд байнга дээш доош хэлбэлзэнэ гэдгийг сургуулийн хүүхэд ч мэднэ. Чадахгүй байж $-оор зээл авч маягласан бол одооны ханшаар доллараар нь төлцгөө, муусайн наймаачид аа.

    Банкир2, 2016-12-10 16:38:10, 202.179.23.68

    Таны нэр:

    Тайлбар:

  21. Баярхүү чинь харин сүрхий л оновчтой зөв юм яриад байгаа юм.Түүнийг олж уншдаг,сэтгэлдээ тунгаадаг хүн хэд юм бол доо.Ард түмэндээ үнэн мөнийг таниулж л бай,амжилт.хэзээ нэг цагт хөдөлмөр зүтгэл чинь үнэлэгдэнэ шүү.Бүү шантар.

    Зочин, 2016-12-10 17:23:13, 202.179.31.53Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. гомо мөнхөө гэдэг хүнийг интернэт комментоор дөрвөн жил бичлээ даанч өнөөх маанаг нь юу ч ойлгохгүй жоохон банди нарыг татаж чангаасан хэвээрээ

    gomo, 2016-12-10 22:31:59, 139.5.217.245Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. гомо мөнхөө гэдэг хүнийг интернэт комментоор дөрвөн жил бичлээ даанч өнөөх маанаг нь юу ч ойлгохгүй жоохон банди нарыг татаж чангаасан хэвээрээ

    gomo, 2016-12-10 22:32:08, 139.5.217.245Хариу бичих

  26. Наад хүнээ тэр цагдаагийн газарт нь өргөдөл өгөөд шалгуулаачээ.

    Зочин, 2016-12-12 16:13:50, 202.131.230.70

    Таны нэр:

    Тайлбар:

  27. гомо мөнхөө гэдэг хүнийг интернэт комментоор дөрвөн жил бичлээ даанч өнөөх маанаг нь юу ч ойлгохгүй жоохон банди нарыг татаж чангаасан хэвээрээ

    gomo, 2016-12-10 22:32:16, 139.5.217.245Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Баярхүү та офшор дансны хуулийн талаар ард иргэдтэйгээ ярилцаач.Долларын зээлээс дутуугүй ярих маш чухал сэдэв шүү.Нөгөө хэдэн офшорчид хууль зүйн сайд Бямбацогт,дэд сайд Энхбаяр хоёроор өөрсдийн офшор бүсийн мөнгийг хамгаалуулах хууль батлуулах ньээ, энэ хууль батлагдвал хуулиас өмнөх бүх офшор данстангууд өршөөгдөнө ,тэр ч бүү хэл эхнэр нөхөр нь хулгайлж олсон мөнгий нь өөрийн нэрээр нууж болох юм байна.Гэтэл Монгол улсын дампуурал офшор бүсэд их хэмжээний мөнгө гарсантай шууд холбоотой байгаа. Бид ядаж энэ хуульд офшор бүсэд гарсан мөнгөний эх үүсвэрийг шалгах эх үүсвэр нь тогтоогдохгүй байгаа бол Монгол руу татан оруулах,эх үүсвэртэй гэвэл татвараа авах заалт оруулмаар байна. Гэхдээ энэ заалт өмнөх офшортонгуудад л хамгийн их хамаатай байх ёстой.Бүх мөнгө хуулиас өмнө гарчихсан байхад офшорын хууль урагшаа үйлчлэхгүй гэнэ, Бусад улс орнууд офшороос мөнгөө татаж хууль нь урагш үйлчлээд ,манайх арагш үйлчлэх хууль оруулаад байгаад та нэг дуугарах цаг болсон шиг санагдах юм. Ард түмэн офшорчдыг энэ их өр зээлийг төлөх ёстой гэсэн нэгдмэл санаатай байгаа шүү.

    Зочин, 2016-12-11 08:53:22, 103.229.120.24Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Molor erdene globalchlal bol huvisal gej helsen

    Зочин, 2016-12-11 12:28:44, 103.26.193.50Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: