А.Баатархуяг

А.Баатархуяг: Би Г.Уянгаад тус болохоосоо гай болох нь их хүн л дээ

Нийтэлсэн: 2017-04-27 09:13:32

УДШ-ийн шүүгч Цагаанцоож гэгч Н.Энхбаярын үед л дүүргийн шүүгч байхдаа улстөрчдийн гар хөл байсан, яахаараа ингэж дэвшээд УДШ-ийн шүүгч болчихдог байна аа? Арай шударгууд нь Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл гэгчийн уршгаар ажилгүй болсон. Гэтэл Элбэгдоржийн ганц ясны дайсных нь гар хөл өнөөдөр өөрийнх нь гар хөл болоод явж байна.
 
Элбэгдорж хувьсгалаа хаяад Америкт зугтаад ирэхгүй бүгж байхад бид энэ улсад шударга ёсны төлөө тэмцэж байсан юм шүү. Уянга тракторчидтай хамт баригдаж, шүүхээр яллуулж, сониноо шатаалгаж, бүр хаалгаж, зориуд хууль гаргаж манай сонины нэрийг хүчингүй болгож, нэр өгөхгүй гэхдээ улсын бүртгэлд байгаа 14000 нэрээс өөр нэр тааж олж ир гэж муйхарлаж, жагсаалтыг нь үзье гэхэд “үгүй” гэж байсан. Тэгэхэд АН-ынхан Н.Энхбаярт долигонож, “Монгол таймс” сониныг хэвлүүлэхгүй байхад туслаж, харин ЕТГ-ын дарга байсан нөхөр биднийг Гаалийн Баатарт худалдчихаад, биднийг мөнгө авсан гэж гүтгэж байсан даа. Гэвч муу юм хэзээ нэгэн цагт илэрдэг л юм. Тэдэнд сайн болоогүй л дээ... Харахад жаргалтай л яваа мэт! Би ч зовлон жаргалаа хүнд үзүүлэх дургүй л дээ.
 
Сонин хаагдаад байтал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэлийн төлөөлөгчөр ажиллах санал ирсэн, ялагдлын гашууныг мэдэрсэн тэр сонгуулийн дараа тэгэхэд хэдийгээр бид 45 хуудас материалаар хайр найргүй бөмбөгдсөн ч Ц.Нямдорж хууль зүйн сайд байхдаа дараагийн “Улстөрийн сонин”-ы гэрчилгээг хуулиа бариад гаргаж өгч байсан. Тэгэхэд Н.Энхбаярын гар хөл манай “Улстөрийн сонин”-г шүүхэд өгөхөд энэ шүүгч биднийг буруутгаж яллаж байсан. Ханандаа Н.Энхбаярын хөргийг залчихаад, “... нэхэмжлэгч этгээдийн нийгэмд эзлэх байр суурийг харгалзан” гэж биднийг яллаж байсан. Биднийг шударга ёсны төлөө тэмцэж байхад Энхбаярт тал засаж яллаж байсан хүн өнөөдөр бас ханандаа Элбэгдоржийн зургийг хадчихаад ахиад биднийг яллаж байна. Улстөрчдийн гар дамжсан ийм хэдэн шүүгчийг бид мэднэ ээ, гавъяат, албан тушаал хоёрыг харамгүй хүртэж, сайхан дэвшиж байгаа юм байна.
 
Эрт цагт яг ийм явдал болж, хилсээр шийтгүүлсэн өвгөн шүүхийн танхимаас гарахдаа “Хүүхээ жилийн нэг гаргаж, жалгын нэг тавиарай” гэсэн гэдэг. Тэгээд жилийн нэг, жалгын нэг болж эцэстээ гуйж очиход хүлээж аваагүй л гэдэг. Эмэгтэй хүн атлаа ийм цэвдэг байгаагаа үнэнч, бас хожоотой гэж бодож байгаа байх даа... Айраг нь дандаа дүүрэн, аяга нь дандаа бүтэн сайхан амьдрах болтугай! Хүний гомдол хэцүү...
 
Ингэж ерөөх учир нь Г.Уянгын хэвлий дэхь 9 долоо хоногтой ураг стресс, ачааллаас нь болоод гэнэт амьгүй болчихоод сандарч хагалгаанд ороод, цус нь тогтохгүй их сульдсанаас намын даргыг олж тогтоох УДШ-ийн шүүх хуралд нь очиж чадаагүй юм л даа. Уянга тэр тухайгаа шүд зууж компьютерт бичүүлээд, эмнэлгийн магадлагаа бичиг хавсаргаад шүүх хурлын өглөө (4 сарын 26) УДШ-д хүргүүлсэн юм. Болиулж өгөөч гэсэн биш, хойшлуулж өгөөч, өөрөө оролцъё гэсэн юм шүү дээ. Түүнээс ямар гэм зэм хийчихсэн биш, зугтаах ч шалтгаан байхгүй. Уг нь хүнд дэлгээд байх ч юм биш, бид л бурхны өгөөмөр хишгийг тогтоож чадаснгүй, гэхдээ бид ийм юмаар хүн хуурдаг, тэр луйварчид шиг нь амьтад биш шүү дээ! Тэгээд нүүр нь харагдахгүй байгаа дээр булай даалгавраа гүйцээчихье гэж бодож л дээ! Ахиж энэ тухай бичихгүй ээ, гэхдээ саначихъя! Чеченьчүүд “Бүү яар, бүү март” гэж сургадаг юм.
 
Уг нь Уянгад тэр нэг намыг авбал ч аваг цаашаа, ямар амь биш заяа ч биш! Өөрөө л нэр төртэй байвал барж гэж бодож байсан, өгчих өө гэсэн. Олон хүн тэгж зөвлөж л байсан. Уянга л хууль ном ярьдаг гөжүүд юм болохоороо ном ёсоор нь авбал ав, хамтраад их хурал зарлаад сонгуулийн үр дүнг хэлэлцээд хариуцлагаа яриад, авна гэвэл өгнө л гэж байсан. УИХ-д суудал авч чадаагүй юм чинь. Бас ч гэж жишиг, хариуцлага юм л даа. Эрхбиш нам болохоор бас аваад явахад мөнгө санхүү хэрэгтэй л юм билээ, бидэнд ямар идсэн уусан мөнгө байх биш, шударга байсны шанд амиа л тэжээж яваа гэр бүл. Гэвч түмний буянд гар дүрээгүйдээ сэтгэл тэнүүн, бардам алхдаг. Хэн, хэн нь ажилгүй хүргэж ядаж л байна даг. Ном редакторлаж, зөвлөгөө өгч, бичиг сачгийн ажил ямархан орлоготой билээ, тэгээд л явж байгаа бидэнд ачаа л юм л даа.
 
Саяхан Баянбилэгтэй хамт луйвар хийдэг Чандмань-Эрдэнэ гэгч Уянгатай уулзаад “Хамтарч мөнгө хийе” гэж ятгаад амаа алдгадуулаад буцсан байсан. Ерөөсөө тэд мөнгө л боддог, угаасаа намаа яаж мөнгө болгох вэ? гэдгээс өөр санаагүй улс байсан юм билээ. Намын жагсаалт зарж мөнгө олно гэж бодоод энэ нөхөр дарга Баянбилэг гэгчтэй хадаг барьж ирээд Уянгыг намын дарга болооч гэж ирсэн юм билээ. Баянбилэг нь эрхзүйн мэргэжилтэй аюулын тохитой залуу л харагдсан гэсэн, би ч нүүр тулж уулзаж байсангүй л дээ. Харин эрэн сурвалжилж байгаа тухай хуудсанд хэвлэсэн томруулсан зургаас л зүс таних төдий. Ерийн луйварчдад итгэж байдаг, гэнэн л байхгүй юу. Луйварчид ийм царайтайг яаж мэдэх вэ?
 
“Нэгдмэл монгол” нэртэй нам байгуулах хүсэлт өгөөд оны өмнөхөн УДШ хүлээж аваагүй юм, тэгэх ч байсан. Тэр үе таараад “Адилхан залуу улс эх орноо гэсэн сэтгэлтэй юм” гээд намыг авч их хурлаа хийхээр бэлтгэж байтал хэрэг бишдэж өнөө Баянбилэгийг нь цагдаагаас “эрэн сурвалжилж байсан, залилан хийсэн” гээд ачаад явчихдаг юм.
Намын их хурал амжилттай болсонд баахан “үүсгэн байгуулагч” нэртэй нөхөд гараад ирсэн. Тэр бүр ардаа зуун саяар тоологдох луйврын хэрэгтэй байв. Тэгээд л бүх юм эхэлсэн. Сонгуулийн хууль өөрчлөгдөж жагсаалт байхгүй болов. Жагсаалт байхгүй болохоор хэн мөнгө төлөх билээ. Ёстой тэнгэр харсан хэрэг. Уянга ганцаараа бие даагаад дэвших санаатай байсан ч нэгэнт намтай болохоор бас олонд нэртэй олон хүнийг намаасаа дэвшүүлж, өөрөө ч эрсдэл хийж өрсөлдсөн. Тэгээд ялсан гишүүнгүй ч авсан саналын тоогоор гуравт бичигдсэн нам болов. Үүнээс өмнө “Өвсөнд боовч үхэр шиншихгүй, өөхөнд боовч нохой шиншихгүй” байсан. Баянзүрх дүүрийг МАХН-ын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдсэн, Чингэлтэй томоохон үүртэй болсон, том хот суурингуудад иргэд идэвх санаачлагаараа үүр байгуулж нэгдсэн. Налайх дүүргийн нам орон нутгийн сонгуульд гуравт орсон тул бид гарцаагүй гуравдагч учраас их итгэлтэй боллоо гэж байсан, энэ олон хүний итгэлийг бодоод өгөх авахаа ном ёсоор хийе гэсэн хэрэг л дээ.
 
Гэтэл тэнгэрийг ивээснийг тэд муугаар (өөрсөддөө сайнаар) харах болов. Ийм нэр хүндтэй намыг “зарвал” бас ашигтай биз дээ, тэгээд ямарваа сонгууль дөхөхөөр л намаа авна гэдэг болов доо. Намаас нэр хүндтэй олон хүн дэвшүүлсэн, тэднийг цуглуулж ярилцая гэхээр татгалзаад, бага хурлаа хуралдуулж байна гэж бага хурлын гишүүн биш баахан хүмүүс цуглуулж дуудаад бүр яршиг болж гүйцсэн. Тэгээд бага хурал хуралдаад намын даргыг солих боллоо гэсэн бичиг УДШ-д өгөөд өнгөрсөн оны 11 сарын сүүлээр шүүх хурал нь болсон юм, тэгэхэд Амарсайхан гэдэг шүүгч хурал даргалаад, шийдвэр нь “Уянга намын дарга мөн” гэж гарсан. Тэгтэл сая шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөөд ахиж хуралдаад УДШ өмнөхийнхөө эсрэг шийдвэр гаргахдаа увайгүй адгийн заль хэрэглэж байгаад намын даргыг солилоо гэж яаран зарлачихдаг юм. За тэр нам ч түүгээрээ болог. Хүмүүс л хайран, гэвч намын нэрээр биш үзэл санаагаар нэгдсэн хүмүүс байна, хамтдаа учраа олох нь олох л байлгүй.
 
Өнгөрсөн сонгуулийн дараа яагаад ч юм Баянбилэг шоронгоос суллагдсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлчихээд миний мөнгийг намаас аваарай гээд зугтчихсан нөхөр. Яагаад тэр нөхөр гараад ирдэг билээ гэж бодсон ч үгүй, сайхан сэтгэлээр “Ашгүй дээ” гэж байтал өмнө дурдсанчлан хэрэг мундарч эхэлсэн л дээ. ТТЭНН-ийн намаас Ерөнхийлөгчтэй холбоотой хэвлэлийн хурал хийх болгонд л нийлж цугласан хүмүүс гарч ирээд, манай нам гэж хурал үймүүлээд байх болов. Тэр болгонд “news.mn” сайт Баянбилэгийг чухам "од" болгож ярилцлага, нийтлэл, өгүүлэл арай л дурсамж, хөргийг нь нийтлэхгүй үлээдэг боллоо. Сүүлийн шүүх хурал болдог өдөр яг энэ үйлдэл давтагдав. Энэ ч бүр УИХ-ын сонгуулиас өмнө эхэлсэн уламжлалт хамтын ажиллагаа л даа.
 
Яахав ингэж нурших учир нь одоо энэ хүмүүсээс болгоомжтой бай гэж л анхааруулах гэснийх. Сонгууль болох гээд өнөө их мөнгөний лайгаа дарах гэж үхэн зүтгэж байгаа биз! Гутмаар нь үүнд Ерөнхийлөгч, УДШ хүртэл оролцоод байдаг нь. Юманд бас эрэмбэ бий, залилангийн хэрэгтэн намын дарга болох гээд үймүүлж байхад Монгол Улсын хууль, хяналтын тогтолцоо тэр чигээрээ нүдээ аниад суугаад байгааг хараад гайхаад баршгүй. Эрхбиш төрийн нүд чих, гар гав нь биз дээ?
 
Бас харамсаад байгаа нь Уянга АТГ-т нэхэмжлэл гаргаад Элбэгдоржийн “Браухаус”-ын байрыг авсан асуудлыг шалгуулахад прокуророос хэрэг үүсгэхээс татгалзсан. Тэгэхэд давж гомдол гаргая гэхээр нь төрийн хуйв хүнийг татаж босгохдоо сайн ч явахад нь аргамжвал дүүжлүүрийн олс болчихдог юм, явж буй хүнийг яах нь вэ? гээд болиулчихсан юм. Би энэ хүүхэнд тус болохоосоо гай болох нь их хүн л дээ... Яахав муу даргыгаа л гэж бодож явлаа, би Ерөнхийлөгч гэдэггүй, дарга л гэдэг нь дотночилж байгаа л санаатай. Одоо ч дээ...
 
Тээр жил Энхбаяртай үзэлцдэг байхдаа нэг удаа “Хэрэв Таныг баригдаад явахад тулбал бид л очиж өмгөөлөх байх даа” гэж бичиж байсан яг л номоороо болсон, хожим хөөрхий бас биднийг өмгөөлөх мэдэгдэл өөрөө зохиож хүнд шоолуулсан гэж дуулсаан. Түүн шиг хорвоо (хүний амьдрал) бөөрөнхий юм болохоор үзэгдэл урвах нь бөмбөг эргэх төдий, хэзээ нэгэн цагт хамгаалах ч болов уу гэж боддог л байлаа. Уянгад ч “Чи хүн бүртэй хаан байхад нь дайтаад, харц болохоор нь өмөөрдөг шүү” гэж зөгнөх сануулахын хооронд хэлж л байсан.
 
Ер нь их олон бичсэн хүн зөнтэй, тэр нь биелдэг болчихдог юм шиг билээ, олон хүнээс тэгж ажигласан. Биелэх ч юу байх вэ? Хувь төөрөг заавал урьдчилж сануулдаг юм, түүнийг анзаарахад зөн совин хэрэгтэй байдаг юм, тэр нь бид мэтээр л дамждаг бололтой юм. Тиймээс хүний юмыг уншихдаа найруулга, зүйрлэл, ёжлолоос илүү зөнг нь мэдрэхийг гол болгодог, зөн суусан хүнийг л би хувьдаа бичдэг хүн байна аа гэж тоодог юм. Нэгэн өгүүллээс тархинд шүүгдэж үлдсэн нэг өгүүлбэр биежих нь гайхамшигтай. Ер нь урьдын төөргөөр нэг учрах хүн ахиж учирдаг нь, эрт учирсан хүн хожим учирдаг нь жам юм л даа... Яг өнөөдөр надад учирсан зовлон жаргал бөмбөгний нөгөө бөөрөнд байдаг надтай учирсан хүнд давтагддаг ёсон бий учраас болбол хүнд муу санахгүйг хичээвч санаснаар болохгүй юм даа!
 
А.Баатархуяг

52 сэтгэгдэл харуулж байна        

  1. Erguu umaa, hend hamaatain?! Gudamjnii amidral hend ch sonin bish

    Зочин, 2017-04-27 10:58:08, 122.201.22.215Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ЛиЭрКан нь 100% байгалийн гаралтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Найрлагандаа олон төрлийн ХАНААГҮЙ /ӨӨХ/ ТОСНЫ ХҮЧИЛ-ыг өндөр концентрацитай агуулсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-04-27 12:25:33, 202.179.25.201

    Баатархуяг ах Авгайгаараа ТЭЖЭЭЛГЭДЭГ арчаагүй эрчүүдийн нэг юм ааа даа!!! Арчаагүй ч эр юм даа. Авгайгаараа шантааж хийлгээд өөрөө ад нь мөнгийг нь хурааж аваад аан. Буруугаа хүлээсэн чинь бас сайн байна.

    Баатархуяг ах Авгайгаараа ТЭЖЭЭЛГЭДЭГ арчаагүй эрч, 2017-04-27 12:56:25, 202.9.41.11

    Паах энд нэг ордны ямбатан гараад ирж, бас Элбэгийн бөгсийг цаг алдалгүй долоогч гараад ирлээ, өөрсдийгөө ордных гэж боддог юм байх даа. Гэтэл нөгөө хоёр нь бас маниасаа илүү амьдардаг, тэгэхээр бид бол бүр гудамжинд ч үгүй болж таарах нь ээ?

    Зочин, 2017-04-27 14:38:18, 66.181.187.73

    Уянга,Баатархуяг хоёр бусдыг шантаажлахад л нам хэрэгтэй болохоос өөрөөр хэрэггүй л дээ. Тэртэй тэргүй үзэл бодолгүй хүмүүс. Хаан болоход нь дайтаад, харц болохоор нь өмөөрдөг гэсэн нь үзэл бодолгүй, харин хаана хэн ядарч байгаа газар явдаг эмч, өмгөөлөгч нартай адил хөлсний сэтгүүлч гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй гэр бүл дээ

    Доржханд, 2017-05-01 15:23:31, 103.57.93.184

    Баатархуягийн гайгаар Уянга конец фильм болбоо хөөрхий.

    нөхрийн гай, 2017-06-19 04:04:23, 194.228.20.247

    Таны нэр:

    Тайлбар:

  3. юу гээд гоншигноод байна даа

    Зочин, 2017-04-27 11:07:42, 103.26.194.82Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. МАН ингэх гэж, мөн баахан уяаны нохдоо тэжээх гэж л ард түмний нэр барьж, Нямдорж мэтийн хасар басарууд нь амнаасаа цагаан хөөс сахруулан орилсоор Эрдэнэтийг улаан цагаандаа гарч хувийн хэвшлээс булааж төрийн мэдэлд авсан. Одоо үнэн нүүр нь энэ. Төрд авлаа гээд ард түмэнд юм нялзав уу, МАН-ын хасар басаруудад олз оров уу гэдэг нь маш тодорхой

    Зочин, 2017-04-27 11:10:04, 202.72.244.221Хариу бичих

  6. Ard tumend eh orond ashig ni nyalzah l bno.nyalzaahch bno.huviin hevshil bish.heden zalitai hulgaich nar ted chin.

    Irgen, 2017-04-27 13:54:40, 220.117.22.61

    ЭЛБЭГЭЭ ЖЕНКО 2 АДИЛХАНДУГУЙ ДУНУЙГАА ОЛСОНАМЬТАД ЮМ БНА. ӨӨРСДӨӨ ЖИЖЭГХЭН БОЛОХООР ГАЗАРТ ОЙРХОН, ХҮНИЙ ХАЯСАН ХОГ БОЛГОНЫГ ТҮҮХЭД АМАР, ТОНГОЙХОД АМАР,ШАЛНЫ ХОГ ЦЭВЭРЛЭХЭД АМАР, ЖИЖИГ САЖИГ ХОГ ТҮҮГЭЭД ХҮМҮҮС ОРОЛДООД, ТОМ ЖИЖГИЙГ ОЛЖ ЯЛГАХ ЧАДВАРГҮЙ,ЖИНХЭНЭ ГАЗРЫН БЭТЭГ ГЭДЭГ ЭНЭ ДЭЭ. БУРХАН ТЭНГЭРТ ХАЯГДАЖ МАРТАГДСАН, БИЕЧГҮЙ, БЯРЧГҮЙ, ЦАРАЙЧГҮЙ,ЦАЛИНЧГҮЙ,БОЛОВСРОЛЧГҮЙ, БООВЧГҮЙ БАГА ДАРГА ЭЛБЭГЭЭ ШИГ ЧАЦГАНУУД АРДЧИЛАЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ АШИГЛАН,ДУТУУГАА МУУ САНАА, ХАР ХОРООР ДҮҮРГЭЖ, АМАНДАА ОРСОНОО ЧАЛЧИЖ, ШӨНӨ САРАНД БОРГОДОГ НОХОЙ ШИГ ХҮН АМРААХГҮЙ ЯВАХ ЮМДАА.ҮХЭЖ БАЙЖ БАС БИСЕКСУАЛИСТ ГЭЖ БАЙГАА. ДУУЧИН БОЛДЫН ӨМХИЙ БӨГС ДОЛООДОГ ГЭЖ АМТАЙ ХҮҮХЭН БОЛГОН ГАДУУР ШААГИЖ БНА.БИРД БИЕЭЭ ГҮЙЛЭХГҮЙ ГЭЖ ЭНЭДЭЭ.

    Зочин, 2017-04-29 11:40:53, 66.181.182.123

    Таны нэр:

    Тайлбар:

  7. хуцаа алцан гичий зайлаа хэнд хэрэгтэй болоод солиориод байгаа юм

    Зочин, 2017-04-27 11:10:56, 27.123.213.195Хариу бичих

  8. Чи харин хэнд хэрэгтэй юм бэ муу нэрээ нуугч угаадас долоогч оо? , эмэгтэй хүн гэдгээр нь доромжилж байгаа юм байна гэж ойлголоо. Чи алцан гичийгээс төрөөгүй, алцан гичийтэй амрагладаггүй юу, чамд алцан гичий үр битгий заяагаасай ???

    УНШИГЧ, 2017-04-27 12:18:09, 202.21.112.150

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Авгай нөхөр 2 зүгээр л больж үз. Наад марзан үйлдлүүд чинь арай бишээ.

    Зочин, 2017-04-27 11:22:52, 66.181.189.24Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Уянга ухаантай дайчин зоригтой эмэгтэй ийм эр хун Монголд олон байдаг болоосой

    Zochin, 2017-04-27 11:40:16, 182.160.32.77Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Ug ni zov um bichsen bna. Yagaad shudarga unenee xelsenee demjchixgui bgaa!!! Uyangaa dandaa uneniig xeldeg bsan

    Nasa, 2017-04-27 11:44:21, 172.56.20.191Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. УЯНГАА ЧИ БУРУУ Л ХҮНТЭЙ СУУСАН ДАА. ГОНШИГНУУР БААТАРХУЯГТАЙ САМУУРААД АЛДСАН ЮМ.

    1000, 2017-04-27 11:59:29, 103.87.255.42Хариу бичих

  16. Баатархуяг Монголд нэрд гарсан сэтгүүлч. Чиний дэргэд Бурхан байхгүй юу... Судлаач Х.Д.Ганхуяг.

    Ganaa, 2017-04-27 16:55:16, 49.0.216.250

    Сэтгүүлч бөгөөд сэтгүүрч эр юм. Үг нь урсдаггүй, шалбааг шиг, хэг ёг гэсэн юм бичдэг дээ.Харин Түүнд тус болохоосоо гай болох нь их гэж үнэн хэлжээ.Гэмээ мэддэг хүн бна.Нөхөр таваариш гэж яриад зөн совинд итгэдэг хүн сэтгүүр хийнэ шүү.Дутагдлаа зас.

    Нөхөр Зөн , 2017-04-27 17:35:10, 194.228.20.56

    Баатархуягын нэрд гарсан сэтгүүлч гэж юу байхав дээ бичсэн юм нь уялдаа холбоо байхгүй баахан хов жив ,хорсол зэвүүцэл, шантааж байдаг юм

    Зочин, 2017-04-29 09:31:27, 66.181.189.40

    Бусдын гар хөл болсон хүмүүс их болжээ. Энэ хүмүүс та бидний өмнөөс л дуугарч байна даг. Өөрсдөө чадахгүй, өрөөлийг муулна, ядуу дээрэлхүүлж байхдаа таарсан улс юмдаа бид.

    Д, 2017-05-04 14:34:19, 98.214.20.127

    Таны нэр:

    Тайлбар:

  17. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ЛиЭрКан нь 100% байгалийн гаралтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Найрлагандаа олон төрлийн ХАНААГҮЙ /ӨӨХ/ ТОСНЫ ХҮЧИЛ-ыг өндөр концентрацитай агуулсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-04-27 12:25:37, 202.179.25.201Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Уйлан бахираад байх юм.Юугаа алдчихсан юм бэ.Намын даргаа юу хэвлий дэх хүүхэд ээ юү.намын даргаа л юм шиг уншигдаж бн.ээ нохой долоо.ингээд л эх орончид маань танигдаад байдгийм.Би уянгыг дэмждэггүй. Гэхдээ тэр гайхамшигтай хүн.Буруу цагт төрчөөд буруу бужигнуулаад байна даа гэж боддог ч хайрладаг.1-2 уулзаж байсан,танихгүй.Сайн цаг ирнэ сайжруулсан Уянга ч бас ирнэ. У

    зочин, 2017-04-27 12:42:59, 103.26.195.95Хариу бичих

  20. Шударга ёсыг алдаад байна. Гэхдээ Уянга биш, манай а/т алдаад байна... Судлаач Х.Д.Ганхуяг.

    Ganaa, 2017-04-27 16:56:23, 49.0.216.250

    Таны нэр:

    Тайлбар:

  21. А.БААТАРХУЯГ-элбэгдоржоо хүн доромжлохоо зогсоо та арай хэтэрч байна? Юманд хэмжээ хязгаар бий удахгүй та хэн ч биш болно.

    Зочин, 2017-04-27 12:57:04, 182.160.33.25Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Баатархуяг ах Авгайгаараа ТЭЖЭЭЛГЭДЭГ арчаагүй эрчүүдийн нэг юм ааа даа!!! Арчаагүй ч эр юм даа. Авгайгаараа шантааж хийлгээд өөрөө ард нь мөнгийг нь хурааж аваад аан. Буруугаа хүлээсэн чинь бас сайн байна.

    Баатархуяг ах Авгайгаараа ТЭЖЭЭЛГЭДЭГ арчаагүй эрч, 2017-04-27 12:57:13, 202.9.41.11Хариу бичих

  24. Баатархуяг чамаас дээр гэдэгт итгэлтэй байна. Авгайгаараа тэжээлгэнэ үү байна уу чамд ямар хамаатай юм бэ?? Ядахдаа хэнээс ч айхгүй хэлэх юмаа хэлж бичих юмаа бичиж чадаж байна.

    уншигч, 2017-04-27 18:08:22, 202.21.112.150

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Уянгаад итгэх хүн одоо байх уу. Шантаачаар л амьларлаг хүүхэн,нөхөр нь мэдээж эхнэрээ өмөөрнө.Гэхлээ эхнэрийнхэ далд ажлыг мэдэж өмөрч бну,мэдэхгүй өмөөрч бну

    Зочин, 2017-04-27 13:01:41, 222.118.43.111Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. УЯНГАА РУУ ОДОО ДАЙРАЛТ ИХСЭНЭ. УЯНГААД АРД ТҮМЭН ИТГЭЖ БАЙНАА.

    Зочин, 2017-04-27 13:06:50, 182.160.36.118Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Чонын амьдралаар амьдрах гэж байгаа бол битгий майлаад байгаач!!!!!!!

    Ах , 2017-04-27 13:23:58, 76.94.176.95Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. МАН АН гэсэн мафиуд удахгуй устах байх даа Залуучууд зоригтой байгаарай

    Иргэн, 2017-04-27 13:24:41, 122.201.22.225Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Энэ 2 чинь энхбаярыг рекэтлэж баахан хахууль авчаад дараа нь баахан ижий ахай болоо биз дээ. Мөнгө нэр алдрын төлөө юу ч хиыхээс буцахгүй бузрууд

    Зочин, 2017-04-27 13:50:57, 66.181.186.75Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Иймэрхүү тавиулууд өчнөөн байдаг даанч тэдэнд итгэдэг нь алдаа болсон. Эрх баригчид сөрөх тагнуул гэдгийг сөрөг хүчин , шудрага хүмүүсийн дунд туршуул оруулахаар ойлгодог цаг шүү дээ. С.Баяр мэдээж гадны төлөө ажиллана.Элбэгдорж, М.Энхболд улсын төлөө ажиллахаа болид их удаж байна. Ийм байхад болгоомж чухал даа.

    Туршуул хийж амьдардаг хүн олон болсон., 2017-04-27 14:13:56, 202.9.40.173Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Баатархуяг аа, чи боль оо, хэрэггүй. Хэдэн мянган хүнээр уншуулж наад ...-ын тарниа босгох гээд ингээд тараалгаад байгаан бэ? Олон хүн анзаарахгүй байх гэхдээ чи бараг л ил хийчихсэн байнашдээ. Заавал ийм хатуу нэхэлтэй байж яах юм. Олон шашны газраар яваад байна л гэсэн, тэгээд сурсан чинь энэ үү? Наадхиа авчих аа... Хэрэггүй.

    Зочин, 2017-04-27 15:01:19, 66.181.187.73Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Бузар буртаг, хогийн үнс шороо чигжсэн бөөлжис бичиж

    Зочин, 2017-04-27 15:13:01, 202.170.82.41Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Baatarhuyagaa bid bugd hamtdaa buzar burtag uns shoroo hulgai hudal duuren hulgaich lalar elbegdorjiig Luanda gishgeh odor irne arai l denduu baina mongoliin niigem Tor huul esiig bugdiig mongoor hudaldaj avsan ardchilal , manan mafiin bulgiig uls Tor mongoor dutagdsan medehgui baigaa Ni ch ulam saihan ter Ni deer baigaa mongoliin ARD tumen negen odor turheren bosoj irne huulch hulgaich hцr Ni yalgagdhaa bolison niigemd eruul saruulaar Stegen boddog hiihiig zorison humuusiig elbegdorjiin ardchilal manan mafiin shudarga busiin hongiliinhon zoriud des daraatai hun jigshmeer argaar yum buhniig hiij baigaag mongolchuud harj medej baina aa bid diileh odor irne ARD tumnii mass hedii buh ymaar dutagdsan bolovch huchirheg shuu Ta nart amjilt yalalt setgeliin dem giin bid hamtdaa shuu Uyangaa Baatarhuyagaa bid mongolchuud end dandaa holsnii hun cjhanaraa geesen zoovoruud bichsen gevch ed nar daanch zoohon bid oluulaa . Amjilt .

    Зочин, 2017-04-27 16:12:32, 212.95.7.54Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Судлаач Х.Д.Ганхуяг аа дараахь бүтээгдэхүүнийг аваарай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ЛиЭрКан нь 100% байгалийн гаралтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Найрлагандаа олон төрлийн ХАНААГҮЙ /ӨӨХ/ ТОСНЫ ХҮЧИЛ-ыг өндөр концентрацитай агуулсан ЭМИЙН БУС ЭМЧИЛГЭЭНИЙ бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮

    ТТЭНН, 2017-04-27 17:36:57, 202.131.235.74Хариу бичих

  44. АВЧ БИЕЭ ЭМЧЛЭЕ, ХОЛБОО БАРИАРАЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ ШАР ХАДАНД ОЧИЖ МАГАДГҮЙ БОЛЧИХООД БАЙНА МУУ НОХОЙН БААС МИНЬ... Судлаач Х.Д.Ганхуяг

    Зочин, 2017-04-28 10:45:28, 103.87.255.42

    Таны нэр:

    Тайлбар:

  45. Баатархуягаа чи авгайгаа эвтэйхэн сайн шааж чадаагуй учраас хуухэд чинь онгорлоо.Би чулуу татаж узсэн чинь ХЭРУУЛИЙН БУЗАР болжээ гэж бууж байна шуууу.

    зочин, 2017-04-27 18:39:50, 103.57.92.128Хариу бичих

  46. Чи ч мөн хүн юмдаа. Чам шиг бузар юмнууд хорвоогоос далд орохгүй мөн ч олон хүнд гай болно доо. Тааралдсан газар нь нохой шиг буудах юмсан.

    Зочин, 2017-04-28 07:24:04, 207.228.78.221

    Чи ямар эхээс гараагүй мал вэ, арай л том усан тархитай дурак байна даа.

    Х, 2017-05-04 14:40:33, 98.214.20.127

    Таны нэр:

    Тайлбар:

  47. Уянгаа Баатархуяг хоёр шудрага ёсны төлөө биш шантаажаар мөнгөжих гэж сонинтой болсон мөнгөтэйч болсон сонинтой болсон эхний жилдээ Сү Батболдоос 50 сая төгрөг гаалийн Баатраас 10 мянган доллор , Элбэгдоржоос 2 өрөө байр ,Батбаатараас машин, Моби комоос 40 сая төгрөг, тун саяхны Эрдэнэчимэгийн бичлэгийг хэдэн зуун саяар зарсан гээд явж өгнөдөө шудрагаар хөрөнгөжсөнөө хуулийн өмнө та хоёр нотлож чадахгүй л дээ оборт хийлгэчихээд Элбэгдоржоос боллоо гэж уужуухан хэлж чадахыг чинь олон хүн мэднэ шдээ үйлийн үр гэж байдаг юм шүү

    Зочин, 2017-04-27 19:01:41, 66.181.189.40Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Erchuud l bicheed baih shig baihiin Uyngiin haana ch ta nar hurehgui za daichin zorigtoi busgui Uyngaagiin heriin zorig gargachaad hutsdss

    otgoo, 2017-04-27 20:22:13, 202.70.46.228Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Уянга үнэхээр дайчин эмэгтэй шүү.Монголоо л гэж яваа хүн шүү дээ.Зөв хүнээ яахаараа ингэж гоочлоод байдын.

    Gabi, 2017-04-27 20:59:43, 59.153.87.212Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Баатархуяг мундаг эр хүн юмаа. Энэ хүний хүчинд л Уянга яваа. Та 2г хүндэлж байнаа. Үнэн хэзээд илэрнэ

    Зочин, 2017-04-28 00:31:17, 66.181.191.21Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Зайлуул нэг хэсэг баахан Дугар Дугар гэж гүйсэн. дараа нь М.Энхсайхан. дараа нь Ан д хэвлэлийн төлөөлөгч ч билүү нэг юм болж хэсэг гйүсэн. алтанхуягтай хэсэг завхайрсан. Элбэгийг хэсэг дагаж гүйсэн. За тэгээд Женко. Энхбаяр. Гээд л жаахан илүү шавхруу өгсөнтэй нь л дагаад намираад л гүйгээд байна энэ хоёр залуу гэр бүл. Улстөрчдийн тоглоом болсон доо. Шуналаасаа болж. Сүүлдээ тэр нь ч олдохоо байгаад бичлэг зарах гэж хэсэг үзсэн. Одоо ёстой л өөрийнх нь хэлснээр өөхөнд боогоод ч нохой шиншлэхгүй болж дээ. Уг нь шударга ёсныхоо талд л зогсож байх ёстой бсан юм

    Зочин, 2017-04-28 04:24:01, 46.125.250.72Хариу бичих

  56. Дугар ахаас. болж бид хоёр ядуу амьдарч байна одоо 5 ыг тав гэхгүй 10-ыг 10 гэхгүй шантааж хийж авна аа гээд ярьж явсан хоёрдоо

    Зочин, 2017-04-29 23:04:19, 66.181.189.40

    Таны нэр:

    Тайлбар:

  57. Bidnii umnuus duugarch bgaa ni hed bilee bas hen bilee.Uyangaa shig daichin zorigtoi mundag emegtei haana bna. Neg hunii ezimshild orchih geed baigaa uls ornoo ene emegtei bolon tuuntei adiltgaj boloh huruu daram tsuuhun hun l hamgaalan duugarch bna. Bitgii buuj uguurei Uyangaa.bas chamd Mongoliin ard tumnii umnuus bayrlallaa gej heliy.Mundag ger bul.Ta 2 r mash ih baharhaj bna.

    Зочин, 2017-04-28 04:58:03, 108.173.19.75Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Жинхэнэ тэмцэгч эх оронч эмэгтэй. Юуны төлөө доромжлуулан гутаалган энэ тэнэг ард түмний төлөө зүтгэдэг байна аа гэж өмнөөс нь сэтгэл өвдөхийн.

    Зочин, 2017-04-28 07:26:15, 207.228.78.221Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Дахиад л торд хэрэггуй Энэ эмэгтэйгээ магтах угээ олж ядан ногоох Баатархуяг Ганхуяг хоер чинь бичээд эхэллээ,тэр хундээ хайраа арай оороор илчлээч,Монголын торд иймэрхуу хумуус огт хэрэггуй г хумуус ойлгочихсон байгаа шуудээ,инээдтэй юмаа...

    Зочин, 2017-04-28 09:53:57, 71.179.211.245Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. bicheed l baih heregtei ene hymyys myy ygee olj yadaj baina daa ynen yg zyrhendene hyrchdee

    irgen, 2017-05-01 22:45:46, 150.129.142.143Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Uyangyg demjij baina. Shudarga yosny tuluu temtsej baigaad bayarlaj bna.

    Zochin, 2017-05-04 15:07:55, 96.63.227.206Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. ok

    Зочин, 2017-06-02 23:16:04, 150.129.141.152Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: