А.Баатархуяг

А.Баатархуяг: Монгол: Нууцын орон

Нийтэлсэн: 2017-03-03 10:01:58

НУУЦЫН НУУЦ
 
Монгол бол нууцын орон. Ингэж хэлэхийн учир нь өдгөө болтол Монголоос нэг ч хааны шарил олдоогүй. Нэн эртний түүхт Мисир орон удтал хадгалагдсан шари­лаар алдаршсан атал түүнээс ч дутахгүй түүхтэй талын Монголд өдгөө болтол их хааны нэг ч шарил олдоогүй. Ертөнцийнх­ний оюун санааг эрхшээсэн гэгддэг Чөлөөт чулуучдын нийгэмлэг II Тутмос хаанаас хойших ертөнцийн бүхий л мэдлэг оюуныг нэгтгэн шинэ нийгмийг цогцлоох зорилго­той байгуулагдсан гэгддэг. Тэд шари­лын улбаанд үндэслэжээ, гэтэл Монгол бол шарил үл олдох нутаг. Энэ нутагт өөр домог амьдар­даг.
Эртний Хүн гүрний Модун шаньюйн шарилаас эхлээд Сянь­бийн Таньшихауй, Түрэгийн Буман хаан, Чингэс хааны угсааны 36 хаан, саяхны ердөө 101 жилийн өмнөх тусгаар тогтнолын бэлэг тэмдэг Богд Жавзандамба хутагт, тэр ч байтугай коммунист хувьс­галын бэлгэ тэмдэг болсон жанжин Сүх­баатарын шарил ч энэ тал нутгаас олдоогүй юм. Шарилууд хаачив?
 
1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж, хаалттай нийгмийн бүрхүүл задармагц Монголд эх­лүүл­­­сэн хамгийн цар хүрээтэй судалгаа нь "Чингэс хааны шари­лыг олох" зорилготой "Гурван гол" экспеди­цийнх байв. Тэр цагаас эхэлсэн цуурай өдгөө ч замх­раа­гүйгээр барахгүй улам тодорсоор. Саяхан америкчууд Чингэс хааны шарилыг хаана оршоосныг "ол­лоо" гэж бай­гаа нь юу л бол. Өмнө нь Киданы үеийн Өглөгчийн хэр­мийн булшийг ингэж андуурсан то­хиолдол бий. Нөгөө талаар хойд, өм­нөд хөр­шийнхөн ч хааны бунх­ныг нээсээр л байна. Гэвч олдох ёсгүйг илтгэсэн түүхийн бичлэг зузаарсаар. "Чингэс хааныг Ал­тайн арлаж, Хэнтий өвөр­лөж нутаг­луулав" гэснийг эш болгож Орос, Хятадын эрдэмтэд өөрийн Алтай­гаас байн байн бунхан "ол­соор". Гэвч Хэнтийн өвөр баг­цаа­гаар Мөнгөнморьтоос урагших хэсгийг Алтай гэдэг байсныг саяхан л тодруулж, цуу шуугиан намжиж байх шиг. Тэр ч байтугай алдарт Ноён уулын булшийг судалсан Оросын эрдэмтэд уг булшнаас Хүн гүрний Хүн үндэстний шарил олоо­гүйгээ зарлаж, Хүн гүрэнд үйлчилж байсан Хятадын түшмэдүүдийн булш гэж үзжээ. Харин жинхэнэ эзэд нь хаана байна? Монголчууд "тэнгэрт" л гэж хэлдэг.
Хэрэв Чингэс хааны шарилыг олъё гэвэл ядаж цаг хугацааны хувьд хамгийн ойроор нь Лигдэн хааны шарилыг олоод мөшгөвөл болох мэт. Тэр ч байтугай Өгөдэйн угсааны сүүлийн хаан Галдан бошигтын шарилыг Энх-Амгалан хаан нэхээд авч чадаагүй. Данжила "Хааны шарилыг хайлуулсан, үнс нь энэ" гэж атга үнс л аваачсан байдаг.
Тулуйн угсааны сүүлийн хаан Лигдэний байтугай дөнгөж саяхны шашин төрийг хослуулан баригч Богд хааны шарил, тэр ч байтугай "Коммунист Монголын Ленин" гэгддэг Сүхбаатарын шарил ч газарт мөргүй, усанд чилмийгүй алга болжээ. Ердөө саяхан л Сүх­баатар жанжны шарилыг хөрсөнд шилжүүлэхээр болоход өөр хүний шарил гарч ирсэн гэдэг. Шарил хаач­сан бэ? Монгол нууцын орон нь үнэн, харин хэн энэ нууцыг амилуулаад байна аа? Энэ л нууцын нууц бололтой. Монголын "түүхийн хаадын" шарил алга болсоор л. Энэ нууцыг тайлахын тулд одоо Х.Чойбалсан, Ю.Цэдэн­балын шарилыг нүд цавчилгүй манах хэрэг гарч байх шиг. Хэзээ нэгэн цагт тэр шарилууд ч алга болж магадгүй.
Энэ бол гайхалтай детектив санаа мэт боловч ийм нэгэн нуу­цын нууцыг мөрдөх хэрэг байна уу? Би бол мөрдмөөр л байдаг юм. Оросын эрдэмтэн Волков цөхөр­сөн­дөө саяхан тун гайхалтай санаа гар­гажээ. Ер нь ингэхэд Чингэсийн эзэнт гүрэн гэж байсан юм уу? Юу ч олдохгүй, археоло­гиор батлаг­дах­­гүй байна шүү дээ? Бас ч сонин гар­галгаа шүү тийм ээ? Тэгээд ин­гэж асуумаар болж байгаа юм. Мон­голын сүүлийн хаан бүр алтан ур­гийн бус Жавзандамба хутагтын ша­рил олдохгүй байгаа нь Богд хаант Монгол Улс байгаагүй гэсэн үг үү? Түүний бүхий л үйл хэрэг яг үнэн­дээ оросуудын хараан дор л бол­сон шүү дээ? Харин "тэр" өөрөөр хэлбэл бодит бие нь хаа­чив?
Шарилаа нуулгах эрх? Энэ эрх Хүн­нүгийн үеэс эхэлж, Сүхбаа­тараар төгсөв үү? Эсвэл үргэлжлэх үү?
 
БОГД ХААНЫ ШАРИЛЫГ ХАЙСАН НЬ
 
Оныг нь тодорхой санах­гүй ч 2002-2003 оны үест "нэг хүн" хэрэг болгож ирээд машиндаа дуудаж уулзсан билээ. Тэрээр Богд Жав­зандамба хутагтын шарилыг хайж байгаагаа хэлээд мэдэх зүйл бай­на уу гэж асуусан юмдаг. Нэрийг нь мартсан ч саяхан интернэтээр хайлт хийгээд олсон нэрийг үзвэл Нямдаваа гэдэг хүн байж магадгүй байна. Яриан дунд шарил хайгч ганц нэг хүний нэр гарснаас сана­вал Гүнчин гэдэг нэр дурдагдаж байсан, бас л лавлаж үзвэл Гандан хийдийн "Бадам-Ёг" дацангийн лам Гүнчин-Иш гуай байж магадгүй байна. Бас олдсон нь"Гавж Диваа­самбуу гуай ярихдаа: "Бид нар (Сэрээтэр ламыг хэлж байна) Бог­дыг орос хүний нэрээр оршуул­сан тэр газарт очиж байсан. Гэхдээ тэр гэхийн тэмдэггүй л юм билээ" гэж ярьж байсан шүү" гэсэн байна.
Тухайн үед цуглуулсан мэдээл­лээр VIII Богдын занданшуулсан шарилын сураг 1940-өөд оны эхээс тасарчээ. Албан мэдээгээр Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд өвчнөөр таалал төгссөн. Онош нь Сүхбаатар жанжныхтай ойролцоо "хатгалгаагаар нас бар­жээ" Сүүлийн үед ил болж буй ба­рим­таар төрийн эрхээс холдсон Хутаг­тыг ордны оточ нараар эмч­лүүлэлгүй, орчин үеийн анагаах ухаанаар илааршуулахыг хэтэр­хий их хичээснээс таалал төгссөн байна. Коммунизмын жилүүдэд "тэмбүүгээр үхсэн" гэх мэт онош ч амжилттай тархаж байсныг надаас дээших үеийнхэн бүгд мэднэ. "Сүх­баатар" кинонд жанжныг Богдын оточ амжилттай эмчилсэн тэр "сценар" яг үнэндээ Богд хаан дээр хэрэгжсэн байх.
1924 оны Үндсэн хуулийг бат­лахын өмнө хүрээний ба консулын бүлгэмийг үндэслэгч Ерөнхий сайд асан Д.Бодоо, МАН-ын дарга С.Дан­зан, Ерөнхий сайд асан Д.Чагдаржав, жанжин Д.Сүхбаатар бас Богд хаан нарын төрийн зүт­гэлтнүүд үгүй болсон юм. Үүнээс жанжин Сүхбаатар ба Богд хааны шарил түүхийн нууцлаг нугачаанд орсон ба бусдыг нь хожмын түүхээс арчсан тул хөрстөд шингэжээ. Сүхбаатар жанжныг олны нүдэн дээр ёслон оршуулсан авч нас барсан шалтгааныг (хорлогд­сон?) тодруулахаар хэдэнтээ хөнджээ. Эцэст нь нас барснаас нь хойш 70 жилийн хойно "хүний ёсоор" ор­шуу­­лах болоход өөр хүний шарил гарчээ.
Харин хутагтын шарил бүр гайхалтай домог үлдээжээ. Одоо­хондоо шинжлэх ухаан батлаагүй тул "домог" л юм. Хутагтыг нас барсны хойно оршуулаагүй ба занданшуулан тахисан байна. Үндэсний Төв архиваас Л.Хантөг­сийн олж түгээсэн баримт байна. Энэ нь "Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын бичиг. БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөв. Мэдүүлэх учир. Эдүгээ Жав­зандамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон гүжир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь "Өчүүхэн бид нар тушаасныг дагаж харьяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба болол­цохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хуа Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэл­цэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодор­хой­лон байгуулж, мэдүүлэн хүр­гэхээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагал­дуулан, БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэг­лэх ажаа­муу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он (1925 он), таван сарын хорин зургаан. Хам­баномонхан хэмээ­жээ.
Энэ сүм нь хожим Гандан хий­дийн номын сан болсон сүм гэнэ. 1938 онд хийдийг хааж, Оросын цэргийн хороо байрлахад хийдийг "цэвэрлэж" бурхан шүтээ­нийг гар­гаж хаяхад хутагтын шарил ч хогонд оржээ. Тухайн үед Орос цэргүүд юу болохыг асуухад зан­дан­шуулсан шарил гэсэн тул ямар байдгийг үзэх гэж биеийг нь ороо­сон самбайг хайчилж үзэхэд ша­рил борц мэт, чийгтэй, хүрэн бор өнгөтэй байсан гэдэг. Энэ тухай дуулсан маршал Х.Чойбалсан цэргийн ангийн даргатай утсаар ярьж, Монголын түүхэнд хүндтэй хүний шарил тул тусгайлан хад­галахыг даалгажээ.
Үүний дараа хутагтын шарилыг оршуулах болсон байна. Ингэхдээ Валя нэрээр олны дунд элдэв шуугиангүй оршуулахаар шийд­жээ. "Валя" нь зарим хүмүүсийн санахаар Орос цэргийн хороон даргын, эсвэл Улаанбаатар дахь Оросын комендатын даргын нас барсан эхнэрийн нэр ажээ. Зарим хүн "Галя" ч гэдэг.
Хутагтын шарилыг Нарангийн энгэрт оршуулсан ба нураасан сүмийн, баганын ёроолыг хөрсөнд ялзрахаас сэргийлж хашсан 1,2 метр чулууг хөшөө болгож, нэр сийлсэн гэдэг. Харин хөшөөнд сийлсэн нэр нь Орос ёсоор овог ба эцгийн нэргүй ба Орос эмэгтэйн Валентина нэрийн богино дууд­лага юм. "Галя" байлаа ч "Галина" л байхгүй юу. Оршуулгыг үзсэн хүмүүсийн ярихаар их олон хүн оролцсон нүсэр оршуулга болжээ. Монголчууд ингэж олноор оролцох болсон шалтгаан нь Орос эхнэрт талтайд бус харин хутагтын ор­шуул­гад оролцсоных бололтой. Хутагтын шарилыг 1944 онд ор­шуул­сан гэж ярьдаг нь үндэслэл муутай. 1938 онд хаасан Гандан хийдийн хурлыг 1944 дахин сэр­гээсэнтэй андуурсан хэрэг болол­той. Тэр жил АНУ-ын дэд Ерөн­хий­лөгч Монголд айлчилж, Гандан хийдийн хурал номтой танилцаад коммунистууд шажин шашин шүтэх эрх чөлөөг ард олондоо эдлүүлж байгаад итгэсэн байдаг.
Үүнээс хойш хутагтын шари­лын талаархи яриа намжсан ба хожим Ардчилсан хувьсгалаас хойш шарилыг эрж хайж эхэлжээ. Дээрх ярианы дагуу хөшөөг олсон ч шарил олдоогүй байна. Монгол­чуудаар шарилыг ухуулсан ч бай­сан­гүй, тиймээс өөр шажинтнуу­даар дөрвөн метр тойрогт тунель­дэн ухсан ч бас л байсангүй. Харин ажигласнаар бол шарилын байсан газрыг метр гаруй ухсан тул хөрс нь зөөлөн байсан гэдэг.
Ингээд шарилын талаарх сураг ажиг тавьж, хүмүүсийн аман яриа цуглуулжээ. Эцэст нь хоёр хувил­барт тогтжээ. Нэг дэхь нь шавь нар нь шарилыг оршуулгын дараа нууцаар зөөж Шар хөвийн дөрөлж дээр хайлуулсан гэнэ. Нөгөө хувил­бараар бол сайн цагийг хүргэхээр одоогийн "Өргөө" кинотеатрын орчим нуусан гэнэ. Гэхдээ булж нуусан байх учиргүй, учир нь хожим энэ орчмыг барилгажуулахад юу ч гараагүй билээ. "Өргөө" кино теат­раас уруудсан олны мэдэхээр "25 дугаар эмийн сан"-гийн гудамж нь уулын жалга юм. Одоо тэр орчимд "Хөгжил" хотхон, манайхны амь­дар­даг "Боловсрол" хотхон, өмнө нь хийд байгаад хожим "Петровис"-ын ШТС болсон газар бий. Учир шалтгаан, бэлгэдэлтэй сонгосон байж магадгүй тэмдэгт газар гэвэл яг энэ ШТС-ын өмнөхөн байрласан Шадар ван Чингүнжавын хөшөө босгосон газар л байж таарах гээд байна. Юм бүхэнд учир шалтгаан бий. Тусгаар тогнолын төлөө тэм­цэгч сүүлчийн хүний хөшөө ба тусгаар тогтнолыг сэргээгчийн нууцлаг шарил? Ингээд миний мэдэх орос хэл дуусаж байна.
 
ЗАНДАНШУУЛАХ ТЕХНОЛОГИ
 
Монголд томоохон хутагт, хувил­гаадыг занданшуулах техно­логи бас ч үгүй сүрхий хөгжсөн байжээ. Үүний нотолгоо нь өдгөө Нууцын сүмд буй Богдын багш Ёнзон хамба Балдан­чойм­болын занданшуул­сан шарил болой.
Зуу гаруй жилийн настай энэ занданшуулсан шарил Монгол технологиор бий болсон "муми" юм. Муми болгохдоо хүний бие дэх усыг гадагшлуулах нь чухал болол­той юм. Усыг гадагшлуулахдаа давсалдаг байжээ. Монголын хуурай сэрүүн уур амьсгалд давсыг ашиглах нь илүү үр дүнтэй ажээ. Мөн Түвдийн буюу ургамлын хандаар занданшуулах, Хятадын буюу мөнгөн усаар занданшуулах аргыг ч сонгон хэрэглэж байжээ. Ноён уулын булшнаас олдсон эд өлгийг удаан хадгалсан нөхцөл нь мөнгөн ус хэрэглэсэнд байсныг Оросын эрдэмтэд тогтоосон байна. Мөн шарилыг түргэн муудахаас сэргийлж үл исэлдүүлэгч буюу антиоксидантыг хэрэглэж байсан нь Монголд бол барагшуун байжээ. Давс, барагшууныг ашиглах нь Монгол-Түвд хосолмол арга бололтой.
Миний сонссоноор хүрээнд 5-7 занданшуулсан бурхан байсныг сүйтгэлийн үед устгасан бөгөөд өдгөө ямар ч учраар юм нэг үлдсэн байна. Сонссоноор бол бүр 1980-аад онд хүртэл нууцын сүмд МАХН-ын УТТ нууцаар цуглаж, нууцын ном хуруулдаг байсан гэлцэнэ.VIII Богдын шарил олдоо­гүй байна. Ганданд бас тавдугаар богдын, Дамбадаржаагийн хийдэд нэг занданшуулсан "амьд бурхан" байсан гэгдэнэ. 5-7 дахь нь аль хийдэд байсан нь тодорхой бус байна. Гэвч судлан сурвалжилбал Бурхан багшийн шүдийг "адууны шүд" хэмээн нууцалсантай адил олон арван нууцас ил гарах болов уу гэж бодно.
Хамбын овооны хэлмэгдэгсэд өөрсдийгөө илчилсний адил сайн цагийг хүлээсэн олон нууц илрэн гарах цаг ирж байж болзошгүй. Чухамдаа XX зууны эхээр Хүрээ Лхастай өрсөлдсөн шашны төв, эргэл мөргөлийн ариун газар, үлгэрлэвээс Мекка, Медин лугаа адил байсан агаад хутагтыг Евро­пынхон "Амьд Будда" хэмээн нэр­лэж, адал явдал хийгээд нууцыг хайгчид пиг чихээстэй байсан билээ. Өнөөгийн улаанбаатарчууд үүнийг санахгүй байх шиг. Санах­гүй нь мэдэхгүй гэсэн үг биш буй за.
 
Энэ зураг юуны учир тавив гэхээр Хутагтын шарилын сураг хамгийн сүүлд яг энэ хөшөө орчим л гарсан гэдэг. Учиргүй холбоосгүй юм нэгээхэн ч үгүй гэдэг биш үү?
 
А.Баатархуяг

25 сэтгэгдэл харуулж байна        

  1. Гоё юм уншлаа

    Зочин, 2017-03-03 12:27:00, 202.9.40.25Хариу бичих

  2. Indiana Jones-iig duudaa. Ter ni dor ni olno. Er ni ingehed yah gej haigaad olj ilruuleh geed baina. Nuuts um bol nuutsaaraa l uldeg l dee.

    hm, 2017-03-03 23:59:17, 90.199.238.211

    За ч угуй, угуй ч угуй Кунзийн ишлэл гээч шиг хоол байна. Мэддэг ээ мэддэггуй, Мэдэхгуй гээ мэддэг мэргэн жараахай юу даа Чи .

    Зочин, 2017-03-04 01:54:43, 59.153.112.54

    дээхэн нэг хүнтэй яг энэ сэдвээр ярихад, их энгийнээр тайлбарлаж билээ - хээр ил тавьдаг ёстой байсан тул их хаадын шарил нтр байдаггүй гэж. байж болох л санаа

    Зочин, 2017-03-05 11:53:21, 66.181.185.206

    Монголын бүх үеийн хаад, ноёдын шарил нэг дор хадгалагдаж байсныг КОММИНТЕРН-ийн үед, тодруулбал Сталины үед, харанхуй бүдүүлэг Монголчуудад огт мэдэгдэлгүйгээр аваад гарсан... Одоо ч, цаашид ч МАШ НУУЦ зэрэглэлд байх байх... Тийм ч учраас Оросууд Монголын их гүрэн гэж байсан юм уу? гэж тохуурхаж эхэлж байна шүү дээ...Мэдэж л байгаа гэдгийг хэлээд байгаа бус уу... Бид хичнээн хайгаад ч олдохгүй л болж таарах вий... Энэ бол зөвхөн миний л таамаг.

    Зочин, 2017-03-05 14:10:37, 112.72.15.234

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Галдан бошигтын толгойг Данжила Манжид тушаасан бөгөөд Бээжингийн хаалганд өлгөсөн гэдэш. Иймээс Данжила болон түүний хүү нь өндөр албан тушаал, эд хөрөнгөөр шагнагдсан юм. Сүүлд Бошигтын толгоыг золбин нохрй зулгааж байсан гэдэг.

    Ойрад, 2017-03-03 13:20:50, 122.201.21.143Хариу бичих

  4. Муу бутны шээс минь хаанаас ийм улгэр зохиогоод байна,Чи хажууд нь байсан уу, золбин нохой зулгааж байхад

    Зочин, 2017-03-03 15:07:15, 150.129.140.222

    Данжила жанжин Галдан хаанаа нас барсаны дараа чандарласан гэсээн.

    Зочин, 2017-03-03 23:50:49, 49.0.216.217

    Галдангийн чандрыг нэхэхэд Монгол хүн хаадын шарилыг өгдөггүй, чандарлаад салхиар залсан гэхэд итгэхгүй заавал авчрахыг шаарджээ. Данжила шарилын чандрыг Цэвээнравданд хүргүүлжээ. Цэвээнравдан Галдангийн яс ирэв гэж цуурхуулаад тэмээний яс өгч явуулсанд Энх-Амгалан итгэж, ясыг нунтаглаж шатаагаад ордны өмнөх талбайд манж, хятад олон цэргийг жагсааж цэргийн сүрийг мандуулна гэж цацжээ...

    Зочин, 2017-03-04 02:35:38, 66.181.186.87

    alibaa yumiig syymjleh saltgaantai teneg garyyd ikhe boljee!!!zeb ch yum tyyhen ch nehzel er yldeehgyi!tesgeehgyi syymjleh dontongyydiig mongold ardchilsan nam geech albingyyd anh ydaa nebtryylsen bilee!!!ene ikhe ydaan yrgeljleh boltoi!!!Mongol hyn hezee ingej bailaa daa!!!Mongoloon aldmaryyd??????????????????????

    teneg mynhag hyntei tersej bitgii margagtyn?gedegs, 2017-03-06 00:57:02, 212.234.217.188

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Хэнд хэрэгтэйн?

    Зочин, 2017-03-03 13:21:04, 75.82.92.137Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Sain baitsgaana uu? Manii heleh gesen mini Humuust #teneg#, #mangar#sanagdaj bolzoshgui, magadgui hedii ch helmeer sanagdaad boldogguiee. Baatrhuyagiin heleed buid dursagdaj bui TED todiigui er ni l, MONGOLCHUUD TENGER OOD YAVCHIHDAG sanagddag. Tegeed ch zogsohgui, zailshgui hereg yavdal bolohiin, garahiin tsag nariin hugatsaanii mochid horomd ued TED TENGEREES UZEGDDEG TODIIGUI TED AMID MEND. UZEGDEED ZOGSOHGUI, TERHUU UZEGDSEN HUMUUNDEE, HUNDEE HELIE GESNEE HELJ OGUULDEG. Hergiin gol ni TED chuham yaag yug helj buig ni, helsen terhuug ni tailj uhaarch oilgoj eregtsuulj seheerch avah "erdem, nom bidend bainuu", "Humuus Bidend tegtlee bolovsorson erdem, nom yu bilee" bas sanuushtai, boduushtai zuil. "OYUTAI TORSON" hemeen Mongolchuud heldeg ch, yaridag ch, sudar shashtirt mini ch bii bui baidag bolood l tegdeg bolvuu. "OYU" gol tolov tsenher baidag, TENGERIIN ONGO. Tiim bolohoor TENGERIIG TOLOOLJ BOLOH BOLOMJ MAGADLAL IH. Uunees gadna, "OYU" gedeg HIIMORI-iig(VOODUSHEVLENIE), SUNS-iig(DUCH), UHAAN-g(CMIISL) iltgedeg, ilerhiildeg. Edgeer 3 yum-ed-bieiig Mongolchuud bolohoor atgaj avaad "HIIMORI" hemeen gants ugeer heldeg yaridag bol, angli heltnuud ch atgaj avaad gants ugeer buyu "SPIRIT" hemeeh ugeer, maniusaas yalgaagui, heldeg yaridag. TENGER OOD YAVAGSAD #uhdeggui# buyu ETSESLEDEGGUI, TOGSDOGGUI. TED ORCHLON ORCHLIIN NEGEES NOGOOD HUVILGAALDAG sanagddag. TED BIDENTEI AVIAGAAR BUS UHAANAAR NEVTRELTSEJ "YARIDAG", "HELDEG" sanagddag. Humuus mini, manii huvid "sanagddag" hemeen baahan hellee. Unendee, #boddog#, #bodogdson#, #bodoj baina# gej helj yarij chadahgui ni,tiin duugarch boloh ch ugui. Hedii tiim ch gesen "sanagdasn" mini BODI YUM-ED-BIE, BARIN TAVIN BARITS YAAHIIN ARGAGUI BII BAIGAA, TANTAI, CHAMTAI TAARALDAAGUI, TOHIOLDOOGUI BOL OROOL BUSAD ITGEHIIN ARGAGUI UCHRAL TOHIOL TOHIOLDOL BIIG, BAIDAGIIG UZEEGUI HARAAGUI, ORCHLOND BID GANTSAARAA BISHID ITGEDEGGUI NEGEN BUI BAIDAGIIN ULMAAS "sanagddag" geh ugiig hereglesen yum shuu.

    YUM-UZ, 2017-03-03 13:32:08, 216.240.89.20Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Baatarhuyagt: Chinii bichverlesen zuiliin zarimiig unshij duulah durtai. HEHEHE, zarim neg zuild "soniurchih" ni tostei bolood ter yum bolvuu, hehehe.

    YUM-UZ, 2017-03-03 13:34:14, 216.240.89.20Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Гое зүйл бичжээ.

    Зочин, 2017-03-03 19:28:36, 103.26.194.82Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Сайхан гаргалгаа байна сайн дүн шинжилгээ хийжээ

    зочин, 2017-03-03 21:12:13, 202.70.46.213Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Д.Шлзийбаатар гуай цахим тvvхдээ ярихдаа, богдын шарилыг ганданг хаах veэр гаргаж хаясныг хожим нь нарангийн энгэрт тэр валя билvv галя нэрээр оршуулсан гэсэн. Харин галдан бошигтын хувьд энх-амгалан бээр данжилагаас шарилыг нь нэхсээр аваад бээжингийн гол хаалганаа шонд шлгшж шшшш хорслоо тайлсан гэсэн нь Таны шгvvлснээс зшрvvтэй юм. Аль нь vнэнтэй юм бол доо

    Сн бн уу А.Баатархуяг гуай, 2017-03-04 00:24:51, 203.91.115.37Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Энэ их дээр үеийн нийтлэл байна, бараг 10 шахам жилийн өмнөх байх. "Өдрийн сонин"-оос уншиж байсан санагдана. Богдын шарилын талаар нэлээд мөшгөсөн нь энэ Баатархүү шиг байгаа юм. Өөр ийм зүйл бичдэг хүн ч байхгүй л дээ...

    Зочин, 2017-03-04 02:39:31, 66.181.186.87Хариу бичих

  18. Баярлалаа

    Сур, 2017-03-04 19:49:44, 59.153.115.207

    Таны нэр:

    Тайлбар:

  19. SUNS-iig/OYU-g(DUCH)

    YUM-UZ, 2017-03-04 12:22:14, 216.240.89.20Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Energiin toviig oloogui

    Зочин, 2017-03-04 21:39:51, 150.129.141.7Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Нарийн ярих юм бол хаад ноед өвөг дээдсийнхээ шарилыг гутаахгүйн тулд задгай хээр талд булшилж дээгүүр нь сүрэг адуу явуулан нууцалж эх газартаа шингээсэн тийм түүх бий шүү.

    Хашир, 2017-03-05 09:33:38, 203.91.115.42Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. ok

    Зочин, 2017-03-06 13:54:56, 182.160.36.18Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. хөөрхий минь түүхээ гоёчлох, эсвэл ирээдүйн адал явдалт киноны үзэгчдээ бэлдээд байгаа бололтой. монголчууд тэр олон шарилыг хэдэн зуун жил нуугаад явж чадах нь бүү хэл хамт уучихаад маргааш нь зарлаад явдаг хүмүүс биш билүү. Юутай ч адал явдалт мөрөөдөлд чинь амжилт хүсэе. Харин хөгширсөн хойноо будилаад хольж хутгаж амьтны толгой бүр эргүүлэв дээ, учир нь чамаас өөр хүн энэ бантанг чинь мэдэхгүй шүү.

    Индиан Жонес Баатархуягт, 2017-03-14 06:27:05, 130.88.240.115Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. "Өгөдэйн угсааны сүүлийн хаан Галдан бошигтын".... Галдан бошигт хэзээнээс Чингис хааны удам болчихвоо? Ингэж үлгэр зохиож болохгүй л дээ.

    худал юмыг олон давтaвал үнэнд тооцогдох уу?, 2017-03-15 17:48:25, 202.55.191.130Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. zA ENE ODOO YU GEED EHELJ BAINAA? NOYON UULAND HUJAANUUD NOIRSOJ BAIGAA YUM UU? BURHAN TENGEREE MONGOLCHUUD SETGELEEREE SYJIGLEN MEDDEG SHIG CHINGIS HAANIIGAA MAH ZUSANDAA SETGEL ZYRHENDEE MEDDEG YUM GADAAD HYMYYST SHARIL GEJ YZYYLEH ALBAGYI, NOYON UULAA HARIN YNDESNII PARK BOLGOVOL ASHIGTAI DELHIID TUSTAI

    NOYON, 2017-03-16 02:01:28, 72.161.105.167Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: