А.Баатархуяг

А.Баатархуяг: Хориг ба сөрөг

Нийтэлсэн: 2016-12-19 11:30:00

Энэтхэгийн сонинууд Далай ламын айлчлалын дараа Монгол Улсад БНХАУ-аас хориг тавьсан гэж тодорхойлжээ. Тэгээд саяхан Ерөнхийлөгч нь Далай ламтай уулзчихав.
 
Хятадууд ахиад л хэнгэрэг цангаа балбаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Манайх “шашны л асуудал хэлэлцсэн!” гэсэн бол Энэтхэгийн тал “Нобелийн шагналтан шүү дээ!” гэж хариу барьжээ. 
 
Нас сүүдэр 81-ийг зооглож буй Далай лам дараагийн дүрээ хаанаас тодруулах нь дэлхийн асуудал болжээ. Уг нь бол дахин төрөл авах тухайд шарын шашныхан л сүйд болдгоос бусад шашин сурталд хамаагүй мэт авч Далай ламын “доншуучлал”, Хятадын албан ёсны эсэргүүцэл хоёр ламаизмын энэ ёсыг бараг л үнэмлэхүй үнэн болгож орхижээ. Одоо дэлхий дахиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар шашинтайгаасаа үл хамаарч дараагийн дүрийг тодруулахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй боллоо, бүр “Ал Жазира” хүртэл шүү. Харин тэд шарын шашин гурван тэргүүнтэйг тэр бүр мэддэггүй... 
 
“Чандмань мэт гурвал”
 
Түмэдийн Алтан хан Лхасын “Драйпунг” (монголчууд Бэрээвэн гэдэг) хийдийн хамбад “Далай” цол өргөж, хариу цол шаардан авч “бартер” хийж байхдаа хагас мянган жилийн дараа эцэг өвгөдийнхөө ч эзэлж чадаагүй “Далайн чанадад” хүрсэн цол болох юм гэж зүүдлээ ч үгүй биз. Гэхдээ чухам тэгэхэд л шарын шашныг монгол төвд хоёр хамтран цэцэглүүлэх болсон билээ. Тэр цагт монголчууд шарын шажныг дэмжээгүй бол өнөөдөр Төвдийн буддизм ямар байхыг хэн мэдлээ. Гэхдээ Төвдүүд ч цагаан цайлган улс биш тул Далай цол авсан ламтан өөрийн цолыг өмнөх хамбо нь эзэмших эрхтэй болохыг батлажээ.
 
Ингээд монгол төвд хоёр далай ламыг дугаарлахдаа заримдаа нэгээр зөрүүлдэг ёс гарчээ. Тавдугаар Далай лам Бэрээвэн хийдээс Потала (монголчууд будалин гэдэг) ордонд дэвшин суусан нь төр-шажныг хослон баригч болсны нь шинж юм. Өнөөдөр Лхаст очвол Бэрээвэн хийд ба Поталад зэрэг мөргөл хийх учиртай. Учир нь I-IV Далай ламын чандар Бэрээвэн хийдэд, V-XIII Далай ламын чандар Будалин ордонд буй. Харин Хятадын аялал жуулчлалын компаниуд хөтөлбөртөө энэ хоёрыг зэрэг үзүүлдэггүй юм шиг санагдсан.
 
Лигдэн хаан баруун зүгт тэмцсэн будлианаар шарын шашныг монголчууд өөрсдөө нэгэнтээ хөнтөрчихөнгөө алдсан ч Хошуудын Төрбайх аварсан. Аварсан чигтээ аюултай нөхцөлд байнга сахин хамгаалахын тулд аймаг улсаа авчран “энхийг сахиулагч хүчин” болон гурван үе суужээ. Тэр цагт Будалин Далай ламын ордон байсан уу? Хошуудын ханлигийн ордон байсан уу? гэдгийг ялгахад бэрх ээ. Гүүш хан зөвхөн Хөх нуур, Амдо (манайхан Андуу гэдэг) төдийгүй Их Төвдийг бүхэлд нь хянахыг оролдож, дээд Төвдийн Дашлхүмбэ хийдийн хамбыг “Банчин эрдэнэ” хэмээн өргөмжилж, өөрийн төлөөний сайд болгожээ. Ингэж Соронзонгомбоос хойш Их Төвдийг Чингис хаан дүү Хасарын угсааныхан нэгтгэж өгчээ. Ингэхдээ монгол ёсоор Төвдийг хоёр гарт хувааж нэгийг Далай лам, нөгөөг Банчин богд захиран шийтгэж, нэгэн төрд зангидах болжээ.
 
Галданцэрэгийн үед Зүүнгарынхан өөрсдөө хэтэрхий бие даахыг оролдсон Хошуудын ханлигийг унагав. Монголыг шашнаар нэгтгэхийг оролдон бүхүй цагт Галдан шашинд тэрслэн хаан болсон тул Халхын Жавзандамба хутагт аргагүй тодорчээ. Харин Галдангийн шавилж байсан хийд ахиж монгол хүнээр хамбо тавихгүй гэх тангараг өргөсөн гэх домгийг ноднин төвдөд сонслоо. Нэг ба хоёрдугаар хутагтын үйлдэл эрс тэс байсан, тиймээс Манзширын хувилгаан гэгддэг Манжийн хаан хоёрдугаар богдыг хорлон алаад (нэгийг ч бас хөнөөсөн гэдэг) гуравдугаар богдоос эхлэн Төвдөөс тодруулахыг зарлигджээ. Ойрадуудыг хядан сөнөөсөн тул ахиж сэхсэнгүй, төр шажны тэргүүн булаацалдахгүй болжээ.  
 
XX зууны эх гэхэд шарын шажны оройн дээдэд очир чандмань мэт гурван тэргүүнтэй болсон байв. Далай лам, Банчин эрдэнэ, Жавзандамба хутагт. Монголд залагдан ирсэн хутагтууд сүрхий наслаж байсангүй, олонх залуугаараа жанч халж байв. Манж нар Монголчуудын дунд удсан хутагт монголчуудтай нийлж тусгаарлана хэмээн сэжиглэж байж, тэр ёсоор ч болж VIII Богд Жавзандамба хутагт аятай цаг таарсан тул Манжийг унахад Монголыг тусгаарлажээ.
 
Хэдий XIII Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их аж, би их сүрдлээ” гэж байсан ч хутагт бүх монголыг тусгаарлаж чадсангүй, гэвч тэр хаан ширээнд суумагцаа Ховдыг чөлөөлөх аян дайнд цэргээ илгээсэн нь Халх-Ойрдын буюу дөчин дөрөв хоёрын үлдлийг бүгдийг цуглуулах хүсэлтэйнх мэт. Үүгээрээ хутагт зөвхөн Халхын төдийгүй нийт монголчуудын “номын хаан” алдраа бататгажээ.
 
Гэвч хаанд нэг эрх дутуу байв, түүний орыг төрсөн хүү нь залгамжилж болохгүй. Гагцхүү дараагийн дүр л залгамжлах учиртай байв. Манж нар үүнийг гярхай ажигласан бололтой байдаг, нэг, хоёрдугаар Жавзандамба хутагт Чингис хааны угсааныхан бөгөөд энэ угсаа дотроос залгамжилдаг ёс тогтвол Умард Монголыг удаан тогтоож чадахгүйд хүрэхийг хоёрдугаар хутагт нотлосон байв. Тиймээс Төвдөөс тодруулдаг ёсыг хүчээр тулгажээ.
 
Үүний дараа формацийн онол ёсоор хар шар феодалуудын дунд эвлэршгүй зөрчил бий болжээ. Энэ зөрчлөөр Монголчуудыг тогтоож байсан ба ноёдын эзэмшил нутаг, хамжлагаас тасдан шавь хэмээхийг байгуулсан нь Монгол ирээдүйн Төвд маягийн улс болох учиртай байв. Ингээд нутаг бэлчээр, хамжлагын маргаан тасрахаа больж, Бээжинд хахууль цутган заргалдах маягаар тамираа барж явжээ. Басхүү монгол цагаан ясь язгууртнууд хутагттай ураг барилдахгүйг хичээж, “цагаан дар” болгож өгсөн хүүхэн нь жонон ван Цогбадрахын хатны “аягач” байв... Заавал “Цагаан дарь” болгодгийн учир нь “ногоон дарь” бол Соронзонгомбо хааны Тан гүрнээс буулгасан хатан байв.
 
VIII Жавзандамба Хутагт яг Монгол ёсоор Юань Шикайд захидал илгээж “Манжтай байгуулсан гэрээ ёсоор танайхыг хамгаалах цэрэг илгээх үү?” гэж асуугаад татгалзсан хариу авмагцаа “Тэгвэл бид нэгэнт Манжтай байгуулсан хамгаалах үүргээс чөлөөлөгдсөн тул монгол, хятад хоёр үндэстэн эв найртай хоёр улс болсугай” гээд Юань Шикайг БНУ-аа зарлахаас нэг өдрийн өмнө тусгаарлаж байгаагаа зарлаж, хааныг залах ёслолыг хийжээ. Одоогийн нөхцөлд бид энэ баярт бүр их ач холбогдол өгөх ёстой мэт.
 
Харин коминтерн асуудлыг маш хялбархан бөгөөд огцом шийдсэн нь хар шар феодал ялгалгүй ангийн нь хувьд сөнөөж, хутагтыг тодруулахыг албан ёсоор хорьжээ. Ингээд дараагийн хутагт “төрөхгүй” болов, харин VIII Богдыг 1924 оны хавар хордуулж нөгчөөгөөд намар нь Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс хэмээн зарлажээ. Монголд шажин доройтов. Шажин хоёр тэргүүнтэй болжээ. 
 
Шинэ гурвал
 
Далай лам өтөлж хөгшрөөд дүрвэгсдийн (өнөөгийн нөхцөлд орогнолын бус ингэж хэлэх ёстой байх) Засгийн газрын хэргээ Ерөнхий сайд гэгчдээ үлдээгээд өөрөө шажны тэргүүн болсноо хэдэн жилийн өмнө зарласан. Гэвч түүнээс Төвдийн тэргүүний их ачаа яахин салах. Хүчирхэгжин буй Хятад түүнийг болж өгвөл хөдөлгөхгүй байхыг хичээвч бие тэнхлүүн ухаан саруул гэгээнтэн шашин номын аялал, хүндэтгэлд байнга оролцоно. Тэр бүр Хятадууд мэдэгдэл гаргана. Бараг пингвинтэй хамт зургаа авахуулбал пингвинчүүдэд зориулж мэдэгдэл гаргах улс.
 
Өмнөд хөрштэйгээ харилцаа хүйтэн байхдаа БНМАУ-аас XIV Далай ламыг урьж байв. Цаадуулыгаа шашинтай хэрхэн тэмцэж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас баалах гэж тэр. Гэхдээ өөрсдөө шашингүйн үзэлт коммунистууд учраас бас зайгаа барих ёстой учраас нам-засаг хөндийдүү явж ирсэн. Тийм ч учраас XX зууны Далай ламын айлчлалууд, хэрэв тэднийг “нэг хүн” гэвэл 1904 оныхоос бусад нь цэвэр шашны (соёлын) агуулгатай байсан юм. 
 
Ер нь Бээжин зүгт XIII Далай ламын нууц айлчлалаас хойш иймэрхүү зүйлээс ухаан алддаг болчихсон, хэрэв Хүрлэг бээс саад хийгээгүй бол XIII Далай лам Агваан хамбыг дагаад Петрбург ч орчихож мэдэхээр байсан юм. Тэгэхэд Буриад-Халимгууд Оросын хатан хааныг хэдийнээ буддын шажны “цагаан дарь” өргөмжилчихөөд байсан юм.
 
И.В.Сталин, “Чөлөөлөх дайн”-ы үр дүнгээр Монголыг хүлээн зөвшөөрсөн БНХАУ Далай ламыг одоо ч Монгол руу гүймхий болчих вий гэж болгоомжилдог нь эртний сургамжтай. Хэдий өөр үндэстэн боловч шашны нийтлэгээр, Хөлөнбуйраас Хөх нуур, Шинжаан, Төвдийг хамарсан нутагт ямар нэг хэмжээгээр нөлөөлөх боломжтой учраас үүнийг ямагт болгоомжлон харж иржээ. 
 
Манай Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-ын дарга Ли Пэнтэй уулзахдаа “Ирэх жил Далай лам ирэх юм шиг байна, шашин соёл сэргэж байгаа үед бид хүлээн авахгүй гэж татгалзах аргагүй юм. Гэхдээ Та бүхэн нэг л зүйлд огт эргэлзэхгүй байх хэрэгтэй шүү. Бид хэзээ ч улстөрийн асуудал ярихгүй, ярьж ч байгаагүй, цаашид ч ярихгүй” гэж хэлж байснаа дурсаж байна. Тэр удаагийнх тэгсгээд гайгүй өнгөрчээ. Үнэндээ бол Хятадын тал хий хоосон хардах хэрэггүй л дээ, олонтаа нотлогдсон үйлдлийг.
 
Эртний соёлт Хятадын өнө удаан жилийн түүхэнд төр улсууд нь өмнө зүгээс аюулд учирч байсан удаагүй, үргэлж умраас учирч байжээ, умард хил амгалан бол Дундад амгалан гэдэг бол хууль. Тиймээс бид бас үүнийг нь харгалзан үзэх учиртай, тийм ч учраас XIV Далай ламын айлчлалууд хэзээ ч улстөрийн шалтгаантай байгаагүйг хангалттай нотолсоор ирсэн. Гагцхүү төр доройтож, улс буурахын хэрээр өмнөд хөрш уламжлалт айдсаасаа болж Далай ламын айлчлалд энэ удаад улам хатуурхсан нь Монголчуудад таатай санагдахгүй нь лавтай. 
 
Энэ удаагийнх бол Далай лам хэдий хүнд хориг саад байвч ирэхээс аргагүй байсан биз. Шарын шашны гурван тэргүүний нэг нь Хятадаас тодорч бараг хүлээн зөвшөөрөгдөж байгаа ба Далай лам өөрөө нас өндөр болсон тул нэгэн өдөр жанч халбал бүхий л шажны эрх мэдэл Хятадын гарт орох нөхцөл бүрдчихээд байна. Тиймд Халхын X Богдыг тодруулахад оролцох ёстой. Энэ бол Төвдийн асуудал гэхээсээ илүү цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн шажны тэргүүний хувьд, бүр лам хүний хувьд зайлшгүй хийх ёстой ажил, үүрэг нь юм. 
 
Харин X Богд нэгэнт тодорсны дараа хэрхэх нь цэвэр манай шажны (төрийн биш шүү) асуудал юм. Өмнөх дүрийн Богд Монголд ирж өөд болсон ба дараагийн дүр нь Монголд төрөх учиртай тул тийн үйлдсэн гэжээ. Үнэндээ хоёр жилийн өмнөөс л манайд даншиг хийгээд эхэлсэн нь Х Богд тодрохын шинж байсан юм. Хүүхдийг тодруулах нарийн ёс жаяг бий, жишээ нь өмнөх дүр жанч халснаас 3 жилийн дараа дараагийн дүр тодордог гэлцэх юм билээ. 
 
Олон хүүхэд шинжиж эцэстээ нэг нь хутагтаар тодрох учиртай, түүнийг Далай лам адиславал шажны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэг. Чухам ийм үйл хийгээд яг буцахдаа Далай лам Халхын X Богд Жавзандамба хутагтыг тодруулснаа зарлаад “баяртай” буцсан бөлгөө... “Нэг ламын л айлчлал”, Далай цолтой л болохоос номын ёсоор бол “нэгэн эрдэмт блама” бөлгөө. Далай лам Монголд айчлах АНУ-д айлчлах угтаа бол их өөр. Монгол бол буддизмын Далай ламын урсгалыг тэтгэж цэцэглүүлсэн, өөрсдөө ч бараг дангаар шүтэж байгаа ардчилсан улс. Зарим талаар шарын шашны төвийг булаацалддаг. Төвдөд шашин доройтвол монгол гарцаагүй төв нь болно. 
 
Өнөөдөр шарын шажин эртний ёсоор гурван тэргүүнтэй болсон байна. Гэгээнээр тунгаавал Монголчууд шажныхаа тэргүүнийг тодруулсан аваас Хятадын төр засаг ба Далай ламын хоорондох улстөрийн зөрөлдөөнөөс холдож амар амгалан суухын эхлэл мэт... 
 
Харин үүнд өмнөд хөрш баярлах ёстой бус уу? Ердөө л энэ юм.
 
Хятадын хориг
 
Далай ламыг ирэх бүрийд Хятадууд ямар нэг хориг бодож олдог. Эхний удаад хилийн боомтоо амрааж байсан бол дараагийн удаад Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийг хааж байв, харин энэ удаад эдийн засаг нь хүндэрсэн Монголчуудын хүссэн зээлийг өгөхгүй хойшлуулж, үүнтэй холбоотой аливаа уулзалтуудыг цуцлан “өргөтгөжээ”. 
 
Тэгээд “Глобал таймс” (Төрийн төв хэвлэл “Ренмин рибао” сонины гадаад бодлогын чиглэлийн нөлөө бүхий хэвлэл, англи хэлээр гардаг) сэтгүүлээрээ дамжуулж “Монголын гадаад бодлого гэнэн” байгааг шүүмжилж, засах ямар нэг алхам хийхэд шахжээ. 
 
Харин манай талаас “Засгийн газар уриагүй, цэвэр шашны айлчлал байсан” гээд таг болчихжээ. Үүний дараа хил дээрх монголын экспортод тодорхой босгоор татвар ноогдуулдаг байснаа сэргээжээ. Өвөр Монголын Ардын Засгийн газраас сэргээсэн, хэдий хураамж гэж байгаа авч татвар юм. Гэхдээ Өвөр монголын Засгийн шийдвэрийг Бээжин цуцлах боломжтой. Ингээд байдал хэвэндэ орохыг аль аль тал хүлээгээд байна.
 
Манай тал зүгээр суухын эрхгүй тул гадаад харилцаагаа идэвхжүүлж гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй ажиллаж хоригийг суллах гарц хайж эхэллээ. Төсөв хүнд ч дэлхий дахинаар “доншуучилж” мөнгө бадарлаж ингэхдээ Хятадын хоригт орсон хэцүү царай гаргаад байхаа мэдэлгүй яах вэ? Ингэх тусам өмнөд хөршийн олон улс дахь нэр хүндэд сэв суусаар байна. Хэрвээ хүч дутуу бол тулгаран байлдахаас зайлсхийж, бүслэх, ар талыг таслах, хол зугтаж хүчээ сэлбэх, эсрэг этгээдээ ашиггүй байрлалд оруулах, сунжирсан маршаар цуцаах нүүдэлчдийн тулааны тактикийг зөнгөөрөө хэрэгжүүлж байгаа царай нь шүү дээ.
 
Монголын олон нийт эдийн засагт зайлшгүй хэрэгтэй гэгдэх 4,3 тэрбум долларын зээл хойшилсонд тэгтлээ бачимдсангүй. Харин нь сөрөг эффект ажиглагдсан нь “Хөрш орноос өндөр хүүтэй их хэмжээний зээл авч хараат байдалд лав орох аюулаас Далай багш минь аварлаа” гэлцэн баярлах нь халаг болов. Далай ламыг ад үзэх биш бүр талархах болжээ. Хэдий өөр шашны урсгалууд нэвтэрсэн ч түүнийгээ үл харгалзан үндэстний араншингаараа өнөөх л өмнөд хөршийн хоригийн эсрэг нэгдчихэв. Хэрэв “эрүүл ухаан” гаргагч илэрвэл дор нь нам дарж эхэлснээр олон нийтийн сүлжээнд хүртэл төр засгаа энэ асуудлаар шүүмжлэхээс болгоомжилдог болжээ. Нөгөө чоно чинь хавханд орсон хөлөө тас хазаад мултрах нь, хөөе... Хэдий экспортын урсгалыг нь гацаасан ч Монголчууд Манжуурын хар захаас булган дээл авахаар хошуурсаар... Шадар сайд нь хүртэл тушаал гаргаж адууг хөлөөр нь гаргахыг хориглож л байна. Өмнөд хөрш манай хоёрын худалдааны уламжлалд нэг их юм өөрчлөгдсөн юм уу? Мин, Тангийн үе шиг л гэмээр... Харин ашигт малтмал зөөгчид л жаахан баларч байгаа ч угаас хуулиас гадуур наймаа хийдэг учраас яаж нөхөхөө мэднэ.
 
Улстөрийн дотоод байдалд ч сүрхий нөлөөлөөгүй, гэхдээ ТТЭНН Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээсээ “Далай ламыг урьсантай холбоотой” асуудлыг авч хаялаа. МАН-ын ЗГ уламжлалт зузаан харилцаатай ХКН-ын дэмжлэгийг авчих вий гэж болгоомжилж байсан сөрөг хүчний намууд ихээхэн баяртайгаар айлчлалд ач холбогдол өгсөн бөлгөө. Улстөрийн ажиглагчид Ц.Элбэгдорж М.Энхболдыг хийгүй тонгорлоо, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялах нөхцөлгүй боллоо хэмээн дүгнэж байна.
 
ОХУ-д хориг тавьсан баруунхан амжилт олоогүй, ингэхдээ нэг л зүйлийг ойлгоогүй, бизнес эрхлэгчид ба жирийн иргэд хоригийн улмаас бачимдаж, төр засгаа шүүмжлэн сулруулах болов уу гэтэл Оросууд харин ч нэгдсэн, яг тийм үзэгдэл Монголд давтагджээ. Учир нь хэт хангалуун хэрэглээнд дассан, сэтгэл зүй султай өлбөгөр өрнийнхэн биш ховор хомсод дасаж хатуужсан коммунист сэтгэхүйгээсээ, нөгөө эх оронч үзлээсээ холдоогүй үндэстэн улс юм.
 
Нөгөө талаас Монголын эдийн засгийн нөхцөл байдал их өөр, хэдий банк санхүүгийн систем нь хүндрэлтэй байгаа ч иргэд гар дээрээ бэлэн мөнгөний нөөц ихтэй, системээсээ хамаарах хамаарал багатай “замбараагүй” эдийн засагтай улс билээ. Улсын төсөв санхүү хямарсан ч иргэд нь бие даагаад амьдрах тал дээр илүү чадамжтай хэвээр байгаа юм. Иргэд нээлттэй зорчдог, аль ч улс оронтой худалдаа хийх боломжтой нь манай давуу тал, ёстой л феодалын бутралын үед Мин гүрэн хилээ хаахад баруун зүгийн Цагадайн орнуудтай худалдаа сэргээсэнтэй адил хүчин зүйл үйлчилж, Хятадтай жижиг худалдаа буурсан ч Түрктэй идэвхжих маягтай байна. Барууны хэвлэлүүд яг энэ тал дээр ихээхэн алдсандаа одоо амаа барьж, Монголыг мэддэгүйгээ ойлгож байгаа байх. 
 
Яг энэ үеэр бас л “тэнгэр” харж үзсэн нь Монголтой хатуурхаж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол малчдын хүний эрхийн асуудлаар илтгэлийг НҮБ-д сонссон нь БНХАУ-ыг Далай ламын айлчлалаас дутуугүй сандаргав. НҮБ дахь манай суурин төлөөлөгч өвөрмонголчуудтай уулзах алхам хийж болох байсан ч харин манайхан ухаалаг хандаж өмнөд хөршид хоригоо зөвтгөх шалтаг өгсөнгүй. Үндэс угсаа нэгт ард түмний нэг хэсгийн эрхийг хөсөрдүүлж байгаа нь хоригт орсон Монгол Улсад зөвтгөлийг авчрав. Төвдөд ч, Шинжаанд ч бас иймэрхүү биз? гэсэн асуулт аяндаа гарна. Гэтэл Монгол үндэстэн дурдан буй нутаг дэвсгэрт тархан суудаг билээ.
 
Далай ламын айлчлалыг эсэргүүцэн хориг тавьсан нь Хятад дахь шашин шүтэх эрхэд эргэлзэхэд хүргэж, тэндэх буддистуудад ч таатай санагдаагүй нь лавтай. Тэр тусмаа Банчин богдыг тодруулсан маргаан намжаагүй үед ялангуяа баруун бүсэд (Хөх нуур, Төвдөд) таагүй яриа дэгдэхэд хүргэсэн нь дамжиггүй. Өнгөрсөн жил Төвдөд аялж явахад Далай ламын нөлөө мэдрэгдэм байсан, тэр талаар тэмдэглэлдээ дурдсан тул товчилъё.     
 
Мөн энэ үеэр эртнээс дотно харилцаатай БНЭУ Ерөнхий сайдынхаа айлчлалын үеэр тохирсон тэрбум ам.долларын зээлээ өгөхөөр болов. Тэртээ Энэтхэг-Хятадын хилийн будлианы үед баримталж байсан манай коммунист удирдагчийн байр суурийн талаарх протокол дэлгэгдсэний дараа Энэтхэгийн Ерөнхийлөгч бас Далай ламтай уулзсан нь БНХАУ Монгол Улстай хэрхсэн, Энэтхэгтэй хэрхэх бол гэсэн асуултыг олон улсад тавив. БНХАУ их гүрний жанжлах байр суурь гаргаж эхлэх гээд байгаа юм биш биз? Уг нь өөрсдөө түүнийг шаргуу эсэргүүцэгч биш бил үү?, гуравдагч орнуудын дундах байр суурьт нь сэв суухгүй юу? Үүгээр БНЭУ санаачлагыг авах юм биш биз?
 
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсан нь БНХАУ-д тийм ч таатай харагдахгүй байна. Тайвань, өмнөд тэнгис дэх маргаан газар авах шинжтэй боллоо. Нөгөө талаас Д.Трамп В.Путинтэй ойртох сонирхлоо харамгүй илэрхийлж байна. Ингэсэн тохиолдолд алсдаа АНУ-ОХУ-ын ойртолт нь БНХАУ-ыг энэ гурвал дотроо ганцаардах байдал рүү түлхэж болзошгүй гэсэн дүгнэлтүүд цухалзах боллоо. Ийм нөхцөлд эртний хөрш маань Умард хилээ бэхлэх таатай алхам хийх болов уу? гэж анхааран ажиглах цаг ирж байна бус уу?
 
Монгол бол бодит байдалд жижиг орон, гэхдээ том үндэстэн. Хэдий цөөн ч тархан суусан нутаг дэвсгэр өргөн. Эртний түүхээ үл тооцоход саяхны түүхээрээ Зүүн хойд Ази бүс нутагтаа улс төр, эдийн засгаа идэвхтэй хөгжүүлсэн орон. Япон, Умард Солонгос, АНУ, Өмнөд Солонгостой харилцаагаа өндөр түвшинд хүргэж, хадгалж чадсан улс гэдгийг Хятадын өөрийнх нь шинжээчид анхааруулж, Монголын эсрэг хориг тавих нь тийм ч ашигтай бус гэдгийг сануулсаар байгаа юм.
 
Манай хоёр орны харилцаа түүхийн 4000 жилийн хугацаанд хамгийн сайн, хамгийн итгэлцсэн, найрсаг түвшинд байгаа. Сүүлийн дөрвөн жилд хоёр орны тэргүүн 10 гаруй удаа нүүр тулан уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцсон, ажил хэрэг болгосон. Наад зах аливаа асуудлыг цаг алдалгүй өндөр түвшинд шийдэх механизм бүрдсэн байна.
 
Өнөөдөр БНХАУ-ын тал Монгол Улсаас “ямар нэг алхам” хүлээж байна. Үүнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. Тэр алхамыг буулт хийх гэж бид ойлгож, нүүр тулахаас зайлсхийгээд байх шиг. Миний харах нь харилцааг хэвийн болгох алхам нь яг адил төвшинд хариу өгөх тухай л асуудал, жишээ нь “МОНЦАМЭ”-аар дамжуулаад... Бид ойлгож байгаагаа харуулбал бидний ойлгож байгааг өмнөд хөрш ч ойлгоно.    
  
Бид бүх талаараа найрсаг харилцаатай, тайван амгалан оршихыг л хүсдэг улс аа!
 
 
А.Баатархуяг

51 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ёстой гоё юм уншлаа

    Зочин, 2016-12-19 12:57:11, 112.72.12.83Хариу бичих

  2. үнэхээр сонирхолгүй нуршаа ойлгомжгүй хий хоосон цэцэрхээс цаашгүй хайран цагны баруул шиг юм бичиж дээ

    Зочин, 2016-12-19 20:21:14, 139.5.219.47

    Ийм гоё зуйлииг уншаад ойлгохгуй бол жинхэнэ дурак байна даа чи.

    Зочин, 2016-12-20 04:05:23, 94.6.229.175

    Санаа нийлэх ч юм байна нийлэхгүи ч юм байна

    Зочин, 2016-12-20 04:38:32, 67.111.249.98

    Социализмын үед Хятадын хил хаалттай байсан.Тэр үед эх орны үйлдвэрүүд нь ард түмнээ өлсгөөгүй,дааруулаагүй,ядууруулаагүй ард түмэн ч сайхан амьдрах итгэлээр дүүрэн,Хятадаас хамааралгүй амьдарч болж байсаан. Монголчууд юмыг хийж чадна, 70 сая малтай улсыг зөв шуналгүй зөв хүн удирдвал сэхэх магадлал бий.Хятад манайд зээл өгөхгүй нь харин ч сайн, бидний үр хүүхэд

    Зочин, 2016-12-22 01:08:38, 103.26.195.98

    Хятад манайд зээл өгөхгүй гэвэл хорошо,үр хүүхдүүдийн маань төлөх өр бага л байх болно.Харин офшор бүсэд гарсан мөнгөнийхөө хойноос Туяацэцэг,Цэрэн нартай хамт тэмцэн тэр их мөнгөний урсгалыг оруулж ирвэл болчихно. Ганц Баярцогтынх 74 сая доллар юм бол ,С.Баяр,Гансүх,Дашдоржийн Зоригт,Сайханбилэг,Даваадоржийн Ганболд,Багабанди ,Эрдэнэтийн Ганзориг,Дашзэвэгийн Зоригт өөр хэн хэн ч билээ дээрэмчдийнх мөн л түүнээс багагүй байгаа. / Эд бүгдээрээ хүн чанар,хүний мөс ,сэтгэл зүрхээ гээчихсэн хүмүүс /. М.Энхболд үр хүүхдүүдийг минь зовоох гэж бүү доншуучил ,бүү зээл хөөцөлдөөд бай !түүний оронд хажууд байгаа луйварчдынхаа офшор бүсийн мөнгийг оруулж ир. Офшорын хууль гэж офшорчид,тэдний гэр бүлийг хамгаалсан тэнэг хууль оруулахаа ч зогсоо. Офшорын хуулиас өмнө луйврын мөнгөө гаргаж амжсанд баяр хүргэе гэх нь халаг.Хууль урагшаа үйлчлэхгүй ч гэх шиг.Хамаг мөнгө чинь урд нь офшор бүсэд хэдэн их наядаараа гарчихаад байна.Бямбацогт,Энхбаяр хоёр энэ хуулийг батлуулбал ард түмэн босно шүү,анхааруулчихъя.

    Зочин, 2016-12-22 01:41:50, 103.26.195.98

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ENE HYATADIN DEERENGUI BOLSON TSAG UYED DALAI LAM,HYATADDAAS ZEEL AVAH GEM MET MASH CHUHAL ULS TURIIN TSAASHILBAL DALDUUR DAISAGNAL ZANALHIILSEN TSAAGUURAA BUSDIN ERH CHULUU TUSGAAR TOGTNOLIG UL TOOSON BAIDALIG NEGDUGEERT BODOLTSOJ SHASHIN CH BAIN UU,HYATAD CH BAINA UU ALI ALINAAS NI ZAIGAA BARIH HEREGTEI.

    Зочин, 2016-12-19 13:37:50, 202.179.23.136Хариу бичих

  4. orosuud has temdegend durgui. uuntei yag adil hyataduud dalai lamd durgui. durgui l bol durgui. uuniig n manaihan yanz bureer tailbarlah gej oroldood yamar ch nemergui. amjilt olohgui. zohitsood yavahaas oor zamgui.

    Зочин, 2016-12-19 14:10:06, 202.179.23.56

    20сая хунээ алдсан Орос Гитлерийн Хас тэмдэгт дургуй. Гэтэл Далай лам Хятадад ямар гай тарив? Тевдийг эзлэн турэмгийлэхэд л сэтгэлийн сэв болно уу гэхээс ...

    Зочин, 2016-12-22 07:25:24, 2.222.224.166

    Таны нэр:

    Тайлбар:

  5. "Лам" гэдэг угний гарал уусэл нь ... Тонгоруулж уншвал "мал" болчих юм.

    Зочин, 2016-12-19 13:40:31, 183.81.171.134Хариу бичих

  6. Уг нь блам-а л даа. Манайх балам гэдэг байгаад хожим лам болжээ.

    Зочин, 2016-12-19 14:16:25, 103.26.194.247

    Балма, палма түвд бичгийн хэлэнд бичээд уншдаггүй авиа үгийн эхэнд үгийн сүүлд байдаг. тэрний нэг үг нь. мөн манай монгол бичгийн хэлэнд их хүндэтгэлийн үгийг яг бичсэнээр дууддаг ёс бий.

    Зочин, 2016-12-19 21:43:39, 202.126.89.143

    Үгийг тонгоруулж уншихаар уг гарал үүсэл нь гарч ирдэг юм уу Илжигээ.

    Зочин, 2016-12-20 04:33:46, 67.111.249.98

    Ха ха ха сайхан инээж авлаа. Илжигээ гэнэ үү

    Зочин, 2016-12-20 22:20:01, 103.229.121.216

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Элбэгдоржийг шоронд хий! Эрдэнэтийг хятад эзэнтэй Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж хувьдаа авсан. Худалдаа хөгжлийн банкны хувь эзэмшигч 62% нь Оффшорт бүртгэлтэй хятадын компани. Монголд үйл ажиллагаа явуулдаг боловч эзэд нь оффшорт бүртгэлтэй хятадын компани.Элбэгдоржийн сонгуулийн саалийн үнээ Эрдэнэт. Эрдэнэтийг хуйвалдаж, луйвардаж, хулгайлж авсан Элбэгдоржийг Солонгосын ерөнхийлөгч шиг гутамшигтайгаар яг одоо огцруул. Бос, жагс, тэмц!!! Огцруул! Шоронд хий!!! Үндсэн хууль өөрчилж хэмжээлшгүй эрхт олигархи засаглалыг тогтоох хэрэгтэй байна гэж МАНАН гийн гүйцэтгэгчид гадаад далайн эздээсээ авсан даалгавар шүү дээ. Сүүлийн 25 жил нийгмийн өмчийг хувьдаа хумж авсан хэд одоо үндсэн хууль хэрэггүй одоо зөвхөн баяжсан давхрагийн баталгаат мөлжигч давуу талыг олгогч дарлагч эрхийн хууль зүйн баталгааг бий болгож дарангуйлагч ангийг хамгаалах хууль хэрэгтэй байна, үндсэн хууль болохгүй байна гэж дайрж байгаа. Үр дүнд нь гадаадын дарангүйлагч эздийн дуулгавартай зарцын мандатыг баталгаажуулсан үндсэн хууль бэлдээд байгаа. Гучин размерийн гуталтай Гуравдугаар ангийн формтой Хүүхдийн ертөнцөөс хувцасладаг Хүүлэгч ангийн тэжээвэр Тайван Батчимэг дэвсгэртэй Таван сантиметр хуйтай Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Элбэгдоржийг шүүе - Impeach Elbedorj Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Ардчилалын ёроолоос дэвшсэн Атга худлаар зуурсан Санхүүгийн хуйвалдаанаар томорсон Шанага луйвраар бэхэжсэн Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай Өндөг шиг бөөрөнхий Өнхрүүш болон төрсөн Одой бяцхан биетэй Онигоо болсон намтартай Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө Үхэн үхтэлээ зүтгэж Үндсэн хууль өөрчилж Үүрдийн ерөнхийлөгч болох Үнэн хятадын өнхрүүш байна Гэж хошгоров Элбэгдоржийг шүүе - Огцортол шүүе - Share ! УИХ өмнө тангараг өргөж байгаад Худлаа яриулья! Арван сантимитер тахтай Алцан майга өнхрүүш Хорин янзаар хошгордог Холион бантан өнхрүүш Хорин мянган хувьсагчтай хөөрцог Баярцогт Хахуулын мөнгөө оффшорддог хүүхэмсэг Баярцогт Өндөр биетэй ухаан богинотой Урвагч сэтгэлтэй худалч яриатай Утсан хүүхэлдэй уймраа яриатай Гадны гар хөл болсон Гамин чандруугий үлдэгдэл болсон Долдой биетэй долигнуур зантай Элбэгдоржоор халхлуулсан эрүүгийн элэмент Сайханбилэг нэртэй муухайбалаг үйлдэлтэй Тоглоомийн засагт тооройн үүрэгтэй Худал ярж хулгай хийж Оффшор дансанд мөнгөө нууж Оффистоо харин гэм хийж Удахгүй яллагдах гэдгээ ойлгодог Урвагч дүлзэн уйлагнан улалзан Гадаад банкны эзэддээ долигнон Гарз хохиролтой тоглоомын гэрээг Хулгайч цариалан хурдан зурдаг Хувь хүрсэндээ баярлсан урвагч Элбэгдоржийг шоронд хий!

    Элбэгдоржийг шоронд хий!, 2016-12-19 13:42:17, 174.29.78.118Хариу бичих

  8. Хэдэн сайтад энэ комментоо оруулав. Хэцүү ажил биш үү

    Зочин, 2016-12-20 22:22:14, 103.229.121.216

    энэ ямар завтай шаар вэ

    h, 2016-12-26 17:02:12, 202.9.43.150

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Уг нь жаахан юм уншсан хүн шиг байх юм. Учрыг нь олоогүй болтойдог. Далай лам ирлээ гэдэгт дургүйцэх ганц л шалтгаан хятад нарт бий. Нэгдсэн Хятад Улсын хувьд тэрслүү үзэлтэй хүнийг нь хүндэлж урьсан нь хятад нарын овгонох шалтаг. Тэгээд л болоо. Бид хөрш орныхоо нэгдмэл байдлыг хүндлээгүй гэсэн үг. Үүнд элдэв Богд, шар шаны төв энэ тэр гэсэн том том юм гаргаж бичих огт шаардлагагүй. Тэгээд бас оросууд эдийн засгийн хориг хэмжээнд ороод ядраагүй, бид бас яах ч үгүй гэчихжээ. Орос гэж ямар улсыг мэдэх үү? Гурван тивтэй хиллэж, гурван далайд гарцтай, ямар ч улс гүрэнд сөрсөн базаа хийх боломжтой, хамгийн атаархмаар нь Орос гүрний түүхэн дэх магадгүй хамгийн мундаг удирдагчтай байгаа улс. Бид болохоор хоёрхон хөрштэй. Тэр хоёр нь хүзүү сэрээрээ хэлхэлдчихсэн. Бид нэгнээс нь эрчим хүчээрээ, нөгөөгөөс нь эдийн засгаараа дөрлөгдчихсөн. Нэг бензинээ, нөгөө нь худалдаагаа зогсооход тэд хохирохгүй. Бид хохирно. Бид өргөн уудам нутагтай, бөөн их баялагтай гээд л онгироод байдаг. Наад өргөн уудам нутаг чинь том ч гэсэн Орос, Хятал хоёрын дундаас хаашаа ч гарахгүй. Хур их баялагтай ч Хятад нарын нутгаар л гаргаж зарах боломжтой. Орос яасын гэх биз. Орос өөрийнхөө баялгийг зарах гэж хичээж байгаа улс яасан гэж монголынхыг урдуураа тийм уриалгахан оруулах билээ. Энэнээс гадна, Оросууд бидэнд бензин өгөхөө больчихвол эдийн засагт нь ямарч нөлөө болохгүй. Хятад манайхаас нүүрс авахаа больчихвол төмрөө хайлуулах галгүй болчихгүй л дээ. Энгийнээр бол бидний бусдад үзүүлэх нөлөө өчүүхэн бага. Бусадтай муудснаар бидний эдлэх гай зовлон их. Алив зүйлийн цаадхыг, шатраар бол ядаж гурван нүүдлийн цаадхыг харахгүйгээр мугуйдан зүтгэдэг тэнэн зангаа татаж сурвал бидэнд өөрсдөд маань л хэрэгтэй. Өнгөрсөн түүхэндээ их ач холбогдол өгч, жишээ татан анхааруулах нь зөв ч гэсэн одоо цаг, ирээдүй хоёр биднээс дэндүү өөр, орчин цагтаа зөв дүгнэлт өгч, ирээдүйгээ маш нарийн төлөвлөхийг шаардаж байна. Бүхий л түүхэндээ хаагдмал хязгаарлагдвал байсан Японыг хар. Сүүлийн 120 жилийн дотор, тэр дундаа бүр дэлхийн дайнд өвс идтлээ ялагдчхаад одоо ямар болсныг. Өмнөд Солонгосыг хар. Сүүлийн 60 жилийн дотор. Бидний басамжилдгаар нэг ч ялж үзээгүйгэдэг биш билүү? Бидний басамжилж дээрэлхдэг Вьетнамыг хар. Сингапур, Катар, Эмиратыг хар. Энэ улсуудад манайхны чадаагүй олон зүйл хийсний нэг нь хүнтэй түншилсэн бол түншилсэн шиг түншлэх. Засаг төр, шашин ном, түүх соёлд нь харш байсан ч гэсэн үзэн ядалтаа дараад мөнгөтэй хүний мөнгийг сааж аваад баян улс болохын тулд бусад оронтой сайн түнш байж чадаж байгаа болохоор газар нутаг жижиг ч хөгжсөн шиг хөгжиж байна. Жишээ нь Эмиратад барилгын инженерийн цалин 15000 ам.доллар. Татваргүйгээр шүш дээ. Европ, америкийн сэхүүн инженерүүд тэнд очихын тулд оочерлож байна. Эмиратад барьсан барилгууд Эмиратад л үлдэнэ. Тэр инженерүүд авсан цалингаасаа нилээдгүйг Эмиратдаа л үрнэ, тэгээд харьцгаана. Удахгүй газрын тос нь ч дуусна, бусад улс орон газрын тосны хэрэгцээгээ ч танана. Тэрнээс гадныхныг их мөнгөөр халамжиллаа гэж тэнэгттгүй юм. Арабууд бас муугүй шатарчид болохоор олон нүүдлийн цаадхыг харчихдаг юм. Бид яаж байна? Энгийн жишээ, одоогоос яг 30 жилийн дараа Хятад Улс нүүрснээс эрчим хүч гаргаж авахаа болино. 40 жилийн дараа уранаар ажилладаг цөмийн цахилгаан станцгүй болно. Дахин боловсруулах болон бусад технологиуд сайжирснаар зэсийн хэрэгцээ ч маш ихээр багасна. Хятад улсад яг одоо, ойрын хэдхэн жилд л түүхий эдийг бөөнөөр нь зарж бид мөнгөтэй болох боломж байгаа юм л даа. Мөнгөгүй хүн яадаг вэ? Мөнгөтэй болох боломжыг алдахгүйг хичээдэг юм. Мөнгөтэй болохоороо яадаг гээч, дахин мөнгөгүй гуйлгачин болохгүйн тулд эрдэм сурч, эрүүлжиж, дулаан хувцас өмсч, баялаг бүтээгч болдог юмаа. Мөнгөтэй болох гэж байж энэ хүнтэй урд нь тэгж байж билээ, ингэж муудаж байсан гэж бодсоор байгаад алдчихвал бид тийм хүнийг тэнэг мангараар нь дууддаг.

    Зочин, 2016-12-19 14:09:37, 199.212.87.7Хариу бичих

  10. Хуцдаг хужаа вэ? чи. Чи тэр хужаа руугаа тонилохгүй энд үхснээ хийгээд солироод байгаа юм. Чи өлсөөдүхчихвэл сайн л байна. Мөнгөнөөс юугаа ч худалдахад бэлэн гуйлгачин байна даа...

    Зочин, 2016-12-19 14:18:29, 103.26.194.247

    эрүүл бол хүүхэд ч ойлгохоор үнэнийг бичиж. дээр бичсэн сунжирсан авцалдаагүй зүйлийг уншсангүй. эхний 2 өгүүлбэр уншаад л баатархуя гэх балай энэтхэг сонин уншина гэж юу байхав гэх бодол уншуулсангүй.

    Зочин, 2016-12-19 14:44:05, 139.5.219.47

    Тэр өлсүүлээд үхүүлдэг хүнд. Чиний мэт тэнэглэл чинь олон монгол хүүхдийг хоолгүй өлсгөлөн, хувцасгүй, дулаан орон байргүй ядуу, эрдэмгүй мунхаг болгож байгааг мэдэх үү. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдгийг шууд утгаар нь ойлгож болдоггүй юм л даа. Үгэн дотор үг, үхэр дотор гиваа гэдэг шиг хүнтэй эн тэнцүү харьцаж сурахгүй бол зовно шүү гэсэн давхар санааг ухаж ойлгох гээд үзээрэй. Түүх судраа сөхөж үзэхэд, монголчууд жаргаж байсан нь бараг үгүй шүү. Бидний бахархан дуурсдаг 13-р зуунд жирийн монгол жаргаж байсан гэж бодож байна уу? Үгүй. 20-зууны сүүлийн хагаст хугасхан ч гэсэн дайн дажингүй, элдэвт шуналгүй, бусдын дээр гарч дээрэлхэлгүй, доор орж нухлуулалгүй амар жимэр суусан үе байсан. Тэр үед бид ихийг сурсан ч ардчлалын нэрээх олж авсан үнэн түүх маань биднийг харалган тэнэг болгосны том жишээ нь энэ, хүн өлсүүлж үхүүлдэгчүүд. Та нар харин жирийн монголчуудыг ядуу, аргаа барсан байлгахад турхирсан муу хүмүүсийн өргөмөл хүүхдүүд. Эд нар шиг хадааснууд байгаагүй бол бид ядаж, бусад шиг оройлон жаргадаггүй юм гэхэд элгээрээ мөлхөж, дугуйны хаймар түлэхгүй амар жимэр, дулаахан, мөр бүтэн суух байлаа. Тэнэг гэдэг өвчин ямар муухай хурдан халдварладаг юм бэ?

    Зочин, 2016-12-19 15:37:12, 199.212.87.7

    199:212,87,7-д.баярллаа.та яаасан гое ухаалаг юм бичдэг юм бэ. Биширлээ. Таны бодол санааг өшөө илүүтэй сонсох юмсан. I admit you are the rarest person in our country. So far i did not hear anyone who is so keen on issues like the one mentioned above. Congrats.

    xxx, 2016-12-19 22:53:26, 103.229.121.109

    199.212.87.7д. Товч бөгөөд тодорхой бичсэн байна дийлэнх Монголчууд санал нийлэх бизээ. Ухамсарт Монголчууд үгээ хэлж баймаар баина. Зөв бодолт хүн хөдөлж өгөөгүй газар буруу бодолтны санаа хэрэгжнэ гэж үнэн үг шүү. Олсон хөрөнгө мөнгө 1. Боловсрол хүмүүжилд 2. Эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй баймаар.

    Зочин, 2016-12-20 04:02:12, 67.111.249.98

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Зөв л санаа байна.Дэмжиж байна.

    Зочин, 2016-12-19 14:24:32, 202.179.31.36Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Манайд лалай ламтай,ерөнхийлөгч ч уулзаагүй,ерөнхий сайд их хурлын дарга нар ч Хятадаас айгаад уулзаагүй.Цэвэр шашны үйл ажиллагаа болоод өнгөрөхөд Хятадууд улстөржөөд,хавчаад байгаа байхгүй юү.Тэгэхэд Энэтхэгт олон нийтийн арга хэмжээнд оролцсон ч гэсэн Далай ламтай Ерөнхийлөгч нь уулзчихаж байгаа байхгүй юү.Тэгэд ч зогсохгүй Монголыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Том гүрэн ч том байх юм.Манайхан Хядадыг бүү тоо.Хятадууд 4 тэрбум төг зээл өгнө гэдэг нь шал худлаа.Эвтэйхэн бултах аргаа олж байгаа байхгүй юү.

    Зочин, 2016-12-19 14:42:01, 202.21.106.168Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Их л ухаантай юм санаатай юм. Даанч ойлгомжгvй бас нуршуу болж дээ Баатархvv минь дээ.

    Зочин, 2016-12-19 15:14:58, 27.123.214.121Хариу бичих

  16. ойлгож чадаагүй нь муу авдаг байхгүй юу

    Зочин, 2016-12-19 17:42:12, 122.201.31.48

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Монгол улсыг зовоодог хятад далай лам орос гэж гурван гайнаас салах өдөр ирэх байлгүй дээ төвдүүд Монголд үргэлж гай төвөг учруулж Монгол хятадын хооронд яс хаядаг түүхэн туршлагатай новшнууд шүү дээ 1905 онд Английн түрэмгийлэлээс зугтаж Монголд ирсэн 13р далай ламыг Эх оронч сайн ноён Ханддорж сайхан сэтгэлээр гэртээ байлгаж байсан Гэтэл 13р далай лам түүний хүүг Бээжинд дагуулж Манжид өгч цаазлуулсан түүхтэй Шалтгаан нь 13р Далай ламыг дагаж ирсэн сүртэй том цолтой төвдийн том лам нар Ханддоржын багш Дандар аграмбатай номын тулаанд ялагдаж 13 р далай лам түүнд шавь орсонд өширхсөн хэрэг Ингээд жагар төвдийн орноос цааш ширээний лам залахгүй жанчхүүгийн даваанаас цааш хятадын шаахайн мөр гаргахгүй алдартай тангаргийг сайн ноён Ханддорж хэлсэн юм Монголчууд Ханддоржийн тангарагийг үргэлжлүүлээд явах хэрэгтэй байгаа юм

    Зочин, 2016-12-19 17:38:19, 103.229.120.197Хариу бичих

  18. Elbegdorjiig baribchlah chag ni bolsoon?...

    ELBEGDORJ!!!!!!?????, 2016-12-19 18:29:17, 148.60.180.115

    Хөгшөөн Монгол улсыг зовоодог Хүмүүжилгүй, Залхуу, Туйлбаргүй, Ажилгүй, Бие тоосон бусдыг бассан гайнуудаасаа л салах хэрэгтэй бид нарыг дийлэх өөр дайсан байхгуй.

    Зочин, 2016-12-20 04:31:08, 67.111.249.98

    хэн ч бидэнтэй байлдах гээгvй, байлдах ч хэрэггvй, сумны гарз. Тэртээ тэргvй бид утаандаа дарлуулаад л дуусчихна

    зочин, 2016-12-21 23:29:07, 202.9.41.61

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Дэлхийн улс төр өөр болсон. Ёс суртахуунгүй баян улс бол Хятад. Ийм түрэмгүй улсыг дээш гаргах нь Дэлхийд аюултай.

    бид буулт хийхгүй, 2016-12-19 17:56:27, 43.228.131.131Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Уянга та 2 шиг Хятад хүмүүс Монголчуудыг ойлгох болоогүй байна.

    эхнэрээ аваад Хятад уруугаа яв, 2016-12-19 17:57:22, 43.228.131.131Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Тун дориун, сайн шинжилгээ, судалгаатай, логик сайтай байна. Талархаж байна.

    Дориун байна, 2016-12-19 19:33:16, 202.180.220.172Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Хятад найдваргүй хөрш байсан, байсаар байх юм байна гэдэг нь л харагдлаа.

    Зочин, 2016-12-19 20:32:13, 202.70.46.216Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Үгийг тонгоруулж уншихаар уг гарал үүсэл нь гарч ирдэг юм уу мал аа.

    Зочин, 2016-12-19 23:42:53, 103.212.119.163Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ХЯТАДУУД СҮҮЛИЙН ҮЕД ИХ ЯРИХ БОЛСОН ИХ ГҮРНИЙ ЗАНГАРГА ГЭЭЧ НЬ ЭНЭ ЮМ БАЙХ ДАА.

    ЗОЧИН , 2016-12-20 00:02:33, 202.9.41.143Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. EZSIIN EZEST LAM NAM HOER MONGOLIIG SONOONO GEHDEE BI BURHAND BURUU SANADGUI

    Зочин, 2016-12-20 04:09:52, 212.95.7.47Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. BAATAR SAIN SAIHAN BICHIJ BOLNO DALD SANAA NI HAYTADIIN TALD BAINA ZEVER HAYTAD NOHOR SHUU DEE

    Зочин, 2016-12-20 04:11:11, 212.95.7.47Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Энэ удаа Баатархүү овоо доо Хэрвээ Х богд хурдан тодрохгүй бол Хятадууд ХV Далай ламыг тодруулаад өөрсдийн Ко намын тодруулсан Банчин богдоороо батламжлуулна.Бид Бээжин орж XV Далай багшдаа мөргөнө. Хэрэв бид Х богдыг бид тодруулах эрх нь Хятадын Ко намд үлдэнэ одоо ойлгомжтой биз

    Зочин, 2016-12-20 10:55:07, 202.126.91.90Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Хятадын Ванчин богд Хятадын улстөрийн захиалгаар ажилладаг.Дэлхийд далай лам шиг нэрд гарч хүлээн зөвшөөрөгдөөгүй.Дуу хоолой нь ч гардаггүй. Хятадууд нь шүтдэг юмуу.Монголчууд ч Хятадад тийм том лам байдгийг мэддэггүй. Далай ламыг ирснээс хойш л тийм лам байдаг юм байна.Тэр нь далай ламын хүлээн зөвшөөрсөн богд биш юм байна.Хятадуудын санаа нь тэр шашны гурван томыг өөрсөндөө авах гээд далай ламд янз бүрийн амлалт өгч дийлээгүй юм байна. Гэтэл санаандгүй байж байтал Монгол бурхан шашны том төв болох гээд яваандаа шашны гурван том Монголд төвлөрөх магадлалтай тул Хятадууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм байна. 10-р богд Монголдоо төрсөн.Яваандаа далай лам нь ч хойд дүр нь Монголоос төрж магадгүй. Ванчин Эрдэнэ нь ч Монголоос төрж магадгүй юм байна.

    Зочин, 2016-12-20 12:14:12, 202.21.106.108Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. одоо МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ОРЧУУЛСАН НОМ судар ИХ олон болжээ бид өөрсдөө номоо уншиж судалж гэгээрэх замаар явцгаая тэгэх юм бол БУРХАНЫ ШАШИН хөгжинөө энэ ОДОО монголын лам нар бүгд гэр бүлийн амьдрал буюу хар хүний замд орсон байна шашнаа МӨНГӨ ОЛОХ бизнис БОЛГООД ТҮВД БУГИЙГ бурхан гэж мунхруулаад шажнаа баллаж байгаа шүү монголоос бусад орны буддын СҮМ хийдийн хамба лам нар гэр бүлгүй эхнэргүй байдаг юм байна монголын бурханы шашныг хамба лам нар өөрсөө гутааж байна даа ха ха ха ха БУРХАН БАГШ хүн өөрийгөө сэтгэлийг таниж мэдэх юм бол ЭНЭ бол БУРХАНЫ ШАШИН мөн гэж айлдсан юм даа

    ха ха ха, 2016-12-20 12:58:56, 202.179.31.50Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Oilgoj chadsan bol sain oilgoogui bol muu ilyy medegchid uursduu bichihgyi yasiin be. Saihan bichdeg zaluu bi ih toodiin

    baagii, 2016-12-20 17:00:16, 73.176.22.240Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Мөнгөний төлөө авгайгаа зардаг хүндээ

    Зочин, 2016-12-20 18:06:13, 103.57.94.211Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Тэр дээр нэг мэргэн ард монголын дайсан бол бид өөрсдөө гэсэн байна.Энэ бол туйлын үнэн.Өнгөрсөн түүхэнд ч тийм байсан.Одоо ч тийм байна.Аугаа суут Күнз,-Бид хийж суръя,тэд хэрэглэж сураг гэж айлдсан гэдэг.Бид хэрэглээний зүйлээ дандаа хятадын үйлдвэрчин ард түмний гараас авч ирсэн уламжлалаа хадгалж байгаа нь хүний хоригт орж амаа асуулгах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.1921-1990 оны хооронд Монгол улсыг удирдсан МАХН-н онц гарамгай гавьяа бодл тусгаар тонгтнолыг хамгаалж түүний сууоь болсон үндэсний аж үйлдвэрийн суурийг тавьж хөгжүүлж чадсан бодлого юм.Ард түмэндээ чимэг болон хайрлагдсан өрлөг жанжин, Шалгарсан хошой баатар Х.Чойбалсан эгзэгтэй цагт И.В.Сталины дэмжлэгээр улс төрийн тусгаар тогтнолыг олж авчирсан бол Ю.Цэдэнбал тэр тусгаар тогтнолын эдийн засгийн суурийг батжуулан бэхжүүлж чадсан юм.Гэтэл 1990 онд монголчуудад хар хараал тусч ардчилал гэгч самуун гарснаас 70 жилд босгосон үндэсний аж үйлдвэрийн хүчин чадлыг өмч хувьчлал нэртэй хорлон сүйтгэх ажиллагаа явуулан сөнөөчихсөн.Нэгэнт суурьгүй болсон нийгэм хэрэгцээгээ хангахын тулд хайран баялгаа үргүй зарж, олж ирсэн жаахан доллараа болохоо яг люмпэн ардын сэтгэлгээгээр хоромхон зуурын тансаглалд үрэн таран хийсэн тул дахин дахин зээл авсаар одоо Ан гэгч хорлон сүйтгэгчдийн гаргасан Бонд гэгч их зээлийн золиосонд эцэг өвгөдийн олж ирсэн тусгаар тогтнол ганхахдаа тулаад байна.Өнөөдөр ОХУ барууныхны хоригт ажрахгүй байгаагийн гол хүчин зүйл нь тус улсын гадаад өр маш бага байсантай холбоотой байна.Хэрвээ ОХУ барууныхнаас бодлогогүй их зээл авсан байсан бол одоо нэмэлт хоригт ороод бараг буугаад өгчихсөн байх дүр зураг байгаа.Гэвч тэд манай ардчилсан хийрхэгчдийн хэлдгээр "тэнэг Иван" боловч ийм алсыг харсан мэргэн ард түмэн болохоо харуулж байна.Барууныхны "ардчилсан хайр" бол гоё амттай хор байдгийн нотолгоо бол энэ юм.Тэд энэ хорт аргаа Африк,Латин америкт хэрэглэж их үр дүнд хүрсэн бөгөөд одоо Ан гэгч жорлонгийн өмхий өтнүүд биднийг тэдний энэ хорон санаат занганд хийчихээд баярцогтоосоо элээд АНУ руу тонилцгоож байна.Монгол улс үндэсний аж үйлдвэрээ хөгжүүлээгүй цагт өнө мөнхөд бусдын боол байсаар байх болно гэдгийг санаж өөрсдөө хичээх цаг болсон.Бондын өр нэхэгдэх өдөр хором хормоор ойртож байгаа энэ үед манай тэр х эрийг худалдан аваад биднийг үмхэх их хөрөнгө зөвхөн урд хөршид байгааг огт мартаж болохгүй.Тэд манай их өрийг худалдан авч барууныхны амыг таглачихааад манай улсаар дураара наадах цаг холгүй болчихоод байна.Тэд "улс гэрийн үндэс бол газар" гэсэн зарчмаа ягштал барьж газар нутаг л авна гэх болов уу.Ан-н хорлон сүйтгэгчдэд ял хүлээлгэж энэ гэмт хэргийн бүлэглэлийг бүрмөсөн устгах цаг болсон.

    зочин, 2016-12-20 18:47:32, 66.181.187.72Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Түүхээ сөхвөл шарын шашин хэрхэн Монголыг минь мөхөөснийг харах болно. Бүгд л бараг мэдэж байгаа тэр үед ч зарим дэвшилтэт үзэлтнүүд ойлгож эсэргүүцэж байсан ч нийгмийн ихэнхи масс нь мухар сусгээр шүтээд эхэлсэн болохоор хазаарлаж дийлээгүй. Одооч бид шашны их урсгал нь шинжлэх ухаанч талаасаа биш бизнесийн ашиг хонжоо хайх талаасаа дэлгэрэн цэцгэлж байгаа харсаар байгаа ч хазаарлаж дийлэхгүйнэ. Монголд байгаа тарган шар хувалзууд сүсэг бишрэлээр далимдуулан сав суулгаа дүүргэж, өвөр түрийгээ түнтийлгэж байна. Татвараас ангид тэд хэдийг хурааж, хэдийг хумсалж амаараа чихэж, хошногоороо сагуулж байгаа хэлж мэдэхгүйнээ. Хамгийн их бохир мөнгө угаадаг салбар бол шашины төвүүд тэгэхээр тэднийг шалга хуулийн дор хүн бүр тэгш эрхтэй, төрөх үхэх татвар төлөх нь үнэн байх ёстой. Үндсэн хуулиа зөрчөөд л өгөр толгойтнуудыг өөгшүүлээд л байхын даа. Төрийн төмөр нудрага хаа байна

    mongol, 2016-12-20 21:01:37, 202.9.41.183Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. "Түмний нэг" кинон дээр Жигмэдданзан тайж өөрийн хүү Гүрсэддээ,-Хэргийн учир энэ тарвагачин Жавын хүү Чимэдэд байгаа юм биш,Тэнэг минь гэж хэлж суудаг.Хятадын хоригийн учир Далай ламд байгаа юм биш.Цаана нь байгаа асар том асуудлыг олж харахгүй зөвхөн шашны буруу гэж эргүүтэх,Далай ламын айлчлалыг зохион байгуулсан "буруутан"-г хайх мэтийн балчир нялхасын гэнэн үйлдлээ болих хэрэгтэй.Өөрөө өөрийгөө аваад явчих чадваргүй сул дорой эдийн засагтай Монгол улсын эмгэнэлт үнэн нүүр царай ил болсонд хэргийн учир байна.Одоо манай улсад төр гэдэг юмны оронцог үлдсэн бол бүх тансаг хэрэглээг танаж эдийн засгаа үрэлгэн байдлаас гаргаж аажмаар өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийг бий болгоход онцгой анхаарах шаардлагатай болжээ.Монгол улсад хориг тавиад байхад л зөрж гүйгээд Манжуураас булга зөөж гоёод байгаа усан тэнэг эмсүүдийн маанаг тэнэгрэлээс эхлээд элдэв хэтэрсэн тансаглалыг танаж гадаад худалдааны алдагдлыг чимх чимхээр багасгах шаардлагатай байна.Үүнд сэтгүүлчдийн үүрэг үлэмж их.Импортын тансаглалыг нь өөгшүүлж суудгаа болих хэрэгтэй.

    зочин, 2016-12-20 22:22:17, 122.201.21.106Хариу бичих

  50. Сэтгүүлч, нийтлэлч нараас "уншигч" нар нь илүү ухаалаг, гүнзгий сэтгэж бичих болжээ. 2 хөрш, 2дагч хөршүүдийн тавьсан урхинд унаж орсоор 26 жилийг өнгөрөөж байна даа. "Тэтгэлгээр угаагдсан толгойнууд" гүйж очиж сөгдөөд л явах юм.

    Зочин, 2016-12-22 19:23:44, 147.47.69.109

    Таны нэр:

    Тайлбар:

  51. сайн нийтлэл байлаа.

    Зочин, 2016-12-21 01:55:40, 182.160.35.137Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. ок

    Зочин, 2016-12-28 13:42:03, 112.72.12.72Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. олон талаас нь дүгнэж уг үндэс суурьтай түүхийн талаар холбож бичсэн нийтлэл байна одоо ийм л амьдарч байна даа өөр ч их зүйл бодмоор хийх ажил энэ төр засагт бусад намуудад байнаа байна энэ улс орны эдийн засгийг баялагийг маань хувааж идэж бгаа МАНАН гаас салмаар байх юм Баяр Гончиг сайханбилэг баярцогт батболд сү м энхболд эби гээд олон хүнээс салмаар юм даа бид

    Зочин, 2016-12-30 23:05:36, 203.91.115.45Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: