А.Баатархуяг

А.Баатархуяг: "Муу дайсан" хэмээгч уулын тухай лүндэн

Нийтэлсэн: 2016-01-26 21:14:37

Манай А.Баатархуягийн “Төвдөд аялсан тэмдэглэл” цувралыг манайхан амтархан уншсан гэж санана. Түүний үргэлжлэлийн тухай А.Баатархуяг ярьж байсан боловч шашин, мухар сүсэг, шинжлэх ухааныг хооронд нь үл ялгах усан тэнэгүүдээс болгоомжлоод одоо болтол нийтлэхгүй л явна. Энэ удаад А.Баатархуягийн бичсэн эл нэн сонирхолтой бичвэрийг толилуулж байна. Ямар ч гэсэн оюуны асар их хөдөлмөр, цаг зав зарцуулсан гэдгийг нь би мэднэ. Энэ чиглэлээр А.Баатархуягийг гүйцэх мэдлэгтэн Монголд ховор л доо…
 
Судлаач Д.Ганхуяг
 
 
Богд эзэн хаан Монгол улсын олноо өргөгдсөний
Зургаадугаар онд цаг төрийн тухай учир шалтгаан
Цаг хэмжээ ямар болохыг тус тус тодорхойлсон нь:
Ховд хот дайны хөл болсон үед (*)
Богд Жавзандамба Дарнатын гэгээнтнээ (хувилгаан)
Нууцаар дээд бошго зарлиг буу[лга]сан нь:
Ар Халх Монголын олон амьтны
Зовлонг арилгах тусын тулд
Нийтээр зарлиг тараасан учир дамжиг бүү сана (1).
Богд Жавзандамба Дарнатын гэгээн танаа:
Зүүн хойт зүгт “Муу дайсан” (2) хэмээх уулын
Зүүн үзүүрт газар хагарч цөмөрсний дотор (3)
Нэгэн зэс хаалга бий.
Түүний дотор арван настай нэгэн хөвүүн бий.
Зүүн хаалганы гадна баруун биед
Луу овогт нэгэн хөвүүн бий.
Бас нэгэн хаалганы дэргэд уулын дотор
Зэс могой бий.
Зүүн биед нь гуулин царцаа бий.
Үүдний хаалганы өмнө биед нь
Ван цолт нэгэн хөвүүн бий.
Бас хаалганы дотор зэс хорхой бий.
Зүүн биенд нь Муу овогт нэгэн хөвүүн бий.
Бас урд биенд нь гуулин үхэр бий
Баруун хаалганд нь Мандшир бий
Шар хаалганд нь Махгал бий
Хөх хаалганд нь Лхам тэнгэр бий
Эл бүгдийн дотор нэгэн хаалга бий
Түүний баруун биед гуулин хоншоортой нохой бий.
Хар хаалганд Авид бурхан бий
Цагаан хаалганд Охин цагаан тэнгэр бий
Эдгээрийн баруун хаалганы дотор
Зэс хошуутай, гуулин хошуутай хоёр нохой бий.
Эдгээр бүгд хятадуудыг барьж идмүй.
Энэ бүгд өөрсдөө бүтсэн амьтад болой (4)…
Богдын зарлиг нь:
Бурханы санваарыг хурдан авагтун.
Хятад тоорцог, улаан бүрх малгай бүү өмс (5)
Хонь, бичин жилийн дөрвөн сарын
Шинийн гурван, дөрвөнөөс эхлэн
Хятадтай бүү хэлэлц
Олон үг хэлэлцэн тархваас барьж идэх вий (6)
Тариа иддэг гуулин хорхой бий
Тариа хишиг олонд тараа (7)
Монгол айл дарцаг хийсгэ
Дөрвөн сард бороо, цас мөс, таван сард хур элбэг
Манай Монгол хүмүүн уур хилэнгүй, амар жаргалаар
Идээ будаагаа идэх, эд бараагаа эдлэх болно
Ялангуяа хятад, орос хүмүүсийн
Гашуун зовлон их болно
Хонь, бичин жилийн (8) долоон сард их гамшиг болох
Хятад, орос лугаа бүү зөрөлдөгтүн
Монгол эр хүмүүн цагаан өмд,
Эм хүмүүн нь хар өмд өмсөх хэрэгтэй.
Гэнэт ханиад томуу тохиолдвол цагаан үзмийг
Адилсан буцалгаж ууваас өвчин илааршина
Миний хувраг шавь нарууд “сайн сайн” гэж бүү хэтэр
“Муу муу” хэмээн бүү доромжил
Цөм л нэгэн адил бурханы шавь болой (9)
Бичин жилийн дөрвөн сараас эхлэн
Хаан төр тогтож төвширмой.(10)
Монгол хүмүүний есөн хүсэл ханах бий
Ламын гэгээн, Ноён хутагтын гэгээн,
Гүндсамбуун гэгээн, Арз богдын гэгээн,
Хоншим бодисадын гэгээн тэргүүтэн
Энэ арван найман гэгээн Маналын сүмд заларч
Шар чулуун арслан мэт дөрвөн зүгт хандаж зогсоно.
Цаг хэмжээ болно.
Энэ зовлонт муу цагийн дашрамын
Гэмт цагийн байдал
Үйлийн үрийн авьяас хэзээ дуусах тэр үед
Арван зургаан зуун мянган манж нар (11)
Хятад газрын сүмд бүгдээрээ цуглараад
Бичин жилийн дөрвөн сард
Наян нэгэн шидтэн гарч ирж
Халхын олон амьтанд энэ зарлигийг тараана.
Хятад, Орос улсын элдэв тамхийг
Гурван зоос хүрэвч хямд гэж бүү авч тат
Янз бүрийн архи зуун зоос хүрэвч
Хямд хэмээн бүү ав. Ууж үл болмой.
Хэрэв авбал Хятад, Оросын хор хүрмүй (12)
Монголчууд аа, үүднийхээ өмнө үнэн овоо босго
Монгол хүмүүний тэмдгийг түүгээр мэдмой.
Монгол эхнэр үсээ өндөр болгон бүү овоол
Самнаж байх хэрэгтэй
Толгойгоо алаг эрээн элдэв юмаар бүү боогтун
Үсээ нэг боож үл болмой.
Хуучин төрийн ёсоор сүлжих хэрэгтэй.
Оросыг дагаж болохгүй.
Ядах хоосрохын зовлонг эдлэнэ.
Зургаан сард тахианы өндөгтэй хоол бүү ид
Идвээс орос, хятадын хор хүрмүй.
Оймс гутлаа гаднаа бүү босго (?)
Монгол хүний тэнэгийг түүгээр мэдмүй
Аливаа хүмүүн эдгээрийг
Худал явдал хэмээн санаж хэлбэл
Хамар амнаас нь цус гарч үхмой
Өглөгийн эздэд их сүсэглэх хэрэгтэй.
Үүнд:
Алтангэрэлийн тарни, Билгийн зүрхний тарни,
Найман мянгатын тарни эдгээрийг
Гэр, хүрээний дөрвөн зүгт хийсгэ.
Ирэх бичин жилд цэргийн морь, эмээл, хазаар бэлтгэ
Бичин жилийн дөрвөн сарын шинийн гурванд
Арван найман гэгээн, наян нэгэн шидтэн гарч
Таван зуун цэрэгтэй, гурван мянган
Зэс, гуулин нохой цөм цуглармой. (13)
Монголын сайн хувь заяатай хүмүүс
Сүсэг бишрэлээ нэн хичээвэл их хэрэгтэй.
Бурханы шашныг мандуулагч Түвд орноо
Дашлхүмбэ хийдийн хамгийг айлдагч
Богд Банчин эрдэнийн гэгээн,
Амьтны тусыг нийгүүлсэгч Ламын гэгээн
Тэр хоёрын айлдсан зарлиг гарна (#)
Түүнээс хойш бас жилээс
Долоон сарын арван таван хүртэл
Хятад, Орос орны амьтанд муу тул
Хойшид Монгол улсын эдлэх зовлон
Хуучирч нилээд арилах болно.
Бас хонин жилийн долоон сарын арван нэгэнд (14)
Баруун хойд зүгээс их гал, ордны гэрэл гарч байсан.
Түүний шалтгаанаар тэнгэрийн хилэн их болж
Хан хурмаст болон найман аймаг, лусын хаад,
Элдэв шашны сахиус, савдгууд ихэд хилэгнэн,
Орос, хятадуудад хөнөөл авчрах болно.
Тэр учир шалтгаанаар тэнгэрийн аюул
Лусын аюул, газар хөдлөхийн аюул
Түүнд хөнөөгдсөн үхэхийн аюул
Цэрэг дайны аюул хийгээд
Мэдэх, мэдэхгүй жижиг өвчний аюул
Салхи шуурга тэргүүтэн гал, усны аюул
Эдгээр муу ёрууд биелэхийн өмнө
Алтангэрэл /Сэр од/, Бисман тэнгэрийн /Намсрай/
Сайн уншвал өлзий хутаг орших болно
Шашны олон тойн, хуврагууд минь ээ
Маани, мэгзэмийг амны уншлага болгон
Оточ, Дарь эх хийгээд Цагаан шүхэртийн
Хариулга уншлага хийх хэрэгтэй
Эргэл мөргөлийг цаг үргэлж хий
Ялангуяа бичин жилийн
Цагаан сарын шинийн нэгнээс эхлэн
Долдугаар сар хүртэл шар, хар олон амьтан
Энэ номыг толилж айлдвал нэн сайн болой (15)
Муу явдлыг хариулах нь хөх даавуун дээр зурж
Гурвалжин эвхэж, гар, хөлийн тарнийг бичиж
Гар, хөлдөө зүүх аваас муу ёрыг ариутган дарах бий.
Найман сараас эхлэн манай Монголын (16)
Хамаг буян хишиг, цог хийморь эргэн сэргэж
Аливаа санасан сайн үйл дэлгэрнэ
Дээдийн жаргалаар жаргах болно
Тиймийн тулд лам гурван эрдэнэд сайн залбирахтун
Буян их хийхтүн
Ном их уншиж, эргэл хийвээс сайн болно.
Зарим нэгэн тайлал:
*-Бошгыг 1912 онд сонссон Богд хаан 1916 онд үүнийг лүндэн болгож бичүүлжээ. Богд хаан Ховдыг чөлөөлсний дараа тэнд байсан Чандмань эрдэнийг Баяр гүнээр авчруулж өөрийн болгосноор бошгыг сонсож, лүндэнгүүдийг бичүүлсэн гэдэг. “Ертөнцийг хэн эрхшээх вэ? буюу Чулууны домог”. (baatarhuyag.niitlelch.mn/content/2178.shtml-оос үзнэ үү!)
1-“Дамжиг бүү сана” гэдэг нь дам үг, жигтэй хэрэг гэж бүү гайх
2-“Муу дайсан” гэгч Хүн нар болой. Эртний хятад түүхэнд Хүн нарыг “муу дайсан, муу хулгай” гэж ингэж бичнэ, үүнийг эртний лүндэн гэдгийг тооцвол бас ойлгож болох нэр мэт. Зүүн хойд зүгт гэх нь хүрээнээс зүүн хойд зүгт байгаа Ноён уулын чиг таарч байна.
3-Ноён уулын зүүн суганд буй Гацууртын шороон ордыг ухаж ашигласан нь “газар цөмөрч хагарсан” гэсэн утга болой.
4- Дурдсан “өөрөө бүтсэн” амьтас нь Хүн нарын шарилын дотор буй хүн хийгээд эд зүйлсийг дүрсэлсэн утга байна. Орчин цагийн хэллэгээр бол археологийн олдворууд юм уу даа. Үүнийг сүйтгүүлж болзошгүй гэхдээ ухаад үзвэл мэдэгдэх биз ээ. Тэд “хятадуудыг барьж идмүй” гэх нь ухвал тэнд ажиллагчдад муу хараал хүртэн хөнөөнө гэсэн утга бололтой. Хуучин үгэнд “хар, шар хятад” гэж харийнхныг хэлнэ.
5-“Хятад тоорцог, улаан бүрх малгай бүү өмс” гэдэг нь Монголчууд гадаадад хийсэн улаан дуулга, каскан малгай өмсөж бүү ухалц гэсэн санаа байх.
6-“Хонь бичин жилийн 4 сарын шинийн 3, 4-нөөс Хятадтай бүү хэлэлц олны үг тархваас барьж идэх” гэсэн нь өнгөрсөн хонь жил ч, энэ жил ч гадыхантай хэлэлцээд амжилт олохгүй гэсэн үг бололтой. Өнөөгийн байдлаас харвал. 4 сарын 4-нөөс хойш хаашдаа ухаж эхлэх ба Монголчууд өөрсдөө хэлэлцэн нэгнээ татан авбаас ухагч харийнханд муу хүртээл ёсоор болно гэсэн санаа болов уу?
7-Тариа иддэг гуулин хорхой тариа хишиг олныг тараа гэдэг нь “Тариалангийн комбайнтай хүн олонд нүглээ наманчилж хишиг тараа гэсэн үг гэж ухав.
8-Хонь бичин жил гэгч энэ жилийг хэлж байна. Хонин жил дуусч бичин жил эхэлж байна. Хавар хур ихтэй болох төлөв заажээ.
9-Лам нарыг бусад монголчуудаа бүү гадуурх гэж захисан байна.
10- Шинэ Засгийн газар 4 сард бүрэлдэж дуусах…?
11-Манж гэж хийдийн шавь бандийг хэлнэ
12-Оросод хортой архи гарсныг хэлсэн ба хямд архи бүү уу гэж анхааруулжээ.
13-Ахиж бүү хэлэлц гэсэн сар өдөртэй таарч байна. Олон төмөр хөлөгтэй, хамгаалагчтай зочид ирэх бололтой.
14-Өнгөрсөн зун Төвдийн Дашлхүмбээр дайрч Кайласын нуурын тахилгад оролцох зуур уулзсан ламын хэлдгээр…
14- Өнгөрсөн жилийн наадмаар Орос талаас ямар нэг болсон бололтой. Эсвэл солир унаж, түймэр ассан байж магадгүй, үүнийг магадлана уу ?
15-Лүндэнд заасан ёсоор үүнийг тараалаа.
16-АСЕМ дууссанаас хойш…
 
Богд Жавзандамба хутагтын ийм нэг лүндэн байна. Үг үсгийг огт өөрчлөлгүй заримыг өөрийн ойлгосон хэрээр тайлбарыг зүүж Та бүхэнд толилуулж байна.
Жилийг хуучнаар, харин сар өдрийг хэрхэн тодорхойлохыг дараах байдлаар тооцвол зөв болов уу? Олноо өргөгдсөний зургаан сарын 15 бол Европын долоон сарын 19 юм. Үүний учир нь “МонЦаМэ” агентлагийг байгуулсан Засгийн газрын тогтоолд ингэж бичсэн байна. 6 сар 30 хоногтой тул 34 хоногийн зөрүүгээр тооцож болно. Эсбөгөөс лүндэнд хэрхэн буулгасныг ёстой тэнгэрийн бошго мэднэ. Барим тавим огноотой юмыг би ямар өөрчлөлтэй биш.
Яахав дээ, цагийн эрхээр “Ноён” уулыг ухаж болох ч лүндэнд ингэж бичсэн гээд мухар сүсэгт автан гар хумхин суух нь сайн зүйл биш ээ. Гэхдээ хуучны лүндэн бошго ухаж байтал ийм сонирхолтой лүндэн таарсанд зохих тайлбартай хүргэхгүй байж чадсангүй. Наад зах нь сонирхолтой биз дээ?
Мэдсээр хүргэлгүй дарваас өөрт муу болуузай гэж болгоомжилсон аминч сэтгэлийн айдас бас бий. “Аливаа хүмүүн эдгээрийг худал явдал хэмээн санаж хэлбэл хамар амнаас нь цус гарч үхмой” гэсэн байх тул газруу ухахыг улайран зүтгэгч “монголоо алдсан” нэгэн твийтэрт тэгж хэлэхийн дараа сонжиж үзвэл ямар бол гэх сониуч бодол бас төрөв. Муу ёр байгаадаа, адилхан монгол байж… Хэрэв ес хувилж тараахгүй бол яана гэпдэг билээ, нэг балай захианаас л арай л ондоо юм шиг санагдаад байгаа юм даа. Бас аргаа барсан энэ тэр бодол алга, үйл бүхэн үртэй болохоор муу хүртээл тохиосон тохиогоогүй жам ёсыг хэн өөрчлөх билээ?
Би өөрөө нэг их шашин энэ тэр шүтэж гэж сүйд болдоггүй л дээ. Гэхдээ хүнтэй ярьж суухад л лүндэнгийн сэдэв орж ирж, номын сангаа ухахад олдож, шүүн үзэхэд таарч байхыг бодвол тэгэх ёстой юм байлгүй дээ. Харин элдэв батлагдсан бошго лүндэн, далд нууцын тайлал сэлттэй холбоотой аливааг сонирхож, тархи оюунаа баясгах интэй болсон нь үнэн. Чухам тиймээс найз Магнайн хамт Төвөдийг зорьсон маань нэг талаас юм үзэж нүд тайлах аялал, нөгөө талаас дотор сэтгэлдээ нуун боосон “Шамбалын эрэл” байсан юм даг. Энгийн хүнд аялал нь чухал гэж тэмдэглэлээ бичсэн, харин эргүү хүнд үг дуулгаж болохгүй тул цувралын зургаа дахь “Шамбалын эрэл”-д компьютерт хадгалаастай байж л байна. Харин сонирхогч, мэдсэн хүнд их л гайхалтай байгаа бололтой.
Бид өөрийн эрт эдүгээн арвин баялаг гайхам сантай улс аа. Алтыг байг гэхэд өрнө дахинаар дамжин дэлхийг гайхуулагч Ванга, Нострадамус, Мессинг нартай эн зэрэгцэхүйц ирээдүйг үзүүлсэн эш, бошгыг арвин өвтэй юм шүү. Гагцхүү түүнийг тайлах нь Нострадамусын цэнтурийн түгжээг тайлахтай адил хүнд хэцүү болсны учир нь бид соёл түүхээсээ холдож, монголоо алдаж буйнх.
 
Наад зах нь бичиг үсгээ гүйцэд мэдэхгүй, цаг тооллоо зөв тоолж чадахгүй, далд утга байтугай ил цагаан утгыг ч ухаарч мэдэхээ больтлоо мэнэрэн мангуурсан ба харийн юм бол зуланд шатагч эрвээхэй мэт шунан зүтгэж, өөрийн юмныг сэг зэм үзсэн үхэр мэт сэжин, самарч, уухиран муулах сэтгэлтэй болжээ.
Энэ лүндэнг хайвал Л.Түдэв гуайн эмхэтгэж, хоёронтоо хэвлэсэн “Богдын лүндэн” ном ба Бурханч Г.Пүрэвбатын эмхэтгэсэн “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд” номд бий. Түүнийг харж айдсаа дарж болно шүү. Харин үүнийг монголчууд уншаад ийм гэх л байх, нөгөө Канадуудад орчуулаад уншуулаад үзвэл гэх адбиш хүсэл төрөх. Ээ, алтаар урс гэж…
 
А.Баатархуяг

38 сэтгэгдэл харуулж байна        

  1. Sots niigmiiin ued leninii boti gez hend ch oilgohdohgui nom baiz bilee . 2 adilhan shezonuud bie bienee magtaad.

    Aagi ah , 2016-01-26 23:41:54, 166.137.8.113Хариу бичих

  2. Um buteegeechee yadaj esgii taavchig hiigeech naad ehnertee hel l Dee. Huuli sanaachlahad ni tuslal daa soliorood l neg ih gun uhaantan kk

    Kkk, 2016-01-27 10:11:19, 150.129.143.103

    Тэнэг шаар чи цагаан толгойн хэдэн усэг ээ ч гадарлахгуй байж, адилтгал Энэ тэр хийж яах гээв.

    Зочин, 2016-01-27 17:53:37, 59.153.112.212

    Таны нэр:

    Тайлбар:

  3. boon shizoo dandaa engej soliorch bolohguiee,ter purevbat geed lam amisgaa avgai huuhed avtsan erni mongold baigaa lam nar bugd assholes

    arhi, 2016-01-27 00:39:22, 205.250.222.251Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Уншлаа. Тунгааж бодоё.

    Сонин юм байна., 2016-01-27 00:42:12, 66.249.82.95Хариу бичих

  6. Ter muu sohor tangadtai tangadgyi mongol bolool baisan yum.

    hmm, 2016-01-27 07:59:37, 70.89.164.61

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Saihan umaa argagui bituu unen ug ene buyu

    Зочин, 2016-01-27 01:12:09, 99.57.27.13Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Sain baitsgaana uu? Baatarhuyag gegch etgeedee, "ooriin tani ene udaad delgesen zuiliig", -Ganhuyag geech etgeed "zavsraas delgesen boltoi"-, unshij duulangaa chuham yu ni ch yumbe buu med, yaagaad ch yumbe buu med, manid "dotno" sanagdlaa. Sanavaas jaahan baihad mini emeegiin mini helj oguulj baidagtai agaar neg bolood ter bolvuu. "Tailga"-iig ni ch, "Tailal"-iig ni ch gargah erdemgui ch gelee iimerhuu zuil yavdliig sonsoj duulah yaagaad ch yumbe durtai, hehehe deldiilgeed l sonsood baih sonirholtoi geech, hehehe. "Tovdiin ayallin temdeglel"-iig chini unshij duulangaa arai tsaashilsan yum zuil baih uchirtaidaa hemeegeed haraad baisan maani "onoson boltoi", hehehe. Emee mini "Hund 3 nud baisnaas hamgiin gol nud oyunii nudiig ni soholchihson yum. Ert deer tsagt erdemtei uls ih baisaan. Horst Delhiin buhii l yum zuil amitai, ene mod, chuluu burii amitai heltei. Araatan amitan, mal adguus, urgamal mod, chuluunii heleer yaridag, tednii heliig meddeg, tednii yu helj yarihiig sonsoj chagnadag erdemtei humuus baisaan. Surguulitai baih neg hereg. Nomtoi baih bas neg hereg. Erdemtei baih gedeg hamgaas deed" gej helj oguulj yaarisan ni setgelees eroosoo gardaggui, manid yamagt gereltegch, maniig gereltuulegch biet ed. Baatarhuyag gegchee, "Tovdiin ayanii bogts" tani buren buten "delgegdeegui baigaa" gedgiig chini "neg muu yum" "medeed bainaa", hehehe.

    YUM-UZ, 2016-01-27 01:29:42, 206.125.129.157Хариу бичих

  10. Чиний хамар амнаас цус садарч эхэлбэл яаралтай бичээрэй. Чиний өөрийн чинь үзэх сүүлчийн юм тэр бүү байгаасай. Ум а хум

    Зочин, 2016-01-27 02:05:27, 103.229.122.7

    Үгүй юм, энэ хүн харин зөв санаж. Тиймээс зөвхөн нэрийг харж буруу бодох эндүүрэл. Тиймээс энэ хүний лагшин батдах болтугай...

    Зочин, 2016-01-27 02:10:58, 103.229.122.7

    Өө тийм байна, өршөөн хэлтрүүлнэ үү, юм үз таны өлмий бат оршиг. Мангалам

    Зочин, 2016-01-27 02:14:39, 103.229.122.7

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Gagts Suguuliar, Nomoor hanachihgui, guitschihgui harin ch edgeeriig ulam zulgej erdemjuuleh husel temuulleesee, ermelzleleesee uudeed oorsdoo bie daan erdemd shamdagchid buhii l zuild bii bui baigaa agaad tiim humuus yagaa ch ugui baij il dol garch ireheesee iluutei ooriinhoo shamdaj bui erdmiin zuig ni bartsadgui magad gehiinhee tsag nart ulaasaa ehelj helj oguulj delgej ter hireeree orool busdaasaa ugiig ni sonsoj erdmee ulam ulam chambairuulj tegshreej eheldeg bolvuu gej sanagddag. Mongold mini tiim humuus ulam bur olshirch olon bolsoor bui sanagddag.

    YUM-UZ, 2016-01-27 01:41:05, 206.125.129.157Хариу бичих

  12. eeriig chini bi beer sain medehgyi haaya niitleluudiig chini sonirholtoi Tyl ynsdag ter tebd ryy yabsan temdeglegeegeen sain bichsen suu!bi ch yrid ni Tebded 2006ond ochood bichej chadaagyi yum!yg ni bicheh bolomj baisan ch zab teleb baidal aylal juulchilal geed amjuulaj chadaagyi geed yahab?eeriin chini temdeglegeeg bisren ynsij otgolon bodob!eneederiin lundengiin talaar mas sain zyyltyydiig hiijee!hyychin hellegees herbyylehed mas ikhe berhseelteig medne!Yg ni ta bid hoyor neherlej boloh hymyys baisanj daanch bi Gadaadad amidarch bna!Er hynii zamiin yzyyr yrt gedeg dee!!!Yabaandaa bolno biz ee!hemeen amjilt hysej Mongol orniihoo amin chuhal bolson tyyhiin dyrsgalt yyl ys ertnii dyrsgal gazar ornoo Eneegiin tord baigaa dabarsan olgiorhoh bylegyydees salgaj abah ni Mongol hynii hamgiin erhem chanar oyun yhaant Mongol hynii temzeh eder irjee!!!

    sain bna uu?Baatarhuyag aa!!!, 2016-01-27 06:35:52, 93.26.128.246

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Noen yyl hureenees baryyn.baryyn hoid zugt orshmoi.

    zochin, 2016-01-27 09:44:14, 202.9.41.9Хариу бичих

  14. Ээ эргүү минь, Монгол зүгээ мэд. Чи Европын эсрэг зүгээр яриад байна. Монголын Зүүн түмэн яагаад баруун талдаа байдгийг мэдэх үү? Баруун түмэн яагаад зүүн талдаа байдгийг мэдэх үү? Зүүнгарын хаант улс яагаад монголын баруун талд байдгийг мэдэх үү? Ухаж ойлго. Баатархуяг цаг тоолол, бичиг үсэг, ёгт утга мэдэхгүй дээр нь нэмж зүгээ мэдэхгүй гэж бичих ёстой байж дээ.

    Зочин, 2016-01-27 13:12:48, 202.21.112.202

    ээ чааваас.Ноён уул УБ-аас баруун хойт зүгт оршдогийг мэдэдгүй ээ, Олноо өргөгдсөн сар гэж байдаггүйг мэдэхгүй лаа. Ийм байж лүндэн мүндэн гэж бичээд яана аа, ичмээр ээ ичмээр.

    лам, 2016-01-28 03:51:45, 194.228.20.32

    Олноо өргөгдсөн он гэж байхаас сар гэж ямар юм байсан юм. Тэр тухай наана чинь байна, европын монголын гээд. Тэр монголынх чинь олноо өргөгдсөнийх гэдгийг л мэдэхгүй байж бас хуцах дуртай лалар вэ?

    Зочин, 2016-02-02 11:55:29, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Лүндэн шиг үнэн юм байдаггүй гэдэг

    Зочин, 2016-01-27 09:45:03, 99.234.64.62Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Noen yyl hureenees baryyn. Baryyn hoid zugt otshboi.

    zo, 2016-01-27 09:46:45, 202.9.41.9Хариу бичих

  18. Ээ эргүү минь, Монгол зүгээ мэд. Чи Европын эсрэг зүгээр яриад байна. Монголын Зүүн түмэн яагаад баруун талдаа байдгийг мэдэх үү? Баруун түмэн яагаад зүүн талдаа байдгийг мэдэх үү? Зүүнгарын хаант улс яагаад монголын баруун талд байдгийг мэдэх үү? Ухаж ойлго. Баатархуяг цаг тоолол, бичиг үсэг, ёгт утга мэдэхгүй дээр нь нэмж зүгээ мэдэхгүй гэж бичих ёстой байж дээ.

    Зочин, 2016-01-27 13:13:21, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  19. сонирхолтой л юм канадууд болон манай нөхдүүд яахийг цагийн аясаар харах нь дэ

    kanaa, 2016-01-27 11:13:05, 202.170.68.19Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. гацууртын босс тарьсан газрын төмсөө 500 төгрөгөөр зарж байсан орвол бэлэг болгоод өгсөн дээр юм даа ха ха ха ха

    бэска, 2016-01-27 11:42:50, 202.179.10.94Хариу бичих

  22. Нээрээ тийм байна шүү, тариа төмс идэгч гуулин хорхой гэгч тэр болой. Нарийн харжээ ...

    Зочин, 2016-01-27 13:14:24, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Энэ муу шизо болон "Судлаач" хочтой Ганхуяг мэтийн жоомнууд монголчуудын тархийг угааж массын сэтгэхүйн хандлагыг тодорхойлж чадна гээд өөрсдийгөө ойлгочихжээ дээ. Одоо бүр Богдын лүндэнг өөрийнхөө авгай бас нэг шизо Уянгын дэглэж байгаа популизмыг дэмжихэд ашиглах нь. Горьдов оо. Төр гэж байдаг бол энэ нийтийг хамарсан үймээнд улс ороныг түлхэн оруулах турхирах зорилгоор чиглэл чиглэлээр массын тархийг угаах гэж оролдоод байгаа энэ новшнуудыг тусгай ажиллагаа явуулж дараачээ. "Түүхэн өгүүлэл" "Аналитик өгүүлэл" гэх сүржин нэртэй ухуулах хуудаснууд өөр юу ч биш.

    Зочин, 2016-01-27 11:58:13, 124.158.78.4Хариу бичих

  24. Xol ochij xuts.

    Xutsmaraa, 2016-01-27 12:31:24, 162.17.118.188

    Таны нэр:

    Тайлбар:

  25. olon yum bitgi yari avgai xuuxdee yataixan avch yav er xuniixee uurgiig muu biyeluuj bn.Er dordxooroi gonshignoj exeldeg,em dordoxooroo mungu uls tur gedeg

    zochin, 2016-01-27 14:18:29, 182.160.0.167Хариу бичих

  26. За даа, чам шиг юмаар яахаа заалгах хүн мөн үү, энэ Баатархуяг. Савагүй нохой саранд хуцна гэж чи амаа татвал барав шүү. Чи байтугай нь олон юм хүцдэггүй юм аа.

    Зочин, 2016-01-27 15:20:11, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  27. бүхнийг урьдчилж тааж хэлнэ гэж юу байхав дээ. мушгиад л ноён уул муултай холбоод л, танай авгай уянга хэлж өгч бичиүүлсэн үү

    Бүү яар, 2016-01-27 15:32:38, 202.179.27.6Хариу бичих

  28. хамар амаа таглаж яв хүүхээ

    Зочин, 2016-01-27 18:00:42, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  29. neeree tuvdiin temdeglel yu bolson be... baatarhuyag, burhan bolooch gangaa guai, udriin soninii hashchuluun 3 ch ayan zamiin temdegleliig nudend haragdtal bichdeg yum shuu. ganaa ahaa urgeljluulj bich gej tsaadahtai heleerei, bolohgui bol zagnahgui yu tanii ugend orno biz de.

    Зочин, 2016-01-27 18:32:48, 202.21.106.141Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Аливаа хүн гадаад дотоод газраар явж, олон улс орны соёлтой танилцаж, сонин сайхныг нь үзэж явах нь зүйн хэрэг. Гэхдээ харийн шашин соёлыг эх орондоо авчирч сурталчилах нь зохисгүй. Мань эр Тангад нутгаар хэсэн яваад ирэхдээ 10 цагаан буяны замаар оров уу, 10 хар нүглийн замаар оров уу гэдэг л байна ! "Шашин бол ард түмнийг мансууруулагч хар тамхи" - Карл Маркс - Шашин бол яг л хар тамхи лугаа үйлчилгээтэй. Аливаа хүн шашинд итгэснээр бодит байдлаас сайн дураараа татгалзаж байгаа юм. Хий хоосон бодит бус мухар сүсэгт өөрийгөө тушааж байгаа нь тэр юм. Тухайн хүн шашинд хэдий хэр автсан байна, төдий чинээ бодит үнэнээс холдоно. Ж нь: Христ шүтлэгтэй нэг нөхөрт чи шинжлэх ухааны үүднээс хорвоо ертөнцийн үүслийн талаар хичнээн тайлбарлаж өгөөд нэмэргүй. Яг л адгуус малд лекц уншиж өгсөнтэй адил. Харин тэр хүн өөдөөс чинь ертөнцийн эзэн нэг хоёр өдрийн дотор дэлхийг бүтээв гэх мэтчилэн үлгэрээ ярина даа. Шашины тухай ойлголт анх Энэтхэгт үүссэн юм. Санскрит Вэдийн соёлын 10000-аад жилийн түүхтэй, үүсээд 5000 шахам жил болсон дэлхийн анхны шашин бол Хинди бөгөөд энэ шашин дээр тулгуурлаж дэлхийн бүх шашин үүссэн. Ромын эзэн хаан Константин улс төрийн зорилгоор Еврейн шашин дээр тулгуурлаж Христийн шашинг үүсгэн тархааж, Энэтхэгийн эртний эзэнт гүрэн Мауриагийн эзэн хаан Ашока нь улс төрийн зорилгоор Буддийн шашинг албан ёсны томоохон шашин болгон тархаасан юм. Ромын эзэнт гүрний хувьд цэргийн хүчээр Европийг барьж чадахаа нэгэнтээ больсон байв. Тиймээс оюун санаагаар нь барих арга олов. Тэр нь Христийн шашинаар дамжуулж Европийг барих санаа юм. Та нар ер нь мэднэ дээ Ромын Пап дохио зангаагаараа Европийн хаадыг хөдөлгөдөг байсныг. Одоо ч гэсэн Ватикан нөлөө бүхий байгаа. Хинди шашин дээр тулгуурлаж үүссэн Буддын шашиныг ашиглан Монголоид хүмүүсийг барих гэсэн Энэтхэг хаадын санаа юм. Өнөөдөр Буддын шашинд гүнзгий орсон Төвөдүүдийн байдал ямар байгааг хүн бүр мэднэ. Ард олон нь улс төрийн ямар ч идэвхигүй, номхон ноомой, хүлцэнгүй болсон. Шашныг үүсгэн бий болгосон гол зорилго нь ард олныг номхон ноомой, нийгмийг эмх журамтай байлгах юм. Энэтхэг улс дэлхийн хамгийн их хүн амтай, хамгийн их ядуустай улс. Яагаад Энэтхэгт нийгмийн бослого хөдөлгөөн бараг гардаггүй вэ гэддэг нь шашинтай нь холбоотой. Хинди болон Буддын шашинд автсан хүмүүс барагтай улс төр, нийгмийн асуудалд оролцохгүй, хонь мэт болдог. Энэ нь олигархиудад таатай хөрсийг нь бэлдэж өгдөг. Тангад Манж хоёр нийлээд улс төрийн зорилгоор Монголд Буддын шашинг дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Дотоодын алуурчидаар нь дамжуулж шашинг дэлгэрүүлэх, нөлөө бүхий хүмүүсийг нь лам болгох, хооронд талцуулах г.м башир аргуудыг хэрэглэж Монголыг дарж авсан. Болж өгвөл Монголчуудыг бүгдийг нь лам болгож удам угсааг нь тасалж, хүн амыг нь цөөлж, нөхөн үржихүйг нь таслах санаатай. Тэгээд дайраад ирсэн армитай тулалдах чадваргүй бөөн лам нарын бөөгнөрөл болгох санаатай. Манжийн үед үнэндээ Монголыг Шар феодалууд буюу Феодал лам нар нь харц ардыг сорон мөлжиж амьдарч байсан. Лам нар ер нь Монголчуудын оюун санааг нь атгацан байсан үе. Тиймээс Монголд том хэмжээний их цэвэрлэгээ хэрэгтэй байсан юм. Ганданд очиж хичнээн сая төгрөг өгч ном уншуулаад чиний ажил бүтэхгүй, чи шалгалтандаа тэнцэхгүй, чиний өвчин эдгэхгүй. Харь шашин, харийн хэл соёлыг бүү тэтгэн дэмж, бүү хоолло, бүү дэмж ! Өвөг дээдэс түүх уламжлалаа сана, дурса, хайрла... Утгыг нь мэдэхгүй харь хэлтэй номонд бүү заяа тавилангаа даатга ! "Тангад улс мөхөөгүйг өглөө бүр сануулаж бай ! " - Чингис Хаан -

    Балай, 2016-01-27 19:48:02, 176.36.10.245Хариу бичих

  32. Тангуд улс аль эрт мөхчихсөн. Энэ лүндэнг одоо бичсэн биш чиний өвөө эмээ бурханы өмнө өнхөрч байсан 1916 онд бичсэн. Тэр үеийг одоо чи шүүмжлээд яадаг юм. Ийм хөгийн шашин шүтэж байсан танай өвөг эцэг үнэхээр тэнэг мулгуу хар тамхичин шиг амьтан уу? Өмнөх түүх рүүгээ нулимдаггүй юм аа. Болоод өнгөрснийг чам шиг нь шүүхгүй. Харин энд ирээдүйг үзүүлсэн бошго учраас сонин хачин гэсэн байна. Чи юундаа сэжиглээв? Хэрэв чи хятад л биш бол чиний дээд үеийнхний л бүтээл...

    Зочин, 2016-01-27 20:16:10, 202.21.112.202

    k

    Зочин, 2016-01-28 10:22:19, 202.179.10.94

    ОШО БАГШИЙН НОМЫГ УНШ ДЭЛХИЙГ МУУ ЁР 666 гэсэн бүлэг ЗАХИРЧ БАЙГААГ баталсан хүн шүү дээ дараа нь пад болсон шүү дээ ха ха ха

    Зочин, 2016-01-28 10:26:52, 202.179.10.94

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Хөөрхийс,ичиж зоволгүй үнэнээ хэлсэн юм биш үү.Лениний үг, утга нь ил шууд зохиолыг уншаад ойлгохгүй байсан тэнэг юмнууд яаж энэ мэт элдэв ёгт утга агуулсан юмыг уншиж ойлгох билээ.Тэгээд ч ухваргүй тэнэг дээрээ өрөөл бусдыг хэл амаар доромжлох гаргуун авьяастай гэхээр яая,аймаар гажиг амьтад байгаа даа.Яана даа яана.Саявтар дэлхийн эдийн засгийн хямрал болоход барууны эдийн засагчид В.И.Лениний багш К.Марксын "Капитал" гэдэг бүтээлийг судлаад, онгичоод сүйд болсон юм байна.Яагаад тэгсэн юм гэхээр К.Марксын энэ бүтээл зах зээлийн эдийн засгийн зүй тогтлыг ёстой тултал нь судалж бичсэн гарамгай бүтээл болохоор барууны хөрөнгөтнүүд эрх мэдлээ хадгалж байхын тулд К.Марксын дүгнэсэн зүй тогтлоор орж, шинэ үеийн Октябрийн хувьсгалд өртчих бий гээд үхтлээ айдаг юм байна.Тэгээд учирч болох "аюул"-г урьдчилан харж, тойрч гардаг юм байна л даа.Харин ард ард түмэнд бол энэ бүтээлийг харуулж үзүүлэхгүй тас хориглодог нь өөрсдийнх нь шулан мөлжих харгис дарангуйллын утга учрыг ард иргэд ойлгоод сүйд хийчихээс үхтлээ айдаг юм байна.Энэ бол ухаантай хүний зан юм.Эсрэг бөхийнхөө хийх мэхийг мэдэж байвал хамгаалахад амар гэдгийг тэд ойлгочихсон хүмүүс.Гэтэл "Капитал"-тай харьцуулахад хялбаршуулсан гэж болохоор Ленинийг уншаад огт ойлгохгүй байгаа манай их мэдэгчид Марксыг уншаад бол ёстой юу ч ойлгохгүй нь тодорхой.Тэгэхээр Богдын лүндэн бол хэцүү л дээ.

    зочин, 2016-01-27 20:47:20, 150.129.143.177Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. ар халх монголчууд та нарын уусан архи далай мэт татсан тамхи чинь үүл манан ШИГ болсон байна гэж БОГДЫН ЛҮНДЭН МААНЬ АГУУ ЮМ АА

    Зочин, 2016-01-27 22:21:03, 202.179.10.94Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. cool

    Зочин, 2016-01-28 12:18:11, 202.9.40.57Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. ЧУЛУУНЫ БИЧИГ. энэ лүндэнг 1980-аад оны сүүлээр нутгийн өндөр настай хүнээс аав, ээж минь авчирч уншуулж байсныг тод санаж байна. Айлд байх ёстой юм гээд аав минь хуучин монголоос уншиж өгч, би крилль үсгээр 12 мөнгөний дэвтэр дээр буулгаж байсан юм. одоо ч байгаа.

    Зочин, 2016-02-10 23:08:46, 182.160.33.12Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: