А.Баатархуяг

О.Магнай, А.Баатархуяг нарын Төвдөд аялсан тэмдэглэл-5

Нийтэлсэн: 2015-09-16 13:22:04

Удаан хүлээлгүй такси авлаа. Хятадын үйлдвэрийн хуучивтар машин байна. Ашгүй Төвд жолооч таарсан тул яриа хөөрөө давгүй нийллээ. Явсаар манай Горхийн ам шиг сонин тогтоцтой уулын аманд хүрэв. Буух цаг болж гэж бодтол мөнгө төлөөд хаалт өргүүлж улам өгсөв. Одоо бодох нь ээ, Төвдийн хийдүүд дандаа сонин тогтоцтой уулын аманд байрласан аж.
 
Монголын сүм хийдүүд коммунист дайрлагад өртөөд дууссан тул дэг жаяг, ёс уламжлалаар нь бүтээсэн бүрэн бүтэн хийд харах боломжгүй, үлдсэн нь ганц нэг дуган, сэргээсэн нь ганц хоёр дацан төдий шүү дээ. Гандан л сэрүүн дэнж дээрээ үлдсэн ч Төвдийн том хийдүүдтэй зүйрлэх юм биш. Гэвч энэ нь муу муухай гэсэн хэрэг биш ээ, хуучин Гандангийн дэнж тэр чигээрээ, Тасганы овоотой холбогдсон том цогцолбор байсныг бодвол их багасчээ гэсэн үг.
 
Бид “Тасган, Тасгийн, Тасгын овоо” гэж ярьдаг ч үнэндээ тэнд 800 лам дасга хурж, ном хаялцдаг байсан тул Дасгын овоо гэж нэрлэсэн юм билээ. Харин бурханч Пүрэвбат ламын зүтгэн босгож буй “Аглаг бүтээлийн хийд” бол яг ёс жаягаар нь босгож буй хийд юм байна гэж Төвдийн том хийдүүдийг харахад бодогдож байна. Дам сураг сонссоноор Бүтээлийн хийдийг X Богдод зориулсан байж тун болзошгүй.  
 
Хийдийн хэрмийн гаднах талбайд буулаа. Бэрээвэн алсаасаа бол бас л Поталархуу харагдана шүү. Бид цааш явах үүргэвчээ аваад гарсан юм. Бас болоогүй ээ, хоёулаа жижгэвтэр монголын далбаа хийсгэчихсэн.  Наадмаар Төв асарт суугчдад нээлтийн үеэр “далла” гэж өгсөн хоёр далбааг авч явсан юм. Гол дуган хүртэл сүрхий өгсөх шинжтэй тул “Үүргэвчээ яах вэ?” гэсэнд хөтөч маань “Тэр дэлгүүрт оруулаад тавьчих” гэлээ.
 
Таньж мэдэхгүй дэлгүүрт хэнд нь захих юм гэвэл “Зүгээр, зүгээр” гээд огт тоож байгаа юм алга. Тэгэхээр нь явж ороод үүргэвчээ цонхны тавцан дээр тавиад гарлаа. “Хулгайч энэ тэр...” гэвэл эргэл мөргөлийн газар тийм юм гэж юу байхав? гээд харин ч гайхах янзтай болоод явчихсанд санаа зовоод шуудхан алхчихлаа.
Уулын энгэр түшүүлж барьсан хийдийн цардмал замаар өгсөх зуур гуйлга гуйж буй хүмүүс таарав.
 
Өчигдрийн алдаагаа засдаг цаг. Яг гуйлгачин гэхэд хаашаа юм, зүгээр гар тосож суудаггүй, хүрд эргүүлж, дарцаг хийсгэж, маань ерөөл уншиж суух ба тэр нь өргөл өгөгчдийн сайн сайханд зориулагдах ажгуу. Манайхан эмзэглэхгүй л бол, яг үнэндээ хийдүүдэд тарифаар нь мөнгөө өгөөд номоо уншуулж байгаагаас юуны ялгаа вэ? Харин ч мөнгө авсан хүн баярлах тул буян нь их ээ.
 
Нэг настанд яг мөнгөө гаргаад өгөх гэтэл бүхэлдээд болж өгсөнгүй, 10 юань хайран санагдаад... Буян хийхчээ аядаж байж бас нэг хүнд ихийг биш олон хүнд багыг өгч, өөрөөр хэлбэл мөнгөө хувааж, хүнээ үржүүлж “буянаа зэрэгт дэвшүүлэх” санаа ходоодны мухарт байгаад байна аа даа? Тэр нь бүр рефлекс болчихсон, шууд толгойд тооны машин ажиллаад, гар гацдаг юм гээч. Бид ч өглөг буянаас их холджээ.
 
Гэвч “олон буян худалдаж авах” орчин үеийн хүний ухамсрын хүнд бэрх зовлонгоос хөтөч маань үтэр түргэн салгав. Эргэлзэж зогссон миний гараас мөнгийг аваад шууд нөгөө хүнд сарвайх зуураа “Та хэдийг өгөх гэсэн юм бэ?” гэж надаас асуув. Жаахан санаа зовж “Уг нь 10 хүнд л...” гэж бувтнасанд цааш Төвдөөр орчуулсанд нөгөө гуйлгачин барьж байсан мөнгөнөөсөө яг 9 юань тоолоод хариулаад өгдөг байгаа. Тэгээд надад үнэхээр сэтгэлээсээ талархав.
 
Мөргөлчин Төвдүүд ч тэдэнд мөнгө өгөх юм, гэхдээ үнэхээр ядуу тул буян бодож чадлаараа л өгч байгаа нь бүхэл юань хүрдэггүй бололтой, тэгэхээр би бага бус мөнгө өгсөн болж таарсанд “нэрэлхүүн нисванис тасрав”. Ихийг өгсөн нь сайн уу? сэтгэлээсээ өгсөн нь сайн уу? Басхүү цаад авагч этгээд болбаас хүний буянд шунадаггүй, өгснийг авч ханадаг ажээ. Аргагүй л цэвэр буддист ёс суртахуун. Нэгэнт мөнгөө задлуулсан тул үлдсэнийг таарсан бүхэнд өгч барав.
 
Гайхалтай, авсан хүн нь чамлахгүй болохоор өгсөн хүнд ч сэтгэлийн зовлонгүй, жинхэнэ өглөг өгсөн мэт сэтгэл цадах юм гээч. Буяндаа баясахаар харамын сэтгэл арилах юм. Магнай ч бас “тийн үйлдэв”. Гуйлгачинд шууд гараасаа мөнгө өгдөггүй хаяж өгдөг, хүний газрын гуйлгачинд мөнгө өгдөггүй энэ тэр бол харамчийн зан, бага боловч буян хийхдээ сэжиглэж болох уу?
 
Явсаар гол дуганд орлоо. Хийдийн тухай интернетээр хаанаас ч уншчихаж болох тул танилцуулга орчуулж тавиад яах вэ? Энд 1-4 дүгээр Далай ламын чандрыг Патолад байдгийн адил залсан байна. Тавдугаар далай лам Төвдийн төр-шажныг хослон баригч болсноор Поталад шилжин сууж, ордныг ихэд шашнаар өргөтгөн төрийн ордонг төр шашныг хослон баригчийн ордон болгосон ажээ.
 
Түүнээс өмнө Зонхов богдын гэгээрсэн энэ хийдэд суудаг байж. Поталад дүрд нь мөргөсний адил энд мөн л гуравдугаар Далай ламын суварганд мөргөж, Монголоо даатгалаа. Лхас орж мөргөл хийх хүн бүх Далай багшийн суварганд даатгая гэвэл Бэрээвэн, Потала хоёрыг заавал хамтад нь үзэх ёстой юм билээ шүү.
Бид, бид ч гэж дээ би өөрөө сүрхий хүн ч биш бололтой дог.
 
Уг нь мөргөж залбирахдаа аль болох олны тусад залбирах ёстой. Бүр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад. Эх болсон зургааг бол даатгачих юм аа, тэр дундаа хүний төрлийн төлөө залбирахдаа тулахаар нэг муу панмонголист явцуурал гаргаад “бүх монголчуудаа л” бодоод байх. Уг нь хятадуудыг ч хүний хувьд сэтгэлдээ багтаавал тэрбум дөрвөн зуун сая хүнд сайныг бодсон их буян хурна биз дээ? Ингэж бодоод инээсэнд Магнай “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг юм, яагаад инээгээд байгаа юм?” гэлээ. “Чин сүжигт” маань өөрийг шоолж гэж бодож л дээ.
 
Тэгэхээр нь бодсоноо хэлбэл нэг их чанга инээгээд: “Харин яг тэгж байгаа биз? Би пан энэ тэр биш ч уг нь овоо л космополитан хүн дээ, тэхдээ л...” гэж байна. Инээж мөргөдөг мөргөлчин хараагүй хөтөчийн гайхсныг тайлж юу ярьснаа Магнай орчуулж өгвөл бас түс хийтэл инээж байна.
Гурван цагийн бурхад, Зонхов богд, оточ манал тэргүүтэн мөргөөд ханын дагуу байдаг хүрдүүдийг эргүүлээд гарлаа. Харин хөтөч маань бөхийн доогуур нь шургаж гүйсээр гарав. Ямар учиртайг асуувал шууд утгаараа “дээрээсээ буян асгуулж байгаа юм” гэж хариулав.
 
Гол дуганаас гараад бусад дацангийн дугануудыг үзлээ. Мөн л лам нарыг цөөлжээ, мөргөлчид ч цөөн авч тасрахгүй юм. Дуган бүрт мөргөлчин Төвдүүд буян хийж, тойрч суугаад ихэд баясгалантай зулын гол ороож байна, бас хэдэн эмэгтэй нэвсийтэл овоолсон мөргөлчдийн өргөсөн мөнгийг дэвсгэртээр нь ялган тоолж, багцалж байна. Тэднийг харж хянаж байгаа лам алга. Хажууд нь том тааран шуудай хэд хэд харагдах нь мөнгөө хийх учиртай эд бололтой. Хулгай бол жинхэнэ нүгэл тул тийм юм санадаг ч үгүй бололтой.
 
Дуганын хоёр давхарт гарах зуур төвдийн ориг шатны бариул харав. Шат их огцом, давчуу агаад эрт цагт модон хашлага хийдэггүй, харин олон давхарлаж сүлжсэн сураар бариул хийдэг байсныг тэр чигээр нь үлдээжээ. Дуганын дээд давхарын тагтан дээр гарч Бэрээвэн хийдийг ажив. Шавааралдуулж барьсан лам нарын байр сууц, нарийнхан гудамж, хурал хурдаг чулуун шалтай талбай, ойр тойрны ууланд сийлсэн тарни, бурхад харагдах нь эгээ л Сэра хийд мэт.
 
Тэндээс уруудан алхвал эзгүй гудамжинд хэн ч тааралдсангүй, байшингуудын хаалганд цоож зүүлттэй, цонхуудыг модон хаалтаар хаажээ. Эзгүй хотоор яваа мэт эл хуль эвгүй юм. Бэрээвэн хийд 6400 ламтай байсныг тараан цөөлж, 200 орчим лам үлдээжээ. Тиймээс лам нарын сууц эзгүйрсэн хэрэг. Гэхдээ хүн явдаг хэсэг нь тэгж таарсан уу, нарийхан гудамжны хоёр талын байшингуудыг шохойдож, будгийг нь сэргээсэн ба гудамжны гэрэл зоосон байх юм.
 
Хятадад цөөнх үндэстэн гэр бүлд жилд 10 мянган юань өгдөг юм байна. Харин лам нар “гэр бүлгүй” тул тэр мөнгийг авч чаддаггүй. Нөгөө талаас Төвдөд болдог бослого үймээний голомт нь хийдүүд болдог. Хэдэн зуу, мянган лам хэрмээ хаагаад дотор нь эсэргүүцлийн ажиллагаа явуулдаг ба хийдийг эзлэх нь хот эзлэхийн дайны юм болдог ажээ. Басхүү “музейн үнэт үзмэрүүд” сүйдэж, эдийн засгийн хохирол учирдаг тал бий ажээ. Тиймээс лам нарыг санхүүгийн, захиргааны, улстөрийн болон боломжит бүх арга хэрэгслийг ашиглан тарааж эхэлсэн хэрэг.
 
Жил бүр хурдаг гол хурлуудын үеэр засаг захиргаа ч сүм хийдүүд ч дэг журмаа чангалдаг, лам нар заавал оролцох ёстой тэр хурлыг таслаад наймаа хийж явбал хуалдааны газрууд бодлогоор маш сайн үнийн хөнгөлөлт үзүүлж “урамшуулдаг” тул их ашигтай, харин хийдийн “комендатад” баригдвал хөөгддөг байна. Тиймээс лам нар сахилаа мартаж мөнгөнд их дуртай болж эхэлжээ. Хийдийн хэрмэн дотор арилжаа наймааны газрууд нээж, лам нарт хямд түрээслэдэг бололтой байна. Эрхи худалдан авч буй хүнд нэг лам гүйж ирээд тарнидан үлээж өгөх нь энэ лангууны “нууц ноён” бололтой. Басхүү хийдүүд санхүүжилтээ олохын тулд үүнийг нь дэмжихээс аргагүй болдог байна. Хийдүүд цэвэр цэмцгэр байгаа нь байнга засаж додомддогийнх, ингэхийг шахснаараа сүм хийдүүдэд санхүүгийн хувьд бас л сүрхий дарамт учруулж байгаа хэрэг.
 
Иймэрхүү байдлаар хийдүүд эзгүйрч, худалдаа наймаа, музей үзмэрийн газар болон хувирч шашин илт доройтож байгаа нь хэнд ч анзаарагдана. Хятадууд энд зөвхөн шашинтай нь тэмцээд байгаа ч юм биш, төвдийн тусгаарлах үзэлтнүүдийн голомтыг дарах давхар бодлого явуулж байгаа хэрэг. Түүнээс сарлагаа дагаж уулын тагаар тарсан нүүдэлчид тэр бүр цуглаж, элдэв сурталд автаж, бослого үймээн гаргаад байх боломжгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Төвдүүд дотроо Кам, Амдогийнх гэлцэн талцдаг тул тэр бүр нэгдээд байдаггүй аж. 
 
Хаалгаар гармагцаа дэлгүүрт орж үүргэвчээ авав. Хэн ч анзаарсангүй. Тэр зуур хөтөч тооцоо хийхээр явав. Магнай нөгөө л хийд бүрийн гадна байдаг харуулын цэргүүд рүү явж очоод “Алив дүү нар бос, ахмад хүн сууж амаръя” гэсэнд хөөрхийс босоод өглөө. Хорь ч хүрээгүй байрын туранхай залуус аж. Би ч очиж сүүдэрт эвхдэг сандалд нь сууж хөлөө амраангаа нэг тухтай тамхилж авав.
 
Тэндээс хөтөч бидийг дагуулан уулын налуу дагуулан тахиралдуулан тавьсан цардмал замаар уруудан алхлаа. “Хятад улсын сүүлийн долоон жилд үйлдвэрлэсэн цементийн хэмжээ АНУ-ын 100 жилд үйлдвэрлэсэнтэй тэнцдэг юм байна” гэж Ганаа ахын хэлсэн санаанд оров. Тэр цемент Гималайн тагт байх Төвдийн эртний хийдүүдийн зам талбай, шат, тохижилтод хүртэл шингэжээ.
 
Алхсаар утаа баагисан багахан дацангийн гадаа иртэл “оръё” гэж байна. Юу билээ? гэвэл “Та Найчүн сахиусны сүм үзнэ” гэсэн, энэ шүү дээ гэлээ. Энэ Найчүн сахиус бол “Монголоос залсан Монгол сахиус” агаад Далай ламын төрийн сахиус юм. Далай лам дөрвөн сахиустай. Найчүн Төвдөд их хүндтэй байдаг нь XIY Далай лам Лхасаас зугтах эсэхээ шийдэх болоход хоёр сахиус нь “болно, болохгүй” гэсэн байна.
 
Эргэлзэж Найчүн сахиус буулгасанд, “Хурдан, маш хурдан яв” гээд бүр замыг нь хэлж өгчээ. Далай лам Хятадын цэргийнхэнтэй хэлэлцээр хийхээр бэлтгэж, болзсон цаг нь болоход ганцхан цаг дутуу байж. Далай ламыг баривчлахаас болгоомжилсон олон мянган Түвд иргэн Хятадын цэргийнхнийг оруулахгүй гэж Норовлинга ордны өмнөх талбайд амьд хаалт болоод суучихсан байжээ. Далай лам зуны ордныхоо нууц хаалгаар гарч Хятадуудад харагдалгүй явсаар хил давжээ. Харин уулзалтын цаг болмогц хятадууд Норовлинга ордныг бөмбөгдөн сүйтгэжээ. Далай лам байсан бол тэндээ өнгөрөх байж. 
 

XIY Далай ламын Чойжин Түвдэнготовийн “Би далай ламын чойжин” номыг уншвал тэнд “Найчүн сахиусыг VI зууны үед Отгонтэнгэр уулын орчмоос залсан” гэж байна. Бас “Би өөрийн биеэр жил бүр очиж тахилга үйлддэг” гэжээ. Аль ч үндэстэн түүхээ баатарлаг болгох гэдэг. Төвдүүд сахиусыг булааж авсан гэдэг бол Монголчууд залаад явсан гэдэг. Аль нь үнэн болохыг тодорхойлох аргагүй, энэ бол домог. Орчин үеийн европ шинжлэх ухааны түүхэнд гарч баригдаж нүдэнд харагдахгүй “сахиусны” тухай бичихгүй. Тиймээс домог бол гайхамшигтай л даа. Түүхээс ч цаадах юм.

Төвдүүд бас дандаа ч дорой буурай яваагүй юм аа. Соронзонгомбо хааны үед Тан гүрэн, Түрэгтэй өрсөлдөж, Балбыг хараандаа авч, Ладакаар дамжин одоогийн Пакистан, Афганид цөмөрч, Гималайн бүсдээ л даналзаж байсан. Хамгийн их тэлэлтийнхээ үед манай Отгонтэнгэр хүртэл аян дайн хийж, Тан гүрнийг баруун этгээдээс хавчиж колониудыг нь булааж, Афганистаны наад хэсгийг эзлэн тэлж байсан улс аа. Буддизмыг нийтлэг үздэгчлэн Энэтхэгээс аваагүй тэндээс, бас Хятадаас авсан улс шүү дээ. Тэр үеийн гэрч Бамиан дахь бурхан багшийн дүрийг Талибууд тун саяхан дэлбэлж устгасан. Тийм болохоор л Түрэгийн дараа хүчирхэгжсэн Уйгурууд, Төвдтэй үзэлцэж, гол анхаарлаа тавьснаас бусад нүүдэлчдийн адил алс өрнө зүгт бус Ганьсу, Хөх нуурын зүг буюу баруун өмнөд зүгт нүүдэллээд тэндээ гацчихсан хэрэг.

Бүр Хүннүгийн үед баруун Хүн нар хавчигдахад Төвдийн Митан жанжин Хөх нуурт цөмөрч, шар мөрний эхийг булааснаар Хан гүрэнг зогсоож, амьсгаа авах боломж өгч байсан юм. Төвдүүдийг өөд нь шахсаны дараа Хан гүрэн баруун Хүнийг довтолж баруун зүгт шахсан. Одоо ч нийт Төвдийн түүхэн нутаг 6 сая км.кв гэж үздэг. Төвдийг бурханы шажинд хэт автсаныг буцаах шинэтгэлийг хийх гэсэн хаанаа Төвдүүд өөрсдөө алчихсан юм. Манайхан “Гайтай Ландрам” гэж хараадаг нь энэ хааны нэр.

Гайхалтай нь Найчүн яаж яваад Далай ламын төрийн сахиус болчихдог байна аа? Манай хэт Төвдөд автагсад Найчүнийг “Пикар” хэмээх Төвд бурхан гэж мэтгэдэг, хэрэв Төвдүүд сахиусыг “олзолсон” юм бол төрийн сахиус болгох уу? Тэгэхээр манайхан Далай ламыг өргөмжлөхдөө өөрийн сахиусыг сахиул болгосон байж таарах гээд байна... Найчүний сүмийг үзэхийн учир нь байрлалд нь байв. Хэрэв Поталад ойр бол Төвдийн хаадын уламжлалтай төрийн сахиус байх ёстой, гэтэл Бэрээвэнгийн дэргэд байна гэдэг Далай ламыг өргөмжилсөнтэй холбоотой байж таарах гээд байна. Энэ бол миний аяллын явцад тодруулах гэсэн эхний асуулт байсан  хариултаа үзлээ.

Кайлас руу хийсэн аялал бол үүнтэй холбоотой тул тэмдэглэлд оруулахааргүй байна. Кайлас бол буддизмтэй бага холбогдоно, ер нь бол буддизмд уул ус тахих уламжлал байхгүй, “бон” буюу Төвд бөөгийн шажны гол шүтээн байгаад улмаар тэр орчмын олон шашны шүтээн болсон уул. Төвдийн буддизм нь бонтой холилдон нутагшсан учраас уул усны тахилгын ёс бүр тэгэхэд нэвтэрсэн. Төвдийн “цэвэр буддизм” монголын бөө мөргөлтэй холилдоод л уул усны тахилга бий болсон хэрэг бус.

Олон зууны түүхийн явц дахь шашин ёс заншлын хольцолдоон бол өнөөгийн Монгол-Төвдийн шашны нийтлэг болоод ялгаатай талыг үүсгэсэн. Төвдийн “Бонпо” нар ХХ зууны эхээр шид үзүүлж, Европод ихэд тархаасан ба нууц нийгэмлэгүүд хүртэл байгуулагдсан. Үүний нэг салбар “Ногоон” нийгэмлэгт Николай II-ийн хатан хүртэл элссэн байсан. За энэ бол нөгөө “Аль аман хүзүүн дээрээ хэтэрчихсэн юм аа” гэдэг монгол онигоо шиг шинжлэх ухаанч биш юм болоод явчихсан шүү.

Энэ талаар жичид нь бичихээр төлөвлөж байна. Тэр нь явсан үзсэн тэмдэглэл биш ээ, домог зүйн судалгааны “нэг юм” байх юм. Гэхдээ энэ сайтад тавихгүй, яагаад гэвэл “эрүүл ухаантнуудын” хараалыг барах гэж төвөг тул “Ganaa.mn” сайтад тавихаар ярилцчихаад байна. 

Найчүн сахиусанд бараалхахын тулд шар айраг авч орж, тахих ёстой гэж хөтөч маань хэллээ. Би Магнайд “За тэр харав уу? Аргагүй л Монгол сахиус байгаа биз? Шууд л архи гэж байна” гэлээ. Хийдийн хэрмийн үүдний хаалган дор гялгар ууттай цэвэрлээгүй арц, Төвд шар айраг зарж байна.

Төвдөд удсан болон Төвдөөр аялсан хүмүүсийн тэмдэглэлд дурдсан “Чан зооглохыг урив”, “... сайдтай нь чан зоолонгоо...” гэх мэт олонтаа дурддаг Төвдийн согтууруулах чанартай цорын ганц энэ умдааг Төвдүүд буурцаг исгэж нэрдэг. Хүчилтөрөгч багатай өндөр газар сүрхий исэлдэггүй юм болов уу, хатуулаг нь 1% гэж байна. Нэг савыг авч орлоо. Дундаа арц уугиулдаг бойпортой уужим талбай  бүхий үргэлжилсэн дөрвөлжин дан сүм байна.

Сахиусанд орж мөргөөд даатгаж, өмнөх цөгцөнд нь дүүртэл нь чан хийв. Үлдсэнийг нь таглалгүй өмнө нь тавиад түүнээс цааш энэ л сахиус голлосон сахиус догшидын дүрд мөргөн залбирсаар гарлаа. Залбирч явахад дотор хөөрч, инээд ч хүрэх шиг, омог ч төрөх шиг болох юм. Догшид сахиуснуудад хичээнгүйлэн залбирч мууг зайлуулж, хорыг дарахыг гуйн залбирч биеэ барин хичээсээр гарав. Гармагцаа хоёр уут арц худалдан авч өнөөх бойпорт хийн шатаалаа. Ингээд шарын шажны мөргөл-жуулчлал төгсөв.     

Сүмийн хэрмээс гарахдаа дотроо дарахын тулд дахин нэг сав чан худалдаж аваад уруудах зуур уусаар явлаа. Согтоох төлөвтэй юм. Магнайг уу гэвэл амсаад, буцааж өгөв. “Хачин амттай юм гэж байна” гэлээ, тэгвэл би л пивочин болъё. Тэндээс такси барьж, хоолны газарт орж, хөтөч Дулмаад Бэрээвэн хийд, сахиусны сүмийг ажил болгон үзүүлсэнд талархаж өдрийн ажлын хөлс 200 юань өгч хоолоор дайлав. Тэгээд тоглоом болгож “Чи хө, Найчүнд мөргүүлнэ гээд Шүгдэнд мөргүүлчихэж байгаа юм биш биз, их адилхан юм?” гэж явуултал санаанд оромгүй сандарч “Яалаа гэж, Далай багш шүгдэн шүтэхийг хорьсон шүү дээ” гэж байна.

Хоол иртэл шийр зугаа Шүгдэнгийн талаар жаахан яриа өдтөл их л дургүй, яриа ч өрнөсөнгүй. Харин “Шүгдэнгийн нэрийг хэлэх бүрт хүч авдаг тул Далай багш нэрийг нь хэлэхийг хориглож “Догэ” гэж нэрлэж бай” гэсэн гэдэг юм. Төвд дэх Далай ламын оюун санааны нөлөө ийм л өндөр байна. Далай багшийн айлдсан бүхэн Төвдөд хориг саадгүй түгж байдаг аж.

Ямар ч учиртай юм бүү мэд, Шүгдэнгийн талаар анхны нэвтрүүлгийг би хийсэн юм. Бакула багштан, ээжийн маань хойдын номыг уншсан ачтан юм. Жирийн нэг оюутан байсан би талархаад бардаггүй, бас ямар хувь зохиолоор юм манай хэл шинжлэлийн багш, гүүш Ч.Догсүрэн, бурхны оронд төрөх болтугай, Бакула багшийн Бэтүб хийдийн Тамгын газрын дарга хийж байхдаа, надад нэгэн хальс өгөөд “Хүүхээ, чи энийг нэг юм болгоодохооч” гээд хэд хэдэн санаа хэлж өгөв. Багш маань намайг их л дэмжин урамшуулж, хэл шинжлэл рүү их чангаасан ч би зөрсөөр сэтгүүлч болсон юм. Газар усны оноосон нэрийн судалгаагаар үнэхээр хол тасарсан эрдэмтэн байсан даа.

Тэр үед “Хадаас” нэвтрүүлгээ хийдэг байлаа, тэгээд л “нялх тугал бараас айхгүй”-н үлгэрээр Шүгдэнгээс улбаатай Төвдийн шашны дотоод зөрчилдөөний тухай 20 минутын нэвтрүүлэг хийгээд гаргачихлаа. Тэр дороо шашныхнаас олон “зөвлөгөө” сонсов. Би ч яахав, Монголын шашин Төвдийн нөлөөнөөс тусдаа байх ёстой, бид эрх чөлөөт ардчилсан улс, Монголд шажин дэлгэрэх цаг ирж байна, Төвдөд доройтож байна. Тиймээс шашны төвийг Монголд татаж авах нь бусад монголчуудаа оюун санааны хувьд нэгтгэхэд тустай гэхчлэн үзээд байлаа.

Манай 25-ын захирлууд юу хийхийг цензурддэггүй эрх чөлөө олгосон байсных. Нөгөө талаас зохиогчийн хөтөлбөр тул сэдвээ өөрөө сонгох эрхтэй байв. Харин их “эрхлүүлдэг” Авираа ах маань, бурхны оронд төрөх болтугай, маргааш нь өрөөнд орж ирээд “Чи юу хийчихсэн юм вэ? Хамбаас нэг сайн жавтий хүртлээ” гэж зэмлэв. Тэгээд нэвтрүүлэг давтаж гаралгүй архивт ороод өнгөрсөн.

Хожим бас Шүгдэнгийнхэн гэж, нэртэй хамба тэргүүтэн ирж “Чи энэ талаар сүрхий мэддэг бололтой, нэвтрүүлгийг чинь үзэж байсан, ахиад нэг нэвтрүүлэг хийлгэмээр байна” гээд Улаанбаатар дахь Шүгдэнгийн сүмийг үзүүлж, ном сэлт өгсөн ч хийж амжилгүй өөр ажилд ороод өнгөрсөн юм. Харин шашны талаар хэд хэдэн өгүүлэл бичиж өөрийн “Улстөрийн сонин”-доо гаргасан. Шашныг жаахан системтэй үзэж сонирхох болсон маань ийм л учиртай, миний мэдэх юу байх вэ? Алдсан эндсэн юм байвал өнгөрөөнө биз ээ...

Тэр зуур Магнай Норовтой утсаар ярьж, хаа байгаагаа хэлтэл удалгүй ирлээ. Сайн жиптэй ирнэ гэсэн мань эр шинэвтэр Солонгос жиптэй давхиж ирэв. Бүх юм “Ок” гэвэл “Ок” л гэж байна. “Япон жип байдаггүй юм уу?” гэвэл хятадууд япон машинд  дургүй, 100 километр тутамд шалгалтын пост таарна гэлээ. Амьтны нүдэнд олзлогдохын нэмэр тул аялж сурсан хүний үгэнд орж хонины хонхорт үүргэвчээ хаяад арын суудалд тухлав.

Кайлас хүртэл хэд билээ? гэвэл газрын зураг гаргаж ирээд Шигаце хүртэл 570, цаашаа 200 орчим километр гэлээ. Зам сайн тул айлтгүй гэж биднийг тайвшрууллаа... Буцах цаг давчуу, гурав хоногт амжина биз гэж лавлавал “Энд үлдэхээс айгаа юу?” гээд том цагаан шүдээ яралзуулан инээж байна...

Харин хөтөч Дулмаа “Төвд үндэсний тоглолттой оройн зоогийн хөнгөлөлттэй билет авсан, Та хоёр үзнэ биз дээ?” гэсэнд ирээд холбогдоё гээд хөдөллөө. Кайласаас ирсэн оройдоо алжаал тайлж тэр тоглолтыг үзсэн билээ. “Төмөр зам хөгжил дэвшлийг авчирсан Хятадын ард түмэн төр засагт баярлалаа” гэсэн үгтэй “хөдөөний рок” дуугаар эхэлснийг эс тооцвол Төвдийн олон үндэсний гоёмсог хувцастай жүжигчдийн бүрэн хэмжээний тоглолт их таалагдсан билээ. Зарим хувцас нь яах аргагүй манай монгол хатдын хувцастай ижил харагдах нь доод Төвдийн үндэстнүүдийнх ажээ. Тэр үеэр төвдийн хүч тамир шаардсан хөгжөөнт тоглоом үзэгдийн дунд өрнүүлэхэд түрүүлсэн нөхөр өвөрлөгч байсан шүү. Зөвхөн чан л ууна гэсээр халамцсан би хажуугийн хүмүүстээ “Монголчууд хүчтэй” гэж сайрхаж суулаа.

Таалагдсан жүжигчиддээ өгөөрэй гэж өгсөн өөрийн гурван цагаан хадаг дээр Магнайн мэдэлд байсан хоёр хадгийг барьж тайзан дээр нь гараад бүгдийг нь “Дашийдэлээг” гэж байгаад л бүжигчин бүсгүйчүүдэд өгсөн тал бол бий бий. Магнай нэг хадгаа дуучин бүсгүйд өгсөн шүү, та минь ээ.

...Лхасаас цаашлах тусам өндөрлөг рүү тэмүүлнэ. Даваан дээр гараад, Кайлас хүрэх аян замаа даатгаж, овоонд чулуу өргөнө гэвэл Норов гайхасгээд зогсов. Нэг их орчин үеийн хүмүүс атлаа бас хуучны ёс үйлддэг сонин этгээдүүд үү? гэсэн харцаар харж байна. Бид “Хоржийлоо” гэж хашгираад чулуу өргөв. Норов “Та хоёр юу гэсэн бэ?” гэж байна. “Монгол ялна аа” гэж Төвдөөр хэллээ, танай эндэхийн бурхад, уулын эзэд ойлгох болов уу гээд, танай хэлээр хашгирсан юм гэж явууллаа.

Тэгээд Төвдүүд даваан дээр гараад “Лхажиало” гэж хашгирдаг гэсэн, чи хашгирахгүй юм уу гэвэл одоо тэгэх шаардлагагүй болсон гэж болгоомжлонгуй хэлж байна. Өндөр даваан дээр гараад ингэж хашгирдаг нь Төвдийн шүтээн Лхам бурхны алдрыг магтаж байгаа хэрэг гэж аялагчдын номноос уншсан юм. Цааш явах зуур Төвдөөр монголыг “Хор” гэдэг үү гэвэл “үгүй” гэж байна. Энд ирээд лам нараас асуухаар “хор” гэдэг монгол мөн гэж хэлэв. Харин өөр нэг энэ талаар сүрхий мэдэх учиртай хүн “хор” гэдэг Манжийг хэлж байгаа юм гэлээ.

Эцэст нь хүнд биш номд найдахаар шийдэж Оросын судлаачдын бүтээлээс сөхвөл монгор буюу цагаан монголыг Төвдүүд “хор” гэдэг юм байна. Эртний Төвдүүдтэй хамгийн ойр байсан Монгол угсаатан бол тэд л дээ. Монгол-Төвд холилдсон бол “Жахор” буюу манайхан жахарууд гэдэг санж. Их л догшин хэрцгий улс гэлцэх юм. Тэгэхээр лам нар андуураагүй байна, хуучин бичиг сударт монголыг “хор” гэж тэмдэглэсэн байж таараа.

Монгол ялна аа...

А.Баатархуяг

28 сэтгэгдэл харуулж байна        

  1. ... Энэ оны 4 р сарын 1 нээс эхлэн Хилийн Боомтын тухай хуулийн хэрэгжилтээр Хилийн Цэргийн үүргийг хүлээн авсан , Гадаадын Иргэн Харьяатын Газрын хуа.жаа түшмэдүүд Ардчилсан хуа.жаа Ц Элбэгдоржийн шууд удирдлагаар , хуа.жаа хүүүхэн Батчимэгийн зааварчилгаагаар Хятадуудыг хэдэн арван мянгаар нь бүртгэл, давхар хяналт тавих боломжгүйгээр Монгол Улсад оруулж ирэн , Монгол иргэншил хууль бусаар олгон , өөрсдөө зохион байгуулсан Цахимаар газар өмчлүүлэх ажлын хүрээнд Хятад хүмүүс Монгол Улсад хууль бусаар газартай болж , ... Уйгаржин Монгол бичгээр Кирилл Монгол бичгийг солих бусармаг санаа нь олны эсэргүүцлээр нурж унасан ч , ухаалаг Төр хэмээх хошгируулалтын далбаанд Цахимаар , Ухаалаг төрийн ТҮЦ машинаар Төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар , Монгол хэл мэдэхгүй , Монголын иргэн хууль бусаар болсон Хятадууд хүлээн авч байгааг Ардчилсан хуа.жаагийн Хууль бус Төрийн гайхам амжилттай хийгдэж буй нэгэн нууц төсөл гэдгийг Монголчууд сайн мэдвэл зохино. ... Зөв сэтгэлт , энгийн хүний санаанд үл орох зальт аргаар Хятаджуулж буй бузар ажиллагаагаа хаацайлахын тулд ардчилсан хуа.жаанууд , Монголын хүн ам богино хугацаанд 3 сая хүрэх ирээдүй ойрхон байгаа мэтээр тархины сэрэмжийг алдуулах худал суртал нэвтрүүлгийг хүчтэйгээр явуулж байгаа гэдгийг ойлгож , аливаад сэрэмжтэй хандах цаг болсон Монголчуудаа !!! . ... Ардчилсан хуа.жаанууд Хятадуудаар Монголыг дүүргэх бузар төлөвлөгөөт ажлаа өнгөлөн далдлах бас нэг арга нь , ... Ардчилсан хуа.жаагийн Төрийн хүчний байгууллагын ажилтан нар Өвөр Монгол хүмүүсийг хөөж гаргаж буй мэт мэдээлэлийг зориуд тарааж , өөрсдийгөө Хуа.жаа нар биш гэж харуулах гэж буй нь айхтар нарийн тооцсон алхам гэдгийг ард түмэн цаг нь болохоор бүрэн ухаарах болно. ... Өнөөгийн Монгол оронд тохиолдож буй хүнд хэцүү асуудал бүхэн Ардчилсан хуа.жаагийн Хууль бус Төрийн бусармаг бодлого , үйл ажиллагаатай нь шууд холбоотой гэдгийг Хөх тамгат Монголчууд мэдэх ёстой бөгөөд , дахин хууртагдахгүй байх хэмжээнд хүртэл ухаанaa хэрсүүжүүлэх хэрэгтэй хэмээн бодож байна . ... Монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах энэ мэт хуурамч эмгэнэлт жүжгийг тоглон , өөр хооронд нь хагаралдуулах давхар санаа ч бас явж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй . ... Хэдийгээр Монголчууд өгөөмөр сэтгэлтэй ард түмэн боловч , ... Улс орны оршин тогтнох үндэс болсон газар нутаг , түүн дээр амьдрагч Хөх тамгат Монголчуудынхаа ирээдүйг эрсдэлд оруулах иш үндэсгүй тэнэг алхам хийж Хятадуудын далд хорон бодлогыг, цаг зуурын сэтгэлийн хий хөөрлийн үүднээс дэмжих нь алсдаа харамсаад баршгүй үр дагаварыг авчрах болно гэдгийг сайтар ухаарч ойлгох хэрэгтэй . , ... Хятадуудын бодлого , Маогийн удирдлагаар улаан хамгаалагчдын гараар , Ихэнх нь устгагдаж , мөхөөгдсөн , ... үлдсэн нь хүчээр Хятаджсан Өвөр Монгол нэртэй хуа.жаа хүмүүсийн гашуун хувь тавиланг давтан , Хятадуудын дотор аргад автан тэдний боол сайн дураараа болохыг хүсэх нь хэрээс хэтэрсэн гэнэн тэнэг үйлдэл болох биз ээ !!! . ... Ардчилсан хуа.жаа луйварчид , урвагчид ямар ч хорон санаа , бузар арга сэдсэн бай , тэр бүхэн нь бүтлээ олохгүй заавал ч үгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хуа.жаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.

    Zorig, 2015-09-16 13:33:12, 49.0.204.219Хариу бичих

  2. мэдрэл муутай пяздакууд хаа сайгүй энэ нэг балай энхбаярыгаа өмөөр ч ардчилсан намыг муулсан юмаа тавиж байх юмаа. энхбаярчинь танарт зохиож өгөөд хаа сайгүй тараа гэж зарилагдаа юу? ядаж дээрхи зүйлийг эхлээд уншчих, тэгээд бичих юм байвал бич !

    SSS, 2015-09-17 07:28:10, 1.75.246.165

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ... Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт буюу Мардайд бүр тодруулбал ... Хятад Улсын аж ахуйн нэгж болох Шинь Шинь ХХК нь анхлан полиметалл олборлох хайх лиценз авч үйл ажиллагаагаа явуулсан гэдгийг нетээс уншсан . ... Монгол Улсын ерөнхий сайд С Баярын дараа ерөнхий сайд болсон Сү Батболдын үед Улсын Мөрдөн байцаах газраас нууцаар уран олборлож байгааг нь илрүүлж үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгож , нэр бүхий этгээдүүдийг цагдан хорих хүсэлт тавихад , Улсын Ерөнхий Прокуророос хэргийг татан авч 2012 оны УИХ ын сонгуулийн дараа Aрдчилсан хужаа нар Хууль бусаар Төрийн эрхэнд гарах үед , Улсын Ерөнхий Прокурор Дорлигжавын үед уг хэргийг хэрэгсэхгүй болгож , Шинь Шинь компани одоо ч Монголын газар нутгаас ураныг хууль бусаар олборлож байна. Энэ бүгдийг нетээс авсан мэдээлэл дээр суурилж дүгнэлт гаргасан . Тэгэхээр маш өндөр хэмжээний Улс төрийн эрх мэдэлтний хамгаалалт дор Хил гааль , Тагнуул, Хууль хяналтын бүх асуудлыг зохицуулж байж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсан ийм том хэмжээний гэмт хэргийг хийх нөхцөл бүрдэнэ. Үүнд эрх мэдэл нь дүйцэхүйц хүн бол өнөөдөр ганцхан ардчилсан хужаа АН ын ерөнхийлөгч Ц Элбэгдорж байна. Энэ хэрэгт ерөнхий хулгайч Алтанхуяг , Дорлигжав , Тэмүүжин нар хамсаатан хэлбэрээр оролцох боломжтой болохоос шууд зохион байгуулах хэмжээнд бол жижигдэнэ . ... Хятадын Шинь Шинь ХХК , Канадын Хан Ресурс ХХК нь нэг удирдлагын хоёр салаа байж болох таамаглалыг гарган тавьж байна . Мөн БНАСАУ ын цэргийн онгоц Дорнод аймагт бууж зөвхөн Үхэр ачсан уу , эсвэл ??? өөр зүйл нууцаар ачсан уу ... !!! , холбогдох албууд нь бодож , шалгах л асуудал , ... Даравч дарайна , булавч бултайна , ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... 2014 он.

    Zorig, 2015-09-16 13:33:45, 49.0.204.219Хариу бичих

  4. мэдрэл муутай пяздакууд хаа сайгүй энэ нэг балай энхбаярыгаа өмөөр ч ардчилсан намыг муулсан юмаа тавиж байх юмаа. энхбаярчинь танарт зохиож өгөөд хаа сайгүй тараа гэж зарилагдаа юу? ядаж дээрхи зүйлийг эхлээд уншчих, тэгээд бичих юм байвал бич !

    SSS, 2015-09-17 07:28:26, 1.75.246.165

    Таны нэр:

    Тайлбар:

  5. ... Капитлизм, cоциализм … ,коммунист Мао байна уу , гамин Чан Кайши байна уу , … Хан улс байна уу , Мин улс байна уу гэдгээс үл хамаарч Хар Хятад ямар ч үед Монголыг хорлож устгах санаархалаа хадгалж үлдэн , түрэмгийлэх үйл ажиллагаа нь ил далд хэлбэрээр үргэлж оршсоор байх болно гэдгийг хөх тамгат Монголчууддаа сануулж байна. Мэдээж халаасандаа олон тэгтэй юань атгасан улс төрч юм уу эсвэл олон изм , ... ээсээ, элдэв философийн нэр томьёонуудаасаа болоод тархи нь эргэж хамар доорхиосоо цаадхийг харж чадахаа байсан , гарт нь имрэгдэх $ , юаниасаа болоод тулга тойрсон бодол сурталчилж байдаг өнөөгийн ардчилсан хужаагийн мөн чанарыг бүрэн шингээсэн өөрийгөө нийтлэлч хэмээн нэрлэсэн этгээдүүд , эсвэл ихэд ухаантай улс төрч хэмээн дүрдээ итгэсэн тархи угаагчид эрт орой хэзээ боловч Tам руу хаягдахаас өөр тавилангүй үлдсэн гэдгээ ухаарах бөгөөд тэр цагт бүх зүйл өнгөрөн одсон байх болно. ... Хайрсан Могой шиг хар Хятадуудын исгэрээнд хууртаж ,хоронд нь мансуурсан хүмүүс түүний өдөр болон оройн зоогийн ширээн дээр тавигдана гэдгээ ойлгохгүй байна эсвэл ойлгож ухаарахыг ч хүсэхгүйгээр сэтгэлээрээ бууж өгөгсөд болсон байна., Тиймээс бусдыгаа уруу татан Мах комбинат руу оруулаад өөрөө амьд үлддэг ямаа шиг эрхэмүүдийн элдэв ганган нэр томьёноос зайлсхийж энгийн үнэн болох Хорт Могой өөрийн зайндаа оруулаад довтлон хазаж хороо шахдаг шиг Хятадууд гэмгүй царайлж байгаад сэмхэн ойртон хорлон устгах болно гэдгийг ойлгон aливаад няхуур болгоомжтой хандагтун . !!! … Өвөр Монголчууд цагтаа өнөөдрийн Монголынх шиг ардчилсан хужаа луйварчид урвагчидийнхаа эсрэг эрс шийдэмгий тэмцээгүй учраас Тэнгэр тэднийг харж үзээгүй юм. Тэд өнөөдөр Хятад ч биш, Монгол ч биш устан мөхөх хувь тавилантай хужаа болсныг бүгд харж байгаа , мэдэрч байгаа . ... Хөх тамгат Монголчуудаа асар их сонор сэрэмжтэй байгтун . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно . Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.

    Zorig, 2015-09-16 13:35:03, 49.0.204.219Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Zorig zail

    ss, 2015-09-16 14:06:52, 172.56.12.72Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Төвдөд аялсан тэмдэглэл-3 бас 4 нь хаана нийтлэгдсэн бол? мэдэх хүн байвал хэлж өгнө үү

    Зочин, 2015-09-16 14:08:32, 202.179.20.95Хариу бичих

  10. baabar.mn сайтад бүх цуврал нь байна.

    Зочин, 2015-09-16 14:46:32, 202.21.112.202

    Baabar iin tubdiin tuhai zohiol iig ustgaarai

    Зочин, 2015-09-16 19:02:56, 172.56.8.34

    Хоёр мундаг залуусын цуврал тэмдэглэлийг амтархан уншлаа. Ийм л зүйлийг замын тэмдэглэл гэдэг юм шүү дээ, ийм л зүйл уншсан хүнд нэгийг мэдүүлж, хоёрыг сургаж үр өгөөжөө өгдөг юм шүү дээ, маанаг Амай гуай. Амай гэж нэг шизотой гарын тэнэглэл ёстой шог шүү.

    Зочин, 2015-09-16 21:53:29, 150.129.143.3

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Хоёр шаахай хосоороо ...... кккккккк

    Зочин, 2015-09-16 14:52:41, 49.0.162.1Хариу бичих

  12. хар пиджактай шар хувалзнуудаа гэж... Бат-үүлээс эхлээд энэ 2 дарвагараад удаалаад, Ганхуяг, Уянга, Энхбаяр мэтээр үргэлжлээд нүглээ тангад ном уншуулаад цайруулчихнэ гэж боддог малууд УИХ болон Монголоор дүүрэн байгаа учраас л бид хөгжихгүй байгаа юм шүү дээ..

    кора, 2015-09-16 15:59:59, 202.55.191.34

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Сайхан бичиж ээ гэх дээ Бата Хорын сахиусыг Бадам Жунай ловон монголчуудын довтолгооноос сэрэмжилж ,монголчуудын шүтдэг сахиусаар төвдийн сүм хийдүүдийг мануулвал эвдэж сүйтгэхгүй байх учиртай ,гэж зөгнөсөн байдаг ,дээр нь нэмж хэлвэл түрэгүүд мөн Тэнгэр шүтлэгтэй байж байгаад буддын шашинд ихээр орсон нь тэмдэглэгдэж үлдсэн бдг..10-р зууны арабын их түрэлтэнд ,түрэгүүд лалын шашинд орж ,урд холбоотон явсан төвдүүдтэйгээ харшилдаж эхэлсэн бдг...хятад ,арабууд эвсэж түрэг төвдийг хоёр талаас нь цохисон бдг...сонирхолтой сайхан нийтлэл болж ээ ,гялайлаа

    ша.баатар, 2015-09-16 14:56:01, 89.234.157.254Хариу бичих

  14. за чи битгий донгос, шарын шашинд автсанаасаа болоод монголчууд мунхарч, эрт эдүүгээгийн зүйлс бодох чадваргүй болсон. Эзэн Чингис өглөө бүр тангуд буйг сануул хэмээсээр тэднийг дайлан буцах замдаа тэнгэрт хальсан. Автай сан ханаас угтай энэ мэтийн шашинлаг заврхалаасаа та бүхэн сэрэх хэрэгтэй. Зэс олборлоод цувихад утас, цутгахал бурхан болдог ай? Больж үз та нар.

    кора, 2015-09-16 16:10:10, 202.55.191.34

    Чи одоо энэ Зоригтын төрсөн ах нь юм уу хаашаа юм. Хэн ч бай өөрийн ард түмэнд сайн санаж байгаа бол ёс жаягаа гүйцээж л таараа. Тангуд ба Төвдийн ялгааг ч мэдэхгүй байж солиороод байх юм. Тангуд бол хятадын улс за, тогтоож ав. Хэн ч энд зэсээр бурхан хийх тухай яриагүй байна. Чи ер нь энд тэнд уншсан болгоныхоо ард баасаар шавардаж байдгаа боливол таарна. Чам шиг харласан дотортой амьтан гэж хаа байсан юм.

    Зочин, 2015-09-16 17:14:25, 202.21.112.202

    HEHE KORA GUAI TA TOGTOJ AILD ,AIN ...ULAAN JAMSRAN , BALDAN LHAM ,PEHAR CHIN BUGD TENGER YAZGUURYYN SAHIUSNUUD YUM AA ...TEGEED CH TANGUD-YN DEED OVOG N SYANBI GURNEES GARALTAI TOBA WEICHUUD BAISAN GEJ TUKHEND BICHIGDSEN BGAA ...JAAKHAN SUDALGAA HIICHIHEED NAAD HARAAL EROOL OO BICHVEL YAMAR VE ??? )))

    Зочин, 2015-09-17 05:16:54, 185.36.100.145

    Таны нэр:

    Тайлбар:

  15. хар пиджактай шар хувалзнуудаа гэж... Бат-үүлээс эхлээд энэ 2 дарвагараад удаалаад, Ганхуяг, Уянга, Энхбаяр мэтээр үргэлжлээд нүглээ тангад ном уншуулаад цайруулчихнэ гэж боддог малууд УИХ болон Монголоор дүүрэн байгаа учраас л бид хөгжихгүй байгаа юм шүү дээ..

    кора, 2015-09-16 15:59:40, 202.55.191.34Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. хар пиджактай шар хувалзнуудаа гэж... Бат-үүлээс эхлээд энэ 2 дарвагараар удаалаад, Ганхуяг, Уянга, Энхбаяр мэтээр үргэлжлээд нүглээ тангад ном уншуулаад цайруулчихнэ гэж боддог малууд УИХ болон Монголоор дүүрэн байгаа учраас л бид хөгжихгүй байгаа юм шүү дээ..

    кора, 2015-09-16 16:01:08, 202.55.191.34Хариу бичих

  18. Мжж корад үг бүү дуулга, мухар үхэрт худаг бүү үзүүл. Кора илжигийн чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн хийсэн ч сэгсэрнэ. Буруу харсан нүхэнд гэрэл ордоггүй. Санаа муу бол заяа муу.

    Монголчуудаас..., 2015-09-25 12:19:30, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Goe bichjee.

    ZOCHIN, 2015-09-16 16:25:45, 37.0.20.6Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Зарим хүмүүс сонин коммент бичих юмаа. Сайхан тэмдэглэл байна шүү. Баярлалаа. Шүгдэнгийн тухай бичсэн зүйл байвал оруулаарай.

    5555, 2015-09-16 17:05:41, 124.158.109.62Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Yostoi Saihan bichijee bayarlalaa Magnai yag hen gedeg duuchin Huuhend hadgaa ugvuu?ter ik sonin bn kkk

    Bat, 2015-09-16 19:21:39, 182.250.250.35Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Магнай нөгөө л хийд бүрийн гадна байдаг харуулын цэргүүд рүү явж очоод “Алив дүү нар бос, ахмад хүн сууж амаръя” гэсэнд хөөрхийс босоод өглөө. Хорь ч хүрээгүй байрын туранхай залуус аж.!!! Magnai hyatadaar yaridag yum uu??

    Зочин, 2015-09-16 22:49:14, 67.52.232.163Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Манай Ховд аймагт байдаг захарууд чинь арай тэр Төвд, Монгол холилдсон Жохар арай биш биз дээ.

    USA, 2015-09-16 23:05:59, 24.136.2.90Хариу бичих

  28. ЦАХАР МЭДНЭЭ.БАВУУ БААТАР

    Зочин, 2015-09-16 23:22:58, 182.160.3.54

    Таны нэр:

    Тайлбар:

  29. 1. Монгол нирун улс гэж байв. Улсын багш гэж буддын лам залав. Удалгүй хөх түргүүдийн гарт үнс нурам болов. 2. Тан улсын үе бол нанхиадын хөгжил цэцэглэлтийн оргил байв. Ү зе тянь гэгч нөхрөө өөд болмогц өөрийгөө хаан өргөмжилж, буддын лам нар тойруулан сүм хийд барин баахан дөвчигнөв. Иргэний дайн дэгдээхээ шахаж, арай гэж суудлаасаа буусан ч удалгүй аньлушаны бослого дагуулж нэрийн төдий улс л үлдэв. 3. Төвдийн эзэнт улс байв. Лам нарыг цэгцэлж, шашин төрийг зааглах гэсэн хаан Ландрамаг хөнөөгөөд иргэний дайны хөлд нэрвэгдэж, эзэнт улсын дурсамжтайгаа үлдэв. 4. Хидан улс байв. Гогурёог бөхийлгөж, Сүн улсыг сөхрүүлээд мандаж байснаа буддизм дагаж хөөрцөглөв. Боол нь явсан зүрчдүүдийн сэлмийн ирийг нь лав маань мэгзэм мохоосонгүй, өөрсдөө боол нь болов. 5. Шандуд өөрийгөө өргөмжилсөн Хубилай их хуралдайгаар сонгогдсон Ариг бөхөөс хаан ширээг булаагаад сажийн ёс гэж бас л баахан дагав. Язгууртнууд нь дагав. Монголын түүхэнд Юан улс шиг хаад нь цаг бусаар үхэж үрэгдсэн үе байхгүй. Буддизм дагаад хэр мандсаныг Мөнх хааны үеийн Их монгол улсын газрын зурагтай Юан улсынхыг харьцуулж нэг харахад ойлгоно. 6. Халхад Занабазар, зүүн гарт Галдан. Хоёулаа л буддизмын их мэргэд. Үр дүнд нь нэг нь Манжаас амь гуйж, нөгөө нь нутаггүй болж амь насаа өөрөө тэвчив. Золиосонд нь манжийн албат болоод л дууссан. 7. Шарын шашин Богд ламын ивээл доор мандаж, бид бүгд буддист болов оо. Өвөрлөгч Тэнгис ван манжаас өмгөөлж байлдахад 6 түмэн цэргийг халхын хоёр хан зовлонгүй гаргаж байв. 250 жил өнгөрч шарын шашинд автсан Монголчууд Ховдыг чөлөөлөх байлдаанд цэргээ цуглуулаад цуглуулаад хүрээнд 1000 хүрсэнгүй. Арай гэж Чингээс салаад удалгүй автономит болж, удсан ч үгүй бүр Сю жанжинд тусгаар тогтнолоо тавиад туусан. Яаж 1921 болж, ардын засаг мандав аа? Төвдөөс шашин залаад мандсан төр хаа байна? Юун манийг жаргаах, төвдийг өөрийг нь идчихээд байна.

    Зочин, 2015-09-16 23:23:54, 150.129.143.36Хариу бичих

  30. Үнэн хэлж

    Зочин, 2015-09-17 17:15:34, 202.131.225.197

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Манайх тэр найчүн сахиусаа буцааж олж ирж байж сэхэх учиртай байж магад.

    Зочин, 2017-01-10 01:44:53, 49.0.206.186Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: