А.Баатархуяг

А.Баатархуяг, О.Магнай нарын Төвдөд аялсан тэмдэглэл-4

Нийтэлсэн: 2015-09-15 09:31:46

Поталаг нүүрэн талаас нь бүгд харсан. Шүдэнзнээс эхлээд зурагт хуудаст хүртэл нүүрэн талаас нь авсан зураг л байдаг. Уулын хөндийн онцгой жижиг уулын оройд барьсан ордон-цайз. Ер нь бол нүсэр эд дээ. Соронзонгомбо хаан эхэлж бариад, түүнээс хойш Төвдийн төрийн эрхийг баригчид 1500 жилийн турш өргөтгөсөн гэхээр ямар зүг байх вэ?

Хамгийн сүүлийн өргөтгөлийг XIV Далай лам барьсан. Потала ордон гурван өнгөтэй. Цагаан нь Соронзонгомбо хааны барьсан хэсэг, улаан нь тавдугаар Далай ламын өргөтгөл, шар нь XIV Далай ламын өргөтгөл. Шар өнгө урдаасаа харагдахгүй, араасаа харагдах авч ордонтойгоо харьцуулбал тун өчүүхэн дээ.

Ордны баруун талын хаалгаар талбай руу оруулна. Цагдаагийн хэсэг онгоцны буудалд орох гэж буй мэт шалгах ёстой, гэвч цагдаа нар нь айхтар нарийн шалгахгүй, тэгсгээд харж зогсоод оруулчихаж байна. Эрт ирсэн тул тэр хавиар жаал сэлгүүцэж, дэлгүүрээс нь ганц хайрцаг тамхи авлаа. Цагдаа залуус найрсаг загнаж, сүүдрэвчиндээ суулгаж, залуучууд нь босч сандлаа найр тавьж өглөө. Монголоос яваагаа хэлтэл, ер нь хэлэх ч юу байх вэ?, юм асуувал толгой сэгсрээд “Зунго хуа тянбудэн” гэхэд л англиар хаанахын вэ? гэж асуудаг. Монголоос гэвэл шууд ойлгоно. Өвөрлөгч үү? гэж асуух ч үгүй, хэрэв өвөрлөгч бол хятадаар ярина биз дээ?

Тэд “Манай энэ монгол хүн” гэж нэг бүсгүйгээ заав. “Монгол хэл мэдэх үү?” гэж монголоор асуувал толгой сэгсэрч байна. “Хөх нуурын монгол уу?” гэвэл “Үгүй, бүр Өвөрмонголоос ирсэн” гэлээ. Ордон нээгдсэн тул бид явлаа. Нар зөв гороолох маягаар тойроод цайзын зүүн хаалгаар дотогш оров.

Хэрмэн дотроос ордны ар тал сайхан харагдах юм. Эрт цагт Төвдүүд шат хийж мэддэггүй байсан бололтой, чулуу шигтгэсэн огцом өгсүүр, өргөөшөө дөрөв таван метр замаар аахилан өгсөв. Ордон хэдэн ч давхар юм бүү мэд цонхоор нь тоолбол лав 11 байна, гэтэл уулын эгцдүү налууг түшүүлж барьсан тул цонхгүй доод хэсэг нь л дөрөв таван давхар байшингийн хэр юм. Дээш гарсан шат нь уулын хормойд барьсан гурван давхар байшингийн дээгүүр, дөрвөн давхар байшин шиг өндөрт сүлжилдэж байна. Яг европ стандартаар “цэгцтэй” байшин шиг давхрыг нь тооцох гээд болсонгүй, байр сав, шат нь холилдоод нэг бол өөр өөр байшин зэрэгцсэн мэт, нэг бол нэг л ордон мэт, хэцүү юм. Поталагийн ордны хамгийн өндөр нь уулынхаа оройгоос дээш ассан байна, манай Зайсангийн хийморийн овооны хэр өндөр дээр гол ордон байна гээд төсөөлбөл дөхөх байх. Нүүрэн талаасаа ар тал нь илүү олон шаттай. Шатны хашлага нь өөрөө хэрэм шиг, нимгэн газраа хоёр төө гаран зарим газраа хоёр гурван метр зузаан юм. Хэрэм рүү гарах чулуун шатууд харагдана. Хэрмийн дээр гарч үзвэл гадагш буудах, харвах хэвтээ конус хэлбэртэй шагайварууд ирийсэн байх нь хамгаалалтын зориулалттай цэргийн цайз мэт санагдана.

Потала бас л нүсэр “байгууламж” юм аа. Францын хааны ордон, Авсри-Унгарын хааны ордонг үзэж байсан багцаалдаад үзэхэд дутах юм ер үгүй. Сайхан засмал тэгш хана, маягтай чимэглэл энэ тэр байхгүй л дээ. Том том чулууг шавраар барьцалдуулж өрсөн, гэхдээ өнгө шавар хийгээгүй бол ямар байх вэ? тийм гээд бод доо. Тэрийгээ зузаан шохойгоор шохойдчихсон, уулын нугачаа, гуу жалга, судагт зохируулан нөмөрч барьсан асар өндөр, асар том барилга гэж төсөөлөх ёстой. Энэ нүсэр том ордонг жил бүрийн 10 дугаар сард хааж байгаад заавал буддаг юм байна. Зөвхөн хэрмийг тойрч гороолоход лав хоёр километр гаруй урт, хэрмийн дор зайгүй хүрдтэй. Ямар их зардал вэ? гэтэл “Өө сүсэгтэн олон дийлэнхийг нь гаргадаг” гэлээ. Ордонг будах цаг болоход Төвдүүд бүгдээрээ сүүгээ бариад ирдэг, сүүнд шохойгоо уусгаад буддаг ажээ. Бас их тансаглал шүү, аайн? Их л том буян тул жил бүр будсаар л. Засаг нь зарлага гаргахдаа дуртайдаа биш иргэдийнхээ өргөлийн шахалтаар л буддаг бололтой.

Хуучны дорнын энэ ордны хананд камерийн болон цахилгаан, бас бус зориулалтын  кабель утас бэхэлсэн нь сонин харагдах юм. Сүүлийн үед хөрөнгө оруулж додомдсон нь илт, европ маягийн гишгүүртэй бетон шатуудыг огцом өгсүүр дээр барьжээ. Нэлээд өгсөж байтал өмнө жижгэвтэр талбай гарч ирэв. Төвд нь дээрээ Чандманийг дүрсэлсэн боржин чулуун “ялалтын багана” асчээ. 10 орчим метр өндөр энэ баганыг тусгаар тогтнолынхоо үед босгосон байх, хөөрхийс.

Түүнээс нэг шат дээш өгсөөд гоёмсог шүхэрт, нүсэр дааман хаалгаар дотогш орлоо. Жинхэнэ шалгалтыг энд хийж байна. Гал гаргах зүйл оруулахгүй, шингэн зүйл оруулахгүй. Хар хослолтой хар шил зүүсэн хамгаалагч залуус металл хайгчаар хүн бүрийг шалгаж, нэгжинэ. Их л дээрэнгүй шинжтэй. Намайг нэгжиж байсан нөхөр дөнгөж авсан тамхийг маань энгэрийн халааснаас суга татаад тавцан руу шидчихэв.  Уур дүрэлзээд явчихдаг юм. Явж очоод тамхиа шүүрч аваад “Яаж байгаа юм, чи” гэвэл ийм юмтай тулгарч байгаагүй бололтой гайхаад зогсчихов. Хөтөч сандарч гүйж ирээд “Ийм журамтай, та тайвшир” гэлээ. “Би ямар танай ордон дотор тамхи татах гэж байгаа биш, аваад гарна, наадах чинь албаар ингэж байна” гэвэл сэмхэн “Та нарыг хятад гэж бодоод байна, угаасаа Төвдүүд хятадуудад дургүй” гэлээ.

Бид хэчнээн хөх ч Төвдүүдээс арай “гилээн”, гэхдээ хятадуудаас арай “гилгэр” л дээ. Хөтөчдөө “Хятадууд нь Төвд гээд, Төвдүүд нь хятад гээд, бид тэгээд танай энд яах ёстой юм” гээд орос, англи хольж хараасанд хоёр ч хамгаалагч дөхөж ирээд нэг нь хятадаар юу ч юм хашгирав. Хөтөч даруй бидний дундуур орж, монголоос яваа хүмүүс, тэгээд ингэж “галзуурч” байгаа юм гэх маягтай юм хэллээ. Хамгаалагчид гайгүй болж, “Та тамхиа орхиод ор, угаасаа бүгд л тэгдэг” гэж хэлээд “Гар утсаа ч далд хийнэ үү, зураг авахыг хориглодог юм шүү” гэж англиар зөвлөөд эргэв. Би ч тайвширч тамхиа хар ууттай сав руу шидээд нөгөө хамгаалагчийн хажуугаар гарахдаа “Уучлаарай” гэвэл толгой дохин инээмсэглэж байна.

Шатаар өгсөж явахдаа өөрөөсөө их л ичив. Юун ч ойворгон, түргэн зантай юм гэж. Монгол монгол гэх, 40 хүрчихээд намба тавьтир суухгүй. Ахиж л ийм ааш гаргаж болохгүй гэж өөртөө чандлан тушаав. Магнай, “Өвөө маань: Хүн хүний муухай аашаас айхгүй ээ, сайхан аашаас л айна гэдэг байж билээ” гэв. Тойруугаар намайг л зэмлэж байгаа хэрэг. Их л ухаантай үг сонстов. Бас “Өндөр газар байснаас зүрх савлаад ...” гэх мэт өөрийгөө зөвтгөх бодол орж ирж байна. Ер нь буруугаа өөр “обьектив, субьектив хүчин зүйлээс”  хайх нь төлөвшөөгүй хүний л зан, яасан ч байсан би өөрөө л буруутай.

Ийн бодож толгойгоо унжуулж явсан намайг хараад хөтөч маань жаахан санаа зовсон уу, “Та гайгүй юу?” гэж асууж байна, би ч чадахаараа инээмсэглэж “Зүгээр зүгээр, эвгүй юм боллоо, уучлаарай, тусласанд баярлалаа” л гэлээ.

Англиар ”жаахан эвгүй” гэж монгол маягаар яаж хэлдэг билээ? Орос хэл сурлаа, хоолныхоо хэлтэй болоод ирлээ гэсэн нөхрөөс Ринчин гуай “Тийм бол хүүхээ атга гурил, чимх давс гэхийг оросоор юу гэдэг юм?” гэж асуудаг шиг. Манай монголчууд өөрийн гэмийг “жаахан, өчүүхэн, тиймэрхүү” гэх мэтээр тодорхойлж, бусдын гэмийг “нэн их, асар хүнд хязгааргүй” гэх мэтээр тодорхойлдог юм болов уу ч гэж бодогдох. Гэвч өөрийн гэмийг монголчууддаа нялзаах бүр тэнэг хэрэг л. “Гэм урдаа гэмшил нь хойноо”, “гэмт хүн гилбэлзэнэ” гэдэг л энэ байхгүй юу. Би л монгол хүн шиг түвшин, намбатай байж чадсангүй дээ...

Ер нь Төвд, Хятадуудын харилцаа хүйтэн болох нь алхам тутамд анзаарагддаг. Манай Төвд хөтөч, хятад жолооч хоёр хүртэл тараамж муутай. Болж л өгвөл нэгнээ чадчих гээд байдаг улс. Ж.Нэргүй ахын өгсөн номд “Кафаров: Монгол, хятад хүмүүс таарамж муутай, дунд нь би хохирчих гээд байх юм” гэж бичсэн нь санаанд оров. Төвд хүн бүрийн цээжинд нэг бодол бий, түүнийгээ илэрхийлэх боломжгүй тул яльтай яльгүй юм бүхэн дээр түүнийгээ гаргадаг, харин хятадууд нь түүнийг нь мэддэг тул болгоомжилдог бололтой юм.

Потала ордонд Төвдийн өөртөө засах орны аюулаас хамгаалах байгууллага, бас хятадаас томилсон засаг захиргаа байрладаг ажээ. Дээр нь тогтворгүй бүс нутаг учраас хатуу чанд хяналттай. Шатаар өгссөөр нэгэн өндөр цамхагийн хаалгаар ортол бас нэгэн талбай угтав. Энэ талбай үлгэрлэвэл Төвдийн төв талбай байж л дээ. Потала дотроо бүтэн хот гэсний учир энэ. Гэхдээ их өргөн биш ээ, ойролцоогоор манайхны хашааны газрын хэмжээтэй.

Тэр талбайд жил бүр цуглаж сар шинэ (шинэ жил гэсэн, би ингэж ойлгосон) тэмдэглэдэг ажээ. Одоо энгийн үед талбай тойрсон сүүдрэвчин дор зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг. Лангуу тойрч явсаар нэгэн хөгшний зарж буй барааг сонирхов. Гоёмсог найман тахилын хээтэй бяцхан уутанд арц хүж тэргүүтэн хийсэн найман өнгийн түлхүүрийн оосор зарж байна. Нэг нь 20 юань, багцаар нь 160 юаниар авав. Бас ногоон оюу эрх дөрвийг, цагаан, улаан өнгийн маанийн үсэгтэй хуван эрхи дөрвийг эрх авлаа. Эндээс өөр юу ч авах билээ, аваад явахад авсаарханы дээр хүнд өгөх юм, Поталагаас авсан гэвэл бас л үнэ цэнэтэй. Басхүү бидний ярьдаг “хуванцар” гэдэг үг энэ “хув” гэдэг үгнээс үүдэлтэй юм байна гэсэн санаа орж ирэв. Хуванцар гэдэг нь хувархуу, хув шиг гэсэн агуулгатай л даа. Шууд утгаараа “хув бишээ, төстөй” гэсэн үг. Магнай найзууддаа бэлэглэнэ гээд тоогоор нь бяцхан хүрд авлаа.

Сайхан зандан модоор хийсэн бугуйн эрхиний үнийг андуурч сонсоод дутуу мөнгө өгч балрав. 140 юань гэснийг 14 юань гээд ойлгочихож. Дорнын уламжлал ёсоор тооны арын “О”-ийг жижгээр бичдэгийг мөнгө чанга байх үеийн дэлгүүрийн үнэ аятай “.00” мөнгө гээд ойлгочихож. Үнийг бичихдээ гараар бичсэнгүй, машинаар цохиж, тэгийн дор зураас тавьжээ. Ер нь албан худалдаа гэсэн үг л дээ, илүү дутуу үнэ нэмсэн зүйлгүй болов уу. Хуучин бичигт  тооны арын тэгийг жижгээр бичдэгийг мэдсээр байж, соёлгүй гэдэг нь... Харин өнөө хөгшин гадныхан дандаа ингэж андуурдгийг мэддэг бололтой, тоосонгүй, миний андуурснаас арай том ширхэгтэй, торгон дотортой хавтгай хүрэн модон хайрцагтай эрхийг зааж “Хүү минь, энэ бол сайхан хийцтэй эрх шүү” 190-ээр ав гэлээ. Эрхи л сонирхоод байна гэж бодож л дээ. Хөтөч рүүгээ харвал үл мэдэг толгой сэгсэрч байна, наймаалцдаггүй гэсэн үг. Ер нь Төвдүүд Поталад ормогцоо үйл хөдлөлөө сүрхий хянадаг аж. Жаахан эргэлзэж байгаад болив, хаана ч зүүх билээ. Цаг ч тогтмол зүүж сураагүй хүн шүү дээ.  

Ингэж будилсаар нэг юм наймаагаа дуусгаж өндөр чулуун дуганын хаалгаар гол ордон руу алхан орлоо. Энэ бол гаднаас нь харагддаг хамгийн өндөр улаан өнгийн байшин шүү дээ. Үүдийг нь гаднаас нь сарлагийн хар хялгасаар нэхэж хийсэн, дундаа цагаан өлзий хээтэй, өргөн цагаан эмжээртэй хоёр хөшгөөр нэмж хаажээ.

Ордон бол нэг талаас хааны ордон, засаглал төвлөрсөн газар, нөгөө талаас цайз хэрмээр хүрээлсэн хот, дээр нь сүм хийд ажгуу. Давхар бүрт нь нэг нөгөөгөөсөө гайхамшигтай ур хийц, дэглэлт бүхий бурхан шүтээн, тахил тавиг, ном судрыг тавьжээ. Ихэнх нь нарийн хээтэй жааз бүхий шилэн хоргон дотор байгаа нь нэг талаас үзмэрийн хамгаалалт, нөгөө талаас шашин номын газар биш болсныг илтгэх мэт. Тэр бүрийг тоочихын аргагүй, ер нь хүн өөрөө очиж үзвэл ариусан гэгээрч сүйд болдоггүй юм гэхэд урлаг талаас нь бахдан баясах нь дамжиггүй ээ.

Тавдугаар давхарт Далай ламуудын зэсээр урласан гайхамшигтай нарийн хийц бүхий Шамбалыг дүрсэлсэн байгууламжийг үзэв. Санаж буйгаар тав, долоо, наймдугаар Далай лам урлуулжээ. Наймдугаар далай ламын урлуулсан Шамбалыг сар шинээр задлаж өөрөөр угсардаг байсан гэлцэнэ. Хамгийн нарийн хийцтэй Шамбалыг тэртээ цаана тавьсан тул нарийн үзэж чадсангүй, нүдний шилтэй ирдэг байж гэж харамсав. Бид зөвхөн жуулчилж юм үзэж нүд тайлах, даатгал эргэл мөргөл хийхээр зорилгоо хязгаарлаагүй, басхүү Шамбалын талаар хэрдээ таарсан “судалгаа” хийж яваа хоёр шүү дээ.

Их л нарийвчлан үзэхдээ цаг их баржээ. Огцом өгсүүр модон шатаар дээш өгссөөр хамгийн дээд давхарт гарав. Их өндөр настай хүн бол явалтгүй хэцүү юм байна даа гэлцэн амьсгаадсаар явлаа. Поталагийн хамгийн өндөрт бас багавтар талбай байдаг юм байна. Энэ талбайд Засгийн газар нь хуралддаг байжээ. Тэр талбайг тойруулан үргэлжилсэн сүүдрэвчтэй тагт бүхий хоёр давхар сайдуудын байр сууцууд байрлажээ. Сайдууд нь тавдугаар Далай ламаас хойш голджж лам нар байсан тул их олон өрөө цэлгэр сууцанд биш давчуухан жижиг өрөөнүүдэд суудаг байсан бололтой. Потала ордны улаан өнгөөр будсан хэсэг нь Тавдугаар далай ламын бариулсан хэсэг гэж өмнө бичсэн санагдана.

Түүний дээр дэрэвгэр орой бүхий тахилын сүм байна. Талбай дээр хар хослолтой дөрвөн хамгаалагч сууж, явж буй хүн бүрийн үйлдлийг хянамгай ажна. Магнай намайг явуулж, хоёр гарын эрхий долооврыг дөрвөлжлөн зураг авч буй дүр үзүүлтэл нэг хамгаалагч захирангуй хашгиран босоод дөхөж гүйв. За ахиад л... гэж бодтол намайг   өнгөрөөд буланд “селфидэж” байсан нөхрийг барьж авав. Чангаар зандарч, авсан зургаа даруй устга гэсээр устгуулж санаа нь амраад буцаж байна.

Далай ламуудын ажлын өрөө, гадаадын зочин хүлээн авах өрөө, мөргөлийн өрөө, цай зооглодог өргөө, унтлагын өрөө гээд бүгдийг үзэж сонирхлоо. Ялангуяа XIY Далай ламын өргөөг яг тэр чигээр нь хадгалсан байх юм. Энэ бүх эдлэл хэрэгсэл дундаа суувал Далай лам яг л тахисан бурхан шиг л харагдах нь дамжиггүй.

Тэндээс тахилын сүмд орвол хүмүүс бужигнаж байна. Энд гол шүтээн нь байдаг аж. Тэр бол нарийн хийцтэй, барагцаагаар дөрөв таван метр өндөр, эгнүүлэн тавьсан зэс суварган дотор оршоосон 5-13 дугаар далай ламуудын чандар, тэдний хойморт залсан Их зуу бурхан авай.  Лхасыг заримдаа Их зуу гэдэг нь энэ Буддаг хэлсэн хэрэг ажгуу.

Сүмийн дотор цахилгаан гэрэл үгүй, зулын гэрэлд тун чиг сүрлэг харагдана. Буддагийн өмнүүд модон хашлага татжээ. Том хонин тогооны хэрийн зэс цөгцөнд зул бадраажээ. Төвдүүд амандаа маань уншиж наманчлан залбирахын зэрэгцээ том шилэн сав, майонезийн саванд дүүртэл хийсэн шар тосноос халбагадан зулын цөгцөнд өргөнө.

Хятадууд өөрийн заншлаар хашлаганаас метр орчим хол зогсоод алга хавсран даатгаж харагдана. Тэд хадаг барин дараалалд зогсоод өмнөх хүнээ даатгаж дуусахыг тэвчээртэй хүлээх ба ээлжээ ирмэгц хашлаганы цаана буй хар хослолтой эрд урт шар хадаг сүсэг дүүрэн бариад нэг алхам хойшилж залбирна. Юунд ч ойртохгүй, юунд ч хүрэхгүй юм. Харин өнөөх “хар хувцастан” хадгийг өрөөсөн гараараа хайнгадуухан шүүрч аваад цааш чулуудчих юм. Төвдүүд савтай шар тос өргөхөд тун завгүй өрж тавих ажээ.

Монголчууд, үнэндээ Магнай бид хоёр л доо, “монгол ёсоор” багананд гар хүрч, хашлаганаас адис аваад наманчлан даатгав. Би Монголоос авч гарсан шар хадгаа монгол ёсоор дэлгэн бариад Хятад ба Төвд хүмүүст ялгавартай хандахыг анзаарсан тул хятадуудаас зайдуухан хашлаганд дөхөж очоод аль болох эелдэгээр, бас хэл мэдэхгүй тул алдаа гаргахаас сэргэмжлэн хөтөчөөр дамжуулан “Би монголоос яваа юм, Та энэ хадгийг бурхан багшид өргөж туслаач” гэж хүсэв. Хөтөч маань энэ удаад англиар бус Төвдөөр орчуулан хэллээ. Тэгтэл өнөөх хар хувцастан яаран алхаж ирээд хадгийг яг барьсан хэвээр авч шатаар дээшлэн бурхан багшийн өвдөг дээр нямбайлан тохож тавиад “Болов уу“ гэсэн байртай эргэж харсанд толгой дохин гараа наманчилж талархал илэрхийлэв. Төвд хамгаалагчдад төрсөн гомдол үүгээр тайлагдав.

Тэндээс доош бууж, Далай ламуудын сэрэг дүрүүдийн өмнүүр наманчлан өнгөрсөөр хоёул гуравдугаар далай ламын дүрийн өмнө очиж залбирч, хашлаганаас адис аваад Монголоо даатган залбирч, мөнгө өргөв. Хадаг тавих аргагүй ба шилэн хоргонд буй тул жааз ба шилний завсраар мөнгө хавчуулах л арга үлдсэн хэрэг. Ингэх учир нь гуравдугаар далай лам Сономжамц бол Түмэд Алтан ханы ач монгол хүн билээ. Гэхдээ далай ламуудын “яс үндсээр нь ялгасан нь үгүй”, би зургадугаар далай лам Цанъяанжамцад мөргөв. Энэ хүн авъяас билиг төгөлдөр, гайхамшигт яруу найрагч хүн байсан бөгөөд Далай ламын суудлаа орхин Монгол руу дутаан шингэсэн гэдэг юм.

Түүний “Янагийн дуулал” шүлгийн мөрүүд одоо ч цээжинд буй

            Ногоо цэцэг гандсан бол

            Ногоон зөгий уйлаад яах вэ?

            Ноттой сэтгэл суларсан бол

            Нойргүй хоноод би яах вэ? ...

Ц.Дамдинсүрэн гуайн түүвэрт энэ шүлгийн гайхамшигт орчуулга бий. Домогт өгүүлэхээр  тэрээр сахил санваараа зөрчин дурлаж, албаа өгөхийг элдвээр оролдсон ч хүлээн аваагүй гэдэг. Тэгсээр хайртай бүсгүйг нь бие давхар байхад нь хорлочихжээ. Далай лам хойд зүгт оргон зугтсанд Төвдүүд хорлогдсон бүсгүйн хэвлий дэхь үрийг гарган үзсэнд завилж суусан, магнайдаа чандманийн тэмдэгтэй байсан гэдэг.  Төвдөд аугаа хүн төрөх байж, нэгэнт ийм болсон нь Төвдийн мандал бадрал буурахын тэмдэг болжээ гэж ихэд харамссан байна. Тэгээд Далай ламыг хайсан ч олоогүй гэнэ. Халхаар дамжиж шашин туйлдаа хүртэл  дэлгэрснийг үзээд буцаж өмнө зүгт шашин дэлгэрүүлэхээр одсон гэдэг. Монгол аман домогт Цахар гэвш Лувсанчүлтэмийг түүний нууц хүү гэдэг. Цахар гэвшийн туурвил бүтээлүүд нь хязгаарын эрдэмт хуврагийн мэдэж чадахаас хэтийдсэн, зөвхөн Төвдөд л үздэг нууцсын номын оргилд хүрэх бүтээлүүд гэж үнэлэгддэг ажээ. Далай лам хүүдээ тэр бүхнийг нууцаар зааж өвлүүлсэн гэж үздэг ажээ.

Энэ намтар бол манай их гэгээрүүлэгч Л.Түдэв абугайн “Оройгүй сүм” алдаршсан романы үйл явдлын үндсэн шугам болсон байдаг. Дээр нь оройгүй мэргэдийг Төвдүүд нутгаасаа гаргадаггүй, зугтвал алчихдаг, өөрөөр хэлбэл нууцаа хадгалж байгаа юм байна л даа, Төвдийн энэ ёсыг барьж бичжээ. Сэнгээ гэвш (Сэра хийдийн хамба агсан) бас л ийм учраар Монголдоо очиж чадаагүй болов уу гэх адын бодол ч төрсөн. Дашрамд “Оройгүй сүм”-ийг англи, орос хэлээр орчуулж гаргавал нөгөө алдаршаад байгаа Дэн Брауны цуврал байтугай Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” ба И.Рерихийн судалгааны өгүүллүүдээс дутахгүй шуугиулах ном байгаа юм даа.

Долдугаар далай ламаар хошуудууд өөрийн хүнийг тодруулсан авч хорлож, Чин гүрнээс тодруулсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл VII Далай лам хоёр гэсэн үг. Үлгэрлэвээс өнөөгийн хоёр Банчин богдорхуу юм тэр үед болоод өнгөрчээ. Тэр ч байтугай I Далай лам өөрийгөө далай лам гэж мэдээгүй, цолыг “нэхэн” олгосон гэсэн үг, Монголчууд... Тиймээс Далай ламууд сүсэгтэн олны хардаг шиг “оройн дээд” шүтээн биш, өрнийхний харсан шиг цорын ганц “амилсан будда” биш, буурай орны ээдрээт цагийн төрийн тэргүүд. Бүгд бурханы амьдралаар амьдраагүй аж л. Бид “Төвдүүдээс боллоо” гэж их ярьдаг ч Төвдөөр яаж “тоглосноо” ярьдаг бил үү?

Түүнээс давхар доошлон элдэв ховрыг үзсээр бидний олонтаа харсан талын дааман хаалгаар ордноос гарав. Төвд хүн, Төвд мөргөлчин сүм хийддээ өөрийн чадлаар өргөл өргөхөөс бус сүм хийдээсээ “юм” авч гардаггүй ажээ. Авч буй нь даатгал, аврал гэж үздэг бололтой. Манайхан яадаг билээ, бурхандаа даатгачихаад өргөсөн мөнгөнийхөө хариуд рашаан, утлага авах гэж зүтгэлдэж, хүрэхгүй буюу удвал ламаа ч хараахаас сийхгүй хэцүү улс аа. Заавал нэг юм барьж гарч байж санаа амардаг, хачин шүү.

Гарсан талаас орчин үеийн Лхасын хөгжлийг өндөр дээрээс бүрнээ харж болох ажээ. Эргэл мөргөл хийсэн хөдөө нутгийн Төвдүүд ихэд сэтгэл хангалуун шатан дээр хөлөө жийн сууцгаана. Шатаар уруудсаар ордны хэрмийн хаалгаар дөнгөж гармагц гартаа элдэв шашны эд хэрэглэл барьсан хүүхнүүд шуугилдан ирж, худалдан авахыг шаардав.

“Үгүй үгүй, хятад хэл мэдэхгүй” гэж гараа савчсаар арай гэж тэднээс салав. Дөнгөж салтал хажууд хүрд барьсан үндэсний хуцвастай Төвд самган дөхөж ирээд нүдээрээ дохин зэвүүцэнгүй толгой сэжиж, эднээс юу ч битгий ав гэж байгаа бололтой Төвдөөр ямар нэг юм хэлэв. Хөтөчөө дуудан явах зуур юу гэснийг асуувал “Эдний дунд нэг ч Төвд хүн байхгүй, хятадууд л ийм бараа зардаг, шашингүй, мөнгө бодсон буруу номтноос юм аваад буян болохгүй” гэж байна гэлээ. Ер нь том, жижиг худалдааг хятадууд голдуу хийдэг ажээ.

Төв гудамж руу гарахын өмнөхөн хөтөч маань ямар нэг рекламны хуудас аваад цүнхэлчихэв. Их л хэрэгтэй юм байх гэж бодтол хожим тэр тасалбараар биднийг Төвд үндэсний урлагийн тоглолт бүхий оройн хоолонд аваачсан билээ.

Поталагаас гараад Жокан хийдийг зорилоо. Хотын өмнөд захыг эмжсэн замаар явлаа. Замын хоёр талын байшингуудын нэг давхраар электрон бараа, компьютерийн дэлгүүрүүд завсаргүй чигжжээ.

Жокан хийд бол Соронзонгомбо хааны үндэслэсэн хийд юм. Монголчууд Жоканд төдийлөн эргэл мөргөл хийж байсангүй. Учир нь шарын хийд биш. Тиймээс монголчууд сайн мэдэхгүй. Харин орчин үед жуулчдад “ач холбогдол өгөн” нээлттэй үзүүлдэг болжээ. Ингэх түүхэн шалтгаан хятадын Засгийн газарт байгаа нь энэ хийдэд Тангийн үед Хятадаас залсан бурхан багш байдаг. Жокан хийдийг Төвд буддизмын гол урсгалын алинд ч хамаатуулдаггүй. Төвдийн буддизм бол улаан малгайтны урсгалын Няма, Сахъяа, Кагю сургууль, шар малгайтны урсгалын Гэлэгва, Жонан сургууль, Бонгийн шашны хийдүүдээс бүрддэг. Төвдийн буддизмын тархалт нь Гималайн орон зайд Бутан, Балба, Энэтхэгийн хойд мужийн зарим нутаг, жишээ Ладак, Сикким, харин умардад Монгол (Хөх нуур, Шинжаан, Халимаг, Тува, Буриад) үндэстний тархан суусан нутаг юм.

Шарын жонан (jonang) сургууль бол Төвдийн гэхээсээ монгол буддизмын сургууль (школ) гэгддэг, өөрөөр хэлбэл шарын урсгал доторх Монгол дэг гэгдэн зөвшөөрөгджээ. Тэргүүн нь Жавзандамба хутагт, манай Базараагийн (ОУСХ-ийн судлаач, доктор Д.Базардорж) саяхан бичсэн өгүүлэлд дурдаад байдаг “Жавзандамбын шашин” гэдэг Төвдөд ийм нэртэй байх нь. Төвдийн шарын шашин хоёрхон сургуультайн нэг нь энэ. Гэлүгвагийн нэг урсгал гэж боддог байсан, гэтэл тусдаа школ гэгддэг юм байна. Тодруулбал шарын шашин бол гагц Гэлүгваг хэлж буй хэрэг биш, бас жонан урсгалыг хэлдэг. Далай лам ч зөвшөөрсөн бас өөрийн хүндтэй, Жавзандамба хутагтуудыг шүтээн болгосон хийдүүдтэй юм билээ. Гэхдээ энэ тун саяхны хэрэг явдал байж болзошгүй тул бас гүнзгийрүүлж судалбал зохих. Төвдөд бас нэг яриа байх нь “Галдан гэдэг хүн шарын дөрвөн хийдийн нэгний хамбаар бэлтгэгдэж байгаад сахилаа хаяж явсан тул тэр хийдийн хамбаар монгол хүн гаргахгүй гэдэг тангарагтай” гэнэ. Монгол, Төвдийн шашинд бас л зааг ялгаа гарч байгаа байх нь, шашин туйлдаа хүртэл хөгжөөд “акамат” буюу нэгжих шатандаа орж байна гэсэн үг үү?

Жокан хийдийн Монголтой холбогдох нь бас сонирхолтой. Монголчууд сүүлийн үед ихээр босгодог болсон “цагаан суварга” энэ хийдээс үүдэлтэй. Хийдийн бууринд нэгэн нуур байсанд Соронзонгомбо хаан ирж үзэхэд усанд нь “цагаан суварга” харагдсан домогтой. Тиймээс суварга босгох ажлыг яг эндээс эхлүүлжээ. Нуурыг хатааж, суурин дээр нь Жокан хийд барьсан байна. Хийдийн гол шүтээн нь хоёр “бурхан багш”.

Нэг нь Тан гүрний Тайзун хааны гүнж Вен Чений “инжинд” ирсэн, нөгөө нь Балбын хаанаас буулгасан Bhrikuti гүнжийн авчирсан будда юм. Жокан хийдийг илэрхий харж үздэг нь илт, сүмийн дээвэр ганжирийг тэр чигээр нь алтаар шаржээ.

Манайхны шүтдэг цагаан, ногоон дарь эх бол энэ хоёр хатан юм шүү дээ. Хаад хатдаа Дарь эх (Тара)-ийн хувилгаан болгох ёс эндээс эхтэй байж тун магадгүй, хүн хартай уулзаж, ном сөхөж, гүнзгийрүүлж судалсангүй, сонирхогчдод ийм боломж бий. Миний мэдэх өргөмжлөгдсөн цагаан дарь эх гурав байна. Он цагийн дарааллаар эхнийх нь Соронгомбо хааны Балба хатан, хоёр дахь нь Оросын II Екатерина хатан хаан (Герман гаралтай энэ хатны хөрөг канцлер А.Меркелийн өрөөний хананд залаатай байдаг гэж байгаа), гурав дахь нь манай Богд хааны хатан Дондогдулам. Екатеринаг мэдээж хаан нь өргөмжлөөгүй, манайхан л өргөсөн хэрэг. Таван өнгө, 21 дарь эхийг Төвдийн буддизмын бүх урсгал шүтдэг. Манайд бол Дулмаа, Долгор, Должин, Хорлоо нарын “аврагч эхүүд” хаа сайгүй л байгаа биз дээ?

Жокан хийдийн уншлагыг зогсоожээ, “үйлчилгээний” цөөн лам үлдээсэн нь музейн ажилтан болон хувирч байгаа бололтой. Тэд бурхан тахилыг тоос тортогийг арчиж, зул хүж сэргээж, мөргөлчдөд дэг журам сахиулж, өргөл барьцыг зохицуулж байна. Хийдийн гол шүтээд жижиг жижиг “өрөөнд” байх ба хаалгыг нь урт гинжээр хэрэн торложээ. Мөргөл үйлдэх цаг болохоор лам ирж цоожийг нь онгойлгож оруулах юм. Өрөө бүр хоёр хатавчиндаа сахиулсан догшидтой, дагалдах бурхадтай, хоймортоо гол шүтээнээ байрлуулсан нь тус бүр нэгэн дуган мэт. Бүгд шүтээнээс илүүтэй үнэт үзмэр тул наагуур нь шилэн хорго хийжээ. Бид бүгдийг гүйцээх гэсэнгүй ээ, онгорхойд нь орж үзээд, хаалттайг нь алгасаад явав.  Анзаарагдсан нь ийм өрөөний яг босгоны наадтай шалан дээр хас дүрсэлсэн байх юм. Гишгичихэж түвдэлгүй, энэ ямар учиртай вэ? гэж асуувал тайлбарлагч “Хас бол аливааг зөв үйлд оруулахын бэлгэдэл. Ямар ч муу үйл хасаар засагдан зөвтдөг гэж Төвдөд үздэг, тиймээс хасаар дамжин үйлээ тэгшилдэг учиртай” гэлээ. Хасын хажуугаар үсрээд орвол гайхаж байгаа бололтой инээмсэглэж байна. Төвдүүд гишгэлээд орчих юм.

Үдийн 14 цагт Жоканд авчирсан нь бас учиртай аж. Яг энэ цагт хийдийн гол шүтээн Балбаас залсан бурхан багшид хүмүүсийг мөргүүлдэг юм байна. Өндөрт зассан тусгай өрөөнд залсан байх ба үүдэнд нь хүрэхдээ хүртэл шатаар өгсөж зүтгэх хэрэг гарав. Гурван метр гаруй өндөр, завилж суусан бурхан багшийн дүр ажээ. Энд харин жинхнээсээ шахцалдан оочирлолоо доо. Төвдүүд шар тосоо, хятадууд шар хадгаа барьчихаж. Бид энд мөргөл даатгал хийнэ гэж тооцсонгүй ээ, бас ийм ховор шүтээн байдаг ч гэж мэдсэнгүй. Тэгээд гар хоосон даатгалтай биш хэдэн юань өргөөд гарлаа.

Бурхан багшийн зүүн дор хөндий гонзгой чулуу байна, тэр нүхээр сонсвол хийдийн бууринд байсан нуурын усны цалгилах чимээ сонсогддог гэсэн тул чихээ наан чагнавч юу ч сонсогдсонгүй. Хажуугаар нь тэр хүмүүсийн дуу шуугианыг ээ... Чулууны ойролцоо Соронзонгомбо хаан ба хатдын зэс шуумал байна. Нэг цагаан дарь эх, нөгөө нь ногоон дарь эх, харин Төвд хатан нь ямар гавъяатай юм бол гэвэл “Хүү төрүүлж өгсөн” гэв. Хааны угсаа дарь эхээс үнэтэй? Төвд хатан бон (Төвдийн бөөгийн шажин) шажинтай байсан учраас Жоканыг бон шашны хийдэд ч хамаатуулж үзэх тал бий гэнэ.

Нар зөв тойрч явсаар Тангийн гүнжийн авчирсан бурхан багшийг үзэв. Өндрөөрөө метр хэрийн сайхан хийцтэй багашаархан суумал бурхан байна. Төвдүүд л тэгсэн байх, Балбын гүнжийнхийг гол шүтээн болгочихоод Тангийн гүнжийнхийг зүүн урд хатавчинд залж, Хятадынх болохоор тоохгүй байна гэж бодтол бас тийм биш аж. Хятадын соёлын хувьсгалын үеэр сүм хийдийг нураан тонож байхад энэ бурхныг авахаар ирсэн улаан хамгаалагчдын нүдэн дээр ханандаа шингэчихсэн ба хожим Жокан хийдийг сэргээхэд буцаад гараад ирсэн гэлцэж их сүслэх ажээ.

Аль ч хийдэд ороход ялангуяа Потала ордон дотор эртний өндөр таазтай том дуганы хана ба танхимыг тусгаарлах хана болгож  олон мянган баринтагтай судар өрж тавьсан байдаг. Уншдаг уу? гэвэл шаардлагатай бол уншдаг, гэхдээ шүншиг болоод байж байдаг гэхийг бодвол Төвдийн сүм хийдүүдийн аравнай айхтар бололтой дог оо.

Тийм ханын араар тойрч дуганыг төвд гарч ирвэл гол шүтээний хоёр талын олон эгнээ лам нарын суудал дээр лам дээлийг орхимжоор нь ороогоод завилж суугаад ном уншиж буй хэлбэрт оруулан өрж тавьсан нь нүднээ тусав. Нэгэнт уншлага тасарсан тул ингэж л домнохоос өөр аргагүй болжээ.

Хийдээс гарч өмнөх талбайд хүрвэл мөргөлчид өнөө их арц гангаа шавар зууханд шатааж тэр гэхийн тэмдэггүй утаа май болж байна. Энд харин өнөө сунаж мөргөсөөр гороо хийдэг мөргөлчинг анх үзэв. Ноорхой эр өвдгөө хамгаалж, зузаан арьсан хормогч зүүжээ. Нуруундаа манай дунд сургуулийн охидын үүрдэг хүүхэлдэйн усан дагины зурагтай, хир даг болсон ягаан цүнх үүрчихэж. Сунаж мөргөхдөө амар болгож хоёр гарын алганд тоосго шиг зузаан төмөр уяжээ. Хөндий эсэхийг бүү мэт, орой дээрээ наманчлан залбираад гараа тулан сунаж мөргөхөд тэр гялтганасан төмөр чулуун зам дээр чарга мэт хангинан гулсана... Түүнээс Төвд хаа сайгүй мөргөлчин гуйлгачин чихсэн, зураг авах гэхээр айж зугтдаг, бөөстэй үстэй дээлтнүүдийн орон биш юм аа.

Хөтөч маань үдээс хойш завтай тул дэлгүүрээр оръё гээд дагуулан явлаа. Жокан хийдийн орчим жуулчдад зориулсан худалдаа төвлөрдгийг цувралын эхнийхэд бичсэн. Нэгэн дэлгүүрээр орж нүдэнд туссан сайхан хийцтэй цагаан суварга байсныг авлаа. Ахиж нэгийг авахаар хайсан авч байсангүй. Сайны ерөөлөөр ганц надад таарчээ гэж дотроо бэлгэшээв.

Тэндээсээ жинхэнэ Төвд хоол амсаж үзье гэсэн бидний хүсэлтээр яг хийдийн талбайн дэргэдэх Лхасын хамгийн олон жуулчин төвлөрдөг ресторанд оров. Төвд хуушуур хоёр хоёрыг авлаа, махыг нь машиндчихсан, баахан амтлагч хийчихсэн, шөлгүй аргуу байна. Дув дугуй хэлбэртэй, тойруулж чимхдэг тул зах нь зузаан тул үлдээхээс аргагүй юм. Дараа нь Төвд бууз захилаа. Гурил нь зузаан гэж тоймгүй, шүдэнд наалдаад байх юм. Монгол бууз гурил нь нимгэн, мах нь өөхтэй, дотроо шөлтэй байдаг юм гэвэл айлууд бас тэгж хийдэг, энэ нийтийн хоолны газар болохоор ингэж байгаа юм гэж Дулмаа тайлбарлав. Тэгэхээр нь шарсан банш захилаа. Нөгөө буузыг чинь шараад аваад ирж байна. Хоёр хоёроос илүү явдаггүй дээ. Дүрж идэх дүрлэг захисан ч дөрвөн өөр амтлагч авсан тул цөхрөөд болив.

Эцэст нь цуйван идэхээр шийдэж, захилаа. Гэтэл өнөөх хятад амттай амтлагчаар амталж, бэлэн хоолных шиг нарийхан хятад гоймонгоор гурилыг нь орлуулсан тул бас л явсангүй дээ. Өөхний бараа ч үгүй, нимгэн хавтгай хэрчсэн сарлагийн хар мах горойгоод явах юм биш. Нүүдэлчид учраас хоолны нэр төрөл адил, харин яаж нэрлэдгийг нь мартжээ. Ямар боловч монголын тийм хоолтой адил иймэрхүү хоол гэхээр яаж ийгээд л гаргаж ирээд байх юм аа. Амтлагч нь нэг л төрөл, карри шиг тосонд багсарсан улаан өнгөтэй халуун амтлагч авчрах ба түүгээр ямар ч хоол даруулсан Энэтхэг хоол л амтагдаад болох юм биш ээ. Төвд хоол нэртэй, хятад маягаар амталсан, дагалдах амтлагч нь энэтхэг хоол гэхээр ямар санагдана вэ? Та төсөөлөөд үз дээ. Сарлагийн сайхан шаргал өөхтэй хавирга чанаад ир гэлтэй биш, аягүй бол шөл захивал хятад шөл авчирах нь байна гээд зогслоо. Цадах нь цадлаа, зүгээр.

Ер нь хоолны амтлагчаар юу хэрэглэж байгаагаас ямар үндэстний нөлөөнд байгааг харж болдог гэнэ шүү. Кетчуп их хэрэглэж байвал Америк, венегар их хэрэглэж байвал Англи, жан их хэрэглэж байвал Хятад хоолны нөлөө их гэсэн үг. Эцэст нь Энэтхэг амтлагч өгөөд байгаа нь хоолны хувьд Хятадаас хамааралгүйгээ харуулах л санаа бололтой гэж таав. Олон хоол амсаад тавиад байсанд таалагдсангүй гэж санаа зовсон бололтой хөтөч маань “Танайх ямар амтлагч хэрэглэдэг вэ?” гэж асууж байна. Манай мах амтлагч шаарддаггүй юм аа, хонь маань өөрөө өөрийгөө амталчихдаг тул бид амтлагч багатай хоол иддэг гэж хошигнов. Энэ үгийг би ч хэлээд байгаа юм биш Конрад Аденауэрийн сангийн төлөөлөгч байсан Прооль гуай “Чингис хаан мишээж байна” номдоо “Монгол малын маханд амтлагч хийх ямар ч шаардлагагүй, угаасаа маш сайхан амттай тул монголд амтлагч гэсэн ойлголт байхгүй ажээ” гэж бичсэнийг л дамжуулж буй нь тэр. Зүгээр амттай, сонирхолтой байна гээд зөөгчид нь талархаад босов.

Манай “Модерн номадс” үндэснийхээ хоолыг “модернизацичлах” тал дээр их юм хийжээ, гадны жуулчин ирээд монгол хоол идье гээд эндэх шиг байвал ахиж монгол хоол идэхгүй, очоод монгол хоол битгий идээрэй гэж бусаддаа захина. Оросууд соц үед “Монголд хорхог гэдэг хоол битгий идээрэй дэлбэрдэг юм” гэж захисан гэдэг шиг. Үнэндээ жуулчид байтугай бид өөрсдөө “Номадсын хоолонд” орчихсон улс шүү дээ. Жуулчлалыг хөгжүүлэхэд хоолны соёл их хэрэгтэй юм байна гэж “дүгнээд” гарцгаалаа.

Маргааш өглөө амжуулаад Бэрээвэн хийд, Найчүн сүм үзье, үдээс хойш хөдөлнө, тиймээс Та хоёр амарсан нь дээр гэж хөтөч маань зөвлөв. Хоёул буудал ойрхон тул хүнд хоолоо шингээж алхая гэж ярилцаад “жолооч яав?” гэсэнд аль хэзээний явчихсан гэлээ. Тэр хятад жолооч ер нь зан муутай, хөөрхий хөтөчийн аргыг бардаг нь анзаарагдаж л байсан юм. Аятайхан хүн байсан бол яг хөтөч шигээ хоолонд урих л байсан яваг цаашаа гэж бодов. Хөтөч жаахан санаа зовсон байртай, маргааш таксигаар явна 50 юань бэлдээрэй гэв.

“Яагаад?” гэсэнд жолоочийн Лхаст үйлчлэх гэрээ дууссан, Бэрээвэн, Найчүний сүм үзэх хөтөлбөрт тусаагүй, би өөрөө мэдэж үзүүлж байгаа юм гэлээ. Талархаад, болтугай гээд салах ёс хийв. Замд өнөө айхтар хоолны амт амтагдаад болохгүй тул хоёул аяга кофе ууя, басхүү үзээгүй гудамжаар явъя гэж зам хазайгаад Лхасын “Time square”-т орчихов. Том дэлгэцтэй байшин нь л намхан болохоос яах аргагүй мөөн. Түүгээр нэвт өнгөрөөд кофе шопт орлоо. Кофе чанахыг хүлээх зуур нэгэн дунд хэр насны гуйлгачин орж ирээд мөнгө гуйсанд өгсөнгүй.  

Орой  хэвтэнгээ өдрийн аяллаа дүгнэж, Магнай явсан хийд, бурхадын талаар нет ухаж олсон мэдээллээ орос, англиас орчуулж, миний ярьсантай тулгаж, нэгтгэн буруу зөвийг ярилцан тархиндаа баринтаглав.

Тэр зуур “Бурхан буяны сүсэг шалгадаг л гэдэг, саяын тэр гуйлгачинг шалгалтаар явуулж дээ” гэвэл “Бие хаа эрүүл саруул, залуу хүн гуйлга гуйх ёсгүй биз дээ” гэж Магнай хэлж байна. Тийм ч биз, үгүй ч биз гэлцээд маргааш ядарсан хүнд өглөг өгнө өө гэлцээд унтав...

 

А.Баатархуяг

50 сэтгэгдэл харуулж байна        

  1. Сайхан байна

    Зочин, 2015-09-15 09:53:52, 202.179.20.114Хариу бичих

  2. ... Монгол нэртэй , Монгол хэлээр ярьдаг Хятад цустай Хужаанууд , … Монголчууд биш гэдгээ өөрсдөө хэлдэг . ... Эрх мэдэлд учиргүй дурлагч , тархи нь хоосон , шунал нь дэндсэн этгээдүүд болох , ... АН , МҮАН бүхлээрээ , МАХН ын зарим хэсэг нь , МАН ын цөөн тооны хэсэг нь багтах хужаанууд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо удирдлагаар , Монголыг өөрийн угсаа нэгтэй Хятадуудын харьяанд оруулахаар уран үгээр урхидан , бусармаг бузар хэргээ далдуур үйлдэн зүтгэж , ... Монгол Улсын тусгаар тогтнолыг бусниулах бузар төлөвлөгөөгөө шат дараалан идэвхтэйгээр хэрэгжүүлж байгаа нь хэдийн нууц биш болж , Монголчууд ойлгоод , сэрэмжлээд эхэлсэн . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.

    Zorig, 2015-09-15 10:22:14, 49.0.204.66

    Бурхан минь энэ Зоригийн өвчнийг эдгээж хайрла. Энд хуримтлагдсан буяны үрээр Зориг эдгэх болтугай.

    Зочин, 2015-09-15 11:25:44, 202.21.112.202

    Өө, ямар заваарсан 2 шаахай вэ? Хосоороо явалдаад байхдаа яах вэ дээ?

    Зочин, 2015-09-15 16:47:49, 49.0.162.1

    Таны нэр:

    Тайлбар:

  3. … Худлыг үнэн болгож хуурамчийг сайн болгодог дэндүү муухай цагийг Монголчууд бид нар туулж байна даа . 2008 - 7 - 1 нд Mонголын Tөрийн эсрэг ард олныг турхирсан этгээдүүд Tөрийн нэрээр тангарагтаа үнэнч зүтгэсэн шударга нэгнийг хэлмэгдүүлэээд сууж байхад гэмт хэрэгтнүүд шуналтангууд дэээрэмчингүүд авилгачингууд хууль бусаар хоймор өөд өгсөх нь арга ч үгүй юм даа. Жаахан бяцхан охиныг хүчирхийлээд дараа нь алсан этгээд өршөөгдөөд удахгүй шагналын тавцан дээр гарч Тэмүүжин түүний гэрч гэгддэг Төмөрхүягтай нь бас генерал агсан Даштайгаа хамт зогсоод ардчилсан хужаа Ц Элбэгдоржын баатар цолоор шагнуулаад зогсож байх нь холгүй цөвүүн цаг мөн дөө . Ороо нь ороогоороо жороо нь жороогоороо . Урвагчид бие биенээ сайн ойлгож нөхөрлөх юм даа . Гэхдээ зангилагын цагт Түгжил шиг араас нь хутгалаад бие биенээ устгаад дуусна биз. … 2011 oн.

    Zorig, 2015-09-15 10:23:05, 49.0.204.66Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ... Хорон муу сэтгэлтэй, атгаг санаат Ардчилсан хужаанууд хэтэрхий эрт баярлаж байна даа. ... Монголчууд Хятадтай ойртоод ямар байдалд амьдрах хэрэгтэй болдогыг биеэрээ туулж , сэтгэлээрээ мэдэрсэн ардчилалын гэх тодотголтой 20 гаран жилийг өнгөрүүллээ. Байгаль орчин нь харийн шуналтангуудын гарт талхлагдан сүйтгэгдэж, идэх хоол , уух ус нь хордуулагдаж , хүний наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй Хятадын элдэв бүтээгдхүүнээр зах зээл дүүрч, шударга ёс адлагдан , эх орончид үзэн ядагддаг энэ цаг үеийг социализмийн сайхан сэтгэлтэй , гэнэн Монголчууд туулан өнгөрч байгаа болохоор харыг цагаанаас , харанхуйг гэрэлтэйгээс ялгадаг болж хал үзэж , хашир суусан Монголчууд болон хувирсан . Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү. ... ??? . Удахгүй Монголчуудын нар дахин шинээр мандаж , Ардчилсан хужаа нарын мөхлийн цаг эхэлнэ гэсэн үг. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...

    Zorig, 2015-09-15 10:23:28, 49.0.204.66Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ... Чоно борооноор гэдэг шиг Хятадууд , ардчилсан хужаа луйварчид урвагчид өөрсдийн Ардчилсан хужаа Хууль бус Төр нь нурж унахаас өмнө амжиж аль ч төрлийн татваргүйгээр , ямар ч хараа хяналтгүйгээр Монголын ард түмний баялгийг ахиухан хэмжээгээр хулгайлж авахаар улангасан дайр цгааж байнa. ... Хан Тэнгэрийн шударга шүүхийн өмнө , хулгайлж , луйвардаж дээрэмдэж авсан бүхнээ 7 дахин нугалж төлөх болно гэдгээ мэдэхгүй тэд ихэд бардам байвч , Тамд хаягдан тэндэээ орилж чарлан байхдаа буруу гараар олсoн хөрөнгө бүхэн нь дээрээс нь бяц дарах аймшигт хадан уул мэт байх болно гэдгийг ойлгох болно. Гэвч ... ардчилсан хужаа луйварчид урвагчид хийсэн бузар муу гэмт хэргийнхээ төлөөсийн улмаас халуун Тамд хаягдсан тэд Тамаас хэзээ ч гарч ирэхгүй. ... Юу тарина түүнийгээ хураана . ... Энэ бол МӨХӨЛ. !!! ...

    Zorig, 2015-09-15 10:24:06, 49.0.204.66Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Дарвайсан 2 нөхөр Дорно зүг аялсан юм биз дээ

    1234, 2015-09-15 10:25:52, 218.202.138.226Хариу бичих

  10. Чамайг бодвол яваадюм үзчих буян хураасан үзсэн харсан хураасан буянаа бусдад түгээх сэтгэлтэй сайн залуус юм. Чи бол жорлонд атирах өт мэт сайныг харан хорсч атирахаас өөр шидгүй амьтан бололтой. Хэрэв айдаггүй бол эднийг хараа, гэвч эргэл мөргөлийн буян бусдад хүртээхгүй гэсэн муу сэтгэлтнийг мөргөсөн бурхадын хамгаалагч догшид гэсгээдэг номтой юм даа. Тиймээс Их зуу хүрсэн бадарчинг элдэвлэдэггүй заавал хооллож ундлаад ядаж сан тавиулж буянаас нь хүртээд хоцордог байсан юм эрт үед. Буян хүртэх хувьгүй урьдын үйлийн үрээр хожмын тамыг даллагч та нар хөөрхий хөөрхий.

    Зочин, 2015-09-15 11:23:24, 202.21.112.202

    za 2-oo naaguur chin xyyxen shuuxan ni yamar ynetei nuguu ajildaa xir sain yum be bicheerei yamar xanshtai bna nerelxelgyi bicheerei yamar abgai nar chin orood unshaad l bv gej...er ulsuud neg tybd xyyxen nuxsan tuxaigaa sonirxuulbal zygeer l bna shyy...haha

    Зочин, 2015-09-15 15:50:18, 122.201.28.8

    Сурийг узуулэгч сурхий мэдэмхий чаралбаа ба шуу юун догшид шийтгэх тэнэг малаа монгол улсыг маань идэж бухэл бутэн эх орон ард тумнээр минь тоглоод сайхан эх орныг минь дампууруулаад дуусах гэж ба энэ улсуудыг тэр догшин юмнуудаараа шитгуулж огооч балай суржин сэлэм тогмод шиг хун гуйа чи л харин бусдыг айлган сурдуулж шарын шашинаар гул барж бусдыг айлгдаг 19 зууны улдэгдэл хятадын гар хол вэ тэгэж яарвал шарын шашин монголын уугуул ч биш манжийн хааны явуулгаар монгол газар шинээр ууссэн юм шуу хэдэн монголыг тувдэд авиачаад л толгойг олгой болтол уугаагад л гун итгэл бишрэлтэй гунзгий гипнозинд оруул итгэл унэмшилийн гун бат ангалд оруулаад буцаагаад л монголд нь явуулж малжуулах бодолтой адил ламжуулсан юм энтхэгт бурхан багшийн сургаал ном гэж уусээд л тэндээ сум дуган болоод сум дугандаа богс боор заль мэх бусдыг луйвар дээрэм есон шидийн юм болоод л тэндээс хоогдоод тувдэд ирж бага сага ид шид узуулээд харанхуй мунхагыг далимдуулаад тэнд хучээ авмар болоод хядадын доор орсон одоо 3 дахь удаагаа монголд хогжих юм бол монгол улс мохох болно энийг хэн хусээд бгаа юм бэ

    Зочин, 2015-09-20 16:13:54, 150.129.140.10

    Таны нэр:

    Тайлбар:

  11. ... Дэлхий дэх олон улс орныг хөлдөө чирч , харанхуйн ангал руу хийсгэх Дэлхийн эдийн засгийн нуралтын зүтгүүр болно гэвэл илүү үнэнд ойрхон сонсогдох болно. ... Хар Хятадын эдийн засагтай хэн хамгийн их холбогдсон байна , тэдний хувьд сүйрэл болох болно. !!! ... Мэдээж энэ нь манай Улсыг тойроод өнгөрөхгүй , дайраад гарах учраас үүнд Монголын Төр , Монголын ард түмэн бэлэн байх ёстой. ... Тэнгэр бараантаж цаанаасаа бүрзийгээд , ан амьтан тарж зугтаад эхэ лвэл ямар нэг аймшигт гамшиг болох гэж байгаагийн дохио болж өгдөг гэдгийг хашир өвгөчүүл анддагггүй юм . ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.

    Zorig, 2015-09-15 10:27:19, 49.0.204.66Хариу бичих

  12. Буддизм бол монголын уламжилалт шашин шутлэг биш шуу дээ зугээр хэдэн том толгойтой лам нарт амьд явж. Байхад нь юм мэдэхгуй мунхаг улс урд нь сохорч суугаад л моргоод унаад дагаж гуйгээд л эд хоронгоо оргол буяхн гэж огоод бдаг нь сайхан бдаг юм тэгээд дараа нь багш шавь нэртэй баахан хзарц барлаг болгоод зарцалж суугаад монгоо саагаад л сууж бдаг нэр алдарт дуртай ийм л хэдэн хухвь хувсгалын хэдэн хийд толгойлсон хэдэн будуун суваг мунхаг мунаг хэдэн. Гэвш цолтой ламтай бид гаднхы лам нэртэй сувдаг шуналтай баян лам нарын утсан хшуухэлдэй болсон гадаад лам багштай тэд нар нь монгол лам шавдаа ббаахан дутуу мэдлэг зааж огдог зарц шавь ламтай хмонгол. Улс хоорхий ба да

    Зочин, 2015-09-15 17:25:07, 103.26.193.143

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Mongol hunii meddegiig Mongol hun tailbarlan Mongol hunii nudend haragdtal bichjee

    ajil, 2015-09-15 10:27:22, 112.72.13.73Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ер нь буруугаа өөр “обьектив, субьектив хүчин зүйлээс” хайх нь төлөвшөөгүй хүний л зан, яасан ч байсан би өөрөө л буруутай.

    Зочин, 2015-09-15 10:37:48, 202.72.245.46Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Ikh sonirkholtoi bailaa.Ta khoyor ikh medlegtei zaluus yum bayarlalaa.

    buyan, 2015-09-15 10:50:13, 73.176.16.150Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Өнгөтөөр бичжээ

    Зочин, 2015-09-15 11:54:17, 122.201.21.217Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Umnuh temdegleliig ni haanaas unshih uu yvmaar sanagdchihlaa

    Зочин, 2015-09-15 12:51:01, 150.129.140.80Хариу бичих

  22. Гарчгийг нь бичээд Гүүглдээд хайчих аа хө. Ардаа 4 гэж байгаа бол өмнөө гурав байгаа гэсэн үг. Төвдөд аялсан тэмдэглэл гээд...

    Зочин, 2015-09-15 13:07:44, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Saihan bichjee

    Nice, 2015-09-15 13:20:28, 120.23.59.210Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. хар пиджактай 2 муу шар хувалзын түүх л байна..

    Кора, 2015-09-15 13:52:55, 202.131.225.197Хариу бичих

  26. Чи нэрээ кобра болгоод өөрчилчих барууны тэжээвэр ээ. Сүртэй санагдышт. Монголоор наж могой.

    Зочин, 2015-09-15 14:15:18, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  27. BAYARLLAA SAIHAN BICHSEN BNA. DAHIAD BICHEEREI.

    MONGOL, 2015-09-15 14:44:47, 50.183.28.3Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Өө, ямар заваарсан 2 шаахай вэ? Хосоороо явалдаад байдаа яах вэ дээ?

    Зочин, 2015-09-15 16:47:25, 49.0.162.1Хариу бичих

  30. Чамд ингээд юм үзээд ирэхийн заяа ч байхгүй л дээ. Атаархаж үхлээ юу муу өт. Ядаж шаахайгаа тэврээд явган аяллаар Богд уулыг гороолчих чи.

    Зочин, 2015-09-25 12:22:10, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

  31. munharsan uhruud heden zuunii tursh baidgaa barij hariin gazriig shutej tenuuchilne. teneguudiin gazriig zorih hun baitugai nohoi baihgui. gants mongonii orlogogui

    unshigch, 2015-09-15 16:52:42, 92.107.173.170Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Baruun etgeeded aylsan temdeglel,Tansan lam,michin bagsh 2n ulger shig?2oyunlag zaluus shuu.

    Зочин, 2015-09-15 17:18:56, 112.72.13.0Хариу бичих

  34. Оюунлаг, бас гоомой.

    Зочин, 2015-09-15 17:26:52, 49.0.162.1

    Таны нэр:

    Тайлбар:

  35. unexeer muxar susegtee jumaa xunii garaar xiisen shabar dursnuuded mцrgццd baixdaa yaaxab dee ted nar yamar yarix bish, sonsox bish.... unexeer emgenel jum daa.

    Зочин, 2015-09-15 19:23:37, 84.135.172.130Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Araggui sain niitlelch uma baatarhuyag saihan bichsen zurag video horigloson gazar ongotoor bichje uzsen met. Magnai ta 2 mongoliin shine ueiin uhaalag bolovsroltoi zaluusiin neg itgel naidvar huleesen humuus shu

    Зочин, 2015-09-15 22:33:43, 211.237.122.142Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Аялалын тэмдэглэл нэрээр "шашин" -гээчийг "тер дор данстай" 2 нехер "ухуулаад" байна уу, мен "Тевдийн Тэмдэглэл" (Баабар) -д хариу барьж байгаа ч юм шиг?! "Учир шалтгаан" гэж байх шvv дээ?!

    Зочин, 2015-09-15 23:18:06, 97.83.173.42Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. "Терийн хар" xvмvvc элдэв шашинг элдэв замаар суртчилгаа хийхээ хэзээ болих вээ?!

    Зочин, 2015-09-16 00:28:17, 24.240.116.146Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Sain baitsgaana uu? Hehehe, humuun gedeg amitan ooriin enduug, tashaag, ajdaag, madagiig "bi ooroo gargalaa gej", -unendee nadaas uusel garaltai aash avir aranshin gedgee medseer atal-, hun gegdehiin oyu uhaanaar "manias bolloo" hemeeheesee uritaad buruug, zoruug busdaas, orooloos erelhiilj haidag ni gagts Mongolchuudad l zonhilj baigaad badag yum ed bishee. Hun torolhtondoo oroh ni buu hel oirtoj shagaigaagui, havitaa ch ugui bui baigaa humuun torolton buriin iltgedeg avir aash bogood ene ni humuun ta hen baihaas, tuhailbal, erdemten doovtor, es bol malchin, tarialnch, ih deed surguulid yavsan ugui eseh, gadaad dotoodgui yavan hersen, nom ih unshij unshlaga ihtei, unshlaga saitai, orool busdiin hel usiig hed hedeer ni meddeg gehchlen esen busiin olon olon zuiliin idtei baih erdoo ch hamaaralgui agaad uchir holdogdolgui bolchih, yavdal yumdaa. Humuun chamaig HUN TOROLHTOND ORUULJ ALIVAAG DALDAAS NI IL BOLGON TANIN MEDEHIIN SURGAALI, SURGAMJ, TAVITARIIG TENGERLEG OYU UHAANAAR SHUUJ TUNGAAN TERTEE CHANDAD JIN DARAH ALT, TSATSRAH GEGEEREL, BADRAH ILCH GEREL BOLGOGCH HUN TOROLHTON OVOG DEEDSUUDEE GEJ. BAHARHMAAR CH, SURDMEER CH, HAIRLAMAAR CH SUR SULD MINI YUMDAA. MONGOLCHUUD, HELEH GEED BUI ENEHUU NURSHSANG MINI "HUN BOLH BAGAASAA, HULEG BOLOH UNAGASAA" GEED BARIN TAVIN HELEED ULDEECHIHSEN BAIH. Baatarhuyagaa, uzsen harsniihaa soning duulgaj buid gyalailaa, oort chin. Mon. "sonin.mn" ta buhen mini saitdaa tavij buid talarhlaa ilerhiileh iluudehgui bolvuu hemeen sanagdah. hehehe.

    YUM-UZ, 2015-09-16 00:31:27, 216.240.90.212Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Аялалын тэмдэглэл нэрээр "шашин" -гээчийг "тер дор данстай" 2 нехер "ухуулаад" байна уу, мен "Тевдийн Тэмдэглэл" (Баабар) -д хариу барьж байгаа ч юм шиг?! "Учир шалтгаан" гэж байх шvv дээ?!

    Зочин, 2015-09-16 00:38:31, 97.83.173.42Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Эхлээд ..." Богд тодорсон уу", дараа нь "Тевдийн тэмдэглэл" , дагаад "Тевдед аялсан тэмдэглэл" - ээр "реакцийг" нь харж буй хэрэг?! "Аялал" нэрээр тийнхvv санаа оноогоо илэрхийлэх нь шижиг ажиг бага дагуулах?! Тэгээд ч "хагас шашинтан" гэж байгаа байх аа?!

    Зочин, 2015-09-16 00:38:38, 97.83.173.42Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. " Богд тодорсон уу" - гаар Базардорж гэх эрхэм тун "зальжин" санаа оноогоо нэлээн нээлттэй илэрхийлж бусдын (олон нийтийн) реакцийг харсан. Харин ч "Тевдийн тэмдэглэл" тун дажгvй мэдээлэлийг яг цагаа олж нийтэд егев дее?!

    Зочин, 2015-09-16 00:39:47, 97.83.173.42Хариу бичих

  50. 1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм. Үүнийг алдарт найрагч Кипплинг “Их тоглоом” гэж нэрлэсэн. Англичууд ч колонио арагш Афганистанаар өргөтгөхөөр дайн хийж байв. Төвдийн тэргүүн XIII Далай лам нь Оросын тагнуул Агваан Доржиевын нөлөөнд их оржээ. Энэ тохиолдолд Ян Хазбэндийн цэрэг Лхаст орсон нь нэгдүгээр Төвдийн Бирм, Энэтхэгтэй залгах хилийг тодорхой болгох, хоёрдугаарт Оросын нөлөөнд орох нь аюултайг ойлгуулах, гуравдугаарт хэрэв Далай лам зөвшөөрөх юм бол Англи улс Төвдийг хамгаалалтандаа авах гэсэн даалгавартай аж. Харин Далай лам нь Агваан Доржиевийн ятгалгаар Санкт Петрбург орж Оросын хаанаас тусламж гуйхаар умар тийш зугтаан Монголд хүрээд иржээ. Газар нутгаа Энэтхэгийн далай хүртэл тэлэх оросуудын санаархал ХХ зууны турш санааны мухарт нь байсаар ирсэн. 1940 онд Молотов Гитлертэй уулзан ирээдүйн дэлхийг хуваахдаа СССР-ийн мэдэлд Энэтхэгийн далай хүртэл авахаар тохирч байв. 1979 онд Афганистанд цэргээ оруулдаг нь коммунизмыг өргөтгөх гэхээсээ Зөвлөлтийн эзэнт гүрнийг Энэтхэгийн хойг руу тэлэх гэсэн алсын зорилготой. Шинэ Оросын гадаад бодлогын салхич шувуун Жироновский “Орос цэрэг Энэтхэгийн далайн бүлээн усанд гутлаа угаах тухай” шуугиант ном бичиж байсан нь гэнэн тэнэглэл биш, биелж болох алсын төлөвлөгөө юм. Тэрээр сүүлийн хорин жилийн турш Оросын ирээдүйн гадаад бодлогыг урьдчилан тааж (төлөвлөж) явсаар ирсэн. Далай ламыг Хүрээнд ирэхэд нь Богд түүнийг тосоогүйгээр үл барам ерөөс уулзсангүй. Тэр хоёрыг сүсэгтний өргөл барьц булаацалдсан, эсвэл бүр эсрэгээр сэм уулзалдсан гэх мэтийн таамаглал байдаг нь үнэндээ гэнэн тайлбар юм. Үүнээс өмнө Богдоос шанзав Бадамдоржийг Орос руу илгээн Манж Чин гүрнээс салахад нь туслаач гэсэн бичиг шийтгэсэн байв. Монголчууд хэдэн зуун жил үргэлжилсэн Төвдийн оюун санааны дарангуйллаас салах гэж оролдох болжээ. Иймээс “Умрын бурханы шашин” гэсэн нэр томъёо гаргаж “Миний сургаал ирээдүйд умраас умарт түгэх болно” гэсэн Буддагийн үгийг ишлэх нь их болсон. Хожим Ерөнхий сайд Бадамдорж Чэнь И-тэй 64 зүйлт хэлэлцээр байгуулахдаа “Умрын Бурханы шашин” гэдгээ ихэд онцолж, Төвдөөс үл хамаарсан шашны тусдаа төвлөрөл буй болгох, түүний удирдагч нь Төвдөөс биш Халхаас тодрох, Жавзандамбын дараагийн дүр нь Далай лам, Банчинбогдын дараа эрэмблэгдэх ёсыг халж бүр салангидаар Умрын Бурханы шашины толгойлогч байх гэдгийг хэлэлцээрт тусгахаар чармайж байв. Богд хаан нас барсны дараа Монголын шашны мяндагтнууд IX Богдыг одоогийн Сэлэнгэ аймгаас тодруулж байлаа. Ийм л шатгаанаар 1904 онд VIII Богд нь XIII Далай ламыг хүлээж аваагүй бололтой. Үл хүндлэгдсэн Далай ламыг Халхын чинван Ханддорж нутагтаа залан Вангийн хүрээнд өвөлжүүлжээ. Далай ламыгаа хордуулж алах гэсэн хэсэг төвдийн хэрэг илчлэгдэж Ханддорж тэдний хатуу шийтгэсэн байна. Үүнд өсөрхсөн төвдүүд Ханддоржийн Бээжинд байх хүүг хууран хааны ордонд зөвшөөрөлгүйгээр дагуулж орон хууль зөрчүүлчихээд ордныхонд зааж өгөн цаазаар авахуулжээ.

    Тевдийн Тэмдэглэл (Баабар), 2015-09-16 00:56:49, 24.240.116.146

    1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласан авч үүнийг нь хэн ч хүлээн зөвшөөрсөнгүй. Харин 1913 онд Төвдийн төлөөлөгчид өөрсдийнхөө тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхээр ирсэн тул хоёр орон харилцан хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээа. Чин улсын харъяанд байсан энэ хоёр үндэстний цаашид тусгаар тогтнолоо олох болон хүлээн зөвшөөрүүлэх тэмцэл нь шал өөр замаар явсан юм. Монголчууд Хятадын өөдөөс Монголыг булаацалдах Орос улсыг монголчууд хань татан сөргүүлэн тавьсан юм. Төвдүүд болохоор Хятадтай сөргөж чадахуйц англичуудаас зугтаажээ. Монголчууд өөрснөө зарласан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж гуч гаруй жил махран хөөцөлдсөн. Төвдүүд хаалгаа тас хаагаад ертөнцөөс тасарсан. Монголчууд дэлхийг шинээр хуваасан II дайнд ялагч гүрнүүдийн талд зогсон Японд хүртэл дайн зарласан. Харин төвдүүд Дэлхий шинээр хуваагдаж байгааг бараг сонсоо ч үгүй нүд чихээ таглан өнгөрөөсөн. Ялтын гэрээгээр монголчуудын өдий хүртэл явж ирсэн статус квог их гүрнүүд хүлээн зөвшөөрсний дүнд 1946 оны эхээр Хятад, Зөвлөлтийн аль алин нь Монгол улсын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 1952 онд Хятадын чөлөөлөх арми Лхаст орж ирэхэд Төвдийг хэн ч өмөөрөөгүй, учир нь дэлхийн шинэ дэг хуваагдлаар их гүрнүүүд долоон жилийн өмнө Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн гээд тохирчихсон байлаа. Энэхүү өнгөрсөн 59-иад жилийн турших XIII Далай ламын хөөрхийлөлтэй бодлогыг XIV Далай лам хожим нь ихэд харамсан дурсдаг аж. Хүчинд автсан XIV Далай лам “чөлөөлөгдсөн” Төвдийг төлөөлж бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хуралд дэд даргаар “сонгогдон” ажиллаж байсан. Гэвч тэснэ тэснэ гэхэд арай ч барахаа болиод 50-иад оны сүүлчээр Энэтхэг рүү дүрвэн зугтаж тэндээ Төвдийн орогнолын Засгийн газар байгуулж өөрөө тэргүүн нь болжээ. Төвдийн тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцэж дэлхий даяар асар их нэр хүндтэй болсон авч нэгэнт хуваагдсан ертөнцөд эх орондоо тусгаар орон зай гаргаж чадсангүй. Бодит байдалтай эвлэрсэн тэрээр 1988 онд Штутгардтад Төвд нь Хятадын автономит муж байхыг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийлээ. Ердөө жилийн дараа коммунизм сөнөнө гэж мэдсэнгүй. 1990 онд тэрээр коммунизмын дараах чөлөөт ардчилсан Монголд яаран ирж хоёр жилийн өмнөх Штутгардтын мэдэгдлээсээ татгалзаж байгаагаа зарлалаа. Төвдийн буддизм нь Төвд, Бутан, Энэтхэгийн Ладаг, Оросын Буриад, Тува, Халимагт шүтэгчидтэй, Харин энэ шашин тусгаар тогтносон Монголд 70 жил хориглогдож байгаад эргэж сэргэж байсан учир ийм мэдэгдлийг Улаанбаатарт зарлах нь улс төрийн хувьд маш ач холбогдолтой байсан бололтой. XIV Далай лам үүнээс өмнө Монголд ганц удаа л ирсэн юм. Зөвлөлтүүд Хятадын эсрэг үзэл суртлын өдөөн хатгалга хийж түүндээ Далай ламыг ашиглахын тулд Азийн буддистуудын энх тайвны байгууллага гэдгийг Улаанбаатарт байгуулуулжээ. 1979 онд энэ хуралдаа Далай ламыг урин оролцуулсан юм. Амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр гадагш нь үзэл суртал хийх гэж байгаад монголчуудын мартагдаж буй шүтлэгийг нь сэргээчих вий хэмээн болгоомжилсон намзасаг Далай ламын айлчлалыг НАХЯ-ны нарийн хяналтын дор явуулж, түүнийг сүсэгтнүүдтэй аль болох уулзуулахгүй байх дээр онцгой анхаарсан. Лам хувцас өмссөн нууц цагдаагийнхан болон тэдэнд элссэн туршуул лам нар Гандангаар нэг байлаа. Далай лам ч үүнийг ажигласан, хожим коммунист Монголд айлчилснаа хачирхан бичсэн байдаг. Далай лам Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзлэл байсан, тиймээс ч 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь энэ талаар Төвдийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн байсан юмсанж. Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч нь төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэрэгт байхдаа нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ. Энэтхэг, Хятад хоёр 1962 онд хилийн будлианаас болж байлдсан юм. Түүнээс хойш энэ хоёр орны харилцаа олон жилээр хөрсөн ба үүнийг нь ч зөвлөлтүүд Энэтхэгийн эрх баригч Конгресс намаар дамжуулан Хятадын эсрэг идэвхитэй ашиглаж байлаа. 1980-аад оны сүүлч гэхэд Хятадад Дэнгийн нээлттэй хаалганы бодлого ихэд амжилт олон энэ орон үсрэнгүй хөгжлийнхөө гарааг тавьлаа. Зэрэгцээд СССР-т коммунизмыг засварлан сайжруулах Горбачёвын перестройка шуугиулж гарах нь тэр. Энэтхэгт ч Конгресс намын олон жилийн эзэгнэл сулраад иржээ. Энэтхэг нь Хятадтай харилцаагаа сэргээх шаардлагатай болов. Энэ хоёр хүчирхэг хөршүүд эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтарч байж л дэлхийн зах зээлд гарч ирнэ. Түүнээс гадна Энэтхэгийг оросууд, дайсан нь болох Пакистаныг хятадууд “өмчлөөд” авчихсан энэ эвгүй байдлаас гарах шаардлагатай. Хятадтай сайжиръя гэсэн хүсэлд нь дүрвэж орж ирсэн 100 мянга гаруй төвдүүд, нутагт нь байгуулагдсан Төвдийн орогнолын Засгийн газар хамгийн том саад болж байв. Ардчилсан орны хувьд тэднийг хөөгөөд гаргаж чадахгүй. Дарамт болсон хоноц. Олон улсын байдал ийнхүү орвонгоороо өөрчлөгдөх өнгө ороод эхлэнгүүт энэтхэгчүүд Ладагийн төвд үндэстэн ренбүүчи гэгдэх шарын шашны лам хүнийг Монголд суух Элчин сайдаар томилон явуулав. Түүнийгээ Улаанбаатарт бүхэл бүтэн 13 жил байлгасан. Төвдийн Энэтхэг дахь орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх бэлтгэл ажлыг л мөнөөх ламаар хийлгэсэн хэрэг. 70 шахам жил шашнаа хориглуулж, буддизм байтугай ерөөс сүсэг бишрэлийн утга учрыг ч ойлгохоо больсон, эсвэл марксист шашны фанат мухар сүсэгтэн болсон ард түмэн ладагийн төвд ламыг хуйлран дагаж ардчилсан төрийн томчуудаас эхлээд жирийн мөргөлчид хүртэл шавь нь боллоо.

    Зочин, 2015-09-16 00:58:55, 24.240.116.146

    Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй. Канси. Энх-Амгалан хаан.

    Тевдийн Тэмдэглэл 2 (Баабар), 2015-09-16 01:01:44, 24.240.116.146

    Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв. Гадаад хэргийн яамнаас хатуу анхааруулсаар байтал уг консулын төлөөлөгч виз өгсөн нь ямар учиртайг бүү мэд. Бодвол хахуулиар бүтсэн байх. Ерэн оноос “дахин сэргэсэн” Монгол дахь төвдийн буддизм нь биенээ үл зөвшөөрсөн, харилцан дайсагнасан олон бүлэглэлд хуваарилагдан тус тусийн бие даасан сүмүүдэд хуваагджээ. Тэд нэгдсэн удирдлага хүсч байсан авч биенийгээ бол хэнийг ч зөвшөөрч чадахгүй байв. Чухам энэ үед Дарамсалагаас хойд дүр залран ирсэн хэрэг. Хойд дүр Хархоринд залран өөр дээрээ Монголын шинэ үеийн шашны мяндагтнуудыг цуглуулав. Өөр өөрийн бие даасан сүмтэй “хамба” нар тэнд дуудагдан очлоо. Монгол улс нь 1911 он хүртэл Манж Чин улсын вассал байснаа тусгаар тогтнолоо зарлаж төр шашныг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант теократ улс болсон юм. Үүнээс өмнөх бүх Жавзандамбууд эхлээд Халхын, дараа нь нийт Гадаад Монголын шашны тэргүүн гэгдэж байсан. Харин 1911 онд Жавзандамбын VIII дүрийг Монгол улсын хаанд өргөмжлөн төр шашныг хослон баригч болгожээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Гадаад Монголыг Оросын онцгой эрхтэй, Хятадын тусгай автономит болгон хувиргасан юм. 1921 онд Бодоогийн тангаргын гэрээгээр (Үндсэн хууль гэсэн үг) Үндсэн хуульт, хэмжээт эрхт хаант улс болон өөрчлөгдсөн. Харин Богд хаан 1924 онд өөд болоход Бүгд найрамдах засаглалтай улс болсон билээ. 1946 онд Хятад, ЗХУ хоёр Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараагаас бүгд найрамдах засаглал бүхий хүлээн зөвшөөрөгдсөн nation-state болсон юм. Жавзандамбын хойд дүр гэгдэх төвд лам маань өөрийгөө Богд хааны хойд дүр буюу шашныг төртэй нь хослон баригч гэж ойлгосон бололтой Дарамсала дахь Төвдийн орогнолын засгийн газрын үлгэрээр Хархоринд Монгол улсын засгийн газар эмхлэн байгуулав. 1921 онд Хүрээнд Жалханз хутагт Дамдинбазар, Маньдшир хутагт Цэрэндорж нарын толгойлсон хууль ёсны засгийн газар байсаар байтал Оросын Троицкосавск-т Чагдаржаваар толгойлуулсан орогнолын засгийн газрыг большевикууд давхардуулан байгуулж байсантай төстэй байдал үүсэх нь тэр. Улсын дээд хурал, Засгийн газар, таван яамыг байгуулж толгойлогч нараар нь сүм болгоны нэр бүхий “хамба” нарыг мань хойд дүр тохоон томилобой. Энд тодорхой нэрийг дурдах шаардлагагүй ч хэрэг гарвал хурлын процессийн албан бус дэлгэрэнгүй протокол хадгалагдан үлдсэн. Шинэ тодорсон хойд дүрийг орж ирснээс нь хоёр сарын дараа пэрсон нон грат өгөн хөөж гаргалаа. Түүнтэй зохих албаны хүмүүс уулзан хэн түүнийг тодруулсан, хэн зөвшөөрсөн тухай асуухад Зөвлөлтийн Гадаад яамны сайд Э.А. Шеварнадзе Монголд дараагийн Богд хаан тодрохыг зөвшөөрч өөрийг нь Далай лам Дэнзэнжамц албан ёсоор тодруулсан хэмээн нэгэн утгатай мэдэгдэл хийсэн юм. 1987 онд Шеварнадзе Монголд айлчилсан үеийн бүх протокол, бичиг баримтыг Монголын Гадаад харилцааны яамнаас эргүүлж нягтлан шалгасан боловч Төвдийн тухай, хэн нэгэн тодрох тухай ганц ч үг өгүүлбэр олдсонгүй. Айлчлалаар Монгол улсыг АНУ-тай дипломат харилцаа тогтооход Зөвлөлтийн зүгээс ямар нэг саад учруулахгүй гэсэн нь хамгийн олзуурхууштай амлалт байв. Монгол АНУ-ын хооронд харилцаа тогтоохыг Громыко гуч гаруй жилийн турш боогдуулсан юм. Ингэхээр Шеварнадзе хэзээ хэнтэй Монголын Богдын хойд дүр тодрохыг зөвшөөрсөн хэрэг вэ? Огт худлаагаасаа санаанаасаа зохиож хэлсэн байж болох ч энэ зэргийн боловсрол нимгэн хүн олон улсын харилцааны талаар ийм юм ярих хэмжээ дамжаатай биш болохоор эсвэл ийм худал үгийг хэн нэг нь зааж өгсөн байж болох. Эсхүл ийм бага зиндааны хүнтэй Шеварнадзе тоож уулзаагүй нь лавтай тул уулзахуйц зиндааны нэгэнд үнэхээр ингэж зөвшөөрөл олгоо юу? Юутай ч Энэтхэгт буцаж очсон хойно нь түүнийг Монголд хэт дураараа дургилаа хэмээн Далай лам зэмэлсэн гэсэн яриа байдаг. Ийм цуу албаар тараасан ч байж болох. Далай лам Монголд нэлээд хэдэн удаа айлчиллаа. Тухай бүрд нь Хятадын Засгийн газраас эсэргүүцлийн ноот өгнө, тэр болгонд нь Монголын засгийн газар үүнд огт хамаагүй, гагцхүү сүсэгтнүүдийн хүсэлтээр сүм хийдийн урилгаар ирж байгаа юм гэсэн тайлбар өгнө. Сүүлдээ Далай ламын айлчлалыг Монголын улстөрийн хүчин дотоодын хямралаа янзлахын тулд ашигладаг болжээ. Тухайлбал 2004 оны эхээр сөрөг хүчний томоохон жагсаал Улаанбаатарын төв талбайд болохоор бэлтгэгдэж байв. Тэгэнгүүт тэр үеийн Ерөнхий сайд тухайн цагт Японд айдчилж явсан Далай ламыг гэнэт урьж чартэрийн онгоц явуулав. Далай лам ирүүт сөрөг хүчний жагсаал өөрийн эрхгүй зогсов. Ер нь Далай ламыг хаана ч айлчилсан хятадууд үргэлж дургүйцлаа албан ёсоор илэрхийлж байдаг. Ийм дургүйцал нь Монголын хувьд тун эмзэг зүйл. Түүний нэг удаагийн Монгол дахь айлчлалын үеэр Монгол-Хятадыг холбосон цорын ганц төмөр замын зангилааг долоо хоногоор “засварт” оруулж байв. Монголын бараа эргэлтийн дийлэнх хувь энэ замаар явдаг. Төвдийн шашны олон урсгалууд янз бүрийн юм хариуцсан тоо томшгүй олон бурхантай байдаг. Төсөөлбөл эртний Герегт Зевсээр толгойлуулсан олон бурхад янз бүрийн салбар хариуцаад явдаг шиг. Доржшүгдэн хэмээх нэгэн бурхан эд баялаг хариуцаж шүтэгчдээ хөрөнгө мөнгөөр тэтэгдэг гэх. Доржшүгдэнг монголчууд дээр үеэс бараг төрсөн цагаас нь ихэд шүтэн эд баялаг хүсдэг байжээ. Харин XIV Далай лам далаад оны үед Доржшүгдэнг муу зүгийн ландрам болохыг нь “илчилж” сүсэгтнүүдийг шүтэхийг тас хориглосон байна. Үүнээс болоод шарын шашныханд томоохон хагарал гарчээ. Далай лам барууныхныг ч, тэр дундаа монголчуудыг эд баялагт хэт автдаг хэрэглээний нийгэм болж байна гэж их шүүмжилдэг ба жинхэнэ буддизм нь эд баялаг гэхээсээ оюун санааны хувьд баян байх ёстой гэж сургадаг учир хүмүүсийг хэрэглээний шоохорхол руу илүүтэй татдаг Доржшүгдэнг үзэн ядах болжээ. Гэтэл алив эд баялагийг нэн эртнээс “дайны олз” гэж хардаг, хөдөлмөр заралгүйгээр хөрөнгөжих сонирхолтой нүүдэлчний сэтгэлгээт монголчуудын хувьд Доржшүгдэн нь нэн эрхэмлэн сүсэглэх “ихийг амлагч” шүтээн бөлгөө. Доржшүгдэн шүтэхээ зогсоогүй Гүрдаваа гэх хувилгаан Дарамсалагаас хөөгдөн Балбад амьдарч байгаад Монголыг нээлттэй болонгуут морилон ирснээр Монголд Доржшүгдэн дорхноо хүчээ авлаа.

    Тевдийн Тэмдэглэл 2 (Баабар), 2015-09-16 01:03:14, 24.240.116.146

    Гучаад оны үед улаан хувьсгалчдын нурааж сүйтгэн балгас болгосон Амарбаясгалантын хийдийг Гүрдаваа сэргээн босгожээ. Түүнийг Монголд ердөө найман мянган доллартой ирсэн гэдэг. Харин зөвхөн шүтсэнийх нь төлөө л дорхноо мөнгө олоод өгдөг буянтай Доржшүгдэнг сүсэглэгч нар дорхноо олшрон Гүрдавааг тойрон хүрээлж дэмжсэний хүчинд тэрээр эгшин зуур баяжин Улаанбаатарт бүхэл бүтэн хороолол хувьдаа бариулжээ. Доржшүгдэнг шүтээн болгосон төвдүүд ч цөөнгүй байдаг, тэдний Далай ламыг эсэргүүцсэн төв нь Швейцарьт төвлөрнө. Далай лам ч Дарамсалад эхлүүлсэн Доржшүгдэнгийн эсрэг аян дайнаа Монголд үргэлжлүүлэн өрөгжүүлэв. Нэг удаа Улаанбаатарт сүсэгтнүүдтэй уулзаж байхдаа “Энд Доржшүгдэн шүтдэг хүн байвал эрхтхэн эндээс зайлаарай” хэмээн шулуухан хөөж байв. Ашигтай буюу хэрэг болж магадгүй л гэж үзвэл юу л бол юу сүсэглэн дагадаг прагматик монголчууд марксизмаас өөр бусад бүх шашин хориглогдсон нийгэмд гурван үеэрээ амьдарсан болохоор шүгдэнгийн тухай ямар ч ойлголтгүй байснаа Гүрдаваа, Далай лам нарын хооронд хоёр фронт болон хуваагдаж, цаашлах тутмаа энэ нь гүнзгийрэх боллоо. Монголчууд прагматикаас гадна хэнээс ч үл хамаарсан бие даасан өөрийн довтой байх төрлөхийн араншинтай учир эв нэгдлээс илүүтэй хувийн дошин дээрээ эзэн байх сонирхолтой, үүнээс ч болдог уу хоорондоо эвдрэлцэх нь амархан. Уламжлалт гэгдэх шарын шашиныг (Уламжлалт гэх нь ч худлаа л даа, Шарын шашин Монголд их хожим буюу дөнгөж XVII зуунд орж ирсэн. Түүнээс өмнө бөө мөргөлт монголчууд заратустрагийн салбар болох манихизм, загалмайн шашны нэг урсгал болох нэсторианизмыг ч шүтдэг, хожим нь марксизмыг сүсэглэдэг байлаа.) дахин сэргэхдээ үндэсний эв нэгдлийг хангана гэж горьдож байсан нь талаар болж, харин ч хоорондоо хэрхэн эвдрэлцэн дайсагнадаг болохыг нүдээр харж биеэр амссан болохоор ёстой жинхэнэ уламжлалт араншин нь хөдлөн ялангуяа лам нарын хүрээнд бүлэглэл, фракц, зиндаанууд болж хуваагдан харилцан толхилцох болов. Үхснийх нь дараа хойд дүр дахин тодордог ёсыг аль XII зуунд төвдийн шашны улааны урсгалынхан бодож олжээ. Хожим буй болсон шарынхан энэ “сайхан” заншлыг өвлөн авч улам хөгжүүлсэн байна. Эхэндээ ихээхэн том мяндагтны хойд дүр дахин амилдаг байснаа Төвд, Монгол шиг буддизмыг дампууруулдаг бүдүүлэг газар энэ заншлыг улам түгээмэл болгон аль ч жалгын хамба үхэнгүүтээ төрөл төрөгсөдийнхөө хэн нэгнийд дахин дахин амилж төрөөд салахаа болин буг болох болсон юм. 1911 онд Халхад 13 тамгатай хувилгаан, 50 гаруй тамгагүй хутагт байжээ. Тамгатай гэдэг нь өөрийн газар нутагтай, тэндээ шавь гэгдэх өөрийн мэдлийн хамжлага боолтой, төрд татвар төлөхгүй эрхтэй гэсэн үг. Тамгагүйгийнх нь ялгаа нь өөрийн мэдлийн газар нутаггүй. Энэ дампуурлыг 1928 оны төрийн хуулиар цаазлан хориглож, хутагт хувилгаад дахин төрөхийг үл зөвшөөрөх болжээ. Хууль цуцлагдаагүй байсан учир хутагт тодруулж зүрхлэхгүй байсан авч Жавзандамбын IX дүр Төвдөд гэнэт амилангуут монголчууд зориг орон мөнөөх олон жилийн өмнө устаж алга болсон хутагт хувилгаадын хойд дүрийг уралдан тодруулах боллоо. Уг нь 1928 оны хуулийг одоо болтол хэн ч цуцлаагүй учир хуулийн үйлчлэл хэвээр л байгаа. Жалга болгонд тодрох хойд дүрүүдийг бусад нь хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж учир аль нэг нэр хүнд үүнийг нь баталгаажуулах ёстой. Тэр нь мэдээж Далай лам. Алтан мөнгөн аяга, идээ будаа өвөртөлсөн санаархагчид Дарамсала руу уралдан гүйж жалгын хойд дүрээ мөн хэмээн баталгаажуулахаар давхина, цаадах нь тун баяр хөөртэйгээр эхэлж ирснийх нь бичигт тамгаа дарж үсгээ зурна. Үүнээс болж бүлэглэл хоорондын зөрчил улам хурцдах болов. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт урьд Егүзэр хутагт амьдарч байжээ. 1930 онд улаан засагт буудуулсан түүний шатаагдсан сүмийн балгасыг нутгийн иргэд нийлэн сэргээж босгосны учир гол нь хойд дүрийг нь тодруулахаар нэгэн хүүхэд төлөвлөсөн байв. Гэтэл гэнэт Увсын хэдэн лам нар Егүзэр хутагтын хойд дүрийг нутгаасаа тодруулаад үүнээ Далай ламаар баталгаажуулчихсан, тамга тэмдэгтэй бичигтэй давхиж ирэх нь тэр. Мэдээж бөөн хэрүүл, бөөн зодоон. Энэ бол нэг л жишээ шүү. Монголын төрийн бодлого “зөөлөрсөн” 2010 онд Жавзандамбын IX дүр Монголд дахин заларч ирснээр барахгүй Монгол улсын иргэнээр бүртгүүлэв. Түрүүн ирж Монголын давхар засгийн газар байгуулж дөвчигнөж байснаа бодвол хавьгүй томоожсон тэрээр дараагийн дүрээ Монголд төрнө гэсэн баталгаа бичиг гаргаж өгөөд насан хутгийг олов. Одоо Х Богдыг өөрөөсөө тодруулахаар тэмцэх Монголын шарын шашны арав орчим бүлэглэлийн тэмцэл толхилцоон хэдийнээ эхэлчихсэн. Энэ нь цаашаа нэлээд хүнд зодоон болон өргөжих байх. Алалцана л даа. Бүлэглэлээсээ Богд тодруулах найдвар багатай хэсэг нь Хятадад тодорсон Банчин богдыг дагаж гүйх боллоо. “Нэгэнт Далай лам өөрийн хойд дүрийг тодруулахгүй гэж хэлсэн учир эртхэн Банчин богдоо дагая” хэмээн тэд албан ёсоор мэдэгдэж буй боловч гол сэдэл нь мөнгө, эд баялаг л даа. Учир нь Бээжинд хэдэн жилийн өмнө тодруулсан Банчин богдын хойд дүрийг Далай лам зөвшөөрөхгүй байгаа учир хятадууд өөрийн Банчинг нь дагах шарын зүтгэлтнүүд хайж байгаа юм. Дагах зүтгэлтэн, нэр нөлөөтөн олдвол “соёлын” гэх мэт гоё нэрээр өнгөлөн эд материалын “дэмжлэг” үзүүлж буй хэрэг. Гадны хөрөнгө мөнгөөр дотоодын шашны хэргийг мандуулж болохгүйг зүтгэлтнүүдэд учирлабал “Битгий хуцаж бай! Та нар намайг ингэлээ гээд яах юм бэ!” гэсэн байна. Үнэндээ ч яаж ч чадахгүй л дээ.

    Тевдийн Тэмдэглэл 2 (Баабар), 2015-09-16 01:04:42, 24.240.116.146

    <<Монголчуудын дотроос Халх овгийн хүмүүс бол хувирамтгай зантай, эд юмтай болоод болоод сэтгэл ханана гэж үгүй. Өчнөөн их бэлэг өгөөд байхад ч баярлана гэдгийг мэддэггүй. Хэн ч тэдний шуналыг бүрэн хангаж чадахгүй. Канси. Энх-Амгалан хаан.>>>энэ юу гэсэн үг вэ гэвэл Халх Монголчуудыг хахуульаар худалдаж авна гэж байхгүй!!!

    kkkk, 2015-09-16 01:58:03, 122.201.31.51

    Таны нэр:

    Тайлбар:

  51. Өмнө зүгт Тангад улс байгааг Өглөө болгон надад сануулж бай. Чингис хаан, Нууц товчоо

    Тевдийн Тэмдэглэл 3 (Баабар), 2015-09-16 00:45:10, 24.240.116.146Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Далайн төвшнөөс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцлана, уулчдын ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн. Химлайн ар тал дахь ийм өндөрт төвд хүн, сарлаг хоёр л амьдраад байдаг нь хачин. Өндөр уулсыг үүл давж чаддаггүй учир төвдийн өндөрлөг нэн хуурай, ургамал маш тарчиг. Төвдөд 15 сая сарлаг байдаг бол харьцуулахад мянган жилийн өмнө тэндээс авчирч нутагшуулсан Памир, Алтай, Соёон, Хангайн нуруун дахь нийт толгой нь ганц сая ч хүрдэггүй. Лхас хот 3 500 метрийн өндөрт, тэндээс холгүй дэлхийн хамгийн өндөрт орших Намцо нуур бараг таван мянган метрт, үүнээс ч дээш зургаан мянган метрт зарим малчин сарлагаа хариулаад явж байдаг гэсэн. Энэ хэцүү нөхцөлд хэдэн мянган жил амьдарсан төвд хүний тэсвэр хатуужлыг шүтмүй. Хүчилтөрөгч багатай орчинд хүн амьтны улаан бөөмийн тоо огцом өсөх ба үүнээс болж цус хэт өтгөрөн судсаар урсах нь удаашрана. Бидний хэдэн нөхөд өндрийг шууд мэдрэн толгой эргэх учир дөнгөж л мярайж хөдөлж байлаа. Огцом хөдөлгөөнөөс болж толгой эргэх төдийгүй шууд л хамраас цус гоожно. Агаар дутмаг орчинд тамхи татна гэж саналтгүй. Зочид буудалд ч, аяллын машинд ч хэвтрийн үхлүүт өвчтөн шиг хамар руугаа хүчилтөрөгчийн гуурс шургуулж явав. Тэнд гурван жил ажилласан хятад хүнээс энэ орчинд хэрхэн дассан тухай нь асуухад “Эхний гурван сар үхэхтэй шахсан, бараг л хэвтэрт байлаа, харин сүүлдээ дассан, гэхдээ төвд хүний хажууд дасаагүйтэй адил” гэж хуучлав. Үнэхээр ч төвдүүд гүйлдээд л, тамхи баагиулаад л сунаж мөргөөд л ер тоож байгаа шинж алга. Хятад улс 2000 оны эхээр олон тэрбумын өртөгтэй хурдны галт тэргийн төмөр замыг Төвдийн өндөрлөг рүү татжээ. Аялал жуулчлал хөгжин бөглүү нутгийн төвдүүдийн амьдрал богино хугацаанд эрс дээшлэв. Үүнтэй зэрэгцээд хагас нээлттэй болсон төвдүүдийн нүд нээгдсэн бололтой, Хятадын эсрэг бослого самуун дэгдэх болж, лам нар ээлж дараалан зулын гол болох боллоо. Иймээс Төвдийг дахин цоожилж, гадаадын хүмүүст хаалттай бүс болгов. Аялал жуулчлалыг дотоодынхондоо нээжээ. Хятадад ажилладаг гадаадынхан болон, гадаадын хүндэт зочдыг нарийн хяналтын дор Төвдөд очиж юм үзэхийг зөвшөөрнө. Жуулчдад үзүүлдэг гол юм нь урьд Төвдийн удирдлага байрлаж асан Ботала ордон, мөн Гандан, Сэра, Бэрээвэн гэсэн гурван том хийд, мөргөлийн газар болох Баруун Зуу юм. Уулан дээр барьсан тул урд талаасаа хоёр давхар нөгөө тал нь 13 давхар Ботала ордон XVII зуунд баригдсан ба эдүүгээ дэлхийн гайхамшигт уран барилгын нэгэнд тооцогддог. Хятадын Соёлын хувьсгалын үеэр улаан хамгаалагчид эл ордныг нураах гэж дайрч байсан ч Жоу Эньлай цэргээр хамгаалуулж байж бүтэн үлдээсэн гэдэг. Ботала ордон бол бараг л тэр чигээрээ алт гэсэн үг. Далай лам нарыг өөд болохоор нь алтан суврага босгодог уламжлалтай юм байна. VII Далай лам Галсанжамцын суврагыг босгоход бараг дөрвөн тонн цэвэр алт оржээ. Хамгийн бага алт орсон суврага нь XIII Далай ламынх ба түүнд ердөө найман зуухан кг алт орсон гэнэ. Тэнд алтан бурхан ёстой үй түмээрээ. Бусад сүмд буй бурханы хэлбэрт орсон алтыг нэмэх юм бол хэр баргийн улсын төв банкны нөөц үүнд хүрэхгүй байх. Төвд тусгаар тогтнох юм бол энэ их алтныхаа нөөцөн дээр дороо хөл дээрээ босох байхаа. Ботала ордны өөдөөс харсан асар том талбайг “Чөлөөлөтийн” гэж нэрлэнэ. 1952 онд Хятадын Чөлөөлөх арми Лхаст орж ирэн “чөлөөлсөнд” зориулсан юм байна. Энэ тухай илтгэсэн сүрлэг хөшөө ч байна. Хятадын далбаа асар өндөрт мандан, хажууд нь буутай торгон цэрэг номхон зогсоно. Ер нь Лхаст дүрэмт хувцастай, буутай, бодвол харуул биз цэргүүд элбэг үзэгдэх юм билээ. Энэ их алт мөнгө, эрдэний чулууг хаанаас цуглуулсан бэ гэж асуухад “халхын буян” гэж төвдүүд хариулах юм билээ. Лхас дахь Баруун Зууд монголчууд гурван зууны турш хамгийгаа ачин ирж мөргөдөг, даатгуулдаг байжээ. Монголоос Лхас орох мөргөлийн хоёр зам байдгийн нэгнийх нь замд Утай, нөгөөгийнхөд нь Гүмбэн хэмээх буяны өгөлгийг нь дундалдаг хоёр хот бий. Эдгээр нь мөн л “халхын буянаар” боссон. Чингис болон түүний удмынхан зууны турш бүхий л дэлхийгээс булаан авчирсан “дайны олз” хэмээх асар их баялагийг үр удам нь гурван зууны турш эргэл мөргөл, “амь даатгал”-д зориулан гадагш нь зөөчихсөн юм байна л даа. Ер нь монголчууд Лхас, Утай, Гүмбэн, Бээжин, Дарамсала, Эрээн, Астрахан гээд олон газар хөрөнгө оруулан босгож ирсэн ба одоо ч Улаан-Үд, Эрхүү хот болон Балбыг босгоход асар их хөрөнгө заран байдгийгаа өгч байгаа. Харин өөртөө хөрөнгө оруулахын тэвчдэггүй байсаар ирсэн, одоо ч гаднаас хөрөнгө орж ирнэ гэвэл нэг нүдээр үздэггүй хэвээр.

    Зочин, 2015-09-16 00:46:45, 24.240.116.146Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Монголын хөрөнгө гадагшаа хий дэмий урсаад байгааг ажигласан То ван XIX зууны дундуур одоогийн Дорнод аймагт томоохон эргэл мөргөлийн газар байгуулжээ. Тэрээр сүсэгтнүүдийг хол явж мөргөл хийж байхаар эндээ ойр тэр зан үйлээ үйлдэж бай хэмээн ихэд ятгажээ. Хэт олон ламтайг ч цөөлөх арга хэмжээ аван лам болохын тулд шалгалт авдаг болсон байна. Харин үүнд нь дургүйцсэн шар хувалзнууд бослого самуун гаргаж байсныг хожим МАХН-ын түүхэнд феодлын эсрэг тэмцсэн ядуу лам нарын бослого гэж тайлбарласан байдаг. Британника тольд Чингисийн үеийхнийг эс тооцвол хожмын Монголоос хоёрхон хүний намтар орсон байдгийн нэг нь эдийн засагч, шинэчлэгч хэмээн Тогтох ванг нэрлэсэн байдаг. Нөгөө нь математикч Мянгат л даа. Төвдөд буддын шашин VII зууны үед орж ирсэн гэж үздэг. Сажапа, нямапа, гармапа, гэлэгпа гээд олон урсгал дамжиж, мөн өөрсдийнх нь уугуул бон хэмээх бөөгийн мөргөлтэй холилдсоор төвдийн буддизм хэмээх ориг буддизмаас танигдахын аргагүй өөрчлөгдсөн цогц болон хөгжижээ. Урсгал болгон биендээ дургүй, биенээ үгүйсгэдгээр барахгүй ихэд дайсагналцана. XV зууны эхээр шинээр төрсөн Зонховын шарын урсгал түргэн зуур хүчирхэгжин тухайн цагт ноёлж асан улааны урсгалтай засгийн эрхийн төлөө тэмцэлдэх болов. III Далай лам Монголд айлчлан Алтан хантай уулзаж монголчуудыг шарын шашинд орохыг ятгахын зэрэгцээ улааныхантай үзэлцэж буй тэмцэлдээ дэмжлэг хүссэн байна. Ойрдуудтай зуун жил тэмцэлдсэн байнгын тулаан өрсөлдөөнд ядарсан, нас дээр гарсан Алтан хан “Шарын шашныг авбал ойрдыг дарахад хэрэг болох байх” хэмээн уг шашныг авахаар болж ирсэн айлчинд Далай лам хэмээх монгол цол олгожээ. Гэтэл тэр дор нь Ойрдын Зая Бандид Намхайжамц шарын шашинд оржээ. Алтан хан бөөтэй торгууль ярьж тэмцэж байсан бол Намхайжамц бөө нарыг бөөнөөр нь алж Ойрдод тэднийг үзэх мөргүй болгов. Нэгэнт шарынхан дайнч хүчирхэг монголчуудаас дэмжлэг аваад эхэлсэн тул тэдэнтэй засаг булаацалдаж буй улааны шашныхан зүүн монголчуудыг уруу татаж эхэллээ. Улааны шашин шарынхаас илүү хүчтэй хэмээн ухуулсаар Монголын сүүлчийн хаан Лигдэн, Халхын хун тайж цоохор Цогт нарыг өөртөө элсүүлэв. Ийнхүү Төвдийн шашны хоёр урсгалын тэмцэл нь монголчуудын хооронд томоохон дайн болон өргөжижээ. Ойрдчууд болон халхууд урагшаа мянган км явж Төвдийн өндөрлөгт очоод хоорондоо үхэх сэхэхээ үзэн тулалдав. Өнгөн дээрээ шашны урсгалыг хамгаалан тэмцэж буй мэт харагдавч үнэндээ төвдүүд Халх, Ойрдын зөрчлийг ашиглан хөөрөгдөж нэг урсгал нь нөгөөгөө дарж авсан юм. Цогт ялагдсанаар нийт Монголд шарын шашин үнэмлэхүй ноёлсон билээ. Эндээс эхлэн монголчууд байгаа болгоноо ачин Төвд рүү зөөх боллоо. Хэдий хэрийн их баялаг зөөж буйг хожим Оросын эрдэмтэн Владимирцов тооцож үзэхэд толгой эргэм тоо гарсан байдаг. Ойрдын Баатар хун тайж хүү Галдангаа Лхаст сургахаар явуулахдаа олон тэмээ алт мөнгө эд бараа дагалдуулсан бол түүнтэй өрсөлдөгч Халхын Гомбодорж хүү Занабазараа мөн сургахаар дутахгүй үнэт зүйл дагалдуулжээ. Ийнхүү Халх Ойрдын зөрчил Төвдийг баяжуулах хэрэгслэл болов. Манж нар 1644 онд Бээжинг эзэлснээр Хятад орныг эзэгнэн хүчирхэг төр байгуулах нь тэр. Манж нарын дараагийн зорилго Халх, Ойрд болон мөн Төвдийг өөртөө нэгтгэх явдал байлаа. Чухам энэ үед төвдүүд өөрт тусах аюулаас зайлахын тулд Халх, Ойрдын зөрчлийг чадмаг ашиглаж эхлэх нь тэр. Тэд эхний ээлжинд Галданд бошгот цол олгож хурцаллаа. Халх-Ойрдын Дөчин дөрөвний гэрээ буюу эвлэрлийн тохиролцоог нураах гэж зүсэн зүйлийн явуулга хийх болжээ. Засагт хан Норов үхсний дараа оронд нь хэнийг суурь суулгах маргаан өрнөснийг түүхчид Галдангийн эсвэл Түшээт хан Чихундоржийн буруу гэж мэтгэлцдэг. Үнэндээ энэ гал дээр тос асгасан нь төвдүүд болой. V Далай лам нас барснаас хойш 18 жилийн турш үүнийг нууж нэрээр нь зарлиг, захидал гарган Канси хаанд болон халх ойрдуудад илгээж байв. Тэд Канси хаан руу маш олон худал хов илгээж манжийн жадны ирийг Монгол руу хандуулж байв. Ялангуяа Азид Манж Чин гүрэнтэй дүйцэхүйц хүчирхэг Зүүнгарын хаант улс нь Хятадад байнга дарамт үзүүлдэг, газар нутгаас нь булаацалддаг учир тэднийг Бээжинд янз бүрээр муучлан ховлохын зэрэгцээ ойрдуудыг өөрсдийг нь магтан сайшаах, хөхиүлэн шагнах явуулга байнга хийж өгч байлаа. Өсөрхүү Галдан нь Занабазар, Чихундорж нарыг манж нараас нэхэн “Би халх нарыг туулай хөөсөн нохой шиг элдээд танай танай хэрмэнд очуулан оруулчихлаа. Зонховын шашныг хиртээсэн хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай ламын сэтгэл амар болох буйзэ” хэмээн Кансид захидал бичээд барахгүй болохоор нь Далай ламаас манж нарыг ятгаж өгөхийг гуйхад төвдүүд “Гагцхүү хүсэх нь Түшээт хан ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай” гэсэн захидал Бээжинд илгээсэн байдаг. Гэвч эцсийн бөлөгт Халх ч, Төвд ч, Ойрд ч Манж Чин гүрний эрхшээлд ээлж дараалан орсон юм. Нарийн дээрээ ярьвал Халх, Ойрд буюу Гадаад Монгол нь Манж Чин гүрний хятадуудаас тусгаарласан онцгой вассал район болж хамгаалалтад орсон бол Төвд нь Хятадын ердийн автономит муж болжээ. Хойд төвдүүдийг тангад гэдэг. Тангадууд Тан улсын дараахан одоогийн Дорнод Хятадад Си Сяо буюу Тангадын хаант улс байгуулан хүчирхэгжиж байв. Чингис хаан Алтан улсыг эрхшээсний дараа Тангад руу довтлон нийслэл Няншаг нь Хатан голын усаар авахуулан буулгаж байсан. Тангадыг татвар төлдөг вассал улс болгоод орхисон юм. Нэг үгэндээ эзлээд өөрийн болгоогүй гэсэн үг. Дараа нь Чингис хаан Хорезмтой хэдэн жилийн хүнд тулаанд орсон. Тангадуудыг туслах цэрэг явуулахыг шаардахад цаадуул нь “Тийм сүрхий жанжин юм бол биднээс цэрэг нэхээд байхдаа яахав дээ” хэмээн тавалсан төдийгүй татвар ч өгөхөө зогсоосон байна. “Өмнө зүгт Тангад улс байгааг / Өглөө болгон надад сануулж бай” хэмээн Чингис хэлжээ. Тэрээр хамгийн сүүлчийн дайнаа Тангадтай хийн ялаад удалгүй тэр нутагт насан хутаг болов. Хожим нь тангадууд Гүрбалжингоо хэмээх эмийг Чингисийн өвөрт хийж өгөөд хордуулж алсан гэсэн худал домог зохион бүх Хятадаар нэг тараасан нь өдгөө ч түүхийн олон бүтээлд үнэн баримт мэтээр бичигдсээр авай.

    Тевдийн Тэмдэглэл 3 (Баабар), 2015-09-16 00:49:16, 24.240.116.146Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Бараг л төвдөд очоод Патолаг үзсэн шиг тийм тэмдэглэл бичжээ. Харин энд 3-р Далай лам Содномжамц Түмд Монголын алтан хааны удамд мэндэлсэн тухай бичсэн нь ташаарал байхаа. 3-р Далай хааны хойд дүр болох Жалба Ёндонжамц 4-р Далай лам Алтан хааны үр удамд мэндэлсэн гэж Далай ламуудын түүх намтарт бичсэн байдаг даа.

    USA, 2015-09-16 04:37:28, 24.136.2.90Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Хоер шаахай хосоороо явжээ??? ккккккк

    Зочин, 2015-09-16 07:43:07, 103.26.195.92Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. News.mn sonin.mn ii niitlel bichigchdiin buland baij baigaa tendees olood unshaarai. Ene zorig gej medrel muutai novsh neg heseg ovoo baihgui bolson baisan chini bas gazriin haanaas garaad irvee. Gaitai novsh um a

    Зочин, 2015-09-16 23:22:19, 110.174.142.47Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Зориг угаасаа эмнэлэгт хэвтдэг өвчин нь илт хүндэрсэн хүн юм байна лээ. Хөөрхий нөхрийг доромжлоод яахав

    Зочин, 2015-09-17 12:04:36, 66.249.84.249Хариу бичих

  64. Манай анагаах ухааны л хэмжээс юм шивдээ энэ Зориг.

    Зочин, 2015-09-22 10:04:22, 202.21.112.202

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: