Олхонуд Шаабар

Ичиж гэрэвшээд байхаар хөшөө биш байж шүү

Нийтэлсэн: 2012-05-02 13:14:03


Өнгөрсөн жил билүү дээ, Өвөрхангай аймагт нэг содон хөшөө хэн нэгэн босгожээ. Нэг хэсэгтээ л эгц дээшээ чиглэн өндийсөн уг хөшөөг хүмүүс үзэж сонирхсон байх. Ичисхийх нь хийж, бахархан шагших нь шагшиж юм юм л болсон гэсэн. Уг нь энэ аймгийн Хархорин сумын нутагт чулуугаар хийсэн ийм хөшөө байдаг л даа.

Хархорин хот байгуулагдаж байсан тэр үед ч юм уу, түүнээс өмнө ч юм уу, бүү мэд, ямар ч гэсэн эртний л эд. Түүхийн дурсгал яах аргагүй мөн. Социализмын үед ч тэсээд л үлдсэн гээд бодохоор гайхах хүн цөөнгүй. Тэр байтугайг эвдэж, устгадаг "цэвэр ичимтгий" үед шүү дээ. Ямар сайндаа Д.Сэнгээгийн "Тагтаа" шүлгийг уншихдаа "...тагтаа дурлал жаргалын билэг тэмдэг" гэдэг мөрийг хасуулдаг байхав.

Яагаад гэхээр сургуулийн сурагч садар самуун үг хэллэг хэлж болохгүй гэж тэр. Тэгсэн мөртлөө дээрх чулуун баримлыг бутлаад, булаад хаячихаагүй нь сонин. Тэр баримлын нэг гол ид шид нь хүүхэд хүссэн, эсвэл жирэмсэлдэггүй \ хууч өвчтэй байж магадгүй\ бүсгүйчүүд хормойгоо сөхөж байгаад дээр нь мордоод    хэсэг суучихвал тэр жилдээ хүүхэд олддог гэх домог ч юм уу, домтой.

Тэр ид шидийн хүч нь магад ч үгүй тухайн үеийн ихэс дээдсийн эмс охидод нөлөөлсөн ч юм билүү. Харин нэлээд хожим баруун аймгаас ирж сонирхсон хэсэг иргэд \эмэгтэйчүүд гэх юм билээ\ хүний нүд хариулан шөнө дөлөөр ирээд нөгөө баримлын толгой хэсгийг хугалаад аваад явчихсан ч билүү, авах гээд даалгүй үлдээсэн ч гэлүү, гэмтсэн ч өдгөө хүртэл үүргээ гүйцэтгэсээр үлдсэн гэдэг. Гадаад дотоод гэлтгүй очсон бүхэн зайдалсаар байгаад тэр хэсэг нь тос ч юм уу, юу ч юм мэдэхгүй гөлийгөөд, харлачихсан харагддаг.

Одоо ямар хөшөөний тухай яриад байгааг ойлгоо биз дээ. Эрэгтэй хүний бэлэг эрхтэнг дуурайлгаж хийсэн хөшөөг л хэлээд байна. Нөгөө компанийн эзэн залуугийн босгосон хөшөө болохоор бүсгүйчүүд мордох боломжгүй, эгц дээшээ чиглэсэн босоо эрхтэн л дээ. Юуны учир босох болсон тухай зарим хэвлэлд гарсан л байсан. Гол санаа нь хүн төрөлхтний нөхөн үржихүйн билэг тэмдэг учраас ингэж мөнхөлсөн ухааны л юм хэлсэн байсан. Яагаад болохгүй гэж.

Сүүлд аймгийн дарга нар загнасаар байгаад нөгөө хөшөөг буулган, санаачилсан компанийн захирлын хашаанд нь босгуулсан дуулдаж байсан шүү. Хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй. Хүний л нэг эрхтэн биз дээ. Буриадад Лениний толгойн хөшөө байж л байдаг. Хонконг, Вашингтонд гээд олон газар хүний гаран хөшөө сүндэрлэж л байдаг.

Тэгсэн чинь Япон улсад жил бур уламжлал болгон тэмдэглэдэг том баяр цэнгүүн байдаг тухай интернетэд гарчихжээ. Бүр олон янзын зураг хөрөгтэй гээч. Тэр баяр нь Япон үндэстэн ийм олон сая болж нөхөн үржсэний билэгдэл болох эр хүний бэлэг эрхтэнг алдаршуулсан агуулгатай юм гэнэ. Гудамжаар том том бэлэг эрхтний баримал ачсан машинууд, бас тийм хэлбэрийн баг хувцас өмссөн хүмүүс жагсч байх юм. Энд тэндгүй бэлэг эрхтэн хэлбэртэй бөмбөрцөг хийсч, хүүхдүүд бэлэг эрхтэн хэлбэртэй мөхөөлдөс, чихэр, боов идэцгээж байна.

Тэдгээр хөшөөний дэргэд зургаа татуулах гэж буй хүмүүс дугаарлана. Гадаадынхан ч цөенгүй. Голдуу эмэгтэйчүүд. Энэ бол нэг л жишээ. Ингээд бодохоор ичиж, нэрэлхээд, жигшиж, зэвүүцээд байхаар хөшөө \үнэн хэрэгтээ эрхтэн\ биш байж таарлаа. Гэхдээ мэдээжийн хэрэг ил гаргаад гүйлдээд байх нь юу юм. Хөшөө баримлыг гоочлох нь тийм ч зөв шийдэл биш бололтой.

Олхонууд Шаабар

17 сэтгэгдэл харуулж байна        

  1. goy bichjee

    , 2012-05-02 13:38:24, 202.55.191.57Хариу бичих

  2. Оргодол гээд авилгалчин гарын авилгалаар авсан мөнгөөрөө босгосон хөшөөг юунд магтнам вэ. тэгээд түүхийн дурсгалт зүйлийн хажууд дахиад нэгийг хийж босгох ямар шаардлага байна вэ

    оооо, 2012-05-07 15:47:28, 203.169.49.96

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Шаабар аа. Хөшөө ичдэггүй юм. Яагаад гэвэл тэр чинь шавар босгомол. Харин хүн бол ичих л ёстой доо.

    , 2012-05-02 14:37:32, 182.160.43.224Хариу бичих

  4. 182.160.43.224 чи монгол хэл гайгүй сурсан байна. Гэхдээ болоогүй байна. Манай хэлийг сайн судал.

    , 2012-05-02 21:09:59, 182.160.48.165

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Ene shaabar chin Hujaa Elvegdorj bish biz dee. ter ingeed balairaad bichej bj chadna shuu

    Zochin, 2012-05-04 01:34:10, 166.249.133.165Хариу бичих

  6. Чи уг нь монгол байх тийм үү. Гэхдээ монгол хэлээр, монгол төрийн албан ёсний бичгээр биччихэж чадахгүй байгаа чамайг монгол гэхэд эргэлзэж л байна шүү.

    gan, 2012-05-04 22:29:31, 49.0.158.9

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Тэр захирал залуу хөшөөгөө Ленин багшийн боожиго, эсвэл Нимдоржийн боожиго гээд нэрлэсэн бол дарга нар очоод л цэцэг тавьж байхгүй юу. Босоо юман дээр морддог болохоос хэвтээ юман дээр хэн мордож байлаа.

    Ккк, 2012-05-04 03:44:23, 203.123.32.91Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. zaa xyychnii gants ni bxd l boloo bish vv . shineer axin xiij mongo vrex yamar xereg bga yum be .

    , 2012-05-04 19:31:56, 176.33.53.110Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Ovorhangain teneguuded, Urvagch Zanabazar, boojgoo 2 s oor iluu gargaad shutchih yum baidag yum u? da?

    , 2012-05-05 03:04:26, 173.28.207.106Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ тэнэгийн шизо нь хөдөлчихөж, шаабар гэж мангууг хэн сэтгүүлч гэх юм бэ, өдийд шар хаданд эмчлүүлж байх ёстой галзуугийн өвчтөн шүү дээ

    , 2012-05-07 12:36:03, 203.91.118.178Хариу бичих

  14. Ээ дээ мэдэхгүй Шаабарын л зөв юм шиг

    Шараа, 2012-05-11 02:44:35, 194.230.70.132

    Таны нэр:

    Тайлбар:

  15. SHAABARAA GEJ

    , 2012-05-08 10:10:35, 202.170.71.82Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. монгол эрчүүдийн суу алдар бадартугай

    том ах, 2012-05-09 08:15:42, 202.70.35.210Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Ene nuher zah deer tereg turvel zohihoos bish iim hugiin yum saraachihad daanch chadal dutaj baina. Chadah yumaa hiitsgeeye monguchuudaa

    Зочин, 2012-05-13 06:12:48, 98.223.197.40Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ичих, айх гэдэг хоёр мэдрэмжээс л хүн болох үйл явц эхэлдэг ба Шаабартан, Баабартан, Бообортон нар ичих мэдрэмжтэй болож эхэлж буй нь том эхлэл бөгөөд айх мэдрэмжтэй болчихвол жинхэнэ хүмүүн болох болно.

    Насан, 2012-05-15 14:41:54, 180.149.92.8Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. mmmmmm

    mmmmm, 2012-05-15 17:42:11, 122.254.127.34Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Монгол эмэгтэйн цэвэр ичимтгийн зан алга боллоо гээд байдаг чинь иймэрхүү задгай, замбараагүй зүйлээс чинь болж байна. Шаабар гуай та ч энэ сэдвээр бичдэг шүү дээ.

    Зочин, 2012-06-18 13:56:18, 182.160.16.224Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: