Б. Номинчимэд

Унасан хойно нь гэнэт өшигчиж эхэлдэг нь ямар ёс, жудаг вэ?

Нийтэлсэн: 2017-08-21 10:04:10

Шулуухан байцгаая
 
"Одоо шулуухан байя. 60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг биш". 
Нийгмийн тодорхой хэсэгт өнөө цагийн хамгийн шударга хүн хэмээн үнэлэгддэг Ц.Нямдорж гуай ийн өгүүлжээ. Цааш нь "60 тэрбумын бичлэг, сонгуулийн ялагдлын буруутнууд хариуцлагаа хүлээх ёстой"... Маш тодорхой байр суурь. Тиймээ, тэд хариуцлагаа хүлээх ёстой, зайлж бултах газар байхгүй. 
Аль 1996 оны үеэс нэг намын системд ойр ажиллаж байсны хувьд Ц.Нямдорж гуайн хурц шударгадуу занг талархдаг, олон ч тохиолдолд түүний үг, санаа нь алив ээдрээтэй бүрхэг асуудлыг тодруулж, тодорхой болгоход хувь нэмэр болж байсан, манай улс төрийн орон зайд яах аргагүй хэрэгтэй нэгэн хүчирхэг дуу хоолой болно. 
Гэвч заримдаа шударгаар оршиж буй эсэхэд маш ноцтой эргэлзэх. Холион бантан, ойлгохын аргагүй орон гаран, хачин хаос байдал ч байна. 
Ингэхэд Ц.Нямдорж гуай Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л гэв гэнэтхэн 60 тэрбумын асуудал нь эвлүүлэг биш гэдгийг олж нээв үү???? Намынхаа бага хурал дээр М.Энхболдтой өрсөлдөж унаад, цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцоорой хэмээн Энхболдынхоо духан дээр нь үнсэж байсан сэтгэл хөдлөм дүр зургийг би л хувьд хараахан мартаагүй, одоо ч нүдэнд харагдсаар байна. Бас намынхандаа төдийгүй өөрийг нь шударга хэмээн дэмжин талархдаг хэсэгт хандаж "М.Энхболдыг дэмжээрэй, яг намайг явж байна гэж бодож дэмжээрэй" хэмээн уриалж байгаагүй билүү? "Энхболд даргад нэг гайхалтай ер бусын чанар бий. Тэр бол ер бусын тэвчээр. Энэ тэвчээрийн цаана төрийн хүний ноён нуруу байдаг" ч гэж бас хэлжээ. 
Тэр үед 60 тэрбумын асуудлаа шулуухан ярьж байхгүй яасан юм бэ? Яах гэж Намын бага хурлын тайзан дээр үнсэн сүйд болж, дэмжихийг уриалж байсан юм бол?
Харин одоо унасан хойно нь гэнэт ийн өшигчиж байдаг нь ямар ёс, жудаг вэ? Ямар зарчим бэ? Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол Ц.Нямдорж гуай 60 тэрбумын асуудлыг шулуухан ярихгүй, тэгээд нөгөөх гүлдийдэг хэдтэй хамт "Эвлүүлэг" гээд өнгөрөх үү? Чухам би шударга ёс, зарчим хоёрыг Ц.Нямдорж гуайн энэ мэт үйлдлээс огтхон ч олж харахгүй байна.
У.Хүрэлсүх ч бас 60 тэрбумын асуудлыг нэн хурцаар эгдүүцэн эсэргүүцэв. Тэрбээр Шадар сайд хэмээх албаа хүртэл өгч, энэ шударга бус байдалтай шалба нүдэлдэхээ эрс шулуун зарлан, томоос том балт сүх далайснаараа ардын шударга баатраар тодроод ирэх нь тэр. Шударга бусыг ийм ихээр тэчьяадан эсэргүүцэж буй нь сайн ч, сайхан ч хэрэг. Гэвч... У.Хүрэлсүх 60 тэрбумын асуудал эвлүүлэг биш гэдгийг өмнө нь ч мэдэж л байсан шүү дээ. Тэр бүү хэл М.Энхболдтой 1996 оноос л үй зайгүй хөтлөлцөж, улс төрд дагуулан хүч түрэн орж ирсэн намтар түүх нь бий. Чухам тэр хоёрын дагуул болсон залуус л МАХН/тухайн үеийн/ -ын уураг тархийг цөлбөж, хотын фракци хэмээх мөнгөний машиныг бий болгох үндэс суурь нь болсон. Аль 2000 оны үеэс л МАХН-ын боловсон хүчний шалгуур огт өөр болчихсон юм. Шалгуурыг зоосны нүхээр харж, долдой билбүүрдлээр хэмждэг Н.Энхбаярын арга барилыг М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр харин ч улам нарийн боловсронгуй системтэй болгосон. Чухам Н.Энхбаяртай хийсэн тэдний тэмцэл нь үзэл бодлын, зарчмын, онолын, итгэл үнэмшлийн гэхээс илүүгээр эрх ашгийн тэмцэл л байсан. 
2008-2011 оны үед л хотын фракцын албан тушаал наймаалдаг нь ил тод болсон тухай яригдаж, "Намын санхүүжилт, боловсон хүчний асуудлыг Албан тушаал наймаалах замаар шийдэж болохгүй ээ" гэсэн бүхний өөдөөс, Намын шинэчлэл ярьсан бүхний өдөөс чухам У.Хүрэлсүх л нударга зангидаж, "сүх далайж" яваагүй гэж үү? 2009 он, 2010 он гээд болж байсан үйл явдлууд сонин хэвлэл, архивт хангалттай үлдсэн биз. Тэр бүгдийг дурдвал арвин бичлэг болно. Гэтэл өнөөдөр л гэв гэнэт тэр байдлыг үзэж мэдээд, ухаарч таниад буй мэт аашлах. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх чухам л "Манай намын хамгийн сор болсон хүнээ бид дэвшүүллээ" гэж М.Энхболдын тухай яриагүй бил үү? 
Үнэн хаана байна? Шударга зан, зарчим хаана байна вэ? Гэнэтхэн Шадар сайдын суудлаа хүртэл золиосолж ирээд чухам ТЭМЦЭНЭ гэх. Хоёр сарын өмнө тэмцэж байхгүй яасан юм бэ? Хоёр жилийн өмнө 60 тэрбумын хэрэг анх сөхөгдөж байхад тэмцэж байхгүй яасан юм бэ? Тухайн нөхцөлд байдалд л шударга ёс хэрэг болдог, бусад үед нь огт тоодоггүй нь өнөөх Х.Баттулга ерөнхийлөгчийн хэлдэг “улс төр” үү? 
У.Хүрэлсүх тэмцэх л байх л даа, гэхдээ тэр Энхболдын бүлэглэлтэй л тэмцэнэ. Уг мөн чанар өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ тэмцэлд нь зарчим гэдэг зүйл огтхон ч алга. Зөвхөн эрх ашгийн төлөөх явцуу тэмцэлдээ шударга ёсыг бороохой болгож л ашиглана. Тэгээд шударга ёсыг ашигласан бэлгэвч шиг л хаяна. Байдал хэвээр үлдэнэ. 
Өнөөдөр тэдний 60 тэрбумтай тэмцэнэ хэмээн сүрхий чанга дуугарцгааж байгаа нь "Хулгайч хулгайчыг бариарай гэж орилдог"-той яг адилхан сонсогдож байна. 
Шадар сайдаа хүртэл өгч, УЗ-ийн хурлаа шийдмэгхэн хаян гарч буй У.Хүрэлсүхийн сүржигнэл нь шударга ёс тогтооход түй ч нэмэр болохгүй. Угаас тэр тийм сүржин хүн. Сүржин зан гэдэг бол даржин оюуны илрэл. Эх оронд харийн дайсан илд мэс бариад халдсан үед, мориндоо мордоод харийн дайсныг дарах цагт чухам Хүрэлсүх бол маргаангүй үндэсний баатар болох хүн. Харин мориноосоо буугаад төр улсыг төвхнүүлэхэд тэр мэтийн сүржин зан, даржин оюун нэмэр болохоос илүүгээр нэрмээс болох нь их байдаг. Сүхээр модыг цавчин унагаж, хагалж буталж болдог, харин нарийн нандин ур хийцтэй барилга бүтээн босгоход сүх хэтэрхий бүдүүн бараг багаж билээ. 
Хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай 60 тэрбумын эсрэг босож ирсэн У.Хүрэлсүхийг тун сүрхий магтан бичжээ. Чухам МАН-ын найдлага У.Хүрэлсүх л байна гэнэ. Ингэхэд М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авахад нь Н.Багабанди гуай хөтлөөд явж байгаагүй билүү? Бас бус юм хэлж байгаагүй билүү? Хоёрхон сарын өмнө шүү дээ. Би дахиад л энэ үйлдлээс нь зарчим, шударга ёс олж харахгүй байна. Хор найруулга л харж байна. Би зарчимгүй улс төрийг харж байна. Би бүлгэрхэлүүд, эрх ашгуудын хоорондын тэмцлийг л харж байна. Түүнээс биш шударга ёсны төлөөх тэмцэл надад огтхон ч харагдахгүй байна. 
Хэзээ ямагт дотоодынхоо зөрчлийг ил гаргадаггүй, нам дарж, наанаа эв нэгдэлтэй болж харагддаг байсан МАН-ын дотоод зөрчил өнөө хэнээс ч нуух хаах аргагүй болж ирлээ. Хатиг удаан буглах тусмаа улам урхагтай, амь насанд хүртэл аюултай болдог. МАН дотоод зөрчлөө удаан ч дарж нууж явсан даа. Буруу дөрөө дөрөөлснийх нь гор одоо ийнхүү гарч байх шиг. Буруу үр цацсаных нь хортой ургац энэ. Магад энэ намыг нь сэхээнд оруулж ч мэдэх ноцтой архагшсан хатиг. АН-ыг харин ил тод нанчилддагаараа ардчиллын илэрхийлэл болдог гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ биш юм. Нуух ч ухаанаа олдоггүй, эрээгүй бүдүүлэг болхи байдал нь тэднийг дотоод ардчилалтай мэт харагдуулдаг болохоос тэнд ямар нэгэн зарчим, үнэт зүйлийн төлөөх тэмцэл байдаггүй, эрх ашгийн анархи үнэртэй болхи нанчилдаан л байдаг. 
Монголын өнөөгийн улс төрд ийм мэт зарчимгүй, "шударга ёсгүй шударга ёсны төлөө тэмцэл" хавтгайрсан. Гашуун байна. 
Доржзодов гээд бас нэг ардын баатар гараад ирсэн. Угтаа бол тэр өөрөө 60 тэрбумын эх баригч, санаачлагч, тэгээд санаснаар нь болоогүйд рикетлэгч, бүлэглэлээсээ урвагч этгээд. Тэр Сундуй ундуйтангуудтайгаа хамт сууж байх учиртай нь хэнд ч тодорхой атал зөвхөн улс төрийн эрх ашгийн үүднээс сөргөлдөгч тал түүнийг зориудаар ардын баатар болгон үнэнийг төөрөгдүүлэх. Олон түмэн ч 60 тэрбумын хэргийг илрүүлсэн баатар хэмээн бахархах. Түүнийг шунал нь арай багашиг байсан бол, 20 сая төгрөг төдийд тогтсон бол энэ 60 тэрбумын хэрэг хэзээ ч илрэхгүй байсан гэдэг гашуун үнэнийг харин улс төрчид ярьдаггүй. Яагаад гэвэл тэд ийм мэт зүйлээ, урвалт, хор найруулга, рикетээ зүй ёсны байх ёстой улс төр гэж ойлгоцгоодог. Монголын улс төр яг ийм тоглоомын дүрмээр явж ирсэн, тэгээд өнөөдөр үр дүн нь энэ мэт. Ерөнхийлөгч Х.Баттулга “Боловсролгүй бүдүүн бараг бөх хүн төрийн тэргүүн болно гэж юу байсан юм бэ?” хэмээн Б.Бат-Эрдэнэ аваргыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь хэлж байсан атлаа өөрөө ард нь нэр дэвшээд Ерөнхийлөгч болчихсон. Тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээрээ “Тэр бол улс төр байсан юм шүү, аваргаа” гээд уучлал гуйчихсан. Наахнуур харахад энгийн, илэн далангүй, шударга мэт боловч чухам өнөөгийн манай нийгэмд бүр огт тас мартчихсан өнөөх шударга мөн чанар, зарчим, үнэт зүйл гэдэг зүйл огт үгүй, зөвхөн тухайн нөхцөлд нь тохируулан шударга ёсыг бэлгэвч болгон хэрэглэдэг өмхийрсэн сэтгэлгээ сэнхийнэ. Хамгийн эмгэнэлтэй нь Улс төрд ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ, ИЙМ Л БАЙДАГ ШҮҮ ДЭЭ гэж тэд өөрсдөө бүр хөтөлбөргүй итгэдэг, нааш эргэж нэгийг хэлээд, цааш эргэж далаар нь тавьж, ар нуруунд хутга шаадгаа ЧАДАЖ БАЙНА гэж бахархдаг. Өнөөдрийн Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын араншин ч яг л адилхан. Үнэн хэрэгтээ тэд “60 тэрбумын хэрэг бол эвлүүлэг байсан” хэмээн гүлдийгээд, гүрийгээд Сундуй, Энхболд тэргүүтнээ хамгаалаад үлдэж буй нөхдүүдээсээ ер дээрдэхгүй. Магадгүй дор нөхдүүд, яагаад гэвэл тэд нөхцөл байдалд тохируулан зүсээ хувиргаж чаддаг, хамелион шиг. Ард олонд шударга болон харагдаж чаддаг, гэвч хэзээ ч шударга ёс тэдний талд байгаагүй, тэд зөвхөн бэлгэвч төдий хэмжээнд шударга ёсыг ашигладаг. Тиймээс ч тэд магадгүй гүлдийдгүүдээсээ ч аюултай. М.Энхболд Ерөнхийлөгч болчихсон бол 60 тэрбумын асуудлыг энэ байж ядан агдаж буй хүмүүс хэзээ ч сөхөж гаргаж ирэхгүй. Үүнээ улс төр гэж хэлдэг. Ойлгодог. 
Өнөөдрийн Монголын улс төрийн ертөнцийн нүүр царай ийм. Түүн дээр “Монголын хүн ам 3 сая хүрсэн нь Ардчилсан намын гавьяа” хэмээн хадуурдаг Зи.Энхболдын, хойноосоо хайр найргүй хэрцгий ухуулсан ч хаширдаггүй Н.Энхбаярын, тоглоом тоотойг хэтрүүлсэн Ц.Элбэгдоржийн гэх мэт олон шинж төлвүүдийг нэмбэл бүр ч яруу тодорхой болно. Тоглоомын дүрэм нь нэг тийм зарчимгүй, хоёр шараа хэнд нь өгөхөө тооцоолдог Итгэлт баяны маягийн ашигч зальжин, суурьгүй. Үр дүнд нь ард түмэн бид үнэн худал хоёрыг заагыг ялгаж салгаж харах чадваргүй болсон. Тархи угааж, гол асуудлаас хөндийрүүлэн билбүүрдэж, хар цагааны ялгааг зориудаар хутган самууруулж, сааралтуулж байна. 
Тэр бүү хэл ардчилал, эрх чөлөө ч байхгүй болсон. Санал нийлээгүйгээ шууд л үхэж далд ор хэмээн харааж гардаг, тэсч ядан тэчьяаддаг бол ямар юмных нь ардчилал байдаг юм бэ? Тэр бүдүүлэг анархи дайралдуутаас нь болоод үгээ хэлж чадахгүй эмээж, бэмбийж суухыг ямар эрх чөлөө гэх юм бэ?
Чухам өнөөдрийн бидний энэ үймээн будилаан, улс орон маань хөгжихгүй дороо хоосон дэвхцээд буйн гол үндсэн шалтгаан энд л бий. Энэ ёсзүйгүй, журамгүй, зарчимгүй байдал буюу оюун санааны ялзрал, үнэт зүйлгүй байдалд бий. Ийм байдал улс төрийг улс төр биш, хор найруулга, хошин эмгэнэлт явдал, бүлэглэл мафизм, бүдүүлэг анархизм болгож хувиргасан. Тэгээд Эдийн засгаа татаж унагасан. Ард түмэн ч шударга ёсыг, зарчим гэдэг зүйлийг мартаж, эрх чөлөөний эцсийн ганц орон зай болох сонгуулийн саналаа худалдах хэмжээнд хүртлээ ягтаж доройтсон. Доройтсон гэхээс илүүгээр зориудаар доройтуулсан. 
Ингэхэд өнөөдрийн МАН дотор болж буй тэмцэл бол шударга ёсны төлөө тэмцэл биш, харин эрх ашгуудын, бүлэглэлүүдийн хоорондох тэмцэл, чухам тэр тэмцэлдээ шударга ёсыг гул барьж байгаа нь хамгийн аюултай, шударга ёсонд хохиролтой байна. Эндээс зөвхөн бүлгэрхэлийн үнэр л ханхалж байна. Би зарчим, үнэт зүйлгүй болсон улс төрийг, бас улс орныг л харж байна. 
Хоосон торх хол өнхөрдөггүй. Сүржин зантай даржин хүмүүсээр удирдуулаад улс орны хөгжил олигтой урагшаа явдаггүй. Баталгаа нь бидний гашуунаар туулж өнгөрүүлсөн он жилүүд... 
.
Үүнийг би хэн нэгнийг муулах зорилгоор бичсэнгүй. Бас тэдгээр хүмүүст санаа өгөх ч гэж бичсэнгүй. Тэд яагаад ч ийм мэт үгсийг хүлээж авахгүй. Яагаад гэвэл тэд зарчим, шударга ёс гэдгийг элий балай, амьдралгүй юм л гэж үзэж ойлгож ирсэн. Харин тэдний явж ирсэн энэ мэт зарчимгүй залхаг зам мөрийг нь таньж мэдээсэй, тэдний зам мөрөөр бүү замнаасай, тэгээд цоо шинэ хандлага, эрүүл ухаанаар Монголын Улс төрийг өөрчлөөсэй гэсэн үүднээс улстөрд хөл тавьж буй залуу үеийнхэнд хандаж бичиж буй юм.
 
Б.Номинчимэд 

99 сэтгэгдэл харуулж байна        

  1. Durvud style shuudee

    bold, 2017-08-21 11:22:00, 107.201.111.84Хариу бичих

  2. МАН-д юу боллоо ч одоо бол Багабанди илүү шүү. Монголын улс төрийн хамаг муу муухай , илжирч өмхийрсөн увайгүй дүр төрх, улсын хөрөнгийг эрх мэдэл албан тушаал, гэр бүлийн найзуудын хүрээлэлд идэж шамшигдуулах эх үүсвэр, гадныханаас хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлүүлэн элдэв аргаар мөнгө саадаг , улс төрчидийн хоорондоо өш хонзон бололцон хэмлэлдэж улсын албыг наймаалцдаг гээд бүхий л хогийн шаар мэт араншин гагцхүү НАЦАГИЙН БАГАБАНДИАС эхтэй. Хүрэлсүхэд сайндаа ч биш өмхий С.Баярыгаа нүхнээс татаж гаргах муужгайн санаа л гарагж байгаа нь тэр.

    Зочин, 2017-08-21 11:44:53, 66.181.160.29

    107.201.111.84 Хужаа Ми Энхболд уяачийн пиздагүй ярьж чаддаггүй Төв аймгийнхан Оросуудынхаа Монголчуудыг хэрэлдүүлж талцуулах даалгаврыг дээр үесээ сайн гүйцэтгэж ирсээн.Гайхах юм алга. Нийтлэлийн утга агуулгын хувьд Монголын Улс төрчид бидний дундаас муугаараа уралдаад тэргүүлсэн хүмүүс байдаг тул тэднээс л хамгийн бохир ёс зүй гарахаас өөр яах юм?

    Зочин, 2017-08-21 12:18:03, 202.179.24.123

    Сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээгээд Миеэ, Эрдэнэбат 2 огцорчихсон бол (Энхтүвшин шиг) ийм юм болохгүй байв. Цаанаас нь Элбэгдорж, С. Баяр 2 ажлаа битгий өг гэсэн л дээ мэдээж! Мафийнхан засгаас салах дургүй байна.

    Батэрдэнэ, 2017-08-21 13:37:05, 122.201.24.149

    Монголчууд ингэж солиордогоо больцгоо. Үүнээс чинь болж улс хөгжихгүй бна. Тэгээд яах юм бэ? Зөв зөв гээд 60 тэрбумдаад бх уу? Наад өтсөн сэтгэлгээнээсээ салцгаа. Тэхгүй бол энэ тарчиг ядуу амьдралтайгаа байцгаа. Нямдоржын хэлсэн зөв

    Зочин, 2017-08-21 13:55:11, 202.70.46.227

    өөх өгөөд өөриймсөхгүй бол байяаа гэтэл нь нүдэх хэрэгтэй

    Зочин, 2017-08-22 00:05:52, 150.129.143.105

    60 тэрбумын бүлэглэл хүчтэй бнаа новшнууд чинь Б.Номинчимэд захиалга бичүүлээд

    Зочин, 2017-08-22 02:30:18, 103.26.195.91

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Сүхийн үнэнхүү жинкэнэ дүр төрхийг илтэд тодорхой өгүүлжээ

    Зочин, 2017-08-21 11:26:09, 182.160.35.97Хариу бичих

  4. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-08-21 14:02:10, 202.179.24.121

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Унасан хойно нь өшигчөөд гэж юу мэдэж бичиж байгаа вэ? Ц. Нямдорж гишүүн "М. Энхболд" бол ер бусын тэвчээртэй хүн гэж ирээд улс төрийн товчоонд байсан хамгийн нэр хүндтэй хүмүүстэй эн зэрэгцүүлн дөвийлгөж байсан. Өөрөө ч баруун таван аймгаар биечлэн явж хөдөө орон нутагт бол ялалт чирж ирж байж С.Ганбаатарын өмнө арай ядан оруулсан. Гэтэл 60 тэрбум гэж асуудал гарч ирээд Монголын төрийг тэрчигээр нь доромжилж эхлэхээр алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй арчаагүй занг нь хараад зэмлэн буруушаасан. Улс төр гэхээр л бие биенийхээ бузар булайг халхавчлаж өгдөг ёсон хаана байна? Харин юм болгонд тохиролцоод байдаггүй өөрийн үнэ цэнэтэй хүний зангараг харуулж байгаад нь хүндэтгэж байгаа! М. Энхболдын баг ямар олигтой үлгэр жишээ үзүүлэв. Өөрсдийнхөө цэвэрлэгдэх ёстой ялзрал гэдгээ өөрсдөө харин тов тодорхой үзүүллээ. Гутамшиг

    Unen, 2017-08-21 11:30:12, 150.129.143.52Хариу бичих

  6. Нямдоржийн оорийнх нь жинхэнэ харектор зан нь гарч байгаа нь тэр урьд Энхбаярт яаж долгонож нялуурч байлаа дараа нь хэрэг онгорохоор яалаа, Энхболдод яаж нялуурав одоо яаж байна ойлгомжтой юм бишуу, Энхболд еронхийлог болбол УИХын дарга болно, одоо унагавал УИХын дарга болно гэсэн толовлогоотэй, одоо Нямдоржийг багийн засаг дарга ч болгож болохгуй

    Зочин, 2017-08-21 12:55:29, 203.91.115.35

    203.91.115.35 Олон цус эртнээсээ холилдчихсон пиздагаар ярьдаг Төв аймгийнхны нэг жунгаа уяачид Нямка үнэнийг хэлж болохгүй айн?

    Зочин, 2017-08-21 13:00:54, 202.179.24.123

    Нямдорж, Элбэгдорж мэтийн хог шаарнууд дуугуй голийгоод байж байвал их зохимжтой

    Зочин, 2017-08-21 13:41:01, 203.91.115.35

    Нямдорж гэдэг жинхэнэ нохой байнаа бүх зүйлд тэр тоглолт хийнэ хүн чанар гэж үнэхээр алгаа за увсынхан ийм л байдаг дээшээ долдой ядрахад хамгийн их дэвсэлдэг хүмүүс

    Нямдорж хүний адаг, 2017-08-23 13:05:43, 219.248.70.2

    Таны нэр:

    Тайлбар:

  7. MAN-namiinhan bolon AN-namiin Erdene terguuten naad jujgee boliochee.tereljid shujinguu arhidsan ym bishuu malnuud....

    MA, 2017-08-21 11:33:40, 66.181.190.34Хариу бичих

  8. Улааныг үзэж урвна, шарыг үзэж шарвана гэж....

    би, 2017-09-29 20:41:09, 27.123.214.88

    Таны нэр:

    Тайлбар:

  9. YALAGDUULAH GEJ HICHNEEN ARGA ZAM HEREGLEED CH YAMARCH NEMERGUI SUIRELD ORSON BOLOHOOR ZAILAH HEREGTEI GEDEG NI ZUV BIZDEE? uur yah estoi um??? Suudaltaigaa zuuraldaad bai gehuu? Niitiin umnu ner nuuree barsan ch zuv um helj bj l barna bizdee?! Helsen yarisan bolgonii araas HERUUL nehemjildegee bolih heregtei!!! Heruuliin buzar MAN!!!

    Зочин, 2017-08-21 11:39:20, 99.13.71.208Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Songuulid yalsan bol gaviya, yaladsanbol yalaa uurdeg gedgiig ene setguulch oilgodoggui bololtoi

    Зочин, 2017-08-21 11:42:02, 27.123.214.115Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Nice

    Зочин, 2017-08-21 11:44:36, 172.58.142.184Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Nyamka uba gaigyi ee kind of man

    Зочин, 2017-08-21 11:46:57, 172.58.142.184Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Ямартаа ч Хvрэлсvх МАН- ын доторхи бохир бvлэглэлийн эсрэг тэмцэж байгааг харахад завхрал хэмжээнээсээ хэтэрхээр дэлбэрдэгийг харуулж байна. Олон жил бугшсан идээ бээрийг шахаж гаргавал евчин эдгэрэхдээ хурдан. Идээ бээрийг шахахад тvрvvлж хеделсен Xvрэлсvхэд намын шударга нехед талархах хэрэгтэй. Хvрэлсvхийг дэмжиж намаа цэвэрлэхэд олонхи нь уриалан орно. Ямарваа хувьсгалт еерчлелт хийхэд нэг хvн удирдаж эхлvvлж бусад нь дэмжиж оролцдог хуультай. Нямдорж Багабанди Оюун- эрдэнэ Аюурсайхан Даваасvрэн Болорчулуун нарын лидерvvд намаа цэвэрлэхэд xvчин зvтгэх нь зvйтэй. Одоо амаа хамхиж суух хэрэггvй!

    Иргэн, 2017-08-21 11:47:04, 122.201.21.204Хариу бичих

  18. Bi bol harin heden bohir bulegleluud l hemleldej bna gej bodjiinooo

    Зочин, 2017-08-22 06:39:16, 64.134.138.65

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Ухсэн нохойг зоддоггуй.

    Зочин, 2017-08-21 11:52:00, 122.201.21.202Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Яааг үнэнийг нь бичиж Энэ улс ерөөсөө ийм л болчихсон юм ш дээ Эднийг дагж ард түмэн нь хушуураад л Зарим хэсэг нь эдний хэрүүлээс кайф аваад л хөөрөгдөөд л Гаргачисан улс төрчдийг нь хар Эдэн дотор жирийн төрийн хар хүн алга. Улс төр нь хамгийн үл бүтэх этгээдүүдээр л дүүрчихсэн байна ш дээ..

    зочин, 2017-08-21 11:52:09, 202.179.25.89Хариу бичих

  22. Яг л бодит байдлыг бичжээ 202.179.25.89тэй санал нэг байна. Цоо шинэ хун хэрэгтэй. Муу зуйлтэй хутгалдаагуй гэхдээ улс торд дунд нь явж хулгайч луйварчидийн унэн торхийг мэдэрсэн Аюурсайхан мэтийн шударга, зарчимтай, унэт зуйлтэй залуучуудаа гаргаж ир МАН чуудаа

    Зочин, 2017-08-21 12:33:26, 202.9.40.195

    Ta 2-той санал нэг байна. Намуудын толгой нь ялзарсан учраас төрийг давхар ялзруулаад байна.

    зочин, 2017-08-21 16:23:00, 202.70.46.212

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Zahialgiin uguulleg l bna Bi Nominchimed gej medne, Naminchimed gej bol medehgyi fuck do not use some body's name

    Зочин, 2017-08-21 11:56:49, 172.58.142.184Хариу бичих

  24. Ylas tor bol Mongoliin jisgeer bol hylgaich luibarchidiin holimog bantan?Nyamdorj elebgdorj nar bol Mongoliin niigemd hamgiin ikhe daraa bolj baigaa luibarchid!ta nariin senehiin chagiig yzeh gesen ard olon tebcheertei l baigaa syy!ydahgyideen muusain ylas toriin lalaryyd!!!

    ylas tor bol hylgaich nariin?...., 2017-08-22 04:01:35, 2.10.15.18

    Таны нэр:

    Тайлбар:

  25. МОГОЙГ ДУТУУ АЛЖ ҮЛ БОЛНО.ГҮЙЦЭЭЖ БАЙ.

    Зочин, 2017-08-21 11:59:12, 202.55.191.102Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Үнэхээр зөв бичжээ. Нямдорж бол зүгээр шудрагийн дүр эсгэгч шүү дээ. үүнийг олж мэдэдгүй үхрүүд олон байдаг нь харамсалтай

    зочин, 2017-08-21 12:06:10, 66.181.185.111Хариу бичих

  28. Маш сайхан бичжээ Наминчимэдийн бичсэнийг алгасахгуй уншдаг

    Зочин, 2017-09-10 19:22:25, 202.21.106.102

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Хувьд Ц.Нямдорж гуайн зөв Уул нь М.Энхболд Намын хамт олноосоо уучлал гуйчих байсан юм Цэндийн Нямдорж гэдэг энэ эр бол хэтээсээ хүний өөрийн гэлтгүй шудрага үйлдэлтэй эвлэрдэггүй хүн дээ

    Зочин, 2017-08-21 12:07:02, 66.181.179.222Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. mongold judaggui iim hun ih olon baigaa daa

    Зочин, 2017-08-21 12:11:18, 93.45.235.207Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Улс эх орныхоо төлөө зөв санаа үзэл бодлоо хэлсэн байна шүү НЯМДОРЖ ГУАЙ.МАН ынхан ард түмнийхээ эсрэг АЙМШИГТАЙ үйл ажиллагаа явуулж байгааг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй ээ.

    ЗОЧИН, 2017-08-21 12:12:55, 202.70.46.235Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Nominchimed yu bichih geed nurshaad elii balai yum saraachaad baigaa be

    Зочин, 2017-08-21 12:16:57, 172.58.200.241Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. ЭНЭ Нямдорж гэж худлаа шудрага царайлсан муужгайгаас салах цаг болсон МАНын гишүүдээ Энхболд шиг зарчимч сайн хүн байхгүй дэмжээрэй гэж хашгирч байса хүн одоо учиргүй үзэн ядаж Энхболдоос хамаг буруу боллоо гээд түлхэж унгаах гээд Топоруудтайгаа нийлээд ханцуй шамлаад солоироод байдаг ямар эр хүний тэр тусмаа төрийн хар хүний ёс вэ Дандаа цаг нь болхоор хэлнэ гэж худлаа хуцдаг тийм шудрага юм бол цаг үед нь тэр олон булхайнуудаа гаргаж зогсоохгүй яасан юм бол энэ зөнөг өвгөн Ер нь хамгийн хулгайчдын эхлэл энэ зөнөгөөс эхтэй шүү Ямарч жудаггүйй гудамжны янхнаас долоон дор

    teneg, 2017-08-21 12:18:00, 202.131.247.12Хариу бичих

  38. Үнэнийг хэлэхэд яадаг юм? Сонгуулийн өмнөх нөхцөл байдал,ялагдсаны дараахи нөхцөл байдал шал ондоо зүйлүүд.Наад зах нь олон цус холилдсоноо нуух гэдэг юм уу Төв Халх нэрийг хувьчилж нутаг нутгийн олон Монголчуудыг янз бүрээр дайран Оросуудын өмнө саймширдаг Төв аймгийн уяачийн Хужаа гэдэг нь ил болсон.Төрийн өндөр албан тушаалуудыг төрөл саднууддаа өгдөг нь бас илэрлээ.

    Зочин, 2017-08-21 12:51:56, 202.179.24.123

    Таны нэр:

    Тайлбар:

  39. МАН дотор томоохон өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болж. Шударга үнэн ялах болно. Хүрэлсүх намын дарга болно намын гишүүд нь дэмжинэ

    Нарны..., 2017-08-21 12:20:59, 202.131.248.210Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Сонгуульд ялагдсан л бол харицлага хүлээдэг нь улс төрийн наад захын ойлголт ш дээ. Ийм юм мэдэхгүй Энхболд болон энэ сэтгүүлч хоёр таарсан таар шуудай байна.

    Зочин, 2017-08-21 12:21:18, 202.5.196.171Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Аль ч намын гишүүд сонгуулийн үер нам болон дэвшигчээ дэмжээд, нам нь ялагдвал хариуцлага нэхдэг. Үүнийг нь сонгуулийн өмнө магтаж байгаад одоо яагаад хариуцлага яриад байгаа юм гэж хаана ч асуудаггүй.

    Зочин, 2017-08-21 12:25:35, 202.5.196.171Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Nymdorjiig namaasaa zailuulaagui tsagt tanai nam iim l baih bolno turiin hutguur shudraga bolj jujgildeg jujigchin iim hun odoo bas said boloh sanaatai baih . zailuulah heregtei ! Hojim hoino Hurelsuh iim baidald orvol bas l yag iim zan gargana harj l baigaarai

    zochin, 2017-08-21 12:27:07, 66.181.160.75Хариу бичих

  46. Хэ хэ.Төв аймгийн нуугдмал жунгаа Ми Энхболдыг өмөөрөхгүй болхоор Нямдоржийн буруу юу? Үнэнийг хэлж байж МАН-г эрүүлжүүлнэ.

    Зочин, 2017-08-21 12:55:37, 202.179.24.123

    Нямка-г эхлээд зайлуулаа

    зочин, 2017-08-21 14:28:27, 66.181.178.48

    Таны нэр:

    Тайлбар:

  47. Gaming snuu buudchihgui....

    Зочин, 2017-08-21 12:57:59, 202.21.106.164Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Iim bna gamin chi medej ab ha ha

    Zo, 2017-08-21 13:06:26, 202.21.106.103Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Нямдорж бол шулуун шудрага хүн болохгүй байгаа нэгнийг буулгах хэрэгтэй гэж л хэлсэн чадахгүй байж Энхболд олон юм гоншигнох эрх байхгүй өөрөөсөө болж ялагдаа биз дээ

    Шудрага, 2017-08-21 13:13:03, 192.162.242.165Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Энэ үгсийг Энхболдын нүүр рүү харж байгаад, Эрдэнэбатын нүд рүү ширтэж байгаад, Сандуйн сандлын хөлийг өшиглөж байгаад, Оюунхоролын олзны шуналыг онилж байгаад хэлэх юм сан ичих нүүртэй байж Оффшорчидоо бууж өг

    зочин., 2017-08-21 13:14:49, 191.101.30.254Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Manaid ymar udirdach heregtei be ? Ta nar heleech .

    zochin, 2017-08-21 13:26:29, 124.158.126.5Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Нэгэнт ялагдчихсан, юу үнэн тэр үнэн. Буруугаа бусдаас биш өөрсдөөсөө л хай. 60 тэрбумын бичлэг, ТV-н мэтгэлцээн, мөн дарга нарын золголт, татвар нэмсэн, Эрдэнэт үйлдвэрийн асуудал, арабын оронд айлчилсан бичлэг гм. Одоо захиалгаар олон юм бичих хэрэггүй, унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг.

    Зочин, 2017-08-21 13:27:13, 103.26.195.12Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. МАН-н сонгуульд ялагдсан 1 шалтгаан бол 60 тэрбум.. Иймэрхүү асуудлаас болж хайран сайхан намын нэр шалдаа буусандаа. Ажлаа хийж чаддаггүй нам огцорох л хэрэгтэй.

    Oyuka), 2017-08-21 13:50:15, 162.243.220.109Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. МАН ДОТРООСОО ЯЛЗАРЧ ДУУСЛАА. ТЭДНИЙ УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙГ ОДОО Л ЗОГСООЖ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛИАР ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮДЭД ХЭН Ч ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХГҮЙ.

    Anu), 2017-08-21 13:50:52, 139.59.41.203Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-08-21 14:02:16, 202.179.24.121Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. МАН сөнөсөн.

    иргэн, 2017-08-21 14:05:56, 66.181.184.153Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Za daa ene namiinhan baahan surjignej baigaad l buun tohiroonuud l yavagdah viidee.huurhii Sundui Amarbaysgalan 2-jertvend morilood l duusnadaa.mongol tseverlegdeh bolooguidee.jishee ni. badamjunai sahal hoeriig erunhiilugch barij chadahuu yu l Bol....

    Vanga, 2017-08-21 14:26:37, 66.181.190.34Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. энэ бол энхболд өөрөө элбэгдорж хурц нартай нийлж тоглосны гай. хэр чадлаа оюун ухаанаа мэдэхгүй томчуудтай хамсч байж одоо шороо үнхэж бгаа нь тэр

    Зочин, 2017-08-21 14:48:20, 27.123.214.103Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. М.Энхболд , Ц.Сандуй 2 ажлаа өгчөөчээ, заавал хөөгдөж буух гээд байгаа юм байх даа, Тэгвэл өөрсөдөд нь болон намын нэр хүндэд хэрэгтэй байна шүү дээ,

    зочин, 2017-08-21 14:50:44, 119.40.103.162Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Энхболд, сандуй хоёр ажлаа өгөхөөр бүх юм сайхан болчих юм байхда, ха ха ха

    зочин, 2017-08-21 15:54:07, 66.181.185.111Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. tegvel anhnaasaa Enkhbold aytaihan baihgui yaasiin

    Зочин, 2017-08-21 16:24:42, 202.131.248.210Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Монголчууд минь зөв л байх юмсан Дээрх хүмүүс улс орноо зарах зүйл ярьж хуйвалдаж байхад өмгөөлөөд байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгохгүй юм

    Зочин, 2017-08-21 16:27:09, 203.91.119.101Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

  79. Turiin tolgoid ene niigmiin shaar shavxruunuud garchixsan duraaraa durgitsgaaj baina daa zarimaas ni ch gesen saltsgaax tsag bolson

    Зочин, 2017-08-21 16:27:21, 103.57.92.223Хариу бичих

  80. Таны нэр:

    Тайлбар:

  81. Номинчимэд уг нь гайгуй шударга хун шиг байсан юм Яагаад. Бас 60 тэрбумнхныг омоороод байна вэ Дэндуу гутранги нохор уу 100 хувь тэгш хун гэж байхгуй ээ Нямдорж Хурэлсух нар улс орноо ард иргэдээ л бодож байна Яагаад муулаад байгаа юм

    Зочин, 2017-08-21 16:36:10, 182.160.33.124Хариу бичих

  82. Таны нэр:

    Тайлбар:

  83. Ц.Нямдорж гэдэг үнэхээр шударга төрийн түшээ юм даа, энэ хүнийг нийгэм ийм шударга бус зүйл дээр яаж дугарахыг хүлээдэг юм байна,,,,,, 60 тэрбум дээр өөр юу хэлэх юм бэ,, Нямдорж гуайн хэлж байгаагаас өөр,

    зочин, 2017-08-21 16:52:35, 119.40.103.162Хариу бичих

  84. . oilgomjtoi delhii batalchihsan.bichlegnii araas nymdorj lalar duugarhaaa medne . jervee me ylsan bol evlvvleg geed shvlsee vschvvlehiig . ard tvmen andahgvi boljdee . ene tugtsug . iim l hujaa sanaatai . hulhaich. ugaasaa . 60 ter bumiin hereg bol eh ornoosoo uravsan nvgelt hereg . ene hergiig . erunhiilugchiin songuulaas umnu nyamdorj medehgvi baij . gene dee . ih hurliin songuulaas umnu zadarchihsan . baisan . . me uvugtiig vnsen taalj . buzar mengeeree . shulseeree . megiin goo hatsar nvvriig . buzarlaj vnsen taalchihaad . odoo . uuruu ariuhan tsagaan heree . boloh geed .. arai arai.!!!!

    tenegt, 2017-08-21 17:05:06, 188.64.247.34

    Таны нэр:

    Тайлбар:

  85. Бүх муу муухайг үүсгэх мөртлөө бүх юмнаас зайлж чаддаг нэг эр байна аа. Түүний гар хөл болсон хүмүүс Баяр мэт ноолуулсаар, мань эр цаана нь гэмгүй царайлсаар.

    Зочин, 2017-08-21 17:04:53, 112.72.15.198Хариу бичих

  86. Таны нэр:

    Тайлбар:

  87. zarim ni suudliin toloo baidgaa barj baihad Hurelsuh unenii toloo suudlaa ogch baina.

    Зочин, 2017-08-21 17:11:14, 108.170.8.164Хариу бичих

  88. Таны нэр:

    Тайлбар:

  89. Номинчимэд ээ Чи шударга бусчуудын талд байна Узэл санаа чинь яаж оорчлогдохийг харнаа

    Зочин, 2017-08-21 17:13:02, 182.160.33.124Хариу бичих

  90. Таны нэр:

    Тайлбар:

  91. Монголд Ардын нам, Ардчилсан нам одоогийн байгаагаараа байх юм бол улс орны хөгжил, түүний гадаад жин бан хэзээ ч нэмэгдэж, хөгжихгүй.

    Зочин, 2017-08-21 17:26:50, 202.179.24.94Хариу бичих

  92. Таны нэр:

    Тайлбар:

  93. Namichimed geh hoshnogonii alchuur lalar hulgaich nart hudaldagdaj hool boloh boltugai muu jurj uulaasaa lalar baisan ene Chin jinhene bogs doloon hooloo olj iddeg muu lalariin saraachigch

    Зочин, 2017-08-21 17:30:54, 46.125.250.52Хариу бичих

  94. Таны нэр:

    Тайлбар:

  95. Сайхан бичжээ. Үнэнийг хэлж. Намууд сөнөөсэй ламууд болиосой

    Зочин, 2017-08-21 17:32:50, 27.123.214.120Хариу бичих

  96. Таны нэр:

    Тайлбар:

  97. Нямдорж сайн байна.

    Зочин, 2017-08-21 17:51:38, 202.179.24.123Хариу бичих

  98. Таны нэр:

    Тайлбар:

  99. Зохиогч зөв сэдэв хөндсөн байна Энхболд даргыг гарал үүслээр нь дуудаад байдаг нь буруу шүү дээ .Харин их хүлээцтэй сэтгэлийн асар их тэнхээтэй хүн юм

    Зочин, 2017-08-21 18:14:05, 202.9.42.212Хариу бичих

  100. odoo bas 1 shine oyutolgoi shig ord ilerchihsen ardiin namiin aav hvv 2 nomtbayr suudaldaa vldej tonon deeremdej bayr shig bayjihiig hvsej vzej tarj bnaa

    kkkkkkkk, 2017-08-21 18:57:45, 188.64.247.34

    Таны нэр:

    Тайлбар:

  101. одоохондоо унаагүй суудлаасаа хувалз шиг тас зууралдаад салахгүй байна л даа.

    Зочин, 2017-08-21 19:20:52, 203.91.115.43Хариу бичих

  102. Таны нэр:

    Тайлбар:

  103. нямдоржийн яариж байсанийг эргээд санцгаагаарай дандаа муу амлаж хар юүм яариж байдаг муу ёорын зөнөг өвгөн.ёос зүй хүн чанар байхгүй одоо жэнко топор хоёртой нийлцэн л яавж байн.хаа байн эх ороноосоо урвагчаараа дуудуулаал жэнкотой муудалцаал байсан. ерөн эцэсдээ урвагчууд нийлдэг юүм байн. харлаа хогнуудаа

    булай, 2017-08-21 20:14:49, 43.242.242.163Хариу бичих

  104. Таны нэр:

    Тайлбар:

  105. Монголд үнэн юм гэж үгүй өолж дээ, хөөрхий. Ийм ч улс байгаагүй юм даа. Бид чинь эрх тэгш, харилцан бие биенээ хүндэлсэн, бүтэл муутай ч тодорхой үзэл бодолтой, зарчимтай, тэр утгаараа харьцангуй шударга тийм л улс, ард иргэд байсан. Одооны энэ хувалзнууд хүний өөрийн гэлтгүй биднийг балласаар, уламбүр доройтуулсаар байгаа бус уу? Эд бие биенээсээ огтхон ч ялгаагүй. Эднээс юу ч горьдоод хэрэггүй. Ёстой нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр лугаа адил болно. Өтгөн манан. Энэ манан аяндаа замхрахгүй. Залуу, эрч хүчтэй сэхээтнүүд үзэл бодол, үнэт зүйлсээ нэгтгэж, төвч баримтлал дэвшүүлэн зохион байгуулалтад орж, тууштай тэмцлийг эхлүүлбэл манан сарних нигуур бий. Төгзөгнүүдээс хэнийг нь ч эрх мэдэлд үлдээж үл болно. Болгоогтүн!

    Жагаа, 2017-08-21 20:35:32, 66.181.179.13Хариу бичих

  106. Таны нэр:

    Тайлбар:

  107. Энэ МАН ийн 2-р ээлжийн ХООЛ нохойнуудыг алалцуулах нь байналдаа алалц алалц бас дахин сайн алалц тэгж байж цэвэрших ёстой

    зочин, 2017-08-21 21:02:08, 103.212.119.121Хариу бичих

  108. Таны нэр:

    Тайлбар:

  109. Багабанди гуай Зоригийг алснаа ярихгуй юм болов уу

    Зочин, 2017-08-21 21:15:26, 80.110.11.136Хариу бичих

  110. Таны нэр:

    Тайлбар:

  111. unchihaad tahimaa ugdugui chin bas haanahiin judag ve aan.

    Зочин, 2017-08-21 21:19:40, 139.5.219.82Хариу бичих

  112. Таны нэр:

    Тайлбар:

  113. Эбо-гийн карданаа татах ээлж яалтчгүй ирлээ. Эба шигээ л зуурч шогтолгүй бушуухан яваад өгвөл мөрөнд нь өлзийтэй байх болов уу.

    Зочин, 2017-08-21 21:21:16, 202.126.91.106Хариу бичих

  114. Таны нэр:

    Тайлбар:

  115. Nyamkaa iim l shudarga hyndee hyn chanargyi pizdaa

    Зочин, 2017-08-21 22:00:11, 174.218.2.215Хариу бичих

  116. Таны нэр:

    Тайлбар:

  117. өөрөөсөө л болж унасан шүү дээ.элбэгдорж шиг заваараад байлгүй зайгаа тавиад эр хүн шиг холдооч. уяачдаа аваад төрөөс зайл .

    Зочин, 2017-08-21 22:30:02, 203.91.115.43Хариу бичих

  118. Таны нэр:

    Тайлбар:

  119. Бодит үнэн нүүр царайг нь бичжээ. Бас ч зөөлөн бичиж. Төрийн албыг зарж, нийгмийн баялагаас илүү ихийг хүртэхийг хүссэн хомхой сэтгэл,үнэт зүйлээ гээсэн Ялзарал нь дээд цэгтээ хүрч бүлэг хувийн эрх ашгийнхаа төлөө бие биенээ барьж идээд дуусах тавилантай. Үйлийн үрийн хууль үйлчилж байна

    Зочин, 2017-08-21 23:09:22, 202.9.41.249Хариу бичих

  120. Таны нэр:

    Тайлбар:

  121. Монголчуудын гэгээнлэг оюуны төлөө цуцалтгүй тэмцэгч, ном бүтээгч мэргэн дүү улс төрийн үгүүлэлдээ бодууштай зүйл бичжээ. Хэн нь ч ялж ялагдаж болдог энэ хорвоод ард түмэн итгэж сонгосон төрөө дээдлэх, төрийн зүтгэлтнүүдээ дэмжих, улс төрд шудрага ёс, зарчим, хүнлэг чанар, төрийн тогтвортой бодлого, уужуу тайван ухаалаг байр суурь чухал гэдэг санаа г нь л тусгаад авчих нь хэн хэндээ хэрэгтэй гэж бодогдоно.

    багш, 2017-08-21 23:22:37, 202.9.43.31Хариу бичих

  122. Таны нэр:

    Тайлбар:

  123. amjilt

    Зочин, 2017-08-22 01:00:56, 202.21.107.25Хариу бичих

  124. Таны нэр:

    Тайлбар:

  125. ХУ ЖААГ АЛСАН Ч БАГАДАХ ХЭРЭГ ЗӨВ

    Зочин, 2017-08-22 01:26:07, 103.57.95.85Хариу бичих

  126. олргзн үгүэнү эхлтшх грүгх

    Зочин, 2017-09-01 14:47:36, 182.160.1.200

    Таны нэр:

    Тайлбар:

  127. Sain bichih yumaa

    Зочин, 2017-08-22 02:01:45, 184.151.178.243Хариу бичих

  128. Таны нэр:

    Тайлбар:

  129. Uneniig l bichsen baina. Turiin albiig naimaalj namaa sanhuujuulehiig bol ali ert l 2 nam ehelsen shuu dee. Odoo l neg sur badruulj bugdeeree l neeh ih ariun tsagaan amitad boltsgooh yum. Dorjzodov ch gesen MAN- d sanal bolgood ungursun songuuliar AN hereglesen gee biz dee. Odoo bol ali ch namiinhan bi teden tugruguur said darga bolson gej helj haragdaach. Adilhan l har hereenuud.

    Anu, 2017-08-22 04:22:09, 173.66.154.65Хариу бичих

  130. Таны нэр:

    Тайлбар:

  131. ЭНЭ ЗӨВ БИЧЖЭЭ.УНШСАН ХҮМҮҮС НЯМДОРЖ ЭНХБОЛД ГЭЭД БАЙХ ЮМ ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ НЬ МОНГОЛЫН НИЙГЭМ ДЭЭР ДООРГҮЙ БҮР СУРГУУЛИЙН ХҮҮХЭДҮҮД Ч ЯГ ИЙМ БАЙДАЛТАЙ БОЛСОН ГЭДГИЙГ БОДОХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАА.ЯАНА ДАА МИНИЙ АРД ТҮМЭН

    ИРГЭН, 2017-08-22 09:59:45, 49.0.147.28Хариу бичих

  132. Таны нэр:

    Тайлбар:

  133. 60 тэрбумыг өмөөрсөн 15 гишүүн болон УИХ-ын дарга нар нь бүгд хамсаатнууд юм. Тэднийг унагаах хэрэгтэй

    Зочин, 2017-08-22 13:05:29, 144.217.76.201Хариу бичих

  134. Таны нэр:

    Тайлбар:

  135. Хүнд чинь нэг эргээд очих нутаг гэж байдагдаа. Наад 60тай холбоотой гөлөгнүшүд чинь бүгд л луйварчид. Хэзээ ч өөдлүүлж болохгүй. Эх оронгүй хүмүүс энэ төрөлдөө л баян явхыг бодно улс орон ямар ч хамаагүй. Эрлийзүүдийг болж өгвөл босгоноос дээш гаргамааргүй бүр гэртээ ч оруулмааргүй байгаамдаа

    Сда, 2017-08-22 13:07:23, 128.199.174.55Хариу бичих

  136. Таны нэр:

    Тайлбар:

  137. МАН бол эх орончдын нам болохоос Эрлийз луйварчдын нам биш. Ман шинэчлэгдэх хэрэгтэй. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм даа эр хүн шиг байж шудрагар бууж өг !!!

    зочин., 2017-08-22 13:49:12, 202.131.248.210Хариу бичих

  138. Таны нэр:

    Тайлбар:

  139. Mongoloo gesen setgeltei hun bur MANANgiin gemt bulegleltei hatuu temtseh tsag bolson.Oor Songolt alga

    zochin, 2017-08-22 13:50:06, 85.203.17.254Хариу бичих

  140. Таны нэр:

    Тайлбар:

  141. Тийм шд. Увайгүй арчаагүй ичгүүргүй үйлдэл бүхнээ улс төр гэж тайлбарлаад л. Улс төр заавал заваан байх албагүй л дээ. Өөрсдийнхөө хэрээр л байж байгаа нь тэр. Новшнууд

    Зочин, 2017-08-23 10:11:16, 103.10.23.2Хариу бичих

  142. Таны нэр:

    Тайлбар:

  143. Одоо л нэг их ес жудаг ярьж гэнэ лээ! Социализмтайгаа далд ороод удаж бн шvv!! Одоо бол ардчилал ялан мандаж байгаа цаг vе гэж мэдку бн уу?! Тэгээд ч бид Ардчилсан Еронхийлегчийг3дахь удаагаа сонгосон билээ! Чадаж байвал яаж ч болно.

    Зочин, 2017-08-23 11:49:01, 202.70.46.219Хариу бичих

  144. Таны нэр:

    Тайлбар:

  145. Монголчууд хэзээ ч улсаа зөв удидаж байгаагүй. Чингисийн үед харин алж булж тогоонд чанаж байж хэдэн жил төр улс тогтсон байх. Бусад үед нь дандаа алалцаж бусдын хоол болж байсан. Халх өөлдийн дайн тэгээд манжид 200 жил дараа нь оросыг дагаж 70 жил явсан. Түүнээс хойш 27 ,28 жилд бүтээсэн жаахан юмаа бүгдийг нь самарч хаяад өр өт өмхий 3 даа баригдчихсан. Засаг барьж байгаа нэртэй хэдэн луйварчид нь байгаа жаахан юмаа хуваагаад авчихсан. Энэ янзаараа удахгүй тусгаар тогтнолоо алдаж хятадын мэдэлд ороод авгай хүүхэд нутаг орноо алдаад уйлж ч чадахгүй үхэж ч чадахгүй гишгэх ч газаргүй болоход тун ойрхон байна даа.

    Зочин, 2017-08-30 07:05:00, 207.228.78.136Хариу бичих

  146. Таны нэр:

    Тайлбар:

  147. энэ мэт зарчимгүй залхаг зам мөрийг нь таньж мэдээсэй, тэдний зам мөрөөр бүү замнаасай, тэгээд цоо шинэ хандлага, эрүүл ухаанаар Монголын Улс төрийг өөрчлөөсэй гэсэн үүднээс улстөрд хөл тавьж буй залуу үеийнхэнд хандаж бичиж буй юм.

    зочин, 2017-09-06 15:40:07, 103.10.21.39Хариу бичих

  148. Таны нэр:

    Тайлбар:

  149. Яг онож сайхан бичжээ. Улс төрч нэр зүүсэн энэ шаарнуудын нөлөөгөөр нийгмийнх нь сэтгэл зүй нь хүртэл сонин болчихсон. Одоо цагт шударга хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээсээ илүү ямар нэг албан тушаалтай болж өөртөө ашиг олж, давуу эрх эдэлж авлига авч хулгай хийхийг л эрмэлзэх болж. Тэгж чадсан хүмүүсээр бахархаж, овсгоотой сэргэлэнгий нь гайхаж, дээдэлж, шүтэж, адилхан болохыг хүсдэг болж дээ.

    зочин, 2017-09-13 20:42:10, 150.129.142.98Хариу бичих

  150. Таны нэр:

    Тайлбар:

  151. Чухам өнөөдрийн бидний энэ үймээн будилаан, улс орон маань хөгжихгүй дороо хоосон дэвхцээд буйн гол үндсэн шалтгаан энд л бий. Энэ ёсзүйгүй, журамгүй, зарчимгүй байдал буюу оюун санааны ялзрал, үнэт зүйлгүй байдалд бий.

    Зочин, 2017-09-17 10:05:22, 103.229.122.66Хариу бичих

  152. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: