Б. Номинчимэд

Бат Хаан, Сүбээдэй нар Мажар, Хорватын нэгдсэн их хүчтэй тулсан нь

Нийтэлсэн: 2017-04-11 11:08:26

Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
 
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна. 
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа. 
 
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ. 
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй. 
 
Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ. 
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ. 
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг. 
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ. 
 
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив. 
Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм. 
 
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ. 
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий. 
 
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.” 
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна. 
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ. 
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв.
... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”. 
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.
 
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ. 
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ. 
 
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ. 
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
 
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм. 
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.
***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за. 
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. 
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг. 
.
Б.Номинчимэд "Эгнэшгүй нөхрийг олов" номоос...
.
Зураг 1:
Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.
 
.
Зураг 2:
Монгол дайчид Шайо голын гүүрийг дайрч байгааг харуулсан зураг. 1241.04.11-ий өглөө. (Гэхдээ энэ зураг эргэлзээтэй. Гүржийн Кура голын гүүрэн дээрх ч байж магад...)
 
.
Зураг 3:
Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11 
 
.
Зураг 4:
Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор. 
Мохийн тал. Мажар улс.
 

64 сэтгэгдэл харуулж байна        

  1. Би ийм домогт өвөг дээдсийн түүхийг уншаад ичдэг болсон. Элбэгдорж гэсэн бөөсийн барлага нь болоод явж байхдаа таарсан туучийнууд

    Зочин, 2017-04-11 12:35:06, 91.197.234.102Хариу бичих

  2. Нээрээ ичмээр шүү.Одоо европд монгол цыганий дайнд ч үнлэгдэхгүй

    Zorigoo, 2017-04-11 15:04:10, 103.26.195.52

    ХУДАЛ ҮЛГЭР ЗОХИОЖ бичсэн ЭРГҮҮ ХОГ!!! Номинчиэмд бол жинхэнэ ДОЛДОЙ гөлөг. Ямар ч боловсролгүй. өөр шигээ эргүү зүйл зохиож бичдэг.

    ХУДАЛ ҮЛГЭР ЗОХИОЖ бичсэн ЭРГҮҮ ХОГ!!! Номинчиэмд , 2017-04-11 17:37:50, 202.9.40.79

    хэнд хэрэгтэй гэж хаа байсан европт очиж хүн алж өөрсдөө алуулж байсан юм. тэрний гайгаар өсөж ч чадаагүй балай гарууд

    Зочин, 2017-04-11 19:39:49, 203.91.115.41

    Энэ хятадын эрлийзүүд их олон болжээ. Монгол хүн яавч ийм түүх рүү нулимах гүй дээ

    Зочин, 2017-04-11 20:28:07, 202.179.27.89

    Эрлийзээ мэдэхгүй хурлийзууд олон байгаа. Би таван халтартай хамт ажиллаж эхлэхэд тэд намайг дарамтлах маягаар бүх ажилаа зааж өгөөд өөрсдөө хараад инээгээд суудаг байсан. Дараа нь тавууланг пялаад ганцаараа бүгдийг өлхөн хийдэг болж байсан. тэд ажилгүй болж билээ

    arhad, 2017-04-15 14:42:42, 66.181.180.96

    Ардчилалын ачаар бид нар Агуу их Хаан Чингэсээрээ онгоцны буудлаа, бүхэл бүтэн хотоо, ундааны дээд архиа өчнөөнөөр нь нэрлэж мөнхөлсөөн. Бид хийж чадахаасаа ч илүүг хийсэн шүү

    mongol, 2017-05-15 14:13:58, 202.131.242.254

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Би ийм домогт өвөг дээдсийн түүхийг уншаад ичдэг болсон. Элбэгдорж гэсэн бөөсийн барлага нь болоод явж байхдаа таарсан туучийнууд

    Зочин, 2017-04-11 12:35:07, 91.197.234.102Хариу бичих

  4. ХУДАЛ ҮЛГЭР ЗОХИОЖ бичсэн ЭРГҮҮ ХОГ!!! Номинчиэмд бол жинхэнэ ДОЛДОЙ гөлөг. Ямар ч боловсролгүй. өөр шигээ эргүү зүйл зохиож бичдэг.

    ХУДАЛ ҮЛГЭР ЗОХИОЖ бичсэн ЭРГҮҮ ХОГ!!! Номинчиэмд , 2017-04-11 17:37:34, 202.9.40.79

    Энэ хятадын эрлийзүүд их олон болжээ. Монгол хүн яавч ийм түүх рүү нулимах гүй дээ

    Зочин, 2017-04-11 20:28:19, 202.179.27.89

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Баярлалаа. Их түүхийн талаар эх үүсвэртэй зүйл итгэл үнэмшил төрүүлдэг. Зүгээр зүүд бичдэг гарууд зөндөө бий шүү.

    Зочин, 2017-04-11 12:44:22, 202.9.41.162Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. НОМИНЧИМЭД ЭЭ, ЭНЭ МЭТЭЭР БОДИТ БАРИМТ БҮХИЙ ТҮҮХИЙН ЦУВРАЛАА УЛАМ ТЭЛЭЭРЭЙ, ДАРАА ДАРААГИЙНХИЙГ НЬ ХҮЛЭЭЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЧИНИЙ ГЭГЭЭРҮҮЛЭГЩХ ҮЙЛС ШҮҮ

    Зочин, 2017-04-11 14:47:38, 119.40.100.222Хариу бичих

  8. НОМИНЧЭМЭД ГЭЖ ЭРГҮҮҮ НӨХӨР ШҮҮ ДЭЭ!!! ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ. МАН д бөгсөө худалдаж амьдардаг сонгодог БӨГС ДОЛООГЧ. ҮХсэнийх нь бодит ТҮҮХ!!!!!! Уран зохиол бичээд. Намин гэх эргүү хог яаж түүхч байхын. Хүүхдийн зохиол ч бичиж чадкүү хог ш тээ. Эргүү дагз чинь худал зүйл бичиж өөр шигээ эргүү юмнуудын тархийг эргүүлдээд, МУУ ДОЛДОЙ!!

    НОМИНЧЭМЭД ГЭЖ ЭРГҮҮҮ НӨХӨР ШҮҮ ДЭЭ!!! ЯМАР Ч БОЛО, 2017-04-11 17:36:24, 202.9.40.79

    Энэ хятадын эрлийзүүд их олон болжээ. Монгол хүн яавч ийм түүх рүү нулимах гүй дээ

    Зочин, 2017-04-11 20:28:27, 202.179.27.89

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Уран зохиолын номноос авсан юмуу. Өөрөө зохиож бичээд байгаамуу. Эх сурвалжаа эсвэл өөрөө зохиосон эсэхээ үнэнээр нь бичээч

    Зочин, 2017-04-11 16:32:04, 202.131.244.26Хариу бичих

  10. НОМИНЧЭМЭД ГЭЖ ЭРГҮҮҮ НӨХӨР ШҮҮ ДЭЭ!!! ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ. МАН д бөгсөө худалдаж амьдардаг сонгодог БӨГС ДОЛООГЧ. ҮХсэнийх нь бодит ТҮҮХ!!!!!! Уран зохиол бичээд. Намин гэх эргүү хог яаж түүхч байхын. Хүүхдийн зохиол ч бичиж чадкүү хог ш тээ. Эргүү дагз чинь худал зүйл бичиж өөр шигээ эргүү юмнуудын тархийг эргүүлдээд, МУУ ДОЛДОЙ!!

    Зочин, 2017-04-11 17:36:34, 202.9.40.79

    Ххх

    Зочин, 2017-04-11 19:57:49, 203.91.115.39

    Энэ хятадын эрлийзүүд их олон болжээ. Монгол хүн яавч ийм түүх рүү нулимах гүй дээ

    Зочин, 2017-04-11 19:59:20, 203.91.115.39

    Orosiin zokhiolch B.Yanchewskiin Bat khaan-aas nileed budaa idsen biz

    Зочин, 2017-04-12 12:35:39, 66.181.187.173

    Муу эр дайнд хөөрнө гэдэг үг бий дээ Номинчимэд гуай ээ. Мажарын ард түмнийг муухай үгсээр доромжлох хэнд хэрэгтэй вэ?

    Зочин, 2017-06-19 04:15:29, 194.228.20.247

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Монгол хүний сосыг хөөргөх "өвөг дээдсийнхээ" бахархалыг дэлхийн түүхээс унших шиг сайхан мэдрэмж алга.Ийм сэтгэл огшоосон түүхийг бүтээж чадсан тэнгэр эцгийн байлдах ур чадвар, ухаан билмий, хүсэл тэмүүлэл, баатар зориг байсан оршино.Энэ үнэн түүхээ ЕБДС,Их Дээд сургуульд үзэх МОНГОЛЫН ТҮҮХ номонд оруулж системтэй ойлголт өгөх хэрэгтэй байна. Ийм судалгаатай зүйл орвол их сонирхолтой сайхан болж хүүхэд, залуучуудын сонирхолыг татах нь дамжиггүй. Амжилт хүсье.

    Зочин, 2017-04-11 18:02:37, 124.158.109.140Хариу бичих

  12. ЦӨС ИХ ХӨӨРӨХ НЬ АЮУЛТАЙ ӨВЧИН ШҮҮ.БАГА ДЭЭР НЬ ДАРЖ АВАХГҮЙ бол ОСОЛТОЙ

    Зочин, 2017-04-12 12:38:26, 66.181.187.173

    umxii xanxluulchixaad deer ni tsus ni xuurbul ch mash ayultai shyy...xudlaa xiirxex yaxab orchin yeteigee xul niilyylj adaglaad 00-d oroxdoo tseberxen biyee zasaad surchixbal zygeer shyy...ungursun balarsan tyyx unshaad umxii amtai yabval byyr gutamshig...

    Зочин, 2017-06-18 17:57:22, 202.21.119.94

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Монгол хүний сөсыг хөөргөх "өвөг дээдсийнхээ" бахархалыг дэлхийн түүхээс унших шиг сайхан мэдрэмж алга.Ийм сэтгэл огшоосон түүхийг бүтээж чадсан тэнгэр эцгийн байлдах ур чадвар, ухаан билмий, хүсэл тэмүүлэл, баатар зоригтой байсанд оршино.Энэ үнэн түүхээ ЕБДС,Их Дээд сургуульд үзэх МОНГОЛЫН ТҮҮХ номонд оруулж системтэй ойлголт өгөх хэрэгтэй байна. Ийм судалгаатай зүйл орвол их сонирхолтой, сайхан болж хүүхэд, залуучуудын сонирхолыг татах нь дамжиггүй. Амжилт хүсье.

    Зочин, 2017-04-11 18:04:37, 124.158.109.140Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Zohioson, nairuulsan, uran zohioliin hetruulegtei bailaa ch tuunees iluu, nuuzlaga, suut garamgai tuuhen uil yavdal, hun turelhtnii hugjingui tuuhen usreltiin tulguur suuri bolson mongoliin hezee ch ul buheh badrangui erin ueiin barimtan deer tulguurlasan baigaa ni l unee ueiin bidnii uruudsan niigmiin uhamsart ami taria boloh ich ach holbogdoltoi baina daa.

    Zochin, 2017-04-11 19:11:49, 129.143.71.38Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. SHAA SHAA

    Зочин, 2017-04-11 19:25:57, 202.179.23.193Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ODOO TEGEED ENETHEGT OCHCHOOD BI TANUUSIN TOLGOIG AVCH BAISAN GEHIIM BAINALDAA,SHUUD GALZUUGIN SHOROND HIIH BAILGUI

    Зочин, 2017-04-11 19:28:14, 202.179.23.193Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Энэ эрлийзүүд их олон болоод сүүлээр их сөхөж байгаа юм байна. Энэ сайхан түүх рүү монгол хүн яагаад ч нулимах гүй дээ

    Зочин, 2017-04-11 20:01:24, 203.91.115.39Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Sonirholtoi tuuh bna, bayarlalaa

    Зочин, 2017-04-11 22:07:37, 94.15.79.13Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Erliiz humuus ih olon boljee. Nominchimeded bayarlalaa.

    Зочин, 2017-04-11 22:11:11, 49.0.216.186Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. arai jaaxan xetruulegtei uyangiin xaliltai bichsen bna gexdee unen tuuxiin eronxii xana bol bnaa bna gej

    Зочин, 2017-04-11 22:29:52, 59.153.112.47Хариу бичих

  28. Soai gol blson tulaan vnheere gaihaltai mngolchudiin tvvhend vldesen 33 tsuut tulaldaan gsen nom.bga tern derch ene tulaan orson bdiin

    Shine, 2017-04-12 10:50:33, 202.9.40.146

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Haytadiin ereliijuud helehed ta nar hezeed mongolzuudiin hol door bh bolno ali ch tuuhiin ued tiim l bsn odoo ch tiim l bh bolno

    z, 2017-04-11 23:39:07, 59.153.113.101Хариу бичих

  30. goe hellee

    zochin, 2017-04-12 01:48:06, 66.181.186.218

    Таны нэр:

    Тайлбар:

  31. Бат хаан гэж хун байгаагуй оросоор Батя буюу Ард олны эцэг гэж удирдагч байсаг юм билээшд!Монголчууд дэмий туух зохиож яриад явдаг болохоос биш Чингис хаан Чинь ондор нуруутай шар сахалтай ногоон нудтэй славян гаралтай орос хун байсан гэжуугаа!Орос хунл тэгэж дэлхийн хагасыг дийлж эзэлж чадахаас бас янз бурийн мангар нуудэлчин монголчууд яаагаадч тийм юм хийж чадахгуй гэж оросууд узэж байгаашд.Тийм учраас монголын туух бол зохиомол хуурамч туух юм билээ!Яаагаадч эрэлхэг зоригтой орос баатаруудыг дийлж 300 жил боол болгож зуудэндээч чадахгуй амьтад гэсэн гэжуугаа!

    Зочин, 2017-04-12 07:19:45, 2.37.133.12Хариу бичих

  32. Odoonii mongolchuudiin archaagui huvia hicheesen zang ashiglaad 2 horsh uls iim l tuuh zohioj bga ym shuu dee Ur huuhduudde l unen zov tuuhe oilguulah heregtei

    tulga, 2017-04-12 13:33:05, 66.181.178.124

    Иш чаавас чи монгол хүн бол би чиний өмнөөс ичиж ,гутарч бна.түүхээ мэдэхгүй,ядаж наад ухаад байгаа нет ээ ашиглаад мэдэхгүй байгаа юмаа мэдэж авчихаад хандах хэрэгтэй. Эсвэл та монгол хүн биш...ойлгомжтой

    barkhas bayarmagnai, 2017-04-12 21:38:54, 202.70.46.229

    Ene hulgaich Mongolchuudad ataarhaad uhehne e chamaig ch gesen alaad chihiig chin ogtlood hayachihna shuu novshoo

    Зочин, 2017-05-09 20:06:11, 103.229.122.56

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Mongoliin conqueror ter vye-iin delkhiin khvn amiin 17 khubiig ustgasan gesen medee baidag yim bilee .Bid 21-r zuunii mash ehzegtei ved amidatch baigaa shvv. Ter allaga khyadlagiig magtaj baij uls orond gai chirvvzei.

    Зочин, 2017-04-12 12:09:20, 66.181.187.173Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. их монголын минь түүхийг өстөн дайсан түвдүүдийн үр сад урвагч монголчууд түүхийг үл ойшоож дэлхийд ч байхгүй дүрст аймшгийн дүртст зурмал гуулин шавар бурхад ёстой хэн ч үнэмшимгүй хутагт хувилгаад ламтануудын хүн үнэмшимгүй үлгэр домогтоо итгээд агуу их хүчит аргат стратегч өвгөд хаад баатруудын минь зүйрлэн түүхийг шавар сүм нүгэл хилэнцээр дүрслэж доош хийгээд ч дэлхийн түүхэнд гүйцэгдэнэ хэдий манай түүхийг далай лам олон эрсийг маан шувталсан шарын шашинд ч дарагдах их түүх дэлхийд байдагыг мэдэж авцгаа хэдий номхон хүлцэнгүй дорд болгосон ч манай өвөг дээдсийн хийсэн байгуулсан байсан асар өндөр мэдлэг технолгиийг устгаж малчин болгож мунхаруулсан ч бүх дэлхийн түүхэнд далдлагдахгүй одоо бүх юмны эхлэл төлөвлөлт стратега болон сургаж боловсорч үргэлжилж байгааг манай залуу үе мэддэг болсон муусайн түвдийн шээс урвагч монголчуудын хүсэл биелэхгүй гэдгийг харцгаа мэдэрцгээ

    хасбэх, 2017-04-12 13:24:53, 139.5.219.203Хариу бичих

  36. Юун Түвд вэ малаа. Түвдүүд ямар хамаа байна. Тэр номоо уншаадл явдаг номгон амьтад ац вэ!

    Зочин, 2017-07-03 23:58:41, 182.160.34.93

    Таны нэр:

    Тайлбар:

  37. Энэ нийтлэгчийг "Худлаа Үлгэр Боловсролгүй" гээд шүүмжлээд байгаа гарууд -- өөрсдөө ганц хоёр үг үсэг нийлүүлж нийтэлсэн юм байна уу? Тийм л мундаг илүү боловсролтой юм бол залруулга хийгээд нийтэлбэл яасан юм? Мулгуу тэнэг юуч хийж чаддаггүй бааснууд л хүний юмыг дандаа шүүмжилж байдаг шд., Энэ нийтлэл бол зохиол бол биш үүнээс жигшээд байх ч юм байхгүй шүү! Гадны түүх бичигт Монголчуудын талаас биш -- өөрсдийнхөө талыг барьж бичдэг., Мэдээж тэнэг биш л бол магтаж сайшааж бичихгүй -- хэрэв тэгсэн бол тэр түүхийг хэвлэж хадгалахгүй. Дан ганц европ төв ази ч биш орхи дорнодын түүхэн тэмдэглэлд бол Монголчуудыг зэрлэг араатан байснаар л тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнд дургүйцээд байх юм байхгүй шүү -- мэдээж дунд жаахан гадны өөрсдийн үзэн ядалтын хэтрүүлэг байхыг үгүйсгэхгүй. Зугаа мэтээр Монголчууд хэзээ ч дайрч алж хядаж байгаагүй! Харин ч хүнлэг зүй ёсыг дээдэлж ирсэн. Тухайн үедээ л хамгийн ардчилсан бодлоготой цорын ганц улс байсан шүү., Хэнч ямарч дуртай шашин шүтлэгээ шүтэж болно гэсэн.

    Босоо Монгол, 2017-04-12 16:04:48, 180.149.98.18Хариу бичих

  38. ЧИ БОЛ ХЭВТЭЭ МОНГОЛ МӨН. ОДОО БОСОО ДУНДАД УЛС Л ГЭЖ ОРШИЖ БАЙНА.

    Ni hao, 2017-05-10 10:05:34, 103.87.255.42

    Таны нэр:

    Тайлбар:

  39. Энэ бол жинхэнэ монголчуудын тvvх болохоос монгол нутгаа сахиж vлдсэн авгай хvvхэд, хегшидед нь зарцлагдаж байсан харийн боол барлагуудын vр хойчис болсон одоогийн бидний тvvх биш байхаа!!

    Зочин, 2017-04-12 23:20:37, 202.70.46.209Хариу бичих

  40. Энэ чинь харин нилээд ортой үг шүү дээ

    Үхэр Монгол, 2017-05-17 05:46:44, 217.246.110.147

    Таны нэр:

    Тайлбар:

  41. МОНГОЛ ТҮҮХЭЭ ЖААХАН Ч ГЭСЭН МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. БААБАР МЭТ НЬ ЗАЛУУСЫГ ИЙМ ТЭНЭГ БОЛГОЖ БАЙГАА ЮМ. ТАРХИЙГ НЬ УГААГААД ДУУСГАЖ БАЙНА. ОДООГИЙН ЗАЛУУС ОЙД ТӨӨРСӨН САРМАГЧИН МЭТ БОЛЖ БАЙНА.

    ЗОЧИН, 2017-04-13 21:00:40, 103.212.119.199Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Hajuud ni baisan yum shig yaridag nohod olon baina

    Зочин, 2017-04-16 15:18:39, 174.196.144.106Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. Эсэргүүцэн бичигчид бүгдээрээ хужаагын шээснүүд гэдэг нь ойлгомжтой!

    Зориг, 2017-04-17 13:05:01, 73.74.182.22Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Монголын түүх олон сурвалжаар батлагддаг. Орос хужаа хоёр ийм түүхгүй болохоор их гутардаг даа

    Зочин, 2017-04-18 17:13:13, 43.250.126.98Хариу бичих

  48. Haha

    Зочин, 2017-04-23 20:41:52, 202.21.106.149

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Европын орнуудын цэргийн академи, сургуулиудад Монгол цэргийн байлдааны урлаг, стратеги, тактикууд, ялах арга, опериацууд,сэтгэл зүйн дайралт, тагнуул туршуулын аргууд, өнгөлөн далдлалт, маневр, ов мэхүүд,түргэн шилжин байрлах , хүчээ салгах, нэгтгэх ажиллагаа, холбоо удирдлагын шуурхай хангалт, нөөц хүчний ашиглалтын талаар шагшин гайхаж тусгай хичээл программ болгон зааж сургадаг юм. Дэлхийн 2-р дайн хүртлэх томоохон дайн тулаанууд , ялалтууд нь монгол цэргийн урлагаас үүдэлтэй байдаг.

    Зочин, 2017-04-18 17:59:12, 202.126.91.151Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Mgliin obog deedsiin mini unen tuuhiig unshaad zarim neg erliiz sheesnuud booj uhehnee.ted barag omdondoo harbasan bhaa kkk

    tsog, 2017-05-01 06:11:03, 113.210.200.236Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. бид ийм өвөг дээдсээрээ бахархахгүй яах юм өөр хаана ийм гайхалтай ард түмэн байсан юм ялангуяа хужаа гаралтай юмнууд бидний түүхийг сонсохоороо өөрсдөөсөө их ичдэг учраас ингэж элдвээр хэлж багаа юм тэглээ гээд энэ их түүхийг дэлхий улам их сонирхож судалдаг болоод байгаа шүү

    монгол, 2017-05-10 12:11:08, 202.21.117.210Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Эргүү юм бичдэг комментчид яах гэж уншсан юм бэ.Атаархуу шаарнууд.

    Зочин, 2017-05-14 04:01:08, 27.123.214.124Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. монгол сүйрвэл гайхах юм алга. Нүглийн төлөөс гэж бий

    хх, 2017-05-14 21:55:14, 139.5.219.73Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Ene bol yakh argagui iim tuukhtei. Ungarchuud bol ene tuukhee sain meddegiin. Mukhi tulaldaan geed ter baitugai dund surguuliin tuukhin nomon deer urgun bichsen baidgiin, arga ch ugui yum daa, kheterkhii uursdud ny muu ch gesen uursdiinkh ny tuukhees l khoino...Arai mongolchuud eniig meddeggui bsiin bish biz dee, Bat khaanikhaa ene IV Bela-giin tserguudiig yaj dovtolj yalsan tuukhiig...zarim kommentuud unshikhad ergelzsen khumuus zunduu baikhiin...:-( Mongolchuudig odoo boltol yag ter uyiin daichin baidlaar ny kharj, yarij baidag khumuus bol evropchuud, ter tusmaa ungarchuud...

    unen, 2017-05-21 08:21:34, 88.189.232.38Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. ..Ene bol gadaad khel deerees orchuulj avsan khuulbar bna. Wikipedia-gaar ali ch khel deer ene talaar duuren medee bii...Ene bichsen khun ekh survalj ashiglasan nom, khuulbar zergee temdeglekhgui yagaav...

    unen, 2017-05-21 08:26:26, 88.189.232.38Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. https://mn.wikipedia.org/wiki/Мохигийн_тулалдаан

    unen, 2017-05-21 08:33:08, 88.189.232.38Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Хятадын эрлийзүүд одоо бүр ил цагаандаа гараад Монголын их түүхийг байгаагүй, худал түүх гэдэг болж байгаа юм байна. Бас их түүхээ бичсэн хүнийг худал түүх зохиосон гэж гүжирддэг болж байгаа юм байна. Даварч байгаад нэг л өдөр хага гишгүүлнэ шүү, эрлийзүүд ээ.

    Зочин, 2017-05-25 17:09:03, 59.153.115.176Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Allaga khyadlaga, ebden svitgel, tonon deeremdeliig bvv magtan duul.Ter bvkhnees unuugiin bidend kheregtei yum uchvvkhench baikhgvbi.

    Зочин, 2017-05-25 20:51:13, 103.229.123.224Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Hungary-д энэ түүхээ маш сайн мэддэг юм билээ. Тиймээс монгол хүүхэнийг авч суух дуртай байдаг. Өөрсдөө цус их холилдсон, шар үстэй, хар үстэй, сахалтай сахалгүй янз бүрийн гаралтай энэ мажар гээд хэлчих юм байхгүй. Гэхдээ Нобелийн шагналтан 7 төрсөн байдаг.

    Buyanto, 2017-05-31 10:00:10, 202.131.243.186Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. шүүмжлэгчид баабарыг юм бичээд өөрсдийг нь мал махаар дуудахд жа тиймээ гээд алга хавсардаг гарууд юмшүүдээ

    Зочин, 2017-06-06 18:29:53, 203.91.112.198Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. юу гэх чинь хамаагүй ямар ч байсан монголчууд тэнд очоод одоо болтол дуурсагдаж байгаа нь л үнэн .тэр баабар гэж балайгаа дагаад хамраа ухаад явж бай.хэний шээс нь мэдэгдэхгүй юмнууд

    Зочин, 2017-06-17 21:43:46, 66.181.184.223Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. MONGOLCHUUDIIN TUUX BOL DELXIIN TUUXTEI SALSHGUI XOLBOOTOI.!BAXARXAX TUUXTEI BAIX SAIXAN SHUU DEE.

    Зочин, 2017-06-27 20:11:33, 103.26.193.173Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: