Б. Номинчимэд

Ингэхэд Эх оронч гэж хэн юм бэ?

Нийтэлсэн: 2017-03-02 16:21:25

Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ?
Энэ асуултын хариулт олон. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно. 
Энэ гол шалгуурыг яруу тодорхой илэрхийлсэн нэгэн домог бий. Гүржийн төв хэсэгт орших Сурамийн цайз хэмээх ер бусын бат бөх цайз байдаг. XII зууны үед баригдсан уг цайзын тухай домогт ийн өгүүлэх билээ. 
“Сурамийн хот дайсанд удаа автаж эрчүүд нь хядагдаж, эмс охид нь булаагдан энгүй их зовлонг үзжээ. Үлдэгсэд нь өндөрлөг газарт нуугдан бүгэх бөгөөд тэнд ургасан олон зууны настай мөчир хугархай нэгэн өндөр Чинарын модны оройд гарч дайснаа харуулддаг байжээ. Тэрхүү модны сүүдэрт жижигхэн хар овоохой байх агаад тэнд нуруундаа ташуурын, шуу, шилбэндээ гавны сорвитой, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх өвгөн амьдардаг байж. 
Өвгөн нэгэн удаа тэдгээр үлдэгсэдэд ийн хэлжээ: “Энэ өндөр Чинарын мод та бүхнийг аюулт дайснаас хамгаалж үл чадна. Дайсан ирэх л аваас та бүхнийг хядах болно. Харин та бүхэн өндөр хүчирхэг цайз хэрэм босговоос зохино”. 
Өвгөний хэлснээр ардууд зүтгэсээр хүчирхэг бат бэх цайз босгосон байна. Гэтэл цайзын нэг хана нураад огт болдоггүй. Дахин дахин барьсан ч нураад байжээ. Гүрж хүмүүс өнөөх мэргэн өвгөн дээр ирээд асуусанд “Эр ганц хүүтэй эх ол. Тэгээд тэр хүүг нь нураад байгаа хананы завсарт амьдаар нь хийж баривал дахиж нурахгүй” гэжээ. Мөн “Гэхдээ тэр хүү ч, эх ч сайн дураараа сэтгэлээрээ, ямар ч эсэргүүцэлгүй очих ёстой шүү. Өчүүхэн ч эргэлзсэн байдал мэдрэгдвэл цайз нурсаар л байх болно” гэсэн байна. Тийм эх болоод хүүг олох үнэхээр хэцүү мэт санагджээ. Гэтэл бүр хүүгээ энэ үйлд өргөл золио болгоё гэсэн гурвын гурван эх гарч ирсэн байна. Тэднээс Зураб гэдэг бага сайхан хүүтэй, өөр ойр дотнын хэн ч үгүй эхийг сонгожээ. 
Хүү маргааш өглөө нь ганцхан шөнийн дотор энэлэн шаналангаасаа пад хар царайтай болсон эхийгээ тэврээд цайзын нурсан ханын дэргэд ирэв гэнэ. Эхийгээ газарт буулгаад ханын ангархай завсар руу орж зогсжээ. Ингэхдээ өчүүхэн ч эргэлзсэнгүй, эргэж ч харсангүй. 
Энэ үеэр өнөөх мэргэн өвгөн ирээд эмэгтэйчүүдтэй цуг чулуу зөөж буй хөөрхий эхийг олж уулзан “Эмэгтэй минь, чи яагаад ганц хайртай хүүгээ цайзын нурсан хананд амьдаар нь булшлахаар шийдэв. Чамд өөр хэн ч байхгүй шүү дээ” гэж асуусанд эх өөдөөс нь ихэд бардам итгэлтэйгээр “Хэн ч надаас ингэж асуух эрх байхгүй. Яагаад гэвэл хүүд минь хоёр эх бий. Нэг нь төрүүлсэн эх болох өчүүхэн би байна. Удаах нь төрөлх аугаа сайхан ЭХ ОРОН нь байна. Ингэхэд эх орон гэдэг бол хамгийн хайртай ЭХ нь юм шүү. Хүү маань тэр эхийнхээ төлөө яваа учир өчүүхэн би юунд татгалзаж чадах билээ” гэжээ.
Өвгөн цааш мацан цайзын ханан дотор чулуу шавраар булагдан байгаа хүүгийн дэргэд хүрч, “Хүү минь, чи яагаад энэ ханан дотор сайн дураараа амьдаараа булагдахаар шийдэв. Аймшигтай биш гэж үү? Чамд амь бие хайран биш үү. Чи амьдралын сайхныг амталж ч амжаагүй дэндүү залуухан байна шүү дээ” гэсэнд хүү мөн өчүүхэн ч эргэлзээгүйгээр “Миний зүрхэнд айдас биш, нэр төр, баяр бахдал булгилж байна. Би хэзээ нэгэн цагт эх орноо эрслэн хамгаалах эр цэрэг болохыг мөрөөддөг байсан. Тэр мөч иржээ” гэсэн байна. 
Мэргэн өвгөн хүүгийн наагуур чулуун хана өрж байсан хүмүүсийн ажлыг зогсоогоод хүүг гарган ирж, олон түмэнд хандан ийн өгүүлжээ.
“Хүмүүс ээ, Та нарын дунд ийм эх оронч эх, эх оронч хүү байгаа цагт та нар ялагдана гэж үгүй. Хэзээ ч бүү цөхөрч, гуньж, гутарч болохгүй. Энэ цайзын хана арвантаа нурсан ч арван нэгдэх удаагаа барьж болно. Эцсийн эцэст та нар чадах л болно” гэлээ. Тэгээд хүмүүс баяр бахтай, итгэлтэйгээр цайзынхаа нурсан ханыг дахин барьж эхэлжээ. Үнэхээр ч тэд цайзынхаа ханыг 11 дэх удаагийнхаа ородлогоор дахиж хэзээ ч нурахгүйгээр барьж чадсан төдийгүй эх орноо ч хамгаалж чадсан гэдэг. Домог ийн өгүүлэх аж. Өнөө ч Сурамийн цайз сүндэрлэсээр... Түүн лүгээ адил эх оронч сэтгэл итгэл няцашгүй, шавхагдашгүй. 
Эх орон байгаа цагт эх орончид байсаар л байх болно. Эх орончид байгаа цагт эх орон нь мөнх орших болно.
 
2016 оны 3 сарын 1.
 
Б.Наминчимэд

29 сэтгэгдэл харуулж байна        

  1. Адгийн хог шааруудын орогнох эцсийн оромж нь эх оронч хийрхэл.Эргэн тойрноо хар л даа.Өрсөлдөх чадваргүй,шинийг санаачилж,бусдыгаа түүчээлэх чадваргүй мөртөө эх орон аюулд учирлаа гэж бархирсан алдар нэр албан тушаалд дуртай эх орончид манайд хэд байна?

    Зочин, 2017-03-02 18:15:45, 172.56.20.6Хариу бичих

  2. яг зөв

    Зочин, 2017-03-02 18:32:04, 202.126.89.143

    jungaa bish

    Зочин, 2017-03-02 21:34:30, 202.179.23.194

    Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:22:50, 67.111.249.66

    amid jishee ni MAN-in J.Monxbat

    yag vnen, 2017-03-03 16:42:13, 202.126.89.199

    Таны нэр:

    Тайлбар:

  3. манайхаар бол улсаа хэн сайн худалдаж үнэ хүргэж чадсан нь эх оронч гэгдмой

    зараа, 2017-03-02 19:05:13, 182.160.36.6Хариу бичих

  4. Жишээлбэл С.Баяр,М.Энхболд,Ц.Нямдорж г м.

    Зочин, 2017-03-02 19:11:30, 172.56.20.6

    Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:23:19, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Эх оронч гэж гадаадад 7 хаустай офшор данстай татвараа чөлөөлүүлчихдэг хүнийг хэлнэ.

    Ми.Энхболд, 2017-03-02 19:35:35, 202.9.42.166Хариу бичих

  6. Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:23:49, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  7. МОНГОЛЧУУД ХУЛГАЙЧДАА ЭХ ОРОНЧ ГЭДЭГ. С.БАЯР, ЭБИ, М.ЭНХБОЛД

    Зочин, 2017-03-02 19:41:24, 66.181.186.102Хариу бичих

  8. Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:24:00, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Өөрийгээ бусдаас дутахгүй байдгахын тулд алдаагаа харахыг хичээж байвал шүүмжилж засах гэж тэмүүлдэг байх хэрэгтэй гэж боддог. Манай сул тал энэ юм шиг санагддаг гэж ярихад ихэнх монголчууд чи монголыг муу хэлдэг гээд чичилж дайрдаг. Толинд харахгүй бол нүүр хиртэй чигээрээ байна гэдгийн хүлээж авах ухамсаргүй тэр хүмүүс эх орны гол дайснууд.

    Зочин, 2017-03-02 20:16:13, 202.179.23.74Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Монголчууд хамгийн эх оронч гэсэн хүмүүсээ л төрд сонгож гаргасан. Гэтэл тэр хүмүүсийнх нь байж байгаа царайг хар. Тэгэхээр монголчуудын эх оронч үзэл бол хөрөнгө мөнгө шүтэх үзэл. Нутаг усаа зараад өөрөө хэдэн доллартай болж байвал бусад нь хамаагүй л гэсэн үзэл. Хятадын нэг муж болбол таарна.

    хлм, 2017-03-02 21:32:24, 82.145.219.106Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. HAI,NII HO

    Зочин, 2017-03-02 21:35:15, 202.179.23.194Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. enhbayrl bn daa

    Зочин, 2017-03-02 21:51:06, 112.72.11.112Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Монголын хууль цааз гэх уудээ, дижиг хулгайчийг бол шоронд хтйнэ, том хулгайчийг ( С. Баяр гм) бол дэвшуулнэ !!! ( хоорххий муу ганц Элбэг доржийн уед ч ) биш...

    Зочин, 2017-03-02 22:33:02, 66.181.187.180Хариу бичих

  18. Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:24:49, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Eh oronchidiin setgeliig bertegchid ul oilgono ,tednii bii bolgoson uls turiin huchind amdarch bgaa murtluu ,

    Baagii, 2017-03-03 00:52:38, 73.110.176.224Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Легенда о создании крепости, изложенная писателем Даниэлом Чонкадзе (1830—1860), воплощена в известном фильме Сергея Параджанова «Легенда о Сурамской крепости» (1984).

    Зочин, 2017-03-03 00:57:04, 112.72.11.111Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Энгийн ардын хуухдуудийн амиар торийн эрхэнд гарчаад АНы мафийхан л хагартлаа баяжиж ард тумний оодтэй болгоныг дээрэмддэг. АНыхан оорсдоо л баяжихын тулд ард тумнээ золиосолдог бузарууд

    Зочин, 2017-03-03 01:25:17, 67.111.249.66Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. ЯМАРЧ БАИСАН МАН Л БИШ

    Зочин, 2017-03-03 08:40:05, 202.179.29.71Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Эх орныхоо газар шороо байгалийн баялгийг монголчууддаа улдээхийн толоо тэмцэлд аль муугаар гутгуулж, шорон оронд орсон ч мохоогуй Энхбаяр л юмуу даа. Ард тумний зарим хэсэг нь гутгэлэгд тархиа угаалгаад энэ хунийг ойлгохгуй байвч, эд нарын ч толоо тууштай сэтгэлээр байгаа хун гэж харагддаг.

    Зочин, 2017-03-03 10:09:50, 175.193.236.119Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Эх оронч гэдэг Ю.Цэдэнбал шиг ядууралгүй,өвчин зөвлөнгүй,сэтгэл тайван, эрүүл хүнс ,цэвэр агаартай ,тэгш эрхтэй байлгагчийг хэлнэ.

    555, 2017-03-05 23:02:07, 182.160.4.1Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Ер нь тэгээд Ю.Цэдэнбалыг эх оронч гэнэ.Д.Сүхбаатарыг эх оронч гэнэ.

    66, 2017-03-05 23:04:45, 182.160.4.1Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Эх орныхоо хөрс шороог ухуулахгүйн төлөө тэмцсэн Мөнхбаярыгаа яалаа санаач 21 жилийн ял өгөө биздээ.Ял оноосон хулгайчид хэн байсан бэ Нэрийг нь хэлж чадахуу Шүүгч Прокуор тэгээд эх оронч биш гэхүү Урвагчид уу.Хятадуудад л тал засч байвал юугч ухаж болохыг зөвшөөрч монголыгоо шоронд тамладаг шүүгчийг бид хэн гэх вэ Бодцогооё.

    АН-н ахмад гишүүн, 2017-03-06 18:33:01, 150.129.141.13Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Tulgiin gurvan chuluu

    Зочин, 2017-03-08 19:23:31, 103.229.120.72Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. уянга муу хүн байна лээ. Эрдэнэчимэгийг худалдаад идчихсэн дээ. тэр эх оронч биш

    Зочин, 2017-03-13 19:35:24, 122.201.21.16Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Myth inspires hope

    Домог итгэл найдварыг төрүүлдэг, 2017-03-15 17:12:09, 180.149.93.14Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: