Б. Номинчимэд

Оюутнууд, ахлах ангийнхан цас цэвэрлэхэд болохгүй юу байх вэ?

Нийтэлсэн: 2016-11-24 11:15:52

Энд ямар нэгэн хүний эрх, улс төр оруулах хэрэггүй юм. Мөнгө өгөх юм уу, яахаараа хүүхдүүдээр цасаа цэвэрлүүлдэг юм, хүүхдийн эрхэнд халдлаа, ажлаа хийж чадахгүй байж гэх мэт эсэргүүцлүүд анзаарагдана. 
 
Хариуцсан байгууллага, хүмүүс нь яагаад ч хүч хүрэхгүй байгааг бид бүгд мэдэж байна. Хүүхдүүд шуугилдаад хүйтнийг ч тоохгүй, нэг хоёр цаг юм хийлцэнэ биз. Бид ахлах байтугай дунд ангиасаа цас цэвэрлэх байтугайг нь ангиараа хийлцээд л өсөцгөөсөн. Муудсан юм үгүй. 
 
Наанадаж хүүхдэд хамтач, нийтэч ухамсар тогтоно. Нийтэд, нийгэмд хэрэгтэй үед бид ч бас сайн дураараа оролцох ёстой юм байна гэдгээ бага ч атугай ухамсарлаж л байг. Улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ гэдгийг ч хүүхдүүд бага ч атугай мэдэрч, ойлгож байвал сайн л байна. 
 
Нөгөө талаар жаахан жавар салхи үзэж, цас ч болсон цэвэрлэж сурч байхад буруу юун. Учиргүй хар амиа бодсон, миний хүүхэд л даарчих вий, яахаараа гудамжны цасыг миний хүүхэд цэвэрлэх ёстой юм гэсэн хандлага байж болохгүй ээ, муухай явдал. 
 
Гудамж ч гэсэн бидний л дундын юм. Улаанбаатар гэдэг чинь бидний бүгдийнх нь орон зай. Өдөр бүр биш юм гэхэд хэзээ нэгтээ түүгээр явдаг, би биш юм гэхэд найз нөхөд, ах дүүс явж л байгаа. Монгол гэдэг чинь бидний бүгдийнх нь орон гэр гэдгийг мэдэрч, нийтлэг эрх ашиг гэж байдгыг ойлгож ухамсарлаж байг. 
 
Халтиргаанаас болж хичнээн цаг алдаж, хичнээн хохирол амсаж, хичнээн хүн бэртэж гэмтэж байгааг хэлэх аргагүй. 
 
Бид Хүний эрхийг дээдэлсэн хэмээн Америкаас үлгэр их авдаг. Америкт бусдаар шаардуулалгүй гэрийн үүднээс төө хол нийтийн замын цасыг сайн дураараа цэвэрлээд зогсож байгаа хүмүүстэй олонтаа таарч байсан даа. 
 
Хүний эрхийг дээдлэнэ гэдэг нь амиа бодсон бэртэгчин, ядарсан сэтгэлгээг дэвэргэнэ гэсэн үг биш юм.
 
Б.Номинчимэд

32 сэтгэгдэл харуулж байна        

  1. Номинчимэд гуай!Та хотын удирдлагуудын чадамжгүй байгааг хаацайлж байна уу? Улс төрчид, олигархууд капитализмаар хөлжиж баяжаад ард түмний хүүхдүүд сурагч оюутнууд социалиазмаараа цас цэвэрлэх юм уу?

    багш, 2016-11-24 13:00:33, 66.181.187.172Хариу бичих

  2. Санал нэг байна. Ямар ч чадваргүй хотын дарга өөрийнхөө өрөөг мөн ч их тансаг болгосон гэнэ шүү. Тэгээд ард түмний хүүхдүүд өвлийн хар хүйтэнд цас цэвэрлээд зогсож байх юм гэнээ. Тэд нар чинь өвчин тусдаггүй юмуу, инээлдэж шуугилдаад цэвэрлэх юм гэнэ шүү, мөн хуцваа.

    Хашир, 2016-11-25 17:00:00, 202.179.23.187

    udirdah chadvargui ouyni chadamjgui Batbold metiin umnoos yah gej uvliin huitend utaa zaliglan edgeer humuus tsas tseverleh um bolj bn.tsatsah yostoi davs bodisoo tsatsdaa

    Зочин, 2016-11-25 20:11:30, 59.153.114.209

    ЗАРИМ СУРАГЧИД ХЭТЭРХИЙ ХҮМҮҮЖИЛГҮЙ БАЙНАА. АРХИ УУЖ, ТАМХИ ТАТАЖ, МАНСУУРЧ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ? ЭЦЭГ, ЭХ, БАГШ НАРТАЙ НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. НОМ ЭРДЭМ СУРДАГ ШИНЖ ОГТ АЛГА

    Зочин, 2016-11-27 16:23:40, 122.201.31.160

    Хулгайч Батүүлээс хотын иргэд бид салсандаа баяртай байна аа, бидний татварын олон тэрбумыг хүүтэйгээ нийлж офшорт хийсэн луйварчны хажууд сайн Хотын даргатай болсон бай шүү

    Зочин, 2016-11-28 11:46:49, 150.129.141.219

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Шоронд байгаа олигархиудаар цас цэвэрлүүлье.Тэднийг юунд хайрлаад байгаа юм бэ? Тэд нар хүүхдүүдээс дээр эрхтэй юм уу?

    Зочин, 2016-11-24 15:37:14, 202.9.42.166Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. оюунтан цэрэг ахлах сурагчидаар цалингүй цас цэвэрлүүлнэ гэдэг чинь хотын удирдлага ажлаа хийж чадахгүй ядарсан арга шүү хотын иргэд хотод олон тэрбум татвар төлж байна татварыг үр дүнтэй ашиглаж цасаа цэвэрлэж чадахгүй хотын удирдлагыг юу гэхийн бээ цаг уурынхан зуд болно гэж зунаас хойш анхааруулаад байхад МАН сонгуульд яллаа гэж архидаж шоудаж даргын бялуу хувааж өнгөрүүлсэн шүү дээ

    Зочин, 2016-11-24 18:15:48, 43.242.243.251Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 16 дээш эр цас цэвэрлэ,худлаа эрх чөлөө, хЯтад одоо нүүс авахгүй гэнэ, нөгөө стандартгүй ногоогоо өгөхгүй гэнэ, та хэрхэх хэ хэ

    өвгөн , 2016-11-24 18:19:50, 49.0.185.174Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ахлах ангийн хүүхдээр цас цэвэрлүүлэх хэрэгтэй ажиллаж ажиллаж сурах анхны азбук ахлах ангийн хүүхдүүд баар цэнгээний газөр тэнэж явахаар цас цэвэрлүүлж сурга? Саяхан шарга морьтын замд прлиус унасан хүү 150 км\цагийн хуртай давхиж яваад өөрөө ч өрөөл бусдын амь нас бүрэлгэлээ Ингэж эрхэлж болсон юм чинь нийтийн төлөө цас цэвэрлэхэд юуны буруу байх билээ ЦАС ЦЭВЭРЛЭХЭД БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГААС БУСАД БҮХ ХҮМҮҮС ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

    Зочин, 2016-11-24 23:46:23, 112.72.11.67Хариу бичих

  10. ядаж сургуулийнхаа орчны цасыг цэвэрлэхэд юунь буруу байх вэ

    Зочин, 2016-11-28 15:13:24, 202.126.91.90

    Таны нэр:

    Тайлбар:

  11. ЦАС ЦЭВЭРЛЭХЭД ХҮНИЙ ЭРХ ОГТ ХАМААГҮЙ ШУУ?? МАЛ МИНЬ

    Зочин, 2016-11-24 23:47:46, 112.72.11.67Хариу бичих

  12. Энэ маш зөв зүйтэй санал байна. Хүлэг болох унаганаасаа,Хүн болох багаасаа гэдэг дээ. Ахлах ангиас нь эхлээд цас цэвэрлэж сургая бас бага ч гэсэн урамшуулал олгож байя. Хөдөлмөрийн үнэ цэнийг багаасаа ойлгог. Баячуудын хүүхдүүд цамаан зангаж л магадгүй. борчууд бид нар ийм ажлын дуртай хийнэ дээ

    Жуураг, 2016-11-28 11:11:25, 202.179.29.225

    Таны нэр:

    Тайлбар:

  13. za ter hunii erhiig deedeldeg Amerik l gej dahij bitgii hudlaa oilgooroi bicheeree enuuhend Ukrain gedeg saihan uls bailaa temd huniinerh gej yarih bitgii hel zugeer l shataachdag baidliig hen gaaruulav, muusain arabuudiig uhtel ni alaltsuulj say say hun uhej bna tend baluugiin hunii erh odoogiin Amerik bidnii moroodol bhaa bolison

    gana, 2016-11-24 23:59:49, 208.123.223.38Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Эх оронч хүнлэг сэтгэл тэсвэр хатуужил эндээс л эхэлнэ. Энэ бол бахархал. Оюутны холбоод их зөв хандаж байгаа юм билээ. Ахлах ангийн сурагчид сургууль орчноо цэвэрлэхэд болохгүй юу байхав

    Иргэн, 2016-11-25 09:03:13, 202.21.106.122Хариу бичих

  16. Дарга нар гэртээ авилгалаа идсэн шиг гэдсээ илж унгас алдаад хэрхэрээд хэвтэж байхад бид энэ хар хүйтэнд цэвэрлэх естой юм уу.Естой хуцдаг халтарууд вэ? Чадахгүй.Май энийг долоо.Цасаа цэвэрлэж чадахгүй юм бол албан тушаалаасаа зайлах хэрэгтэй шдээ .Явж Төв аймагийнхаа хонхорт очиж хонио хариул.

    Зочин, 2016-11-25 11:38:04, 202.9.42.166

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Huuhduud surguuli orchiniikhoo tsasiig l tseverlene ged e/said n tov todorhoi helsen baisan.Holsnii bichigch baigaad neteer ajil hiisen hotiin darga bol uavakhgui dee?

    Zochin , 2016-11-25 14:42:11, 183.11.22.208Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ЕР НЬ ХҮН БАГААСАА АЖИЛЛАХ ХӨДӨЛМӨРЛӨХ ГЭДГИЙГ МЭДЭРЧ ӨСӨХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙ НЭГЭН АХ ДҮҮГИЙН ХҮН ХҮҮХДЭЭ ӨВӨӨ ЭМЭЭДЭЭ Ч ТУСЛАХ СЭТГЭЛГҮЙ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН. ӨВӨӨ НЬ ИРЭЭД МОД ХӨРӨӨДӨӨД ӨГӨӨЧ ГЭХЭД УУРЛАЖ, ХЭЦҮҮ ЗАРАХ ГЭЛЭЭ ГЭДЭГ БАЙСАН. ТЭГЭЭД ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭРЭЭ ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ, ЦАГААН ГАРТАН БОЛГОСОН. ОДОО ӨӨРӨӨ ӨТЛӨӨД ХҮҮХЭД НЬ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨХЧӨӨН БОЛСОН ХЭРНЭЭ ЯМАР Ч АЖИЛ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ, ТЭСВЭР ТЭВЧЭЭРГҮЙ АРЧААГҮЙ ЭР БОЛЖ ХУВИРСАН. ХҮҮХДЭЭ БУРУУ ХҮМҮҮЖҮҮЛЖ ӨСГӨСНИЙХӨӨ ГОРЫГ ТЭР ТЭР ХҮН ОДОО ХАНГАЛТТАЙ АМСААД, ИХ ЗОВЖ ЯВНА ДАА. БУРУУ ӨССӨН ХҮҮХЭД БУХЫН ХҮЗҮҮНЭЭС ХАТУУ ГЭЖ ҮНЭН ШҮҮ. ЯАДАГ ЮМ БЭ ХҮҮХДҮҮД ЦАС ЦЭВЭРЛЭХЭД, ТЭР БАЙТУГАЙ АХЛАХ АНГИЙН ХҮҮХДҮҮД ЭНЭ АЖЛЫГ САНААЧЛААД МАНЛАЙЛААД ХИЙГЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ИНГЭЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД НЬ Л ТУСТАЙ.

    РАШМАА, 2016-11-25 15:46:12, 112.72.11.113Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Хөдөөний хүүхдүүд цас цэвэрлэх нь байтугай түүнээс хүнд ажил хийж өссөн. Хотын хүүхдүүд хонь ямаагаа ч ялгахгүй, цас бороогоо ч мэдэхгүй эрхийн тэнэг нь давамгайлсан. Дарга нарын хүүхдүүд бүр ч хэрцүү. Цас цэвэрлүүлэх нь зөв. Ерөнхий сайд хүүхдүүдийг өмөөрөх нь буруу. Хүүхдүүд энэ байдлыг дамлимдуулан цас цэвэрлэх ажилд бүр ч хойрог хандана. Халтирч унаад гэмтвэл цас цэвэрлэхээс илүү хохирол, эрүүл мэндээ алдана шүү дээ. Жаахан бодолтой. амтьдралын ухаантай баймаар юм аа.

    Зочин, 2016-11-25 17:04:46, 66.181.191.216Хариу бичих

  22. Хамгийн түрүүнд дарга нарын,баячууд олигархуудын хүүхдүүд эхлээд үлгэр үзүүл л дээ.Ядахнаа Номинчимэдээ чи өөрөө хүүхдүүдээ хөтөлж гараад цас мөс юу байдаг юм цэвэрлээч,чадахгүй хэвтэж битгий ингэж шургуу хийж бай.Су-гаас жаал юм олж долоогоо юу?

    Зочин, 2016-11-26 03:16:15, 172.58.136.1

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Бие биетэйгээ барьцаад яах вэ? Номинчимэдийн хуухдууд цас цэвэрлэж л байгаа биз ,юунд хар амиа боддог байнаа. Хотын удирдлагын урагшгуй бол оор асуудал. Ур хуухдээ ажил сурах,хотдоо сэтгэл гаргахад нь буу садаа бололдоо.Хуухдуудээ хувиа хичээгч буу болго доо. Та болон таны хуухэд халтирч гэмтвэл туунээс илуу зарлага , цаг хугацаа зарцуулна. Харин хэдуулээ хуухдуудээрээ луйварчдын тавьсан ор зээлийг толуулэхгуйн тулд хатуу тэмцэл орнуулье, Монголыг дампууртал офшордсон луйварчдын монгийг татаж авах ходолгоон орнуулье. Тэр буу хэл Хууль зуйн сайд Бямбацогтын офшорын хууль гарахаас омно офшор данс нээсэн луйварчдыг хамгаалах хууль гаргах гэж буйд эсэргууцэл узуулье.Бямбацогт бас нэг луйварчин нь тодорхой.Эд бидний ур хуухдуудээр насан туршид нь ор зээл толуулэх гэж буй нь хамгийн ноцтой нь болоод байна.Луйварчидтай л узэлцье.

    Зочин, 2016-11-26 12:13:25, 122.201.31.189Хариу бичих

  24. Хүүхдээр гудамжны цас цэвэрлүүлбэл чи тэдэнд мөнгө төлж, эрүүл мэндийн баталгаа гаргаж зарла.

    zominchimeded, 2016-11-26 22:44:31, 194.228.20.81

    Өөрсдөө эхлээд хүүхдүүдээ дагуулж гадаа цас мөс цэвэрлэ,тэгээд дараа нь юу ч гэж бүлтэрсэн болно оо.

    Зочин, 2016-11-27 06:21:08, 172.58.136.1

    Таны нэр:

    Тайлбар:

  25. bi 1988 ond 23-r surguuli togsson bid nar 51-r delguuriiin urduur tseverledeg huvaaritai zovloltiin bagsh nartaigaa hamt tseverledeg bailaa

    Зочин, 2016-11-27 09:46:36, 182.160.36.255Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Хүүхдүүд цас цэвэрлэхэд юу нь болохгүй бнаа. Хамт олонч хөдөлмөрч болдог юм. Юм болгон дээр л мөнгө ярьж,эрх чөлөө гэж өвчигнөлдөөд хүүхэд битгий эвдээд бай.

    Зочин, 2016-11-27 11:55:24, 139.5.216.117Хариу бичих

  28. Бат Үүл дарга сургуулийн хүүхдүүдээр цас цэвэрлүүлье гэж дугарсан бол яаж өвчигнөх байсан бол? Эргүү ац минь чи өөрийнхөө хүүхдүүдийг дагуулж гараад бусад хүмүүст үлгэр үзүүл чадахгүй бол тонил цаашаа.Эхлээд өөрөө үлгэр үзүүл.

    Зочин, 2016-11-27 12:39:00, 172.58.136.1

    172 58 136 1 - тэй ижил хүмүүс энэ нийгэмд олон бүү болоосой. Ац энэ тэр гэсэн бүдүүлэг үг хэллэг хэрэглэж хүүхдээ хүмүүжүүлдэг бол түүнтэй цэвэрлэгээний тухай яриад ч илүүц биз.

    Зочин, 2016-11-27 16:21:48, 122.201.31.189

    Ацнуудыг ац гэхгүй юм бол өөр хэнийг ац гэх болж байна аа.Өөрсдөө юу ч хийхгүй,коммны цаанаас учиргүй цэцэрхэнэ.Үнэхээр тийм л мундаг эх оронч юм бол хүүхэд шуухад юу байдгаа дагуулж гараад субботник хий л дээ.Чадахгүй хэвтэж үхсэндээ ингэж байдаг юм.Чаддаг юм бол гадаа гараад бусдад үлгэр дууриал үзүүл чадахгүй бол тонил цаашаа.

    Зочин, 2016-11-27 18:16:19, 172.58.136.1

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Оюутан аяа алд насанд хүрэгчдийн цэцэрлэг биз дээ! Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төв мэдлэг олгож чадахгүй!

    Зочин, 2016-11-28 13:21:21, 95.85.69.37Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ сэтгэгдэл бичсэн зарим хүмүүс ямар ухамсар дорой,арчаагүй,аминчхан байнаа?? ахлах ангийн сурагчдаар цас цэвэрлүүлэх нь туйлын зөв,яагаад гэвэл одоо гараа хөдөлгөж ажил хийхээ байсан цагт ядахдаа хамт олноороо агаар,салхинд гарна,алжаал ядаргаагаа биеийн чилээгээ гаргах бусуу энэ нь эрүүл мэндэд нь тустай,багач болов нийгмийн тустай хөдөлмөрт сургах эхлэл болно шүү дээ,зарим эцэг эхчүүд арайл дэндэж байна,ардчлал ярьдагууд/хуурамч багтай,түүнд дагаж гүйгсэд/ингэж солиорч байгаа байх л даа.Ажил/тохирсон/ хийхэд юун эрх чөлөө вэ?

    Зочин, 2016-11-28 15:15:25, 202.179.31.43Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Энэ ерөнхий сайд нэг л бишээ хүн бүрийн сэтгэлд тааруулах гэсэн сулбагар зүрхээ зүсүүлсэн амьтан. энэ ёроороо бол яагаад ч ЭЗ-г сайжруулж чадахгүй дээ Бид 6-р ангиасаа хавар сургуулийнхаа модонд явдаг байлаа 3-р сарын сүүлчээр ойд цасан арилаагүй хүйтэн 4 хүүхэд 6 машин мод хөрөөдөж кублэдэг байж билээ. Тэр модоо хөрөөдөж хагалаад хураадаг байсан бидэнд сайн л юм болсон уу гэхээс ямар я муу юм болоогүй

    Зочин, 2016-11-28 15:28:07, 202.126.91.90Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. ЗА НАМИНЧИМЭД ГУАЙ, ДУЛААН ХУВЦАСТАЙ, ХУВЦАСГҮЙ ОЮУТАН, СУРАГЧИДААР ЦАС ЦЭВЭРЛҮҮЛЖ ЧИ ЯАХ ГЭЭД БАЙГАЮМ БЭ? ОЮУТАН, СУРАГЧИД ГЭЖ НАСАНД ХҮРЧ БАЙГАА НЬ БАЙГАА, НАСАНД ХҮРЭЭГҮЙ НЬ Ч БАЙГАА. ЭД НАР ЧИНЬ НОХОЙД БАРЬДАГ МОД БИШ ЗА. ТҮҮНИЙ ОРОНД ХУВИЙН БОЛОН ТӨРИЙН АЖИЛЧИН, АЛБАН ХААГЧИДЫГ НЭГ ӨДӨР АЖЛААС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭЭД ЦАСАА ЦЭВЭРЛҮҮЛЭХГҮЙ ЮҮ??? ДУЛААН ХУВЦАСГҮЙ ОЮУТАН, СУРАГЧИДЫГ ХӨЛДӨӨЖ АЛАХ ГЭЭ ЮУ? ДААРСНААС БОЛООД ХАНИАД, ТОМУУ ХҮРЭЭД ХЭЦҮҮ БАЙХ ЮМ. ЭСВЭЛ ЧИ ӨӨРӨӨ ХОТЫН ЗАХИРАГЧ БАТБОЛДТОЙГОО НИЙЛЭЭД ЦАСАА ЦЭВЭРЛЭ.

    Зочин, 2016-11-28 15:46:24, 202.21.100.162Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Нөгөө эх орон ард түмэн хүний эрх, эрх чөлөө ярьдаг Оюутны холбоо хаана байна вэ? Арай татан буугдаж тарсан юм биш биз? тарвал таарна.

    Оюутны холбоо хаана байна вэ?, 2016-11-28 21:53:07, 202.126.89.199Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: