Б. Номинчимэд

Шувуун сүргийг ангуучлах технологи ба Колоничлох бодлого

Нийтэлсэн: 2016-11-09 10:50:00

Нүүдлийн шувуудад харуулчийн үүрэг гүйцэтгэдэг шувуу байдаг байна. Тэр Харуулч хол аянд ядарсан бусдыгаа унтаж амарч байхад сонор соргог байж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлдэг гэнэ.
 
Гэтэл Харуулч шувууг нь өөрийн сүргээр нь бариулж, сонор сэрэмжгүй болгон хуугаар нь намнадаг муухай хар арга шувууны анчдад байдаг ажээ. 
 
Хэрхэн яаж гэхээр, нууранд ирж буусан аянчин шувуудыг яг ид амарч байх үед сэмхэн гэтэж очдог байна. Харуулч шувуу түүнийг мэдээд чимээ өгч бусдыгаа сэрээх мөчид өнөөх гэтэж очсон хүн нам нуугдчихдаг гэнэ. Эхний удаад шувууд сэрээд эргэн тойрноо ажиж, анхаараад, ноцтой аюул үгүйд тайвшран унтана. Яг сайхан амрах үеэр нь үймүүлэгч анч хүн дахиад сэжиг үзүүлж, Харуулч шувууг өднө. Харуулч шувуу дахин аюулын дохио өгнө. Сүрэг дахин сэрж, аюул занал үгүйг мэдээд эргэж амарна. 
 
Амрангуут анч хүмүүн дахин Харуулч шувууг өдөж, сэжиг өгнө. Энэ мэтээр хэд хэдэн удаа Харуулч шувуугаар нь сүргийг сэрээлгэхэд амарч чадаагүй сүрэг ихэр уурсан "Худал дохио өгөн амруулахгүй" байгаа Харуулчаа тал талаас нь дайран өд сөдийг нь зулгаасаар алдаг байна. Ингээд аюулын сэрэмжлүүлэг өгдөг Харуулчгүй болж хоцорсон сүргийг олноор нь намнахад амархан болдог ажээ. 
 
Энэхүү шувуун сүргийг ангуучлах технологийг хүчирхэг улс орнууд бага буурай орнуудыг колоничлох бодлогодоо гарамгай ашигладаг байна. 
Колончлогчдын санаархалыг олж харсан эх орончдыг байн байн түгшээсэн үйлдэл хийж, тэднээр байнгын аюулын дохио өгүүлэх атлаа өөрсдөө огтхон ч гэм зэмгүй, тэр бүү хэл хүмүүнлэгийн тусламж өгч буй мэт байдал төрх олонтаа үзүүлдэг байна. 
 
Байн байн колонийн аюул занал, өр зээл, хууль бус үйлдэл, баялгийг нь хуу цөмөх гэсэн оролдлого, мөнгө хүүлэлт, тархи угаалт, эзлэн түрэмгийллийн тухай өнөөх эх орончдоор залхтал шуугиулах атлаа тэдэнд ямар ч баримт болчих сэжүүр өгдөггүй байна. 
 
Ингэсээр ард олон эх орончдыгоо эцэст нь худал популистууд, тэнэг хөөрүү хийрхэгчид, эргүү мангуунууд гэсэн ойлголттой болж, тэднийхээ үгийг огтоос тоож сонсохоо ч больж, залхаж, гадуурхах, ад шоо үзүүлэх, тэр ч бүү хэл амь насанд нь хүртэл халдуулдаг байна. Гэхдээ бас үнэхээрийн популистууд, солиотой хийрхэгчид ч бий. Зарим тохиолдолд зориуд тийм хүмүүсийг дотор нь оруулж бужигнуулан жинхэнэ эх орончдынх нь үнэ хүндийг унагадаг. Эцэст нь хэн нь үнэн, хэн нь худал хэлээд буйг ялгаж салгах боломжгүй болгож, энэ байдлаас залхсан олон түмэн аар заар зугаа цэнгэлдээ илүү анхаардаг байна.
 
Ийнхүү ард олныг аюулын дохио санамжгүй болгож авсан хойно газрын баялгийг нь нэг л өдөр гэнэтхэн өөрийн болгож, өр зээлээр боомилж авдаг. Гэхдээ ихэнхдээ өөрсдөөр нь тэр бүхнийг хийлгэнэ. 
 
Африк болон Латин Америкийн олон оронд ийм жишээнүүд бий дээ.
 
Б.Номинчимэд

17 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хүний орон ч яахав тэгсэн байна Харин Монголчууд бол зөв юм ярьсан хүнээ хэзээч үнэлдэггүй Шүүмжилсэн худал ярьсанаа сонгосоор өнөөдрийн байдалд хүрлээ

    зочин, 2016-11-09 12:19:01, 103.10.21.60Хариу бичих

  2. Олигархуудыг Монголчууд ч мөн их тэсэж байна даа. Нам дамжсан Хүзүүгүй тэргүүтэй олигархууд надад хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдэг шиг л галзуурцгааж байна. Тэхдээ нэг л өдөр өнөө цагийн шадар ван Чингүнжав, Намнансүрэн, Ханддорж, С.Зориг нар гарч ирнэ ээ гайгүй. Ард түмэн тэнэг биш. Бүү бас ард түмэн хүчтэй

    Зочин, 2016-11-24 17:06:30, 202.72.244.221

    Таны нэр:

    Тайлбар:

  3. eh oron ch holiig hardag huvguudee hairlah heregtei. jenco bol yah argagui eh oronch huu shuu humuusee

    Зочин, 2016-11-09 16:33:28, 83.76.31.27Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. үүндсэн хуулиа өөрчилж шинэчил сайжруул тэгвэл гадны аюулаас хамгаалах тогтолцоо дархлал тогтоно

    Зочин, 2016-11-09 17:08:27, 124.158.112.3Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Эрдэмтэн эрдэнийн чулуу хоёр эх орондоо үнэгүй!Манжууд энэ хувилбарыг Монголд хэрэглэсэн.Эрдэмтэн хүн даруу их мөрөн дөлгөөн гэж.Эртэмтэн хүн даруу байж болохгүй. Их мөрөн дөлгөөн байдаггүй.

    Зочин, 2016-11-09 23:52:17, 182.160.1.241Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ямар ч үндэстэнд хүн төрөлхтний үнэт зүйлээс гадна үндэсний үнэт зүйл гэж юм байх ёстой.Хэрвээ үнэт зүйл нь мөнгө болвол тэр үндэстэн мөхөх болно.Үүний тод томруун жишээ бол одоогийн Монгол улс.Мөнгө өгвөл юугаа ч өгөхөд бэлэн.Ийм өлөн нүдэлсэн, сувдаг шуналтай, хомхой сэтгэлтэй хүмүүст ирээдүй байгаа гэхэд эргэлзээтэй.

    зочин, 2016-11-10 01:25:44, 103.229.122.120Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Монголд энэ аргыг удаан хэрэглэж байна даа

    Зочин, 2016-11-10 11:06:15, 202.131.226.139Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Даанч баяр болоод хүн амьтан амрах гэхлээр л гэнэт хулгайн хууль батлана гэдэг ийм учиртай байжээ

    Хулгайч олигархи, 2016-11-10 11:28:14, 103.26.192.18Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Сүргийн боловсрол маш чухал.Хэн худлаа ярьж байгааг мэдэхэд амархан шүү дээ."Буян" компаний эзэн Жаргалсайханд хүмүүс их дургүй байдаг.Дургүй байх гол үндэслэл нь тэр дандаа үнэнийг хэлдэг."Амар хялбараар хэн ч баяжих боломжгүй, олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хөрөнгийн хуримтлалтай болдог болохоос намуудын амлаж байгаа шиг нэг өдөр их мөнгөтэй болохгүй,ажил хийцгээ" гэх зэргээр хэлэхэд нь хүмүүсийн дийлэнх олонх баяжих замд саад боллоо гээд дургүйцдэг.Торонтогийн хөрөнгө оруулагчдын чуулган дээр очоод "Манай улсын эрдсийн баялаг бол монголын ард түмний баялаг юм.Тиймээс зөвхөн та нар дангаараа баяжина гэж байхгүй шүү.Баяжвал та нар ч, монголын ард түмэн ч хамтдаа баяжина" гэж хэлснийхээ төлөө баабар гэдэг доллараар биеэ үнэлдэг зуйрган лаларт хараалгаж байж билээ.Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй гэж ёстой үнэн үг.

    зочин, 2016-11-10 13:06:37, 66.181.184.168Хариу бичих

  16. неолибералч Жаргалсайхан Ноллурын үйлдвэр, Геологийн төв станц, Хангай зочид буудлыг үнэгүй шахам луйвардсан шүү дээ. Тэгээд монголчуудыг боолчилж цалин ч өгөхгүй байхын тулд өөрийнхөө цаад санааг ярьж байхад хошгорцгоогоод байх юм, Ай хөөрхий хэзээ ухаан орох вэ, улс эх орон маань тэсэхгүй нь!!

    Ойлгохгүй байж битгий бур!!!, 2017-05-16 15:03:17, 202.179.24.15

    Таны нэр:

    Тайлбар:

  17. ЖАРГАЛСАЙХАН ЗӨВ ЯРЬДАГ ШҮҮ ДЭЭ.ЭНЭ ХЭДЭН ХООСОН ТОЛГОЙТ УЛС ТӨРЧДИЙН ДЭРГЭД ТҮЛХҮҮР БАРЬЖ ҮЙЛДВЭР БОСГОСОН ХҮН .ИХ ХУРАЛД НЭГ СУУДАЛД ГАРГАЧДАГГҮЙ Л АРД ТҮМЭН ДЭЭ БИД . НАМУУДААС САЛГАХ АРДЫН ИХ ХУРЛЫН ДЭЭД ТАНХИМТАЙ БОЛОХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.АРДЫН ТҮР ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА

    САНДАГ ДОРЖ, 2016-11-10 23:21:18, 122.201.22.50Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Ямар ч үндэстэнд хүн төрөлхтний үнэт зүйлээс гадна үндэсний үнэт зүйл гэж юм байх ёстой.Хэрвээ үнэт зүйл нь мөнгө болвол тэр үндэстэн мөхөх болно.Үүний тод томруун жишээ бол одоогийн Монгол улс.Мөнгө өгвөл юугаа ч өгөхөд бэлэн.Ийм өлөн нүдэлсэн, сувдаг шуналтай, хомхой сэтгэлтэй хүмүүст ирээдүй байгаа гэхэд эргэлзээтэй.

    mongol, 2016-11-11 13:00:25, 103.242.47.90Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Манай улсын их хурал болон эргэдийн толоологчид бугд хуурамч аядан дагдагчид монго зашихиин толоо ажлаж байгаа сонгосон хунээ байнга хянаж сурья???

    Иргэн, 2016-11-13 10:05:44, 122.201.21.214Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Зөв ярьдаг Буян Жаргалсайхан, сонгуулийн хахууль өгдөггүй Эрэл Эрдэнэбат 2 гарахгүй байгаа нь үнэн шүү. Ер нь энэ 2-ыг ерөнхийлөгчид уралдуулъя! Хэн олон санал авсан нь Монгол Улсын ерөнхийлөгч болог!

    654, 2016-11-16 20:25:52, 59.153.87.204Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Yag tiim baihaa.unen bichij

    Зочин, 2016-11-19 17:51:32, 99.57.27.13Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. жагааг ерөнхийлөгч болговоос олон хүн айж үнхэлцэг,зүрх нь хаагдана,цөөнгүй хүн боож талийснаар шувуудын замаар өөрсдийг нь өөрсдөөр нь цэвэрлэх боломж гарах юм бишүү

    иргэн, 2016-11-24 21:47:30, 103.9.90.229Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. эх ороны тусгаар тогтнол, улс орныхоо хөгжил, дэвшил, ард түмнийхөө сайн сайхан амьжирааны төлөө гэсэн иргэн бүхэнд байдаг сэтгэлийг нэгтгэхийг нам л гэдэг гэтэл өнөөдөр хүмүүсийн дунд нууцхан байдаг янз бүрийн шуналыг нэгтгэсэн хорь гаруй нам нэртэй маман лүдэн сэрээтэй болжээ. монголчууд нийт ард иргэдийн саналд нийлж ард иргэдийнхээ сэтгэлийг эзэмдсэн намтай болохсон. эзэн чингэс маань хүний сэтгэлийг эзэмд тэгвэл муу бие нь хаачих вэ? гэж сургасан гэтэл хүмүүсийг нутаг ус, удам судар, гэр бүлд нь хагалан бутаргадаг нам гэдэг юмтай болжээ.

    зочин, 2016-11-25 10:24:45, 49.0.204.207Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: