Б. Номинчимэд

Эрхэм гишүүн та надад юу өгөх вэ?

Нийтэлсэн: 2016-05-05 14:16:00

Дахиад та нэр дэвшигчдээс ийн нэхвэл бид бүгдээрээ сүйрэх хэмжээнд хүрчихсэн шүү, эрхэм сонгогчид оо...
.
Хороо хорин, хөдөө орон нутаг, ер хаа ч ялгаагүй сонгогчид, иргэд олон УИХ-ын гишүүдээс нэгэн нийтлэг хүсэлт, шаардлага тавьдаг. Тэр нь, "Эрхэм гишүүн Та", эсвэл 
"Эрхэм нэр дэвшигч Та" 

- манай дүүрэгт юу өгөх вэ? Автобусны буудлыг ойртуулах уу? Ахмадын асрамжийн газар барьж өгөх үү? Үйлчилгээний төв яах вэ? 
- манай аймагт юу өгөх вэ? Чуулгын барилга барьж өгөх үү? Үр тарианы зээллэг өгөх үү? 
- манай суманд юу өгөх вэ? Уяачдад хурдан азарга Зүүн талаас хүргэж ирэх үү? Дотуур байрны дээврийг засаж өгөх үү? 
- манай баг, хэсэгт юу өгөх вэ? Багийн эмч нарыг Эрээнд аялуулах уу? Зээл өгөх үү? Худаг гаргах уу?
- Манай гэрт, надад юу өгөх вэ? Ямар гарын бэлэг өгөх вэ? Миний хүүхдийг их дээд сургуульд тэтгэлэгтэй сургаж өгөх үү?
.
ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ? 

Ерөнхий, дам утгаараа бол байж болно, тухайлбал, улс орон хөгжвөл сонгогч иргэн Таны тойрогт ч, гэрт ч, өөрт ч нь үр ашгаа өгнө. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн, нам улс орноо хөгжүүлэх зөв бодлого, хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлбэл өрх гэрт ямар нэгэн хэлбэрээр очино.
Харин шууд утгаараа буюу материаллаг амлалт бол огт байж боломгүй асуулт, хүсэлт юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнхдээ ийм л асуулт, хүсэлт тавьдаг. 
.
ЯАГААД ИЙМ ХҮСЭЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

1. УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд тухайн тойрогтоо ямар нэгэн бодит юм өгөх нь боломжгүй юм. УИХ-ын үүрэгт ч, эрхэм гишүүний үүрэгт ч тийм юм огт байхгүй. Хууль эрхзүйн талаасаа боломжгүй. УИХ-ын гишүүн нь тойрог дүүргийн, сум хорооны, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй биш, улс орны хэмжээний бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хуулийн бодлогыг барих, хуульчлан тогтоож өгөх, хууль батлах үүрэгтэй хүмүүс. Харин орон нутгийн асуудлуудыг зохицуулах үүргийг хүлээлсэн шат шатны засаг захиргааны байгууллагууд гэж бий. Суман засаг дарга, аймаг, дүүргийн засаг дарга нарын хийх ажлыг УИХ-ын гишүүн хийх ёсгүй. 

2. Угаасаа ийнхүү тойрогтоо, дүүрэгтээ, аймагтаа, сум, хороо, багт тохирсон ямар нэгэн юм амлах нь утга учиргүйгээр барахгүй маш их хортой үр дагавартай зүйл. Яагаад гэвэл, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, стратеги зорилт гэдэг зүйлийг байхгүй болгож, жижиглэн тасчиж, аймаг орон нутаг дүүрэг рүүгээ онцгой ач холбогдол багатай зүйлд зөөдөг, тараан цацдаг бараг солиотой гэмээр үзэгдлийг бий болгож байгаа юм. Монгол Улс хөгжвөл танай сум дүүрэг, аймаг тойрог ч мөн адил хөгжиж таарна. Аймаг, дүүрэг, сонгуулийн тойрог гэдэг нь тусгаар улс биш, тусгаар тойрог биш. Монгол Улс бол Холбооны улс биш. Зөвхөн Сонгогч иргэн Таны сум, хороо, дүүрэг, аймаг л хөгжсөнөөр улс хөгждөг юм биш. Эсрэгээрээ улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт үр дүнтэй хэрэгжиж байж Таны аймаг, сум, дүүрэг хөгждөг гарцаагүй хуультай. 

Өнгөрсөн он жилүүдэд бид дотоодынхоо бензиний 60 хувийг хангах хүчин чадал бүхий дунд оврын Нефт боловсруулах 2 үйлдвэр, Аж Үйлдвэрийн Парк босгох хөрөнгө, хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих хөрөнгийг жижиглээд тараагаад цацчихсан. Үр дүн маш бага, том утгаар нь харвал маш их хохиролтой. Хэрвээ бид дотоодынхоо Нефтийн хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болчихвол гурван том ашиг гарна. 

- суурь үнэ бууна, 
- долларын гадагшаа урсгал багасна, бид жилд 1.2-1.4 тэрбум долларыг бензин, шатахуун худалдан авахад зардаг. 
- ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. 

Ийнхүү суурь үнэ болон долларын ханш буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ бууна, энэ нь тухайн сумын сургуулийн дээвэр зассанаас 1000 дахин ашигтай, үр дүнд нь тодорхой хугацааны дараа сургууль зөвхөн дээврээ янзлуулах төдий биш цоо шинэ сургууль ч барих боломжтой болно. Гэх мэт... 
Аж үйлдвэрийн парк, хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэх мэтийн ЭЗ-ийн үр ашгийн тухайд бол бүр ч ярилтгүй. Гэтэл бид энэ том том АШИГ, том том зорилтоо аймаг сум, дүүрэгтээ тарааж цацчихаад, тэгээд дараа нь улс хөгжихгүй байна, яагаад тэр вэ хэмээн гайхаж сууцгаах... 

Чухам тиймээс л тойргуудад үр ашиг багатай, өнөө маргаашийг аргацаасан зүйлийг амлах, нөгөө талаас нэхэх нь МАШ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ, бараг гамшиг гэж хэлэхэд болно. Бид эрх ашгаа, зайлшгүй эн тэргүүнд хийх ажлаа эрэмблэх шаардлагатай. 
Монгол Улсын сум бүхэнд ахмадын байр, хороо бүхэнд сагсны талбай юуны өмнө хэрэгтэй юу, Нефтийн үйлдвэр, мах боловсруулах комбинат юуны өмнө хэрэгтэй юу гэдгээ мэддэг байх хэрэгтэй. 

Эхлээд Нефтийнхээ үйлдвэрийг, махныхаа комбинатыг барьчихаад, түүнийхээ үр ашгаас тэр сүм бүрд ахмадынхаа байрыг, сагсныхаа талбайг барих нь гарцаагүй зөв алхам. Харин байгаа жаахан мөнгөөрөө ахмадын байр, сагсны талбай барьчихаад, дараа нь яахаа мэдэхгүй тэнгэрээс алгаа тосоод суудаг нь гэнэн бөгөөд тэнэг явдал.

3. Тойрогтоо юм амладаг, амлуулдаг, нэхдэг явдлын гай гамшгийг дурдаад барахгүй. Өнгөрсөн 2015 оны сүүлээр зарим гишүүд тойрогтоо баахан юм тараав. Өөрийн зурагтай бидон, усны сав, аяга, мөнгө, нүүрс, бурхан, ном, СиДи, зураг, календар, хоол иддэг савх, суварга гээд тарааж болох бүхнийг л тараалаа. Иргэд, сонгогчид маань нэг удаа ийм жижиг сажиг зүйл аваад сайхан байж болно, гэтэл бэлгэнд авсан ганц савхныхаа төлөөсөнд та бүхэн бүтэн 4 жилийн идэх хоолныхоо хэмжээний төлбөрийг төлж байгаагаа ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ тарааж буй зүйлсийн үнэ өртөг нь хэд гэж бодно. Хэдэн зуун саяас, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Сонгогч Та бүхэнд учиргүй хайртайдаа, сэтгэл дотно байгаадаа ийнхүү сая сая төгрөгөө тарааж байна гэж бодож байна уу? Үгүй юм. Ердөө л та бүхэнд таалагдаж, саналыг чинь худалдан авах гэж оролдож буй хамгийн зальжин, овтой, хууль бус, эрээгүй оролдлого. 

Зуу зуун саяар нь бэлгээ тараасан тэдгээр хүмүүс түүнээ нөхөж авна, бүр хэд нугалж авна. Гэхдээ хаанаас гээч, төрийн халааснаас, тодруулж хэлбэл та бүхний халааснаас, тогоотой хоолноос буцааж авна. Тэгээд тэд баяждаг, харин та бүхний амьдрал хүнд хэвээр л үлддэг. Нэг савх, нэг бидон авснаар Таны амьдрал сайжирчихгүй. Харин төр улсын бодлого зөв, түвшин явж байж Таны амьдрал сайжирна. Эрхэм сонгогч Та - нэр дэвшигчээс, эрхэм гишүүнээс "Манай тойрогт, сумд, аймагт, надад юу өгөх вэ?" гэж нэхснээрээ өөрийгөө ч, улсаа ч хорлож буй хэрэг.

.
ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?


Ихэнх хүмүүс үүнийг сонгуулийн мажоратор тогтолцоотой холбож тайлбарладаг. Гэхдээ 100 хувь биш юм. Ямар ч тогтолцоонд муу болон сайн тал бий. Гол нь ард олны аж амьдралын хүнд байдлыг овжноор ашиглаж буй нэр дэвшигчид, эрхэм гишүүдийн увиагүй шуналтай явдал, эрх ашгаа эрэмбэлэх чадваргүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой. Олон түмнийг тэгэж сургаж, үүнээс өөрөөр байх ёсгүй мэт болтол нь завхруулж, дампууруулсан байна. Тэгээд ард нь "Ямар ард түмэн байна, тийм л удирдлага байдаг" хэмээн ард олныгоо дооглон тохуурхаж инээлдэх.


Энэ бол бараг 100 хувь манай улс төрчдийн алдаа. Хувь хүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад сонгуулийн тогтолцоо чухал нөлөөтэй, гэвч хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч олон сул тал байгаа. Харамсалтай нь ямар ч сайхан тогтолцоог ямар ч муухайгаар харагдуулж чадах чадвар манай өнөөдрийн дампуурсан улс төр, улс төрийн нам, улс төрчдөд хангалттай байна. 


Одоо нэгэнт жижиглэсэн мажоратор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар боллоо. УИХ тэгэж шийдэв. Цаана нь намуудын далд давхар тооцоонууд бий. Тэдгээрийн тухай олныг өгүүлэх нь илүүц биз. Уг нь хүнээ зөв олоод сонгочихвол өнөөдрийн нөхцөлд шууд сонгох нь илүү ч үр ашигтай байж магад. 


Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та "Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?" гэж асуугаарай, бас нэхээрэй.


Б.Наминчимэд...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

21 сэтгэгдэл харуулж байна        

  1. Xulgaichuud yu ugnu ugshiig ni av. Bidon cag mungu bugdiig ni avaad songuuliar xarin SALAAVCH UG

    Goe sh dee, 2016-05-05 14:42:25, 150.129.143.167Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ENE LUIVARCHID ESTOI YU CH OGOHGUI HUZVAA BUGDIIG NI MART YUM OGVOL AVAAD BAI INEEJ BAIGAAD AVAAD BAI BUUR NEHEJ BAIGAAD AV DARAA HULHID ENE BOL LUIVARCHIDIIN ARGA

    Зочин, 2016-05-05 15:44:02, 212.95.7.30Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ОЛОН хун хамаарсан Хеел Хахууль ендеес ехелдшг юм даа. Ене нь ганц монголд бус узегдел юм . 10 кг гурил ядуу хумууст их л юмдаг . Хуний херегцеегер тоглоод ИХ -д сонгогдон . Тегеед олон биш хумуусеес хахуулиа их хемжеений $$$$ оор буцааж авдаг механизм. Тер 10 кг авсан мянга мянган хед сонгосон ИХГИшуунее 4 жил муулна.

    Зочин, 2016-05-05 16:26:17, 49.224.226.139Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ХУУЛИАР ТАС ХОРИХ ХЭРЭГТЭЙ

    Зочин, 2016-05-05 17:00:36, 202.131.225.197Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ARDUUDAA ENE MUUSAIN HULGAICH NARAAS AVBAL AVSAN SHIG AVAA BITGII HOERIIN HOOROND YUMAND HUURT AVBAL BUUR OLON SAYAAR NI AV ERVEE OGCH CHADAHGUI BOL BUU SONGO AVCHIHAAD ELBEGDORJ SHIG HULHIDNA GEJ GOE YUM BII SHUU

    Зочин, 2016-05-05 17:47:13, 212.95.7.30Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Сонгогчдын асуух асуулт юу хийх биш харин та энэ 25 жил ноёрхсон олигархуудын эсрэг юу хийсэн хүн бэ байх ёстой, үүнд нүүр бардам хариулах хүн Уянгаа л байх байх даа. Ганбаатар ч юм уу. Юу хийх хоосон ам хоёр дахь хэмжүүр

    Зочин, 2016-05-05 20:03:30, 99.234.64.62Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ Эрдэнэчимэг хүүхэн Таван толгойг хядадад өгөх гэсэн олигархуудыг илчилж дээрмийн гэрээг цуцлуулсан түүхэн гавьяатай байх жишээтэй

    Зочин, 2016-05-05 20:05:35, 99.234.64.62Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Тухайлбал Магнай бол Багабанди мэтийн олигархуудын мөн чанарыг илэн далангүй шүүмжилдэг, энэ бол олигархуудын эсрэг хийсэн бодитой тэмцэл

    Зочин, 2016-05-05 20:07:09, 99.234.64.62Хариу бичих

  16. Магнай чамд нүүрс өгч чи их баярласан юм биз дээ

    Зочин, 2016-05-05 22:01:13, 202.9.40.161

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Бидний боловсролын төвшин, хөгжил ийм л байна. Өгч байгаа нь, авч байгаа нь таарсан таар шуудай гэдэгтэй ижил

    х, 2016-05-06 00:32:30, 202.9.42.1Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. ingej doromjloj baugaa yum daa talx bidon mongoloos oor ingej ard tumnee doosh xuudeg uls torch daanch baikhgyi

    zochin, 2016-05-06 05:08:58, 73.22.95.194Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. монголчууд минь хууртагдахаа болиогүй юу? худал амлалтанд мөн ч их хууртах юм. АН хүн бүрийг ажилтай орлоготой хүн шиг амьдруулана гэж хошгоруулаад гарч ирсэн иргэдээс авах татвар, хураамж, торгуулийг нэмэгдүүлж, түр боловч ажил олгодог олон мянган жижиг дунд үйлдвэр нэртэй зүйлийг татвар, үнийн хөөрөгдөл, зээлийн хүүгээр дарамтлан дампууруулж амласныхаа эсрэг ажилласан АН-ын луйварчид өнөөдөр ичихгүй сонгогдоно гэж солиороод ирж байгааг юу гэх вэ? АН-ын луйварчид нэгэнт сонгогдохгүй гэдгээ ойлгож саналыг баталгаатай луйварддаг нь дэлхийд нэгэнт ил болсон хар машинаар дахин гарч ирж монголчуудыг элгээр нь мөлхүүлэх ажилдаа ханцуй шамлан орж байна. монголчуудаа. сана. сэр. болгоомжил мөхөл ойртож байна шүү

    зочин, 2016-05-06 08:21:20, 49.0.204.130Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. kkkk

    Зочин, 2016-05-06 09:23:10, 202.9.40.81Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Нийтийн эрх ашиг гэж юу вэ? Чи хэний эрх ашиг, хүсэл сонирхолыг нэмээд тэнцүү хэний эрх ашиг гэж хэлэх вэ? Үүнээс ургаад өөр олон асуудал үүснэ. Үгийн сайн тоо. Би чамайг хүндэтгэж байна. ТҮҮНИЙ БАТАЛГАА НЬ ИЙНХҮҮ БИЧЛЭГ МӨН. Монгол үндэстэний эрх ашиг хүсэл сонирхол ярих нь хэн нэгний эрх ашиг хүсэл зорилготой харшилдах уу. Энэ утасаар санал өгсөн бүх хүмүүстэй уулзуулаарай. ярильцъя, хүн хэлээрээ мал хөлөөрөө. Энэ мундаг техник, машины цаана хүн лут хүн байгаа шүү дээ

    Цэрэн, 2016-05-07 21:09:02, 202.179.27.131Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Энэ хүн шиг л больё гэж бодсон, хүссэн нэгний бичсэнийг ч уншлаа, энэ муу дэвтэр хэрэггүй ч гэж бодлоо.Хэлэх ч бичих ч үгэндээ эзэн больёо. Мэдээлэлийн орчлонд мэндтэй явах арга байна уу? Үнэн зөв болох л талаар үгээ солилцох боломж байна уу? Эрх мэдэлтэнүүд ч энгийн харцууд ч эхэлэх ч эцэслэх ч үгээ хэлнэ дэ. Би Монгол хүн

    Цэрэн, 2016-05-07 23:37:14, 202.179.27.131Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. gadna amidarch 20 jil tenelee.ochij jaaxan yum avch sanalaa xudaldax yumsan.

    1245678, 2016-05-09 01:23:27, 76.217.231.37Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Ямар сонгогчид байна тийм л улс төрч байдаг,

    Зочин, 2016-05-10 22:17:49, 203.194.114.254Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. "Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та "Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?" гэж асуугаарай, бас нэхээрэй"

    USA, 2016-05-13 01:01:48, 24.136.2.90Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Манай нам Хятадын коммунист намтай тун сайн болохоор манайхыг сонгочихооч. Хятадаас бас юм горьдож болно шүү. Хо гээд л цаадуул чинь тусална даа.

    МАН-ы гишүүн , 2016-05-24 17:16:28, 202.9.41.62Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. хүн бүрийг ажилтай орлоготой хүн шиг амьдруулна гэж хошгоруулаад гарч ирсэн иргэдээс авах татвар, хураамж, торгуулийг нэмэгдүүлж, түр боловч ажил олгодог олон мянган жижиг дунд үйлдвэр нэртэй зүйлийг татвар, үнийн хөөрөгдөл, зээлийн хүүгээр дарамтлан дампууруулж амласныхаа эсрэг ажилласан

    11111, 2016-05-25 15:57:20, 202.21.118.98Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. хүн бүрийг ажилтай орлоготой хүн шиг амьдруулана гэж хошгоруулаад гарч ирсэн иргэдээс авах татвар, хураамж, торгуулийг нэмэгдүүлж, түр боловч ажил олгодог олон мянган жижиг дунд үйлдвэр нэртэй зүйлийг татвар, үнийн хөөрөгдөл, зээлийн хүүгээр дарамтлан дампууруулж амласныхаа эсрэг ажилласан

    11111, 2016-05-25 15:57:33, 202.21.118.98Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: