Ч. Мөнхбаяр

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өө, Олуулаа болох бодлогыг хамтдаа хэрэгжүүлцгээе!

Нийтэлсэн: 2012-04-30 10:47:34



Ингээд, цуврал үгүүллийнхээ гол санаануудыг базан хэлье.

1. Олуулшлын бодлогын эхний алхмууд

1. Голлох үндэстнийх нь хүмүүс улсын хилүүдээр зааглагдсан улс бүрд, иргэд нь олноор хилийн чанадад оршдог улс бүрд, хүний эрхийг эрхэмлэдэг улс бүрд байх учиртай Олуулшлын бодлогыг цаг алдалгүй боловсруулж, хуульчилж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж эхлэх;
2. Дэлхийн хамгийн дан үндэстэн зонхилсон улсуудын нэг, мөн голлох үндэстнийх нь хамгийн их хувь хилийн чанадад байдаг улсуудын нэг болох хүн ам цөөтэй, газар нутаг, байгалийн баялаг ихтэй Монгол улсын Олуулшлын бодлогод болон, холбогдох хууль-эрхзүйн баримт бичгүүдэд монгол үндэстэн гэсэн ойлголтыг бий болгох, монгол үндэстнийг тодорхойлох, монгол үндэстний улсыг тунхаглах, монгол үндэстний хүмүүсийг л (мөн Монгол улсын иргэдийг) ирүүлэх ганц эрхэм чигийг баримтлах, өнөөгийн үндэстний баримжаагүй космополитик байдлыг арилгах;
3. Монгол үндэстэнд: монгол хэлт гэж шинжлэх ухаанаар зөвшөөрөгдсөн ястан үндэстнүүд (зарим нь үндэстэн гэх статустай болсон байдлыг харгалзав); түрэг-монгол хэлт, монгол соёлт тува; хазар үндэстний монголжуу бөгөөд монгол үндэстний мэдрэмжтэй хэсэг буюу монгол хазаруудыг (үүнийг тодорхойлох тусгай шалгуурууд тогтооно) багтаан үзэх;
4. Ирүүлэх хүмүүсийг сонгохдоо ашгийн бус, хүмүүнлигийн зарчмыг гол болгон, аюул эрсдэлд орогсдыг аврах энэрэнгүй нигүүлсэнгүй үйлсийг дээдлэх;
5. Бодлогыг боловсруулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх, судлах байгууллагыг үүсгэх, тэр болтол ГИХАЭАгентлагт тусгай Олуулшлын бодлогыг хэрэгжүүлэх нэгж байгуулах;

2. Олуулшлыг дэмжих, дэмжүүлэх

6. Монгол улсын иргэдийг монгол үндэстний шинж чанартай шинэ улсад ажиллаж амьдрахад бэлтгэн: Олуулшлын үйл ажиллагааг ил тод болгох, сурталчлах, эрчимжүүлэх, буруу ойлголтыг залруулах, жалгархаж доворхон талцах үзлийг таслан зогсоох, үндэсний үзэл, монгол туургач үзлийг эрхэмлүүлэх;
7. Нийт монголчуудын хувь заяаг хөндөх бодлого учир бүхий ажилд нь аль болох нийт монголчуудын хичээл зүтгэлийг хамруулах; явцуу бүлэглэлийн хаалттай, нууц, хуйвалдааны шинжтэй болгохгүйн тулд байнгын үндэсний хэлэлцүүлэг дунд өрнүүлэх;
8. Дэмжигчидтэй үр бүтээлтэйгээр харилцан туслалцаж хамтран ажиллах, дэмжигчдийн хүсэл, санал, зөвлөмж, төслийг харгалзан үзэж, бодлогод тусгаж байх;
9. Дэлхий дахинд сурталчлан таниулж, хэрэгжүүлэлтэд нь монгол үндэстэн буй улсууд, дэмжигч улсууд, олон улсын байгууллага, гадаадын зүтгэлтнүүдээс тусламж авах;

3. Холбогдох хуулийн шинэтгэл

10. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай (ГИЭЗБТХ), харъяатын тухай (ХТХ) болон, холбогдох бусад хуулиудад монгол үндэстэнд ээлтэй байх чиг баримжааг тусгах, зохих өөрчлөлт хийх талаар түлхүүр хууль, заалт боловсруулан батлуулах;
11. Холбогдох хууль дүрмүүдийн хоорондын болон дотоод зөрчлүүд, тодорхойгүй, гуйвуулж болох байдлуудыг арилгаж, боловсронгуй, зөв зүйтэй болгох, хуулийг давсан, зөрчсөн дүрэм журмууд, шаардлага шалгуурууд гаргаж хүндрүүлдгийг таслан зогсоох;
12. Монгол үндэстэнд тустайгаар хэрэглэж болох хууль дүрмийн заалтуудыг үл ойшоодгийг болиулах;
13. Гадаад улстай харилцан адил байх зарчмыг монгол үндэстний эрх ашигт харшлах нөхцөлд үл хэрэглэх;

4. Оршин суух, иргэн болох хүсэлтийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлэх

14. Монгол үндэстэн хүн Монгол улсад оршин суугч, ажиллах хүч, дүрвэгч, цагаач, иргэн, улс төрийн орогногч (УТО) болохыг өөр үндэстнүүдээс ялгавартай, хөнгөлөлттэйгээр; тусгай, уян хатан квоттой болгон тогтоох;
15. Урилга, визийн асуудлыг төвөг багатай, олон шаардлага тавигддаггүй, зөв, чөлөөтэй болгох;
16. Монгол үндэстэн хүнийг Олуулшлын бодлогод хамруулахын тулд тодорхойлохдоо дэлхийн жишгийг баримтлах, монгол үндэстний байгууллагуудтай нягт хамтран ажиллах;
17. Дэндүү олон, нэн нарийн, гадаад дотоодын тодорхойлолтыг шаардаж оршин суух, иргэн болох гэсэн гадаадын уугуул монгол үндэстэн хүнийг онцгой их чирэгдүүлж байдгийг болиулах;
18. Оршин суух, иргэн болоход; өргөдөл, хувийн болон гэр бүлийнхний биеийн байцаалт, яс үндсийг гэрчилсэн, эрүүл мэндийн болон гэмт хэргийн ноцтой асуудалгүйг нотолсон зэрэг зайлшгүй шаардлагатай; гол зүйлүүдийг л тусгасан аль болох цөөн тоотой бичиг баримтуудыг бүрдүүлгэн, хүнд сурталгүйгээр шийдвэрлэх (одоо цагдаа, шүүх, тагнуулын төв болон орон нутгийн байгууллагууд, орон нутгийн засаг дарга, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дор хаяж 10 дахин өндөр хэмжээний орлого дээр үндэслэгдэх нийгмийн даатгал, татвар, банк, зээл барагдуулах, үл хөдлөх хөрөнгийн байгууллагуудын гэхчилэн олон тодорхойлолтыг иргэн болоход шаарддаг бөгөөд, эрүүл мэндийн тодорхойлолт дөрвөн тодорхойлолт болж задрах зэрэг жишээтэй байдаг);
19. Заасан богино хугацааны дотор бичиг баримтуудыг бүрдүүлэх боломжгүйгээс бүрдүүлэх ажлаа ахин шинээр эхлүүлэх ч тохиолдол гардаг тул, бүрдүүлэх хугацааг уртасгаж, хүсэлтийг шийдвэрлэх хугацааг богиносгон, цаг хугацааны хувьд боломжийг нэмэгдүүлэх;
20. Тавьсан хүсэлт шийдэгдээгүй байхад виз, үнэмлэх, паспортын хугацаа дуусаж, оршин суух эрхгүй болох хүндрэл үүсдэг учир, эцсийн шийдвэр гартал хүчинтэй байж, оршин суух эрхийг олгох, монгол үндэстэнд зориулсан Олуулшигчийн үнэмлэхтэй болох;
21. Шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх боломжгүй болсон (жишээ нь, улс төрийн орогногч, гамшигт өртөгч гэх зэрэг) бол уучлан үзэж, хүсэлтэд нь нааштай хариу өгөн туслах аргачлалтай болох;
22. Зохих бичиг баримт бүрдүүлэлтийн зүй бус хүндрэлтэй байдлаас болж, санаатай бусаар хууль дүрэм зөрчсөн мэт байдалд хүрсэн гадаадын уугуул монгол (ГУМ) гаралтай хүмүүсийг өршөөл цагаатгалд хамруулах;
23. Тавигдах шаардлагуудыг хангасан ч оршин суугч, иргэн болгохгүй чирэгдүүлдэг зүй бус байдлыг арилгах;
24. Харъяалалгүй монгол хүмүүсийг Монгол улсын харъяалалд цаг алдалгүй хамруулан хамгаалах;
25. Олуулшилд хамрагдаж болох гадаадын уугуул монголчуудад (ГУМ) Монгол үндэстний үнэмлэх олгон, бодлогын хэрэгжилтэд дөхөм үзүүлэх;



5. Ирүүлэх хүмүүсийн талаарх чиг баримжаа

Олуулшлын бодлогод ГУМ-чуудыг (гадаадын уугуул монголчуудыг) хамруулахдаа:
26. Тав, түүнээс олон жил Монгол улсад оршин сууж, Монгол улсын хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж, хуулийг сахиж биелүүлэн нийгэмшиж ирсэн хүмүүсийг эхнэр/нөхөр, үр хүүхдийнх нь хамт иргэн, харъяат болгох нь хамгийн хэрэгжүүлэхэд дөхөмтэй, бодлогыг сурталчлахад тустай байгаа тул даруй хэрэгжүүлэх;
27. Хилээр тусгаарлагдсан садан төрлүүд нэгдэхийг дэмжих;
28. БНМАУ-аас дүрвэгсдийг үр хойчистой нь ирүүлэх, харъяатыг сэргээхтэй ижил төвшинд асуудлыг нь авч үзэн шийдвэрлэх;
29. Монгол дүрвэгч авах төсөл боловсруулж, олон улсын хамтын нийгэмлигээр дэмжүүлэн хэрэгжүүлэх, НҮБ-ын Дүрвэгчийн конвенцид нэгдэх, Дүрвэгчийн комиссариатынх нь салбарыг тогтмолжуулах, эрчимжүүлэх, өргөжүүлэх, мөн гуравдагч улсад дүрвэхэд нь туслах;
30. Улс төрийн орогногчийг Монгол улсын зүгээс болон, НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд хүлээн авч, мөн гуравдагч улсын орогногч болоход нь тусалж, улс төрийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломжоор ханган, улс төрийн орогногч гэсэн статусад нь нийцүүлэх;
31. Гуравдагч улсад суралцаж байгаа олон мянган ГУМ оюутан залуусын дунд Монгол улсад ажиллаж амьдрах хүсэлтэн олон байдгийг харгалзан үзэж, урин татах;
32. Монгол улсын хөгжил дэвшилд их ач тусыг үзүүлж чадах, мэргэжил боловсрол, авъяас чадвар, эрдэм мэдлэг, бизнесийн хувьд өндөр төвшинд хүрсэн, өндөр амжилтад хүрсэн хүмүүсийг судлан ирүүлэх;
33. Бэлчээр нутаггүй болсон малчин монголчуудыг ирүүлж, хэт төвлөрлөөс шалтгаалан нутаг эзэнгүйрэх үзэгдлийг багасгах;
34. Хууль бусаар хүсэлт нь хөсөрдөгдөж, шахагдан гаргагдаж, хохирон хэлмэгдсэн монголчуудыг цагаатгаж, урьж залж, оршин суулгах, хохирлыг нь барагдуулахыг хичээх;
35. Цаашид, өргөтгөсөн репатриаци буюу уугуулшуулал; бүх монголчуудад хаа байгаагаас нь хамаарахгүйгээр Монгол улсын иргэн болох боломж олгох буюу элэгшүүлэл; давхар иргэнчлэл зэргийг хуульчлан хэрэгжүүлэх;

6. Олуулшлын бодлогоор ирсэн хүмүүсийг дэмжих

36. Монгол улсад оршин суух, иргэн болох зорилготой ирсэн, тэрхүү зорилгоо биелүүлсэн ГУМ гаралтай олуулшигчийн хүний эрхийг хамгаалах, тэдэнд туслах төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжих, шинээр байгууллагууд буй болгохыг мөн дэмжих;
37. Оршин суух статусын ялгаврыг бичиг баримтын ялгавраар тодорхой болгон баталгаажуулах; статусуудыг нийлүүлэхгүй, дураар бууруулахгүй байх;
38. Олуулшигчдыг ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
39. Олуулшигчдыг улс төрийн эрх чөлөөгөөр хангах;
40. ГУМ гаралтай оршин суугч, иргэдийн төлөөлөлтэй төрийн өндөр дээд төвшинд уулзаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тохиролцдог уламжлалыг сэргээх;
41. ГУМ гаралтнуудын нутгийн зөвлөл байгуулагдан харилцан туслалцах, Олуулшлын бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг дэмжих;
42. Зохих бичиг баримтуудын хүчинтэй байх хугацаа дууссан, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, авлигын тогтолцоонд хамрагдахаас татгалзсан, Монгол улсын иргэн эхнэр/нөхрөөсөө салсан гэх шалтгуудаас болж, ГУМ гаралтай хүмүүсийг албадан гаргаж хэлмэгдүүлдгийг зогсоож, монгол хүнийг албадан гаргах нөхцлийг зөөлрүүлэх, албадан гаргагдсан бол эргэж ирж болох нөхцлүүдтэй болох;
43. Ялтан шилжүүлэх ажиллагаанд ГУМ гаралтай хүнийг хамруулах магадлалыг эрс багасгах; Олуулшигчийн бодлогыг гэмт хэрэгтнүүд оргон зайлах, хууль бус янз бүрийн үйл ажиллагаа явуулах зэрэгт ашиглахаас сэрэмжлэхэд хүчний байгууллага, олон нийт, ГУМ гаралтнуудын давхар давхар хяналттай болох, энэ талаар ГУМ-чуудын үндэстний байгууллагуудтай хамтран ажиллах; ГУМ гаралтай хүний үйлдсэн гэмт хэргийг дэвэргэн ястнаар хагалан бутаргахад ашиглахаас сэрэмжлэх;

7. Олуулшилд харш явдлуудтай тэмцэх

44. Монгол үндэстэн гэх ойлголтыг гуйвуулан, хөх толботой, монголоид төрхтэй, эсгий туургатай, түүхэн холбоотой, адил дуудагдах үгстэй гэхчилэн олон шалтгаанаар өөр үндэстнүүдийг монгол хэмээн сурталчлах; монгол үндэстэн, хэл соёл, түүх, уламжлал, үнэ цэнэт зүйлс гэж байдаггүй мэт төөрөлдүүлэх явдалтай үр нөлөөтэйгээр тэмцэх;
45. Монголд таван жил суусан, Монголын хэл соёл, хуулийн талаар ойлголттой, эсвэл хоёр сая ам.долларын хөрөнгө оруулсан ямар ч үндэстний хүнийг Монголын иргэн болгоно гэх аюултай, космополитик хууль-эрхзүйн орчинг хүчингүй болгож, монгол үндэстэнд ээлтэй орчин болгон өөрчлөх;
46. Олуулшлын бодлогыг хууль бус цагаачлал, авилга, монгол үндэстний эрх ашигт харшилсан үйл ажиллагааны халхавч болгохоос сэрэмжлэх;
47. Хууль бус цагаачлагчид нь олноор орж ирэх магадлалтай, магадлалгүй улсуудын иргэдэд зохих ялгавартай шалгуураар хандан, хууль бус цагаачид монгол үндэстний эрх ашгийг хохироох, Олуулшлын бодлогыг дампууруулахаас сэргийлэх шаардлагатай байна.

 


Ч.Мөнхбаяр
ММХII.IV.XI

61 сэтгэгдэл харуулж байна        

  1. Munhbayariin ariun setgel. gegeen uils mandan badrah boltugai. Dayaar mongoliin ariun golomt. olon saihan ur sadaa bagtaan uurd mandan badrag!!!

    ovor mongol, 2012-04-30 11:55:56, 126.214.7.232Хариу бичих

  2. tiimee ih sanaa saitai zaluu shig bdg yum

    zol, 2012-05-02 11:15:46, 108.82.105.172

    Таны нэр:

    Тайлбар:

  3. baigaa hedhen irgediinhee bolovsrol eruul mendiig saijruulaad avbal yaj bna????

    mm, 2012-04-30 13:28:55, 84.171.174.92Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. baigaa hediigee ch saijruulah estoi...harid bui mongolchuudaa ch tatah estoi. sanaa sanaachlaga gargaj buid Munkhbayartaa ih bayarlaalaa. ajil tani amjilt husie. ih holiig harsan zuv zuitei sanal bnaa!

    , 2012-04-30 14:54:29, 122.201.18.141Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ариун дархан үйлэс тань амжилттай бүтэх болоосай

    монгол хүн, 2012-04-30 16:49:04, 119.253.39.114Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. tsuuhuulhnee uchraas irgenshliin asuudal deer mash undur shaardalag tavij ajillahgui bol neg l udur yag ene indianuud shig boloh vii dee!!! neg l udur baahan hujaa nar mongol geed zogsoj baina shuu!!!

    hm, mongol undesten geed baahan hujaag mongol bolg, 2012-05-01 10:53:46, 108.72.223.158Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Мөнхбаяр аа Элбэгдоржтой болгоомжтой яриарай. Цаад авилгачдын шинэ үеийн нууц толгойлогч Элбэгдорж чинь олуулаа болъё гэж гуагалаад байгаа чинь өөр зорилготой юм шүү. Энэ хүний зорилго бол олуулаа болох гэж орилж байгаагийн цаад далд санаа нь өөрийн гарал үүслийн нутаг болох шинжаанаас Монголын хүн амаас олон цус нэгтнээ оруулж монголыг мөхөөх алсын бодлоготой хүн. Алсаас хазааруудыг дуудаж байгаа дүрээр эцэстээ хятадын шинжаанаас элэг цус нэгтнээ дуудаж байгаагаас зайлахгүй.

    Д, З, А нар, 2012-05-01 15:40:38, 182.160.52.224Хариу бичих

  12. Элбэгдоржоос болгомжлох хэрэгтэй Монголоо гэсэн сэтгэлтэй ард түмэн минь түүнийг хугцаанаас өмнө ерөнхийлөгчөөс огцоруулах хэрэгтэй

    , 2012-05-02 16:17:38, 203.91.117.4

    MONGOLD HERGTEI YUM HIIJ AVILGALIIN SULJEEG TASLAH GEJ OROLODJ BGA HUNEE DEMJIHGUI BNA GEDEG CHIN MONGOL ORNIIHOO ESREG L BNA GESEN UG DEE NARIINDAA

    , 2012-05-06 00:15:11, 87.89.229.107

    Элбэгэгин магадгуй хамгин зов шидвэр бх шу! Элбэгэ цэвэр монгол хун. Цэвэр ойрад монгол хун. Шинжан чинь Ойрад Монголын ундсэн нутаг шу! Даан ч бидний хооронд яс хаяж, хагаралдулах Манж- Хятадын бодлогор Ойрадууда хуйс тэмтэрч, Хятадын нутаг болгосон юм. Хятадар ( шинэ газар) гэсэн уг шуу дэ! Тэнд цоон ч гэсэн ойрад монголчуд амьдардаг. Тэд гададад бга монголчудас харин ч жинхэнэ монголо гэсэн чин сэтгэлтэй нь бх шу! Ингэж оворлогчидо хятад, буриадуда орос гэдгэ боль!

    Зочин, 2012-09-02 22:30:59, 122.201.18.136

    Таны нэр:

    Тайлбар:

  13. олуулшил гэж үг байхгүй чи ухаантай байж болно гэхдээ үг зохиож Монгол хэл эвдэж болохгүй .

    , 2012-05-01 18:44:47, 78.149.194.177Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Mongol undestenee oluulaa bolgoyo gej biagaad, uls turiin orognogchdiig huleej avaya, davhar irgenshiltei boloyo gej baigaa baahan hujaa, solongos oruulj irj irgenshil uguh gej baival yahav. Mongolchuud mini zuudneesee derj jaahan bodoroi doo

    Haaaaaaaaaaa, 2012-05-01 19:39:01, 182.160.8.48Хариу бичих

  16. нухацтай тооцож, бүгдэд ойлгомжтой шалгуурууд тавихад болно биз.

    dfd, 2012-05-06 17:37:30, 182.160.43.109

    Юун солонгос,хужа вэ? Монгол ундэстнэ урин дудах тухай ярьж бхад? Тэмэ гэхэр яма гэж, сайхан санаг унтрадага боль! Энэ комент бичдэг нохор хятад бж ч мэднэ!

    Зочин, 2012-09-02 22:36:21, 122.201.18.176

    Таны нэр:

    Тайлбар:

  17. Hazaruud Mongol gedeg chini arai l bish baina. Ug ni 2700 000 mongol hunee ehleed hun shig amidrauulahgui bol barag l hudlaa. Iim yarij baigaad Mongol ulsaa muhuuv duu

    , 2012-05-01 19:40:42, 182.160.8.48Хариу бичих

  18. Мөнхбаяр аа, Хазараг орхи.

    dfd, 2012-05-06 17:34:20, 182.160.43.109

    Мөнхбаярын гол алдаа бол Хазараг юман чинээ бодож байгаа нь юм. Харин Мөнхбаяр одоо ген, соёлын судалгааг Монгол улс, Хятад улс дахь Монголчуудын дунд аймаг тус бүрээр нь ангилаад явуулах хэрэгтэй.

    бө, 2012-05-06 17:36:28, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  19. ehleed tsoon toogoor ah dvv buriad, halimag, obormongo, jinjan-uigariin torguud, hoh nuuriin deed mongolchuudiig bol bolj bainaa?? harin chinii ter afganii hazaruud bol mongol garaltai bish shuu??ter haltar hazaruud laliin shashintai, persiin dari heleer yridag 10 say orchim hvn amtai vndesten shuu?? chi 1000 tseregees vvsen gej hudalaa domog yriad bgaa shu?? 1000 tseregees 800 jil hvrehgui hugatsaand 10 say hvntei vndesten yaj vvseh yum be??mongolchuud 122O ond afgand ochson doo...Bvr 5 zuund hazarstan gej tom uls orosiin omon tald zuun garui jil orshin togtono bsan daa,,

    mongol hvv, 2012-05-01 21:28:14, 91.176.195.169Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. 13 zuund mongolchuud 1-2 say orchim baisan gej vzdegee, odoo bid nar ar,obor mongol,halimag buriad geed 8-9 say orchim bainaa?? afgand hazaruud 7 say,irand 1 say,pakistand 0.5 say bnaa, bas hazaraas salsan aimak gej 1 say hvntei vndesten bnaa?? afganii hazaruud amirek, baruund barag 0.6 say orchim bgaa gedeg too bii.end baruund zondoo taaraldsan ih bii... delhiin tom erdemtend hazariig mongol garaltai gej vzdegui ee?harin deer ved afgan mogol gej 20000 hvntei mongol garaltai nvvdelchin vndesten bsan odoo afganii dotood dainaas bolood medeelelgui bnaa??

    mongolhvv, 2012-05-01 21:37:58, 91.176.195.169Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. chi tsagaachiliig medehgui bainaa bi baruund arban jil tsagaach amidaralaar amidarlaa..odoo baruunii oronuudad tsagaachid mash durgui ih vndesheg vzeltei bolson udahgui mash tom temtsel boloh baih daa?odoo fransiin 60 say hvnii 7 say muslilmanuud,bas kristosiin shashintai haruud,oros,armen,gvrj,serbuud geed 4 say,hyataduud geed azuud geed 12 say gadaaduud geed bod.bi fransiig mohoj byi aguu vndesten gej nerelsen oorsdoo neg,hoйr hvvhedtei bol arab musilmanuud 4-7 hvvhedtei..hed nar hvvhediin mongoor l amidardanaa?frans baruunii oronuud ondor nastanuud mash ih?bugd 80-90 garanaa? ed 15 jiliin daraa bhgui bolonoo, harin odoo torj osoj bui tsagaach hvvhediin too bol gereliin hurdaar?20 jiliin daraa fransad hvn am ni 50,50 boloh bhaa?ter vйd gai zoblon ehlen dee??

    mongol hvv, 2012-05-01 22:07:00, 91.176.195.169Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Шшш,мөнхбаяр минь дээ,чи чинь ийм гэнэхэн байсан юм уу.Цаад элэгдоог ерөнхийлөгч чинь зөвхөн чалчиж чаддаг,өөр юу ч хийж чаддагүй хүн гэдгийг мэддэггүй юм уу.Цаадах чинь юу ч гэж ярьж чадна. Харин тэрний хэлснээр биш хэлснийх нь эсрэгээр л бүх юм болоод өнгөрдөг юм.Тэрэнд найдаж хайран сэтгэлээ чилээснээс ард түмэндээ хандвал тэд аажуу уужуу ч нэг юм амжуулах биз.

    зочин, 2012-05-01 22:15:41, 122.201.18.154Хариу бичих

  26. Элбэгэгин ганц зов хэлсэн уриалга бол олула болох! Ууниг хэрэгжулж чадвал туунд алтаар хошо босгох ч багадна! Оор юу ч хихгуй бсан ч блно о!

    Зочин, 2012-09-02 22:44:31, 122.201.18.152

    Таны нэр:

    Тайлбар:

  27. frans bol kolonii aguu tvvhtei oron l doo??idsen ervv hubharhain gecheer kolonn oronuud boloh arabuud ni fransad ireed mohooj bnaa..zobhon aljiruud gehed 3 say orchim ,marokka nar 1 say garui bnaa??germand gehed zobhon turkuud 4 say bnaa geed bod.. sayhan turkiin neg shog zohiolch ireheer germanuud tand germand taalagdahgu zvil bnuu gej asuuhad?? bvh zvil goy saihan bnaa, harin germanuud l bhgui bol bvr saihan bhaa gej bgaa yum daa?? beligiin niislel brusseli hotiin 28 hubi musilmanuud bna gej neg emani heleed udahgui 2020 gehed 45 hvbi bolood laliin hot bolon gej bnaa?? ene bol shine kolonchilol, hvn eh orondoo vndesenii tsoon boloh gashuun tabilaniin ugtbar shuu?? musilmanuud bol jinhene nobsh hvnii adag bolson hvmvvs dee?? ted nar busasdiin soйl shashiniig hvleen shobshoorohgui kabar gej vzen dee?? tiim uchiraas haltar afganii hazaruudiig enh amgalaniin eh orondoo oruulahgui bh heregtei dee...

    mongol hvv, 2012-05-01 22:46:59, 91.176.195.169Хариу бичих

  28. Хазар гэдэг дэмий! Тэд монгол гаралтай бсан ч хэт холдсон. Тэгэд лал шашинтнуд естой хэрэггуй! Харин халимаг, ойрад, хохнурын монголчуд, оворлогчид, буриад бол жинхэнэ монгол ундэстнуд. Тува ч гэсэн дарагин асудал!

    Зочин, 2012-09-02 22:50:47, 122.201.18.155

    Таны нэр:

    Тайлбар:

  29. МОНГОЛ энх амгалангийн орон байх ёстой шүү элдэв юм бүү цуглуул даа ѳѳрийгѳѳ зольдог баагийнуудыг харин ѳвѳрмонголчуудыг бол АВ АВ гэвч яаж хужаагаас ялгах вэ.... Хужаа нарыг бодлогоор монгол хэл зан заншилд их сургаж байгаа баримттай чимээ байна шүү. ҮҮНИЙГ САЙН БОДОЛЦООРОЙ МѲНХБАЯРАА гэнэдвээ... Эбагын хувьд ёстой барьцгүй шаана шүү дээ тѳрийн хүн ийм байх гутмаар гэсэн ч чи буланд ШАХ..ѳглѳѳ бүр нѳгѳѳ үгийг нь сануул ккк

    , 2012-05-01 23:17:06, 78.149.124.111Хариу бичих

  30. ер нь бүгдийг нь Монгол, эсвэл бүгдийг нь Хужаа гэж хавтгайруулах хэрэггүй. Ялгаж салгахын тулд илүүтэй судалгаа хэрэгтэй. Шилийн голын гэх мэт Монгол улстай хиллэж буй газруудад Монголчууд л байгаа нь бол үнэн. Тэднийг эхний ээлжинд оруулах ямар арга байгааг эрж хайх хэрэгтэй.

    dfd, 2012-05-06 17:41:46, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  31. zub sedev bichsen bna. gevch Mongol helend Oluul, Oluulaa gedeg ug baidag bolohoos bish, Oluulshil gej ug baihgui. hudlaa bitgii ug zohiogood Mongol heliig maan buzarlaad bai

    zoloo, 2012-05-02 08:11:10, 154.5.114.204Хариу бичих

  32. Олуулшил гэдэг үг бол олуулаа шил гээд утгагүй бөгөөд дүрмийн бус гэж бодож байна. Үзэл бодлоос нь харах юм бол энэ үйл явдал нь Монголчууд ЭРГЭН ЦУГЛАХ, ХУРАХ учир МОНГОЛ НЬ МОНГОЛДОО юм уу ЭРГЭН ЦУГЛАРАЛТ гэж нэрлэж болох мэт.

    бөө, 2012-05-06 17:45:36, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  33. gadaadad buid sanaaa tabihaasaa yumnu ene hedee eruul saruul ajil albatai abah tsalintai amjirgaatai ashig orlogtoi bolgood daraa ni hun dallaarai gehdee tsver tsusnii mongol oo yaj yalgah be gedgee bodooroi

    olon tumen, 2012-05-02 10:50:02, 103.11.192.34Хариу бичих

  34. цөөхүүлээ болохоор бусадтай жишихэд ядуу байгаад байгаа юм. Зэрэг л хийх хэрэгтэй.

    sdfsd, 2012-05-06 17:46:39, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Mongol uls udahgui muhuj alga boloh ni dee ee. Baahan hytad mongol solongos ni medegdehguo tsagaachid orj ireed monoglchuud ni tsuunh bolno. Odoo ch geseb hytad solongosuud asar ih turj orj irj baina. Mongol shig heel hahuulid idegdsen orond jaahan hahuuli uguhud l buh zuil buruugaar ergene

    , 2012-05-02 13:08:01, 180.149.93.220Хариу бичих

  36. холоо хэвтэнэ. хэт болгоомжилж ахан дүүсээ хаях хэрэггүй.

    Dfd, 2012-05-27 10:16:35, 182.160.56.104

    Хасагас дута юу? Монгол ундэстнэ урин дудах гэдэг агуу, унэхэр агуу зорилт шу! Эба торин тэргуни хувьд анх хэлсэнэрэ гайхамшиг! Тууниг ууних нь толо бусад алдааг нь училж болно!

    Зочин, 2012-09-02 22:56:17, 122.201.18.166

    Таны нэр:

    Тайлбар:

  37. HYZYYGYI HYY oilgohgyi eee

    gogo, 2012-05-02 13:17:04, 202.179.20.145Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Энд тун алдаатай талыг харж байна гэж бодож байна.Учир нь бидэнд хуний тоо хангалттай байгаа байх .тэдэнийгээ байршуулаж чадахгуй байна уу.Бид нар оорсодоосоо буурай хогжилтой улсуудтай нэгдэснээр урагшаа биш арагшаа ухрах болно.иймхэн юмыг монгол улсын еронхийлогчоос асуун гэдэг шившиг.

    тайлбар, 2012-05-02 14:10:32, 92.153.67.18Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. 44. Монгол үндэстэн гэх ойлголтыг гуйвуулан, хөх толботой, монголоид төрхтэй, эсгий туургатай, түүхэн холбоотой, адил дуудагдах үгстэй гэхчилэн олон шалтгаанаар өөр үндэстнүүдийг монгол хэмээн сурталчлах; монгол үндэстэн, хэл соёл, түүх, уламжлал, үнэ цэнэт зүйлс гэж байдаггүй мэт төөрөлдүүлэх явдалтай үр нөлөөтэйгээр тэмцэх; Ene chin chinii uuriin chin uzel barimtlaltai zurchilduud baigaa yum bishuu Munhbayaraa? tegvel yaagaad ondoo uur undesten Hazaruudiig Mongol geed zutgeed baigaa yum Chamtai temtsehuu? Deer n esgii tuurgatan gej yarij zanshsaar irsen oilgoltiig chi garch ireed uuriinhuu uzemjeer horig saad tavihuu tee...Haayaa neg haraad gaigui zuitei yum bichih yum daa gej boddog yum. Tegehdee bas heterhii haduurch bolohgui bailgui dee

    ug, 2012-05-02 15:20:17, 180.149.72.158Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. 2.7 сая хүнийг сайхан амьруулж чадахгүй, ажлын байраар хангаж чадахгүй, гэр хорооллоосоо салж чадаагүй, захаасаа эрлийзиж дуусаад байхад юун хөгийн санал гаргадаг юм. Эхлээд байгаагийнхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Демографи гэдэг чинь механикаар хийдэг ажил биш, Элбэгдоржид хандажу базаари үнэлгээ авах гээ юу. Дорвитойхон юм санаачлаач Мөнхбаяраа. албан ёсны тоо ажилгүйчүүд 250 мянга болчоод байна. дунд сургууль 2-3 ээлжээр хичээллэж, нэг ангид 40-50 хүүхэд сурч байна. Төрөх газар хүрэлцэхгүй байна. ШУ-ны үүднээс авч үзвэл бүтэн 100 жил гэдэг бол маш их хугацаа. Тиймээс зөвхөн өвөр монгол гэхэд лхалхаас хөндийрөөд 100 жил болчихлоо шүүдээ. сэтгэлгээ биднээс тэс өөр гээд л бод.Мөнхбаяр гуай

    зочин , 2012-05-02 18:47:35, 180.235.168.147Хариу бичих

  44. Таны санааг дэмжиж байна. ХЭрвээ үнэхээр олон болгох гээд байгаа бол ядуу монголын өнөөгийн нөхцөлд амьдрах эсэхийг асуух, Зөвхөн Халимаг, Тува, Цэвэр цусны өвөр Монголчуудаа л авсан дээр. Тэр хазар мазар бол үгүй шүү.

    , 2012-05-04 13:39:02, 182.160.48.16

    Ер нь бол Хятад, Орост байгаа Монгол угсаатан эдийн засгийн хувьд биднээс давуу нөхцөлд байгаа. Харин тэдний Монгол хэл, соёл нь шахагдаж байгаа. Тэгэхээр Монголд ирүүлэх бодит ганц эсвэл хоёр хөшүүрэгийг баттай энд биш тэнд нь СУРТАЛЧЛАХ ХЭРЭГТЭЙ

    sdf, 2012-05-06 17:49:35, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  45. өвөр монголын дийлэнхи нь хужаа гэгдэх эрлийзүүд болсон байна. тэгэхээр Гитлер шиг хатуу шалгалт авч байж монгол гэж үзэж болно. 1. ХЭЛ, 2. ТӨРХ-ЦАРАЙ, 3. СОЁЛ, 4. ГЕН-ДНК гэвэл болж байгаа биз дээ. эдгээр нь тохирохгүй бол монголын иргэн болгоод дэмий шүү

    7777, 2012-05-03 01:16:28, 203.91.117.4Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. хужаагаар дүүрэх юм байна л даа. Ямар хэцүү хорвоо вэ...энэ ёстой хэцүү асуудал. Уг нь хүнд ад болоод байгаа хѳѳрхий ѳвѳр монголчуудаа авах хэрэгтэй юм даа, Харин хужаа нар зориуд солиод л зүтгүүлнэ шүү дээ үүнийг чи мэдэж байгаа биз дээ...хэл, тѳрх царай баталгаа бплж чадахгүй харин соёл, гэн днк бол арай ѳѳр сонсогдож байна. Итгэлтэй үнэнч ажиллах жинхэнэ ѳвѳрмонгол хүн л тэднийг ялгаж чадна, хужаа залийг ч мэднэ байх.

    , 2012-05-03 07:44:50, 78.149.201.105Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. Олуулаа болцгооё гэж Элбэгдорж гуагалаад байгаагийн нэг далд бодлого бол өөрийн эцэг, эхийн төрсөн нутаг болох Хятадын шинжаанаас олон тооны хятаджсан уйгаруудыг монголд оруулах явдал юм. Өөрснөө бол хил зөрчиж, хулгайгаар бараг чонын арьс нөмөрцгөөж нуугдаж орж ирсэн бол элэг нэгт уйгаруудаа чөлөөтэй оруулах санаа сэдэж байгаа.

    , 2012-05-03 16:25:05, 182.160.45.17Хариу бичих

  50. Юун уйгар вэ? Тэд шал оор ундэстэн! Тэмэ гэхэр яма гэдгэ боль! Элбэгэ бол цэвэр ойрад монгол хун. Шинжанд бга цоон ойрад монголчуда авах хэрэгтэй! Тэд бусадас илу монголо гэсэн хумус бдаг!

    Зочин, 2012-09-02 23:03:07, 122.201.18.177

    Таны нэр:

    Тайлбар:

  51. Хүзүүгүй чөтгөрөө санасны гарз. Монголчууд бид авилгач та нарын дарамтанд зовохын хажуугаар гадны цагаачдад дарлуулах хэрэг үү?. Хэрэв чамайг энэ бодлогоо хэрэгжүүлж эхлэх юм бол номхон монголчууд яаж дошгирдогийг харуулах болно.

    , 2012-05-03 16:28:13, 182.160.45.17Хариу бичих

  52. Бид олула болохгуй л бол 50, магадгуй 100 жилийн дара хуссэн хусэгуй хятадуд эзлэх бх шу! Монгол ундэстнэ урин дудах гэдэг агуу, унэхэр агуу зорилт шу!

    Зочин, 2012-09-02 23:06:54, 122.201.18.170

    Монгол ундэстэнэ урин дудах санаг Эба эхэлж саначилсан ч юм биш! Уунийг олон ухантнуд- доктор Очбадрах, эмч Болдсайхан гээд агуу сэтгэгчид олон жилийн омнос ярьж, уриалж бга юм! Харин бусадын унэн угиг сонсож хулэн авсанара Эба бас агуу юма!

    Зочин, 2012-09-02 23:11:03, 122.201.18.178

    Таны нэр:

    Тайлбар:

  53. Afganistanii hazara nariig oruulj mash ih hyagtalj irehgyi bol dagaad har tamhi orj irne shyy . Afgancnuud yugaaraa amia zogoodog be yildwer hogjoogyi bolowsrol muutai ard tymen zowhon har tamhi tarialj l amidardag . Amerkcnuud yyntei ni dain zarlaad bgaa yumshdee.

    zocnin , 2012-05-04 07:13:22, 96.51.143.173Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Далдыг харах нүдтэй, алсыг сонсох чихтэй, гурван цагийг мэдэх билэгтэй, бүтээлийн уран ухаантай ардууд минь улам олон болтугай

    terbishtuul@yahoo.com, 2012-05-04 12:24:25, 203.160.55.98Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. ene buhen hurdan heregjeesee uneheer saihan sanagdaad bna

    atilla, 2012-05-04 16:04:59, 202.72.245.150Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. израйлийн, казастан, литва зэрэг улсууд жишээ арга ту туршлагыг судлах

    , 2012-05-05 05:35:18, 203.194.115.7Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Сэтгэгдэл бичиж буй хүмүүс дотор тэнэг юмнууд их байх юм. Элбэгдоржоос оноо авах гэсэндээ, сайрхсандаа бус шүү дээ. Монгол төрийн тэргүүнээс ийм үг гарсныг үндэстний үзэлтнүүд бид далимдуулж, хэрэгжих эсэх нь хамаагүй үзэл баримтлалаа сайн хүргэж авах хэрэгтэй шүү дээ. Элбэгдорж ямар Уйгур юм уу, Захчин Монгол шүү дээ. Шинжааныг зөвхөн Хятад, Уйгур төдийхнөөр төсөөөлдөг мал байна даа. Түүхэн явцад перс хэлнээ ууссан болохоос Монголд гаралтай гэдэг нь үнэн шүү дээ. Өвөр Монголыг Хятадижсан гэдэг бол 1950 - иад оноос эхтэй хүйтэн дайны үеийн Оросын суртал ухуулга шүү дээ. Эсгий туургатан болгон Монгол биш.Манж, Эвенк, Якут, Хасаг, Киргиз, Укбек, Тажик, Туркмен чинь Монгол биш шүү дээ. Хөх толбо бол Монголыг тодорхорйлох шалгуур биш. Хар, Цагаан арьстнуудад хүртэл тэр хөх толбо чинь байдаг гэсэн. Харин зарим хүний бичиж буй болгоомжтой хандах хэрэгтэй гэдэг зөв.

    Мөнхжаргал, 2012-05-05 10:41:16, 202.9.47.129Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Ehleed Pan turkizmiig demjeed daraagaar ni shuud turegyydtei negdej Pan Turanizmiig baiguultsgaaya.Pan-turanaizm gedeg bol dan gants tureg heltenuud bish.Niit Ural-Altai helteniig negtgeh tuhai Turkiin tsereg stratyegiin temyylel yum!

    Bolat, 2012-05-05 21:07:07, 80.82.231.133Хариу бичих

  64. Болат чиний Пан-Туранизм угаасаа бүтэхгүй, яагаад гэвэл үндэстнүүд хэлээрээ ялгаатай бөгөөд тооны хувьд тэнцвэргүй байгаа болохоор зэрэглэл үүснэ.

    dfds, 2012-05-06 17:53:27, 182.160.43.109

    Харин Пан-Монголизм бол бүтнэ. Хятадад байгаа Монгол хэлээ мэддэг 3 сая, Орост байгаа төрөлх хэлээ мэддэг 200 мянга нь гэр орноо зараад, уван цуван нүүгээд ирэхэд болно.

    dfds, 2012-05-06 17:54:51, 182.160.43.109

    Таны нэр:

    Тайлбар:

  65. Бид нар Түрэгүүдээс тоогоор цөөн юм чинь уусна шүү дээ. Хэл соёл, цусаа хадгалах хэрэгтэй.

    Мөнхжаргал, 2012-05-06 10:45:05, 202.9.47.129Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Малчин байдлаар оруулж ирвэл харалдаа цөөн хүн амтай хилийн сумдад суулгах хэрэгтэй. Алшаагаас ирвэл Өмнөговийн урд үзүүрийн сумдаар, зүүн үзэмчнээс ирвэл Үзэмчин ястан суудаг Сүхбаатрын сумдаар, Баргаас ирвэл Хөлөнбуйр суманд, Хорчин гэх мэт цаанаас ирэх бол малтай ирэхгүй нь мэдээж тул УБ-д суух болно биз. Монгол хэлний шалгалт, Ярилцлага шалгалт, кирилл үсгийн сургалт гээд шат дамжлага тодорхой байх ёстой.

    vsd, 2012-05-27 10:20:27, 182.160.56.104Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. Bvgdeeree ta nar malnuud,uursduu yag ymar garaltaigaa ch medexgvi bj Bas tsagaach magaach gechixjee. 3 vyiinxee tvvxees tsaash uurdiiguu meddeg xvn manaid barag baixgvi sh ee. Exleed uursdiiguu todorxiol maluudaa te eed Bas 2 say xvnee tejeej chadaxgvi baij Bas xaanaasaa yuugaaraa ter olon xvnvvsiig tejeene gej. Ter xazaruud bol xuugiin baasnuud bs ene Lalriin Turkuud xvrtel bid mgloos garaltai ch gex shig

    Baatar, 2012-07-23 19:43:55, 94.108.151.100Хариу бичих

  70. chi muu erguu mal mongoloos zailaachee,

    Зочин, 2012-08-17 22:07:27, 50.98.130.133

    Монгол ундэстэнээ урин дуудах гэдэг агуу, агуу зорилт! Яаралтай хэрэгжуулэх хэрэгтэй!

    Зочин, 2012-09-02 23:16:52, 122.201.18.137

    Таны нэр:

    Тайлбар:

  71. Mongolchuudaa! uursdiin 2 say hvnee aytaihan hvnii zindaand hvrgecheed daraa n gadniihaniig bodoj bolno.Ihenhi saihan seheetnvvdee yaduurald oruulj hvnii amidralaas gargachaad yun busdiig tejeej gaihuulah geed bga yum be? Amerik Canadad nutgiin vndsen irged shahagdaj gadnii tsagaachid,tvvnii dotor hyataduud bvh bolomjiig n avchihsan ted uvguntiin hed shig l bolchihson baidgiig nvdeeree harlaa. Iim gashuun tvvhiig davtav daa!!!!

    Sudlaach, 2013-03-17 03:10:59, 23.17.169.163Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. Elbegdorjoo!!! ehleed uuriin ulsiin 2 say garan hvnee ajillah ajiliin bairtai,amidrah oron bairtai,tsalin n amidrald n hvrdeg bolgo!!!!!!! Tegeed ulsiin bodlogo irgediinhee hugjild vneneesee handsan baihaar zohitsuulbal irgen bayn bolj uls hugjinu shv dee!!!!!! ene ved gadna baigaa mongol vndestnvvdee negtgeh talaar ajillaj boloh yum.!!!!!!

    Sudlaach, 2013-03-17 03:24:18, 23.17.169.163Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: