Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Спортын оронд мэс заслын аргыг сонгох нь ихэсчээ

Турахыг хүсдэг ихэнх британичууд цагаан хоол идэж, спортоор хичээллэхийн оронд шууд мэс заслын аргаар турахыг уртал болгодог болсныг “Гудсерженгайд” албаны судалгааны дүн харуулжээ.

Судалгаанд оролцсон Нэгдсэн вант улсын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн 56 хувь нь өөхнөөсөө салахын тулд хоолоо сойх эсвэл илүү хөдөлгөөнтэй байхын оронд гоо сайхны мэс заслыг сонгосон нь илүү дээр гэж үзжээ. Британичуудын 78 хувь нь “сайхан үр дүн” өгдөг бусад турах аргын оронд мэс заслын аргыг “илүү бүтэмжтэй” гэжээ.  Эрчүүд энэ аргыг хүнээс нэмэлт хүч шаарддаггүй эсвэл цагаан хоол сонгож өлсөж зовохгүй “залхуу сонголт” гэж тодорхойлсон байна.

“Мэс заслын арга нь илүү хурдан үр дүнтэй турах арга байж болох юм. Гэвч ингэх нь хүний эрүүл мэнд сэтгэл санааны асуудлыг нэгмөсөн шийдэж чадахгүй. Хэрэв хүмүүс мэс заслын аргаар жингээ хасахыг эрхэмлэдэг бол өөрийгөө дорд үзсэн хэрэг болно. Ийм явдал бараа таваарын үнэ буурах үед толгой нь эргэдэг хүмүүсийн харилцаанд тохиолддог” гэж  “Гудсерженгайд” албаны эзэн Кристина Клогг мэдэгджээ.

Судалгаанд 1305 хүн оролцсон байна.

Д.Жаргал

2 Сэтгэгдэлүүд

  1. Ene ni unekheer teneg arga , munguu demii urj bna. ingesen dorvol hooloo zov ideed dasgal hiivel eruul mended sain

  2. hun torolhton hogjihiin hereer zugeer l neg zulgen deer geree bariad baijiidag humuust ul oilgogdoh zuils garch ehelj baigaagiin jishee. haragdatsaa saijruulah???… hen tiim haragdval goyo geed tarhi ugaachihavaa… hun torolhtoniig negdsen standartad oruulaad l..

Сэтгэгдэл үлдээх