Барон Унгернтэй уулзсан Б.Ринчиний дуртгал
Б.Ринчин: Одон уулын муухай зантыг яаж барьсныг сонссон минь
(Дуртгал)
Билгийн улирлын арвантавдугаар жарны цагаагчин тахиа жил, аргын улирлын 1921 оны зун, миний бие Ардын Түр Засгийн Алтанбулаг хотноо сууж, Умард хязгаарын хэргийг таслан шийтгэгч сайдын яамны тал бичээч байлаа. Манай багш Билигсайхан, хязгаарын яамны сайд болохдоо нэг бичээчийн орон тоонд шавь нараасаа одоо өмгөөлөгчийн ажилтай Хандыг нэг тал бичээч, нөгөө тал бичээчээр нь намайг авсан билээ. Би тэр үед Зөвлөлтийн хоёрдугаар шатны хөдөлмөрийн нэгдсэн сургуулийг төгсгөсөн орос хэлтэй гэж сайд багштайгаа, заримдаа Лосолтой(тэр үед Лосолчойжин гэж нэрлэдэг байсан бөгөөд лам захтай дээлтэй цагаан хялгас сүлжмэл тоорцогтой явдаг хүн асан), заримдаа Хатанбаатартай Дээд Шивээ гэдэгт Зөвлөлтийн консул Макстенек гэдэгтэй ардын журамт цэрэгт хэрэглэх зэвсгийн зүйл, Барон Унгерний цэрэгтэй байлдаж тэдний үлдэгдлийг даран сөнөөж байсан Зөвлөлтийн улаан цэрэгт нийлүүлэх хүнс зэргийн асуудлаар хэлэлцэхэд нь хэлмэрчлэн явдаг байлаа.
Ярилцах хэлэлцэх зүйлийг одоогийн адил нарийн тэмдэглэл хийдэггүй, зөвхөн амаар хэлэлцэж тал бичээч миний бие орос монгол хоёр хэлээр нэвтрүүлж гүйцэтгэдэг байж билээ. Чингээд нэгэн өдөр сайд багш минь намайг дагуулан Дээд Шивээ орж Бухольцев гэдэг айлын байшинд суудаг Макстенек консултай уулзаж билээ. Одоо миний бодоход тэр консул латви хүн байсан бололтой. Дунд зэргийн нуруутай, нилээд зузаан шар хүн байсан. Үргэлж уулздаг тул биднийг сайн таньдаг, маш элэгсэг, байшинд нь огт гоёл чимгийн зүйл байхгүй, нэг өрөөнд бичгийн ширээтэй, цэргийн хээрийн утастай, цэрэг ногоон ортой, хоёрын зэрэг сандалтай, хоол ундыг нь зөөдөг нэг цэрэг хөтөчтэй.
Биднийг орж ирэх үес яг үдийн хоолны үе тааралдаж, хөтөч нь цэргийн хавчиг ногоон саванд ногоотой шөл, хэдэн хэрчим хар талх, хэмхдэг цагаан чихэр авч ирсэнд бид хоёрыг хоол ид гэж сэнжтэй аяга авчруулан надад хийж өгөөд өөрөө тэр хавчиг ногоон савнаасаа халбагадан гурвуулаа улаан цэргийн хоол хуваан идэж багш тэр Макстенек консултай ярилцахдаа Бишрэлт гүн Сундуйн биеийг түүний монгол цэргийн хамт Бароны хамт явж улаан цэрэгт баригдсаныг буцааж авах тухай хэлэлцлээ. Консул ч Сундуй гүн цэргийн хамт Монголын харьяат тул шилжүүлэн өгч гүйцэтгэхээр боллоо. Тэгээд сайд багш тэр Сундуй гүнг цэргийн хамт Алтанбулаг хотноо тушаан авалцах өгөлцөх хугацааг хэлэлцэн тогтож урдаар цэргийг нь чингээд зохих албан бичиг харилцааны зүйл гүйцэтгэж гүн Сундуйг буцаах тухай хэлэлцэж тохирсонд сайд багш “Сундуйг би сайн таньдаг юмсан. Одоо түүнтэй уулзаж хэдэн үг солих арга юу байна?” гэлээ. Макстенек утсаар ярилцаад биднийг Сундуй гүнтэй уулзуулах зөвшөөрлийн бичиг олголоо. Салах ёс хийх үес Макстенекийн захисан нь: – Сундуй гүн Барон Унгернтэй хамт нэгэн дор хориостой байгаа. Та нар Сундуй гүнтэй уулзаж ярихдаа юу ярих нь та нарын хэрэг. Гагцхүү тэр Баронтой ярьж болохгүй юм шүү. Тэр хүн манай шүүхээр хэргээ таслуулах гэмтэн тул та нар тэр хүнээс битгий юм асуу. Барон та нараас юм асуувал хариу юм битгий хэл. Тэр тэнь бас монгол үг бага сага гадарладаг хүн гэж мэдээрэй гэж захиж билээ.
Чингээд багш бид хоёр албаныхаа моринд мордон өнөөх Сундуй гүн, Барон Унгерн хоёрын хориостой газар заалган очлоо. Тэр үед Барон жанжин гэж их хэлэцдэг тэр амьтан ямаршуу янзын хүн байдаг бол гэж сонирхон бодож дундад сургуульд герман хэл үзсэн тул Барон Унгерн фон Штернберг гэдэг овог цол нь надад тун хачин санагдаж билээ. Штерн гэж одон гэсэн үг, берг гэж уул гэсэн үг, нийлээд Штернберг гэж Одон уул гэсэн нэр болдог нь дундад эртний үеийн герман феодал ноёд ямар нэгэн уулын оройд шилтгээнээ босгож тэр шилтгээн уулынхаа нэрээр овоглон нэрлэдэг байсан тул, Бароны дээдэс нь Балтийн тэнгис, германаар Остзее гэж гэж Дорнод тэнгис гэдэг газар нэгэн уулын оргилд шилтгээнээ босгосноор фон Штернберг гэж Одон уулын гэсэн нэртэн болж ирсэн угсаны хүн юм байна, Унгерн гэдэг нь германаар ямар нэгэн юманд сэтгэл ханаагүй учир ярвайсан муухай зан гаргасан гэдэг утгатай нэр хочоор овог болгосон нь, Одон уулын Муухай зант гэдэг цол овогтой нь, түүний дээдэс мөн ч муухай харгис улс байж дээ, Балтийн тэнгисийн эстон, латви нарыг дээр цагт айхтар эзэрхэн дарлаж байсан герман загалмайтан ноёдын угсааны хүн байж дээ гэж, багшдаа тэр Барон гэгчийн овог нь тийм хачин юм байна гэж ярилцсаар тэр хоригдсон газар нь хүрч очоод харуулын дарга нарт Макстенек консулын хийж өгсөн зурвас бичгийг нь үзүүлж дотогш орох зөвшөөрөл олж цэргийн дарга нар дагуулан нэг хашаанд орвоос гарааш мэтийн их тоом хаалгатай, хаалган дээрээ нарийхан шил цонхтой, тал талдаа буутай цэрэг зогссон байшинд хүрч очлоо. Гараашийн хаалга шиг том хаалганы цоож түлхэж нээгээд биднийг оруулваас зүүн баруун талд нь хоёр цэрэг ногоон ор тавиастай. Нэг булангаас баахан шээсний үнэр ханхалсныг үзвэл нэг хувин тавиастай. Зүүн талын орон дээр наранд гандсан хөх торгон дээлтэй, дал мөр өргөн мөртөө цээж хэнхдэг хавчиг хавтгай, олон хоног хусаагүй шуайз шиг шар сахалтай, зулай үс халцарч хожгор болж яваа бяцхан толгойтой, аягүй хүйтэн царайтай, муухай гэгчийн харцтай нэг шар европ хүн биднийг ороход өөдөөс маань ширтэн сууж байв. Баруун хойд талын ногоон орноос нэг залуухан монгол хүн, дээл нь бүсгүй, баруун гараараа өмднийхөө зах атган бариад босон ирж багшийг ёслов.
Багш, Сундуй гүн хoёрын ёсны үг хэлэцэж байх үес би нөгөө Муухай зант гэгч ийм хүн байдаг байжээ гэж сонирхон ажиж байтал тэр хүн босоод элгээ тэврэн хойш урагш алхан явж эхлэв. Манай багшийг их л ажин явах бөгөөд нуруу өндөр, толгой нь арай л жижигхэн төрсөн хүн юм байна даа, харц нь яасан аягүй хүйтэн, ямар муухай нүдтэй хүн бэ гэж би гайхан харж байлаа. Хөх торгон монгол дээл нь дал мөрөндөө наранд цайж гандсан бөгөөд мөрөн дээрээ алга дарам өргөн уртлаг газар өнгө нь гандаагүй хөх хэвээрээ тул мөрөн дээр нь нэг юм хадаастай байж дээ, түүнийг нь ханз татаж авсан юм байна гэж харж байтал багш маань амар мэндийн үг хэлэлцэж гүйцээд “Зөвлөлтийн консул сайдтай ярилцан тогтлоо, таны цэргийг манай хязгаарын яаманд тушааж өгөхөөр боллоо. Таны биеийг бас эндээ албан бичиг харилцааг гүйцэтгээд мөн манай яаманд хүргүүлж өгнө. Таны шадар хүмүүсээс бас хэн байгаа вэ?” гэхэд Банзар гэлүү нэг эмчийн нэр хэлж билээ. Монгол эмчтэй явсан хүн байж л дээ.
Чингээд энэхэн тэрхэн гэж ярилцаж байсаар Сундуй гүн Бароныг бариулж зөвлөлтийн улаан цэрэгт тушааснаа ярьж гарав. Барон элгээ тэврээд хялан хялан харж хойш урагшаа зүүн туурганыхаа түүгээр явж байхдаа Сундуй гүнгийн үгийг чих тавин чагнаж байв. Сундуй гүн монгол хүнтэйгээ ярилцах завшаан тохиолдсонд их л баяртай, бас мөдхөн тавигдана гэхдээн сэтгэл нь хөдөлсөн шинж царайд нь мэдэгдэн Одон уулын Муухай зантын муухай харж хойш урагшаа алхлахыг нь огт ажихгүй ярьж байсан үгийн дотор орос монгол хүний нэр олныг, явсан газар, Бароныг барьсан газрын зураг нэрийг нэгэд нэгэнгүй тоочин ярьж байсан боловч би энэ завсар түүнээс хойш даруй 46 жил болж буй учир тэр олон хүн, газрын нэрийг онхи мартжээ. Сэтгэлд тэр Сундуй гүн, Одон уулын Муухай зант хоёрын царай, хоригдож байсан газрын байдал нь цээжинд тов тодорхой(гүнгийн хэлж байсан үгийн тойм нь тодхон боловч нэр усны төдийг тэмдэглэж аваагүйн учир умартжээ).
Сундуй гүнгийн хэлсний тойм нь:
Бароны цэрэгт хүчин туслахаас аргагүй болсонд хошуу нутгийнхаа хэсэг цэрэгтэй түүний орос цахар буриад цэргийн хамт явалцаж монгол нутгаас орос нутагт цөмрөн орсон хойно гэминг хөөн зайлуулсан, үүнд цаашлан өөр улсын нутагт байлдаж явах нь ашиггүй, хүний төлөө амь бие хохирох хэрэг болж байна гэж монгол цэрэг нутагтаа буцах сэтгэл төрлөө. Салаад буцая гэхэд Бароны захиргаанаас гарах аргагүй. Чингээд завшаан олдвол монгол нутагтаа буцна гэж явтал Барон ч улааан цэрэгт дарагдаад ЗОУ-ын нутагт цаашдын довтлох горь нь тасраад Монголын баруун хязгаарт буй цагаан намын цэрэгтэй хүч нийлэх гэдэг боллоо. Бароныг майхандаа байхад нь орой монгол цэрэг холоос буудаад ч үзсэн удаа бий. Оноогүй учраас майхан дотроо дэнгээ дор нь унтрааж орхисон гэж ярьж байхад нь өнөөх Барон хажуугаас нь Сундуй гүнг муухай муухай харан алхалж байсан нь миний сэтгэлд тодхон байдаг. Тэгээд Сундуй гүн цэрэг дотроосоо хэдэн бөх хүнтэй хэлэлцэж Бароныг барихаар хэлэлцэн тогтсон боловч арга сүв нь олдож өгөхгүй, майхандаа буудуулснаас хойш хардах сэрэмжлэх нь бүр ч их болжээ.
Чингээд нэгэн өдөр орос нутгаас монгол газар орно гэж тэр тэр харуулаар нэвтрэн орно(үүнд би газрын нэр мартжээ) гэж хэлэлцэн тогтоод явахад нь Сундуй гүн урьд хэлэлцсэн итгэмжит монгол бөх цэргээ биедээ шадар дагуулан явж Бароны хамт аялах үес улаан цэрэгт Бароныг тушаана гэж тогтоод Бароныг барих дохиог цэрэгтээ хэлж өгөөд явж байхад нь Барон борогч гүүгээ унаад баруун гараа өвөртөө хийсэн гар буунаас салгадаггүй маш хартай тул халдахын аргагүй. Чингэж явтал одоо нэг тамхилаад ухасхийе гэж Сундуйг хэлэхэд зөвшөөрч тамхиа асаах гэж баруун гараа өврөөсөө гаргахад нь хоёр талд нь зэхээстэй явсан монгол бөх цэрэг Бароны хоёр гарыг нь шүүрэн барьж агдлан хүлээд Бароныг барьсан мэдээгээ улаан цэрэгт яаран мэдэгдэх гэж нэг хэлмэрч буриад хүнийг явуулжээ. Тэгээд хариу хүргэж ирэхийг хүлээгээд байтал огт чимээгүй тул удтал Бароныг агуулах аргагүй алдаж суллуулаад бүгдээрээ Баронд хядуулахаас болгоомжлон Бароныг өөрийн биеэр улаан цэрэгт тушааж өгөхөөр морджээ. Бароны орос цэрэг ч жанжнаа монгол цэрэгт баригдсанд эсэргүүцсэнгүй, урьд нь улаан цэрэгт удаа дараа дарагдсан учир сүр сүлд нь бууж өгсөн цаг ажээ. Чингээд улаан цэрэг хаана байгааг харуул хайгуул үл андах тул тэр зүг одсоор улаан цэргийн урагшлуур ангид хүрч учир байдлаа хэлээд Бароныг тушаах үес улаан цэрэг Баронтой адил ард олныг талан дээрэмдэж явдаггүй, маш нарийн сахилгатай цэрэг байгааг би нүдээр үзсэн гэж Сундуй гүн улаан цэргийн журамтай сайхныг магтан ярьж, тэр явуулсан буриад цэргийн гутал хувцас цөм шинэ байсан учир улаан цэрэг Барон олзлохоор гадуур хувцас хунарыг нь хурааж авсан байлаа. Түмний газраас ирсэн цэргийн эрс чингэх нь аргагүй юм, манай энэ хүн бол хувцас байтугай хүний арьсыг амьдаар нь өвчүүлдэг байсныг би нүдээр үзэж их л жигшин зэвүүцсэн, одоо ч гэсэн түүнийг санахад дотор арзасхийдэг гэж Сундуй гүнгийн хэлж байхад Барон тун ч муухайгаар хялайн хялайн харж байсан нь миний цээжинд тодорхой. Бароныг барьж аваад одоо энүүнтэйгээ хамт хоригдон сууж байна, энэ байшин дотор бас цэрэг байдаг тул дэргэдээ харуул манаатайдаа айх зовох юм үгүй боловч хойч өдөр юу болохыг мэдэхгүйдээ сэтгэл зовиуртай байлаа, өнөөдөр эрхэм сайдаас учир байдлыг мэдэж дотор онгойлоо, чингээд Бароныг хэрхэн хаана барьж авснаа толилуулан хэллээ гэж манай багшид дараа баяртай учрахын билэгт үг хэлээд яриагаа гүйцээсэн билээ.
Би тэр үед нас бага, тэр Сундуй гүнгийн хэлсэн үг, хүний нэр, газрын нэр, он сар зэргийг тэр үедээ мартаагүй байгаа дээр нь тэмдэглэн аваагүй. Хожим түүхэнд холбогдолтой сонин тохиол байна гэж огт бодоогүй билээ. Бароныг хэрхэн барьсныг уг барьсан хүний амнаас анх удаа Бароны дэргэд сонссон хоёр хүний нэг нь одоо би үлдээд байгаа тул … Дээд Шивээ гэдэг монгол нэртэй тэр үед Тройцкосавск гэдэг орос нэртэй хотод үзсэн тэр хотын нэрийн учир нь Манж Орос хоёр гүрний хил тогтоох явдалд оролцсон орос хаант засгийн сайд Савва Рагузинский гүн, хил дээрээ Христусын гурван эрдэнийн дүйцсэн өдөр Шивээ хот байгуулж, тэр дүйцсэн өдрийг өөрийнхөө нэртэй хослуулан Тройцкосавск гэж нэр өгөн байгуулсныг нь монголчууд тэр гүнг Сава гүн гэж нэрлэдэг байсан нь тэр үеийн албан бичиг, аман зохиолд гардаг бөгөөд байгуулсан хот нь Дээд Шивээ гэж, түүний цаана орос наймаа нарын дүүрэг байсныг Дунд Шивээ гэж, түүний адагт манж заргачин суудаг хотыг Хиагтын Наймаа хот гэж албан нэртэй, ардын аман хэлэнд Доод Шивээ гэдэг байсан нь дээд, дунд, доод Шивээ гэж хилийн бэхлэлттэй шивээ хот байсан ажээ. Сундуй гүнгийн ярьж байсан нь тэр үеийн тооллоор Монгол улсын арван нэгэн оны зун цаг, долдугаар сарын үес болно.
Барон хэрхэн баригдсан тухай түүний өчиг мэдүүлгэнд лав тодорхой, Зөвлөлтийн архивт хадгалаастай байгаа хэрэг. Монголын талаас Сундуйн тэр тухай яриаг тэмдэглэж авсан зүйл огт үгүй бөгөөд сонссон хоёр хүний нэгнийх нь хувьд тоймыг нь ч гэсэн энд цухас тэмдэглэе гэж бичлээ.
Бароныг гардан барьсан хоёр бөхийн нэрийг нэхэн санавал Шар Дэндэв, Намжил гэдэг хоёр хүний нэр сэтгэлд орном бөгөөд цөм тэр үеийн Бишрэлт гүнгийн хошууны хүн байсан мэт санагдана. Тэдгээр хүмүүс одоо байвал өндөр настай өтгөс байх учиртай бөгөөд миний энэ дуртгалыг унших буюу сонсох аваас хожмын түүхэнд сонирхолтой тэр үйл явдлын тухай өөрийн үзсэн мэдсэн зүйлээ дэлгэрүүлэн тэмдэглэж ямар нэртэй газар тийнхүү Бароныг барьсан зэргийг одоо түүхэн холбогдолтой бөгөөд манай зохиолч нарт ч түүхэн сэдэвтэй уран зохиол бүтээл бичихэд нь хэрэг болох дуртгалаа бичин тэмдэглэж “Утга зохиол, урлаг” сонины газар ирүүлэх болоосой. Бас тэднээс урдын тэр сонин явдлыг дурдан ярьж байсныг нь сонссон хүн байвал мөнхүү сонины газар тэр тухайгаа тэмдэглэн ирүүлэх болов уу гэж хүсье.
Утга зохиол, урлаг




xe xe il sonin tuuh baina. Ushuu olon tuunen uneniig bicheerei tanid bayarlalaa.
ter Paguzinskii chini mgl-g tasalsan gemten l de, manjiin turtei kheleltsee khiigeed mash ikh mgl-n nutgiig orost niiluulchikhsen yum, serb biluu dee, amitan, turkiin esgeg tagnuul khiij bgaad daraa ni ekaterinagiin tushaalaar manjtai mgl-g tasalj avakh kheleltseer dangaaraa khiisen novsh!
¯íýíèéã õ¿ì¿¿ñò ¿ëäýýæ áàéãàà íü ñàéõàí áàéíàà
Хэ хэ , монгол дээлэн дээр погон хадаад өмсчихсөн хөгжилтэй эр байж дээ.
Baabar ah ene Baroniig MOngold chuham l asar ikh gavya baiguu;lsan hun geed magtaad suid bolood baisan, Odoo Byambiin Renchind itgeh uu, Baabar ahdaa itgeh u
Mash sonin material bna. Gekhdee khanilj yavaad nukhruu gej jookhon khunshgui l yum bolson yum bna, tegekhees ch uur argagui baisan baikh duu.Khuataduudas mongolchuudiig chuluulj Ikh ezen BOGD-iig maany
khaana shireend ny butsaaj zalsan buyantai tuukhen khun yum shuu.Yazguur garal saitai,bolosroltoi ene tuukhen khunii tukhai ulger domog shig zuil Europe-d ikh bii. Tuukhen sonin tokhiooldol, uchirlaar ene khun Mongold ter ued ulaan Oros-s daijin irj bidnii tzuukhun buurai Mongolchuudad ter boginokhon khugatsaand TUSGAAR TOGTNOL gedeg mash chukhal zuiliig amsuulaad kharavsan od shig tengert khalijee.
Bid tengeriin zayatai uls.
Sundui gun urvagch. Mongolchuudiin dund naidvartai itgeltei hun hovor yumdaa zailuul. Odoo bur tsuurchee. Uug ni Baron Ungern anh Mongold orj irehdee heniig ch alaagui deeremdeegui baidag. Harin nuguu Mongolchuud ni Ulaan Orostoi niileed ehelheer ih dogshirson gedeg. Harin ter Sundui gun Baroniig barij ugsun ch gesen uuruu tsaazluulsan daa.
Baabar Renchin 2-iin sanaa zorson yum ogt baihgui baina, Baron maani gaming hoj bogdiig zalj toriig baiguulj ogson n tumen unenm Baabar ahdaa itgeeree, Renchin guai ene niitlelee sots ued bichej hevluulsen bolohleer muuhai hartstai hun baisan l gesnees oor yum alga baina shuu dee, er n bolson boloogui humuusiin hoshoo bosgoj baisnaas ene Baron-iikhoo khoshoog UB-dee bosgovol yasin b
Baron Mongolchuudad itgej baisan yum shuu. Harin ter Ulaan Orosiig dagasan bol heniig ch urshuuguugui. Mongolchuud ulaan Orosiig dagaad l tuund aluulsan. Baron aluurchin l gene. Unendee Choibalsan ba MAXH Baroonoos heden 100 dahin iheer Mongolchuudaa yargalj buudsan shuu dee. Unuudur 21-r zuund ch gesen bid MAXH-iin S.Bayar gedeg yargachintai bolloo doo. Baron heden communist tedniig dagasan heden Mongoliig tsaash ni haruulsan. Er ni ugur Hujaa Tserendorj, Choi Tsedenbaliin hushuug buulgaj orond ni Bogd haan Baron nariin hushuug bosgovol taarna.
za ter obgon renching medexgui yumaa. xarin baoron unger bol mongol ulsad ih eeltei basian hun gedeg yum bn lee. mongoliig xytadaas avarsan ganch hun shvv de.jinhen baatar baron unger
галзуу бароноор кино хийх юмсан германаас мөнгө босгоод………………..ринчен гуайн үед хэнбэгуй нь ч тархийг зад угаадаг үе байсныг санах хэрэгтэй
Rinchin guai nas zaluu baga baisan bolohoor tomchuudiin yariag sonsonoo l bichij. Medeej Sundui gun avragdahiin tuld baahan yum l buraa biz. Renchin guain ued Baroniig unen munuur ni bichih bolomj baihgui baisan. Tegeed ch Renchin guai huuhed baisan uchir yu medeh ve dee.
Baron ungeren ih shutlegtei boo morgol bolood budda shashing shutdeg bsan mongold ih elgemseg, uheh odroo ch medej bsan gedeg, Leniny hoshoog buulgaad Baron ungerny hoshoog tavij bolhiin
erhem setguulchee,
дурсамж гэдэг үгнээс үүссэн дурьдатгалыг дуртгал гээд биччихэж болохгүй :o)
бороон жанжинд Хотын төвд хөшөө босгох хэрэгтэй. Алтаар.Монголыг гамингаас эн хүн чинь л чөлөөлөж өгсөн шүү дэ
Hujaa Tserendorj, Lenin 2-iin hushuug buulgaj orond ni Bogd haan, Baronii hushuug barih heregtei.
Harin tiimee Suhbaatariin hushuug buulgaj tuv talbai deeree Tusgaar togtnoliin hushuu bosgoy. Tegeed tuv talbaigaa Tusgaar togtnoliin talbai gevel yamar ve?
Mongol ulsiin tuuhend tsagaanaar bichigdeh baatar ,BAROND Ulsiin Baatar tsoliig nehej olgovol zohih gaviya baiguulsan hariin hun yum.Tuhai uyeiin Mongol Avtonomitiin haan Bogd gegeeni ami nasiig tusgai ajilgaa zohioj avarch,Hureeg ovjin argaar gaminguudaas choloolon gaviya baiguulsan hariin hun yum.Mongoliin ard tumen tuuunii baiguulsan gaviyaag uyeiin uyed dursaya.
tiim shuu, Enebishin hoshoo ch geh shig, Narantsatsraltiin hoshoo ch geh shig tuuhend ochuuhen humsiin chinee ch oron zai ul morgui garuudiin surleg hoshoo bosgoj baisnaas Bogd haan Boroon janjin 2-iin hoshoog hotiin tovd bosgovol zuid niitseh yum, Bogd haaniig sentiidee suusan baidlaar titem omsuuleed saihan nambalag hiih heregtei, hoshoonii suurin deer n altan shargal tom soyombo baival zohino, harin Boroon janjniig mongol deeltei generaliin mordestei selem agssan toomsog mori unasan baidaltai hiigeed door n angli mongoloor mongol ulsin hoshoi chin van general Baron Ungern Von Sternberg gej bicheh heregtei. Tegeed tuunii talaar gadaadiin nairuulagchaar goyo kino hiilguuleed germand gargaval tegeed juulchid gedeg chin eurogoo bariad naashaa ursana shuu dee
xaanaasaa imgej tenegtej tuilshirdag maluud be baasni xaruud xoshnogonii baasaa archij chadaxgyi bj xudlaa tenegtej tsetserxexee bolij yz xen ni buruutai buruuguig xen medlee…tenegtexee bolij yz ..udii zeregtei yabaa chin ulaan orosiin l ach ene l tyyxen ynen….teregchin xujaagiin shees boloogyigee l az gej bod maxan tolgoinuudaa
Барон Унгерн ямар өөдтэй амьтан байх билээ. Оросоос хөөгдсөн, угийн удам угсаатай учир түүнийгээ л хадгалж үлдэх, эрх мэдэлтэй байх санаатай Монголыг түшиц гадраа болгож, бусад гүрний тусламж авч байгаад эргэж Оростой үзэлцэх санаатай байсан хүн. Монголыг тоглоломын улс болгох санаа байсан. Чингэхдээ Их Монголыг сэргээнэ энээ тэрээ гэж их өвчигнөсөн. Сүүлд 1994 онд Бельгид явж байхад тэр Sternberg ийн угсааны хүн Германы гадаад албанд ажиллаж байгаатай таарч байсаан.
Монголын байдал эгзэгтэй байхад гаминг хөөж өөрөө Монголд ноёрхох гэсэн л амьтан байсан. Өөрөөр хэлбэл барын амнаас гараад өөр бас нэг араатны аманд орсон хэрэг.
Оросууд ч түүнийг дарж авахыг бодсон, монголчууд ч яахав гаминг хөөлгөхийг бодсон, арга эвийг олж тусгаар тогнохо санаагаа биелүүлэх санаатай байсан. Энэ бүхэн тал талаасаа л нийлсэн хэрэг.
Neeree l UBt chini Enebishiin ch geh shig sonin sonin hoshoo ih bolson bnalee shuu. Ter hun tiim ih hoshoo bosgood bhaar gavyatai hun yum uu? Za tegeed Narantsastralt ch gesen dee. Baahan hun hoshoogoor hotoo duurgej yahav dee, nemj Baron Ungern-ii hoshoo bol bur ch hereggui. Gamingaas choloolson bailaa ch gesen ter. Harin uunii orond urlagiin sonin goyo hoshoo deer, hunii orond amitan baisan ch yahav… hot duuren hun deerees ni tanih tanihgui, gadaad mongol baahan chuluun huneer yahav dee ard tumeen!
Барон монголчуудыг гар хөлөө л болгож пушечное мясо гэж ярьдаг юм л болгож байсан.
Сундуй гүн бол бас ч боловсролтой удам угсаатай сайхан монгол хүн байсан гэдэг ээ.
Түүхэн үйл явдал холдох тусам ингээд будиан үүсгэдэг. Дээр юм бичсэн хүмүүс даанч юм гадарлахгүй амьтас юм.
Тзвтоны рыцариудаас эхлэлтэй Балтийн германуудын тухай урт түүхийг мэдэх хэрэгтэй. Оросын эзэнт гүрэнд германуудын гүйцэтгэж байсан үүргийг мэдэх хэрэгтэй.
Орост болсон октябрь сарын эргэлт, иргэний дайны алалцаан, Богд хаант Монгол улсын түүх, олноо өргөгдсөний 11 оны явдал, 1924 онд үндсэн хууль баталж БНУ тунхагласан, 1924 оны Орос, Хятадын хэлэлцээр гээд л мөн ч түвэгтэй олон үйл явдал бий.
Залуучууд аа, та нар пепси уугаад л, түүх өнөөдрөөс эхлэнэ гэж өвчигнөөд байвал жижиг Монгол улс нэг л мэдэхэд алга болно. Та нар Хятадын нэг дарлагдсан хязгаарт аж төрж байх болно шүү. Түүхийг уг нь гайгүй мэдэж байвал сармагчин болохгүй юмсан даа.
Троицкосавск хотын нэр үнэхээр Савва Рагузинский гэдэг хүнтэй холбоотой нь сонин. Тэр хүн Балканаас гаралтай, өөрөөр хэлбэл хорват хүн байж болох ажээ. Рагуза гэдэг нь эртний Ромын, дээр үеийн Италийн нутгийн нэр л дээ.
Бакич гээд мөн л иргэний дайнаар Монголд орж ирсэн генерал бол Өмнөд славын Монтенегро буюу Чрна Гор гэх Черногорийн хүн байсан юм билээ.
Ийм баримт олон бий.
Ринчэн гуай эрдэмт хүн, аялгуу сайхан монгол хэлээрээ сайхан бичсэн юм даа. Утга зохиол урлаг сониноос дээр үед уншиж байсан. Харин дээр нэг хүний бичсэнээс Савва Рагузинскийн талаар шинэ мэдээ оллоо. Сайн хэрэг. Баярлалаа.
Baron Ungern mongold orj irsneer choniin amnaas garaad bariin amand orson gedeg dugnelt bol unendee ineedtei. Baron maani mongoliig tushets gazar bolgoj ulaantnuudtai baildah gej baisan n unen yum, gehdee uunees bolood deer Bat-iin zutgeed baigaa shig mongol dainii hold uregdej ard niiteeree zovlond unah yamarch ersdel baigaagui, harin ch Deed shiveend baisan Bodoo Danzan nariin hamgiin gol husel n bolood baisan ulaan tsergeer Hiagtad baigaa gaminguudiig hooj nutgaa cholooloh gesen sanaliig n uunees bolj l ulaantnuud zovshoorch mongol deel huvtsas omsoj baildsan shuu dee. 21 onii huvisgal buheldee erh choloo tusgaar togtnoliin tsuvral temtseliin neg orgil n baisan gej uzvel ene huvigaliig amjilttai bolgohod Baron maani ooroo ch medelgui tulhuur idevhjuulegch uurgiig n guitsetgeed ongorson yum. Chingis haaniig shutdeg Ih mongol ulsiig tsergiin hucheer baiguulah buteshgui sanaa ene ter n bol mongolchuudad tiim hortoi baisan gej uu??, 700 han myangahan huntei ihenh lam malchin talaar neg tarsan ter ueiin mongolchuudiig ashiglaj shulj moljih, tseregt daichlaad uhel ruu n yavuulah geh metiin yamarch logikgui sanaa ter hund ogt baigaagui n oilgomjtoi, Baron bol zugeer l ezen haan yazguur ugsaag unen setgeleesee shutej hundeldeg, kommunistuudiig uzen yaddag, yasnii tsereg hun, huniihe huvid romantik devruun setgeltei baij bolno, etsssiin etsest ene hun mongold tom gavya baiguulsan yumaa gedgiig bid nar medej baih yostoi yum
ih medehuud ta nar ter ued hamt baisan yum shig l burtsgaah yum a.huvisgaliig ter ued mongolchuud uursduu l tohiroo n burdej hiij ,ali zamaa songoh oo shiidsen baih.gamin ,tsagaantan 2 uulaa l eh nutgiig n ezlen turemgiilsen uchiraas eh nutag aa chuluuluh gej uursduu ezen n baih gej uvug deedes min bosson biz de.tiimiin tuld ulaan orosoos tuslamj hussen .ter ued hiisen tednii songolt zuv zam n baisan.ta nar ter ued baisan bol tegehgui baroniig dagah baisan yum bna lda. aldsan onoson ch bidnii l ungursun ue.tuuh yum shu .suut uhaantnuud mini odoo tegeed uls orondoo heregtei yum hiigeech ee.ireedui hoich ue chin ta nariig bas haraaj zuheh bolno shu .
baron ungern von sternberg geed tuunii ur xuuxeduud ash gush nar n odoo boltol germand amidarsh l bna. 90-eed onii xund xezuu ued tedeniixen bas mongoliin ydarsan ail örxuuded tuslamjiin xandib ögsh baisaniig bi meddeg xunees n sonsood tuxain uedee ix l gaixaj baisan. mön ossendowskiin bichcen man beast´ s and god´s gedeg nomond bas ulaan zerguud mongoliin jiriin ard irgediig alj talsan tuxai mash boditoigoor bishigdsen baidag, mongolshuud tuuxiin uneniig medie gewel iimerxuu tuxain zag ued amidarsh baisan bodit xumuusiin bishleg dursamjaas gadaad xel deer unshij baix xeregtee, xarin suuld xuuramshaar zoxioson tuux namtariig bi erööcöö xeleegui bna. baron ungern bas sh mongold tiim sh muu jum xiigeegui baix, xarin suuld kom. uzeltee xumuus tuuxiig guibuulsan ushiraas ene xuni tuxai mash sörög oilgolt bidenii dund törcöör irjee, xöshöö bosgox n sh ju jum be gexdee ene xunii gabyag bas dursax xeregtee.
Болдоо гуай Та мөн ч гэнэн тэнэг хүн юм. Зарим санаа чинь яахав авахаар ч дэндүү гэнэн, хувааж захирах лоозон, их гүрнүүдийн тухайн үеийн бодлого, ерөөс геополитик, европ төвийн бодлого энээ рээ гээд ярьвал чамд ахдах биз дээ.
Бароны хаант төрд үнэнч, угсаа гарлаа дээдэлдэг, романтик сэтгэл гэх мэтхэнээр асуудлыг энгийн л хар ухаанд аваачих гэх хэрэггүй. Эзэн хаант ёсонд үхэн үхтэл зүтгэж явсан хүмүүс бий. Гэхдээ энэ бол зөвхөн нэг жижиг л нюанс юм.
Түүхийн олон зангилааг авч үзэвл зүгээрсэн.
Zamiin hodolgoonii talaarh sanal huseltee stop mn saitad bicheerei
Tegeed Suhbaatariin hushuug buulgan yah ve?
Baron Ungern-d mongoliig ezleh yamarch ih gurnii poltik baigaaguishdee, ezen haaniig n ali hediin bolshevekuud ger buleer n alchihsan baisan, Baron maani japanuud ehendee demjij baisan ataman Semenoviin zahirgaand baisan bolovch ene buleglel demjleg ireeduigui bolood zadarhad 2 myanga orchim tseregteigoo ooroo duraaraa mongold orood irsen. Ter ued n gamin hureeg ezeleed bogdiig horichihson baisan bolohleer mongolchuud yamarch baisan hyataduudiig l nutgaasaa zailuulah n chuhal baisan tul bugd l Baron-iig demjsen. Tegeed bugdeeree niilj hureenees gaming choloolson daraa n Choirt guitsej ochij bur ustgaj hyadaad undsen huchiig butalsan. Bogd haan tuuniig shagnaad ingeed Baron maaani mongoliin alban yosnii toriin demjlegtei bolchihoj baigaam. Hervee ter ued Baron Ungern gedeg hun ingej l bujignuulaagui bol mongoliin huvi zaya yah baisan bol???? Ugaasaa delhiin niiteeree zovloltin bolshevekuud hurtel mongol bol hyatadiin haraya geed de juri huleen zovshoorchihson, tiim uchraas mongold hyatad tsereg orj Bogd haaniig horih bol hyatadiin dotood asuudal geed hen ch hodlohgui baisan n de facto bodit barimt yum. Ter ued galzuu Baron maani gaming namnaad Bogdiin iveeld orood irenguut asuudal shal ooroor ergej 21 onii huvisgal bolj mongolchuud hyatadaas de facto tusgaarlaj chadsan. Tegehleer Baron Ungern baigaagui bol mongolchuudiin huvi zaya tun burheg baih baijee. Uneheer burhan mongolchuudiig harj uzeed ene huniig heden tseregtei n yavuulsa yum shig.
chag ye tyyheen medehgyi saldan bandi nar byy chalchi!!!!hamar dor darbaan baidag geed zyyrhah yum bol hench zyyrch medne,teheer ehleed tyyheen ynsij yz!!!!!daraa ni ter tiim byryy ene tiim teneg geed ali baidagaar ni myylj yz!!!!!!!!!!!!!!!!er ni hyn enehen sedebeer ynsaad ikhe medlegtei bolchihgyi chaas ni delgeryylj uns!!!gej ene sedebiig hendsen baij taarna>boronii tyhaid olon nom zohiol garsan boron bol Mongol ornii Manjaas cheleelehed ikhe yyreg gyizetgesen yum bilee.bid sedebiig ynsaad yneheer eeriin medleg baibal setgegdeleen bichij bolno.ta bichehgyi baij bolno s dee.bichij baigaa sedebeer maryyhan bol tanii mini sanaa hynd tysgyi taaryyhan zyil baij medne>teheer jaahan Mongol hynii noyon nyryytai ikhes deedeseen hyndelsen zambaraatai baih ni tanii ireedyid heregtei yum daa.
Enebish-d hoshoo bosgood baidag ineedtei!!!
baron Ungerniig demjsen Mongolchuud chuham ukhaant zorirgtoi baataruud ium aa.
Энэ их сонин түүх байна. Манай монгол улс улаан оросын харъяат болж, хагас тусгаар тогтносон монголын үеийн торгон агшин юм да.
Hujaa Tserendorj, Durved Tsedenbal, Enebish, Otgonbileg, Narantsatsralt geed Mongold yamar ch gaviyagui heregtseegui humuust hushuu bosgodog ni ineedetei. Odoo ene 76 UIX gishuun uheheer tus burt ni hushuu bosgoh uu????? Bolih keregtei sh dee!!! Harin Bogd Javzandamba, Baron Hungern Namnansuren, handdorj ene ter bol Mongoliin tusgaar togtnold yah argagui gaviya baiguulsan gej bodoj baina daa. Hushuu bosgoson ch bai ugui ch bai tednii aldar ulam todrood l baih yum. Muusain kommunistuud uhvel taarna.
Neg ueee bodvol Baron janjin, Bogd haan nariig haraar buddag buzar kommunist uzel surtal baihgui bolson saihan yumaa. Ene MAXH chini 1921 ond baiguulagdaagui 1928 ond bii bolson yum baina. Anh 1919-20 ond MAH baiguulagdaj 1921 ond Bogd haantai evsej Zasgviin gazraa baiguulsan. Yu kommunism ene ter. Danzan bol buur capitalismiig baiguulna gej davhij yavaad Orosuudad aluusan. Orosiin kommunistuud MAH-iin udirdagchdiig bugdiig tolgoi daralan horooson yum bilee. Tuuhiig boditoor sudlahad ene MAXH jinhene Mongoliin tusgaar togtnoliin esreg nam baijee dee gej bodogddog shuu.
Baron Ungern mongoliin baatar mun,hushoo boshoh heregtei
end bichsen zuil, baabariin bichsentei zorchildson yum baihgui l baina daa
deer bichsen hun buruu oilgoson bolotoidog
yamar saihan bichsen bainaa
laitai aan, ene olon setgegdel yu ch bish
zaan zaluudai -g ni unshihad l
hun ooriigee tanidag yum daa
chi bol zygeer l tolgoigyi mal bna ..chinii naad baastai gyzeeg chin ene MAXH l udii daitai abch yabsan bx daa ..xujaagiin sheesee..xooson tolgoigoo xend gaixuulax gee be malaaa
Deer bichsen Unen tuuh-iin helsen yag unen yumshuu, 21 ond huvisgal hiisen ulsuud bol komunism socialism gej medehgui jinhene eh oronch undserheg ulsuud baisiimaa, MAH bol jijig horongotnii nam mayagtai tiim l yum baisan, gol n zorilgo n hyatadiig hooj tusgaar ulsaa baiguulah, hureend irchiheed Bogdod baraalhaj hiisen ajlaa tailagnaj baisan gej bodohleer l hehe suuld n kommunistuudiin tarhi ugaasan tuuhees bodit baidal mon ch oor baisan baigaam shu. 28 on hurtel neleen zah zeel hogjuulsen baigaam, Danzan mongol dollar anglid hevluuleed oros hyatadiig holboson tomoohon hudaldaanii ded butets bii bolgoh geed zam taviulah gej baisan, kompaniudad zeel ogood ehelsen, german france-d oyutnuudaa yavuulaad ehelsen, mal mash ih osoj ehelsen, gevch mongol uls hogjih n kommunistuudad taalagdaagui bolohleer Danzan, Bavaasan nariig barij avch buudaad yum medehgui zaluuchuudiig tavisan. Ingeed l mongold hamtral kommun geed bujignaad ehelsen zailuul. Daraa n 37 ond yamar aimshigtai yum bolsniig bugd medej baigaa. Tuuhee unen monoor n medeh gesen ulsuudiig hyatadiin shees hujaagiin erliiz ene ter gej duuddagaa bolimoor yum, humuusiig muuhai heldeg humuus oorsdoo ih muuhai tsaraitai complex-tei ulsuud baidag shuu
Óóë íü óëààí îðîñò ýçëýãäýëã¿é Áàðîíä çàõèðàãäààä ,ßïîíòîé ãºõºðëºñºí áîë Ìîíãîë ºíºäºð Àçèéí íýã òîì ÁÀÐ áàéõ áàéñàí þì. ßàÿ ãýõýä îäîî ìóóæãàé áîëîîä ë ÿâæ áàéõààñ
Ìóóæãàéã óñàíä îðóóëæ áàéâàë òóí óäàëã¿é áàðòàé òºñòýé àìüòàí áîëäîã
Ìóóæãàéã óñàíä ñàéí îðóóëæ áàéâàë òóí óäàëã¿é áàðòàé òºñòýé àìüòàí áîëäîã
BAT vnen bichjee huvsgaliin tohiroo gedeg shig l ym bolood ongorson ym bishvv yun hoshoo moshoo manaihan ingeed l tuilshraad bdag sh dee tegeed yah ve margaash nogoo muu baron chini ystoi adgiin shaar bsan bna sh dee gevel bucaagaad buulgah gej bas neg ajil bolno shvv zaluusaa OK