Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Албан тушаалаасаа буухгүй гэнэ

Улс төрд хал үзэж халуун чулуу долоосон С.Баяр Ерөнхий сайдын суудлаа өгч, тив алгасан эмчлүүлэхээр явсан. МАХН-ын хувьд, намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалыг давхар хашдаг бичигдээгүй хуультай. Харин энэ зуур улс төрийн хүрээнийхний дунд түүнийг намын даргын суудлаа хүртэл сайн дураараа өгөх болов уу гэсэн “бор шувуу” жиргэсээр аль хэдийнэ хоёр cap өнгөрчихжээ.

Олон ч таамаг явж, нам дотроо даргын суудлын төлөөх марафонд аль л нэртэй сүртэй “том гарууд” нь, бүр жигүүр фракцынхан нь уралдаж байгаа. Үүний сацуу төрийн ордонд шарсан мах андаггүй шар зурхайчдын ажил эхлэн, эрхи татаж, зоос хаясан үзмэрчдээр дүүрэв ээ.

Саяхан л өдөлж сөдлөөд жигүүрт өнгөтэй гүйж явсан Ө.Энхтүвшингийн нэр намын даргын төлөөх суудал өөд маш ойрхон “давхиж яваа”-д тэрбээр жигтэйхэн таатай хүлээн авсан.

Харин залуу гишүүн Д.Зоригтын хувьд өөрийг нь мэдээгүй байхад намын даргад нэрийг нь дэвшүүлэх болсонд “Хүнддэнэ” гэж бодсоных уу ямартай ч ихэд цээрлэсэн маягтай тайлбар өгсөн. Гэхдээ энэ намын акулуудын хувьд үйл явдлын өрнөлийг алсаас ажиглан нумаа нууж, сумаа тавьсаар намын даргын суудал өөд чимээгүйхэн гороолцгоож байгаа.

Гэхдээ энэ бол МАХН-ын бага хурал ойртсоны шинжийг харуулсан гэнэн өрсөлдөөн байжээ. Учир нь ирэх сарын эхээр болох намын бага хуралд С.Баяр өөрийн биеэр оролцоно. Тэрбээр энэ сарын сүүлчээр ирэх юм гэнэ. Тэгэхээр энэ бүхний нарийн учир нь С.Баяр дарга өнөөдрийг хүртэл намын албан тушаалаа өгнө гэсэн эцсийн шийдэлд хүрээгүй. Харин зүгээр л намын даргын суудлaaсaa сайн дураараа огцорно гэдэг “бор шувуу” нисгэчихээд хаа хүрэхийг нь ажигласан юм байх.

Гэтэл дарин дээр давс гэгчээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрөөс эрт “хөөгдсөн”-дөө гоморхон, намын даргын суудал тийш эргэлт буцалтгүй шулуудан С.Баярын фракцынхан дунд хор найруулан шидэлж, түүний өмнөөс элдвийн цуурхал тараасан нь олон хүнийг өрсөлдүүлсэн хэрэг болж л дээ. Гэхдээ л худал үгийг мянга давтсанаар С.Баяр өөрийн эрхгүй халаагаа тавина гэж итгэсэн Н.Энхбаярын мөрөөдөл талаар өнгөрч, улс төрд орох хүсэл нь замхран алга болсон бололтой.

Учир байдлыг тайлбарлавал, “С.Баярыг намын даргын суудлаа өөрийн залгамж халаадаа өгнө” гэсэн үг цуурхал болж таарж. Харин ч тэрбээр өөрөө “намнан”, намын даргын сууцлаа өгөхгүйгээр зогсохгүй энэ тухайгаа эх орондоо ирсэн даруйдаа зарлах юм гэсэн.

Б.Өлзийдэлгэр

18 Сэтгэгдэлүүд

  1. MAHN-in devshilt hesgiig ug ni demjdeg l yum. Gevch jiguur uneheer diilehgui yum baina daa. Bayar dargaaraa baij baigaad daraagiin songuuld MAHN buren yalagdsan ni ch uls orond maani heregtei um bolov uu daa.

  2. muu shar semjilsen uvgun ter chigeeree zailaarai.uuriig ni avch hayahiig medeed uvchnuur aytaihan holdoj bgag nee!buzar novsh

  3. Etseg uvgudiin tsusaar baiguulsan namiig eldeviin hog shaaraar duurgej buzarlachihaad elentsegee hiih geed zuuraldaad bh yum odoo arai suich guitseegui amisgaatai bgaa deer in naad namaa sergeej chadah hund in ug!!! Naad Hurelbalt .TS.Baltbaatar nar chin oligtoi yum yu ch hiihgui ee!!!!!!

  4. Bayar casino toglodog esehiig nariivchilj medmeer baina.
    Tiimerhuu sejig baina,Hurelsuhtei ih ganzaga niilehiig bodohod…

  5. Ireed ene Enhbayariig handiig ni haga darah heregtei. Bayar chamaig ene Enhbayar sogtuu galzuu,zugaaldag huuhenddeg mutiitei togoldog horchin enee teree geed l baina lee.

  6. za lav laaz oshiglohgui ni lav. uls torchidiig sain oilgoh ch bish dee, buu med..

  7. taniig demjdeg shuu… jingiin tsuvaa yavj l baidag… hutsdag humuus hutsaj l baidag :)

  8. manai soninguud unendee bugd shar sonin bolj huvirjee…!!! heruul, hov jiv bish harin jinhen hereg bolson medeelel ogdog medeelliin sait bii boloosoi

  9. S.Bayar jinhene Mongoloo geh holch haraa, uujim uhaantai hundee. amjilt husiye. eh oron Mongol uls maani uriin urd, uyeiin uyed urgelj mandan badrag. uuhai, uuhai, uuhai.

  10. Sain baina uu, Bayaraa?

    MONGOL TULGAR TORIIG TENGER ORSHOO.

    Hundetgesen, YM-YZ

  11. Bayar dargaa yamar ch baisan Enh bayar avligachid ogoj bolohgui shuu? esvel ooroo hiih heregtei shuu?

  12. udahgui boloh boslogoor naaduul chin bugd duujilegdene. gehdee olnii nuden deer, ur udamtai ni.

  13. yapaltai ajildaa op uup apga baihgui

  14. -Би хувьдаа энэ хоёрыг их дэмжиж байна. Энэ хоёр залуу, байхгүй бол, тэмцээгүй бол ардчилсан нийгэм буцаад социализм руу шилжих дөхсөн шүү дээ. Энэ хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй. Дэмжиж байгаа учраас би өнөөдрийн хуралд ирсэн

  15. Энэ Баяр Монгол орныг амаар шороо үнхүүлэхийг хүсээ юу Болиоч.Ёстой их итгэсэндээ чамд Монголчууд. Садар эр л байж дээ. ОДОО БОЛ ОГЦОР. ХАРИН ҮХ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮ.ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОД.

  16. hoyor bayar duell zarlaad hoyulaa chad boloosoi

  17. баяр мэдлэггүй нэгэн олныг ядууруулж улсыг өрөнд оруулж хутгаж өгсөн

  18. Энэ балай Баяр өөрөө л хүүхэмсэглэж явахгүй, МАХН-ыг АН-тай нөхцүүлж, замбараагий нь алдууллаа. Энэ залхуу, амьдрал мэдэхгүй, архи уух, наргиж цэнгэхээс өөр юм мэдэхгүй амьтан явсан чигтээ явсан нь нэр нь арай цэвэр байхаа. Түүнээс биш 5 иргэний араас хөөж буудчихаад, хэргээ илэхээс айж цагдаа нарт дулдуйдан, шатсан барилгаа өрөвдөж уйлагнаж байсан хүн. Энэ хүнд хүний амь юу ч биш. Оюутолгойн гэрээг бас сархинаг болгоод хаячихсан. Уулаасаа амьдрал мэдэхгүй, залхуу хүний гараас олигтой юм гарахгүй. Харин тэр чаддаг архиараа, авгайгаар хөөцөлдөөд явж байвал болоо. Ийм хогийг төрийн ажил зохихгүй. Одоо улсын уранаас нэлээдийг зарсан сурагтай. Оюутолгойн гэрээ хийхгүй бол ард түмэн үэхэх гээд байна гэж МАХН-ынхан ээлжит бус чуулган хуралдуулж баталсан. Түүнээс хойш ямар ч өөрчлөлтгүй өдий хүрлээ. Нөгөө сандраад байсан гайхал харин хил алгасаад архидаад явсан. Биеэ бодох нь яанаа. Хамгийн гол нь тэднээс авилгал авчихаад л яараад байсан байхгүй юу? Ийм хогийн новшнуудаас салсан дээрээ салсан дээр шүү.

Сэтгэгдэл үлдээх