Юрий гагарин: 108 минут дэлхийг өөрчилсөн
Юрий Гагарин эх дэлхийдээ газардахад түүнийг дэлхий даяар хайрлаж байв. Сансрын “Восток” хөлгөөсөө инээмсэглэсэн гарч ирсэн Гагарины дүр төрх олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн бөгөөд анхны нисэгч тэрбээр хэрэв өдийд амьд сэрүүн байсан бол гуравдугаар сарын 9-нд 75 насны ойгоо тэмдэглэх байсан юм.
Гагарин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд сансрын “Воскток-1” хөлгөөр хөөрч, сансар огторгуйд зорчсон хамгийн анхны хүн болсон билээ.
Хуучин ЗХУ сансарт нисэгчээ илгээхээр 20 хүн бэлтгэсний нэг нь Гагарин байлаа. Дэлхийн анхны сансрын нисэгч гэх азтай эр 1934 онд Гжатск хотын ойролцоох тосгонд төржээ. Хожим нь Гжатск хотын нэрийг өөрчилж, Гагарин хот болгосон байна. Дэлхийн II дайны үеэр төрсөн Гагарин германчуудын эзлэн түрэмгийллээс амьд үлдсэн ч дайнаас шалтгаан дунд сургуулиа дүүргэж чадаагүй аж. Дайны дараа тэрбээр нисэгчийн сургуульд сурах зорилготой техникийн коллежид элсэн оржээ. Гагарин эрүүл мэндийн үзлэгээр өндрөөрөө тэнцэхгүй байсан учир ийм сонголт хийсэн байна. Тэрбээр 157 см өндөр байжээ.
Түүний найзууд нисэх дадлагад эрт гарсан байна. Гагариний хувьд бусдаасаа намхан байсан бөгөөд онгоцны бүхээгийн цонхоор орчноо сайн харж чаддаггүй учир нисэх онгоцоо газардуулахад төвөгтэй байжээ. Тиймээс Гагарин нислэгт гарахдаа суудлаа өндөрсгөх дэр авч явдаг байсан гэх яриа ч гарч байв. Гэсэн хэдий ч тэрбээр шийдэмгий, хичээл зүтгэлтэй гэдгээ илтгэн харуулснаар түүнийг сансрын нисэгчийн сонгон шалгаруулалтад сонгосон юм.
Гагариний ниссэн сансрын хөлөгт олон янзын тоног төхөөрөмж байсны дотор 25 гэсэн бичиг бүхий дардастай захидал байжээ. Энэ тоо нь сансрын хөлгийн гар жолоодлогыг идэвхжүүлэх нууц дугаар юм. Сансрын хөлөг бүрэн автомат удирдлагатай байсан бөгөөд удирлагын системд ямар нэг доголдол гарсан тохиолдолд гар жолоодлогыг идэвхжүүлж, газардах байв.
Гагаринийг эх дэлхийгээс хөөрөхийн өмнө нууц дугаар байгаа талаар түүнд огт дурдаагүй аж. Задгай сансарт гарсан хүн солиоролд автаж болзошгүй гэж сэтгэл мэдрэлийн эмч нар үзэж байсан нь үүний шалтгаан юм. Гагарин хэрэв хөөрөхөөсөө өмнө нууц дугаарыг мэдсэн бол тэрбээр магадгүй сансрын солиоролд автан үүнийг ашиглаж, ЗХУ-ын чухал даалгаварт ажлыг сүйрүүлж болзошгүй гэж үзэн нууц дугаарыг нуусан гэж тухайн үеийн мэргэжилтнүүд ярьсан байна.
Гагарин сансарт нисэхэд Зөвлөлтийн мэдээллийн агентлагууд гурван төрлийн мэдээлэл нэвтрүүлэхээр бэлтгэж байжээ. Үүний нэг нь сансрын нислэг амжилттай болсон тухай, хоёр дахь нь сансрын хөлөг хөөрөхдөө сүйрсэн тухай, гурав дахь нь дэлхийн хамгийн анхны сансрын нисэгч нислэгийн үеэр амь насаа алдсан тухай мэдээлэл байв. Гэвч сүүлийн хоёр мэдээллийг нэвтрүүлэх шаардлага гараагүй юм.
“Энэ бол миний амьдралын хамгийн жаргалтай мөчийн нэг” гэж Гагарин сансарт нисэхээс хэдхэн минутын өмнө хэлсэн бөгөөд тэрбээр сансрын хөлгийн бүхээгт суухаасаа хэдхэн секундын өмнө “Алив явцгаая” гэж хэлснийг ЗХУ даяар, дараа нь дэлхий даяар дахин дамжуулжээ. Ийнхүү Гагарин сансрын хөлөгтөө суун хөөрч, нислэг нь төлөвлөсний дагуу болсон. Тэрбээр хожим нь ярихдаа, пуужингийн гал маналзахад би эхнэр, хоёр охиноо л бодож байлаа гэжээ. Гагарин задгай сансарт хөлөгтэйгөө 108 минут аялсны дараа эх дэлхийдээ эргэн ирсэн билээ. Сансрын хөлгөөр хөөрөхийн өмнө болон эх дэлхийдээ газардсаны дараа Гагарин инээмсэглэсэн нь түүнийг дэлхий даяар таних тэмдгийн нэг болсон.
Гагарин хөлгөөсөө буусны дараа хүмүүс түүнийг нижгэнэсэн алга ташилтаар угтан ЗХУ-ын удирдагч Никита Хрушев биечлэн тосч аван найрсгаар гар барьжээ. Тийнхүү Гагарин дэлхийн алдартай хүн болж, олон улсад айлчлахад төрийн тэргүүн нар нь хүлээн авч уулзаж байв. Тэрчлэн сансрын нисэгчийг Кубад аялах үеэр амь насанд нь халдахаар хуйвалдсан ч гэх яриа байдаг. Гудамж талбайд Гагаринтай таарсан хүн бүр түүнтэй үргэлж хүндэтгэлтэй харилцдаг байсан бөгөөд тэрбээр шинэ бэлэг болох автомашинаараа тэтгэврийн хөгшний машиныг мөргөн осол гаргахад цагдаагийн ажилтан, жолооч хөгшин хоёр Зөвлөлтийн баатраа хүндэтгэн хэргийг нь чимээгүйхэн өнгөрөөж байжээ. Цагдаагийн ажилтан замаар явсан машиныг зогсоон Гагаринийг очих газар нь хүргэж өгөхийг хүссэн ч Гагарин түүний саналаас татгалзан тэтгэврийн хөгшинд учруулсан хохирлыг нь төлсөн байна.
1962 онд Гагарин Зөвлөлтийн дээд зөвлөлийн орлогч даргаар ажиллах болов. Үүний дараа тэрбээр сансрын Оддын хотхондоо эргэн ирж, дахин ашиглагдах сансрын хөлөг бүтээх төсөл дээр ажиллажээ. Гагарин шинэ сансрын хөлөг бүтээх төсөл дээр долоон жил ажилласан байна.
Тэрбээр 1962 оны зургадугаар сарын 12-нд Зөвлөлтийн нисэх хүчний дэслэгч хурандаа болж, 1963 оны 11 дүгээр сарын 6-нд цол нэмж, хурандаа болсон байна. Зөвлөлтийн эрх баригчид баатраа ямар нэг осолд өртүүлэхээс сэргийлэн нислэг хийлгэдэггүй байв. Сансрын “Союз-1” хөлгийн нисэгч Владимир Комаровын нөөц нисэгч нь Гагарин байсан. Комаровын нислэг ослоор дуусч, амь үрэгдэхэд Гагариныг сургалт болон сансрын нислэгт оролцох эрхийг хассан байна. Энэ үед Гагарин сөнөөгч нисэх онгоцны нисэгчийн сургалтад хамрагдах болжээ. 1968 оны гуравдугаар сарын 27-нд Гагарин болон түүний нислэгийн сургагч Владмир Сергеогин МиГ-15ЮТИ нисэх онгоцоор сургуулийн нислэг хийж байгаад осолдон амь насаа алдсан байна. Энэ хоёр нисэгчийг Москва хотын Улаан талбайн хананы дэргэд нутаглуулсан юм. Гагариныг нутаглуулах ёслолд түүнийг хүндэлдэг олон мянган хүн оролцжээ.
Гагарин хамгийн сүүлийн нислэгийн үеэр согтуу байсан гэж зарим хүн ярьдгаас гадна тэрбээр нислэгийн өмнө сэтгэл санааны дарамттай байсан ч гэж ярьдаг аж. Түүнчлэн Гагарин ЗХУ-ын талаар олон зүйл мэддэг байсан тул Засгийн газрын эрх баригчдын захиалгаар нисэх онгоцыг сүйрүүлсэн гэх ам дамжсан яриа ч байдаг.
С.Отгонбаяр




Гагариныг осолдоход өвөр монголын радиогоор хөөрхий Гагариныг нишэхгүй гээд байхад нь ниш ниш гэсээр байгаад алав гэж мэдээлж байжээ
Худлаа хуцаад байгаарай ам дамжсан хачин балай юмаа олон нийтийн хүртээл болсон хэвлэл мэдээлэл дээр онигоо юм шиг юм бичдэгээ болоорой нөхөр мниь.
deslegch hurandaa gej goe shine tsol bna shu .
Ded hurandaa bailgui dee
83.164.57.36 та яасан их ууртайгаар БНХАУ-аа өмөөрнө вэ? Та одоо ч өвөр монголын телевиз үзвэл энэ битгий хэл галзуу солиотой тэнэг юм ярьж хэлэхийг нь анзаарах болно. Энэ яриа чинь үнэн шүү дээ.
Арьсан бөмбөгийг араас нь алгадах наадаан гэж гар бөмбөгийн спортыг албан ёсоор нэрлээд байгаа өвөр монгол нэртэй хятадууд тэр битгий хэл юм ярина даа.
Жаахан байхдаа би Гагарины эхнэрийн дурдатгалыг их уншдаг байж билээ. Бас ахынх нь дурдатгал хэмээх улаан хавтастай номыг оросоор мөн ч их уншсан даа. Энэ нь сүүлд хураангуйгаар Монголоор хэвлэгдсэн юм. Зол заяаныхаа төлөө тэмц. хувь заяаныхаа өмнө толгойгоо бөхийлгөж болохгүй гэсэн эхнэрийнх нь Гагаринд гэрэл зурагныхаа ард бичиж өгч байсан үгсийг үлдээмжийнхээ дэвтэрт тэр аяар нь иш татан бичиж билээ. Энэ хэдхэн үгс надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж , урам зоригтойёо хуулан бичиж дахин дахин уншдаг байж билээ.
Gagarin mini chamaig mini tenger orshoo!
Hundetgesen,
YM-YZ
1961 onii 4 sariin 12 nd tursun. Baga ohin maani bas ene udur horvood mendelj bilee.
ym-yz, heleh ug alga
Тэр үед Бээжингийн радиогоор манай багшийн дээд сургуулийг төгсөж очоод хужаад худалдагдсан Чулуу гэдэг нөхөр:
Жөвлөлтийн ревизионистууд ядуу тариачны хүү Гагаринийг ничихгүй ничихгүй гээд байхад нь нич нич гэж хөлгийн бүхээгт чихэн оруулж хөөрхий амийг нь бүрэлгэв гэж уншсан даа дэлхий даяараа гашуудаж байхад хужаа л баярлан алгаа ташиж байсан шүү . Дараахан нь нөгөө Чулуу чинь : Монголын ардын армийн их бууны дивиз манай хил рүү их буугаар 367 удаа буудаж нэг алаг үнээ шархдуулав гэж уншлаа . Ухаандаа монголын ардын армийн их бууныхан гэж ийм л харалган сохор улс юм байна гэж ухуулж байна л даа . Хэд хоноод Жөвлөлтийн мал аж ахуйн комиссын дарга Цэдэнбал консерны лааз үйлдэж чадахгүй хэвтэж коммунизм байгуулна гэж чалчлаа гэсэн юмдаг энэ үнэн талтай байсан тул СЭВ яаралтай хуралдаж манайд махкомбинат консерв лаазлах үйлдвэртэй байгуулсан юмдаг .
Сонин сонин юм их яринаа . Нэг удаа Цэдэнбал бол манай Мао даргын дэргэд өчүүхэн төдий ялаа юм аа гэж авсан даа . ха ха ха
1968 оны гуравдугаар сарын 27-нд Гагарин болон түүний нислэгийн сургагч Владмир Сергеогин МиГ-15ЮТИ нисэх онгоцоор сургуулийн нислэг хийж байгаад осолдон амь насаа алдсан байнa. Nislegiin ueyr Orosiin shine ueiin duunaas hurdan ongotsnii turshiltiin nisleg taarsan buguud terhuu ongotsiig nisch baih ued dor hayj 200 m gazar ongots nisehiig horiglodog. Uchir ni terhuu ongots asar huchtei agaariin ursgaliig bii bolgodog buguud enehuu agaariin dolgiond gagarinii ongots tsohigdsoniig tuhain ued nuuj unguursniig arxibiin bicheg barimtnaas hojim ilruuljee gesen bna.