Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Оюутны цахим картыг энэ сарын 20-нд бэлэн болгоно

МОХ-ноос нийслэлийн Тээврийн газрын удирдлагыг оюутны билетийг нэгээс гурав хоногоор хоцруулж тараасан, оюутны виза картыг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байгаа зэргийг эсэргүүцэн огцрохыг шаардсан билээ. МОХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, “Цахим картыг нэвтрүүлэхдээ МОХ-той зөвшилцөлгүй шийдвэрлэснээс гадна сонгон шалгаруулалт хийлгүй хувийн компаниар цахим картыг хийлгэж байгаа. Мөн цахим картад оюутны нөхөн олговорыг өдрийн 600 төгрөгөөр бодож гаргасан нь хол гэртэй, номын санд суух зэргээр автобус дамжин явдаг оюутны эрхэнд халдсан үйлдэл” гэж мэдэгдсэн.

Харин нийслэлийн Тээврийн газар үүнийг эсэргүүцэж, МОХ-той хамтран баталсан журмын дагуу хөнгөлөлтийн билетийг энэ сард хугацаанд нь тараасан гэлээ. Цахим картыг хэвлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа дөрвөн компани санал ирүүлснээс ажлын дадлага туршлага, мэргэжлийн багтай эсэх, тоног төхөөрөмжийн чанарын шаардлага, санал болгож буй нэгж картын үнэ, хөрөнгийн чадавхи зэрэг шалгуур тавьж “SMIT” компанийг сонгосон юм байна. Цахим картыг энэ сарын 20-ноос тарааж эхлэх ба хэвлэлтийн ажил хоёр дахь шатандаа явагдаж байгаа аж. Энэ картыг нэвтрүүлснээр хичээлдээ зайлшгүй явах оюутны тоо дэлгэрэнгүй болж, оюутан биш хүмүүс виза картаар зорчих зөрчил үгүй болох зэргээр олон чухал ач холбогдолтой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Оюутны нийтийн тээврээр зорчих нөхөн олговрыг cap бүр 18000 төгрөгөөр бодож картанд суулгаж өгнө. Энэ нь өдрийн 600 төгрөг гэсэн үг. МОХ цахим картыг эсэргүүцэж байгаа нь нэг оюутны хөнгөлөлтийн билетнээс cap бүр 300 төгрөг авч, түүгээрээ 100 хувь санхүүждэг нь үгүй болох гэж байгаагаас ийм үйлдэл гаргаж байгаа гэж нийслэлийн Тээврийн газрынхан тайлбарлаж байна.

Мөн МОХ болон төрийн бус байгууллагууд уг ажлыг эсэргүүцэлгүй дэмжиж ажиллах нь чухал гэдгийг ч онцолсон. “Цахим картын системд шилжихдээ МОХ-той зөвшилцөх шаарлагагүй, НИТХ-ын дөрөвдүгээр чуулганаар нийтийн тээврээр оюутан зорчуулах журам гаргасны дагуу хэрэгжүүлж байгаа ажил. Одоогийн байдлаар 110 их дээд сургуулийн 63800 оюутны судалгаа ирээд байна” гэж нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан ярилаа.

Г.Номин

1 Сэтгэгдэл

  1. Namaig outan baihad uyn ynaanii menge…. Lol. Er ni ouytnii asyydliig holbootoi ni zevlej bail daa!!! Ternii chini tyld l ter holboo baigaa bezdee!

Сэтгэгдэл үлдээх