Монголын хөл бөмбөгт, Монгол улсад ирдгээс илүү шахам тусламж үзүүлдэг гэв үү?
Дэлхийд хамгийн түгсэн спорт бол хөлбөмбөг билээ. Хөлбөмбөг хөгжөөгүй орон гэж огт байдаггүй. Байдаггүй ч гэж, Монгол л байна. Энэ бол бөмбөрцгийн шившиг мөнөөс мөн. Нэг ч хөл бөмбөгийн талбайгүй. Тэгэхэд 100 мянган хүнтэй, Карибын жижигхэн ядуу улсад өчнөөн төчнөөнөөрөө байж байдаг. Одоо манайд байгаа нэг талбай шүү юм бол үндсэндээ бэлтгэлийн талбай.
Уг нь Монголд хөл бөмбөг хөгжүүлэх гэж хүн төрөлхтөн мөн ч их чармайсан. Азийн Бразил болгочихуйц хэмжээний мөнгийг ФИФА, Азийн холбоо, үндэсний холбоод, гадаадын спонсорууд цацсан. Ор сураггүй алга болсон гэж хөлбөмбөг сонирхогчид дүгнэдэг. Жил бүр өчнөөн мөнгө, эд материалаар бороо оруулж, үер буулгадаг аж.
Азийн холбооны Бин Хаман ирэхдээ, танайд жилд 250 сая доллараар туслая гэж байжээ. Яагаад Бин Хаманыг эшлэв гэхлээр, дотоодын удирдлагын амнаас бол мөнгөний тоо багцаа сонсолтгүй аж. Ядуу буурай оронд хөл бөмбөг хөгжүүлэх “Гоол” төслөөс 2001 онд хиймэл зүлэг хийгээрэй гэж 450 сая доллар өгчээ. Монгол улсад гаднаас орж ирдэг бүх зээл тусламжаас, хөл бөмбөгийн спортод маань ирдэг буцалтгүй тусламж бараг даваад гарчихдаг юм байх. 1998 оноос ФИФА тусламжаар булсан /2004 онд гэхэд л 400 сая доллар, бас өчнөөн хэрэгсэл өгч/. Арай булагдаж дарагдчихсан юм биш биз дээ, манайхан. ФИФА-д сайхан баг гаргаж ирнэ, хөл бөмбөгийн Чингис хаан болцгооно л гэж амласан. Баг ч байхгүй, хөл бөмбөгийн одоо хэн болсон гэхэв, лилипут, пигмэй зигмэй, төөтгөөхөн хүү, сүүлэнхүү гэмээр ч юм уу.
Цар хэмжээг төсөөлөхийн тулд, хөл бөмбөгийн хотхон байгуулна гэж байсныг дурдахад хангалттай.
Хөл бөмбөгийн стадионууд барина. Тэр цэнгэлдэхдээ дотоод гадаадын янз бүрийн арга хэмжээ зохиож ашиг олно. Дээд зэргийн зочид буудал, морин тойруулгын стадион гэхчлэн ашгийн байгууламжуудыг бас босгоно. Мэдээж хөл бөмбөгөө дээд зэргээр хөгжүүлж, Азийн Бразил болно. Хотхоны ашиг орлого нь хөл бөмбөгийн спортоо цаашдаа бүрэн санхүүжүүлээд хөгжүүлээд явна. Ашиг орлогоор нь Монголд клүбийн системийг хөгжүүлнэ. Гадаадынх шиг, орон нутгийн багууд /клүбүүд/ хүчирхэгжиж, улмаар монгол хөл бөмбөг хөл дээрээ зогсож, Гүлливэр болно гэдэг асан. Тэр хотхоныхоо загвар макэтыг гаргачихсан, газрыг авчихсан байв. Одоо тэгтэл ганц бэлтгэлийн талбайтай /олон үзэгчийг багтаах боломжгүй, үзэгч ч үгүй/, хотхоны газар нь ч алга болчихсон.
40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх /40 мянга гэдэг дэлхийд гологдохгүй хэмжээ/ барьж, Пэлэ, Мародона, Платини нар ирж нээнэ гэж байж. Тэр стадион байхгүй юм чинь юу гэж ирэх вэ дээ. Ямар улсын баяр наадмыг нээлтэй нь биш.
Футзал, эмэгтэйчүүдийн болон элсний хөл бөмбөг хөгжүүл гээд бас мөнгө өгч. Футзалын битүү танхим барь гээд өчнөөн мөнгө хуваарилжээ. Юун танхим байтугай, футзал гэдэг үг ч дуулдсангүй ээ.
Англиас гурван дасгалжуулагчийг ФИФА илгээнэ гэсэн ч, манайд хөл бөмбөг байхгүй учир ирээгүй. Хятадад мэргэжлийн хөл бөмбөгийг зохион байгуулсан алдарт мэргэжилтэн Шляпнер ирж Монголд зохион байгуулаад өгье гэхэд хүлээж аваагүй. Огт байхгүй юмыг яаж зохион байгуулах вэ дээ. Монголд хөл бөмбөг хэвлэл мэдээлэл, компютэрийн тоглоом, холбооны нэрэнд л буй.
“Дуулиан-2020” гэдэг хөлбөмбөгийн кампанит ажил өрнөв үү, яав. Хэдэн жаахан хүүхэд тасалгаанд бөмбөг өшиглөчихсөн зогсч байсан. Тэр “Дуулиан-2020”-ийн хүрээнд багуудад 10-20 сая төгрөг өгсөөн л гээд байсан нь худал юм гэнэ шүү. Өгсөн ч байж магадгүй, гэхдээ 10-20 сая бол биш, 10-20 төгрөг арай бус.
Удирдлагын шударга сонгууль болдоггүй, сонгууль болсон үгүй нь ч мэдэгддэггүй гэж бичигддэг. Мундаг мундаг улс төрчид, бүр ерөнхий сайд хүртэл тэргүүн нь болдог. Манай улс төрчид юмыг устгаж, үгүй хийхээс өөр зүйлийг хийж чаддаггүй хойно доо. Тэд юуг л харнав хальс, үзвэл үнс болчихдог. Хилэгнэсэн хөл бөмбөгийн фэнүүд бүр удирдлагыг нь хужаа мужаа гэж бичсэн байдаг шүү, базарваань. За тэр хужаа нь ч яахав, манай хөл бөмбөг урагшаа биш, арагшаа хөгжиж ирсэн нь л үнэн.
Монголын хөл бөмбөгчид 60-аад онд ЗХУ, БНХАУ, БНАСАУ, Унгарт очиж нөхөрсөг тоглолт хийж, эндээ гадныхныг хүлээж авч тоглодог байж. Монгол заавал Зөвлөлтөөс дор байх ёстой гэсэн доктриний дагуу манайд хөл бөмбөг, бокс, жүдо /чөлөөт бөхийг ч дарж хэлмэгдүүлж байсан шүү дээ/-г хорьсны улмаас, тэмцээн уралдаанд оролцож гавиагүй унтарсан.
Зөвлөлтийн дарлалаас гарсны дараа, хөл бөмбөг хөгжиж эхэлж, олон улсын тэмцээнд гоол оруулчихдаг, жижиг орны багийг хожчихдог, том улсынхтай тэнцчихдэг ч болов /130 сая хүн амтай, хөл бөмбөг хөгжсөн Бангладэштэй 2:2-оор тэнцсэн/
АШТ-д ордог болоход тун ойрхон л байлаа. Гэтэл гаднаас тусламж ирэх тусам л улам доройтоод, хөл бөмбөг тоглож чадах уу, үгүй юу гэдгийг сорих шүүлгэнд нь л алдаг оног орж, тэр шүүлгийн дагуу Мальдив /100 мянган хүн амтай, өчүүхэн арлууд/ гэдэг экваторын улсын тамирчдыг -25 хэмд Улаанбаатарт авчраад 1:0-оор хожигдож, нутагт нь очоод 12:0-оор бут ниргүүлсэн. ТАШТ-д байтугай урьдчилсан тоглолтод нь тэнцэхгүй, ордоггүй болсон шүү дээ. Ийм ч байдалд хүрэх гэж.
Шигшээ маань хоёр жилд нэг тоглодог, чансаа чанараа дээшлүүлэх тоглолт хийдэггүй. Удирдлага болохоор хөл бөмбөг хөгжчих вий гэж үхтлээ айдаг гэнэ. Дэлхийн шигшээдийн чансаанд 171-рт бичигдсэн. Бараг хамгийн сүүлд. Манай дээр дөч тавин мянган хүн амтай, Карибийн ядуу зүдүү улсанцрууд болон Сэнт-Винсэнт, Сэнт-Кристофэр ба Нэвис зэрэг улсууд заларчээ.
Хөл бөмбөг гэж бараг байхгүй атал, тамирчид дасгалжуулагчдын эрхийг хасах төвшингөөрөө дэлхийд тэргүүлдэг шахуу. Шударга бус шүүлтээр мөн адил. Тиймээс шүүгчийг загнах зодох нь гайхалтай зүйл биш болж.
Уг нь Монголд хөл бөмбөг сонирхох явдал маш өргөн ажээ. “Их талын дуулиан” ТББ тэмцээн зохиох гэтэл зөвхөн нийслэлээс 239 багийн 2068 тамирчин бүртгүүлжээ. Гэтэл хөл бөмбөгийн УАШТ гэж үүний хаана нь ч хүрэхгүй арга хэмжээ болохчоо аяддаг гэнэм.
Монголын спонсорууд ч хөл бөмбөгийн хөгжилд зовнин, туслая дэмжье гэдэг байна. Тэдгээр спонсорууд гурван хиймэл зүлгэн талбай бэлэглэе гэхэд удирдлага хүнд суртал гаргаад хөдлөөгүй гэв үү. Ногоон талбайд биш, ногоон өөр юманд дуртай бололтой дог оо.
Монголын холбоо, хөл бөмбөг гэж хоорондоо огт хамааралгүй, тусдаа зүйлүүд сүүлийн үед тогтнох болж. Хөл бөмбөгийн хорхойтнууд, “Хөл бөмбөгийн 7.1 хийцгээе!” гэж нээтэд бичсэн байна билээ.
Ч.Мөнхбаяр. ММХ.II.XXII
P.S. Нээтийн матэриалууд дээр суурилан, хөл бөмбөгийн спорт хөгжөөсэй, сөрөг үзэгдлүүд нь арилаасай гэсэндээ үүнийг тэрлэв.





zsss hezee neeh boroo oruulaad uer tawiad bsiin
ene uneheer shaadag mangyybayar,zailaa cni
Монголын хөлбөмбөгийн хөгжлийн түвшин дээд зэргийн хангалтгүй, удирдлага зохион байгуулалтын доголдолтой, маш их хүнд сурталтай гэдэгтэй бүрэн санаа нийлж байна. Тиймээс ч сүүлийн жилүүдэд бусад спорт холбоодтой харьцуулбал хөлбөмбөгийн олон улсын амжилт илт буурсан нь үүний тод баталгаа юм.
Харин олон улсын хөлбөмбөгийн байгууллагуудаас Монголын хөлбөмбөгийн холбоонд олон олон сая долларын тусламж тэтгэлэг жил бүр ирдэг нь баталгаатай үнэн биш болов уу. Үнэхээрийн ийм хэмжээний мөнгө ирдэг байсан бол МХХ-ны удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тэгээд ч хэдэн зуун сая долларын мөнгийг манай улс төрийн “акул”-ууд хажуугаараа өнгөрөөхгүй байлгүй дээ.
Олон зуун сая доллар бус харин ямар хэмжээний тусламж тэтгэлэг ирдэгийг МХХ-ны удирдлагууд нээлттэй тайлагнавал хөлбөмбг дэмжигчдийн санаанд хүрэх болов уу.
Ер нь МХХ-ны удирдлага менежментийн багийг шинэчлэх, ажлын арга барилыг нь өөрчлөх цаг нь аль эрт болсон гэж бодож байна. Монголын олон хүүхэд багачуудыг, залуусыг хөлбөмбөгийн спортоор хичээллэн амжилт гаргаж энэ спортыг Монгол улсад зөв зохистой хөгжүүлэхийн тулд Монголын хөлбөмбөгөөс түрүүлж ашиг хонжоо харах бус их хэмжээний санаа сэтгэлийн дэмжлэг, хөрөнгө болон хүч хөдөлмөр оруулах шаардлагатай байгаа. Ийм сэтгэлгээтэй ажил хэрэгч хүмүүсээр МХХ-оог сэлгэж чадваржуулах хэрэгтэй байна.
Гэхдээ тэр их хөрөнгө оруулсан дойлуур, мөнгө хаачсан бэ, удирдлага нь гэж мөнхийн хүн байна, анх гарч ирэхдээ ТВ, радиогоор завсаргүй гараад л байсан одоо таг чиг, идсэн мөнгөндөө хахчаагүй байлтай, тайлангаа тавиачээ Ганбаатар гуай, хүчин мөхөсдөөд байгаа бол ард түмэнтэйгээ ярьж зөвлөөчээээ…
ТВ-үүдийн спортын мэдээ хөтөлдөг, тайлбарладаг олон мэргэжилтэнгүүд байхын дорвитой дуугарах хэрэгтэй байна, гадны хөлбөмбөгчдийг шүтсэн тэднийг бабэ-гүй мэдэх нөхдүүд л байхын…
mori ganbold chine monyegoo toolj baraxaa baisan gesen shuu
Ene ikh mungu orj ireed alga boldog ni yu l bol gehdee deerkhi nokhduudiin khelj yarj baigaa unenii khuvitai shuu khezee hul bombog khugjikh yum be buu med ene talaar dorvitoi ajil khiisen yum alga l baina shuu dee ochnoon zeel tuslamj avaad ter khemjeegeeree ajil khiikh kheregtei shuu dee zeel tuslamjiin 50% khalaas ruu orj baigaa ni unen shuu saikhan talbaitai bituu baiguulamjtai bolokh yumsan daa
MGL chuud ugaasaa l bvh yumand ingej handdag tiim bolhoor ch uls ni hogjihgvi baigaan… Odoo yaay gehew
ter mori ganboldyn garaar orood dashii shog! gej medeh uu? mun goridtsii ni!
hen idechidegiin huuli hynaltiinhan chalgadgui muu esvel tsug huvaagaad idchihdeg baih za yaadgiin heden mongol bayjaal biz
mongoliin xolboog daxin shineer baiguulnaa.xiij chaddag xvn ni xiig ldee demjinee.xuuchin darga nartai tootsoo xiix xeregtei.
mori ganbold chin xagartlaa bayjsan.ene xolboog deesh tatax xvn bish ni togtoogdson.buun shunal bolson gar shvv dee.tetgevert gargax xeregtei.xandiviim moneygaar tansaglaad baidag.
yu geed hudlaa shaagaad bgaa garvee 400 say interch gegshig. 400 maynga $ ogson bailguidee. ene neg ym odoo 400 say togrog gesen yman deer $ bolgood bhiin maa.
ter tsagaan tolgoitoi darga ni solongosiin kazino d zuu zuun myangan $ oor ni toglood l yavj baidag gesen.setgelgvi muuhai shunaltai zarim negnees bolj manai uls ch tun udahgvi svirleedee
he he serelt kinogoo uzseed shuuj baisan ni iluu zugaatai biz dee.mongoliin hulbumbugiin tsor gants super od ene kinond gardag um..odoogiiin duuraimaluud ineedtei hugjiltei sportiig gunig gashuudal bolgochih um bainalee
serelt kinogoo uzseed shuuj baisan ni iluu zugaatai biz dee.mongoliin hulbumbugiin tsor gants super od ene kinond gardag um..odoogiiin duuraimaluud ineedtei hugjiltei sportiig gunig gashuudal bolgochih um bainalee
haha
serelt kinogoo uzseed suuj baisan ni iluu zugaatai biz dee.mongoliin hulbumbugiin tsor gants super od ene kinond gardag um..odoogiiin duuraimaluud ineedtei hugjiltei sportiig gunig gashuudal bolgochih um bainalee
haha
serelt kinogoo uzeed suuj baisan ni iluu zugaatai biz dee.mongoliin hulbumbugiin tsor gants super od ene kinond gardag um..odoogiiin duuraimaluud ineedtei hugjiltei sportiig gunig gashuudal bolgochih um bainalee
haha