“Ливерпуль” дахиад л боломжоо алдав
Английн премьер лигийн XXIX тойрогт “Ливерпуль” “Уиган”-ы талбайд зочилон 0:1-ээр ялагдал хүлээлээ. “Хотон шувуунууд”-ын ялагдлын гол буруутан нь Дирк Кюйт байсан гэхэд болно. Тэрбээр өөрийн жигүүртээ Эммерсон Бойст бөмбөгөө алдаж, “Уиган”-ы хамгаалагч торгуулийн талбай руу дамжуулалт өгснөөр Уго Родаллега Пепе Рейнагийн хаалганд хожлын ганц гоолыг оруулсан.
Ингэснээр Рафэль Бенитесийн баг IV байрт орох бо ломжоо дахиад л алдлаа. Одоо тэд “Тоттенхэм” болон “Ман Сити”-гээс нэг оноо дутуу болж байна. Гэхдээ “давируулууд” нэг, “хотынхон” хоёр тоглолт дутуу байгаа. Дээр нь гурван оноогоор хоцорч яваа ч гурван тоглолт дутуу байгаа “Астон Вилла” IV байрын төлөө ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой.
“Уиган” ийнхүү нэгдүгээр сарын 16-наас хойш анхны ялалтаа байгууллаа. Харин өөрийн талбай дээр хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээр ялалт байгуулжээ. “Ливерпуль” сүүлийн дөрвөн тойргоос ердөө л дөрвөн оноо авлаа.




Liverpool club bol avarga club.Tun udahgui heviin baidaldaa orno.