Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хаврын синдром хөллөж эхэллээ

Монгол нутгийн жилийн дөрвөн улирал өөр өөрийн өнгө будагтай. Хаврыг хайрын улирал гэсэн тодотгол ихэвчлэн дагалддаг сан. Харамсалтай нь Монголын хавар синдром гэх чихэнд хоногшоогүй үгээр чимэг хийх болоод хэдэн жилийг үджээ. “Хаврын синдром” гэгч хаанаас ингэж хөллөдөг байна аа.

Уг гарлаараа энэ синдром гэх үг грекээс гаралтай, хамтдаа удирдах чиглүүлэх гэсэн утгатай хэмээн хаанаас ч билээ уншиж байсан санагдана. Гэвч энэ нь хэрэг дээрээ анагаах ухаан, тэр дундаа сэтгэцийн уур бухимдлын илрэлийг илүүтэй илэрхийлдэг бололтой юм. Ер нь ажиглаад байхад энэ синдромгүй улс орон гэж үгүй дэг ээ. Оросуудад “Афганистаны синдром” америкчуудад болохоор “Вьетнамын синдром” гэхчлэн илэрнэ. Ах нар бас “Кремлийн синдром” гэж ярилцах нь бий. Энэ нь угаасаа улс төрийн уур бухимдлаар илэрдэг гэх.

Харин Монголчууд болохоор “Хаврын синдром” гэсэн нэр томъёог эх барьж авсан байх юм. Энэ нь ийм учиртай аж. Хаврын хаварт улс төрийн тэмцэл идэвхжиж, урин цагийн эхлэлээ уур хилэнгээр угтах уламжлал тогтсоноос улбаатай үг аж. Өөрөөр хэлбэл улс төрийнхөө тэмцэл, үзэл бодлын илэрхийлэл, хүсэлт шаардлагаа ийн синдром гэж томъёолдог болчихсон юм байна. Монголчуудын идеал болсон тайван хүлээцтэй гэх уугуул чанартай энэ синдром зөрчилддөг байж мэдмээр. Тэгээд ч ирж буй цаг улирлаа ерөөж угтдаг ард түмэн болохоор харааж зүхэж угтах нь уламжлал, ёс зүйд үл нийцмээр ч юм шиг. Гэвч овоо босгоогүй байхад шаазгай хаанаас суух билээ.

Монгол орныг хэрсэн хууль бус үйлдэл, хуулиа хулхиддаг эрх баригчдын эрээ цээргүй байдал мөнөөх синдромыг өдөөдөг. Тэгэхээр Монголчуудын хаврын синдром бол цэвэр улс төрийн шинжтэй бөгөөд нийгмээ эрүүлжүүлэх гэсэн үзэл санааны илрэл хэмээн ойлгож болно. Улс орны тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эрх баригчдын чихэнд хонх уяж, иргэдийнхээ бухимдлыг өөр хоорондын шүүмж ярианаас өргөн олны тэмцлийн хэлбэрт шилжүүлэхэд энэ синдром тус болдог

Цаг хугацааны хувьд ч хавраас илүү тохиромжтой үе таардаггүй байж мэднэ. Зун, намрын зургаан сардаа улирлын сайхан, ууж хүртэхийн элбэгт хууртаад өвлийн зутруу, үнийн өсөлт, улс төрчдийн хоосон яриа, хоёр нүүрийг сая л нэг анзаарахтайгаа болох юм, бид. Ингээд цээжинд хурсан уур цөхрөл, орон гэрт нь тухалсан ядуурлаа хаврын синдромоор ханзалж байгаа нь тэр. Гэвч энэ бүхэн иргэн хүний гэхээсээ илүүтэй эх орны тусын тулд хөллөдөг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Яахав зарим нэгэнд нь хувийн өчүүхэн эрх ашиг байдгийг үгүйсгэхгүй, Бас зарим нь эх оронч болж харагдах хамгийн сайхан боломж хэмээн хардаг ч байж мэднэ. Гэсэн хэдий ч энэ бүхэн нийгмийн ихэнх массын санаа бодлын тусгал байдгийг анзаарахад төвөгтэй биш байх.

Сүүлийн үеэс Монголд хувьсгалт өөрчлөлт хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлж байх шиг байна. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх гэсэн санаа бодолтнууд бий. Өөрөөр хэлбэл нийгмийн хөгжлийн үзэл бодлын чиг баримжааны өөрчлөлт илт үгүйлэгдэж байгаа нь илүүтэй анзаарагдаж байна.

Нэг улс төрчийн үзэмжээр улс төрийг дүрэм журмаас нь хэрхэн гажуудуулж болдог, санаан зоргоор өөрчилж болдгийн бэлээхэн жишээ нь эдүгээгийн стандарт бус засаглал, сөрөг хүчингүй парламент. Яаж худлаа амлаж, сонгогчдыг хошгируулж болдог, амласнаасаа хэрхэн амархан бултаж болдгийг эрх баригч хоёр нам, эвслийн парламент хангалттай харууллаа. Тиймээс ч энэ хаврын синдромын гол түрлэг “амлалтаа биелүүлэх” шаардлага байх төлөв ажиглагдаж байгаа. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” нэртэй төрийн бус байгууллагыг Их Хурлынхан “өөрсдөө” өлгийдөж авлаа. Яая гэхэв. Өөд нь хаясан чулуу өөрийнх нь толгой дээр эргээд бууж байгаа нь тэр.

Маргаашаас эхлэн улс төрийн жагсаал цуглаан эхлэх сурагтай. Эрх баригчдын чихэнд хонх цохих янзтай. Өөрсдийнхөө эрх ашгаас бусад юманд алт хийсэн ч, ус хийсэн ч адилхан сэгсэрлэг илжиг шиг болтлоо тэдний чих дөжирсөн байж мэднэ.

Төсөв нь хүрэлцэхгүй, төрөх газар барих хөрөнгө дутаад, нийслэлийн эмнэлгүүд өвчтнөө шингээх газаргүй, эмч нар нь илүү цагийн хөлсөө ч авч чадахгүй байхад Их хурлынхан тойргийн гэх нэрээр 76 тэрбум төгрөг өөрсдөдөө хуваарилчихаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ч үл хүндэтгэн сууна. Энэ мэт увайгүй байдал нь эргээд иргэдээ нийгмийн хувьсгалд уриалж, энэ хаврын “синдром”-ыг эхлүүлэх янзтай. Иргэний хөдөлгөөнүүд “ичээ”-нээсээ гарч байна. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан Хүчний Холбоо гэх улс төрийн шинэ хүчин мэндэллээ. Зүүний хүчнийхэн ч зүгээр хараад суухгүй биз. Тэд нийгмийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт хийж чадахыг энэ хаврын үйл явдлууд харуулах байх. Хэдий хэмжээний орон зайд хэр тоглолт хийж чадах нь одоогоор тодорхойгүй. Ямартай ч удирдлагын хүрээнд орхигдоод байгаа эх орны эрх ашиг гэх орон зайг олж харж шинэ сэрэл мэдрэмж шинэ бодлого хөдлөлөөр хандах гэсэн эрмэлзэл байж мэднэ. Хэрхэхийг цаг үс харуулна.

Хавар ирдэгээрээ ирлээ. Хаврын тэмцэл эхэлдэгээрээ эхэлнэ. Хэр далайцтай, хир тууштай, үр дүн, үлдэх гавъяа нь юу байхыг хэлэхэд бэрх.

П.Ядамдорж

7 Сэтгэгдэлүүд

  1. alaad ug!

  2. Монгол орныг хэрсэн хууль бус үйлдэл, хуулиа хулхиддаг эрх баригчдын эрээ цээргүй байдал мөнөөх синдромыг өдөөдөг. Төсөв нь хүрэлцэхгүй, төрөх газар барих хөрөнгө дутаад, нийслэлийн эмнэлгүүд өвчтнөө шингээх газаргүй, эмч нар нь илүү цагийн хөлсөө ч авч чадахгүй байхад Их хурлынхан тойргийн гэх нэрээр 76 тэрбум төгрөг өөрсдөдөө хуваарилчихаад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг ч үл хүндэтгэн сууна.
    Улс төрийн их салхи нижигнэнхэн хөдөлтүгэй
    Ура Ура Ура
    45 хоногийн ганцын пян даахгүй малнууд Чингүнжав Амарсанаа ард Аюуш Галдан Бошгит нарын сүнснээс ичтүгэй
    Цахиур төмөртөнгүүд тэмцэцгээе

  3. Deedchuul toohgui dee. Chih ni dujirtsun baihoo. Temtsliin hurts helber boloh ulsgulun l tsotsroog ni gargaj magadgui. Barag ulsgulung ch toohgui biz. Undsen huuliin tsetsiig toohgui baihad.

  4. Ñàéõàí áè÷æýý. ªíººãèéí íèéãìèéí ¿íýí áàéäàë áàéíà

  5. ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
    ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.

    МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
    ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
    МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
    ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
    ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
    ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ

  6. DEMJIJ BAINA AA. ZOW SH DEE. TER 76 ARAI HETERNE EE. TEGEED BAS ERONHIILOGCH N ICHIHGVI HUJAAGAAS TOROH BARIH MONGO GUIJ BAIGAAG HARAAD HELEH VG ALGA DAA. TEMTSLIIN ZAM N OODROG BAIHIIG EROOE.

  7. ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
    ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.

    МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
    ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
    МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
    ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
    ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
    ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ

    155035.
    SUDLAACH PAMINA

    2010.03.10 • 20:58 (IP: 124.158.65.98)
    ЭНЭ УЛСЫН 70 ХУВЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ АМЬДАРЧ БАЙГАА ДЭНДҮҮ ДАВЧУУ АМЬДРАЛТАЙ ТЭД ЭХ ОРНОО ШИНЭЧЛЭХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦОХ БОЛОМЖ АЖИЛЫН БАЙР НЬ ОЛГОХГҮЙ БАЙНА.
    ТЭГЭЭД ӨНӨӨГИЙН ХОХИРЧ БАЙГАА ИРГЭД ХЭНД НАЙДАХ ВЭ …… 2030 ААД ОН ГАРЧ БАЙЖ ОДООГИЙН ЭНЭ 2 НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛҮҮД ДУУСЧ МӨН 2 НАМЫН МАФИЖИСАН ТОМИЛГООНЫ ТОГТОЛЦОО НУРАН УНАЖ БАЙЖ ШУДАРГА АРДЧИЛАЛ БИЙ БОЛНО
    ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААЖ АВНАА …
    ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ ЭНЭ НЬ ҮЙЛИЙН ҮР БУЮУ БИЧЭГДЭЭГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨНЫ ХУУЛЬ ЮМ.

Сэтгэгдэл үлдээх