Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

С.Эрдэнийн балаг дуусашгүй ундарга мэт ээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнийг уг нь эрийн тасархай гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл мань хүн эртний танилаа албан тушаал ахихын хэрээр андуурч танихаа байдаг “гажиг” гэмээр гэм хуучгүй, хүн хүнээрээ л байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг гэж нөхөд хийгээд “ноход” нь үнэлдэг. Гэвч мань эрийн тарьсан балаг урин цаг ирж байна гэсэн шиг эс бөгөөс ундарч буй булаг рашаан мэт оргилон түүний ажлыг авсан УНДЕГ-ын даргын уур цухал, арга чаргыг барж байгаа гэнэ. Тодруулбал тэрбээр тус албанд сууж байхдаа “Перфект” хамтлагтай хамтран ажиллаж байна гэх нэрийн доор тус хамтлагийн цомгийг асар арвинаар нь худалдан авсантай холбоотой аж. Хэдийгээр баяр наадам, тэмдэглэлт өдрүүдээр өнөөх цомгийг хайр найргүй устгах гэсэн мэт тараасан ч өнөөх нь эгээ л ундрагатай мэт дуусаж өгөхгүй шинэхэн даргын үйлийг үзэж буй хэмээн ховч шаазгай шагширсаныг дамжууллаа.

Тийм амар бууж өгөхгүй шүү

АН дотор “Ардчилсан хүчний холбоо” байгуулагдсаныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Зарим нь МоАХ-г Х.Баттулгад алдсаны эсрэг холбоо байгуулсан гэж үзэж байгаа бол нөгөө нь Засгийн газрын гадна үлдсэн нөхөд “Алтан гадас” фракцийг шахаж, намын даргын суудлыг авах, улмаар эрх мэдэлд хүрэхийг зорьж байгууллаа гэх. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг тус холбооны тухайд “Ардчилсан хүчний холбоо”-нд улстөрчид цөөнгүй орсон учраас дорвитой ажил хийх байх. Тэгээд ч эрүүл, саруул өрсөлдөөнийг заавал хямарч байгаа мэтээр харах хэрэггүй” хэмээн учирлаж байгаа үзэгдсэн. Хэдийгээр мань эр гаднаа АХХ-ноос айж жийрхээгүй мэт дүр үзүүлж байгаа ч үнэндээ юу болох бол гэхээс дотор нь арзагнаад амар тайван унтаж чадахгүй, муугаа үзэж байгаа гэнэ лээ. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр “Бөөр өвдөж, нүд жаахан улцайсан чинь өвдөж хавдаад үхэх гэж байгаа гээд гоочлоод эхлэх юм. Тийм ч амар бууж өгөхгүй шүү” хэмээн ам алдсан сурагтай байна.

С.Оюун гишүүн гуниглаж сууна

Монголын Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг Ерөнхий сайдын суудалд нэрийг нь дэвшүүлэхээр яригдаж эхэлсэн үест гэрт нь зэрлэгээр хөнөөсөн билээ. Уг нь учир мэдэх хүмүүс эл хэргийг баримттай, гэрчтэй илрэх боломжтой хэрэг гэдэг байсан санагдана. Харамсалтай нь эл хэрэг улс төрийн захиалгат аллага гэдэг л үнэн болж таарсан учраас өдгөө хүртэл илрээгүй л байна. Харин ч сонгууль дөхөөд ирэхээр шоудах донтой улстөрчдийн тоглолтын сценари болдог болчихсон. Түүгээр ч барахгүй тоглож ханасан улстөрчид сүүлийн үед уг хэргийг илрүүлж чадахгүйгээс хойш хаах хэрэгтэй гэх нь олширсон байна лээ. Тодруулбал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав тийн мэдэгдсэн. Эл мэдэгдэл эрхэм ахынхаа өмнөөс үйл хэргийг нь залгамжлахаар улс төрд орсон УИХ-ын гишүүн С.Оюуныг шоконд оруулж тэрбээр тун гуниглангуй харагдах боллоо.Энэ янзаараа бол “Ардчиллын эцэг” болсон С.Зориг агсны хэрэг С.Төмөр-Очир агсныг хөнөөсөн хэргийн араас орж илрэхгүйгээр хаагдах нь гарцаагүй бололтой.

Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог юм

Нэг хэсэг “Улайдаггүй Улаан” хэмээн цоллогдон Ерөнхий сайд, МАХН-ын дарга болох тааварт байнга нэр нь хавчуулагдаж явдаг байсан нэгэн улстөрч бий. Ингэж хэлэхээр та түүнийг хэн болохыг тааварласан биз. Хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон гишүүдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог энэ эр Ерөнхий сайд болох мөрөөдөлдөө хэт автаад “Ерөнхий сайд Ч.Улаан” гэсэн нэртэй ном бэлтгэж хэвлүүлсэн гэсэн супер онигоонд хүртэл орж байсан удаатай. За ямартаа ч нэгэн үе Сангийн яамнаас уяатай эрхэм хэмээгдэж явсан тэрбэЭр мөрөөдөлдөө хүрэх магадлал багатай азгүйчүүдийн эгнээнд гарах гарцгүйгээр шилжжээ. Өөрөөр хэлбэл мань эрийн нэр гайгүй албанд горилогчдын нэрсийн жагсаалтаас арчигдсан гэсэн уг. Тэгээд л улстөр судлаач, ажиглагчид “Бүтээгүй бүхнийг мөрөөдөл орлодог юм шүү дээ” хэмээн түүнд хандан бичиглэх болсон хэрэг.

Өмд гуталны наймаачнаас гишүүн болтол хэр их зайтай бол

Танай улсын баячууд буюу хөл дээрээ бат зогссон бизнесмэнүүдтэй Төрийн ордонд л уулзаж болох юм билээ хэмээн гадны нэг хөрөнгө оруулагч хэлээд, харин тийшээ нэвтрэх хэр ярвигтай бол гэж лавласан гэдэг. Үнэндээ ч мөнгөтэй хүн л улс төрд хөл тавьдаг нь бичигдээгүй хууль болчихож. Сонирхуулахад мөнгөлөг улстөрчдийн нэгд зүй ёсоор багтдаг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүү анх Чехэд оюутан байсан дүүгийнхээ найзуудыг даган 1000 ногоон хармаалан гарч, Хятад Оросын хооронд жил гаран өмд, гутал зөөсний эцэст бизнесийг арай өөрөөр, арай соёлтой хийх ёстойг ойлгосон гэдэг, Тэгээд “Шунхлай” компаниа байгуулж, төв колонкийн авто сургууль дээр хоёр граж турээслэн, Орос, Чехээс мэргэжилтэн авчирснаар бизнес нь цэцэглэж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн тухайгаа бахархалтай нь аргагүй хуучилдаг юм билээ. Харин саяхан мань эр тойргийнхонтойгоо уулзалт хийж байтал нэгэн сонгогч түүнээс их л чухлаар “Өмд гутлын наймаачнаас төрийн түшээ болтол хэр их зайтай бол. Зам нь бартаа саад ихтэй юу. Ажаад байхад амархан л санагдах юм билээ” хэмээн лавласан гэнэ лээ.

8 Сэтгэгдэлүүд

  1. all fucking corupations and suckers

  2. YEAH ! ARIUKA ,YOU ARE , RIGHT ! THEY ARE ALL FUCKING BLOOD SUCKERS !

  3. ene heden abilgagch naraar yahna be!!!!ideel biz yygaal biz!!!!tegeed tesreed yheh yum chini.

  4. ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
    ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.

    МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
    ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
    МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
    ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
    ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
    ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ

  5. Ard tumen mini geh ochuuhench setgel baihgui ni amidral deer haruulaad l baih um heden teneg darga nar ni hahaj uheh geed l tom tom baagaad baidag manai niigemd garch baigaa yanz buriin sorog uzegdel bol bugd l tor ni ard tumenee gazar dor gishgesen jaahan ch bolson deesh ni gargaya ami amidraliig ni deesh ni tataya gej bodoh negch hungui um shig bugdeereee tiim bish l dee gehdee l tor udirdaj baigaa humuusiin muu zurshil iig hoorhii muu ard tumen l nuruundaa uurch baih um daa tegeed ard tumeneesee seterhii tebne ch gesen zugeer ogohoosoo aigaad baidag getel ard tumen chini bayalag buteedeg jinhen kapital gedegiig sayahan irsen delhiin nertei ediin zasagch helj ogood l yabsan baidag jaahan um bodoj ajillah l heregtei baina daa naad zah ni heden bor togrog ogohoosoo uhtelee aigaad baidag ogoh heregtei baina shuu dee bur deesh ni gants udaach gesen amidrald ni neg hurehuits mongo ogood abahad u ni bolohgui baihab dee ted nar chini setgel sanaa saihan bas jaahan tenhee abanguut l ter bayalagaa buteene shuu dee yaadag um ter heden haltar togrogoo ard tumeneesee bitgii haramlaad baildaa gej lhelmeer baih um daa noen eronhiilogch, erhem gishuudee,zasgiin gazriin gishuud ta nar iluu ihiig sanaachilan hiih heregtei baina daa

  6. oyunaas busad ni ene tsagiin sain ers avilgahid l bna shtee.batkhuu ni byr avilghaas gadna oligarhi gedeg angilald orox baikh shuu

  7. Bi ardchilsan namiig tuushtai demjij irsen. Harin ene huniig Bayangol duurgiin zasag darga baihdaa minii 60 garsan aaviig herhen zodoj tanhairsniig sonsood ardchilsan namiig demjih ni bitgii hel iim yumnuudiig yagaad ardchilsan nam hamgaalj haitsaalj baidgiig oilgohgui baina.
    Gan Zam zochid buudald 3 hujaa huuhentei nargij honosnii margaash ni oroonii tavilga evdersen gesen duudlagaar orohod agsam sogtuu tavij, Mongoliin Tsagdaa, Shuuh minii gart gej ogloonii 8 tsagt shireen shaan zogsoj baisan sogtuu tolgoi!

    Namaig hen gedgiig chi medehgui baina uu gej unemlehee uzuulj tomrood zogsohgui, hamgiin zevuun ni 2 shanaadaj ungaagaad bosoj chadahgui boltol oshigloson baigaa yum.

    Ene buhniig harsan humuus ni haraagui medeegui bolj huviraad, deerees ni sogtuu S.Erdene-iin gariin chileeg gargasan aaviig amaa hamhij yavahgui bol 30 honog shorond hiilgene gej surduulsen baigaa yum.

    Iim niigemiin shaar, hun aminii heregten yahlaaraa UIH-d bagtaj shingeed baidag bainaaa.

    Ene ni hujaagiin erliizuud herhen Mongold huchee avch baigaa haruulj baina.

  8. ene boov n bosohoo baisan buduun gahainuud mongoliin tuluu yu hiivee. bugd l luivarchid, ems ohidiin erleguud. saihan saihan bultaisan buduun luuhaanuud boljdee.

Сэтгэгдэл үлдээх