Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Сонгинохайрханы Засаг даргаар Ц.Болдыг томиллоо

Багагүй хэл ам үүсгээд байсан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаярыг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Харин түүний оронд Сонгинохайрхан дүүргийг хэн толгойлох нь нийслэлийнхний анхаарлын төвд байна. Харин энэ оньсого тайлагдаж, Хот тохижилтын газрын дарга Ц.Болд тус дүүргийн Засаг дарга болох нь тодорхой болсон. Өчигдөр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын захирамж гарч, Ц.Болдыг Сонгинохайран дүүргийн Засаг даргаар томилжээ. Харин хурлын даргын хувьд одоогоор хэн сонгогдох нь тодорхойгүй байна.

Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй учраас энэ томилгоо одоогоор бүрхэг байна. Уг суудалд Барилга xoт, байгуулалт, төлөвлөлтийн газрын орлогч дарга М.Цэрэндорж сууж магадгүй гэсэн таамаг яригдаж байгаа. Харин Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд Хурлын дарга, Засаг дарга аль алинаа дотроосоо томилох саналтай байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдсон Цэгмидийн Болд нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Улаанбаатар хотын 41 дүгээр дунд сургууль, 1976-1977 онд Иркутскийн их сургуулийн хэлний бэлтгэл, 1977-1982 онд ОХУ-ын Краснодар хотын Кубаны их сургуулийг хуульч, 1996-1998 онд ТЗУХИ-ыг төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.

1982-1992 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Зохион зааварлах хэлтэст хуулийн асуудал, хороо хариуцсан зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, 1992-1995 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 1995-2000 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба/ЗАА/-ны Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга, 2000-2006 онд Улаанбаатар хотын ЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга, 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

“Алтангадас”, Нийслэлийн “Хангарьд” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Нийслэлийн “Хүндэт тэмдэг”, Улаанбаатар хотын “Оны шилдэг ажилтан”, “Хэрэглэгчдэд хүндлэгдсэн төрийн түшээ”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цолоор шагнагдсан.

В.Тэмүүл

5 Сэтгэгдэлүүд

  1. Áîëä ãýæ ýíý íºõºð ºâ÷òýé ýõíýð îõèí 2 îî õàÿàä øèíý àâãàé àâñàí øîã ãàð äàà. Õàÿãäàñàí îõèíîî õààÿà ÷ ãýñýí õàðäàã áîëîîñîé.

  2. NYANGAR!

  3. ingeed morio guugeer solivoo huurhii

  4. ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
    ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.

    МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
    ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
    МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
    ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
    ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
    ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ

  5. За ингээд Сайханбаяр лааз өшиглөв өө хөөрхий. Нам гэж далдагнаж яваад олсон хоолоо шингээж чадахгүй, Бадамжунайгийн хөлийг үнсдэг боол будаа боловоо хөөрхий. иймэрхүү юмнуудыг улс төрд оруулах юм даа

Сэтгэгдэл үлдээх