Орон сууцандаа интерьер гаргуулахад нэг ам метр нь 5000 төгрөг
Интерьер гэж юу вэ? Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай франц үг юм. Иймд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг юм.
Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно. Интерьер чимэглэл нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр нийцүүлэхийн нэр юм. Ихэнх хүмүүс интерьер заслыг зөвхөн өрөө тасалгаа, гэр орныг чимэглэх явдал гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд буюу интерьер дизайнерууд нь сургууль, албан байгууллага, номын сан, зочид буудал, жуулчны бааз, дэлгүүрийн интерьерийг ч төлөвлөн зохион бүтээдэг байна.
Интерьерт зориулсан дизайны төлөвлөлтийн хөгжлийн явцад дизайнерууд хэрэглэгдэх орон зай дахь бүх зүйлийг тодорхойлох ёстой болсон. Дизайнерууд хэн энэ орон зайг хэрэглэх гэж байгаа, ямар сэтгэхүйтэй байх вэ зэргийг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог байна. Интерьер чимэглэл нь интерьер архитектурын хэлбэр, онцлог шинж болон дотоод орчны стильтэй холбоотой төдийгүй ойр дотно ойлголт юм.
Жишээ нь: цонх, арк, шат, зуух зэрэг нь интерьер архитектурын хэсэг юм. Хэрэв архитектурын хийцийн зарим онцлог нь дизайны шийдэлд тохиромжгүй байвал дизайнерууд тавилга, өнгө болон бусад аргаар нуун далдлахаар зурж төлөвлөдөг байна. Заримдаа өөр аргаар буюу дизайны шийдэл гаргахдаа архитектурын элементийн онцлогийг дур булаасан, анхаарал татсан байхаар шийдвэрлэдэг байна.
Дизайнерууд өөрсдийн шийдлийг интерьер архитектур аль болох зохицсон байдлаар шийдвэрлэхийг хичээдэг байна. Монголчууд дизайнеруудыг өндөр үнэлдэг болсон. Шинэ орон байрандаа тавилгаа сонгохдоо ч тэднийг авчрахаа мартдаггүй болж. Энгийн шийдэл бүхий өрөө гэрийг хэрхэн шилдэг мэт болгохоо тэд мэддэг.
Тиймээс нэг ам метр талбайд 5000 төгрөгөөр тооцож үйлчилгээ авдаг байна. Ийм үйлчилгээ хийдэг олон компани бий. Тэгэхээр хэрэглэгч та тэдэн рүү утас цохиход л болно. Жижиг өрөөг ч том болгож харагдуулах чадвартай тэдний авъяасанд та эргэлзэх хэрэггүй.
Э.Болороо




manaihan zurag sain hiigeed guitsetgelee sain hiij chadahgui bnaa
manai dizaineruud geed baigaa etgeeduud gadaadiin setguulees huulj hulgai hiichiheed tom tom um yarihaa bolij uz.uyn 5000 ve.
utas hayag ni bna uu
ㅗ묘햐ㅑㅜ ㅠㅑ초
]
더 ㅠ먀ㅣㅇㅁㅁ 내ㅜㅑ괘내ㅜ ㅗㅕㅜ ㅠ먀ㅗㅁㅇ