Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Иран шинэ бөмбөг туршина

МОСКВА. /РИА Новости/. Ираны агаарын цэргийн хүчин удирдлагатай, шинэ тэсрэх бөмбөг туршина гэж Ираны “Фарс” агентлаг мэдээлжээ.

“907 кг жинтэй “Кассед-1” удирдлагатай бөмбөгийг Ираны агаарын цэргийн хүчинд олноор нь нийлүүлсэн бөгөөд энэ бөмбөгийн шинэ хувилбарыг удахгүй туршина. “Кассед-2” бөмбөг нь өмнөх загвараасаа илүү хүчтэй дэлбэрэхээс гадна дэлбэрэлт нь өргөн хүрээг хамардаг” гэж Ираны агаарын цэргийн хүчний командлагч Хассан Шахсафи мэдэгдсэн байна. Ираны агаарын цэргийн хүчин “Кассед-1” пуужинг 2006 онд анх туршин дараа жил нь цэргийн ажиллагаанд ашиглах болжээ.

Өнгөрсөн сар Иран улс дотооддоо үйлдвэрлэсэн хоёр пуужингаа танилцуулсан билээ. “Каем” пуужин нь газраас агаарт тусгалтай бол нөгөөх нь “Тоупан-5” гэдэг танк эсэргүүцэгч пуужин юм. Шинжээчдийн үзэж буйгаар, Иран мөн байлдааны нисэх онгоц бүтээж байна. Иран улс 1980-1988 онд Ирактай дайтах үед АНУ зэвсгийн хориг арга хэмжээ авснаар Иран дотооддоо зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. 1992 оноос хойш тус улс байлдааны “Саеке”, “Азархш” нисэх онгоц болон радарт илэрдэггүй “Гадир” шумбагч хөлөг онгоц, танк, хуягт зэрэг үйлдвэрлэх болжээ.

С.Отгонбаяр

2 Сэтгэгдэлүүд

  1. ene lalriin ulsiig hurdan darahgui bol ulam l huchirheg bolood baina daa. Hurdhan shig Irakiin araas oruulahgui bol bolohgui ni.

  2. irakiig haraad surgamj avaaad odoo ulsaa buren buten bailgahiin tuld zevseg hiij bgaan bailgui bas zarj bolon.

Сэтгэгдэл үлдээх