Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Төрийн өндөр алба хашдаг эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрийн өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нар хүлжэн авч хүндэтгэл үзүүллээ. Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн дунд УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Хууль зүйн дэд сайд В.Удвал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Хүүхдийн төлөө газрын дарга Н.Тогтохням нарын шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүс байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, оргилуун дарс, сарнайгаар бэлэг барьсан юм. Энэ үеэр төрд зүтгэж яваа бүсгүйчүүдийн заримынх нь сэтгэгдлийг сонслоо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон: Монгол эмэгтэйчүүдийн холч, аливаад зохицох чанар илүү онцлог гэж боддог

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

-Монголынхоо уран гоо охид, ухаант ээж нартаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж, бүсгүй хүн бүрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна.

-Монгол эмэгтэй хүний ямар зан чанар төр түшилцэхэд дөхөм болдог гэж боддог вэ?

-Аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, тууштай, шударга зан чанар нь л төрийн албанд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахад асар их дөхөм болдог гэж боддог. Ялангуяа монгол эмэгтэйчүүдийн холч, аливаад зохицох чанар илүү онцлог гэж боддог.

-Монголын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа талаар юу хэлэх вэ?

-Өнөөдрийн нөхцөлд эмэгтэйчүүд улстөрд оролцон дуу хоолойгоо гаргахад хууль эрх зүйн хувьд давчуу байна. Бид квотын механизмыг нэвтрүүлэх ёстой гэж найман жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Манай намын хувьд дотоод бүхий л томилгоонд 25-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийн оролцоо байх ёстой гэж үзсэн. Харамсалтай нь хууль тогтоох төвшинд энэ зарчим үйлчлэхгүй байгаа учраас эрүүл мэндийн салбарт ч нөлөөлж байна.

-Та эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Миний хувьд гэр бүлээрээ тэмдэглэдэг. Манай аав, хоёр дүү, хань маань гэр бүлийн эмэгтэйчүүддээ өглөө нь цэцэг бэлэглэж, хамтдаа сайхан хоол иддэг. Гэхдээ сүүлийн үед энэ баяртаа зав гаргаж, тэмдэглэх цаг үнэхээр хомс болсон. Энэ удаа төлөвлөж л байна. Гэхдээ миний хань энэ үеэр эзгүй байх юм билээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор: Квотыг арай багаар эхэлж, үе шаттай нэмэгдүүлбэл боломжтой гэж үзсэн

-Төрд өндөр албан тушаал хашиж буй эмэгтэй хүний хувьд энэ төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудалд хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд шийдвэр гаргах төвшний оролцоо илүүтэй яригддаг. Жендерийн тухай хуулийн төслийг боловсруулахад би хувь хүнийхээ хувьд УИХ-д эмэгтэйчүүдийн квот тогтоох асуудалд маш их хүчин чармайлт тавьж ажилласан. Энэ хуулийг батлуулахын тулд Жендерийн хорооны дэд даргын хувьд энэ талаас нь илүүтэй анхаарал тавьж ажиллаж байна. Нөгөө талаас олон нийтийн санаа бодолд ч чамгүй анхаарал тавих хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр нэвтрүүлэг хийж байна. Дүүргүүдэд сонгогдсон эмэгтэйчүүд улстөрийн оролцоог нэмэгдүүлэх хөдөлгөөн байгуулсан. Энэ хөдөлгөөнийг өргөжүүлэхэд анхаарч байгаа.

-УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох гэдэг ер нь биелэх боломжтой үзүүлэлт мән үү?

-Жендэрийн тэгш байдлын тухай хуулийн төсөлд 30-аас доошгүй хувь гэсэн заалт оруулж өгсөн. Үүнийг намын бүлгүүд авч хэлэлцээд энэ тоо арай өндөр байна, баталж гэмээнэ амьдралд хэрэгжихгүй байж магадгүй гэсэн байр суурьтай байгаа. өөрөөр хэлбэл, эхний ээлжинд квотыг арай бага хувиар тогтоож, түүнийгээ намын төвшинд ойлголцоод явбал цаашдаа нэмэгдүүлээд явах боломжтой гэсэн саналуудыг хэлж байгаа юм. Үүнийг Жендерийн хорооныхон зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүдтэй квотын асуудлыг ярилцахдаа тодорхой хувь тогтоогоод явж болно байх гэсэн ойлголттой байна. Квотоос бусад асуудалд эсрэг байр суурь сонсогдохгүй байгаа.

Б.Уран

5 Сэтгэгдэлүүд

  1. hehehehe ene balai huuhniig odoo buulgaachee eruul mendiin yamnii ded said biluu avch uguh yumaa umnuus n bugs ulaihiin yu hiisen gej ene erguu nuhurt hundetgel uzuuleh yostoi yum be heleh hun bnuu

  2. Onoodor mongoliin eryyl mendiin baigyyllaga yamar bgaa bilee.Ylandaa gishgej hayachihaad , ene balai avgai mongoor ni goo saihnii zasal hiilgeed l tenegtej yavaa biz. haraajaar solongos ajmaa shig l uym haragdaj bna dag.

  3. ene tsetsegnii gadna taliin boolt tsetsgiig ih gutaadag .jaahan doosh booh esvel ongogui boolt heregleech

  4. neg heseg hymyys eerteen taalagdahgyi yumaan hamaagyi bichdegeen boli,ta nar mongoloon muulaj gadaadad baij baigaa hymyys bna,tiimees ta nar yamar mongold yamarch hychin zytgeegyi baij demii bitgii hyzazgaa.er ni mongoliin dotoodod yu bolj baigaa ni ta nar sig eh oronoo muu helj hynii nytagt tolgoi horogdoj baigaa malnuudad hamaagyi syy,bas mongold ochino gedeg gej baigaa ta nar yamar nyyreer ochih gej sanaarhdag bnaa,ta nar mongold hereggyi hymyys.gadnaas bitgii dongosood baigaarai.eersnii chini l yils bytehgyi baih syy.

  5. ЭНЭХҮҮ НИЙГМИЙН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МАНАЙ УЛСАД 2005 ОНООС ХОЙШ ИХЭССЭН
    ЭНЭ НЬ НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН СЭТГЭЛГЭЭНИЙ ЯДУУРАЛТАЙ ШУУД ХАМААРАЛТАЙ БОЛЖ БАЙНА. ҮҮНД ЗОХИХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БАЙНА.

    МАНАЙ УЛСАД НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД ГЭЖ АЛГА. 1997 ОНООС НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛТНҮҮД БЭЛТГЭГДЭЭД 12 ЖИЛ ӨНГӨРЛӨӨ.
    ТЭД ЮУ ХИЙВ ЭЭ….
    МАНАЙ УЛСАД ЯДУУРАЛ ГАЗАР АВЧ УХАМСАРЫН БОЛОН ХҮН БАЙХЫН УЧИР АЛДАГДАЖ ЭХЭЛЭЭД 20 ЖИЛ БОЛЖ БАЙНА.
    БАС ҮҮНД ОЛОН ШАЛТГААН БАЙНА.
    ОДОО МАНАЙ УЛСЫН ХҮН АМЫН 70 ХУВЬ НЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА. ТЭДНИЙ АВДАГ ЦАЛИН САРД 200,000 ТЭД АМЬДРАЛДАА ГУТАРЧ БАЙНА, ИЛЭРЧ БУЙ ШИНЖ НЬ АРХИДАЛТ БОЛЖ БАЙНА,
    ТЭДЭНД ЗОРИУЛЖ НИЙГМИЙН ЗАХИАЛГААР “ДЭНДҮҮ ДАВЧУУ” ГЭСЭН ҮНЭН ҮГТЭЙ ДУУ ГАРСАН БАЙНА ШҮҮ … УЛСЫН ИХ ХУРЛЫН ЦАТГАЛАН АМЛАГЧДАА….
    ХАРИУЦЛАГА ХААНА АЛДАГДАНА ТЭНД …. АЮУЛ НҮҮРЛЭДЭГ ЭНЭ НЬ ШУУД УТГААРАА ХОХИРОЛ

    155035.
    SUDLAACH PAMINA

    2010.03.10 • 20:58 (IP: 124.158.65.98)
    ЭНЭ УЛСЫН 70 ХУВЬ БУЮУ 1 САЯ 890,000 ИРГЭД ЯДУУ АМЬДАРЧ БАЙГАА ДЭНДҮҮ ДАВЧУУ АМЬДРАЛТАЙ ТЭД ЭХ ОРНОО ШИНЭЧЛЭХ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭН ОРОЛЦОХ БОЛОМЖ АЖИЛЫН БАЙР НЬ ОЛГОХГҮЙ БАЙНА.
    ТЭГЭЭД ӨНӨӨГИЙН ХОХИРЧ БАЙГАА ИРГЭД ХЭНД НАЙДАХ ВЭ …… 2030 ААД ОН ГАРЧ БАЙЖ ОДООГИЙН ЭНЭ 2 НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛҮҮД ДУУСЧ МӨН 2 НАМЫН МАФИЖИСАН ТОМИЛГООНЫ ТОГТОЛЦОО НУРАН УНАЖ БАЙЖ ШУДАРГА АРДЧИЛАЛ БИЙ БОЛНО
    ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААЖ АВНАА …
    ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ ЭНЭ НЬ ҮЙЛИЙН ҮР БУЮУ БИЧЭГДЭЭГҮЙ ХҮН ТӨРӨЛХТӨНЫ ХУУЛЬ ЮМ.

Сэтгэгдэл үлдээх